Нөхөрт гардаггүй эмэгтэйн шалтгаан

turСудалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай.

Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж.

Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг. Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчилэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг.
Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэх нь саад болох нь бий.

Золгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм “дээгүүр” эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй. Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учрана төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг.

Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд дандаа өө сэвгүй “Ханхүү”-чүүд байдаггүй шүү дээ.

Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийнэ.

Мөн нөхөрт гардаггүй уддаг эмэгтэйчүүд бас нэг шалтгаан нь салсан ээж, эгч, найз бүсгүйчүүдийн зөвлөгөө юм. Тэдний кино мэт дүрслэн ярих уран яруу үгэнд автаж өөрийгөө ч бас тийм алдаа гаргах вий, надад муу эр таарах вий хэмээн болгоомжилдгоос үүдэлтэй байна.

Тийм учраас бүсгүй та “баг”-аа тайлаад эрчүүдийн ертөнцийг энгийнээр харах гээд үз дээ. Танд тохирох сайхан залуу хаа нэгтээ байж л таараа.