Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодог тайлж, их спорт дахь бөхийн замналаа өндөрүүлэхээр болжээ.

Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Дэлхийн аваргаас эх орондоо ирээд энэхүү шийдвэрээ гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч, О.Балжинням багш гурвуулаа энэ талаар ярилцсан. Өөрийнхөө авч чадаагүй олимпийн аварга цолтон төрүүлэхийн төлөө хөлс хүч, чаддаг мэддэг бүхнээ зориулахаар шийдсэн. Зодог тайллаа ч татамигаасаа холдохгүй учраас хүнд шийдвэр биш байлаа” гэсэн байна.

Хөдөлмөрийн баатар маань Астана хотноо болсон ДАШТ-д өөрийн хуучин жин болох -66 кг-ын жинд барилдсан ч харамсалтайгаар хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын жүдочид ялагдсан юм. Тэрбээр, зодог тайлсан даруйдаа дасгалжуулагчийн албанд томилогдож ажилласан бөгөөд цаашдаа дасгалжуулагчийн хувиар их спортдоо хүчин зүтгэх юм байна. Төр, түмнээ ялалт, ялагдлын баярт мөчүүдээр олонтаа мялааж байсан цуут тамирчиндаа Монгол түмэн мэхийн ёслох нь зүйтэй. Түүний цаашдын дасгалжуулагчийн алба болон амьдралд нь хамгийн сайн сайхныг ерөөж, жүдо бөхийн татамигаас гүн хүндэтгэлтэйгээр үдэн гаргах цаг иржээ.

Г.Ган

Zaluu.com

М-Ти-Эс группийнхан зангарагтай загнав

“Монголынхоо төрийн дууллыг ялалтын индэр дээрээс олон удаа эгшиглүүлээрэй” хэмээн ерөөгөөд М-Ти-Эс группын Ерөнхий захирал П.Бат-Эрдэнэ Дэлхийн аваргын хос медальтан С.Цэрэнчимэдэд будаг нь үнэртсэн цоо шинэ, спорт загварын автомашин бэлэглэлээ. Монгол улсын Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд М-Ти-Эс группийн тамирчин болоод нэлээд хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэрээр “Миний бие ийнхүү спортын өндөр амжилт гаргасан нь өөрийн хүчин чармайлтаас гадна биднийг олон талаас нь байнга тусалж дэмжиж ирсэн багш, дасгалжуулагч, баг хамт олон, гэр бүлийнхэн, мөн П.Бат-Эрдэнэ захиралтай М-Ти-Эс группийн хамт олонтой салшгүй холбоотой” хэмээн хэлээд шинэ машиныхаа жолооныхоо ард суун бидэн рүү мишээв.

PHOTONEWS.MN

 

Коби сүүлийн улирлаа Никсд өнгөрүүлэх үү?

Кармело Энтони 2016 онд чөлөөт агент болох Кэвин Дюрантыг Никс-д авчрах талаар өөрийн чадах бүхнээ хийнэ гэдгээ илэрхийлээд байна. Мөн түүнчлэн хэрэв Лэйкэрс, энэ улирлын дараа Кобитой гэрээгээ сунгахгүй бол тэрээр өөрийн карьерийн сүүлийн жилээ Фил Жексоний Никсд ирж дуусгана гэсэн цуурхал тарчээ. Хэрэв энэ үнэн бол лигийн түүхэн дэхь 3 агуу оноо түүгч нэг дор..11899744_1007277599314954_434056245897197383_n

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо

Наймдугаар сарын 11-ний өдөр (Мягмар), Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг нь Япон улсын Элчин сайдын өргөөнд, зодог тайлсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм.

Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 жил хагасын хугацаанд Макүүчи зиндааны түүхэнд хамгийн олон удаа буюу 1470 удаа, 99 башё тасралтгүй барилдсан бөгөөд дайчин барилдааны шагнал хүртсэн хамгийн ахмад сумоч болсон зэрэг амжилтыг үзүүлсэн билээ.

Хүлээн авалтанд 50 хүн оролцож, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилтыг хамтдаа дурссан ба энэ үеэр Кёкүтэнхо Н.Цэвэгням “Өнөөг хүртэл сумогийн ертөнцөөс олон зүйл сурсан. Цаашид Монголын анхны ояката гэдэг нэрээ өндөрт өргөж, сайн шавь нарыг бэлтгэх болно“ хэмээв.

 Эх сурвалж: chingis.mn

Д.Сумъяа хоёр тэмцээнд түрүүлэв

content_11222394_847571545337602_4289363398772079875_o

Монголын Жүдо Бөхийн Холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Сумъяа оюутны Универсиад наадмын алтан медалийг хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг цэвэр хожсон бөгөөд өрсөлдөгчөөсөө хоёр вазари үнэлгээ авснаар дэлхийн наадамд түрүүллээ.

Ингэснээр тэрбээр гурав хоногийн дотор хоёр өөр тэмцээнд түрүүлж байгаа бөгөөд Монгол Улсын баг тамирчид түүний медалийн ачаар 13 дугаар байр руу дэвшжээ. Д.Сумьяа энэхүү Универсиад наадмын эхний тойрогт өөрийн мөнхийн өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ. Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчеоны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Харин энэ удаад дэлхийн наадамд дэвжээн дээр нь яллаа.

Мөн тэрбээр хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад цэвэр ялж хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог торгуулиар сөхрүүлэн түрүүлэх замаа заслаа.
Эх сурвалж:

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хөвсгөлийн багийн дэмжихээр очлоо

1907507_794697417314883_6105567330091591669_n

Сагсан бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний өнөөдрийн тоглолтонд Хөвсгөл аймгийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нутгийнхаа баг тамирчдыг дэмжихээр очжээ.

Хөвсгөлийн аймгийн эрэгтэй баг тамирчид энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлээд байгаа бол эмэгтэй баг тамирчид зоноосоо гарч хагас шигшээд шалгарч үлдээд байна.

11226197_794697397314885_8557713042079383317_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11350757_794697410648217_648549268272598766_n

“Голден Жим” ээлжит бэлгээ задаллаа

Монголын тэргүүлэгч Фитнесс Клубуудын нэг Голден Жим Клуб оюутны амралттай холбогдуулан гадаадад сурч багаад, эх орондоо амралтаараа ирсэн оюутан залуучууддаа онцгой бэлэг барихаар шийджээ.

Хүний нутагт сурч ажиллаж, амьдардаг монголчууд маань эх орон, элгэн саднаа зорин ирж, зуны дэлгэр цагаар амарч зугаалж, өөрийгөө хөгжүүлж, спортоор хичээллэдэг “ИД” үеээр Голден Жим-ийнхэн 50% -ийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх болсон байна.

Үүгээр ч зогсохгүй Бямба, Ням гарагуудад бүх салбаруудаараа  ахмадуудад зориулж ИОГ, Хийн дасгалуудыг  үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа аж.

Залуус маань өөрсдөө 50%  хөнгөлөлт эдлэхийн зэрэгцээ аав ээж, ахмад настнууд маань  амралтын өдрүүдэд Голден жимийн 4 салбараас өөрт хамгийн ойр салбараар очиж үнэ төлбөргүй үйлчлүүлэх энэхүү боломж нь  хямралын үед олон хүнийг баярлуулах нүдээ олсон, цагаа олсон сайхан мэдээ боллоо.

www.newsline.mn

Монголын Чөлөөт Бөхийн Холбооны хэвлэлийн бага хурлаас

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн зарим тамирчид, багш дасгалжуулагчид нэгдэн Монголын Чөлөөт Бөхийн Холбоог шинэчлэх түр хороог байгуулаад байгаа бөгөөд тус хорооны зүгээс МЧБХ-ны удирдах зөвлөлийг тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагад : “Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.” гэсэн байлаа.  Үүнээс гадна ёс зүйгүй авирласан, санхүүгийн тайлангаа тавиагүй,  медаль худалдаж авсан, Монгол улсын нэрийн өмнөөс  Казакстан хүнийг шагналын тавцанд зогсоосон зэрэг асуудлыг уг шаардлагадаа дурьдсан.

Мөн гавъяат тамирчин О.Пүрэвбаатар нарын 28 хүн МЧБХ-ны удирдах зөвлөлийн талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж, олимп тив дэлхийн наадам хаяанд ирсэн энэ хариуцлагатай үед чөлөөт бөхийн холбоонд ихээхэн таагүй байдал үүсээд байгаа билээ.

Энэ асуудлаар МЧБХ-ны удирдлагууд нилээд чимээгүй байсны эцэст өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудал болон, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, Дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, НБД,Шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Сэрээтэр, Хуульч Г.Батмөнх,  Ня-бо Д.Бямбадулам нар оролцов.

Удирдах зөвлөлийн зүгээс үүсээд буй нөхцөл байдалд хүлээцтэй хандаж, баримт нотлогоонд тулгуурлан үнэн бодит мэдээлэл хүргэхийг зорьсноо хэллээ. Их аварга Д.Дагвадорж тус  хобооны ерөнхийлөгчөөр  сонгогдоод 2 жилийн хугацаанд Ази тив, улс, олон улсын чанартай өргөн цар хүрээтэй томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, төр засгийн оролцоогүйгээр бүхий л хөрөнгө санхүүжилтийг шийдсээр ирсэн нь бага хугацаанд хийсэн ажлынх нь үр дүн, томоохон гавъяа бөгөөд үүнийг ойрын үед манай улсын тамирчдын үзүүлсэн амжилт,  хувцас хэрэглэл, хангамж бэлтгэл сургуулилт зэргээс бэлхнээ харагдана гэв.

Түр хорооны хүргүүлсэн шаардлагад дурьдсан ёс зүйн асуудал нь гүтгэлгийн шинжтэй бөгөөд Холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж болон удирдлагуудын зүгээс тамирчдад дарамт үзүүлдэг, ёс зүйгүй харилцдаг гэсэн нь огт худал мэдээлэл төдийгүй харин ч тамирчиддаа урам өгч, тэмцээний үед сэтгэлзүйг нь бэлтгэн зоригжуулж ажилладаг гэдгээ илэрхийллээ.

Мөн холбооны санхүүгийн тайлан болон үйл ажиллагаануудын орлого зарлага, тамирчдын өмсч хэрэглэж буй хувцас хэрэглэлийн төсөв санхүүг танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм. Монголын Чөлөөт бөхийн холбоо нь

  • Хувцас хэрэглэлийн хангалтад – 584’059’950 төгрөг
  • Олимпод оролцох ҮШБ-ийн хувцас хэрэглэлийн хангалтад – 484’011’780 төгрөг
  • Тамирчдын витамин, эм бэлдмэл – 150’370120 төгрөг
  • ОУ-ын найрамдал зуслан дахь чөлөөт бөхийн бэлтгэлийн бааз – 900’000’000 төгрөг
  • Хасу Мегаватт клубын спорт эко цогцолборт – 950’000’000 төгрөг
  • Олон улсын шаардлага хангасан дэвжээ өндөрлөгөө – 95’000’000 төгрөг
  • Материаллаг баазад хөрөнгө оруулалт /Олимп сургууль/ – 85’000’000 төгрөНийт дүн -3 тэрбум 191 сая 411 мянга 850 төгрөг зарцуулсан гэсэн тайланг үзүүллээ.

Мөн нэ үеэр  МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадоржоос цөөн зүйл тодрууллаа.

– Таныг багш, дасгалжуулагч тамирчдыг  байнга дарамталдаг, ёс зүйгүй авирладаг гэсэн.  Энэ талаар?

– Би ганц ч удаа айлгаагүй, дарамтлаагүй.  Би утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Чөлөөт бөхийн  бэлтгэл дээр очоод дарамталдаг гэсэн тийм юм байхгүй. Шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гэдэг.  Спорт чинь өөрөө маш их тэмцэл дунд явдаг.  Би адилхан тамирчин  хүн.  Би юу гэж  өөрийнхөө тамирчинг барилдахад нь “Ална шүү П минь”  гэж дарамтлаад зогсох юм бэ? Аль болох  ирлэнэ ш дээ. Бид нар аль болох  тамирчинг  бие, сэтгэлийг нь дэмжээд туслаад  явдаг.  Дасгалжуулагч буруу юм ярьсан. Үүнд бага зэрэг гомдсон.

– Казакстан хүн Монголын шагналыг  авсан гэсэн үүн дээр?

– Казакстан хүн бишээ.  Сирэнбек гээд Баян-Өлгий аймгаас ирсэн Монгол улсын иргэн хүн. Би өчигдөр  иргэний үнэмлэхнийх нь зургийг авсан.  Яагаад Монгол хүнийг Казакстан хүн гээд байгаа юм бэ? Цөөнхөө бид дэмжих ёстой. Монголын төлөө гээд явж байгаа хүн. Тэмцээний  албан ёсны бичигт Монголын эрэгтэй багийн ахлах гээд  орсон байгаа. Үгээ бодож хэлэх хэрэгтэй. Монгол улсын төлөө сайн сайхнаа зориулаад явж байгаа энэ хүн эмзэглэсэн байна лээ.

– Хүүхэн зарсан  асуудал мөн яригдаж байсан?

– Тийм юм байхгүй.

– Монголын гурван тамирчин  тэмцээнд оролцож чадаагүй нь  яг хэний буруу вэ?  Үүнийг тайлбарлавал?

– Процетурын алдаа гарсан нь үнэн. Энэн дээр холбоо арга хэмжээгээ авна.  Энэ бол 2  талтай асуудал.  Визний асуудал байгаагүй.  Үүнийг  шалгадаг газраар нь шалгуулж хамтдаа явж болно.

– Санхүүгийн тайлангийн хувьд?

– МЧБХ-ны санхүүгийн албаныхан ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөн төсвөөс орж ирсэн 200 сая төгрөгийг тусгасан байгаа. 2013, 2014 оны санхүүгийн тайланг танилцуулсан байгаа. Спорт хороодоос ирсэн тайлангууд ирдэг. Тайлангийн хурлын дараагаар “Алдар” клубын талаас манай тайлан тусгагдсангүй гэсэн шалтгаанаар засвар орсон. МЧБХ-ны санхүүжилтын 40 хувь тэмцээн уралдаан зарцуулдаг. Хэрэв хүсвэл Аудитын шалгалт оруулж болно гэсэн юм.

– Таныг гүтгэсэн  гэдгийг та түрүүн хэлж байна.  Цаашид яах вэ?  

Хуулийн байгууллагад  хандах болно.  Шаардлаган дээр  олон удаа гүтгэсэн байсан.  үүнийг хуулийн дагуу шийдүүлэх болно.

Монголын чөлөөт бөхийн  холбооны  хувьд санхүүгийн тайлангаа гаргаж үзүүлье гэхэд үздэггүй.  Тэгсэн хэрнээ хэлсэн үг,  хийж байгаа үйлдлийг гуйвуулсан гэдгийг  МЧБХ-ныхон мэдэгдэж байлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

www.newsline.mn

 

Б.Болд: Хариуцлагагүй нарийн бичгийн даргаас болж гурван тамирчин тэмцээнд оролцож чадсангүй

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын болон Буриадын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдтой уулзаж ярилцлаа.

-Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай гурван тамирчин, нэг багшийнхамт хуурамч визнээс болж саатуулагдсан явдалд МЧБХ-г хариуцлагагүй ажилласан гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж одоогоор ирээгүй байгаа. Ирэх пүрэв гаригт эх орондоо ирнэ. Холбооны удирдах зөвлөлийг хуралдуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Өдрийн сонин”-д ярилцлага өгье гэж бодлоо. ДАШТ эхлэхэд гурван сар, олимпийн наадам болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ цаг үед хоорондоо хэрэлдэж маргаж байхаар эвтэй найртай ажил амжилтаа яаж ахиулах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хамтарч байх үе л дээ. Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол миний ойлгосноор нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. Тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. Энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно.

-Хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь хэн гэж хүн байна?

-Оюунаа гэдэг бүсгүй байгаа.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын ярьснаар бол МЧБХ эмэгтэй тамирчдын багаа илүүд үздэг, эрэгтэй тамирчдад анхаарал хандуулдаггүй гэсэн байна лээ. Тэр бүү хэл сүүлийн хоёр жилд арван таван сая төгрөг л эрэгтэй баг тамирчдад зарцуулсан атлаа тайлангийн хурал дээр 470 сая төгрөг зарцуулсан гэж танилцуулсан гэж байгаа?

-МЧБХ эрэгтэй, эмэгтэй багуудаас бүрддэг байгууллага. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй багууд хоорондоо зөрчил тэмцэлтэй болсон нь нууц биш. Энэ юунаас эхлэлтэй юм гэхээр Биеийн тамир, спортын Үндэсний төвийн даргаар Наранбаатар томилогдсон, тэнд А.Басхүү гэдэг хүн очсон цагаас хоёр багийн хагарал үүссэн. МЧБХ, Үндэсний төвийн хагарлаас болж ийм байдал үүссэн. Манай багш нар “Холбоо арван мянган төгрөг ч өгч байгаагүй” гэдэг огт үндэслэлгүй. Багш, дасгалжуулагч хоёр бөхийн хөгжил дэвшлийг тодорхойлдог гэдэг бол их өрөөсгөл ойлголт. Дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг томоохон тамирчныг бэлдэнэ гэдэг маш том ажил. Тамирчин, багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, холбооны удирд­лагын зөв менежмент, материаллаг бааз, өсвөр үеийнхэн хэрэгтэй. Хөдөө орон нутаг дахь цогц бодлого хэрэгтэй. Зөвхөн нэг хоёр жилийн дотор нэг том тамирчин төрдөггүй юм. Эмэгтэй тамирчдын маань амжилт сүүлийн жилүүдэд сайн байгаа. 2009 онд эмэгтэй тамирчид хос медаль авлаа, 2010 онд ДАШТ-ий аварга Монголд гучаад жилийн дараа эмэгтэй баг тамирчдаас төрлөө. Сая бас дэлхийн аваргатай боллоо. ДАШТ-ээс багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шилдэг АНУ, ОХУ, БНХАУ-ын багийг амжилтаараа ардаа орхилоо. Энэ амжилтын батламжийг ОУОХ-ны Ерөнхийлөгч манай эмэгтэй багт илгээлээ. Сүүлийн зургаан жилд зургаан тамирчинд байр олгосон. Ивээн тэтгэгч байгууллагууд дөрвөн байр, БХЯ, Хууль зүйн яамнаас хоёр байр хөөцөлдөж олгуулсан. Эрэгтэй баг тамирчдын хувьд Мандахнаран маань 2013-2014 онд хос медаль, Ням-Очир маань медаль авлаа. Эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь амжилт сайтай байгаа. Д.Дагвадорж аварга 2014 оны шинэ жилээр “Хурд”-ын захирал Б.Чойжилсүрэнтэй яриад Мандахнаранд байр олгуулахаар болчихсон байсан ч эрэгтэй баг тамирчид маань ёслолд оролцоогүй. Мандахнаран бол яах аргагүй гайхамшигтай тамирчин. Тиймээс энэ хэрүүл уруулд тамирчдаа татаж оруулдаг, хутгаж үймүүлдгээ болих хэрэгтэй. Саяын тэмцээнд гэхэд МЧБХ-ноос эмэгтэй баг тамирчдад 14 сая төгрөг, эрэгтэй баг тамирчдад хорин сая төгрөг гаргаж өгсөн баримт бэлээхэн байж байна.

Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ. Баримтаар хэлж болох уу?

-МЧБХ-г 2009 оноос “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж нар түүчээлэн авч яваагийн буянд Монголын чөлөөт бөх сэргэж, түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн. Материаллаг баазын хувьд гэхэд “Найрамдал” зуслан дээр уртаашаа дөчин метр, өргөөшөө гучин метр, 1200 ам метр зуны кемп байгуулсан. Үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.Сумъяабазар аварга, Д.Дагвадорж аварга хоёр оруулсан. Дотроо зургаан дэвжээтэй, саун, душтай маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор болсон. 2012 оны олимпийн өмнө нээгдэхэд манай улсын спортын байгууллагын дарга, удирдлагууд бүгд оролцсон. Энэ зааланд бэлтгэл хийснээр олимпийн наадам, дэлхийн аваргаас медаль авчирсныг олон тамирчин мэднэ. Тэрчлэн, Улаанбаатараас гучаад километр зайд “Хасуу мегаветт”-ын захирал Түмэн-Аюуш хоёр мянган ам метр талбай бүхий өвөл, зуны зориулалттай спортын цогцолбор байгууллаа. Жаран хүний буудал, хоол цайны газартай, ус саун, душтай тохилог цогцолбор. 2009 онд судалгаа хийхэд хөдөө орон нутагт дэвжээтэй газар байгаагүй.

-Одоо аль аймгууд дэвжээтэй болоод байгаа бол?

-Хөдөө орон нутгийн жар орчим хувийг дэвжээгээр хангаад байна. Ганцхан жишээ хэлэхэд л Баянхонгор аймагт дэвжээ авч өгөөд, гавьяат дасгалжуулагч Нацагдоржийн удирдлага дор хичээллүүлсэн. МЧБХ-ны салбар зөвлөлийн даргаар аймгийн орлогч дарга О.Тойвгоог тавьсан. Үүний үр дүн таван жилийн дараа харагдаж байна л даа. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус аймгийн тамирчид таван алтан медаль авч, багаараа тасархай түрүүллээ. Булган аймагт салбар зөвлөлийг байгуулж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийг томилж, дэвжээ явуулсан. Эднийх багаараа эхний гуравт орж байна. Архангай аймгийн бүх сумд дэвжээтэй болсон. Хэнтий аймагт Түмэн-Аюуш захирал дэвжээ аваачиж өгсөн. МЧБХ-ноос Монгол Улсаа зургаан бүсэд хувааж, чөлөөт бөхийг бүсчилж хөгжүүлэх хэтийн бодлого зорилтоо батлан ажиллаж байна. Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбатын дэмжлэгээр эмэгтэй баг тамирчид маань “Олимп” сургууль дээр “Эмэгтэй бөхчүүдийн академи”-ийг байгуулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гадаадын тамирчдыг хүлээж авах хэмжээний тохижилттой болсон. Эрэгтэй баг тамирчдаа Түмэн-Аюуш захирлын “Хасуу мегаветт”-ын спорт цогцолбор дээр төвлөрүүлэх бодлоготой байгаа. Хөдөө орон нутгийн бүх аймагт салбар зөвлөлөө байгуулсан.

-Дэвжээ багцаагаар ямар үнэтэй эд вэ?

-Зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөг хүрнэ шүү. Орон нутагт хүргэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг болдог.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тайлангийн хурал дээр “Та нар чадлаараа медаль аваа юу. Мөнгөөр худалдаж авсан медалиуд шүү” гэсэн юм уу?

-Дагваа аваргыг тайлангийн хурал дээр тэгж хэлснийг би ёстой сонсоогүй шүү.

-Холбооны ерөнхийлөгч “Мэргэжлийн зөвлөл”-дөө гэсэн тамирчдаа мэдэхгүй хүмүүсийг томилдог уу?

-Холбооны ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах дүрэм журамтай. Тамирчид, багш нар ярьж байгаа асуудлаа холбоондоо ном журмынхаа дагуу тавина биз.

-Туслах дасгалжуулагч Б.Баяраа АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгө хөрөнгө олдохгүй болохоор Христийн сүмийн шугамаар явсан гэсэн байсан?

-Ер нь МЧБХ ямар тэм­цээнд хэчнээн багш, тамирчид явуулах вэ гэдэг шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж батлуулаад явуулдаг. Баяраагийн хувьд чухам юу ярьсныг би сайн мэдэхгүй. Тамирчдын амжилт өссөнтэй холбоотойгоор иймэрхүү яриа гарах болоод байгаа. Би энэ холбоонд сүүлийн арваад жилд ажиллаж байна. Сайн, муу бүх зүйлийг нь мэднэ. Манай баг тамирчдын эм витамизаци эрс сайжирсныг Эмнэлэг, биеийн тамирын диспансерын газрын дарга Насанбат гэдэг хүн баталж өгнө. Үүнээс гадна манай тамирчид хүнийг харамч, бүдүүнээр нь дуудаад байх шаардлагагүй. 1980-2008 он хүртэл долоон олимпийн хугацаанд манайхан медалийн буухиа тасарсан. Тэгэхэд 2009 оноос хойш холбооны удирдлага тогтвортой ажилласны үр дүнд хэчнээн медаль авав гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Дагваа аварга, Сумьяа аварга хоёр 2004 онд 60 гаруй мянган ам.долларын, 2008 онд 270 мянган ам.долларын, 2012 онд 280 мянган ам.долларын иж бүрэн хувцсаар олимпт оролцсон баг тамирчдын зардлыг даасан юм шүү. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Чөлөөт бөхийн холбоогоо дэмжин ажиллаж байна.

-Багш дасгалжуулагч, тамирчдаа харж үздэггүй гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Оргүй яриа гардаггүй л байлтай…

-Бөхийн спортыг хөгжүүлэхэд шигшээгийн тамирчин, багш хоёрын гар дээр тавьдаг мөнгө зөвхөн чухал байдаг юм биш ээ. Нэг тэмцээн зохиоход л дор хаяж гучин сая төгрөг ордог. Олон улсын чанартай том том тэмцээнүүдийг зохион байгуулахад дунджаар гурван зуун сая төгрөг ордог юм. Нэг жишээ хэлэхэд л 2012 онд “Mongolia open” тэмцээнийг “Женко” компанитай хамтран зохион байгуулахад 400-500 сая төгрөг болсон. 2013-2014 онд “Алтай констракшн” компани бас ийм хэрийн зардал гаргасан. Чөлөөт бөхийн хөгжилд хэн ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Д.Дагвадорж Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүчгэдэг албан тушаалд томилогдлоо. Урьд нь манайд тийм өндөр албан тушаал ногдож байгаагүй. Азийн аваргын тэмцээнийг манайх хоёр гурван жилийн өмнөөс жирийн тэмцээ­ний хэмжээнд зохион байгуу­лахаар эрхийг нь авдаг боллоо. Төмөрбаатар шүүгч техникийн зөвлөлийн гишүүн боллоо. Урьд нь А.Басхүү гавьяат л ганцаараа олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч байсан бол 2009 оноос хойш нэгдүгээр зэргийн шүүгч 5-6 бий боллоо. Ирэх жил олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулахаар болж байна. Энэ бүхэн манай чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл.

Төмөрбаатар шүүгч чинь тамирчин Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг харгалзагчтай явж байхад таараад огт тоогоогүй гэгдээд байгаа хүн мөн үү?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Ирэхээр нь өөрөөс нь асуусан дээр байх.

Л.БАТЦЭНГЭЛ

www.DNN.MN 

logo

О.Гүндэгмаа Дэлхийн цомын аварга боллоо

нийтлэсэн Admin

gundegmaaМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа АНУ-ын Форт-Беннинг хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн төрөлд тэргүүлж аварга болжээ. Зургаа дахь олимпдоо оролцох эрхийг авсан О.Гүндэгмаа энэ онд хоёр дахь Дэлхийн цомдоо дараалан түрүүллээ. Тус тэмцээнд Болгарын А.Бонева мөнгө, БНХАУ-ын Ж.Зан хүрэл медаль хүртэж, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр (Герман) шигшээ наймд шалгарсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн