Ноён уулын эзэд жагсаал хийв.

Энэ жилийн хувьд олны анхаарлыг хамгийн их татаж энд тэгдгүй шуугилдаж байгаа Ноён уулын асуудал үргэлжилсээр байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан ноён уулаа хамгаалж ухуулахгүй гэдэг шийдвэрийг нийтээрээ хуралдан 100хувь дэмжин нэгдээд байгаа билээ. Ноён уулыг дархан цаазтай болгохоор иргэдийн жагсаал хөдөлөөнийг зохион байгуулсан байна.

T

FB_IMG_1428049982175

 

Эх сурвалж: Онцгой.мн

Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/

shagai

Улс оронд хариуцлагагүйн “зуд”  бодитой нүүрлэсний илэрхийлэл болж Булган аймгийн Баяннуур суманд 2 азарга буюу гал түймэрт, амьдаараа шатаж үхсэн байна. орон нутгийн удирдлагууд энэ үйл хэргийг хав дарсан нь олны дугүйцлийг төрүүлжээ.

Хэрэг явдал ингэж эхлэжээ. Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал тавьж,  ингэхдээ  нутгийн захиргааны байгууллагын зүгээс  зохион байгуулалттай  арга хэмжээг авч хэрэгжүүлэн  гал тавих бэлчээр газрын мал ахуйг  гаргаж, айл өрх бүрт дуулган, тухайн галыг хяналтандаа байлган  хагд өвсийг шатаагаад өөдөөс нь гал тавин унтраадаг уламжлалтай юм байна. Гэтэл энэ жилийн хувьд ийм үйл явдал болсонгүй. Хэн нэгэн зориудаар гал тавьсан уу, эсвэл гал алдсан эсэхийг бүү мэд, ямартай ч нэгэнт эхлэсэн гал улам бүр олон га газрын  бэлчээрийг хамран гал түймэр болж, тухайн газарт бэлчиж явсан 2 азарга  адуу амьдаараа шатаж үхсэн  хэрэг гарчээ.

Харамсалтай нь өнгөрсөн 3 сарын 27-ны ажлын өдөр буюу баасан  гарагт  гарсан гал түймрийн үеэр Булган аймгийн Баяннуур сумын удирдлагуууд болох АН-аас сонгогдсон Засаг  дарга Б.Алтаншагай, сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал нар 3 сарын 26-ны  пүрэв гарагт Захиргааны ажилтнуудаас галч,  нийгмийн даатгалын ажилтан, бүртгэлийн мэргэжилтэн нарын 3 ажилтнаа үлдээгээд бусад   22 ажилтнаа авч Улаанбаатар хотод ирэн Саппорогийн урд байрлах Эрин зочид будалд байрлуулан 1-2 хоног  наргисан байна. Ингэх шалтгаан нь сонгууль дөхөж байгаа цаг үед нутгийн захиргааны бүх ажилчдыг өөртөө урвуулах зорилго агуулж байсан нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Б.Алтаншагай  даргыг  Улаанбаатар хотод ажилчидтайгаа  наргиж цэнгэж  байх хооронд сум орон нутагт нь гал түймэр гарч, онцгой нөхцөл байдал үүсжээ.  Уг нь ийм нөхцөлд сумын Засаг даргын захирамжаар онцгой байдлын комисс ажиллаж, тухайн гал түймэр гарсан, гал түймрийн нөлөөнд өртөж болзошгүй бүс нутгаас айл өрх, хүн малыг нүүлгэн шилжүүлэх, улмаар Засаг дарга Онцгой байдлын үйл ажиллагааг удирдлагаар хангаж,  гал түймэр үүссэн үед хэрэглэх ёстой тоног төхөөрөмж, чанга яригчийг ажиллуулах үүрэг хүлээдэг ажээ. Гэтэл захирамж гаргах үүрэгтэй Засаг дарга нь Улаанбаатар хотод ажилчидтайгаа наргиж байснаас болж Баяннуур сумын  2-3 өрхийн 52 тооны адуу гал түймэрт өртөж үхсэн байна.  Энэ бүхнийг газар дээрээс нь сурвалжлахаар очсон сэтгүүлчид Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай “манай энд бэлчээрийн түймэр гараагүй, хэсэгхэн газар  шатаж,  ганц адуу жаахан түлэгдснийг бид арга хэмжээ авч байгаа хэмээн барин тавин худал хэлсэн байна. Түүний худал хэлсэн нь  түймэр гарсан газар дээр нь очиж сурвалжилсан сэтгүүлчийн  мэдээллээр төд удалгүй батлагдаж, мань эр хэлэх үггүй болж “булайгаа чирсэн” ажээ.

Монгол хүн хэзээнээс хүлэг морио хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай  ард түмэн. Гэтэл  хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харахад ямар байх вэ, тэдгээр шатсан адуу яаж, тарчилж, зовж үхсэн бол гэдгийг бодох бүрд сэтгэл эмзэглэх юм. Тэр тусмаа орон нутгийг удирдаж байгаа хүмүүсийн буруутай үйлдлээс болж, ийм хэрэг гарсан нь даанч харамсалтай.

Монголчууд бид сэжигч, сүжигч ард түмэн. Эртнээс уламжлалтай хүлэг морьдоо амьдаар нь шатаж байгааг харна гэдэг яавч сайн ёр зөгнөсөн үйл хэрэг биш биз. Шатаж, түлэгдсэн үхсэн морьдын  нүд хальтарч, элэм эмтрэн дүр зураг, хамаг арьс үсээ хуйхлуулсан дөнгөж амьтай голтой  байгаа адууг хараад ямарч монгол хүний элэг эмтрэм дүр зургийг та бүхэндээ үзүүлж байгаадаа хүлцэл өчье.

Том ярьж, дээгүүр сэвсэн, ажил амны зөрүү ихтэй, ардчилагч нэрийн дор амин хувиа “борлуулагч” увайгүй төрийн ажилтнуудийн арчаагүй үйлдлийн ийм нэгэн бодит илрэл хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд тохиолоо. Булган  аймгийн засаг дарга Д.Эрдэнэбатын зүгээс эрхэлж буй ажилдаа хариуцлага алдсан  Баяннуур сумын Засаг дарга  Б.Алтаншагайд  ямар хариуцлага   ноогдуулсан бэ гэдгийг бид эргэн сурвалжлах болно.

Нэмж хэлэхэд Булган аймгийн Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагай  нь суманд нь ямарч музейгүй атал  эхнэрээ музейн тайлбарлагчаар томилж, төсвийн мөнгийг  үр дүнгүй зарцуулж, хувьдаа завшиж байсан нь олон нийтэд ил болж байжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  таны  тэргүүлж байгаа  Засгийн газрын бодлогыг  төрийн анхан шатны нэгж сум, багт хэрэгжүүлж байгаа  зарим хүмүүс Ардчилсан нам, ардчилсан үзэл баримтлалыг ийнхүү шороотой хутгаж байгааг та эрхбиш ойлгон эргэж харна гэдэгт итгэж байна.

11087387_866286663430719_1873893566_n11091380_866287046764014_1284648407_n11092653_866285743430811_637555850_n11096760_866286743430711_633135242_n11096790_866286973430688_1772947707_n (1)11099792_866285793430806_95364962_n11103944_866286716764047_648466189_n11126362_866286643430721_1497129737_n11130624_866285783430807_1824949225_n11131806_866286650097387_755306248_n

Ц.Мөнх

Эх сурвалж: Өглөө.мн

Монголын Үндэсний Маркетингийн Холбооны салбар Дархан хотод байгуулагдана

Маркетингийн мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уялдаатай хамтын ажиллагааг дэмжин идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллагад шилжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэрийг салбартаа хэрэгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр гишүүдээ хангах, дэлхийд өрсөлдөх үндэсний брэндүүдийг дэмжих үндсэн зорилгын хүрээнд Монголын Үндэсний Маркетингийн холбоо үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү эрхэм зорилгынхоо хүрээнд  тус холбооны Дархан хот дахь салбар байгуулагдахаар болоод байгаа юм байна. Салбар байгуулах ажлын хүрээнд JCI найрамдал салбар, JCI дархан салбар байгууллага болон орон нутгийн бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, маркетингийн албаны захирал, маркетингийн менежерүүд, хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт ярилцлага зохион байгуулж, тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Тус арга хэмжээ нь 2015 оны гуравдугаар сар 14-нд 16:00-18:00 цагийн хооронд  Дархан хотын “Garden” рестораны II давхарт болох бөгөөд Монголын маркетингийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Дамдинсүрэн нээх юм байна. Түүнчлэн,

  • Гишүүнчлэл, сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэтөгс,  Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч, Монголын бизнесийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Дөлгөөн нар “Хямралын үеийн маркетинг, зардал бууруулах аргачлал”
  • АПУ трейдинг ХХК-ийн маркетингийн албаны захирал Г.Баярмагнай “Кросс маркетинг, бодит жишээн дээр…”
  • Бизнес хөгжил, хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэтуяа “Маркетингийн стратеги, брэнд”
  • Холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа “МҮМХ-ны танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавих аж.

Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/mongoliannationalmarketingassociation холбоосоор орж  авч болохын сацуу эрхэм Дарханчуудыг идэвхийлэн оролцож, хямралыг хамтдаа даван туулах боломжийг эрэлхийлэхийг уриалж байгаа юм байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар сануулга авлаа

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр өөрийгөө “рекламдсан”.

Тодруулбал “Бидний Алтай хөтөлбөр-Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав.

Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” хэмээн өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулсан.

Энэ асуудлыг АТГ авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу хянан үзэж Засаг дарга О.Амгаланбаатарт сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцохыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.

Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэгээс Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт улс, орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, үйлчилгээгээр дамжуулан өөрийн сурталчилгаа хийхгүй байхыг сануулга өгчээ.