Өнөөдөр цахим ертөнцөд нэгэн сайхан мэдээ хөвөрч байна. Энэ бол монголын Оюутолгой биш оюунлиг монгол толгой дэлхийд үнэлэгдэж буй мэдээ юм. Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй Япон улсад үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Юутай ч монгол инженерийн мэдлэг, ухаан дэлхий дахинаа дахин үнэлэгдэх цаг иржээ. А.Алтанбилэг инженертээ баяр хүргэе. Эх сурвалж : ugluu.mn

Өнөөдөр цахим ертөнцөд нэгэн сайхан мэдээ хөвөрч байна. Энэ бол монголын Оюутолгой биш оюунлиг монгол толгой дэлхийд үнэлэгдэж буй мэдээ юм.

Монгол инженер А.Алтанбилэгийн зохиосон супер компьютер дэлхий дахинаа технологиороо хол тасархай хөгжөөд буй Япон улсад үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.

Юутай ч монгол инженерийн мэдлэг, ухаан дэлхий дахинаа дахин үнэлэгдэх цаг иржээ.

А.Алтанбилэг инженертээ баяр хүргэе.

Эх сурвалж : ugluu.mn

Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа

Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл  болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий товчлууртайн зэрэгцээгээр утас, цаг, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ өсгөгчөө удирдах боломжийг олгодог Multiroom аппликейшний хэрэглээг илүү боловсронгуй болгосноороо онцлог юм.

Утасгүй өсгөгчөө ухаалаг төхөөрөмжүүдээсээ удирдана

Хэрэглэгч компьютер, гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт төхөөрөмжүүдээсээ өсгөгчийг удирдаж, тус төхөөрөмжүүд дээрээ байгаа дуртай дуугаа тоглуулах, дууны чанга сулыг удирдах боломжтой.

Өрөөний аль ч хэсэгт байрлуулах боломжтой

Уг шинэ загварын өсгөгчүүд нь ямар нэг холбоос, утасгүй учир гэрийн аль ч хэсэгт зөөвөрлөн байрлуулах боломжтойн зэрэгцээ гэрийн бүх өрөөнд жигд түгэх цэвэр, тод дуугаралтыг мэдрүүлнэ.

Хөгжим таныг утасгүйгээр дагана

R5, R3, R1 загвар нь шинэчлэгдсэн Multiroom аппликэйшнээр андройд болон IOS үйлдлийн системтэй гар утас, таблет болон Gear S2 зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогддог. Ингэснээр хэрэглэгч WiFi-ын тусламжтайгаар хөгжмөө утасгүйгээр удирдах боломжтой болно. Аппликэйшн нь хэрэглэгчид дуугаа хайхад илүү хялбар сонголтыг олгож, дэлгэц дээр дууны жагсаалтыг (playlist) үүсгэх боломжийг олгодог.

Гар утсаар хэрхэн сонирхолтой зураг авах вэ?

Самсунгийн утаснууд камераараа илт ялгардаг билээ. Энэ удаад Samsung Galaxy J5 гар утсаар хэрхэн сонирхолтой зурагнууд авч болох тухай танилцуулъя.

Гар утсаар хэрхэн сонирхолтой зураг авах вэ?

Ар талын камер 13MP (4128 x 3096 pixels), фокус тааруулагчтай, [email protected] видео бичлэг хийх боломжтой. Нүүрэн талдаа 5MP, LED flash камертай. Нэмэлт функц болох Palm Selfie, Wide Selfie, Beauty Face Mode зэрэг нь селфи зургийг чанарын өндөр түвшинд буулгана.Мөн Home товч дээр 2 дараад маш хурдан камер луугаа нэвтрэх боломжтой болсон.

Samsung Galaxy J5 гар утсыг албан ёсны эрхтэйгээр зөвхөн Юнителийн салбаруудаас худалдан авах боломжтой.


Видео

Дэлгэрэнгүй мэдээлэл ЭНДЭЭС
Гар утасны тухай ЭНДЭЭС

Sony ухаалаг цагны ертөнцөд шинэ “МАЯГ” тогтоолоо

 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Sony компани бэхэн дэлгэц бүхий ухаалаг цаг гаргана гэх яриа гарсан. Тэгвэл тэд үүнийгээ аль хэдийнэ танилцуулчихсан

байжээ.

Sony компанийн бүтээсэн FES ухаалаг цаг өнгөрсөн гурван сарын турш Японы Makuake гэх сайт дээр гарааны хөрөнгө босгохоор хүмүүсийн нүдийг хужирлаж байжээ. Тэд нэг сая иен буюу 8500 орчим доллар хүссэн бол хүмүүс тэдний дансанд одоогийн байдлаар 67000 ам.доллар байршуулаад байна.

Бид энэ технологийн жинхэнэ үнэ цэнэ ямар гэдгийг мэдэхийн тулд SONY гэсэн нэрийг нууцалсан

Гэхдээ Sony компани энэ төслөө хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн бренд болсон нэрний оронд Fashion Entertainments гэх нэр ашиглажээ. Энэ нь тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгааг судлах гэсэн “башир” арга байсан юм.

Уламжлалт бугуйн цагтай яг ижил харагдах, нимгэхэн хийцтэй энэ цаг бэхэн дэлгэцтэй бүтээгдсэн нь тун ч өвөрмөц. Makuake сайтад байршуулсан тэдний мэдээллээс харахад нэг удаа бүрэн цэнэглэхэд энэ цаг 60 өдөр цэнэгээ барих аж.

Цагны дэлгэц нь нийт 24 өөр загвартай бөгөөд хэрэглэгч цайвар эсвэл бараан болгож болохоос гадна матрын арьс шиг болгож ч болно. Бэхэн дэлгэц гэх сонирхолтой технологи ашигласан энэ цагийг ухаалаг гэж нэрлэсэн шалтгааныг ажиллах горимтой нь холбон тайлбарлах аж.

Amazon-ы бүтээсэн Kindle цахилгаан ном, Pebble-ийн ухаалаг цаганд өргөн ашиглаж байгаа энэ технологи цэнэг бага зарцуулдаг, байгалийн гэрэлд тод харагддаг гээд бусад дэлгэцнээс олон давуу талтай. Дүрс бичлэгт харагдаж байгаачлан шаардлагагүй үед /Хэрэглэгч харахгүй байгаа үед/ дэлгэц нь унтраалттай байх бол та бугуйгаа эргүүлж цаг хэд болж байгааг мэдэхийг хүсэх төдийд шууд асна.

Ойролцоогоор 167 долларын үнэтэй худалдаанд гарах FES цаг 2015 оны тавдугаар сард дэлгүүрийн лангуун дээр тавигдах юм байна. Сонирхуулахад энэ төслийн багийнхан бэхэн дэлгэцийг эхний ээлжинд ухаалаг цаганд ашиглаж байгаа бол хэтдээ нүдний шил, гуталны өнгийг өөрийн хүссэнээр тохируулдаг технологийг бүтээхээр ажиллаж байгаа юм.

Sony Pictures хакерийн халдлагад Хойд Солонгосыг буруутгав

Sony Pictures Entertainment өнгөрсөн долоо хоногт хакеруудын халдлагад өртөж АНУ-аас өөр газар нээлтээ ч хийж амжаагүй таван киногоо алдсан билээ. “Annie”, “Mr. Turner”, “Still Alice”,  “To Write Love On Her Arms” болон Дэлхийн хоёрдугаар дайны тухай өгүүлэх “Fury” зэрэг бүтээлүүд цахим ертөнцөөр тарж, дэлхийн өнцөг булан бүрээс Торрентоор татан авч байна.

Эдгээрээс  “Annie”, “Still Alice”, “To Write Love On Her Arms” зэрэг бүтээлүүд хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм. Тэгвэл их хэмжээний алдагдалд оруулсан энэ ажиллагааны цаана Хойд Солонгос байж магадгүй гэж Sony Pictures үзжээ. Түүнчлэн сүлжээнд халдах ажиллагааг БНХАУ-ын хакерууд гардан гүйцэтгэсэн гэж таамаглаж байна.

Fury уран сайхны киноны постер

Учир нь энэ сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх гэж байгаа “Ярилцлага” уран сайхны кино томоохон шүүмжлэл дагуулж байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн яригдсан энэ киноны агуулга нь Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уныг АНУ-ын Тагнуулын Төв Газар хөнөөхөөр нууц ажиллагаа зохион байгуулж байгааг харуулна. Киноны анхны трейлер цацагдаж эхэлсний дараа Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд “Хэрвээ энэ кино нээлтээ хийх юм бол өршөөлгүйгээр хариу арга хэмжээ авна” гэж заналхийлж байсан юм.

“Ярилцлага” бүтээл нь цэвэр хошин өнгө аястай бөгөөд “Хөршүүд”, “Энэ бол төгсгөл” зэрэг кинонуудыг бүтээсэн жүжигчин, найруулагч Сет Роген, Жеймс Френко нарын хамтын бүтээл аж. Тэд алдартай телевизийн шоуны найруулагч, хөтлөгчийн дүрийг бүтээсэн бол Хойд Солонгосын удирдагчийн дүрийг жүжигчин Рендалл Парк бүтээжээ.

Энэхүү кинотой холбоотой асуудал сөхөгдсөнөөр Sony компани халдлагын цаана БНАСАУ болон БНХАУ-г төлөөлөн ажиллагаа явуулж байгаа өөр хэн нэгэн этгээд ч байж болно гэж үзэж байгаа юм байна. “Энх тайвны хамгаалагчид” буюу “#GOP” гэсэн нэрээр энэхүү ажиллагааг явуулж байгаа хакерууд өнгөрсөн даваа гаригт компанийн ажилчдын компьютерийн дэлгэц дээр заналхийлсэн утга агуулга бүхий зураг байрлуулж “Хэрвээ зөвшилцөлд хүрч чадахгүй бол сүлжээнээс авсан маш чухал мэдээ, мэдээллүүдийг дэлгэх болно” гэжээ.

Хакеруудын үлдээсэн зурвас

Харин лхагва гаригт эхний таван кино интернетэд байрласан байна. Үүнтэй ижил явдалд өмнө нь Хойд Солонгосыг буруутгаж байсан түүх бий. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын хоёр томоохон телевизийн сүлжээнд болон санхүүгийн систем рүү хакерууд халдаж байсан бөгөөд БНАСАУ-г буруутгаж байсан билээ.

Киноны зохиолд өөрчлөлт орсон уу?
Сонирхуулахад киног бүтээгчид зохиолд өөрчлөлт оруулсан байж болзошгүй нэг таамаг бий. Анхны трейлерт телевизийн алдарт ярилцлагын нэтрүүлгийн хөтлөгч Скайларк, найруулагчийн хамтаар Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх даалгавар авч байгаа тухай гардаг. Түүнчлэн Ким Жон Ун тун ч хэрцгий нэгэн байх бөгөөд нисдэг тэргээр элдэв зүйлс сөнөөж байх аж.

Өрнөдийн киноны тэсэрч дэлбэрдэг уламжлалыг хадгалсан энэ трейлер энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр интернетэд тавигджээ. Харин хамгийн сүүлд гаргасан трейлерт Ким Жон Ун тун ч эелдэг, сайн хүний дүртэй нь харагдана. Скайларкт нохой бэлэглэж, хичнээн хөөрхөн болохыг нь гайхах тэрээр ЗХУ-ын удирдагч асан Сталины өвөөд нь бэлэглэсэн танкаар зугаацдаг гэнэ. Тэр ч бүү хэл танкны хөгжим дуучин Кетти Перригийн “Firework” дууг хадгалах аж.

Энэ бүхнээс үзэхэд хэдийгээр анхнаасаа ийм зохиолтой байж болох хэдий ч Хойд Солонгосын заналхийллийн дараа зохиолыг өөрчилсөн байж болзошгүй юм. Учир нь анх 10 дугаар сарын 10-нд нээлтээ хийнэ гэж байсан киноны нээлтийн хугацаа хойшилсон. Дэндүү хэрцгий авиртай харагдах Ким Жон Уны дүр эсрэг тэсрэг болсон. Эцэст нь хэлэхэд “Ярилцлага” киноны эхний болон сүүлийн трейлер хооронд гарч байсан танилцуулагууд Хойд Солонгост биш Скайларкын ярилцлагын шоуд чиглэсэн байсан зэрэг.

Reddit сайт дээр хакеруудын сүлжээнд байршуулсан файлыг дэлгэжээ.
Киноны хөгжилтэй трейлер
Эхний трейлер
Хамгийн сүүлийн трейлер

Шинэ технологи: Бичсэн зүйлээ үзгэндээ хадгалж болно

Та өмнө нь ухаалаг үзэг хэрэглэж байсан уу? Хэрэглэж байсан бол төвөгтэй санагдсан уу? Харин хамгийн сүүлийн үеийн загварын “Equil Ухаалаг Үзэг 2” хэрэглэхэд улам хялбар болжээ.

“Equil” үзгийг ямар ч төрлийн цаасан дээр юм бичих, зурахдаа хэрэглэж болно.  Энэ үзэг нь 3 инчийн өргөнтэй хүлээн авагчтай. Үүнийг цаасан дээрээ тавьснаар үзэг ажиллаж эхэлдэг байна.

“Equil Ухаалаг Үзэг 2”-ын зай нь дууссан бол дахин цэнэглэж болдог. Цэнэгээ 8 цагийн турш барьдаг байна. Та өөрийн зурсан зүйл, бичсэн тэмдэглэлээ үзгэндээ хадгалж болох бөгөөд хайхад ч хялбар мөн iOS, Android apps ашиглан цахимаар илгээж болно. Ингэхдээ Mac, Windows компьютерүүдэд ч хуулж ашиглаж болно. Мөн дуусан үед нь ямар ч тосон балаар сольж хийж болох давуу талтай юм байна.

Мобикомын 99-тэй дугаарууд худалдаанд гарлаа

Мобиком Корпораци шинэ жилийн баярыг тохиолдуулан Монголын үүрэн холбооны зах зээлд хамгийн түрүүнд танигдсан нэр хүнд бүхий цөөн тооны 99хххххх дугааруудаа худалдаанд гаргалаа.

Монголчууд бидний эрт дээр үеэс хүндэтгэж ирсэн есийн тооны билэгдэл 99-тэй дугаарын аян зөвхөн энэ оныг дуустал үргэлжлэх ба та 99хххххх дугаарыг Мобикомын бүх салбараас 5000 нэгж, 30 хоногийн үйлчилгээний эрхтэйгээр 10,000 төгрөгөөр худалдан аваарай.

Дашрамд дуулгахад, Та 99хххххх шинэ дугаараа дараа төлбөрт нөхцөлөөр авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд бүртгэлийн хураамж 0₮ байна. Харин урьдчилсан төлбөрт нөхцөлөөр авах бол дотны 5 хүнтэйгээ /Мобикомын сүлжээнд/ 1 сарын турш хязгааргүй ярих эрхийг бэлэглэнэ.

Дугаарын тоо хязгаартай тул та өөртөө болон эсвэл хэн нэгэн дотны хүндээ 99-тэй дугаар авах энэхүү боломжийг бүү алдаарай.

Урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222, www.mobicom.mn цахим хуудаснаас авна уу.