Дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөсөн сэжигтэн ӨРГӨНТАЛ гэж хэн бэ

d78f1a8149712f84cde1853c96167fae

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм.

Сэжигтэн Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдаж, эцэстээ заазуур барьж дайран тэднийд хонуулахаар үлдээсэн байсан дөрвөн настай хүүг эхнэрийнхээ хамт хөнөөгөөд дагавар хүүгээ мөн бүрэлгэхээр дайрах үед нь 13 настай Б зугтан хөршийндөө очиж тусламж хүссэн гэдгийг хэргийг шалгаж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн мэдээлсэн юм.

Өргөнталын эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн бөгөөд 1999, 2004 онд төрсөн хоёр ч хүүтэй аж. Тэрбээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2008 онд танилцаж, 2014 оны зургадугаар сард гэрлэлтээ батлуулсан агаад түүнээс ч өмнө хамтран амьдарч байсан гэнэ.

СЭЖИГТЭН ӨРГӨНТАЛ ГЭЖ ХЭН БЭ

1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. Манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагч байсан гэнэ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллээр Өргөнтал гэгч өвөрлөгч эр нутагтаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.

Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдарч байсан бөгөөд сард хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог гэдгээ найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байжээ.

Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход нэлээд чанга шалгууртай байдаг учраас гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан байж. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан гэнэ.

Сэжигтэн Өргөнталыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.

Эх сурвалж: www.tug.mn

Өнөөдөр Чингисийн талбайд жолооны үнэмлэх сэргээнэ

”Өнөөдөр Чингисийн талбайд Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Лицензийн төвийн ажилтнууд жолооны хуучин үнэмлэх солих хүсэлт, хаясан гээсэн үнэмлэх сэргээлгэх өргөдлийг хүлээн авч байна.Хэрвээ та үнэмлэхээ сэргээлгэх бол 12500 төгрөг, сургалтанд хамрагдах бол 10000 төгрөг төлнө.

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” уриатай тус өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, цагдаагийн албан орох иргэнд зөвлөгөө өгөх юм байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ

 

 

“Баатарван Наваан-Юндэн” номыг өлгийдөх ёслол болно

Hugshin aab1Номын буян дэлгэрсэн энэ сайхан цагт шинэ ном өлгийдөн авах ёслол өнөөдөр “Bluemon” цамхагийн үзэсгэлэнгийн танхимд 18.00 цагт болох юм байна.

Монголын шинэ цагийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэхээтнүүдийн амьдралыг хэрхэн бусниулж, хэлмэгдүүлж  буй 1930-аад оны үйл явдал Баатарван Наваан-Юндэнгийн жишээн дээр мэргэн уншигч таны гарт очиж байна. Зохиолч, яруу найраг, зураач Ж.Саруулбуян түүний гэргий Н.Лхамсүрэнтэй хамтран энэхүү номыг туурвижээ.

Баатар ван Наваан-Юндэн хар багаасаа Сайн ноён хан Намнансүрэнд шавилан Монгол, манж бичиг заалгасан гэдэг. Тэрээр  ах Ойдовын хамт 1926 онд Ардын засгийн анхны дунд сургуулиас гадаадад суралцах хүүхдийн тоонд багтаж Герман улсад боловсрол эзэмшжээ.  Тэрээр 1932 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яаманд ажиллаж байгаад Зөвлөлтийн Омск хотын Анагаах ухааны дээд сургуульд сурч байтал  “феодал язгууртай” хэмээн хардуулж Монгол руу дуудагдах болжээ. Энэ бол нөгөө л монголын сор болсон эрдэм, боловсролтой хүмүүсийг  зовоож, амьдралыг нь алдуулж эхэлсэн  1930-аад оны хар үйл явдлын нэг байв. Түүнийг 1938 оны 5 сард “Германы тагнуул” хэмээн баривчлан 10 гаруй жил шоронд хорьсон гашуун түүх бий. Үүнээс харахад монголчууд  өөр хоорондоо эвдрэлцэн муудалцаж, тухайн үеийнхээ сор болсон эрхмүүдийн эрдэм, ухааныг ашиглахаас илүүтэйгээр улыг шагайж явсны балгыг шинэ цагийн эрдэмт хүмүүнд сануулж  байна. Монголчууд хамтдаа хөгжлийн замаар хэрхэн урагшлах шинэ санаа, сэдлийг давхар та бүхэнд олгож байгаагаараа энэ номын буян оршино.

final edition 2015 11 10-1

Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2015 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Ховд, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 1-3 градус дулаан байна.

2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 13,14-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11-13-нд зарим газраар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Өнөөдрийн өрнө, Дорнын зурхай

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистойАргын тооллын 11 сарын 10, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ихрийнхэнд урдаас төлөвлөгдөөгүй гарз, зарлага хийхэд хүргэхийг одод сануулж байна

Хонь – (3/21-4/19)
Зөн совин тань өнөөдөр таныг зөв газраа, зөв цагтаа байхад туслана. Хувийн санхүүдээ орлогын үүсвэр олох, өрийг бууруулах гэх мэт боломжийн өөрчлөлтүүдийг хийх аргыг танилцуулахаар хүлээж байгаа бол оновчтой байна. Бизнес эрхлэгч хониныхон өөрсдийн гоц чадваруудыг мөнгө хийх авъяас болгон ашигла. Ажлыг дуусгах өөрийн чадамжийг хэт дөвийлгөх, ур чадвараа хэтрүүлэх болон нөхцөл байдалд туйлшрахаас болгоомжил. Таны өрөвч энэрэнгүй сэтгэл хүмүүст хэрэгтэй туслалцааг үзүүлэх, буяны үйл хийхэд чиглүүлнэ. Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр таныг өөртөө итгэлтэй өөрийгөө үнэлдэг болгоно.

Үхэр – (4/20-5/20)
Таны нийтэч зан чанар, хүмүүстэй илэн далангүй байдаг нь санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болоход тусалж мэдэх юм. Эс бөгөөс ирээдүйд орж ирэх үлэмж их мөнгөний эх үүсвэрийг тавихад нөлөөлөх бололтой. Cap таны орд руу орсноор зан ааш тань өөрчлөгдөж, шинэ эрч хүчийг танд авчирна. Сөрөг чиг хандлага шаардлагагүй, хэрэггүй зүйлсээ янзалж цэвэрлэгээ хийхдээ бэлтгэ. Хэрвээ та хайрттайгаа зорилго нэг бол зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа тэмц.

Ихэр – (5/21-6/21)
Нийгмийн ба ажлын асуудал эрч xүч шаардана. Зардал гаргана. Амжилт олохын тулд бүx бололцоогоо дайчил. Урлагийн хүрээнд болон удирдлагын ажил үүрэг гүйцэтгэхэд амжилт гаргана. Энэ өдөр та шинэ уулзалт, санаандгүй шинэ танилтай болох боломжуудаар дүүрэн байх болно. Энэ нь урдаас төлөвлөгдөөгүй гарз, зарлага хийхэд хүргэхийг одод сануулж байна. Эмэгтэйчүүд нулимсаа урсгах, нойргүйдэх шалтгаан бий болно. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжийг ашигла.

Мэлхий – (6/22-7/22)
Туршлагатай ажилтнуудтай харьцаж, тэндээс мэргэжлийн арга дадлага олж авахад таатай өдөр. Өөрийн ажлыг оновчтой, нягт нямбай төлөвлөх ба өөрийн хүчийг хуваарилах чадвар нь таагүй зүйлээс зайлсхийхэд туслана. Томилолтоор явах, хол явах, аяллаар явахад таагүй өдөр. Энэ үедээ амьдралын эрч хүч буурах хандлагатай. Сонирхолгүй эсвэл өдөр тутмын ажлаа хийхэд ихээхэн нэмэлт хүч шаардана.

Арслан – (7/23-8/22)
Найз нөхөд, хамт ажиллагсад, удирдлагатайгаа нэлээд таагүй харьцаатай байна. Байнга дотроо бухимдаж үе үе эргэн тойрныхонтойгоо хэрүүл маргаан хийнэ. Та харьцах хүмүүсээ зөв сонгож бай. Учир нь таны утга учиргүй санаанууд ба ухаангүй мэт ажиллах эрч хүч зарим нэгнийг нь залхаана. Зарим хүмүүсийн хувьд чимээгүй, нам гүм орчин таалагдана. Интернетээс сонголтуудыг харах нь өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй.

Охин – (8/23-9/22)
Туйлын таагүй өдөр. Оюун санааны эрэл хайгуул хийх, үнэт зүйлсээ үнэлэх цаг иржээ. Энэ нь амьдралын эрч хүчээ зөв хуваарилах таны чадварт таагүй нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хичээл зүтгэл гаргахгүй, ямар нэгэн маргаанд оролцохгүй байсан нь өлзийтэй. Учир нь үр дагавар нь туйлын харамсмаар байх болно. Хуучин найз нөхөдтэйгээ уулзах, аль эсвэл сайхан мэдээ хүлээн авснаар энэ өдрийн үдэш хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг сэтгэл зүрхэнд хадгалан үлдээнэ. Хүлээцтэй бай.

Жинлүүр – (9/23-10/22)
Од эрхэсийн нөлөөгөөр зөн билэг хурцдана. Үйл явдал хаашаа эргэхийг урьдчилан тодорхойлж чадна. Авьяас чадвараа өөртөө хэрэгтэй хүмүүсийг танин мэдэх,  хүнд нөхцөл байдалд дасан зохицоход ашигла. Гэнэтийн холын мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд чухал эргэлт хийж болзошгүй. Бүх зүйлд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулна. Бодлогогүй үг болон үйлдлээс зайлсхий. Томоохон хэмжээний бэртэл, алдагдал болон төлөвлөөгүй зардал гаргана тиймээс жижиг зүйлээс эхлэн бүгдийг шалгаарай

Хилэнц – (10/23-11/21)
Аливаад идэвхитэй уур амьсгал тааламжтай өдөр. Хурал цуглаанд илтгэл тавих, олон цугласан газар өөрийгөө нээхэд нэн тохиромжтой байна. Харин шинэ хувцас худалдан авах, үйл хийх зэрэгт муу тул эдгээр үйлдийг тэвчих хэрэгэтэй. Ямар нэгэн зүйлд найдалгүйгээр бодит байдалтай шууд эвлэр. Бархасбадь гараг таны орд руу шилжсэнээр өөдрөг үзлийг сэргээж амьдрал тань дээшлэх болно. Янаг амрагийн харилцаанд нааштай өөрчлөлт гарах төлөвтэй.

Нум – (11/22-12/21)
Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй. Гэрээ хэлэлцээр бүтэхгүй эсвэл таны тавьсан нөхцлөөр явагдахгүй. Материаллаг, хуулийн санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Банкнаас зээллэг бүү ав. Даатгалын компанитай бүү орооцолд. Ер нь байгаа боломжоо шавхаж ашигла. Энэ өдөр бие эрхтэнд муугаар нөлөөлөх хорт зуршлуудаас хол бай. Жишээ нь архи уух, тамхи татах гэх мэт. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлгоцолд хүрж болзошгүй тул харилцаагаа анхаараарай.

Матар – (12/22-1/19)
Ядарснаас ажилдаа хоцорч улмаар удирдлагаасаа зэмлэл хүлээнэ. Сайн унтаж ав. Ажил үүргээ нямбай гүйцэтгэ. Эмэгтэйчүүд ажилд чинь маш их тусламж үзүүлэх бөгөөд бага зэргээр сээтэгнэх эсвэл татагдахыг үгүйсгэхгүй. Үүнээс болж та сэтгэл самгардах учир гэр бүлийнхэн чинь үймж эхэлнэ. Болгоомжтой бай. Та гэртээ тав тухтай, амар амгалан байдлаа хадгалах боломжтой бөгөөд өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлсд хариуцлагатай хандаарай.

Бумба – (1/20-2/18)
Энэ өдөр танд мартагдашгүй аз жаргал, амар амгалан, нийтэч дотно байдлыг авч ирнэ. Танд зайлшгүй амралт хэрэгтэй байна. Өнөөдөр од гараг шаргуу мөн далайцтай хөдлөх хэрэгтэйг зөвлөж байна. Бүр бага цалинтай санагдсан ч шинэ ажлаас бүү татгалз. Дурын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэгтэй. Магадгүй үрэлгэн байдал, мөнгө таныг буцааж ороох болно. Энэ ордны бүсгүйчүүд шинэ ашигтай мөнгөний эх үүсвэр олоход амжилттай байна.

Загас – (2/19-3/20)
Шинэ зүйлийг эрэлхийлж, танин мэдэхэд таатай өдөр. Гайхамшигтай зөн билэг нь илэрнэ. Асуудлыг дэвэргэхгүйгээр өдөр тутмын ажилдаа тайван хандаж сурах хэрэгтэй. Хэрвээ та өнөөдрийг сэтгэл гутралтай өнгөрөөвөл нэг хэсэгтээ түүнээс салж чадахгүй байх болно. Зүүдэндээ ус харж байна гэж зүүдэлвэл толгой өвдөх гэж буйг илэрхийлж байгаа болно.

ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна /2015.11.09/

2015 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Газар хөдлөлт:

•    Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөсзүүн хойд зүгт 61 км-т 11 дүгээр сарын 07-ны өдрийн 06:42 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
•    Иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй байхгүй.

Эх сурвалж: ОБЕГ

Зоонозын халдварт өвчний шинэчлэгдсэн мэдээ:
Улсын хэмжээнд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 585 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Үүний 94 (16%) галзуу өвчний эрсдэлд өртсөн, 463 (79.3%) хачигт халдвар, 16 (2.7%)-ийг боом, 2 (0.3%) хумхаа, 1 (0.2) холер, 9 (1.5%)-ийг тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага эзэлж байна.
Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Зоонозын халдварт өвчний шинэ тохиолдол мэдээлэгдээгүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ   

Дэлхий дахинд:
Зика вирүст халдвар:

Колумб улсад Зика вирүст халдварын 239 тохиолдлыг тус улсын Үндэсний лавлагаа лабораториос мэдээлсэн байна. Уг халдвар тухайн улсын 17 дүүргээс мэдээлэгджээ.

Улаанбаатарт 3 хэм хүйтэн байна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, Баянхонгор, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв

 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 6,7-нд говийн нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө бага зэрэг дулаарна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 11 сарын 5, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ноён ууланд нинжа нар буудалцаж, хоёр хүн амиа алдав

Төрийн хамгаалалтад авсан Ноён уулыг иргэний хөдөлгөөнийхөн харийнханд болон дотоодын нинжа нарт ухуулахгүй гэж сүржигнэж эхэлсэн ч асуудал тэгсхийгээд намжсан.

Тэгвэл өөр аймгуудаас гар аргаар алт олборлодог нинжа нар болон нутгийн нинжа нар алт ухахаар уралдаж, зарим газраа эмх замбараагүй байдал үүсэж, өчигдөр л гэхэд Сэлэнгийн цагдаагийн хэлтэс дээр 20 гаруй нинжа саатуулагдан шалгагджээ.

Учир нь, нинжа нарын дунд эмх замбараагүй байдал үүссэний улмаас нэг иргэнийг буудаж амийг нь хохироосон бол нэг иргэн учир битүүлгээр амиа алджээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварчээ

Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварчээСурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна гэжНийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.