Франц сонин ч ширүүн байна шүү

Францын өдөр тутмын сонины нүүр дээр иймэрхүү зураг байж байх юм. Энэ зураг нь эвлүүлэг мөн эсэхийг мэдэхгүй ч хэрэвзээ үнэн бол ч Франц сонинууд ширүүн юм аа …

“MCS Пропертийс”-ийн барилгаас болж оршин суугчдын амь насанд аюул заналхийлж байна

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Хуримын ордны зүүн талд байрлах долоон давхар орон сууцны барилгад цууралт үүсч, оршин суугчид нь айдаст автаад байна.

Хажуу талд нь барьж буй барилгаас болж, хөрсний суулт үүссэн гэж эхний байдлаар тогтоогоод байгаа аж.

Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний үдэш гэнэт байрны цонхны шил доргиж, битүү нүргээн гарахад оршин суугчид газар хөдлөлт боллоо гэж сандарчээ.

Гэтэл хажуу талд нь баригдаж байгаа барилгын суурь ухахад хөрсөнд нуралт үүсч, ийн байшинг доргиох шахаж.

Оршин суугчид тэр дор нь холбогдох албаны мэргэжилтнүүдэд хэлж Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын алба хоёр барилгын инженер холбогдох хүмүүсийг байлцуулан хэмжилт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар болсон байна.

Долоон давхар орон сууцны барилга нь 2004 онд баригдсан. Гэтэл “M Си Эс пропертийз” компани энэ зунаас барилга барихаар болсон. Орон сууцанд нь бараг тулгаж барилга барьж байгаад оршин суугчид нь эсэргүүцэл илэрхийлж байсан юм байна.

Гэтэл барилгаа барьж эхлэхээр 20 орчим метр гүн суурь ухаж эхэлсэн нь ийнхүү хажуу талынх нь байранд нөлөөлжээ. Оршин суугчид нь ийн байшин цуурсанд их айж байгаа бөгөөд магадгүй дахиад сууриа ухаад эхлэхэд байшин нурахгүй гэх баталгаа алга гэлцэж байна.

Өмнө нь ч гэсэн энэ барилгыг барьж эхлэх үед тусгай зөвшөөрөл, зураг сэлтийг шалгахад Барилгын хөгжлийн төвд есдүгээр сарын 23-ны байдлаар зураг төслөө танилцуулж, магадлагаа хийлгээгүй байжээ. Харин одоо дөнгөж барихаасаа эхлээд хөршүүдээ түгшүүлж эхэлсэн барилга цаашид ямар ч аюул дагуулж магадгүй гэж оршин суугчид айж байна.

Барилгын цууралт юунаас үүдэлтэй, цаашид ямар хор уршигтай болон цаашилбал энэ барилгад хүн амьдарч болох эсэх тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт өнөөдөр гарах юм байна. Мэргэжлийн байгууллагууд өчигдөр уг барилгын талаар хэлэлцсэн бөгөөд одоо оршин суугчид үр дүнг нь хүлээж байна.

Хаа сайгүй барилгын, газрын маргаан дэгдэж, цөөнгүй ч хүний амь насанд хүрээд байгаа нийслэл хотын “барилгын айдас” гэдэг өвчин бас нэгээр нэмэгдэв бололтой. Осол гарахаас нь өмнө сэрэмжилж, хамгаалахгүй бол долоон давхар орон сууцны барилгын айл өрхүүд тэр чигээрээ айдаст автаад байна шүү, хотын захиргааныхан, болон мэргэжлийн хяналтын нөхдүүд ээ.

 

bataar.mn