О.Магнай “Ямар ч мэдээллийг нийтэд түгээхдээ эхлээд хуулиа судлах хэрэгтэй. Мэдээж бүх хариуцлагыг “Монгол” НD телевиз хүлээнэ”


5

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өөрийн дүгнэлтээ хэлж сэтгүүлчийн асуултад хариулт өгчээ.О.Магнай: “Үнэндээ анх энэ мэдээллийг сонсоод би ч гэсэн итгэсэн. Дараа нь өөр зорилгоор ийм мэдээлэл түгээснийг нь олж мэдсэн л дээ. Монгол Улс зар сурталчилгааны тухай хуультай. Тиймээс тухайн сурталчилгаатай холбоотой хариуцлагыг зар түгээсэн хуулийн этгээд хүлээх ёстой. Надад одоогоор “Макдоналдс ирэх нэгдүгээр сараас эхэлж үйл ажиллагаа явуулна гэсэн ташаа мэдээллээс болж хохирлоо” гэж хэн ч гомдол ирүүлээгүй л байна.

Магадгүй зарим иргэд дээрх мэдээллээс болж сэтгэл санааны хохирол учирсан гэж үзвэл надад хандаж болно. Мөн нэр хүндэд нь халдсан хэвлэл мэдээллийн аль нэг байгууллага нийтээрээ хохирсон, эсвэл сонины захиалагчид худлаа мэдээллийг тавьснаас болж хохироосон гэж үзэж буй тохиолдолд манай байгууллагад хандаж болно. Хуулиараа Макдоналдс Монголд нээгдэх тухай ташаа зарыг олон нийтэд түгээж, иргэдийг мэхэлсэн “Монгол” НD телевиз хариуцлага хүлээх ёстой.

-Нэр төрд халдах асуудал ч гэсэн хуулиар зохицуулагддаг. Хэрэв тэдгээр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага нэр хүндэд нь халдсан гэж үзэж байгаа бол шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлэх эрх нь нээлттэй. Тухайн мэдээллийг нийтэд түгээхдээ мөнгөө төлж, зар сурталчилгааны журмаар нийтлүүлсэн бол зар сурталчилгааны хуулиар л асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар зарыг өгсөн байгууллага буюу “Монгол” НD телевиз зартай холбоотой үүссэн нөхцөл байдлыг бүрэн хариуцна. Ер нь ямар ч мэдээллийг нийтэд түгээхдээ эхлээд хуулиа судлах хэрэгтэй гэдгийг сануулах хэрэгтэй байх.

-Мэдээж бүх хариуцлагыг “Монгол” НD телевиз хүлээнэ. Ийм асуудалд цаашид аль аль талдаа бодлоготой, хуулийн дагуу хандаж байх хэрэгтэй”.  А.Алтанзул

Эх сурвалж: undesten.mn

Г.Алтанхүүгийн гарт амиа алдсан бүсгүй ийм сайхан охин байжээ

Г.Алтанхүүгийн гарт амиа алдсан бүсгүй, ийм сайхан охин байжээНарт ертөнцөд мэндлэн аав ээжийн наран болж явсан 21-хэн настай бүсгүй балмад найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амиа алдсан мэдээлэл нийгмийг тэр чигээр нь цочролд оруулсан. Талийгаачийг 48 цагийн турш зодож, хүндээр бэртээсэн гэж байгаа. Хөөрхий бүсгүй 30 гарсан эр хүний гарын аяыг яаж даах билээ? Үнэхээр харамсмаар… Аймшигт энэхүү хэрэг гарсанаас хойш даруй 1 сар гаруй нь  хугацаа өнгөрч байгаа ч шүүх эмнэлэгийн дүгнэлт одоогоор яг гараагүй л байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Алтанхүүгийн гэрийнхэн талийгаач бүсгүйг гүтгэж байгаа сурагтай. Түүнийг элэгний хорт хавдартай гэсэн цуурхалыг аль хэдийнээ нийгэмд тараагаад амжжээ. Монгол улсын иргэн бүрт хууль үйлчилдэг гэдгийг сануулж Алтанхүүд таарсан шийтгэлийг албаны байгууллагууд өгөх биз ээ. Манай сайтад нэгэн уншигчийн зүгээс талийгаач бүсгүйн зургийг нийтэлж өгөхийг хүссэн юм. Учир нь энэхүү хэрэг үнэн зөвөөр шийдэгдээсэй, битгий мөнгөтэй гэх Алтанхүүгийн гэр бүлийнхэний талд орж, шударга бусаар шийдэж бусармаг үйл бүү хйигээсэй гэсэндээ шударга үнэний төлөө хэмээн зургийг өгсөн юм. Хохирогчгүй, эзэнгүй хэрэг мэт Алтанхүүгийн гэр бүлийнхэн “ахыгаа батлан даалтаар авч гармаар байна” хэмээх ичихгүй ярьж байгаа тухай сонсогдсон. Хуульч  Ичинноров энэхүү хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд, энэ долоо хоногт жагсаал хийнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ум сайн амгалан болтугай.