Monday, September 14, 2026
Uncategorized

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улс

орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.09.14/ болж байна. 

Хуралдаанд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат,  Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Б.Дүгэрсүрэн, Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хэлтсийн зөвлөх В.Энхболд, Гаалийн Ерөнхий газрын  дэд дарга Г.Энхтайван, Стандарт хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал зэрэг албаны хүмүүс оролцоно. 

Харин Евразийн эдийн засгийн холбооны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев болон Армени, Казахстан, Киргиз улсын худалдааны төлөөлөгчид оролцож байна. 

Хуралдааныг нээж  Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Төр засгийн дээд удирдлага энэхүү Худалдааны түр хэлэлцээрт өндөр ач холбогдол өгч, онцгой анхаарч байна. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлаг, бизнесийн төлөөлөл зэрэг бүх тал нягт хамтран ажиллаж байна.

Бид 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж, улмаар

Худалдааны түр хэлэлцээр 7 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийн байдлаар 55 хоног өнгөрөөд

байна. Иймээс өнөөдрийн Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан нь хэлэлцээр

хэрэгжиж эхэлснээс хойших эхний үеийн үр дүнг дүгнэж, хэрэгжилтийн явцад

тулгарч буй сорилтуудыг тодорхойлон, цаашид анхаарах асуудлаа хамтдаа

ярилцах чухал боломж гэж үзэж байна” гэв. 

Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улс орнуудын төлөөлөгчид манай улсад хийж байгаа дээрх хуралдаанаар өнөөгийн худалдаа болон эдийн засгийн байдал, хамтарсан хорооны үйл ажиллагааг хангахтай холбоотой асуудлууд, хамтарсан хорооны дүрэм батлах, зах зээлд нэвтрэх асуудлуудыг хэлэлцэх аж. 

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *