Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ?

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 2

Бөгж бол маш хүчтэй шидэт сахиус, үнэт эдлэл юм. Бөгж нь дээр үеэс л ид шидийн хүчийг агуулсаар ирсэн бөгөөд төрөл бүрийн зан үйлд ашиглагддаг байжээ. Эрт дээр үед хүний бие дээр зангидсан ямар ч зангилаа тухайн хүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Тойрогт багтсанаар муу ёрын сүнснээс хамгаалагдана гэж үзээд бидний өвөг дээдэс бөгжийг хамгийн эхний ээлжинд сахиус болгон ашиглажээ. Бөгжний шид хязгааргүй. Учир нь бөгжинд эхлэл, төгсгөл гэж байхгүй. Шидийн ертөнцөд энэ зүйлийн тухай маш олон цуу яриа байдаг. Гэхдээ зөвхөн бөгжнөөс гадна хэдэн хуруунд бөгж зүүсэн нь чухал байдаг. Алганы хээ уншигчид хуруун дээрх бөгжний тусламжтай хүний зан чанарыг өөрчилж болно гэж үздэг аж.

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 4

Эрхий хуруун дахь бөгж Эрхий хуруу – Ангараг гаригийн Тойргийн хуруу. Эрэгтэй хүний эрхий хурууны бөгж маш чухал ач холбогдолтой байдаг. Ангаргын хуруундаа бөгж зүүдэг хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй, илэн далангүй байдаг. Тэд шулуун, шударга, зөрүүд, дайчин, заримдаа хэрцгий, түрэмгий зантай байдаг. Ямар нэг зүйлийг тэдэнд итгүүлэх эсвэл тэдэнтэй маргалдах үнэхээр хэцүү – тэд дараа нь харамсаж болох ч яасан ч өөрийн бодол санаан дээрээ бат зогсдог. Үүний зэрэгцээ тэд өөрийн давуу болон сул талаа маш сайн мэддэг. Тэд эрхий хуруундаа бөгж зүүснээр зөн совингоороо өөрийн хурц темпераментаа барьдаг. Энэ бол нэг төрлийн бусадтай хэл амаа ололцож харилцаа холбоо бий болгох ухамсарт оролдлого юм. Нөгөө талаас эрхий хуруундаа бөгж зүүдэг хүний гол зорилго бол ямар ч арга замаар өөрийгөө баталж бусдад харуулах юм гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эртний грек болон ромчуудын хувьд эрхий хуруу нь эр бэлэг эрхтний билэг тэмдэг байсан бөгөөд эр хүний хүчийг хамгаалахын тулд төмөр бөгжөөр хуруугаа гоёдог байжээ. Эрхий хуруун дээрх бөгж нь мөн ижил хүйстний билэг тэмдэг болдог. Баруун гарын эрхий хуруундаа бөгж зүүсэн бол хамтрагчтай лесби, харин зүүн гарын эрхий хуруунд зүүсэн бол шинэ харилцаа хайж байгаа лесби гэсэн утгатай. Ийм л байна! Тиймээс эрхий хуруугаа бөгжөөр гоёдог охид лесби биш л бол болгоомжтой байгаарай – таныг буруугаар ойлгож магадгүй.   Долоовор хуруун дахь бөгж Долоовор хуруу – Бархасбадь гаригийн Тойргийн хуруу. Долоовор хурууны бөгжийг “эрх мэдлийн” бөгж гэдэг. Түүхэн алдартай Юлий Цезарь, Кардинал Ришель, Догшин Иван, Хенри VIII зэрэг ихэнх хүмүүс долоовор хуруундаа бөгж зүүдэг байжээ. Долоовор хуруугаа бөгжөөр гоёсон хүнийг сүр хүчтэй, эрх мэдэлтэй, шийдэмгий зан чанартай гэж үздэг. Баруун гартаа бөгж зүүсэн хүн эерэг шүүмжлэгч байдаг. Харин зүүн талдаа бол – хийрхүү, биеэ тоосон, бардам зантай гэдгийг илтгэнэ. Зурхайч болон төлөгч нар ичимхий, шийдэмгий бус хүмүүсийг долоовор хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Энэ нь тэднийг Бархасбадийн хүчээр дүүргэж илүү өөртөө итгэлтэй байхад тусалж өөрийгөө үнэлэх үнэлэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн амьдралд нь аз болон амжилт авчрах болно. Ялангуяа алтал эсвэл цагаан тугалган бөгж маш их хүчийг өөртөө агуулдаг.   Дунд хуруун дахь бөгж Дунд хуруу – Санчир гаригийн Тойргийн хурууг өөртөө итгэлтэй, өөрийгөө дөвийлгөх хандлагатай хүмүүс чимдэг. Бөгж болон чулуу хэдий чинээ том байна төдий чинээ хүний зан чанар тод илэрдэг. Санчир гаригийн хурууг хамаатнуудын холбоо, хувь заяатай холбон гэр бүлийн гоёлоор чимбэл тохиромжтой. Удам дамжсан дунд хурууны бөгж нь гэр бүлийн сөрөг нөлөөг арилгаж, гэр бүлээсээ дэмжлэг авах, хүнд бэрхшээлийг даван туулахад тусална. Бэрхшээл болон эцэс төгсгөлгүй “бараан зураасыг” даван туулах мөн үргэлж азгүй байдаг хүмүүст Санчир гаригийн хурууны бөгж туслах болно. Мөн сэтгэл зүйтэй харьцдаг ажил эрхэлдэг хүмүүст дунд хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Хэрэв Санчир гаригийн 2 хуруу хоёул бөгжтэй бол энэ нь тухайн хүн бүх зүйлээ хувь заяандаа даатгадаг мөн бодит байдлаас хол байдгийг илтгэнэ.

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 3
Ядам хуруун дахь бөгж Ядам хуруу – Нарны Тойргийн хуруунд, ялангуяа баруун гарт бөгжтэй бол (католик шашинтнууд – зүүн) энэ нь юуны түрүүнд гэрлэлтийн байдлыг илтгэнэ. Энэ уламжлал эртний египетийн үеэс үүссэн бөгөөд тэд зүрхэнд хүрэх “хайрын артери” ядам хуруунаас эхэлдэг гэж итгэдэг байжээ. Эрт дээр үед хуримын бөгжийг зөвхөн металаар бус шил, шаазангаар хийдэг байжээ. Эртний Ромын үед бат бөх гэрлэлтийн билэг тэмдэг болгож эхнэр нь нөхөртөө төмөр болон хүрэл бөгж бэлэглэдэг байжээ. Алтан хуримын бөгжийг III-IV зууны үед бэлэглэдэг байсан ч өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй иржээ. Мөн алт нь далд утгаараа нарны метал гэдэг утгыг илтгэдэг байсан учир үнэнч хайрыг билэгддэг байжээ. Ядам хурууны бөгж нь (хуримын бөгжнөөс бусад) эзнээ урлаг, тансаг, чамин зүйлд дуртай гэдгийг харуулдаг. Ихэвчлэн гоо сайхны мэдрэмжтэй, жүжигчин, зураач нарын хуруунд бөгж байдаг бөгөөд ерөнхийдөө урлагийн салбарын хүмүүс зүүдэг аж. Нарны хурууны бөгж нь тухайн хүнийг романтик, мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, цагийг үр ашигтай өнгөрүүлж таашаал авах дуртай гэдгийг илтгэнэ. Жижиг бөгж нь тухайн хүнийг эв нэгтэй, амар тайван, өөртөө итгэлтэй зан чанартай гэдгийг илтгэдэг бол том бөгж нь тогтворгүй, түрэмгий гэдгийг харуулна. Алдар нэр, эд баялагтай болохыг хүсэж байгаа хүмүүсийг ядам хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Учир нь Нар тухайн хүнийг бүтээлч эрч хүчээр хангаж, өөрийгөө илэрхийлэх мөн амжилтанд хүрэхэд нь тусална.   Чигчий хуруун дахь бөгж Чигчий хуруу – Буд гаригийн хуруу нь дипломат, бизнес эрхлэгчид, уран илтгэгч, эмч, улс төрчдийг ивээдэг. Тиймээс чигчий хурууны бөгж нь гарын эв дүйтэй, уран яриатай, мэргэн ухаантай хүмүүст ашиг тус авчирна. Буд гаригийн хуруун дээрх гоёл нь эзэндээ ямар ч хүнтэй амархан харилцан ололцох, бизнесийн харилцаа холбоо тогтооход тусалдаг гэж үздэг. Сэтгэл судлаачдын ажигласнаар чигчий хуруундаа бөгж зүүдэг хүмүүс зальтай, явуулга хийдэг, зальхай, итгэл алдсан хүмүүс байдаг аж. Эмэгтэй хүн чигчий хуруундаа бөгж зүүсэн бол өөрийгөө хайрладаг, сээтэгнүүр, мөрийтэй тоглоомд дуртай, тогтворгүй зантайг илтгэдэг.

 

 

17 жилийн дараа газар доороос амьд гарчээ

Хятадын баруун нутагт 17 жилийн өмнө рихтерийн шаталбараар 7,8 баллын хүчтэй газар хөдөлж, 118 уурхайчин газар дор дарагдаж байжээ. Тэр цагаас хойш уурхайн зарим хэсгийг хаасан байна.

Гэтэл саяхан уурхайн хаасан зарим хэсгийг сэргээх үеэр нэгэн амьд үлдсэн уурхайчинг гарган авчээ. Тэр үхлийн урхинд 17 жилийг өнгөрөөсөн байв. Аврагдсан уурхайчин 59 настай Чунг Ваи байсан бөгөөд биеийн байдал нь маш муу байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.

Газар хөдлөлтийн үеэр уурхай модон бэхэлгээтэй хонгил нуран Чунгаас бусад уурхайчин амь үрэгджээ. Салхивчийн нүхээр  цэвэр агаар орж ирж байсан нь түүнийг амьд үлдээсэн байв. Мөн уурхайд хоол хүнсний томоохон нөөц хадгалагдаж байсан нь түүнийг өлсгөлөнгөөс аварчээ.

Хүнс нь дуусахад тэр харх, хөвд идэж байсан гэнэ. Ийм хүнд нөхцөлд удаан хугацаанд амьдарсан нь ер бусын тохиолдол болж байна.

“Торгоны зам” дэлхийг яаж өөрчлөх вэ?

Марко Пологийн Хятадад хийсэн аян замын зөгнөлт өгүүллэгт гардаг “Торгоны зам” гэх үг ямагт дэлхийн анхаарал татаж ирсэн. Эдүгээ эртний хотууд болох Самарканд, Баку, Ташкент, Бухара дахиад л дэлхий нийтийн анхаарлын төвд орж ирлээ.

 

Хятад улс түүхийн үргэжлэл болгож “Шинэ торгоны зам” гэх том төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэрхүү төсөл нь дэлхийн эдийн засгийн зургийг үндсээр нь өөрчлөхөд чиглэгджээ. Нөгөөтэйгүүр энэ төслийг Өрнө, Дорнын тэмцэл дэх эхний “буу тавилт” гэж үзэх улс орон цөөнгүй.

 

Хятадын энэхүү том амбицтай төлөвлөгөө нь Шанхайгаас Берлин хүртлэх замыг орчин үеийн эдийн засгийн коридор болгоход чиглэгджээ. Шинэ зам нь Хятад, Монгол, Орос, Белорусь, Германаар дамжих бөгөөд 12000 км-ын урттай, дэлхийн хуурай газрын бараг гуравны нэгийг эзэлсэн эдийн засгийн том бүс болох юм.

 

Төсөлд хурдны галт тэрэгний зам барихаас гадна автомашины замын, эрчим хүчний, шилэн утасны сүлжээг байгуулахаар тусгажээ. Тодруулбал, “Торгоны зам” дайран өнгөрөх хотууд, боомтуудыг эрчимтэй эдийн засгийн өсөлт хүлээж байгаа юм.

 

Даяарчлалын энэ төслийн чухал хэсэг нь далай, тэнгисийн торгоны зам бөгөөд тэр нь Хятадыг Ойрхи Дорнод, Газар дундын тэнгис, Төв Ази, Энэтхэгийн далай дээгүүр дайран өнгөрөхөөр төлөвлөгджээ.

 

Шинэ зам бүтээсний дараа гурван тив Ази, Европ, Африк холбогдсон байх болно. Дэд бүтцийн төслүүдийн сүлжээ нь 4,4 тэрбум хүнийг хамарсан, 21 их наяд долларын үйлдвэрлэлийн хэмжээтэй дэлхийн томоохон эдийн засгийн коридорыг бий болгоно.

 

УЛС ТӨР БА САНХҮҮ

 

Хятадын лидер Си Жиньпин “Шинэ торгоны зам”-ыг сэргээх санаагаа 2013 онд анхлан дуулгасан билээ. Энэ төслийн хэрэгжүүлэх үүднээс Азийн дэд бүтцийн олон улсын банк байгуулснаа хэлэхдээ, Хятад анхны хөрөнгө оруулалтаа 47 тэрбум ам.доллар хэмээн зарласан юм.

 

Төсөлд оролцогч, түншлэгчийн хувиар хувь нэмрээ оруулахыг олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад хүссэн юм.

 

Банкны гишүүд тодорхой хувиа оруулах мөн Дэлхийн банк болон бусад сангуудын нэмэлт тусламж, хувийн болон улсын компаниуд, улс орнуудын засгийн газар хөрөнгө оруулна гэдэгт Хятад тун ч итгэлтэй байгаа аж.

 

Одоогоор “Торгоны зам” барихын тулд дэлхийн 58 орон банкны үүсгэн байгуулагчдын тоонд орохоо мэдэгджээ. Уг засм дайрахаар төлөвлөгдсөн Баруун Европын орнууд энд хувиа оруулах юм.

 

Банкийн үүсгэн байгуулагчдын дунд НАТО-гийн гишүүн 12 орон байна. Тухайлбал,Их Британи, Франц, Нидерланд, Герман, Итали, Люксембург, Дани, Исланди, Испани, Португали, Польш,Норвеги мөн АНУ-ын Азийн гурван том түнш Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландыг нэрлэж болно.

 

Энэ бүгдийн дараа өөрийнхөө холбоотнуудыг энэ банкинд элсүүлэхгүй гэсэн АНУ-ын оролдлого талаар болсон билээ. Одоо Америкууд энэ төслийг эхнээс нь дэмжиж байгаат гэдгээ илэрхийлэх болсон юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “The Wall Street Journal” сонин “ Дэлхий дэд бүтцийн банк босгох Хятадын бодлогын эсрэг АНУ зогсч байсан. G7-гийн утсаар хийсэн хуралдааны үеэр ч үүний эсрэг байсан” гэж бичсэн юм.

 

Бүс нутгийн томоохон гүрнүүд Иран, Турк, Египет, Пакистан Дорно зүг рүү эргэнэ гэж шинжээчид үзэх болжээ. Барууны орнууд Хятадын шинэ “Торгоны зам”-ын ашиг тусыг одоо ч ойлгохгүй л байгаа юм. Харин энэхүү төсөлд Орос шууд оролцохоор болсон билээ.

 

Гэхдээ Азийн бүсийн орнууд Хятадын төсөл ямар чухлыг мэдэж байгаа. Тэд мөн л Азийн дэд бүтцийн банкны байдлыг ажиглаж байна. Харин олон орнууд түүнд нэгдсний дараа уг банкны гишүүнээр элсэцгээсэн юм. Эдгээр орнууд нь энэ нөсөр төслийн хэсэг болох хүсэлтэйг хэлэх нь зөв биз.

 

Үүний зэрэгцээ, уг төсөлд дэмжлэг үзүүлэх гурван банкинд наад зах нь 62 тэрбум доллар оруулахаар Хятад төлөвлөжээ.

 

Хятадын Хөгжлийн банк $32 тэрбумыг, Экспорт-импортынбанкнь $30 тэрбумыг тус тус авч байгаа. Үүний хажуугаар, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк нэмэлт хөрөнгөөр хангагдах юм.

 

АНУ ТҮНШЛЭХГҮЙ БАЙХ

 

АНУ төсөлд нэгдэх үү? ерөнхийдөө АНУ энэ төсөлд нэгдэхгүй байх гэсэн таамаглалыг дэлхийн хэвлэлүүд гаргаж тавих болсон. Учир нь америкчууд өмнө нь нэг бус удаа энэхүү төслийг эсэргүүцэж байсан юм.

 

Сүр хүч нь улам бүр нэмэгдэж байгаа Хятадыг дэлхийд манлайлагч болгох хүсэл АНУ-д мэдээж байхгүй.

 

Гэхдээ “Шинэ торгоны зам” гэх нүсэр том төсөл нь өндөр технологи, туршлага, хөрөнгө шаардсан ээдрээтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Хэрэв АНУ энд оролцвол Япон мэтийн өөрийн холбоотнуудын энэ төсөлд орох улс төрийн саадыг авч хаях юм.

 

АНУ-ын зүггээс дэмжлэг ирвэл энэ төслийн хэрэгжилт амжилттай болох боломжийг нэмнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Эрчүүд сайхан бүсгүйгээс айдаг 7 шалтгаан

1. Эрчүүд татгалзсан хариу авах болов уу хэмээн айдаг

Ямар ч эр хүн таалагдсан бүсгүйгээсээ татгалзсан хариу авахаас хамгийн ихээр айдаг гэнэ. Тэр тусмаа гоо бүсгүйгээс ийм хариу авах магадлал эгэл даруу бүсгүйг бодвол өндөр гэж үздэг бололтой.

 

2. Сайхан хүүхнийг зуун эр эргүүлдэг гэдэгт итгэдэг

Өөрийгөө хүндэлдэг хэн боловч тэдний дунд ороод цохиж явахыг хүсэхгүй биз дээ. Гэхдээ  аятайхан бүсгүй чөлөөтэйгээр барахгүй, өөрийг нь харж явдаг гэж толгойд нь огт ордоггүй байна.

 

3. Гологдохоос эмээдэг

Эрчүүд өөрийн царай зүс, бие хаа, нийгмийн байдал, санхүүгээ чамладаг. Эрэгтэй хүн ч сонин араншинтай улсууд юм даа, зарим талаар бүсгүйчүүдээс долоон дор.

 

4. Сайхан хүүхэн аль хэдийн эзэнтэй гэж боддог

Нээрээ ийм хүүхэн хаанаас л ганцаараа явав гэж дээ. Өөртэйгээ яг таарсан Юндэнгээ, эсвэл цүндгэр хэтэвчтэй өвгөнийг олоод авсан байлгүй гэж өөртөө итгүүлчихсэн байдаг. Үзээд алдаач дээ!

 

5. Сайхан хүүхэнд дурлах нь амиа хорлохтой адил гэж боддог

Бодохоор үл барам өөрийгөө, өрөөлийг ч мөн адил итгүүлчихсэн байдаг. Гэхдээ энэ бол сайхан хүүхнээс татгалзсан хариу авсан, эсвэл сайхан хүүхнүүд эрчүүдийг харцаараа хөдөлгөдөг гэж сураг сонссон хүмүүсийн ахархан бодол юм.

 

6. Хэрэгцээ, шаардлагыг нь дийлэхгүй гэж айдаг

Гоо сайхан байхын тулд эмэгтэйчүүдэд мөнгө хэрэгтэй: үнэтэй салоноор үйлчлүүлэх, ганган тансаг хувцас хунар, фитнес, гоо сайхны хэрэглэл, үнэртэн, гоёл чимэглэл гээд л явж өгнө. Тэгэхлээр эрчүүд анхны уулзалтаас эхлээд л төлбөр хийхээс айдаг.

 

7. Цорын ганц эр нь байж чадахгүй гэж эмээдэг

Өөртөө итгэлгүй эр хүн үргэлж л өрсөлдөгчдөөс айдаг. Тэдний бодлоор сайхан бүсгүй эрчүүдийг бээлий шиг л сольж байх ёстой юм байхаа.

Эх сурвалж: Unen.mn