С.Жавхлан, Ц.Шаравжамц нар өнөөдөр үсээ хусна

1435709603559330a3581c1

Урлаг спортын салбарын төлөөлөл болсон МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар улс оронд үүсээд байгаа асуудал, улстөрчдийг эсэргүүцэн Чингисийн талбай дээр үсээ хусахаа мэдэгдсэн.

Тэд зуны халуун өдөр сэрүүцэх гэсэндээ бус шүүмжлэлтэй хандаж буй асуудлынхаа дуу хоолой болж, ийн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж.

Дуучин С.Жавхлангийн хувьд эрх баригчдыг шүүмжилж, эсэргүүцээд нэлээд хугацаа өнгөрсөн. Мэтгэлцээн хийх гэж оролдоод ч тусыг эс олсон. Харин энэ удаа өөрийнхөө үсийг хусах нь.

Түүнийг гавьяат тамирчин Ц.Шаравжамц дэмжин оролцож буй юм. Дашрамд дурьдахад, өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна гэж дорнын зурхайд бичжээ.

“Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын хөрөнгийг ингэж үнэгүйдүүлжээ Баримт-1

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр саяхан суллагдаад байгаа. Тэрбээр суллагдсаныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, өөрийнх нь 4 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг Шүүхийн шийдвэрийнхэн үнэгүйдүүлж, 1.2 тэрбум болгон худалдсаныг зүгээр өнгөрүүлэхгүй хэмээн мэдэгдэж буй юм. Үнэхээр түүний хөрөнгийг үнэгүйдүүлж худалдсан уу, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг өөрийнхөө объектыг худалдаад л барагдуулж чадахаар байхад түүнийг 10 жил хорьсон уу…Тийм бол, яагаад? “Глоб кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаярын олон нийтэд хэлж буй мэдээллээс нь харахад өөрийн эрхгүй ийм асуулт гарч ирж байгаа юм. Уг асуултад хариулт олох үүднээс,  түүний хөрөнгийг үнэгүйдүүлсэн эсэхийг доорх баримтаар дэлгэн харуулъя.

Эхлээд Ж.Мэндбаярын одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга, түүнийг хэрхэн үнэлсэн талаарх баримтын талаар дурьдая. Одоо Баянгол дүүрэгт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн байр газар нь “Глоб кредит” ХЗХ-ных. Хоршоодын хэрэг болсноос хойш гурван жилийн дараа буюу 2009 онд дээрх барилгыг мөрдөн байцаалтын шатанд 4.3 тэрбумаар үнэлсэн байдаг аж. Энэ үнэлгээгээр дуудлага худалдааны анхны үнийг тогтооно гэсэн Засгийн газрын тогтоол бий. Гэтэл уг тогтоолын дагуу барилгыг 4.3 тэрбумаар үнэлээгүй. Харин үүний оронд барилгыг 3 жилийн хугацаанд цоожлоод л орхичихсон аж. Ингээд дахин үнэлүүлэхэд 1 тэрбум 272 сая 900 мянган төгрөг болсон байна. 3 жил цоожлогдож, үйл ажиллагаа явуулаагүй барилга бараг 3 тэрбумаар үнэгүйдэж орхиж. Барилга ингэж үнэгүйдсний шалтгааныг дараах байдлаар дурьдаж бичсэн байх юм. Үүнд:

-Ашиглалтын бууруугаас халаалтын системийг хөлдөөсөн

-Систем хөлдөж хагарснаас ихээхэн хэмжээний ус алдаж барилга нийтдээ муудсан

-Давхаруудаас ус алдсанаас тааз, хана дахин засвар хийхээр болсон

-Их хэмжээний чийг алдсанаас дүүжин тааз, модон эдлэл, зарим шахмал материалаар хийсэн зүйлүүд цаашид хэрэглэхээргүй болсон

-Халаалтгүй удсан, ус алдаж чийгтэй байснаас барилгын засвар муудсан дахин сэргээн засварлах шаардлагатай болсон гэх зэргээр дүгнэлт гаргасан байна.

“Глоб Кредит”-ын Ж.Мэндбаярын үнэгүйдүүлсэн гэгдэж буй барилга нь 3000 м.кв, барилгын гадна талд 1300 м.кв орчим талбайтай автомашины ил зогсоол болон явган хүний талбайтай юм байна. Барилгын зоорийн давхарт 4 машины газар, саун, массажны газар, мини бар ажилладаг. Харин 1 давхарт контор, ресторан, караоке, стриптиз бар, 2 давхарт нь диско бар, хурлын заал, контор, VIP заал, 3-4 давхарт зочид энгийн ба люкс өрөөтэй зочид буудал байрладаг байж. Хувийнхаа бизнесийг явуулдаг түүний барилгыг үнэгүйдүүлж, худалдсанаас болж Ж.Мэндбаяр бие болон сэтгэл санааны ихээхэн хохирол амсаад байна. Тэрбээр өөрийнхөө хөрөнгийг зарж худалдаад хохирлоо бүрэн барагдуулах боломж байсан. Тийм боловч хөрөнгийг нь үнэгүйдүүлэн худалдаж, харин өөрөө 10 жилийн хорих ялыг биеэр эдлээд гарч ирлээ. Энэ хүн өнөөдөр өөрийн хөрөнгөө нэхэмжлэх нь аргагүй юм. Хэн нэгэн таны хувийн өмчийг үнэгүйдүүлэхийг та хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ингэж ч болохгүй. Гэтэл яагаад “Глоб Кредит” ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаярын хөрөнгийг үнэгүй шахуу худалдаж орхив. Үүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Нэгдүгээр хороололд байрлах одоогийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн барилга 3000 м.кв. Уг барилгыг 2011 онд зарсан байдаг. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр байсан. Тухайн үеийн үнэлгээгээр м.кв-ыг нь 3 саяар үнэлвэл 3000 м.кв нь 9 тэрбум болно. Гэтэл өнөөдөр 1.2 тэрбумаар л худалдчихсан байгаа юм. Хэрэв хэрэг болсны дараа түүний барилгыг үнэлсэн бол тэрбээр хохирлоо барагдуулчих боломжтой байсан байна.

Үргэлжлэл бий…

Ц.Цацрал

Zaluu.com

“Фруто Няня”-гаас хорхой илрээгүй болох нь нотлогдлоо

Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим мэдээллийн веб сайтаар “Фруто НяНя”  брэндийн  хүүхдийн  кашнаас   хорхой гарсан гэх мэдээлэл ихээр цацагдах болсон. Тэгвэл хорхой илэрсэн гэх  “Фруто НяНя”  каштай холбоотой ямар  ч  гомдол өнөөдрийг хүртэл мэргэжлийн хяналтын байгууллагад  болон  тухайн  бүтээгдэхүүнийг борлуулж буй компанид ирээгүй мөн мэргэжлийн хяналтын шалгалтаар “Фруто НяНя”  бүтээгдэхүүнд чанарын ямарваа нэг зөрчил илрээгүй,  Монгол Улсын холбогдох стандартыг бүрэн хангаж байгааг нотолсон байна.  Мөн энэхүү ор үндэсгүй мэдээлэлтэй холбогдуулж  “Бимекс Холдинг”  компани албан ёсны мэдэгдэл гаргасныг та бүхэнд хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

2015 оны 01-р сараас эхэлж цахим сүлжээ,  хэвлэл мэдээллийн сайтаар “Фруто НяНя”  жүүс  муудсан  байсан,  хүүхдийн  кашнаас хорхой гарсан  гэх мэт эх сурвалж нь тодорхойгүй,  бизнесийн нэр хүндэд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээ,  мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулах боллоо.  “Фруто НяНя”  бүтээгдэхүүн  нь ОХУ-д  үйлдвэрлэгддэг бидний мэдэх Орос чанарыг бүрэн хангасан,  химийн  нэмэлт  ороогүй өндөр технологийн 100%  органик бүтээгдэхүүн бөгөөд хүүхдийн тэжээл үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан сайн чанарын бүтээгдэхүүн юм. Бизнесийн өрсөлдөөнөөс улбаалж уг бүтээгдэхүүний нэр хүндийг унагах зорилгоор баталгаагүй эх сурвалжийн мэдээллийг үндэслэж манай бүтээгдэхүүний нэр хүндийг унагах ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулах болсонд бид харамсаж байна. “Фруто НяНя”  хүүхдийн тэжээлийг үйлдвэрлэх явцад хүний гар ажиллагаагүй бүрэн автомат  тоног  төхөөрөмжөөр,  вакум  орчинд,  нарийн стандарт мөрдөж ажилладаг нь үйлдвэрлэлийн процессод хорхой  орох  байтугай  тоос  ч  орох  боломжгүй юм.

Уг гүтгэлэг гарах болсон  2015  оны  01-р  сард бид Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандаж шалгалт явуулахыг хүссэн бөгөөд тус байгууллагын шалгалтаар бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн зөрчил,  дутагдал илрээгүй болохыг албан ёсоор баримттайгаар нотолж байна.

Иймд санаатай  үйлдлээр  манай бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж,  компанийг  хохироож,  олон  ажилчид,  хамт  олны хичээл,  зүтгэл, хөдөлмөрийг үгүй хийж буй үйлдлийг гаргаж буй эзэн хариуцагч нь тодорхойгүй цахим хаяг, мэдээллийн сайтуудыг бид  ЦЕГ-ийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хууль хяналтын байгууллагуудад хандаж шалгуулж эхлээд байна. 

Баталгаагүй эх сурвалжаар олон нийтийг төөрөгдүүлж бизнесийн нэр хүндэд халдсан  сайтуудыг мэдээлэлдээ залруулга гаргаж бизнесийн үйл ажиллагааны нэр хүнд,  бүтээгдэхүүнтэй холбоотой ямарваа мэдээллийг баталгаатай эх сурвалжаар тэнцвэртэй мэдээллэж ажиллахыг уриалж байна! гэжээ.

www.ontsgoi.mn