Өнөөдөр “Хаврын гоёл 2016” гала тоглолт болно

“Хаврын гоёл” 2016 загварын 7 хоногийн хүрээнд тусгай мэргэжлийн сургуулиудын бүтээл сурталчлах загварны шоу 5-р сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өнөөдөр 15 цагт “Хаврын гоёл 2016” -ийн шилдэгийг шалгаруулах гала тоглолт Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болох гэж байна. 13006478_1013132922113424_3435657090057302133_n

“Үргээлэг 2” кино өдөрлөг боллоо /фото сурвалжлага/

Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхэлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчид тоглосон байна. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн ажлыг Казахстаны Nomad Stunts хийсэн бол киноны постпродакшний ажлыг Хонг Конгийн Digital Magic студид хийжээ.

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн танхим дүүрэн үзэгчтэй байгаа уг киноны өдөрлөг бямба гаригт “Гэгээнтэн Энтертайнмент Төвд” боллоо. Өдөрлөгт киноны уран бүтээлчид хүрэлцэн ирж, гарын үсгээ өгөхийн зэрэгцээ үзэгчидтэй хамт зургаа татуулсан юм. Ингээд кино өдөрлөгөөс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37

УДЭТ-ын тайзыг орхиж “Хошин урлаг” сонгосон жүжигчин Э.Батхүү

“Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кино жүжигчид, дуучид хамтран гол дүрийг бүтээж байснаараа онцлог болсон. Тодруулбал, уг кинонд Дуучин Б.Амархүү,”Номин талст” хамлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, УДЭТ-ийн найруулагч, жүжигчин Э.Батхүү, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар гол дүрийг бүтээсэн.

Тэгвэл тус киноны Колягийн дүрээр үзэгчдийг хөгжөөж чадсан жүжигчин Э.Батхүү өдгөө жүжигчнээс гадна найруулагчаар ажиллах болсон. Тэрээр Драмын театрт байхдаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ” зэрэг бүтээлүүдэд тоглохоос гадна туслах найруулагчаар ажиллаж байсан билээ.

Харин “Би чамд хайртай-2”-ын туслах дүр, “Сүүлчийн хөхөөн дуу” дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. Ийнхүү тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хүч үзэж, чансаагаа тодорхойлж яваа жүжигчин залуу маань өөрийн бие даан найруулсан “Эр хүн болгож өгөөч” киногоо үзэгчдийн хүртээл болгож “сайн гэсэн үнэлгээ аваад амжсан. Тэгвэл хамгийн сүүлд BrotherHood нэгдлийн анхны уран бүтээл “Том Толгойтын Романс” инээдмийн уран сайхны кинонд туслах дүр бүтээжээ. Тэрээр 11 сарын 06-нд буюу нөгөөдөр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Тэгвэл авъяаслаг жүжигчин, найруулагч залуу маань чухам яагаад жүжигчдийн хүслэн болсон УДЭТ-ын тайзыг орхиж, хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийг сонгох болов гэсэн асуулт олны дунд эргэлдэх болов. Магад “Шинэ үе”-д шинэ залуу жүжигчдийн том орон зай байгаа учир тэр байх гэсэн таамаг ч яваад амжсан аж. Юутай ч түүний энэ сонголт нүдээ олсон уу үгүй юу гэдгийг үзэгч олон шүүн тунгаана биз ээ.

Х ТҮЦ-ийн шилдэгийн шилдэг тоглолт бут авч байна.

12195132_779055435537523_4819924538651224362_oМонголын хошин урлагын Х ТҮЦ продакшны 2014-2015 шилдэгийн шилдэг тоглолтуудын түүвэрээ МҮЭСТО-д өргөн барьж байгаа билээ. Тэдний энэхүү тоглолтыг үзээд гарсан үзэгчдийн сэтгэл ханамж хэр байдалтай байгааг уншигч танд харуулья гэж бодлоо. Үзсэн хүн бүр сэтгэл ханамжтай, нэгэн өдрийн срессээ тайлаад гарч байгаа харагдлаа. Тэдний энэ удаагийн тоглолт энэ сарыг дуустал өдөр бүр тоглох бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд хошин урлагийн хамтлагуудаас ганцаараа эднийх тоглож байгаа юм билээ. Намрын дараа өвөл, анхны цас орвол “Шинэ жил” бодогддог хойно үзэгч та ч бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлж Х ТҮЦ-н тоглолтыг зориорой. Хошин урлагын тоглолтоос нэг сайхан юм нь стресс инээд наргийн, ухаарал, дуу бүжиг сэтгэл хөдлөл бүхий мэдрэмжийг нэгэн дороос авах боломжтой болохоор тэд ёстой л нэг бут авах ши г болж байналээ.

 905953_779751838801216_8430291247669267364_o

10408828_779420318834368_3907158331429784537_n

12006710_767687216674345_1506024878432824828_o

12190808_779420188834381_2281414691420119792_n

12193689_779393018837098_4048503181692094479_n

12193730_779420212167712_143332644088698282_n

12194871_779726302137103_5470566751185529772_o

”SNOW 2016”

“Дархан Минж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чадлаа.

 

Энэхүү технологийг томъёолж үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан  нь Монголын үйлдвэрлэлийн  салбарт  нэгээхэн шат ахисан үйл явдал болоод байна. ARIUNAA SURI брэнд нь уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

 

ARIUNAA SURI брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ “Мазаалай баавгай” -г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах  нь бидний зорилго юм.

 

Энэхүү шинэ брэндийн танилцуулгыг 2015 оны 11  дүгээр сарын 14-нд Улаанбаатар, Crocus Event Hall-д  өргөн хэмжээний Интертэйнмент Fashion Show хэлбэрээр хийх гэж байна.

Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх болно. Үүнд:

  • Paradise entertainment /surprise/
  • Collection /snow 1/
  • Alternative Singer Оtgoo
  • Paradise entertainment /surprise 2/
  • Collection /snow 2/
  • NISVANIS & Opera UYANGA /Surprise/
  • Collection /mazaalai/
  • LUMINO & DJ WHALE
  • Circus
  • Forever fashion” party /DJ Whale/

 

Бидний шоуны гол материал нэхий. Тиймээс мөнгөн өвлийн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэх, мөн өмсөхөд хүнд байсан нэхий ямар уян зөөлөн болсныг харуулах сонирхолтой тайз засахаар төлөвлөөд ажиллаж байна.

Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох гэж байна.  Мөн шоунд оролцох Моделууд шалгаруулах үйл ажиллагаа /Model casting/ 2015 оны 10 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан.

 

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр Дархан минж ХХК болон ARIUNAA SURI брэндийн баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлалчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм.

 

SNOW/2016 шоуг төрөл бүрийн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй олон хүнийг нэгтгэн бэлтгэл хийж ажиллаж байна. Үүнд:

Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:

  • DJ Whale/
  • Paradise entertainment /жүжигчин, бүжигчин, техникийн ажилчид/
  • Naromi make up хамт олон
  • Crocus Event Hall-н хамт олон
  • Nine Hair Club /Монголыншилдэгүсзасалчид/
  • NISVANISхамтлаг
  • Opera UYANGA
  • LUMINO хамтлаг
  • Alternative Singer Оtgoo

 

Ивээн тэтгэгч байгууллагууд:

  • МOЁT & CHANDON

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл: www.ariunaasuri.com

Facebook page: http://www.facebook.com/ariunaasuri

https://www.facebook.com/DarkhanMinjLLC/?fref=ts

 

Event facebook page: https://www.facebook.com/events/980024465351285/

 

☎ 70152525 ☎ 88119969 ☎ 99030417

 

 

“Fashion Channel” энэ өвлийн хамгийн том төсөвтэй шоуг хийх үү

Монголын загварын ертөнцөд цахиур хагалсан шоу тоглолтуудыг хийдэг “Mongolian Fashion Channel” энэ өвлийн ээлжит шоу тэсрэлтээ нэлээдгүй том төсвөөр гар татахгүй гаднын моделиудыг оролцуулан хийхээр товоо зарласан юм. Тэд ирэх арваннэгдүгээр сарын 14-нд “SNOW/2016 Fashion Show”-ыг “Crocus Event Hall”-д дэлгэхээр зэхээд байгаа юм байна.

 

Тачигнасан өвлийн цас мөсийг танхимд сойн тайзнаа “Victoria Secret”-ын сахиусан тэнгэр модель Alessandra Аmbrosio болон Rebecca нар алхах тухай бор шувуу хэдийнээ нисэх болсон билээ. Тэгэхээр эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед хамгийн их төсвөөр шоу хийх нь хэр зохистой юм бол оо.

 

Дэлхийн моделийг дэргэдээсээ тольдох сайхан ч цагаа олоогүй үргүй зардал юм уу даа гэх олны шүүмж ар араасаа хөвөрсөөр. Учир нь эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа энэ үед дотоодын моделиудаа дэмжих бус гаднын модельд гар татахгүй байх нь хэр оновчтой санал байсан юм бол доо.

 

 

Бүгдийг чаддаг Хөвсгөлийн Галаа

galaahovsgoliinХөвсгөл нутгаас үе үеийн сайхан уран бүтээлчид төрөн гарсаар байна. Тэгвэл уг нутгийн уугуул иргэн жүжигчин, дуучин МУСТА Төмөрбаатарын Галсайхан уран бүтээлээ хийсээр ард түмнээ баясгасаар яваа гэнэ. Т.Галсайхан нь “Кино Урлагийн Дээд Сургууль”-ийн Жүжигчний ангийг амжилттай төгссөн урлагт ээлтэй нэгэн юм. Мэргэжлийн жүжчигчин төдийгүй дуучин, бөх, морь цоллох, шүлэг, ерөөл, магтаал зэргийг сэтгэлд хоногштол уншиж, ямар нэгэн арга хэмжээ хөтлөх гээд бүгдийг цогцлоосон авьяаслаг уран бүтээлч юм. Олон түмэн МУСТА Т.Галсайханыг “Хөвсгөлийн Галаа” гэх нэрээр андахгүй бөгөөд олон сайхан дуу хуур уран бүтээлээрээ таван удаа тоглолт хийж нутгийн олноо баясгаж байжээ. Түүний дуунуудаас олны сэтгэлп хоногшсон нэлээдгүй олон уран бүтээл бий. Хөвсгөл аймгийн 23 сумыг хоёр тойрч аялан тоглолт хийж байсан урлагт хайртай, урлагаар түмэн олноо баярлуулж баясгаж яваа чөлөөт уран бүтээлч юм. Мөн “Улаан эрэг” МУСК, “Содура” МУСК зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлжээ. Түүнээс гарсан уран бүтээл бүхэн сэтгэл шингэсэн байдаг нь уран бүтээл бүрээс харж болохоор. Нэг хэсэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан ч хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар урлаг гэх том салбарт хөл тавьжээ. Ямартай ч уран бүтээлээ хийсээр түмэн олноо баясгаж яваа бие нь жижиг ч бэлчээр нь том МУСТА Т.Галсайхандаа цаашдын уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

ulanereg

ulanereg1

ulanereg2

sodur1

sodur3

sodur4

sodur5

galaatsaatan

galaanoos

galaaondor

 

Ж.Солонго:Хяргасаас Х.Баянмөнх бид хоёр л байна даа

Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Дашзэвэгийн Амарсайхан, Жигмэдийн Солонго нарын “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” гээд дуунуудыг өдгөө сонсдоггүй хүн ховор биз ээ. Оюутан ахуй цагаасаа хамтарч дуулсаар нэгэн гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн эрхэм хоёр маань өдгөө уран бүтээлдээ ханцуй шамлаад завгүй явна. Тэгвэл Ж.Солонго нь Увс аймгийн Хяргас суманд төрж, тэндээ 10 жилийн сургуулиа дүүргэсэн аж. Тиймээс нэгэн сэтгүүлч түүнээс “Танай Увс аймгийн Хяргас сумаас ямар ямар алдартай хүмүүс байна вэ” гэхэд тэрээр “За даа, Хяргасаас Х.Баянмөнх аварга бид хоёр л байх шив дээ” хэмээн хийрхэжээ. Ж.Солонгын хувьд олонд хүрсэн хэдэн дуу нөхрийнхөө хамт дуулсан байх. Энэ гавьяаг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ дуучин Ж.Солонго гэхээр ард олон “Аан тийм. Хяргас сумынх” гэж таних ойлголт бол байхгүй. Тэр бол өдгөө түмний дунд танигдаж эхэлж байгаа дуучин. Харин Дархан аварга Х.Баянмөнх гэхээр шууд л Увсын Хяргас сум санаанд орж таарна. Тодруулбал, Х.Баянмөнх аварга зах хязгаарын Хяргас сумыг Монгол Улсад таниулсан хүн. Хагас зуун жил энэ сумын нэрийг наадмын дэвжээнээ цоллуулж ард түмний танил болгосон. Магадгүй, Х.Баянмөнх аварга энэ сумаас төрөөгүй бол Хяргас гэж төдийлөн мэдэх ч үгүй байж болно. Хяргас гэж нуур байдгийг л мэдэхээс сум байдгийг мэдэхгүй өнгөрч болох байлаа. Тухайлбал, Дарханы Хонгор сум гэж хэн ч мэдэхгүй байхад 2007 онд цианит натри алдагдан сумын төвийг хүн ам, газар шороотой нь хордууллаа хэмээн хэвлэл мэдээллээр хэдэн жил цацаад нэрд гарчихсан учраас л Дарханд сум гэж байдгийг мэдсэн байх. Уг нь Ж.Солонго Соёлын дээд сургуулийг Хөгжмийн багшийн мэргэжлээр дүүргэж, боловсролын салбарт, цэцэрлэг, дунд сургууль, дээд сургууль гээд гурван шатанд багшилсан туршлагатай багш юм байна. Тэрээр ийн ярихдаа “Би ирээдүйгээ их өөдрөгөөр төсөөлдөг. Манай хүний хэлж байгаа шиг ард олондоо хүндлэгдсэн тийм уран бүтээлтэй болох. Хамгийн ойрын үеийн мөрөөдөл бол нийт монголчууддаа зориулж нэг сайхан бие даасан тоглолт хиймээр байна. Ойрын үеийн төлөвлөгөөнд байгаа ч хараахан хэзээ вэ гэдгээ одоогоор хэлж мэдэхгүй юм. Ямартай ч нэг сайхан тоглолт хийнэ дээ. Хамгийн гол нь бид хоёр энэ тоглолтоороо ард түмний дунд хэр хэмжээнд байгаагаа мэдрэх гэсэн юм. Д.Амарсайхан, Ж.Солонго гэдэг хүмүүс ард түмэндээ хэрхэн үнэлэгдэж, хаана яваагаа мэдэх нь чухал” хэмээсэн байна лээ

эх сурвалж: unen.mn

“BrotherHood” нэгдэлийн залуус “Том толгойтын романс” кино бүтээлээ

Сүүлийн жилүүдэд бүтээгдэж буй кинонууд Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ үеийг бий болгож байна гэж болно. Уран бүтээлээ дагаад  шинэ залуу жүжигчид хүч түрэн гарч ирж, ахмад үеэсээ сурсан эрдэм мэдлэг дээр тулгуурлан өөрсдийн шинэлэг, уран бүтээлч санааг тусгасан олон сайхан бүтээлийг хүргэж байгаа.

Дэлхий дахин даяаршиж буй энэ цаг үед хүний сэтгэхүй, техник технологийн хөгжлийн хэрээр кино урлаг даган хөгжиж шинэ зүйлийг ирэлхийлж байна. Энэ хэрэгцээ шаардлагад үндэслэн кино бүтээгчид ямар сэдвийг, ямар хэлбэрээр гаргаж хүмүүст хүргэх вэ гэдэг дээр их анхаардаг болсон.

Тэгвэл урлагаар холбогдож нэгдсэн Ахан дүүсийн нэгдэл /BrotherHood/-ийн залуус хамтран тэсрэлт хийхээр болсон гэнэ. Тэд  ирэх сарын 6-нд “Том Толгойтын Романс” нэртэй дэлгэцийн цоо шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Энэхүү кинонд хүний амьдралын жаргал, зовлонтой олон өнгийг хөгжилтэй, инээдмийн өнгө аясаар дамжуулан хүнд ухаарал бодролыг хайрласан шинэлэг бүтээл болсон хэмээн кино бүтээгчид онцолж байгаа юм.

Киноны гол дүрд жүжигчин Том толгойт Ж.Алтаншагай, Драмын театрын жүжигчин Б.Одончимэг нар тоглосон ба нэгэн цаг үеийн шилдэг жүжигчид энэхүү кинонд дүр бүтээсэн нь онцлог юм.