Цөөн тооны ажилчидтай албан байгууллагуудын нэгдсэн шинэ жил

Найз нөхөд, Гэр бүл, Ажлын хамт олноороо /цөөн тооны хүмүүс/ хаана шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэхээ мэдэхгүй байгаа бол манай нэгдсэн шинэ жилийн хүлээн авалтыг сонирхоорой.
Хоол, Уух зүйлс, Хөтөлбөр бүгд багтсан цогц шинэ жилийн цэнгүүнийг бид 2017 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулж байна.

Хөтөлбөрт: Хөтлөгч, Амьд хөгжмийн хамтлаг, Цэнгээнт бүжгийн хамтлаг, Дуучин, Циркийн үзүүлбэр, Өвлийн өвгөн ба цасан охид

Хоол: Цезарь салад, Үхрийн шарсан мах, Шанзтай хонины шарсан мах, Манготой бялуу

Уух зүйлс: Ус, ундаа, архи, виски, шар айраг, оргилуун дарс


Tакс: 100.000 
төгрөг (нэг хүний)

 

Рестораны давуу талууд: 100 машины зогсоолтой, Бүрэн чимэглэсэн танхимтай, Тайзны мэргэжлийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэгтэй


Захиалга авах утас: 80012232, 80032232

Хаяг: Үндэсний циркийн зүүн өргөтгөлд, Кроне Браухаус ресторан

Fb: https://www.facebook.com/KroneBrauHaus/

Хорт хавдар үүсгэх дараах барилгын материалаас татгалзаарай

Хэрэв та барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсвэл барилгын материал цуглуулах гэж байгаа бол дээрх бүтээгдэхүүнээс зайлсхийгээрэй.

Учир нь барилгын материалд ашигладаг энэхүү асбест болон түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг дэлхийн 55 оронд хориглосон төдийгүй, Монголд тусгай зөвшөөрлөөр орж ирдэг байна.

Гэтэл уушгины хорт хавдар үүсгэдэг уг бодисыг 58 шуудай буюу 2900 кг нунтаг асбест, 114 боодол торон асбест, 2 боодол олсон хэлбэрээр “Дөмөли” ХХК, “Мэнгкэцэнг” ХХК, “Юнен” ХХК, “Жэй Ти Эйч” ХХК, “Ви Еэ Гундо” ХХК, “Хурд”, “Санчир”, “Өсөх-1” барилгын дэлгүүр, иргэн Э.Эрдэнэболд, Д.Дагвадорж нар хууль бусаар оруулж ирэн худалдаалж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлжээ.

Тэд лабораторийн батламжгүй, инженерийн шугам сүлжээний дулаалгын зориулалтаар зарж байсан аж.

Ч.ТӨМӨРСҮХ: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЛ ГААЛЬ, ИМПОРТ, ЭКСПОРТЫН ХЭЛТЭСТ АЖИЛЛАХ ХҮНИЙ ОРОН ТОО БАЙДАГГҮЙ

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ч.Төмөрсүхийн мэдээлснээр “Уг бүтээгдэхүүн хүний биед маш хортой учраас тусгай зөвшөөрлөөр л оруулах эрхийг өгдөг. Гэтэл шалгалтаар хавтан, нунтаг, торон хэлбэртэйгээр Орос, Хятад улсаас хууль бусаар оруулж ирсэн байна” гэсэн юм.

Харин тусгай зөвшөөрлөөр оруулж ирэх ёстой уг бүтээгдэхүүн яагаад хилээр орж ирсэн талаар “Бид эндээс хилийн хяналтаа чангатгах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Хоёрдугаарт барилгын материалын хяналтын чиглэлээр хил гааль, импорт, экспортын хэлтэст ажиллах орон тоо байдаггүй. Ийм хүний нөөц бүрдүүлж ажиллах шаардлагатай гэсэн санал боловсруулаад холбогдох албан тушаалтанд хүргүүлээд байна” гэсэн хариултыг өглөө.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛООД ГАЛ УНТРААГЧДЫН ГАЛД ТЭСВЭРТЭЙ ХУВЦАС ХИЙХЭД АШИГЛАДАГ

-Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж

-Барилгын үндсэн болон туслах материал

-Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч

-Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага

-Цахилгаан шатны тоормозны бэхэлгээ

-Үрэлтийн жийргэвч

-Гал унтраагчдын галд тэсвэртэй хувцас

-Автомашины тормозны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч зэрэгт ашигладаг байна.

Уг бүтээгдэхүүнийг 2015 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэр л оруулж ирэх тусгай зөвшөөрлийг авчээ.

Ч.БҮЖИНЛХАМ: ЭНЭ БОДИСТОЙ ХАРЬЦАЖ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС ОЛОН ЖИЛИЙН ДАРАА УУШГИНЫ ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГ

Энэ талаар Хөдөлмөр эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ч.Бүжинлхам мэдээлэхдээ “Энэ нь натри, магни, кальци, төмрөөс тогтсон чулуулаг, нарийн бүтэцтэй эрдэс юм. Дулаан дамжуулдаггүй, галд тэсвэртэй учраас барилгын үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэдэг. Дулаан тэсвэрлэх чанараас нь шалтгаалж дулааны цахилгаан станц, шугам сүлжээний газруудад ашигладаг. Асбест нь хүний үсний бүтцээс мянган дахин ширхэглэг бүтэцтэй учраас агаарт удаан хугацаагаар тогтож байдаг. Тиймээс энэ бодистой харьцаж ажилладаг хүмүүс олон жилийн дараа уушгины хорт хавдраар өвчилдөг бөгөөд 20-30 жилийн дараа илэрдэг” гэсэн юм.

Судалгаагаар асбест нь ходоод гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

Мөн асбестын гаралтай уушги тоосжих өвчин тусах магадлал өндөр бөгөөд тоосонд өртсөнөөс 10-20 жилийн дараа амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиалгах шинж илэрдэг аж.

БАЯН БОЛОХ ХАМГИЙН ГОЛ НУУЦЫГ ХАРВАРДЫНХАН ИЛРҮҮЛЖЭЭ

БАЯН БОЛОХ ХАМГИЙН ГОЛ НУУЦЫГ ХАРВАРДЫНХАН ИЛРҮҮЛЖЭЭ

Free-Money-2013-edition

Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ.

 Судалгааны гол зорилго нь хүмүүсийн амьжиргааны түвшин тэдний өөрийнхөө амьдралд хандах хандлага, амьдралаа төлөвлөх, зорилго тавих байдлаас хэрхэн шалтгаалдгийг тодруулах асуудал байв. Судалгааны үр дүн харвардынханыг алмайруулав.  Дэлхийн хүн амыг 4 катергорид хуваагаад тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэн судалгааны үр дүнгээ танилцуулсныг хүргэе.
Нэгдүгээр категори. “Сохор номингууд”

krot

Дэлхийн хүн амын 27%- ыг хамарна.

Дэлхийн хөрөнгөнөөс 0 руу тэмүүлэх хувийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлтөд хандах хандлага: огт байхгүй. 

Сохор номингуудыг тодорхойлох гол шинж чанар нь “тэр чигээрээ сохор” гэдгийг хүүхэд ч гэсэн мэднэ дээ. Эрдэмтэд энэ категорид гэр оронгүй тэнүүлчид, архичид, өвчтэй хүмүүс, мөрийтэй тоглогчид гэх зэргээр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг оруулсан бөгөөд харамсалтай нь ямар ч хамгаалалтгүй тэтгэврийнхэн ч энд бас орсон байгаа юм. Энэ категорийн бүх хүмүүс өөрсдийнхөө өмнө ямар ч зорилго тавьдаггүй, өөрийн амьдралаа төлөвлөдөггүй, зүгээр л “идэх-уух-унтах” гэсэн байгалийн совиндоо захирагдан“урсгалаар хөвдөг” хүмүүс юм.

 

Хоёрдугаар категори. “Тахианууд”

Дэлхийн хүн амын 60%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 5%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлтөнд хандах хандлага нь ихэнхидээ бусдын зорилгыг биелүүлэхэд оршино.chicken

“Тахиа шиг сохор” гэсэн хэлц үгийг санаж байна уу. Тахиа зөвхөн сайн гэрэлтүүлэгтэй үед л хардаг бөгөөд орой бүрийд, ялангуяа харанхуйд харах чадвараа бүрэн алддаг. Дэлхийн хүн амын 60%-ийг хамарсан ажлын хүч гэдэг нь өөрийн дарга нарынхаа зорилго, төлөвлөгөөг биелүүлж байгаа хөлсний ажилтнууд, гэхдээ цалин авч байгаа бодит ажлын хүч (дэлхийн хөрөнгөний 5%) юм. “Тахианууд” энэ дэлхий дээрх бүх зүйлс тэднээс өмнө зохицуулагдсан гэж бодон, өөрийн “босс”-ын төлөө ажиллахаас өөр ямар ч боломжуудыг олж хардаггүй.

“Тахианууд” цалингаас цалингийн хооронд амьдрах амьдралыг орхиж, амьдралд илүү ихэд хүрэхийн тулд өөртөө зорилго тавихаас, ая тухтай байдлаа алдахаас айдаг. Яагаад айдаг вэ? Яагаад гэвэл тэд “Хүмүүс юу гэж бодох бол”, “Намайг солиорчихож гэж ярих байх”, гэж айдгаас гадна“Тэгээд ч энэ амьдралд би юунд ч хүрэхгүй”, “Надад боловсрол-мэдлэг-туршлага-мөнгө байхгүй” гэх зэргээр өөрийнхөө идэвхигүй байдлыг хамгаалдаг. Нэг үгээр хэлэхэд “тахианууд” санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн төлөөх арга замыг хайхын оронд өөрийнхөө “хөдөлгөөнгүй” байдлыг зөвтгөхийг урьтал болгодог. “Chicken” гэдэг нь америкчуудын ярианы хэлэнд “аймхай”, “сэтгэлгүй” гэдгийг мөн илэрхийлдэг юм.

Энд хэлэхэд “Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй” гэсэн хэллэг нь зөвхөн “тахианууд”-д хамаарагдана. “Тахиа” өөрийн азандаа найдан, амьдралд ямар ч тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр их зүйлд хүрэхийг хүсээд, энэ нь биелэх үед (сайхан амьдралын биелэл – мөнгө бий болно) сэхүүн гэгчээр толгойгоо өргөн “Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй” гэж  хэлдэг юм. Эсрэг тохиолдолд харцаа буруулан, гараа савчиж, “тэрбумтны гэрт төрөөгүй минь азгүй еэ” хэмээн үглэж, зүгээр л өөрийгөө зөвтгөх гэж оролдоно.

Гуравдугаар категори “Сармагчингууд”

Дэлхийн хүн амын 10%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 15%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлт: Зорилгоо нарийн тодорхойлдог, өөрийн амьдралаа тодорхой төлөвлөдөг, өөрийгөө харуулах өндөр эрмэлзэлтэй.monkey

Сармагчингийн хараа ямар билээ? Ямар ч асуудалгүй, сармагчингууд өдөр ч, шөнө ч сайн хардаг. Ямар ч байсан эрдэмтэд үүнийг няцаагаагүй л байгаа. Гэхдээ сармагчинд бусдыг дууриах нэгэн онцлог шинж чанар бий (үүнээс “сармагчин мэт” гэсэн хэллэг үүссэн). Тэд хэнийг дууриадаг вэ? “Тахианууд”-ыг уу? Үгүй байхаа. Тэд энэ жагсаалтын хамгийн сүүлд байгаа нөхдүүдийг дууриадаг.

“Сармагчингууд” гэсэн категорид Харвардын эрдэмтэд тодорхой авъяас эзэмшсэн хүмүүс – шоу бизнес, театр, кино жүжигчид, улс төрчид, тамирчдыг хамруулжээ. Тэд бүгдээрээ зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийн амьдралаа нарийн төлөвлөх шаардлагатай хүмүүс байдаг. Тэд шийдвэрлэх мөчид (хэрэв жүжигчин бол – концерт, тамирчин бол – тэмцээн) нормондоо байхын тулд өөрсдийн өдөр сараа цаг минутаар нь төлөвлөж ажилладаг. Үүний үр дүнд тэд амжилт гаргадаг. Тэдний амжилт гэв гэнэт, тохиодлоор ирдэггүй. “Сармагчин”-гийн амжилт – энэ бол хоорондоо холбоотой, дараалсан, сайн төлөвлөгдсөн үйл явцуудын хэлхээ юм. “Сармагчин” – гуудын хөрөнгийн ихэнхи хэсэг нь ажлын хөлс биш, харин шагнал урамшуулал байдаг. Ингээд “сармагчингууд” хэнийг дууриаж байна вэ? Цаг хугацаа, орон зайг хэн нэвт харж байна вэ?

Дөрөвдүгээр категори “Муурууд”

Дэлхийн хүн амын 3%-ийг хамарна.

Дэлхийн хөрөнгөний 80%-ийг эзэмшиж байна.

Амьдралын зорилго, төлөвлөлт: Бүх амьдралынхаа турш өөртөө зорилго тавина, түүнийгээ биелүүлэх арга замыг нарийн төлөвлөнө, үргэлж амжилтанд хүрнэ.cats

Мууруудын хараа сайн билүү? Өө, тэгэлгүй яах вэ. Зөвхөн ийм учраас л “муурууд” бусдын байгаа газраас өөр газарт үйл ажиллагаа явуулахыг илүүд үздэг юм. Тэд хэн ч олж харахгүй байгаа талбарыг сонгон авч, түүнийгээ эхнээс нь эхэлж, хөгжүүлээд, дараа нь өөрсдийн хүрсэн өндөрлөгөө бусдад нээлттэй болгож өгдөг. Зохион бүтээж байгаад нь өөрөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг санацгаа даа. Бас 100 жилийн өмнө “Макдональдс” түргэн хоолны цэгийг үүсгэн байгуулж, тэр нь одоо бүх дэлхийн хэмжээгээр түгэн дэлгэрч, ой ухаанд ч ормооргүй их ашиг авчирч байгаа Ричард Макдональдсыг санаарай. Интернет, “Google” “Одноклассники.ру” үүрэн холбоо гэх зэрэг технологийн дэвшлийн үндэслэгчдийг санацгаая.

Тэдний тухай эргэн тойрны хүмүүс юу гэж бодож байгаа нь“Муурууд”-д огтхон ч сонин биш, тэд хэнээс ч хамааралгүй амьдардаг, ямар ч саад бэрхшээлээс айдаггүй, тэд өөрийн зорьсон зорилгодоо хүрэхээр итгэлтэйгээр явдаг. “Муурууд”-ын хөрөнгөнд ажлын хөлс гэж байдаггүй, тэд мөнгөний төлөө ажилладаггүй, тэд зүгээр л өөрийн амьдралдаа дуртай зүйлээ хийнгээ, түүнийгээ мөнгө болгодог ба энэ нь зарчмын хувьд өөр,орлогын  идэвхигүй эх үүсвэр юм.

Энэ категориудын алинд нь та байна вэ? Та одоогийнхоо санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байна уу? (эсвэл хангалуун бус). Байдлыг сайнаар өөрчлөхийг хүсч байна уу? Харвардын бизнесийн сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар амьдралдаа амжилтанд хүрэхийн тулд ертөнцийг үзэх үзэл бодлоо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй юм байна. Тэдний зөв ч байх. Дэлхийн хүн амын 13 – хан хувь нь дэлхийн бүх баялгийн 95%-ыг эзэмшиж байна гээд бодоод үз дээ? Би тэдний нэг болохыг хүсч байна. Харин та? 

Ертөнцийг шинээр, “сармагчин”-гийн, бүр илүүтэйгээр “муур”-ын нүдээр харахаар шийдсэн хүн бүхэнд ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх зам тань хөнгөн, дарамтгүй, тохиолдсон саад бэрхшээлүүд таныг улам хүчирхэг, өөртөө итгэлтэй болгон хурцалж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тань хүч, тэвчээр хангалттай байх болтугай гэж хүсэн ерөөе.

 

Эх сурвалж: оросшколтон.мн

Эмоци хамтлаг европын орнуудад тоглоно

10514590_760257194052281_226931342811666042_n

Нийтэлсэн:Админ      Эх сурвалж: newsline.mn

Монголын хошин урлагийн хамгийн залуу хамтлаг болох Эмоци хамтлаг сүүлийн үед уран бүтээлээ тасралтгүй хийж, үзэгчидтэй байнга уулзах болсон. МУСТА жүжигчин Б.Баатархүү, Г.Нарансолонго, С.Тэмүүжин нараас гадна сүүлийн үед реклам сурталчилгаанд тасралтгүй тоглож олны танил болоод буй Г.Эзэнмөнх болон бусад залуу жүжигчдийнхээ хамтаар тус хамтлагийнхан европын орнуудаар аялан тоглолт хийх гэнэ.  Шинэ залуу хамтлаг дотроо олны хэл ам, сөрөг мэдээлэлд төдийлэн өртөөд байдаггүй Эмоци хамтлагийн тоглолт  морин жилийн төгсгөлд, шинэ жилийн босгон дээр европын орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууддаа хүрэх нь ээ.

"Эмоци" продакшн Европын улс орнуудаар аялан тоглолт… Share share bas dahin share…

Gepostet von Naransolongo am Dienstag, 3. Februar 2015

Монголчууд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ хүргэнэ

Untitled-6Дэлхийн хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээг Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд үзүүлэх оношилгоо, эмчилгээний “Эрдэнэт медикал” төв ирэх 12-р сард нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт баригдаж байгаа энэхүү эрүүл мэндийн төсөл нь 3 үе шаттай хэрэгжих юм. Япон улсын эрүүл мэндийн менежментээр үйлчилгээ үзүүлэх оношилгоо эмчилгээний төв баригдахаас гадна түүнийг дагасан дэд бүтэц, барилга байгууламж, эрүүл мэндийн цогцолбор хотхон бий болно. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт медикал” төвд рентген болон дижитал рентген аппаратууд, хэт авиа, компьютер томографи зэрэг оношилгооны шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.

newsline.mn  Д.Ган-Эрдэнэ

“Hero”-гийн Б.Баатар, хөтлөгч П.Анужин нарын дотно “селфи

2gssУрлагаас төрсөн сайхан хосууд болох “Hero” студийн захирал Б.Баатар, жүжигчин Ч.Ундрал нар салаад багагүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Хосуудын салах шалтгааныг , “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан П.Анужин гэх бөгөөд тэднийг авааль эхнэр, нөхрөөсөө салж хамтран амьдарч байгаа гэх сураг  хэдэн жилийн өмнөөс гарч байсан. Харин энэ бүх мэдээллийг Б.Баатар, П.Анужин нар эрс үгүйсгэж олон ч тайлбар хийсэн. П.Анужин ч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Надад хүний босгосон амьдрал, мөн миний амьдралт ч асар их үнэ цэнтэй. Бид хоёр хамт амьдраад хаа хаанаа гэр бүл, үр хүүхдээ өнчрүүлсэн явдал ер байхгүй. Бүхий л зүйл байр байрандаа байна” хэмээж байсан удаатай.

Харин Б.Баатар хэлэхдээ “Анужин бид хоёрын дунд хүмүүсийн ярьж байгаа шиг харилцаа огт байхгүй. Бид ажил дээрээ ихэнхдээ дайснууд шиг байдаг. Лхагваа ах тэр хоёрын хэн хэн нь авьяастайн дээр биеэ тоосон, адармаатай улс. Эрс тэс үзэлтэй хоёр хүнийг нэгтгэж ажиллуулна гэдэг заримдаа тамын ажил мэт санагддаг. Гэхдээ заримдаа гайхалтай  ч юм шиг мэдрэмж төрүүлдэг” хэмээж байсан. Тэгвэл Б.Баатар өөрийн “Instagram”-даа П.Анужинтай авахуулсан “Селфи”-гээ оруулжээ. Тэд Б.Баатарын хэлсэн шиг ажлын талбар дээрээ дайснууд шиг байдаг ч ажлын бус цагаар нэлээд дотно байдаг бололтой. Ямартай чтэдний дотно “селфи”-г хүргэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хар тамхиар хивс нэхжээ

  Германы гаалийн ажилчид Ираны хивсний наймаачдын нуусан 45 кг героиныг хивснээс олсон гэнэ. Энхүү хэрэгт Польш , Франц, Бельгийн хэд хэдэн хүмүүсийн сэжиглэн баривчлахад хүргэсэн байна.

Эрх бүхий байгууллагаар дурьдсанчлан, гуурсанд савлагдсан герионыг хивсний үндсэн утас болгон хивс нэхсэн байжээ. Иранаас илгээгдсэн есөн хивсний жин хүнд байсан учраас гаальчдын анхаарлыг татжээ.  Нарийвчлан шалгасаны улмаас эдгээр хар тамхийг илрүүлжээ. Цааш нарийвчлан шалгаснаар ийм маягаар Франц, Белги, Польш, Африк руу хивсээр дамжин олон сая еврогийн хар тахи тээвэрлэгдсэн болох нь тогтоогдсон байна.

 

 

 

 

 

 

Гуйлгачин өвөө гэрлүүгээ сар бүр 1600 $ явуулдаг

 Гуйлгачин өвөө гэрлүүгээ сар бүр 1600 $ явуулдаг

Хятадын энэ өвөө олон нийтийн газар гуйлга гуйж бор ходоодоо борлуулдаг. Түүнээс өөр ажил үгүй. Одоо 70 насыг зооглож байгаа ч өмсөх хувцасгүй шахуу гуйлгаа гуйсаар зогсдог ажээ.

Түүнийг Бээжингийн нэгэн шуудангийг зар ер андахгүй. Учир нь өвгөн тэндхийн байнгын үйлчлүүлэгч аж. Түүний талаар шууданч “өвөө маш хямгач. Сар бүр ар гэрийнхэндээ багадаа 10000 юань, эсвэл 1600-1700 ам доллар тогтмол явуулдаг. Түүнд хийдэг ажил байхгүй ч Бээжингийн гудамжинд гуйлга гуйж амьжиргаагаа залгуулдаг” хэмээн ярьлаа.

Өвөө гуйлга гуйж олсон мөнгөөрөө бүр гурван хүүхдийнхээ их, дээд сургуулифн мөнгийг ч төлсөн гэнэ. Харин гэр бүл нв түүний явуулсан мөнгийг цуглуулж,хоёр давхар байшин барьсан аж. Ийм л мундпаг өвөө одоо ч гуйлгаа гуйсаар л сууна.

Харин шуудангийн нэгэн ажилтан түүний талаар ингэж ярив: “Өвөө ар гэрлүүгээ мөнгө явуулахдааүрчийсэн үнэт цаасуудаа хогны хар уутсанд хийгээд авчирдаг. Авчирсөн мөнгөө шалан дээр асгаад, түүнийг нь шуудангийн ажилчид тоолон, тоо ёсоор нь гэрлүү нь илгээдэг. Учир нь Өвөө өөрөө сайн тоолж чаддаггүй, буруу тоолчихдог гэнэ. Түүнд шуудангийн хамгаалагчид хүртэл тусладаг, түүнд туслахаасаа ч цааргалдаггүй” гэж хэлэв

Ингээд өвөө шуудан илгээнийхээ хэлсэнд 100 юань өгдөг байна. иймээс аваа тэрхүү шуудангийн газрын хүндэт үйлчлүүлэгч юм.

cnpopr 01 [640x480]

cnpopr 02 [640x480]

cnpopr 03 [640x480]

cnpopr 04 [640x480]

cnpopr 05 [640x480]

cnpopr 06 [640x480]

buzznews.mn