Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлснийхээ дараагаар “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа.
Энэ үеэр дотоод нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч ОХУ, Оросын ард түмэн тогтвортой нөхцөлөөр бензин, шатахуун нийлүүлж буйд талархал илэрхийллээ.
Манай улсад саяхан болсон “COP17” хурлын үеэр хиймэл оюуныг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, дата төвүүд барьж байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын санал, сонирхлууд ихээхэн нэмэгдлээ. Ийм цаг үед шатах тослох материал, эрчим хүчний эрэлт нэмэгдэнэ. ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ, хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэв.









