Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Нарантуул олон улсын худалдааны төвд өнөөдөр “Татвар төлөгч таньд хүрч үйлчилье” өдөрлөгийг зохион байгуулж байна .  Тус өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдагш бөгөөд  өдөрлөгийн үеэр иргэдэд татварын хууль, эрх зүйн зөвлөгөөг өгч, 45 иргэнийг татвар  төлөгчөөр бүртгэжээ. Өдөрлөгт оролцсон иргэдээс таван азтан тодруулж гарын бэлэг,  Жи-Мобайлын интернетийн эрхтэй дугаарыг бэлэглэсэн байна.

www.newsline.mn

Үхрийн мах 110 төгрөгөөр буурчээ

mahХонины ястай мах нэг кг нь дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5720 төгрөгийн үнэтэй байна.

 Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 35 төгрөгөөр, үхрийн цул мах 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

Шуурхай.мн

Мах гурилын үнэ буурчээ

huns2015 оны 10-р сарын 14-ний байдлаар  гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 7.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.7 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 20.8 хувь, үхрийн ястай махны үнэ 17.8 хувь, үхрийн цул махны үнэ 10.0 хувь, адууны ястай махны үнэ 6.2 хувь, ямааны ястай махны үнэ 18.4 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал, хонины ястай махны үнэ 9.7 хувь, үхрийн ястай махны үнэ 14.0 хувь, үхрийн цул махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 5.9 хувь, ямааны ястай махны үнэ 7.6 хувиар буурсан байна.

2015 оны 10-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4390 төгрөг, үхрийн /ястай/ мах 5755 төгрөг, үхрийн цул мах 7825 төгрөг, адууны мах 4700 төгрөг, ямааны /ястай/  мах 3890 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, савласан дээд гурилын үнэ 0.3 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар өсчээ.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.9 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.8 хувь, луувангийн үнэ 5.1 хувь, манжингийн үнэ 4.2 хувь, сонгины үнэ 3.2 хувиар буурч, байцааны үнэ 12.7 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 2.5 хувь, байцааны үнэ 6.0 хувиар өсч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2015 оны 10-р сарын 14-ний байдлаар өмнөх сарынхаас “Элекстер” сүүний үнэ 1.7 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.5 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад  сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.2 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Цөцгийн тосны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.3 хувь өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Шуурхай.мн

Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

 

 

Хөх хотноо есдүгээр сарын 25-30-нд болсон Монгол, Хятад, Орос гурван улсын залуу удирдагчдын чуулганыг сурвалжлах боломж тохиосон юм. Энэхүү чуулган нь Тал нутгийн торгоны замыг эдийн засгийн гол зангилаа бүс болгож, гурван улсын залуус нэгдэж хамтдаа хөгжих гарцыг олоход гол ач холбогдол нь оршиж байлаа. Бүс нутгийн томоохонд тооцогдох уулзалтад Монголын залуучуудын холбоог төлөөлж аймаг орон нутаг, бүх улс төрийн нам, бизнесийн салбарын 33 манлайлагч залуустай нэг баг болж, аян замдаа гарсан юм. Монголын төлөөлөгчид Замын-Үүд хүртэл орон нутгийн галт тэргээр зорчиж, цааш Эрээн хот руу автобусаар явсан бөгөөд тус хотын Залуучуудын холбооны тэргүүлэгч Ван Чин Сун биднийг угтан авч, Хөх хот руу хамтдаа явцгаав. Тав орчим цаг үргэлжилсэн аяллын турш өмнө хөршийн хотууд хэрхэн хөгжиж буйг зах зухаас нь ажиглаж, Замын-Үүд хүртэл галт тэргээр явахдаа харсан дүр зургийг яах аргагүй харьцуулж байв. Өртөөнөөс өртөө хооронд тал нутаг хэдэн толгой малнаас өөр юу ч харагдаагүй билээ. Харин урд хөршид таван цагийн аяллын туршид явахад замд таарсан газар бүр тариа, ногоо, эсвэл зулзаган мод тарьсан байх бөгөөд талбай дээр ургацаа хураах хүмүүс олон таарсан. Зөвхөн энэ дүр зургаас урд хөршийнхөн ямар хөдөлмөрч хүмүүс болох нь маргаангүй харагдах аж.

 

Бид ийн явсаар 17.00 цагийн үед зочид буудалдаа ирцгээв. Есдүгээр сарын 26-нд гурван улсын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга нарын хурал болж, манай залуус дугуй ширээний уулзалтад нэмж тусгах санал болоод өөрийн орны байр сууриа хэлэлцэв. Монголын залуучуудын холбооны Соёлын байнгын хорооны дарга Б.Төрсүлд маш том зорилго тавьж ирснээ дуулгаад, хөрш зэргэлдээ хоёр улстай харилцан тоглолт зохион байгуулах, соёлын чиглэлээр оюутан солилцох зэрэг тодорхой саналуудыг уламжилж өгөхийг МЗХ-ны генсек О.Алтансүхээс хүссэн юм. Түүний хүсэлт ч ёсоор болж, гурван тал энэ салбарт цаашид хамтарч ажиллахаар болсон нь энэ удаагийн гурван талт уулзалтын нэг үр дүн байлаа.

 

Энэ үеэр Хөх хот дахь “Сэцэн танаа” арт галлерейд “Тал нутгийн торгоны замын болзоо” гурван улсын залуу уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Уг үзэсгэлэнд манай Төрийн шагналт зураач Д.Гунгаа, Ш.Чимэддорж болон Урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Бумандорж нарын ахмад уран бүтээлчид болон 20 гаруй залуу уран бүтээлчдийн 30 орчим бүтээлийг дэлгэжээ. Гурван улсын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэнд уран зураг, уран баримал, графикийн бүх төрөл болон тосон зургийн бүтээлүүдийг багтаасан байв. “Сэцэн танаа” арт галлерейд Монголын амьдралыг тусгасан гаднын уран бүтээлчдийн зураг олны анхаарлыг татаж байсан юм. БНХАУ-ын зураач Луо Шипин “Би энэ үзэсгэлэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг харуулсан бүтээлээрээ оролцож байна. Надад танай нутгийн тухай зурсан олон бүтээл бий. Гэхдээ гэр хороолол нь монголчуудын тал нутгийн нүүдэлчин амьдралыг илүү санагдуулдаг учраас энэхүү бүтээлээ сонгосон” гэв.

 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн залуу удирдагчдын чуулганаар тэд асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болсноор харилцан ашигтай хамтран ажиллах олон төслийг үзэглэсэн бөгөөд энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

 

Хурлын дөрөв дэх өдөр бид Хөх хот дахь зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. Тухайлбал, боловсролын салбарын удирдагч залуус Өвөрмонголын Багшийн их сургууль, соёлын салбарынхан Соёлын дээд сургуультай нь танилцсан бол хэвлэл мэдээллийнхэн “Одон” телевизийг зорилоо. Харин эдийн засгийн чиглэлээр ажилладаг удирдагч залуус Өвөрмонголын “Yili” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав. Сэтгүүлч миний хувьд Азид нэг, дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг шингэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах завшаан тохиосон юм. Хотын төвөөсөө  40 орчим минут яваад хүрдэг “Yili Industrial Group Co., Ltd” нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч аж. Тус компани 2005 оны долдугаар сард Хөх хот дахь үндсэн үйлдвэр дотроо Ази тивд хамгийн том төдийгүй хамгийн дэвшилтэт технологи бүхий сүү боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэрлэлээс тээвэрлэлт хүртэлх бүх үйл ажиллагааг бүрэн автоматжуулжээ. Савлагааны таван робот машинтай бөгөөд нэг робот машин 300 хүний ажил хийдэг юм байна. Нэг сүүний машин цагт 22 мянган сүү савладаг нь үнэхээр гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

 

 

Хятад орон даяар таран байрласан “Yili”-гийн олон арван үйлдвэрт сүү, тараг, тос, бяслаг, хуурай сүү зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулдаг бөгөөд манай улс болон Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ оронд тодорхой хэмжээгээр экспортолдог байна. “Yili” нь сүү боловсруулах шинэ үйлдвэрүүдийн хамт бүтээгдэхүүн хуваарилах төвийг хамт байгуулжээ. Хуваарилах төв нь 20,024 ширхэг суурь тавцанд ачиж буулгах хүчин чадалтай раам хийц бүхий тусгай системтэй. Үйлдвэр нь 18 тусгай дамжлага шугамаас өдөр тутам 1500 тонн шинэ сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаасан хайрцганд савласан сүүг туузан дамжлага ашиглан хуваарилах төвд тээвэрлэдэг аж. Робот төхөөрөмжүүд савласан сүүг суурь тавцангуудад өрөх бөгөөд үүнийг нь өндөр хурдны “Ангилан дамжуулагч төхөөрөмж”-өөр зөөж, түр хадгалах байранд хадгална. Тэр агуулах нь мөн л Азидаа хамгийн том нь. Бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх цаг болмогц зөөгч төхөөрөмж түр хадгалах байрнаас тавцангуудыг гадагш зөөнө. Өдөрт тээвэрлэх хэмжээ нь бусад үйлдвэрээс ирж буй бүтээгдэхүүнийг оролцуулаад 2000 орчим тонн. Бүрэн автоматжсан ажиллагаатай учраас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлаж, тээвэрлэхэд хүний ажиллагаа огт хэрэггүй аж.

 

Үйлдвэрлэлийнхээ хүрээг тэлэх үүднээс Хөх хотод барьсантай ижил таван үйлдвэрийг Шиньян, Хефэй, Хебэйд шинээр байгуулжээ. “Yili” группийн орлогч захирал Вэй Линцун “Манай үйлдвэр 2005 онд байгуулагдсан. Азид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт, дэлхийд эхний аравт ордог. Өнгөрсөн жил 500 сая юанийн борлуулалт хийсэн. Жилийн нийт дундаж үйлдвэрлэл хоёр сая тонн. Үйлдвэр хэдий бүрэн автомат ч 15 мянган ажилтан, албан хаагчтай” хэмээх мэдээллийг билдэнд өгсөн юм.

 

Хамгийн сүүлчийн өдөр бид Өвөрмонголын музейтэй танилцав. Өвөрмонголын автономит улс байх үед буюу 1957 онд анхны музейг байгуулж байжээ. Харин уг байшин нь өдгөө зөвхөн түүх дурсгалын журмаар л үлдсэн байна. 2007 онд хуучин музейгээс арав дахин том музей байгуулсан нь бидний нүдээр үзэж яйваа газар аж. Дөрвөн давхар уг музейг үзэж дуусгана гэвэл бүтэн өдөр ч багадах тул бид дөрвөн танхимаар нь л орж сонирхсон. Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдээр байгуулсан танхимаа нэлээд бахархан танилцуулж, Эрээн хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн танилцуулдаг нь манай залуусын ундууцлыг хүргэснийг нуух юун.

 

Ийнхүү тав хоног үргэлжилсэн гурван орны удирдагч залуусын анхны чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганы үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж, манай залууст үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.

 

– See more at: http://www.unen.mn/content/54981.shtml?alias=post#sthash.NePcdu3G.dpuf

Ч.Даваабаяр: Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил

“ЗГМ” сонины “Хоймор”-т энэ удаа “МАСС” агентлагийн ТУЗ-ийн дарга, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр уригдлаа.

-Танай төслийн талаар хүмүүс сайн мэддэг болжээ. Энэ хугацаанд хэдэн аймгаар явж, олон баялаг бүтээгчийг сурталчилсан уу?

-Өнгөрсөн хугацаанд бид Монгол Улсынхаа 21 аймаг, 20 гаруй сумаар явахдаа 18579 км замыг туулж, эх орныхоо эдийн засгийн тулгуур  болсон баялаг бүтээгчдээ дэмжлээ. Энэ хугацаанд ажилч хичээнгүй, хөдөлмөрч, баялаг бүтээгч иргэдтэй уулзаж ярилцан , тэдний үйл хэргийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа энэ үед зөвхөн төрд найдах биш, хувийн хэвшлийн компани бие даан орон даяар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл эхлүүлжээ. Үнэхээр монголчуудын хүсэн хүлээж байсан төслийн нэг гэж бодож байна?

-Баярлалаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг нэг сайхан үг бий. Эдийн засаг хүнд байгаа энэ үед төр засгаа муулаад суух бус, харин хямралыг боломж гэж харан сөрж гарах ёстой. Ингэхийн тулд дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж, нэг нэгнээ дэмжих учиртай. Гаднынхан монголчуудын төлөө, эдийн засгийг өөд нь татахын төлөө сэтгэлээ чилээхгүй. Тиймээс бид бие биенээ дэмжиж чадвал эх орны эдийн засаг хүчирхэгжинэ. Өнгөрсөн онд эдийн засаг хямарснаас аж ахуйн нэгж, байгууллагууд хаалгаа барьж, зарим нь хэдэн зуугаар нь ажилчдаа цомхотгосон. Энэ бол монголчуудын хувьд том гарз. Хүнээ халж, хаалгаа барьснаар эдийн засаг улам дордохоос сайжрахгүй.

Ийм үед яах ёстой вэ. Импортоор ихэнх бараа бүтээгдэхүүнээ авдаг манайхтай адил зах зээлтэй улс орныг судаллаа. Тэд яаж хүндрэлийг даван туулсан болохыг судалсан, жишээ ч олон байна. Тэдгээр орнууд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хөл дээрээ тогтсон байдаг юм. Тиймээс бид энэ ажлыг эхлүүлэх болсон. Бид Монголд үйл ажиллагаа явуулдаг ямар жижиг, дунд үйлдвэрлэгчид байна вэ гэдгийг судалж эхэлсэн. Үнэ төлбөргүй сурталчилах ажлаа эхлүүлэх, хамтарч ажиллах хүсэлтээ олон аж ахуйн нэгжид хүсэлт илгээж байлаа. Харамсалтай нь, энэ ажлыг ойлгон, санхүүгийн дэмжлэг үзүүлэх газар олдоогүй ч бид энэ ажлаа орхиогүй. Тиймээс “Масс” агентлаг өөрсдийн хүч бололцоо, нөөцөө шавхан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр шийдсэн нь энэ. Өнөөдөр бид баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевиз, FM 99.7 радио, mass.mn сайт, Facebook хуудсанд 320 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж байна.

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Та бүхний өрнүүлж байгаа энэ ажил олон нийтээс багагүй дэмжлэг авч байгаа нь харагдаж байгаа?

-Баялаг бүтээгчид маань талархалтай хандаж байгаа. Тэрчлэн олон нийт бидний өрнүүлж буй ажлыг маш сайн дэмжиж, мэддэг болсон. Цахим сүлжээ болох твиттер, фэйсбүүк гэх мэт олон нийтийн цахим сүлжээнд хандаж байгаа хэрэглэгчдийн сэтгэгдлээс бидний ажлын тодорхойлолтыг харж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэг гол давуу тал бол олон нийтийн санаа бодолд нөлөөлж байгаа явдал юм. Харин бид үүнийг зөв зүйлд ашиглах ёстой. Монголчууд нэг санаатай хөдөлбөл баялаг бүтээгчдийн орлого нэмэгдэж, ажил нь урагштай байх болно.. Энэ их урам, дэмжлэгийг дагаад баялаг бүтээгчдийн маань бүтээгдэхүүний чанар сайжирна, үнэ хямдарна. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага монгол хүн бүрт бий болж. Энэхүү хандлагыг цааш дэлгэрүүлэхэд бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулсаар байх болно. Мөн төр,баялаг бүтээгчид, олон нийт гурвыг холбож өгөх гүүр нь энэ төсөл болох юм.

-Яагаад орон нутгаас энэ ажил эхэлсэн юм бэ?

-Ажлаа эхлүүлсэн даруй орон нутгаас их хүсэлт ирсэн юм. Интернэт буюу цахим сүлжээгээр төслийн ажил өргөн хүрээг хамарч эхэлсэн. Баялаг бүтээгчдийн зургийг нь фэйсбүүкээр гаргаад эхлэнгүүт тухайн нутгийн хүмүүс сэтгэгдэл бичиж, лайк, шэйр хийснээр улам өргөжсөн. Ингээд нутаг нутгаас жижиг дунд үйлдвэрлэлээ бусдад таниулах санал олноороо ирсэн юм..

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэ төсөл хэрэгжсэнээс хойш ямар ахиц дэвшил гараад байна вэ?

– Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчид маань зах зээл дээр өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг сурталчилах боломж хомс байдаг. Тиймээс бид өөрсдийн хийж чадах зүйл болох сурталчилгааг нэг  удаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилахаар болсон. Ингээд сурталчилгааг олон нийтэд хүргэхэд олон нийтийн сүлжээг түлхүү ашигласан. Үүгээрээ зөвхөн Монголд гэлтгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд мэдээллийг нэгэн зэрэг авч байгаагаараа давуу юм.

Солонгост 18 жил ажиллаад ирсэн нэгэн гэр бүл Төв аймагт амьдарч байна. Тэд хурааж хуримтлуулсан мөнгөө байр машинд бус баялаг бүтээхэд шууд зориулсан. Одоо улсдаа цорын ганц даавууны бэлдэцийн үйлдвэр болж өргөжин тэлжээ.

Бонн ХХК даавууны бэлдэцийн үйлдвэр

Говьсүмбэр аймгийн Чойр хотод үйл ажиллагаа явуулж буй ”Мөнх Авзага хайрхан” компани загвар, хийц сайтай цэвэр модон эдлэл хийж байгааг ойролцоох аймаг болон нийслэлд байгаа хүмүүс яаж мэдэх билээ.

“Мөнх Авзага Хайрхан ” ХХК нь цэвэр модон ширээ, сандал үйлдвэрлэдэг

Хэнтий аймгийн Батноров сумын уран дархан хаана ч байхгүй ур хийцээр, ухаанаа шингээсэн сайхан зүйл хийж буйг, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Өвлөх урлаг” компанийнхан цэвэр арьсан эмээл, гөлөм үйлдвэрлэж, үхрийнхээ сүүг ашиглан молоко хийж байгааг нутгийнхан нь л мэдэхээс хэтрэхгүй байж. Төсөл хэрэгжсэнээр мэдээлэл нь ил тод болж тухайн баялаг бүтээгчдийн борлуулалт сайжирч эхэлснийг иргэд талархан “Бидний гүүр болж чадлаа” хэмээн хэлж байна. Мэдээлэл, зар сурталчилгаа ус, агаар мэт хэрэгтэй байсныг төслийн үйл явц харуулсаар байна.

Батноров хийцийн эмээл , хазаар

Үхрийн сүүн молоко Өвөрхангай Тарагт сум

Өвөрхангай аймаг “Өвлөх урлаг цех ” эмээлийн  гөлөм үйлдвэрлэл

Түүнээс гадна энэхүү төслийн явцад гадаадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамдууд бидэнтэй холбогдсон. “Монгол хүн харь улсад баялаг бүтээж байгаа тухай” баяртай мэдээг дуулгаж нэвтрүүлэг хийх хүсэлтийг бидэнд илгээсэн. Үүгээр хилийн цаана Монгол хүн ямар баялаг бүтээж байгааг харж болно.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг нийлж ажиллавал ямар вэ гэсэн санал гаргаж байсан. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Саяхан Улаанбаатарын хөрөнгө оруулалтын чуулган болсон. Энэ чуулганд том компаниудаасаа хөрөнгө босгон хотоо хөгжүүлье гэсэн санаачилгыг гаргаад байна. Гэтэл үүний цаана 21 аймаг 365 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 50600 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Тухайлбал нэг аймагт 1000-1800 хүртэл жижиг дунд үйлдвэрлэгчид ажиллаж байна гэсэн судалгаа бий. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг бид нар дэмжиж ажиллаад эхлэхээр УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэгчдийн дэд хороо анхаарч тэдэнтэй уулзан, санал бодлыг нь хуваалцан үйл ажиллагаандаа тэдний саналыг тусгаж байна. Үнэндээ эдийн засгийн хямрал хөдөө орон нутагт нөлөөлөөд гавьсангүй. Тэнд доллараар худалдаа хийх биш. Эерэг талаас харах юм бол энэ нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжих боломжийг олгож байгаа юм.

-Сүүлийн үед эдийн засгаа солонгоруулах талаар их ярих болсон. Таны бодлоор аль нь оновчтой санал бол?

– Бодит нөхцөл байдлаа харахад эдийн засгийн солонгорсон хувилбар бидэнд хэрэгтэй байна. Аливаа улс орны эдийн засаг зөвхөн ашигт малтмалаас хамаардаг байж болохгүй гэдгийг бид мэдэрлээ. Хөрөнгө оруулалтын график 2011 оноос 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар байснаа өсч 4.5 тэрбум ам.доллар болсон. Гэнэт ийм их өссөн нь бидэнд эерэг бус сөрөг үр дагавар авчирсан.Халамжийн бодлого хавтгайрч, ажилгүйдэл өсч, төсвийн зарцуулалт хэд дахин нэмэгдэн, эдийн засаг эмх замбараагүй байдалд шилжсэн. Хэрвээ Монгол Улс солонгорсон эдийн засагтай байсан бол уул уурхайгаас орж ирсэн их мөнгөнд хөл алдаж, тэр салбараа шүтэн биширч, хэзээ ч дэлхийн зах зээлд нь үнэ нь унахгүй мэт бодлого барихгүй л байсан. Гэнэт нүүрс, алт, зэсний үнэ унаад ирэхээр эдийн засаг хэрхэн доголдож буйг монгол хүн бүр мэдэрч байна.

-Танайх төслөөс гадна “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулсан гэсэн үү?

-Тиймээ.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаа Төрийн ордонд болсон Жижиг дунд үйлдвэрлэгчдийн үндэсний чуулганы үеэр зарласан. Холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч 300 гаруй гишүүнтэй болсон. Манай холбоо солонгорч чадах нь харагдаж байна. Учир нь бүх салбарын төлөөлөл тодруулбал оёдол, арьс шир, хүнс, хөдөө аж ахуй гээд олон салбарынхан гишүүнээр элссэн. Холбоонд бүх салбарынхан нэгдэж эрх ашгаа хамгаалж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ солонгоруулан хөгжүүлье гэсэн саналтай хүмүүс олон байна. Ямар нэг эдийн засгийн хямралаас ангид, ам.доллараас хамааралгүй ажиллая гэсэн баялаг бүтээгчид нэгдсэн. Ажилтай, орлоготой монгол хүн хийж бүтээхийг эрхэм болгон, шинэ санаачилга, идэвх зүтгэлээр дүүрэн байна гэдэгт эргэлзэх зүйл алга.

Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай компани байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо.

-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн баялаг бүтээгчдийн борлуулалтад нөлөөлдөг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой гэж та хардаг вэ?

-Импортлогч орон байна гэдэг дархлаагүй өвчтөнтэй адил зүйл юм. Сүүлийн жилүүдэд 1350 байсан долларын ханш 2000 руу дөхлөө цаашид ч чангарах хандлагатай байна. Энэ нь нэг талын хүндрэл дагуулж байгаа ч нөгөө талаас импортын бүтээгдэхүүнийг чөдөрлөж эх орны бүтээгдэхүүнийг чөмөгжүүлэх нөхцөл бүрддэг. Манайхан өөрсдөө импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй чанарын хувьд ялгарахгүй болтлоо сайжирч байж импортын бараа багасч дотоодын үйлдвэрлэл ихсэх юм. Цаашлаад экспортлох дэлхийн зах зээлд гарах ёстой. Зөвхөн Монголын зах зээлд худалдаалах гэж үйлдвэрлэл явуулж байгаа нь  хангалтгүй юм. Бид нэг үеэ бодвол импортын бараа зарахаас урьтаж эх орондоо хийж бүтээхийг эрмэлздэг болсон нь сайшаалтай.

-Худалдаа аж үйлдвэрийн танхим хэр дэмжиж байгаа вэ?

-Бид хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ нь ЖДҮ-ийг бойжуулах , гарааны бизнесийг /start up/ дэмжих зорилготой юм. Уг нь  гуравхан сая хүнийг аятайхан амьдруулахад хэцүү биш. Монголчуудад боломж хангалттай бий. Бодлогын дэмжлэг л дутаад байна. Иргэдээ амьжиргаатай, амар амгалан, элбэг хангалуун  амьдралтай болгочихвол төр засагт ч амар болноо доо.

-Ганцаараа зүтгэхээс илүү “Кластерийн систем”-рүү орохыг уриалаад байгаа. Энэ хэр оновчтой шийдэл бол?

– Кластерийн систем нь олон улсад шалгарсан туршлага. Монголд үүнийг нэвтрүүлэхгүй бол болохгүй. Жишээ нь би цамцны үйлдвэртэй байлаа гэж бодоход надад товч үйлдвэрлэгч, нүх гаргагч , даавууны бэлдэц үйлдвэрлэгч, оёдлын утсыг үйлдвэрлэн нийлүүлдэг туслан гүйцэтгэгчид байх хэрэгтэй. Бүгдийг нэг дор хийнэ гэж зүтгэлгүй нэгэн  зэрэг хөгжих ёстой .  Ингэснээр ажлын байр болон улсын төсвийн орлогын бүрдүүлэлт нэмэгдэнэ. Бас нэг жишээ дурдая. 10 өрх нийлэн 200-аад үнээтэй сүү, сүүн бүтээгдэхүүнийг томоохон хүнсний үйлдвэрт нийлүүлдэг байсан бол хүнсний үйлдвэр өөрөө 200 үнээ оруулж ирснээр том нь жижиг дундыгаа  зах зээлээс  шахах нь элбэг байна. Үүнд ухаалаг төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй байна. Мөн импортлогч нарын эсрэг  дотоодын зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин алга байна. Эдийн засаг нь хүчирхэг улс орны туршлагыг харахад дотоод зах зээлээ хамгаалсан эрхзүйн орчин сайтай, татварын бодлогоор дэмждэг нь харагдсан.  Өрхийн бизнес, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид 50000 гаруй аж ахуй нэгж, цаашлаад 800 гаруй мянган хүн энэ талбарт ажиллаж байна. Хэрвээ энэ нь ЖДҮ эрхлэгч биш  800 мянган ажилчинтай орон даяар салбартай үйлдвэрлэгч байсан бол олон түмний анхааралд яаж өртөж байх болоо. Эрдэнэт, Оюу толгойг анхаарч буйтай адил том асуудал босно. Улсын хэмжээнд харахад  800 мянган хүнтэй ЖДҮЭ гэдэг ХК Монголд ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ салбарыг орхиж, анхаарахгүй дэмжихгүй байж болохгүй юм.

Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал бий болгож чадахгүй байна

Дэлхийд 120 сая жижиг дунд үйлдвэрлэгчид ажилладаг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд таван сая байна. Гэтэл Монголд 50 мянга л байгаа юм. Мөн манай урд хөрш БНХАУ-ын хүн амын 95 хувь нь жижиг дунд үйлдвэрт ажилладаг бөгөөд жил болгон төрөөс бодлогоор арван сая хүнийг ажлын байртай болгоно гээд дөнгөж төгссөн оюутнуудыг шууд жижиг дунд үйлдвэр лүү явуулдаг. Тиймээс нэгдсэн том үйлдвэрийг төр засаг нь дэмжиж, хүний нөөцийн бодлогыг нь хүртэл тогтоож өгөх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэгчид маань  маш олон татвар, хураамжийг улсад төлж өөрсдөө хуримтлал үүсгэж чадахгүй байна.

-Та бүхэн дэлхийн бусад орон үндэснийхээ үйлдвэрлэлийг хэрхэн дэмжиж ажиллаж буй талаар сонирхсон байх. Авууштай, хэрэгжүүлж болох бодлого цөөнгүй л байдаг байх?

-Үнэхээр хэрэгжүүлж болох олон арга, туршлага байдаг юм байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд эдийн засгаа сэргээж, хөл дээрээ тогтсон олон жишээ хэлж болно. Тухайлбал сүүлийн 15 жилийн турш Вьетнамын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулж байгаа нь эдийн засгийн хөгжилд нь хувь нэмрээ өгчээ. Энэ нь электрон бараа, мотоциклийн үйлдвэрлэлд илүү амжилт олсон бөгөөд  дотоодын мотоциклийнхээ зах зээлийн 95 хувийг хангаж байгаа төдийгүй Японы үйлдвэрлэгчдэд жижиг эд анги нийлүүлдэг болжээ.

Манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм

АНУ-д жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг байх жишээтэй. Харин Сингапурт орлогын албан татвар гэж авдаггүй. Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл авахад нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг байх юм. Түүнээс гадна тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зах зээлийн үнийг барьж чадсанаар  Засгийн газар үнийн өсөлтийг хянаж, инфляцийн эсрэг зогсож чаддаг.

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” энэ төслийн үр дүн хэзээ мэдрэгдэх бол?

-Үр өгөөж нь мэдрэгдээд эхэлсэн гэж хэлж болно. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээс хойш аймгууд өөрсдөө “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлажээ. Ингэснээр төслийн маань үр дүн харагдаж байгаа юм. Төр засгийн бодлого шийдвэр гаргадаг хүмүүсийн, орон нутгийн удирдлагын анхаарлын төвд орсон нь харагдаж байна. Тиймээс бидний эхлүүлсэн ажлын үр дүн гарч, баялаг бүтээгчдийг маань анхаарч эхэлсэн гэсэн үг юм.  Манай төсөл гурван үе шаттай. Нэгдүгээр үе шат буюу орон нутгийн үе шат дууссан. Одоо нийслэл, олон улс гэсэн үе шат үлдээд байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт манай төсөл үргэлжилж байгаа. Энэ ажил таван сарын сүүлээр дуусна. Үүнийг дуусгаад эргээд орон нутаг руугаа орох болно. Учир нь манай орон жилийн дөрвөн улиралтай. Тиймээс улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээ сурталчилах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа цагаан идээ, жимс ногоо, хөдөө аж ахуйн чиглэлээр баялаг бүтээж буй иргэдээ сурталчилах юм. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголын баялаг бүтээгчдийг сурталчилах ажлын санал ирсэн. Монголын баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэж , made in mongolia шошготой дэлхийд танигдсан олон олон шинэ брэнд  бий болох болтугай .

-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Г.Оюунтөгс

Коммент:Эдийн засгийн хямралаас гарах нэг гарц буюу КАЗИНО

Шийдлийн хэмээх тодотголтой Засгийн газар казино байгуулах шийдвэр гаргав. Энэхүү шийдвэрийг тойрсон элдэв яриа одоо олон нийтийн дунд ид өрнөж байна. Казино байгуулах нь аймаар юм гэсэн ойлголт нэг үеэ бодвол эерэг хандлага руу хэлбийжээ. Гэвч олон нийтийн санаа бодол мэдээж олон өнцөгтэй. Энэ олон өнцгийг Коммент булан энэ удаа онцоллоо. Уншигч та ч бас энэ олон өнцгийг онцлон харж өөрийнхөө дүгнэлтийг хийнэ биз.

  •   УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Казиногийн хуу­­лийн цаана ярих асуудал бий. Зан суртахууны хувьд яаж тө­лөв­­ших юм. Ёс суртахууны хувьд яаж төлөвших, түүнийг тойр­­­сон бусармаг үйл явдал маш их гардаг. Түүнээс хэрхэн сэр­­­гийлэх вэ гэдгийг ч ярилцах ёс­­той. Монголын ард түмэн тог­лож наадах дуртай ард түмэн. Муу­­­шиг тоглож л байдаг. Үүнийг зо­­­хицуулалтаар шийдэхгүй бол хойч үеэ мөрийтэй тоглоомд оруу­лах вий. 
  •  УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хамгийн гол нь Мон­голын жирийн залуучуудад казино муу үлгэр дуурайлал болох вий гэдгийг анхаарах ёстой. Мон­голчууд маань донтох вий гэд­гээс сэргийлсэн гаргалгаа, су­дал­гаа хаана байна. Залуучууд ка­зинод донтоод эндээс салахаа боль­чих­вол манай үндэсний аюулгүй бай­далд сөргөөр нөлөөлнө.
  • УИХ-ын гишүүн Лу.Болд: Манай хойд хөрш бол нэлээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн бай­даг Хятадад бол хориотой бай­гаа. Монголд бий болговол гад­ны аялал жуулчдыг татах бо­лолцоотой юм. Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна. Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг бай­гаа. Бид олон талаас нь бодох хэ­рэгтэй гэж үзэж байна.
  • УИХ-ын гишүүн Я.СодбаатарДэлхийн улс орнууд мөрийтэй тоглоомыг зөв хөгжүүлээд төсвийн орлогодоо нэмэр болгож байна. Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн казиног дагаад сайн үйлчилгээ нэвтэрнэ. Үүнийг дагаад өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болно. Тиймээс эдийн засгийг дэм­жих бодит салбар гэж харж ка­зиног хөгжүүлэх ёстой.
  • УИХ-ын гишүүн Д.Зоригт: Миний хувьд казино байгуулахыг дэмжиж байгаа. Гэх­дээ Монгол Улсын иргэд тоглохдоо ямар шаардлага хангасан байх юм гэд­гийг тогтоож өгөх ёстой байх. Хааяа нэг 1000-2000 ам.доллараар тоглож ажлын ачааллаа тайлах үе бий. Одоо энийг нуугаад яах вэ. Алдах үе ч байна. Авах үе ч бай­даг. Хүмүүс мөрийтэй тоглоом гэсэн хуучирсан сэтгэлгээгээр их ойлгоод байна.
  • УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Казиног бид ганц нэг буйдхан газар нууцаар тог­лодог байдлаар байлгаад байвал хэ­рэг төвөг улам их гарна. Нууц байдлыг дагаад зөрчилтэй асууд­лууд ч ар араасаа гарч ир­дэг. Тэгэхээр олон одтой зо­чид буудал байгуулаад гадны мөн­гөтэй хөрөнгөтэй хүмүүсийг та­тах байдлаар ашиг олж болно. Цаг нөхцөөх, азаа үзэх байдлаар зо­хион байгуулж сурчихвал ашиг олох боломж бий.
  • УИХ-ын гишүүн  Ч.Улаан: Казиног зөв зохион байгуулж чад­вал эдийн засаг санхүүд өгөөж­тэй. Энэ утгаар нь би дэмждэг. Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийд­вэр гаргах ёстой. Түүнээс биш казино гэдэг нь өөрөө айм­шиг биш, дагалдаж бий болж бай­гаа үр дагавар нь аймшиг байхгүй юу.
  • УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:- “Замын-Үүдэд казино байгуулж болохгүй гэж үү. Казино байгуулж, урд, хойд хоёр хөршийн тэрбумтнуудыг татах нь ирээдүйд их ашиг авчирна шүү дээ. Үүний тулд Засгийн газар хуулийн төслийг яаралтай УИХ-д оруулж ирэх шаардлагатай байна. Ингэхдээ монголчууд тус казинод тоглох эрхгүйгээр хуульчлах ёстой”
  • УИХ-ын гишүүн Ц.Гантөмөр:- Монголд казино, цэнгээний төв, таван одтой зочид буудал байгуулбал гаднаас ирэх мөнгөний урсгалыг зогсоохгүй барих боломж байгаа. Хамгийн гол нь мөнгө даллан дуудсан орчинг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Мөн хувийн хэвшлийнхэнд энэ орчинг бүрдүүл гээд өгч болохгүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газар казино байгуулж, орлого нь улсын төсөвт ордог байвал гурван жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын зам, дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ.
  • Улстөрчид зориуд цаг гар­ган улиралд нэг удаа ч юм уу, бү­тэн жилд хоёр удаа гадагшаа явж казино тоглодог гэдэг нь нууц биш. Гадагшаа урсч байгаа энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үл­дээхэд казино байгуулах асуу­дал том хувь нэмрээ оруулах учир­тай.

“Монголын мэдээ” сонин

  • Та ирж очих тасалбараа л авчих. Бусад асуудлыг чинь Монголын Засгийн газар шийдээд өгнө. Монголтой хил залгаа нутгийн мөрийтэй тоглоомч нарт сайхан боломж гарч ирлээ. Монголчууд 1990-өөд оны үед цуцлагдсан Казиногийн хуучиндаа эргэн очихоор шийдлээ. Тэд нийслэл хотдоо казино барихаар шийджээ”

ОХУ-ын Буриадын “Номер Один” сонин 

  • Казино монголд далд хэлбэртэйгээр хөгжөөд багагүй хугацаа өнгөрчихсөн байна. Хууль мэндэлснээр далд хэлбэртэй байгаа казино, мөрийтэй тоглоомыг ил болгож, тэнд эргэлдэж буй мөнгийг улсын төсөвт төвлөрүүлж, татвар авна. Дээрээс нь гадаадынхны казинодсон мөнгийг авч үлдэнэ. Энэ утгаараа казиногийн хууль Монголд хэрэгтэй. 

Eagle.mn

  • Авах ёстой татвараа бүрэн авч тэр нь улс орны, бидний амьдралд нэмэр болж байвал казино шиг оновчтой өөр сонголт хямралын үед байхгүй.

Time.mn

  • Казино, мөнгө хоёр эмээлийн бүүрэг шиг холбоотой байдаг. Мөнгөнд дургүй хүн байхгүй, дагаад бөөн өрсөлдөөн. Тэгэхээр заавал хэн нэгний эрх ашиг хөндөгдөж таарна. Мөнгийг зүгээр сууж байгаад авчихдаггүй. Эрх мэдлээ ашиглана. Өөрөө чадахгүй бол харин бусдад тээг тавих нь бий. Яг ийм үзэгдлээс болж Монголд казино байгуулж чадалгүй ирсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх.

Time.mn

  • Казиногийн тухай хуулийн төслийг хууль тогтоох дээд байгууллага-УИХ-д өргөн барилаа гэж Монгол Улсын Засгийн газрын веб хуудсанд өнөөдөр мэдээлжээ. Казиногийн тухай хуулийг УИХ-аар анх  1998 онд хэлэлцэж байсан ч хууль санаачлагч түшээдийг авлига авсан хэмээн шийтгэснээр хуулийн төслийг нэг жилийн дараа хэлэлцэлгүй орхисон юм.

Синхуа агентлаг

  • Казиногийн хуулийг хүчингүй болгож, гурван гишүүнийг шоронд  хорьсны дараа монгол казиночдын цуваа Солонгос, Макаог руу чиглэлээ.  Улстөрчдийн болон Монголын баялгаар хөл дээрээ боссон шинэ үеийн хөрөнгөтнүүдийн казинод алдсан мөнгийг тоолоод баршгүй.

Baabar.mn

  • Уг нь орж ирж байгаа мөнгө, жуулчдын урсгал, ажлын байрны хүртээмж, тэдэнд олгох цалингийн хэмжээг харвал казино гэгч улс орны эдийн засагт ч, айл гэрийн амьдралд ч хэрэгтэй юм шиг. Чухамдаа хэрэггүй байтлаа л ОХУ-ын Ерөнхийлөгч дөрвөн бүст казино байгуулах зарлиг гаргаж,   хятадууд Макао-гийн казиног өргөжүүлж, казахстанууд казиногийн хоёр тусгай бүс байгуулах байсан гэж үү.

Baabar.mn

  • Хэрвээ хуулиа барьдагсан бол манайх шиг аялал жуулчлал нь улирлын чанартай улс оронд өндөр зардалтай жуулчдыг жилийн 365 хоногийн турш татахад казино хэрэгтэй.

Baabar.mn

  • Казино бол хүн төрөлхтний зугаа цэнгэлийг дагасан бизнесийн нэг хэлбэр. АНУ-ын Ласвегас гэдэг нэрийг дурьдахад хангалттай. Манай  чинээлэг боломжийн нөхдүүд БНСУ, Макоа руу  ухасхийж казинодаад ирдэг гэх яриа бий. Казиногоор мөнгө олж эдийн засгаа тэтгэж чадаж байгаа улс орон, хот олон. Гагцхүү зөв гольдролоор явуулах эсэх л эргэлзээтэй.

times.mn

  • Хэрэв Казинотой болохоор шийдвэл ард түмнээсээ асуухад илүүдэхгүй болов уу. Улстөрийн нөхцөл байдлаас харахад Казино байгуулах хуулийн төслийг батлуулах нөхцөл бараг бүрдчихсэн байна.

times.mn

  •  Казино бол мөнгөө алдах хамгийн өндөр магадлалтай газар. Тиймээс та итгэлгүй байгаа бол хэзээ ч казиног зүглэх ч хэрэггүй. Ажлаа л хий.

Mr. Citizen ‏@NinjbatL 

  • Казино бол харин ч монгол хүнийг хашааны мал шиг биш, харин хариуцлагтай шийдвэр гаргадаг болоход туслана.

Mr. Citizen ‏@NinjbatL 

  • Юун Казино бгуулах тухай ярина бэ. Монгол нутаг Мерийтэй тоглоомын талбар болохуу. Амтат жимс тарьж ард олноо амтатаар тэжээхэд зориулах уу.

B.Tumurchuluun ‏@TumurchuluunB 

  • Казино байгуулчихаар л гадаадынхан мөнгөө бариад Монгол руу цувчих юм гэнэ. Тэр хүмүүс нь тэгээд юугаараа наашаа ирэх юм бол?

Д.Батбаяр ‏@avirbayar 

  • Чөлөөт бүс, казино л гээд байдаг. Энийг санаачлаад, батлуулах гээд байгаа нөхөр өөрөө хил орчмын газрыг бүгдийг нь авцан л гээд байхчинлээ.

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat 

  • Монгол хүн казино тоглоно гэвэл жилд 20-40 сая төгрөгийн татвар төлөх хэрэгтэй гэнэ.Энчдоо юугсэн үгийн? Ер нь ийм юм байдиймуу дэлхий дээр?

Samandar Tsogtbayar ‏@satso999 

  • Казино байгуулснаар гадны баячуудын халаасыг сэгсэрч баяждаггvйм гэхэд еерийн баян тоглоомчдын менгийг гадагш алдах хэмжээ нь багасах байх.

T.Naran ‏@Naran_t 

  • Казино чинь орохоор бөөн дээрэмчид хоорондоо буудалцаад энд тэндгүй янхан хүүхнүүд сээгсдээд байжээдийн бишүү.

Билгүүн ‏@Gumpaa 

  • Казино гэхээр хүмүүсийн толгойд юм юм ордог болтой. Эмсийн хүрээлэн буудал нтр. Би нислэгийн тухай л бодож сууна.

Oyun ‏@jjngm 

  • Казино байгуулчуул монгол хүн орохыг хориглоно. Яагаад гэвэл мөнгөө алдчина, донтоно гэнэ. Харин гадаад хүн бол хохино гэж ойлголоо.

Алдар ‏@aldar_51 

  • Синга-д казино байгуулаад гадныхан үнэгүй, харин иргэд нь 100 доллар төлж орно гэхэд л жагсаал бөөн эсэргүүцэл болж байсан.

Э.Билгүүн ‏@Bilguun_E 

  • Казино байж болно. Гэхдээ монгол иргэдийг оруулдаггүй байвал зүгээр л дээ. Мөнгөө алдаж гэр бүлээ сүйрүүлэхгүй мөрийтэй тоглоом газар авахгүй.

ГАНЖИЙ ‏@gan_jii 

  • Хуулийн хэрэгжилт сайтай цагдаа тагнуулыхан нь сайн ажилладаг бол казино байгуулахад ч болохгүй юм байхгүй л. Сөрөг үр дагаварууд гарах ёсгүй.

Чөлөөт хүн ‏@Ganzorig1 

  • @bilguun75 Казино байгуулахыг бол би эсэргүүцэхгүй, монголд ашигтай, хэрэгтэй бол байгуулна л биз. Хэдэн цаас орж ирвэл сайн л дөө.

Delgersaikhan.T ‏@DelgersaikhanTu 

  • Макаогийн казино нэг эх газрын хятадаас дунджаар $1354 салгадаг.

Ч. Раднаа ‏@art_radnaa 

  • Олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар.

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi 

  • Яая даа гэжийж юун казино ккк. Энэ МУ-ын түүхэнд ёстой хэрэггүй УИХ, ЗГ бна аа хурдан 2016 он болоосой!

Д.Очбадрал ‏@Ochbadral 

  • Казино зүгээр шдээ, мөнгө олно. Хятадын мөрийтэй тоглогчид хэдэн улсыг тэжээдэг гэж санана.

Э.Билгүүн ‏@Bilguun_E 

  • Казино байгуулах байршилаа зөв сонгох нь маш чухал. УБ-д нэгийг нь, нөгөөг нь додомдоо ч сэргэдэгүй Замын-Үүдийн чөлөөт бүсэд байгуулах.

Ч. Раднаа ‏@art_radnaa 

  • Хялбар аргаар хөлжих гэсэн хэдэн өрхийн амьдрал сүйрэх бол???

Ч.Лодойравсал ‏@Lodoiravsal 

  • Казино байгуулахаар шийдвэрлэсэн бол казиногийн хатуу хуулиа цуцална гэсэн үг биз? Компанийн захирлууд айж ичихгүй тоглох нь дээ ккк

Чансаа ‏@AmartuvshinD

T E A M W O R K ‏@Amaraasport 

  • “ЗГ казино байгуулахаар шийдвэрлэлээ” гэнэ. “Казиногийн хэрэг”-р шийтгэгдсэн 4 хүнээсээ ядаж уучлалт гуйчихвал шудрага ёсонд нийцнэ шүү

Delgersaikhan.T ‏@DelgersaikhanTu

  • Улс орнууд казиногоо байгуулаад хөгжөөд, мөнгө олоод бхад манайхан дивангарын мафитай киноныхоо төсөөллөөр айгаал сууж бх ёстой гж үү?

Amaraaliberty ‏@amaraaliberty 

  • Казино байгуулах буруу биш. Ядаж л ЭРЭЭНИЙ баян хужаа нар мөнгөө ойрхон ирж тушаана. МОНГОЛЧУУД ордоггvй байх нь дээр.

Ж.МӨНХЖАРГАЛ  ‏@Munkhjargal_J