Нүглийн нүдийг гурилаар хуурдаг “Пума констракшн”

puma

“Пума констракшн” компаний тендерээр ялж барьсан Сангийн яамны 10 давхар шинэ барилгын гадна хананы өнгөлгөөний хавтан салхинд хийсэж, хамаг юм нь ил гаран даавуу шиг намирах болов.

Энэ нь анхных биш. Өнгөрөгч жилийн хавар бас л хана  нь нурж шавар нь халцарч байсан.

Уг барилгын тендер 2007 онд зарлагдаж сонгон шалгаруулалт явуулахад “Богд-Ар” 3.8 тэрбум, харин “Пума констракшн” 2-4 тэрбум төгрөгөөр барих үнийн санал өгч, “Пума констракшн” хамгийн хямд санал өгснөөрөө тендерт ялж байсан.

Харамсалтай нь “Пума констракшн” хямд үнэдээ тохируулж, хэдхэн жилийн настай барилга барьж, захаасаа нурж тараа таниулж байна. Хэдийгээр 2-4 тэрбум төгрөгөөр барих санал өгсөн ч барилга баригдах явцад янз бүрийн шалтаг шалтгаанаар зардлаа нэмсээр төсвөөс нийтдээ 4,4 тэрбумыг халаасалсан. 

Гэтэл дахин мөнгө зарлагадаж, засвар хийгдсэн. “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэгчийн үлгэрээр чанаргүй, ноотой барилга барьдаг “Пума констракшн”-ыг барилгын салбарт ажиллах эрхийг нь нэг мөсөн хаавал таарна.

Б.ЦАЦАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN

Нүглийн нүдийг гурилаар хуурна гээч байна даа

asgahХотын соёл, хотын соёл гээд л яриад байдаг … Гэтэл хот тохижуулагчид нь юм уу хот бохирдуулагч нь юм уу гэмээр газрын хэдэн хогийн машинууд ийм үйлдэлээ гэгээн цагаан өдрөөр л хийгээд явна.

Өчигдөр буюу 2013 оны 10 дугаар сарын 15-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн ойролцоо байдаг үерийн усны далан руу хогоо асгаад л байна. Бүүр нэг биш нэлээд хэдээрээ нийлэн хогоо асгах юм. Цаг улирал дулааран хаврын улиралд цас хайлахад эсвэл бороо хуртай үед үерийн усыг тус сувгаар явуулдаг. Харин энэ сувгийг жилийн жилд цэвэрлэн хотын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө гардаг билээ.

Нэгний хийсэн ажлаа нөгөө нь энэ мэтээр дараад байвал улс орон яаж хөгжих билээ. Хог хаях цэг байлтай л билээ. Гэтэл хотын төвийн дүүргийн ойролцоо энэ мэтээр хог хаягдалаа асгаж байдаг улс орон тийм ч олон биш болов уу.

Хятадууд бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр захиалж агнуулжээ

10

Тэд бөхөнгийн 74 эвэр, үнэг, мануулыг арьс авч явжээ. Түүнээс гадна сэжигтнүүд саатуулагдах үедээ цагдаагийн ажилтны өөдөөс эсэргүүцэж биед нь гэмтэл учруулсан юм.
Тиймээс уг үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн шалгасан байна. Хэргийг шалгах явцад тус аймгийн харьяат Ц гэгч түүхий эдийн ченж эмэгтэйн захиалгаар үйлдсэн болох нь тогтоогджээ.
Тэрээр хятадуудаас захиалга авч нутгийн иргэдээс нэг бөхөнгийн эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байжээ. Түүний эл үйлдэл зохион байгуулалттай төдийгүй БНХАУ руу гаргах зорилготой байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна. Учир нь Ц аймагтаа түүхий эдийн ченж хийж, Хятад руу барааг гаргадаг аж.
Тэрээр хятадууд бөхөнгийн эврийг эмийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг талаар мэдүүлжээ. Бөхөн Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай аймгийн Тонхил, Хөхморьт сум, Ховд аймгийн Чандмань, Дарви суманд нутагладаг.
Сүүлийн үед ховор ан амьтныг хууль бусаар агнах, тээвэрлэх хэрэгт орон нутгийн иргэд төдийгүй малчид холбогдох болсныг хуулийн байгууллагынхан онцоллоо. Улаан номонд орсон ховор амьтныг хууль бусаар агнаж, худалдаалж, тээвэрлэсэн бол тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж.
Б.Заяа 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголчуудын нэр хүнд гадны улсад ингэтлээ доош орлоо гэж үү

Atlantic City Smoking

С аяхан нэгэн сайтын сэтгүүлч томилолтоор урд хөршийг зорьсон байна. Гэтэл тэрээр урд хөршийн хөгжилтэй танилцаж байх зуураа эх нутгийнхаа нэр хүнд ихээхэн унаж байгааг олж мэджээ.

Учир нь Хятадын Шиньжиан мужийн томоохон үйлчилгээний газар “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичиг бүхий самбар байгааг хараад ихээхэн гайхсан аж. Юуны учир ийм самбар байрлах болсон талаар тус мужийн эрх баригчид тайлбар хийхдээ …. Монголчууд сүүлийн үед хулгай ихээр хийх болсон гэж хэлжээ. Энэ үйлдлээ зогсоохыг Хятад дахь Элчин сайдын яам шаардлага хүргүүлсэн бөгөөд эхнээсээ зарим үйлчилгээний газрууд нь үүнийгээ буулгаж эхэлжээ.

Ямартаа ч гадны орнуудад монголчуудын маань нэр хүнд үнэхээр ингэтлээ доошоо орлоо гэж үү. Харийн нутгаас хүний хүн эрдэм өвөртлөн ирдэг байсан бол одоо харин энэ мэтээр бараан мэдээлэл гаргах нь монголчуудыг нийтээр нь дэлхийн өмнө шившиг болгож байгааг тухайн хүмүүс нь ойлгоосой.

Франц сонин ч ширүүн байна шүү

Францын өдөр тутмын сонины нүүр дээр иймэрхүү зураг байж байх юм. Энэ зураг нь эвлүүлэг мөн эсэхийг мэдэхгүй ч хэрэвзээ үнэн бол ч Франц сонинууд ширүүн юм аа …

“MCS Пропертийс”-ийн барилгаас болж оршин суугчдын амь насанд аюул заналхийлж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хуримын ордны зүүн талд байрлах долоон давхар орон сууцны барилгад цууралт үүсч, оршин суугчид нь айдаст автаад байна.

Хажуу талд нь барьж буй барилгаас болж, хөрсний суулт үүссэн гэж эхний байдлаар тогтоогоод байгаа аж.

Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний үдэш гэнэт байрны цонхны шил доргиж, битүү нүргээн гарахад оршин суугчид газар хөдлөлт боллоо гэж сандарчээ.

Гэтэл хажуу талд нь баригдаж байгаа барилгын суурь ухахад хөрсөнд нуралт үүсч, ийн байшинг доргиох шахаж.

Оршин суугчид тэр дор нь холбогдох албаны мэргэжилтнүүдэд хэлж Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын алба хоёр барилгын инженер холбогдох хүмүүсийг байлцуулан хэмжилт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар болсон байна.

Долоон давхар орон сууцны барилга нь 2004 онд баригдсан. Гэтэл “M Си Эс пропертийз” компани энэ зунаас барилга барихаар болсон. Орон сууцанд нь бараг тулгаж барилга барьж байгаад оршин суугчид нь эсэргүүцэл илэрхийлж байсан юм байна.

Гэтэл барилгаа барьж эхлэхээр 20 орчим метр гүн суурь ухаж эхэлсэн нь ийнхүү хажуу талынх нь байранд нөлөөлжээ. Оршин суугчид нь ийн байшин цуурсанд их айж байгаа бөгөөд магадгүй дахиад сууриа ухаад эхлэхэд байшин нурахгүй гэх баталгаа алга гэлцэж байна.

Өмнө нь ч гэсэн энэ барилгыг барьж эхлэх үед тусгай зөвшөөрөл, зураг сэлтийг шалгахад Барилгын хөгжлийн төвд есдүгээр сарын 23-ны байдлаар зураг төслөө танилцуулж, магадлагаа хийлгээгүй байжээ. Харин одоо дөнгөж барихаасаа эхлээд хөршүүдээ түгшүүлж эхэлсэн барилга цаашид ямар ч аюул дагуулж магадгүй гэж оршин суугчид айж байна.

Барилгын цууралт юунаас үүдэлтэй, цаашид ямар хор уршигтай болон цаашилбал энэ барилгад хүн амьдарч болох эсэх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт өнөөдөр гарах юм байна. Мэргэжлийн байгууллагууд өчигдөр уг барилгын талаар хэлэлцсэн бөгөөд одоо оршин суугчид үр дүнг нь хүлээж байна.

Хаа сайгүй барилгын, газрын маргаан дэгдэж, цөөнгүй ч хүний амь насанд хүрээд байгаа нийслэл хотын “барилгын айдас” гэдэг өвчин бас нэгээр нэмэгдэв бололтой. Осол гарахаас нь өмнө сэрэмжилж, хамгаалахгүй бол долоон давхар орон сууцны барилгын айл өрхүүд тэр чигээрээ айдаст автаад байна шүү, хотын захиргааныхан, болон мэргэжлийн хяналтын нөхдүүд ээ.

 

bataar.mn

Жүжигчин П.Баттөр хэрхэн булчинлаг болсон бэ?

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөрийг олны танил болсон билээ.  Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

Түүнийг сүүлийн үед сайхан биетэй залуу хэмээн шуугих болсон Тэгвэл жүжигчин залуугийн булчинтай болж буй нууцыг та бүхэндээ хүргэж байна.

Х.Даваа