Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ

“Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгож байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 жилийн хугацаанд 1,2 тэрбум ам.долларын өндөр санхүүжилт  олгохоо мэдэгдээд байна….”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

22523865_780514322136509_1506172230_n

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, намын даргыг 45 хоногийн дараа сонгоно

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар МАН-ын жинхэнэ зовлон эхэллээ. Улстөрд тогтворгүй байдал, төрийн ажилд болон бизнес, эдийн засгийн харилцаанд бодитой хүлээлт эхлэв. “Инвест Монголиа”, “Дисковери Монгол” зэрэгт ирсэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчны хамгийн муу мэдээтэй буцаж байна.

Одоо МАН доторхи улс төрийн зодоон шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах хүртэл горьдлогоор хөвөрч, эдгээр томилгооны дараа гомдлоор үргэлжилнэ. Хуулийн талаасаа ч МАН цаг хугацааны хайчинд оров.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцроход хүргэсэн шалтгааны гол нь улс төрийн эрх мэдэл дутсан явдал байлаа. Дараагийн Ерөнхий сайд энэ алдааг давтахгүй тулд намын даргын албаа давхар авах шаардлагатай. Хэрвээ тэгж эс чадвал дахиад нэг жилийн дараа огцрохгүй гэх баталгаагүй. Иймд дараагийн Ерөнхий сайд хэн байхаас илүүтэй түүнийг хэзээ, хэрхэн тодруулах вэ гэдэг хамгийн чухал боллоо.

Хуулиар бол шинэ Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэжээ. Сайн анзаарвал энд ганц Ерөнхий сайдыг бус, сайд нарыг ч энэ хугацаанд багтааж томилох нь. Ерөнхий сайд нь танхимын сайд нараа намын удирдах зөвлөлдөө санал болгоно, Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, УИХ-аар томилуулах зэрэг процедурыг тооцож өөрөө хуулийн энэ хугацаанаас ядаж долоо хоногийн өмнө томилогдсон байх учиртай. Хуулийн ийм хайрцагтай хоногийн тоолуур өнөөдрөөс гүйж эхлэв.

Гэтэл хяслантай нь, МАН-ын дүрмээр намын даргыг Их хурлаасаа сонгодог. Их хурлыг Бага хурлаас зарлана. Ингэхдээ намын их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах намын дүрмийг Дээд шүүхэд бүртгүүлжээ, МАН. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхий сайдыг ирэх аравдугаар сарын 8-наас өмнө томилно, МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын эхээр болж, тэндээс даргаа сонгоно. Энэ тохиолдолд хоёр эрсдэл гарна. Нэгд, одоогийн Засгийн газар МАН-ын их хурлыг хүртэл үүрэг гүйцэтгэх боломжгүй, хуулийн хязгаартай. Хоёрт, дараагийн Ерөнхий сайд намын даргынхаа тамгыг яг авах ёстой газраас нь авах цаг хугацаа таарахгүй нь. Авах ёстой газар гэдэг нь намын Их хурал. Гэхдээ зохицуулж болохгүй юм гэж үгүй. Ялангуяа мөнхийн эрх ашиг, мөнхийн найзгүй улстөрд бол бүгдийг зохицуулж, тохирдог. Ойлголцож чадвал намын Их хурлаас намын даргаар сонгогдох магадлал өндөртэй нэгнээ Ерөнхий сайдаар томилуулж болно. Гэтэл түүний танхимд сайд болж чадаагүй, төлөөллөө оруулж бараагүй хэсэг нь гомдогсодын арми байгуулж Их хурал дээрээ эсрэг ажиллаад шинэ Ерөнхий сайдаа намын даргын сонгуульд унагачихвал яах вэ. Улмаар түүнийг ялсан нь Ерөнхий сайдаа, засгаа авна гэвэл дахиад Засгийн газрыг огцруулах уу. Хоёрхон сарын настай Ерөнхий сайд томилж, Засгийн газар байгуулсан болж таарах уу. Арай ийм юм болохгүй л байх, гэхдээ энэ бол бодитой байгаа эрсдэл. Ерөнхийдөө намын Бага хурал нь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахдаа түүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар сонгож таарах болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн Засгийн газрыг байгуулах бөгөөд ийм хувилбар МАН-д өмнө байсан юм. 2010 онд С.Баяр Сү.Батболдод эхлээд УИХ дээр Ерөнхий сайдаа, дараа нь намын Бага хурал дээрээ намын даргын албаа өгч байлаа. Сү.Батболд дараа нь намын их хурал дээрээ жинхэлсэн. Гэхдээ л үүрэг гүйцэтгэгч намын даргыг ногоон гэрлээр жинхлэх баталгаагүй, мөн л сая унасан болон одоо шинэээр байгуулах Засгийн газрыг тойрсон гомдлуудын нийлбэр өөр улс төр хийхийг үгүйсгэхгүй. Үүнийг хаах, ахиж бужигнахгүйн тулд одоо сайн ярилцах, зөв хүнээ тодруулж, зөв баг бүрдүүлэх нь хамгийн чухал. Хэрвээ хамгийн муугаар бодоход, одоо Ерөнхий сайдаар томилогдох нөхөр их хурал дээрээ намын дарга болж чадахгүй бол МАН доторхи зодоон хоёр сарын дараа ч дуусахгүй. 2020 он бол бүр байхгүй. МАН-ын дайсан бол МАН өөрөө. Үүнийгээ тооцдоггүй ба тус намд АН-ын есөн суудлаас хүчтэй сөрөг хүчин бол хэвлэл юм.

Энэ бүхнээс харвал Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш байгуулагдах Засгийн газар нь МАН-ын их хурал хүртэл их л зовлон, шахалт дарамт үзнэ дээ. 65-ынхаа өмнө бөхөлзөөд л байхгүй бол намын даргын сонгууль дээрээ эсрэг ажиллаад унагах боломжтой нь сая харагдлаа шүү дээ.

Дүгнэлт бол өнөөдрөөс эхэлж буй МАН-ын зовлон төрийн зовлон болж намын Их хурал хүртэл ил далд, их бага хэмжээгээр бараг хоёр сар үргэлжлэх нь тодорхой байна.

Уг нь хамгийн зөв бөгөөд нэр цэвэр, бас тогтворгүй байдал үүсгэхгүй хувилбар нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг намын Их хурал хүртэл хуучнаар нь явуулаад л, тэндээс сонгогдсон шинэ дарга нь засгаа авч болох л байлаа. Гэтэл хоёрхон сар тэвчиж чадаагүйн цаад учир удахгүй ирэх долоо хоногоос өдөр өдрөөр тодрох биз ээ. Сая Засгийн газрыг огцруулах дээр хуваагдсан МАН-ын хоёр бүлэг цаашид багцаараа явах үгүйг, хэн нь хаашаа орохыг одоогоор хэн ч таашгүй. Аливааг эвлүүлэх нь эвдэх, сэлэм эргүүлэхээсээ хэцүү. Засгийн газрыг, ялангуяа хоёр сарын дараа намын даргаа авах болзол дор байгуулах нь өчигдрийн Засгийн газрыг огцруулах улс төрөөс хэцүү, илүү адармаатай л байх болов уу. Хамгийн гол нь, хэн Ерөнхий сайд вэ. Тэр намын дарга бөгөөд түүний бүлэглэл ирэх жилүүдэд МАН-ыг засаглана. Арав гаруй жилийн дараа “Хотын бүлэг”-ээс МАН хэний багт шилжих вэ, энэ л хамгийн сонин.

П.Анужин Ерөнхийлөгчийн хүүг төрүүлсэн гэв үү?

 

Эрүүл зөв хоололтоор гараагаа тавьж, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр барьцаа лавшруулж, олонд танигдсан П.Анужин лав сүүлийн 3 жил хэвлэлийн тэргүүн нүүрийг чимж, дуулиан шуугиан тарьсаар өдийг хүрэв. Дуулианы эцсийн цэг нь тэрээр нөхөргүй атлаа хөл хүнд болж, 3 дахь хүүхдээ төрүүлсэн явдал. Сонгуулийн халуун өдрүүдтэй зэрэгцсэн энэ сенсаацийн тухай яриад ч яах билээ. Гэвч хүүгийн эцэг хэн бэ гэдэг томоос том асуулт тодорхой хариултгүй хэвээр буй. Олны таамгаар бол “CRM” компанийн захирал, олноо бол “Минт”-ийн эзэн гэдгээрээ алдаршсан Э.Нандинзүрхийг хүүгийн эцгээр эргэлзэх юмгүй тодруулсан нь буруутгах бас аргагүй. Учир нь сүүлийн жилүүдэд энэ хоёрын хоорондох хайрын романс хэдэн арван эх сурвалжаар батлагдаж, олны амны зугаа болж байсан билээ. Гэхдээ энд нэг зүйл бий. Э.Нандинзүрх, П.Анужингийн хүү миний хүүхэд биш ээ, улс төрийн нөлөө бүхий хүний хүүхэд, мэдээлэл нь удахгүй ил болно хэмээн ярьж явсан байдаг. Тэгвэл энэ ярианы гогцоог тайлсан мэт шуугиан Нийслэлийн шүүх даяар өвсөнд тавьсан түймэр аятай дэгдэж байгаа гэнэ. Шуудхан хэлэхэд хөтлөгч бүсгүйн хүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү гэсэн “шуум” дэгдээд удаж буй бөгөөд чухам Нийслэлийн шүүх дээрээс энэ дуулиан шуугиан тарж эхэлж буйн цаад учир нь Эби ерөнхийлөгчийн “эмэгтэй” тус шүүхэд ажилладаг бөгөөд саяхан алтан гадас авсан бүсгүй байдаг гэнэ. Чухам эндээс л хэргийн учир зангилаа хөвөрч өндрөө авсан юм байх. Ямартай ч Нийслэлийн шүүх даяар дээр дооргүй яригдаж байгаа халуун сенсааци гэвэл энэ. Гол нь баталж, нотлох боломжгүй үнэн гэж байдаг учраас худлаа гүтгэлэг гээд гүрийсэн ч болохоор барьцгүй “аргумент” юм даа.

эх сурвалж: http://www.zapost.net/r/21740

Б.Чойжилсүрэн: АН матрын нулимс унагах шаардлагагүй

 

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Содбилэг: Жилийн эцсийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал ямар байх тухай төсөөлөл танд байна уу.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд найман сар болж байна. Энэ хугацаанд бид эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Энэ оны гуравдугаар улиралд эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авна. Харин дөрөвдүгээр улиралд эдийн засаг сэргэж, ард иргэд бизнес эрхлэгчдийн амьдралд эерэг үр дүнгээ үзүүлнэ гэж тооцоолж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Экономист сэтгүүл 2017 онд Монгол Улсыг дэлхийн шилдэг өсөлттэй эдийн засагтай улсын тоонд оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7.8 хувь гэж тооцоолсон. Тус тооцоог ОУВС-гийн эдийн засагчид гаргасан. Гэтэл ОУВС-гийн өөр нэгэн эдийн засагчид манай улсын эдийн засгийн өсөлтийг хасах руу оруулж ирдэг нь ямар учиртай вэ. Энд геополитикийн асуудал орж ирж байгаа юм биш үү. Монголчуудын дундаж наслалтыг мэдсээр байж тэтгэврийн насыг яагаад нэмэгдүүлж оруулж ирсэн вэ. Яагаад ОУВС-гийн эдийн засагчид тэнгэр газар шиг ялгаатай дүгнэлт гаргасан бэ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг 3.1 хувьтай оруулж ирсэн. Тэр үед том төслүүдээ хөдөлгөнө гэж тооцоолж байсан. Харин ОУВС эхлээд эдийн засгаа өсгөчих дараа нь тооцооллоо хийе гэсэн санал тавьсан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монгол Улс ОУВС-гийн эрхшээлд шилжиж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөө алдаж байна. Өмнөх Засгийн газрын үед ОУВС хэлэлцээ хийх гэж чадаагүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай юу. Тэтгэврийн насыг 65 болгож, хүүхдийн мөнгийг 40 хувь болгож байгаа нь эдийн засгийн хүнд үед хамгийн түрүүнд эмзэг бүлгийг өртүүлж байна. Хувийн хэвшил, үйлдвэрлэгч нарт асар том ачаалал болж байна. Энэ танхимд та нар олуулаа байж болно. Гэхдээ гадаа иргэд олуулаа болох эрсдэлтэй нөхцөл үүсэх бий.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид нарт өрийн тогтвортой байдлыг үүсгэх том зорилт бий. Энэ та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагах шаардлагагүй. Өмнөх зүйлээ ухаад яриад байвал бүтэн шөнө болно. Одоо ойлголцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Зургаан сарын өмнө баталсан төсвийн бүх үзүүлэлт буураад орж ирсэнд бид бухимдаж байна. Зургаан сарын цаадахыг энэ Засгийн газар харахгүй байгаад бид бухимдаж байна. Зургаан сарын дараа уул уурхай, эдийн засаг өснө хэмээн эдийн засагчид хэлж байна. Тиймээс төсвөө зургаан сарын өмнө баталсан тэр хэмжээндээ барья Сангийн сайд аа. Төсвийн үзүүлэлтүүдийг муутгамааргүй байна. ОУВС-д толгойгоо мэдүүлсэн ийм Сангийн сайдтай Монгол Улс.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Батзандан гишүүн ээ та камертай газар нэг өөр юм ярьж, камергүй газар бас өөрөөр ярихаа болимоор юм. Танд удахгүй гавьяат жүжигчин цол өгөх нь байна.

Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”

УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө  төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. 

УИХ-ын 85 хувь, аймаг, нийслэлийн ИТХ-ын 70 хувь, 330 сумын 232, есөн дүүргийн зургаад нь олонх болж эрх барьж буй намын албан ёсны байр суурь М.Энхболд, МАН-д өнөөдөр юу л байна, бяр байна, боломж байна. Бэрхийг туулахаар бүтээсэн гэдэг шиг засаглалын хямралыг эдийн засгийнхтай нь цуг, хөтөлгөө морьтой туулж давах хувьсгалын тохироо МАН-ын өмнө нэгэнт бүрдсэн. Олон нийтийн хуримтлагдсан хүлээлт, чамлахаар чанга атгахуйц эерэг нааштай үзүүлэлт өөрчлөлтүүд ч МАН, М.Энхболдын гарт буй бодит боломжийг зузаалж байна.

ЭДИЙН ЗАСАГ ЭМНЭЛГЭЭС ГАРАХДАА…

 “… 

.Тиймээс эдийн засгийн хямралыг энэ ондоо багтаан гэтэлж гарах цаг хугацааг хүртэл оноон товлосон, ихээхэн итгэл тээсэн үг хэлсний цаад үндэслэл нь юу байв? Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөгийн үнэ цэнээр 18,9 их наяд төгрөг, зөвхөн хүүнд нь 2017 оны төсвийн зардлын 16 хувь буюу 1,3 их наяд нь алга болох хүндхэн нөхцөл арилаагүй байхад хямралыг даван туулах ямар  боломж, бололцоо байгаа хэрэг вэ? Товчхондоо, “Гараа сайн бол бариа сайн” гэдэгт суурилж байгаа гэмээр байна. Өөрөөр хэлбэл шийдсэн асуудал, авсан арга хэмжээний үр дүнд гарч эхэлсэн эерэг нааштай өөрчлөлт ийм итгэл үнэмшил, тооцоо дүгнэлтэнд хүргэжээ.

Их хурлын дарга эдийн засгаа эдгээх эхлэл нэгэнт тавигдсаныг илтгэх дараах тоо баримт хөндсөн. Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. Оны эхний хоёр сард төсвийн орлогоо ноднин жилийн мөн үеийнхээс 36 хувь буюу 254,5 тэрбумаар нэмсэнийг зарласан. Төсвийн хэмнэлт эхний хоёр сард 154,4 тэрбум болсоныг хавсаргасан. Монголчууд гадаадаас авсанаас гадаадад худалдсан нь илүү гарч, долларын ханш тогтож эхэлсэн. Хоолойд тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая еврогийн бондыг “Хурилдай”-д хөрвүүлсэн.

Энэ арилжааны үеэр олон улсын санхүүгийн зах манай 3,3 тэрбум долларын үнэт цаас авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хөрсөн итгэл эргэн сэргэснийг нотолж, нэг дотогш нэвтэрвэл буцаад гарч чадахгүй шүү хэмээсэн сэрэмж утгатай Hotel Mongolia хоч мартагдаж эхэллээ гэсэн үг.  ОУВС-тай амаргүй хэлэлцээр өрнүүлж, өргөтгөсөн хөтөлбөр урьдчилан тохирсон нь Монголын төсөв, банк, санхүүгийн байдал, бизнесийн орчин тогтворжих, эрүүлжих эерэг хүлээлт гадаад, дотоод орчинд үүсгэсэн…

Өнгөрсөн өдрүүдэд Японоос Монголд 850 сая долларын нэн хөнгөлөлтэй зээл олгож дэмжихээ мэдэгдсэн, хоёр улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ зурагдсан. Манай улсын экспортын орлогын 90 хувь болсон зэс, нүүрс, алт, эрдэс баялгийн үнэ өсч эхэлсэн….

Энэ бүх тоо баримт эдийн засгийг эмнэлгээс гаргах, эргэж өвдөхгүй эерэг хүлээлт, итгэл найдварыг тэлж байна.  

ОФФШОРТНЫ ӨМНӨ ТӨР ХААЛГАА БАРИНА

Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. …Төрд алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.

Оффшорчин гэдэг үгээр нь тоглож, улс төрийн оноо хөөхөөс илүү хуульчлан журамлаж, бодитой шийдэх боломж бололцоо нь өнөөгийн УИХ-д бодитой байна. Эргээс хол газарт нууц данстай бол энд төрийн алба хашихгүй шүү гэж М.Энхболд хоёргүй нэг утгаар мэдэгдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох арга зам нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэдэг урт нэртэй хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал. Хэн бэ? гэдэг нь чухал ч Ямар учраас гэдэг асуудал нь илүү чухал. 

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн…“Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой…

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эхэн хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан байна.Өмнөх УИХ нийгмийн захиалгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр оролдсон ч чадаагүй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг эгэл иргэдээс  эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэл дуу нэгтэй үздэг. Санаа бодлын судалгаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд цугларсан мэдээлэл, баримтаар энэ хандлага илэрхий нэг талдаа гарсан. Олон арван мянган хүн Үндсэн хуулиа ингэж өөрчилсөн нь дээр гэсэн судлаачийн түвшний  төсөл, төлөвлөгөө гаргаагүй нь мэдээж. Гэхдээ үндэс хөрсөөрөө болохгүй байна, суурь нь буруу учраас буруу тийшээ яваад байна, Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлийг оновчтой, хяналттай, хариуцлагатай болгох хэрэгтэй гэсэн санал хүсэлт их байгаа нь илэрхий.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг.

Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг. Зарим судлаачийн нотолж буйгаар өнөөдөр ухарвал ахиад 4-8 жилээр хойшлох магадлалтай. Үндсэн хуулиа илүү өргөн оролцоотой, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэгт нь эрдэмтэн судлаачдаас гадна М.Батчимэг экс гишүүн, сөрөг хүчнийхэн ч орсон, санаа оноогоо уралдуулаад явж байна. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн гашуун түүхийг давтахгүйгээр олон нам, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагаар хэлэлцүүлж байж өөрчлөх нь тодорхой боллоо.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ.

М.Энхболдын хэлсэнээр “Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа Та биднийх. Э

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНЫ ЖАГСААЛТ

Монгол Улсын иргэд визгүй зорчих орны талаарх мэдээллийг уншигч та бүхэнд хүргэж байна.

ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ
/2016 оны 11 дүгээр сарын байдлаар/

Д/д Улс орон Зорчих нөхцөл Хүчин төгөлдөр болсон огноо Хэлбэр
Иргэд визгүй зорчих орнууд
1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Бразил 90 хүртэл хоног 2015.09.21 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Хонконг 14 хүртэл хоног 1998.06.18 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02 ЗГ хоорондын хэлэлцээр
6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04 ЗГ хоорондын хэлэлцээр
7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Малайз 30 хүртэл хоног 1994.06.06 Ноот бичиг
10 Сингапур 14 хүртэл хоног 1991.08.05 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Украин* 90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ ЗГ хоорондын хэлэлцээр
12 Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Хятад 30 хүртэл хоног 1989.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Турк 30 хүртэл хоног 2013.10.10 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Лаос 30 хүртэл хоног 2007.10.14 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Серби 90 хүртэл хоног 2013.11.08 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22 ЗГ хоорондын хэлэлцээр
Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд
1 БНАСАУ 90 хүртэл хоног 1986.11.14 ЗГ хоорондын хэлэлцээр
2 Болгар 90 хүртэл хоног 2011.01.18 ЗГ хоорондын хэлэлцээр
3 Вьетнам 90 хүртэл хоног 2000.01.07 ЗГ хоорондын хэлэлцээр
4 Мексик 90 хүртэл хоног 2001.11.09 ЗГ хоорондын хэлэлцээр
5 Румын 30 хүртэл хоног 1974.10.14 ЗГ хоорондын конвенц
6 Словак 90 хүртэл хоног 1992.06.26 ЗГ хоорондын хэлэлцээр
7 БНСУ 90 хүртэл хоног 2012.05.31 ЗГ хоорондын хэлэлцээр
8 Унгар 30 хүртэл хоног 2016.05.18 ЗГ хоорондын хэлэлцээр
9 Чех 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 1992.06.26
2011.07.29
ЗГ хоорондын хэлэлцээр
10 Чили 90 хүртэл хоног 2003.09.25 ЗГ хоорондын хэлэлцээр
11 Энэтхэг 90 хүртэл хоног 2005.12.23 ЗГ хоорондын хэлэлцээр
12 Польш 90 хүртэл хоног 2011.06.29 ЗГ хоорондын хэлэлцээр
13 Кипр 90 хүртэл хоног 2011.03.30 ЗГ хоорондын хэлэлцээр
14 Камбож 30 хүртэл хоног 2012.08.27 ЗГ хоорондын хэлэлцээр
15 Бруней 14 хүртэл хоног 2013.07.01 ЗГ хоорондын хэлэлцээр
16 Кувейт 90 хүртэл хоног 2013.04.16 ЗГ хоорондын хэлэлцээр
17 Перу 90 хүртэл хоног 2013.04.30 ЗГ хоорондын хэлэлцээр
18 ХБНГУ 90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/ 2013.05.08 ЗГ хоорондын хэлэлцээр
19 Колумб 30 хүртэл хоног 2013.09.23 ЗГ хоорондын хэлэлцээр
20 Франц 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2013.10.26 ЗГ хоорондын хэлэлцээр
21 Мьянмар 30 хүртэл хоног 2013.11.18 ЗГ хоорондын хэлэлцээр
22 Эстони 90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/ 2014.04.28 ЗГ хоорондын хэлэлцээр
23 Итали 90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/ 2014.07.14 ЗГ хоорондын хэлэлцээр
24 Латви 90 хүртэл хоног 2014.06.12 ЗГ хоорондын хэлэлцээр
25 Туркменистан 30 хүртэл хоног 2015.06.03 ЗГ хоорондын хэлэлцээр
Бусад хөнгөлөлт
1 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.
2001.07.06 Ноот бичиг
2 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29 Ноот бичиг
3 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан.
Дипломат паспорттой иргэд визгүй зорчдог болсон.
Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.
2015.08.10-наас эхлэн мөрдөнө
2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.
2016.11.15-наас эхлэн мөрдөнө.
Засгийн газрын тогтоол

Ноот бичиг

4 ХБНГУ ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан. 2013.09.01-нээс эхлэн мөрдөнө. Засгийн газрын тогтоол
5 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.
Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.
2013.06.04

2014.01.01-ээс эхлэн

Засгийн газрын тогтоол
Бусад оронд визтэй зорчино

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
** НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

“Ээжтэйгээ наслах сайхан,Ээжийгээ баярлуулах сайхан”

Залуу дуучин Н.Эрдэнэсүхийн шинэ уран бүтээл “Ээжтэйгээ наслах сайхан”

66

Нийтийн дууны урлагт шинээр мэндэлсэн залуу дуучин Н.Эрдэнэсүх ард түмний дуртай дуу болох МУСТА Ж.Жаргалсайханы ая, Т.Очирхүүгийн шүлэг “Ээжтэйгээ наслах сайхан” дууг шинэчлэн дуулж, клипжүүлжээ. Тэрээр тус клиппэндээ өөрийн ээжүүдийг тоглуулсан гэнэ. Залуу дуучин Наранбаатарын Эрдэнэсүх нь СУИС-ийн Дуулаачийн ангийг амжилттай төгссөн бөгөөд уран бүтээлдээ ханцуй шамлан орж эхэлсэн байна. Тун удахгүй түүний дахин шинэ уран бүтээл МУУГЗ Т.Сэр-Одтой хамтарсан “Дуундаа шингэсэн хайр” дуу ард түмэндээ хүрэх гэнэ. Ямартай ч нийтийн дууны урлагт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Н.Эрдэнэсүхдээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

22

55

8

9

77

Үндсэн хуулийн өөрчлөлт түмэн олны эрх ашгийг тусгаж чадах уу

1992 онд баталсан Үндсэн хуульдаа монголчууд 2000 онд нэмэлт, өөрчлөлт хийсэн. Сайн, муу нэрийг олонтаа дуулсан энэ хуульд цаг үеийн шаардлагаар салхи оруулж, шинэчлэл хийх эрхийг УИХ-ын захирамжийн дагуу ардчилсан анхны Үндсэн хуулийг батлахад оролцсон АИХ-ын депутат, одоогийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Цог, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Д.Болд нар болон МҮАН, ИЗНН-ын нийт 9 гишүүнд олгосон. Тэд олон талаас нь ул суурьтай хандаж, эртнээс ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, монголчуудынхаа эрх ашиг, ирээдүйд нийцүүлэн урт удаан оршин тогтнох хуулийг шинэчлэн найруулна хэмээж буй.

 

– See more at: http://chingis.mn/index.php?view=article&type=item&val=2803#sthash.i95wOb92.dpuf

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хятадыг зорино

 http://resource.24tsag.mn//24tsag/images/2015/11/2046b6dd156c42f01858fee0251e4c82/Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9 нд буюу маргааш БНХАУ-ыг зорино. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар энэ сарын 9-11 ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар бараалхах ажээ.

МАХН-ынхан Засгаас гарах гэж оролдвол М.Энхсайхан эвслийг тараана

527-1446909037527-1446779545em0815УИХ Өршөөл Үзүүлэх тухай хуулинд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг хүлээн авч баталсан, намын ЕНБДарга, Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсантай холбогдуулан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийг Засгаас гарах буюу, Засгийн газрыг огцруулахаар ажиллаж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд яригдаж буй билээ.

Гэхдээ МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бодит байдал дээр хэдийн тарсан бөгөөд нэгдсэн бодлого, үйл ажиллагаа үгүй болж зөвхөн бүлэг гэсэн хууль ёсны нэгж нь л нэр төдий ажиллаж буй аж. Иймээс Засгаас гарах тухай яриа МАХН-ынханд хамаатай юм. Харин Н.Энхбаярын ачаар засаг барилцах боломжтой болсон МҮАН, М.Энхсайхан энэ бүхнийгээ алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой.

Хэрэв МАХН-ынхан Засгаас гарах буюу Засгийн газрыг огцруулахад идэвхтэй оролцох аваас М.Энхсайхан “Шударга ёс” эвслийг задлана гэдгээ Н.Энхбаярт илэрхийлжээ. Хэрэв эвсэл задарвал МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг татан буугдаж, намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эргүүлэн татаж, суларсан квотыг МАН, АН-д хуваан олгох хуультай.

Иймээс МАХН-ынхан Засгийг огцруулахаа түр азнаж байна. Гэхдээ Н.Энхбаяр МАН-тай хамтран ажиллах тохиролцоондоо найдлага тавьж буй бөгөөд хэрэв МАН, МАХН-ын эвсэл байгуулагдахаар болвол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахаар нэгэнт шийдсэн.

Ингэвэл нэгэнт олон нийтээс дэмжлэггүй болсон, УИХ-д сонгогдох ямар ч шансгүй М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан Г.Уянгаас бусад ч Н.Энхбаяраас урвасныхаа “хариу”-г авах юм. Өөрөөр хэлбэл Монголын улс төр цаашдаа хэрхэн өрнөх нь МАН,МАХН буюу М.Энхболд, Н.Энхбаяр нарын тохиролцоо, ойлголцлоос шалтгаалах болоод байна.

Б.Билэгтсайхан