Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар даваа гарагт албан ёсоор нээнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.
“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1558 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм

– See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13542#sthash.E7aRLxVb.dpuf

Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, албан байгууллагын албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Иргэдэд ойр, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төвд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.Тодруулбал, дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллагууд Татварын хэлтсийн байранд, иргэд тус худалдааны төвд байрлаж байгаа цэгээс үйлчилгээг авах боломжтой. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах аж. Мөн дүүргийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн гэрчилгээг хураан авч,  аж ахуйн нэгж, байгууллагын  татварын дутуу төлөлтийг барагдуулах  зэрэг арга хэмжээг авах юм байна. Иймд дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг авто тээврийн татвар хураах ажилд идэвхтэй оролцож, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлж ажиллахыг уриаллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГУДАМЖ, БАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮДИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Гудамж байрны Нийтийн эргүүлүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн сургалт болж  Чингэлтэй  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн Засаг дарга Д. Ганболд болон албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй  дүүргийн 1 дүгээр хороон болон  14 дүгээр хорооны Иргэний танхимд 2016 оны 3 дугаар сарын 31-нд болсон сургалтад 270 орчим гудамж, байрны эргүүл хамрагдлаа.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар тайлан тавигдаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1000 гаруй “Гудамж байрны Нийтийн Эргүүл” ажиллаж байна.

IMG_4474

IMG_4481

zur-2

zur-4

IMG_4473

 

ЗГХЭГ-аас Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг хууль хэрэгжүүлэхийг санууллаа

bafec05b483c540coriginal

Говьсүмбэр аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нөхөн сонгууль болж, МАН- ын төлөөлөгчид олонхийн санал авсан ч өнөөдрийг хүртэл бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа. Тэгвэл энэ асуудлаар ЗГХЭГ- ын дарга С.Баярцогг байр сууриа илэрхийлж, Говьсүмбэрийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалд хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг явуулжээ. Энэхүү албан бичигт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1-д “…нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана”, 7.3-д “Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина” мөн хуулийн 20 зүйлийн 5.2-т “Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга нь орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах болон ИТХ-д ажил, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх ажпыг эрхэлнэ” гэсэн Засгийн газарт хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг Говьсүмбэр аймгийн ИТХ- ыг яаралтай хуралдуулж, нөхөн сонгуулийн дүнг хэлэлцэн Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт бодит мэдээлэлтэй танилцаад орон нутгийн ажлыг гацаахгүйн тулд ИТХ-ын дарга Д.Баянжаргалыг хууль хэрэгжүүлж ажиллахыг санууллаа. Харин сонссон ч сонсоогүй мэт царайлдаг ИТХ-ын дарга нь энэ албан бичгийн дагуу ямар арга хэмжээ авах нь хамгийн сонирхолтой байна. Говьсүмбэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн нутгийн иргэд жагсаал хүртэл зохион байгуулсан билээ.

М.Өлзий

Говийн хоёр сумыг төвийн эрчим хүчний системтэй холболоо

11666320_786489814802322_903572904704195764_n

Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход Эрчим хүчний яамны зүгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хүчний системтэй холбож хямд үнэтэй эрчим хүчээр хангахаар боллоо.
Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хүчний системд холбох ажлын хүрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гүйцэтгэн 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орууллаа.

10354659_786489988135638_8968479075579246881_n

Энэхүү барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхүүжүүлж, хамтран ажилласан юм.

11401178_786489834802320_5015920621376069124_n

“Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хүчээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн юм.

Энэхүү төслийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэж, амжилттай дуусгасан “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Рио тинто групп, “Оюу толгой” ХХК, “Энержи интернейшл” ХХК-ийн хамт олонд ЭХЯ, орон нутгийн иргэд талархал илэрхийллээ.

Дарьганга түмний Хангай Базар

1435192804558b4de433029

Төрийн шагналт зохиолч Д.Маамын “Газар шороо” романы гол баатар “Хангай” Базар нь Дарьганга нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдүүлэг өгөхдөө “Алдар нэр маань Алтаншүхэрийн Базар, адуулж дассан нутаг нутаг минь алтан Дарь овоо” гэж өчдөг байжээ. Манж ноёдын дуулгавартай зарц болж, тэдэнд мал сүрэг, газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг тэрсэлж боссон Дарьгангын шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч нь “Хангай” Базар билээ. Түүний эсэргүүцлийн хэлбэр нь Манжийн хааны Сүрэгчин хошууны адуу малаас эрх дураараа тасдан авч нутаг хошууныхаа ядууст тараах байсан бөгөөд үүгээрээ тэр Дарьганга нутагт “Дархлагдсан хулгайч” гэгдэж явжээ.

Ямар сайндаа л тэрбээр Сүрэгчин хошуунаас Хятад руу гаргах гэж байсан адуун сүрэг дээр ганцаараа давхиж очоод “Миний хөөсөн адууг данснаасаа хасчихаарай” гээд манж, хятадуудын нүдэн дээр адуунаас нь тасдаж хөөгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн биз. Хориод насандаа шилийн эр болсон тэрбээр таван жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст “Шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй, шилбүүр хоншоороо билүүдэж явахгүй” хэмээн өөрөө өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж, засгийн албанд зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн эрийн зам руугаа хальтирчихсан гэдэг. Ингэж хальтирсан нь цаанаа бас нарийн учиртай байж. Энэ тухай Дарьганга нутгийн уугуул 75 настай Т.Сундуйжав гуай “Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ “Хангай” Базар Дарьганга нутгийн “Сайхан” Сумъяа хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж, улмаар тоонотой гэрт толгой холбохоор болж “Шилийн амьдралаас холдож, ширдэгний амьдралд ойртоё. Дархан эрхтэй гэрийнхээ ханыг Дарьгангын шороон дээр хатгая” гэж шийдчихээд байж.

Тэгээд өдөр судар товлож байгаад “Сайхан” Сумъяагаа авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч “Хангай” Базарыг баривчлахаар хятад, монгол хоёр хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйдаа гэрийн голд дүрэлзэн асч байсан тулгыг отож байсан хоёр этгээд рүү манартал өшиглөөд гарч зугтсан гэдэг юм. Тэгээд л шилийн эрийнхээ зам руу буцаад орчихсон байгаа юм. Энэ тухай “Газар шороо” романд ч цухас гардаг. “Сайхан” Сумъяа нь Базарыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогнуулсан уу, эсвэл түүнийг засаг ноёд нь эрхшээлдээ авч “Базарыг бидэнд барьж өг” гэж дарамталсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан “Хангай” Базарыг “Сайхан” Сумъяа гэдэг Дарьгангын цуутай сайхан хүүхэнтэй цухасхан холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавим ярьдаг байлаа” гэж өгүүлсэн юм. “Хангай” Базарын жинхэнэ гэргий нь “Газар шороо” романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Дарьгангын хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр биш, “Хангай” Базарын заяаны хань болж явсан бүсгүйн жинхэнэ нэр нь гэж ярьдаг байж. Хэрвээ зохиолч Д.Маам агсан эдүгээ амь мэнд байсан бол Бадам хүүхний тухай баттай хариу өгөх байсан болов уу. Бадам хүүхний уран зохиолд мөнхөрсөн дүрээс “Хангай” Базар” гэдэг хүний дүр төрх аяндаа тодроод ирдэг. Жишээ нь “…Бадам хүүхэн өл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой цуг гарчээ. Эрдэнэт хүний биед ухаан бодол хэмээх гайхамшигийн ид шид заяасан нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базарынхаа намуухан хэрнээ тод хардаг бор нүд, хангай нэрэндээ зохисон чилгэр сайхан бие, ханхар цээж, духны нь хоёр талаар түрж орсон халзан, монгол хүнд арай өндөрдүү гэмээр сүрхий зохисон шулуун хамар.

Унахад түшээд босгодог, унтчихад нь сэрээгээд босгодог, уйлаад суучихад нь аргадаад босгодог саруул сайхан ухаан, үнэн халуун халамж, гал цог шиг хайр сэтгэл энэ бүхнийг Бадам хүсч, үгүйлж явав. Ижил ханийн ирэх сайхан, явах хэцүү байдаг билээ. Хөөр баяр, хайр сэтгэл, алиалан шогчлох үг яриа, амраглан тэврэх халуун гар, итгэн мишээх уяхан харц, инээн байж үнсэх уруул, ер нь юу Бадамд хэрэгтэй, тэр бүхнийг аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна. Үнэн ханиа ирэхэд Бадам үдийн нарыг тэвэрсэн юм шиг болно. Үнэн ханийгаа явчихаар үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Уруул нь яльгүй өмөлзсөнөө болор тунгалаг нулимс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын атганд базуулан уланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хиртэж, цаас адил түм дахин нухчигдавч бөхийснөө бөхийлөө гэлгүй явж, зүдэрсэнээ зүдэрлээ гэлгүй хийж, амьдралд суутал нудруулбал суугаагаараа мацаж, амьдралд унатал түлхүүлбэл хэвтээгээрээ мөлхөж, эрхийн чинээ хоёр хүүгээ өлсгөвч өлбөрүүлэлгүй, цангаавч харангасаалгүй өдий болгосон ганц бие энэ хүүхэнд зовлонгоо нимгэлэн уйлах завтай цаг одоо бодох нь ээ олддоггүй байжээ…” хэмээн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд Дарьгангын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол “Хангай” Базар нь Саарай, Санзай хэмээх хоёр хүүтэй, Гүнсмаа гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсмаа хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад насан өөд болцгоожээ. Харин “Хавчиг” Саарай нь эцгийнхээ шийрийг хатаах маягаар шилийн эрийн замаар замнаж яваад эр дунд насандаа сураггүй болжээ. “Газар шороо” романд өгүүлсэнээр бол Бадам хүүхний хоёр хүүхдийн нэг нь өлбөрч үхдэг.

Тэгээд үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр Ардын хувьсгалд оролцож жанжин Д.Сүхбаатартай хамт гамин, цагаантануудын эсрэг мөр зэрэгцэн тулалддаг. Мөн “Хангай” Базар ч Ардын хувьсгалыг үзээд зогсохгүй өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь соц реализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч ийм үйл явдал оруулалгүйгээр “Хангай” Базар болон түүний хүү “Хавчиг” Саарайг шилийн хулгайч чигээр нь романаа төгсгөж гэмээнэ дал, наяад оны хэт үзэл сурталжсан коммунистууд “Газар шороо” романыг элдвээр гоочлоод хэвлэхгүй байх байсан биз. Соц нийгмийн үед ингэж “хүчиндүүлсэн” сайхан сайхан зохиолын баатар мянга мянгаараа төрөн гарч байлаа. Дарьганга нутагт олон арван дуу, шүлгэнд мөнхөрч үлдсэн шилийн эр гэвэл “Торой” Банди билээ. Үүн лүгээ “Хангай” Базарын тухай дуу, шүлэг Дарьганга нутагт бас үлджээ. Жишээ нь,
“Ганган хар мориороо
Гансраа нь үгүй яваарай
Ганга л сүргийн Базар чи
Гандал үгүй яваад ирээрэй
Манарч байгаа шилийг
Маргааш яаж туулна даа чи
Магадын амраг чамайгаа
Мартагнуулж яаж үднэ дээ би
Эр хүний жаргалыг
Эзгүй хээр гэх юм чи
Эзгүй хээр чамтай минь
Элдэв муу юм учрах вий” хэмээсэн эмэгтэй хүний захиас үг бүхий энэхүү дуу дээхэн үед Дарьганга нутагт дуулагддаг байжээ. Шилийн сайн эрийн хажуугаар Дарьгангын сайн бөх гэгдэж явсан “Хангай” Базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хүүхэд загнаж байгаа юм шиг зандардаг, хошуу тамгын газрын “Хар гэр” нэртэй шоронг юман чинээ тоодоггүй, цоож цуурга, хаалга туургыг нь эвдэж хэмхлээд, эсвэл хар гэрийг нь дотроос нь өргөж чулуудчихаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Д.Маам агсан өгүүлэхдээ “Базарыг сэрэхэд толгой нь дүүрчихсэн хамаг бие нь чичрээд, хонгоны арьс нь таталдан хорсч байв.

“Аа би чинь баригдаж, Авга да вангийнд хүргэгдсэн л дээ” гэж дотроо бодлоо. Бул чулуу зүүчихсэн юм шиг хүндэрсэн толгойгоо өргөвөл нүд нь бүрэлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэрт гартаа гавтай, хөлдөө гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. “Хай эцэг чинь шорон юу байхав дээ, үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяга шиг эд юм. Манжийн хаан ер нь ямар харамч бирд вэ. Цөөхөн лан мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй. Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой” гэж бодсоноо шоронг аягатай зүйрлэснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ” гэх буюу нутгийнхаа хошуу ноёнд хандаж “Дарьгангын хулгайч нар хошуу хульжиж, аймаг алгасч чам шиг тарган баяд, тамга яам, хурал жасын хөрөнгөнөөс хураан авч өнчин өрөөсөн, өтгөс ядууст өгч байснаараа энэ хошууг чинь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу, Хөх нуурын дээд монгол, Ар халх, баатар Өөлдийн хязгаарт энэ Дарьгангыг чинь шилийн сайн эрчүүд л алдаршуулсан юм шүү. Засагт ханы нутгаас сайн эр болох гэж манай Шилийн богдод эрчүүл хүрдэгийг чи мэдэх үү. Сономдовдон чамаас хэрэгтэй юм сурах гэж Засагт ханаас байтугай зам гудсаас хүн ирж байхыг би хараагүй.

Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна. Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, Дарьгангын ноёд дийлсэн дийлсэнийгээ алж байна гэж хошуу хульжааж, аймаг алгасуулж, гүрэн гүйлгэж цуу тараалаа. Чи хувиа бодож хойшоо урагшаагаа хоёр гурван хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүүрээр ингэж тоглов” гэх зэргээр нүүрийг нь улалзтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгис тахаруудад хандаж “Монгол эрийн чөмөгний цус та нарын нус биш шүү” гэж сануулдаг байжээ. “Хангай” Базар Манжийн хааны Сүрэгчин хошуунаас адуу хулуулж Сансрайдоржийн хошуу руу оруулахаас гадна Өвөрлөгч хошууд болох Авга засгийн хошуу, Авхнар бээлийн хошуу, Авга да вангийн хошуу, Шилийн голын чуулган, баруун, зүүн Сөнөд зэргээс адуу хөөж Дарьгангын нутаг руу оруулж ирдэг байж. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд “Базарын уутач” гэж байсан бөгөөд энэ нь түүний Манжийн хааны сүргээс хулуулж ирсэн адууг нааш нь цааш нь болгодог хүмүүс юмсанж. “Хангай” Базар хамгийн сүүлд нэгэн урвагч “Уутач”-аас болж Авга да вангийн хошууны хар гэрт хоригдож, есөн эрүү тулгагдаж байсан гэдэг. “Годил шар толгойт”-ын уутач Батаа гэгч тэрхүү урвагч нь Авга да вангийн дотны түнш байж. Д.Маамын “Газар шороо” романд шилийн сайн эр “Хангай” Базар Манжийн харгис есөн эрүүг даваад гарч байгаа тухай гардаг билээ. Өнөө цагийн уншигчдад зориулж одоогоос дөч гаруй жилийн тэртээ бичигдэж байсан тэрхүү “Есөн эрүү”-нээс товчлон сийрүүлье.
“…Тугалын хороо гэлтэй намхан нарсан хашлаганаас “Хангай” Базарыг чирч гулдарсаар гаргаж ирэв. Тэрбээр нарны гэрэл, сэрүүн агаар хоёрт цохиулж ухаан алдан үгдэсхийн унажээ. Хэдэн хормын дараа сэргэж ангас ангас хийж байгаа толгойгоо хоёр гараараа базалсаар нүдээ нээсэнд цээжин бие нь нил нойтон болчихсон байлаа. “Аа, намайг ус хийж сэргээж шүү. Тийм их хэрэг болоо юм байх даа. Бас нэг шинэ дөрөө сэдэх нь үү. Сансрайдоржийн хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамай” гэж дотроо арзагануулан боджээ. Зандалчин эр, хялар манаач хоёр Базарыг сугадаж босгоод, чирч гулдарсаар хэд алхсан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шон модны дэргэд хүрч ирэв.”За тэсч үзээрэй. Ес дэх эрүү чинь шүү!” гэж хялар эелдэгхэн шивнээд буцсанд зандалчин “Дарьгангын хулгайч түргэлз үзээ! Гэрт хэдэн хүүхэд хүлээж байгаа. Чамайг бушуухан дүүжилж орхиод явах минь” гэв. “Чи үртэй хүн юмуу” гэж Базарыг хэлсэнд цаадах нь цочсон буюу сэжиглэсэн харцаар харж “Би арван гурван хүүхдийн эцэг” гэв. “Чи харихдаа гараа сайн угааж харьж бай! Чамд хүүхдүүдээ тэжээх өөр арга олдохгүй байна уу?” гэсэнд “Дуугаа тат” гээд баруун гарынхаа эрчээр хүзүүн дундуур нь буулгатал Базар том биеэрээ найгасхийснээ өнхрөөд явчихав.

Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэнцэж ядан босоод харсан чинь цаадах нь алцайн зогсоод уурандаа багтран амьсгаадаж “Би ямараар ч гэлээ үр хүүхдээ тэжээж байна. Харин чи бол зовоож байна. Чамайг долоон хошууны дунд аагаа багтаан явахад үр хүүхэд чинь үхэж дуусч байгаа даа. Бушуу явж дүүжинд ор” гэхэд Базар аль ч эрүүнд үрчийгээгүйгээ үрчийж билээ. Мах арьсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах увидастай байв. Базарын бие нүсэр хүнд тул дүүжинд их зовжээ. Гурван хятад туйпуу давхарлан тавьж дээр нь зогсоогоод хоёр шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмрөөс хоёр гарыг нь баглаж, дээд талын туйпууг сугалж хаяад зандалчинг явснаас хойш Базар Авга да вангийн Содномпил гэдэг багачуултай хоёр өдөр дүүжинд ганхав. Гангийн халуун нар шатааж алах шахна. Ялаа батгана шарх сорвийг нь иднэ. “Үхэж үү, нүдийг нь ухах минь” гэсэн элээ хөлхөх хүмүүсийн чөлөө олж дээгүүр нь эргэлдэнэ. Эмс авгайчуул гаслалдан өнгөрнө. Хүүхдүүд гайхан гөлөрнө. Шингэн нь савирч, ширэгдэггүй хөлс нь урсана. Тооловч эс барагдах түмэн гасланд тоотой тэр хоёрхон өдөр Базар бишгүйдээ нуруугаа бөхийлгөж байлаа. Харин Содномпилийг харж “Энэ мөн сайн хүү еэ дээ” хэмээн дотроо дэвтээж, хүний үрийг уруу татахгүйн тулд, бас аман хайландаа хүрч орь дуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгээ зуун амьсгаадаж хоёр өдрийг барахчаан болжээ. “Ер яана даа. Алдыг нь аваад дэлэм дээр, атгыг нь аваад чимэх дээр, одоо л үхэх юм байх даа. Ухаан балартаад байх чинь” хэмээн түүнийг бодтол өмнүүр нь нэг муу нохой газар шиншлэн гүйснээ юу юугүй явж ирээд салбарч урагдсан өмдний нь завсраар цухуйх цус нөж нь садран урсч, идээ бээр цуван буй өгзөгний нь махнаас өмлөж байна уу даа гэлтэй долоож эхэлжээ.

Дуугарах гэсэн чинь дуу нь гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргээх гэвэл ер хөлгүй юм шиг болоод мод шиг дэрийсэн хоёр муу өвдөг нь хонгоороо эс нугарлаа. Содномпил хажуунаас нь “Хөөе яв. Явахгүй юу чи, холд” гэж зандарсанд нохой тоосон янзгүй, холдсон ч үгүй, Содномпилийн бие амьд төдий үхдэл болохыг мэдэж, урт хэлээрээ хамраа шилэмдэн ахин долоосноо шүдээ ярзайлган нэгэнтээ эвшээгээд, Базарын гуяны шархан дээрээс хавхийн зуужээ. “Ээ харла, амьдаар минь намайг нохой зулгааж байна” гэж Базар бодоод ухаан алдчихав. Тэр золбин нохой гэрээдээ түр одсон манаач хялар авгыг чингэж чөлөөдсөн хэрэг буй. Хялар ханцуйнаасаа лонхтой ус гаргаж хоёр завьжаа түмбийлгэн амаа дүүргээд Базарын харласан нүүр рүү хүчтэй нь аргагүй тургисанд цаадах нь нэг муу юм сэргэхчээ боллоо. “Базаар хө, чи чинь Дарьгангын “Хангай” хочит шилийн сайн эр шүү. Энэ хоёр модны хооронд танай чигээс хүн үхэж гэж дуулаагүй юм байна” гэж хэлээд хялар манаач Содномпилийг чиглэн алхав. Саяын тэр үг шидэт үг байсан юм. Базарын дотор онгойгоод явчихав. Үнэн худлаа хэлж, шилбүүр хоншоорондоо агдан, ноёд баяд нараас зарга авч сайн эрийн нэгэнд бүртгэгдэж асан Базар үхэхийн босгон дээр ийнхүү үгээр түшүүлэн өндийх юм гэдгээ огт зүүдэлсэнгүй явжээ. Базар шоронгоос дөрвөн хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугаагийн хооронд явж Жадамбаа хэмээх нөгөө хялар эрийнд хүрчээ. Тэгээд баруунтайгуур нь хөм гудасхан хаяулаад үг маггүй унаад өгөв. Дарьганга хэмээх тэнгэрийн хаяан дахь холын хошууны хөвөө, хүүхэд шуухадгүй үүд онголзуулаад эхний хоёр өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх долоон зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрлэгэндээ далдлаад шуухитнан хэвтээ Базар ус уух хувь тавиландаа баярласаар авай. Базарын бие Авхнар бээлийн шоронгоос “Доль хангай” гэгдэх хялар Жадамбаагийнд гарч ирсэнээр ховор олддог хар ус нь мөн л ховорхон олддог хар цайгаар солигдсоноос өөр хоолны хувьд гавьтай өөрчлөлт гарсангүй. Ингэсээр бүтэн сарыг элээхэд шарх нь эгээ л нэг юм өтхөөргүй болж, шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж, хөл дээрээ нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ…”
“Хангай” Базар гэгч ийм нэгэн бодит хүмүүн “Газар шороо” романд дүрээ мөнхөлсөн юм. Базарын хүү “Хавчиг” Саарай мөн л өвөрлөгч хошуудыг нэвт шувт “нүхэлчихсэн” шилийн эр байсан бөгөөд ямар сайндаа л тэрбээр Ардын хувьсгалын журамт цэргүүдээс зугтсан цагаантаны дүрвэгчдийг Дарьганга нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас иргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн эр “Хавчиг” Саарай нь эцэг шигээ ихээхэн бяр чадалтай, хошуу, даншиг наадамд хааяа барилддаг бөх хүн байж. Тэрбээр Дарьганга нутгийн “Тохой хар” гэдэг газар голдуу өвөлждөг байжээ. Тогоо дүүрэн хонины махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргадаг, бодын чөмгийг хуга мушгидаг, бүтэн хонины мах идчихдэг, тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг. “Хавчиг” Саарай хошууныхаа наадамд олон удаа түрүүлж байсан бөгөөд дүү нар нь түүнийг “Лам ах” гэж авгайлдаг байж. Тэрбээр ид шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд очжээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор үхрийн шир байж. Тиймээс “Хавчиг” Саарай “Цоохор үхрийн шир хэврэг байдаг юм. Цоохроороо урагдчихдаг юм” гэхэд гэрийн эзэн “Та тэгвэл урчих л даа” гэсэн байна. “Хавчиг” Саарай тэрхүү нойтон ширийг хуруугаараа өлгөж аваад цоохортой хэсгээр нь түвэггүй ураад хаячихаж байсан гэдэг.

Тэрбээр нэг үе лам болж энэ тэнүүгээр бадар барьдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын Сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очсон байна. Тэр айл нь адууны оторчид байж Төдөлгүй Саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн “Манай энд айл амьтангүй. Эзгүй цөл газар. Ганцаараа яваа хүнийг чоно нохой дагадаг юм. Хоноод яв” хэмээжээ. Гэвч “Хавчиг” Саарай үгэнд нь оролгүй гараад алхчихаж. Төдөлгүй харуй бүрий болж түүнийг долоон чоно дагаж, өмнө хойно нь хоргоож байсаар гэв гэнэт дайрцгаасан байна. Энэ үед “Хавчиг” Саарай тулж явсан саваа модоороо хоёр чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож, сүүлдээ хариугүй тамир нь тасраад ухаан алдан унажээ. Үүр цайх үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч түгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унасан нь “Хавчиг” Саарай байх нь тэр. Түүний хувцас хунар, гар хуруу нил цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ. Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад “Ямар ч гэсэн саваа модоороо хоёр чоно цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдсон. Яасан ийснийг бүү мэд” хэмээжээ. Адуучид тэр даруйдаа түүний мөрөөр хөөж мөшгихөд хоёр чоно цохиж алаад саваа мод нь хугарсан, үлдсэн таван чоныг гараараа тасар татаад хаячихсан байсан гэдэг.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Авъяаслаг зураач Ч.Цогбаяр “Дарьганга түмний “Хангай” Базар” хэмээх хөрөг найруулалд маань зориулж энэхүү зургийг урласан болно.

zaluu.com

Бараа бүтээгдэхүүний үнэ 19 аймагт өсөв

huns1

Үндэсний статистикийн хорооноос нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын судалгаагаа танилцууллаа. Өнгөрсөн сарын байдлаар хэрэг лээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.0 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны Захиргаа удирдлагын газ- рын дарга Т.Гантөмөрийн өгсөн мэдээллээр хэрэг лээний үнийн индекс өнгөрсөн сарын хугацаанд нийслэлд нэг хувиар өссөн гэнэ. Харин үлдсэн гурван хувийг хөдөө орон нутаг эзэлжээ.

Тодруулбал Баян-Өлгий, Ор хоноос бусад аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарсан аж. Хамгийн өндөр өсөлт Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймаг энэ “хар” цувааг тэргүүлэхэд бэлэн хувцас, мах, махан бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн болохыг статистикчид дуулгаж байв. Тэгвэл аж ахуй нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12,2 их наяд төгрөг болсон нь өмнөх оны энэ сараас 0.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн хугацаа хэтэрсэн зээлийн зээлийн өрийн үлдэгдэл 600.6 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 219.4 тэрбум төгрөг буюу 57.7 хувиар өсөлттэй гарсан таагүй байдал илэрчээ. Харин банкны хэмжээний чанаргүй зээл өнгөрсөн сараас 1.1 хувиар буурсан аж. Гэвч үүнийг жилийн дүнгээр авч үзвэл 19.2 хувиар нэмэгдэж, хоёр оронтой тооны өсөлтөө хадгалсаар байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн судалгаагаар экспорт, импортын хэмжээ буурсан нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ болон орлогыг бууруулахад нөлөөлсөн нь тодорхой байна. Мөн үүнийг дагаад төмөр замын тээврээс олох орлого ч эрс буурчээ. Товчхондоо экспортын хэмжээ 52 сая ам.доллараар, импортын хэмжээ 31 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Тэгвэл боловсруулах аж үйлдвэрийн салбарт нарийн боов, шингэн сүү, архи, хивс, ган төмөр, нэхий дээл, жүүс 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.4- 66.2 хувь хүртэл буурсан аж.
Эмэгтэйчүүдийн дундаж цалин 140 мянган төгрөгөөр дутуу 

Эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалж, цалин тэтгэвэр хугацаандаа олгогдохгүй байгаа зэрэг бэрхшээл аж, ахуй нэгжүүдэд үүсээд буй. Гэвч статистикийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн дунд явуулсан цалингийн дундаж тооцоо харьцангуй өөдрөг гарчээ. Үүнээс үзэхэд улсын хэмжээнд иргэдийн дундаж цалин 850 мянган төгрөг болсон байна. Харин эрчүүдийн дундаж цалин 920 мянган төгрөг байгаа бол бүсгүй ажилчид 780 мянган төгрөгийн цалингийн дундажтай гэсэн тооцоо гарчээ. Салбараар нь авч үзвэл уул уурхайн салбарын ажилтан 1.7 сая төгрөгийн дундаж цалинтай бол албан байгууллагын менежер 1.6 сая төгрөгийн дундаж цалин авдаг байна. Тус судалгааг гаргахдаа 34.1 мянган аж, ахуй нэгжид ажиллагсдын цалинг дунджаар авч үзсэн тухай Газрын дарга Э.Эрдэнэсан дуулгасан. Тэгвэл манай улсын нэг өрхийн сарын дундаж орлого 960 мянга байдаг тухай өнгөрсөн сарын судалгаа бий. Үүгээр авч үзвэл эрчүүдийн дундаж цалин монгол өрхийн нэг сарын орлогоос ердөө 40 мянган төгрөгөөр дутуу байгаа дүр зураг гарч байна. Тэгсэн атлаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба түүнээс доогуур цалинтай иргэн судалгаанд оролцсон нийт иргэний 5.3 хувь, 300 мянга хүртэлх цалинтай иргэн 10.7 хувийг эзэлж байгаа нь сонин тохиолдол болж байна.
Махны үнэ инфляцид нөлөөлөөгүй 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд махны үнэ онцгой байр эзэлдэг уламжлал сүүлийн жил гаруй хугацаанд өөрчлөгдөөд байгаа. Энэ удаад ч энэ бүлгийн үнийн өсөлт инфляцид голлон нөлөөлсөнгүй. Харин хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ бага хэмжээгээр буюу өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ. Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан аж.
Халдварт өвчнөөр өвчлөгсөд 44.1 хувиар өсчээ 

Энэ бол өнгөрсөн жилийн мөн үеэс өнгөрсөн сартай харьцууласн тоон үзүүлэлт юм. Үүнд он гарсаар хүчтэй тархсан улаанбурхан, гахайн хавдар тэргүүтэй халдварт өвчин голлон нөлөөлсөн нь мэдээж. Тэгвэл халдварт өвчнөөр өвдсөн иргэн энэ оны эхний таван сарын байдлаар 20462 байсан аж. Үүн дунд улаанбурхан өвчнөөр 4665 хүн өвчилжээ.
Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэв 

Статистикчид энэ талаар дурсаагүй хэдий ч манай улсын эдийн засагт гадаадаас оруулсан хөрөнгө оруулалтын дүн энэ оны эхний улирлын байдлаар 27 тэрбум 60 сая ам.долларт хүрээд байгаа тухай олон саар мэдээллийн араас дурсан нь зөв байх. Чухамдаа гадаадын хөрөнгө оруулалтын дүн ийнхүү өссөнөөр өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар дээшилсэн үзүүлэлт болж байгаа билээ. Харин энэ талаар шинжээчид гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн “Оюу Толгой”-н далд уурхайн төлөвлөгөөг баталснаар Мон- гол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн тухай ч зарим эдийн засагч өгүүлж буй. Мөн энэ шалтгааныг ам.доллар, юанийн ханшийн сулралтай холбон тайлбарлах шинжээч ч цөөнгүй бий. Учир нь сүүлийн гурван долоо орчмын хугацаанд төгрөгийн эсрэг “ногоон” мөнгө тасралтгүй суларсан үзүүлэлт байгаа.

Д.Булган     /unen.mn/

Сурталчилгаандаа ихийг цацсан нь сонгуулийн дараа “шархаа нөхдөг”

Олон жил дуншиж ирсэн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох түүхэн шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаас гаргасан. Одоо 5 хоногийн дараа Налайхчууд сонгох эрхээ эдэлж Налайх хотын анхны захирагчийг сонгоно.

Захирагчийн сонгуульд Ш.Хаан, Б.Баяндэлгэр, Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарын 8 иргэн нэр дэвшиж буй бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа ид хийж буй. Олон жил хот болохыг хүлээж, мөрөөдөж ирсэн Налайхчуудын хувьд энэ удаагийн захирагчийн сонгууль “буруу алхам” хийж үл болох сонголтын дэнсэнд буй билээ. Налайхын захирагчийн сонгуульд нэр дэвшигчид ямар нэг улс төрийн нам, эвслээс нэр дэвшихгүй байгаа. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгаанд улс төрийн нам, эвсэл оролцож болохгүй.

Гэвч Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хааны ард Ардчилсан намаар овоглосон тус дүүргийн удирдлагууд “хүчин зүтгэж” буй нь илт байна. Ш.Хааны сурталчилгаанд өдгөө Налайхын Засаг даргаар ажиллаж буй, АТГ-т шалгагдаж байгаа гэсэн “хачир зүүсэн” эрхэм Х.Болдбаатар, дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүү нарын Ардчилсан намын эрхмүүд ил, далдаар гүйж байгааг Налайхын иргэд бэлхнээ харж байна.

Өдгөө төр барихдаа “хэвлэлийн баатар” болж, Налайхыг хөгжилд биш өөрсдийгөө “хөрөнгөжүүлэлтэнд” хөтөлсөн дүүргийн удирдлагууд Шаравхааны Хааны сонгуулийн сурталчилгаанд “гүйж” байгаа нь нэг талдаа энэ удаагийн сонгуулийн дүрэм журмаа баримтлаагүй, нөгөө талдаа ямар “үгсэн хуйвалдаан”-аар ийнхүү хүчин зүтгэж буйг хэлэхэд бэрх. Нөгөө талдаа Ш.Хаан энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд бусад нэр дэвшигчдээс цойлж маш их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа нь хэний ч нүдэнд харахад илт байна.

Ардаа бүхэл бүтэн PR баг ажиллуулж, “Налайх хот”, “Налайх дүүрэг” зэрэг Фэйсбүүк дэх группуудыг өөрийн сурталчилгааны талбар болгохын зэрэгцээ Налайхын хаа харагдах самбар бүрт Ш.Хааны зураг хөрөг харагдах. Тэр бүү хэл Налайхын гудамжаар спорт машины цуваа явуулж, тус нутгаас төрөн гарсан алдар цуутан, олны танил эрхмүүд, урлаг соёлынхноор “өөрийгөө сурталчилуулж” сурталчилгааг нүсэр хийж чадаж байна. Ингэж Налайх хотын захирагчийн төлөө мөнгө цацаж, одоогийн дүүргийн удирдлага, Ардчилсан намаараа халхавчлан зүтгээд байгаагийн цаад шалтгаан юу вэ?

Ш.Хаанд Налайхчууд итгэл үзүүлж дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлж сонгосон. Гэтэл өмнөх 4 жилд “иргэдээ сонсоогүй, тэднийхээ амьдралыг улам гүнзгий мэдрээгүй байж” Захирагчийн сонгуулийн төлөө “ил гарч” эхэлсэн хэрэг үү?

Хатуухан хэлэхэд сурталчилгаандаа ийм их мөнгө цацаж, улайрсан “эрхмүүд”, сонгуулийн дараа “шархаа нөхөх” гэж зүтгэдэг жишээ олон байна. 06 сарын 14-ны өдөр болох Налайхын захирагчийн сонгуулийн сонголт “таны гарт”.

Эх сурвалж:  www.ontsgoi.mn

НИЙСЛЭЛИЙН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР МАРАФОН-2015” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ЦОМ АЯЛУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн:Админ

WWW.ONTSGOI.MN 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121, А/198 дүгээр захирамжаар зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон-2015” олон улсын гүйлтийг ирэх сарын 06-нд зохион байгуулна.

Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнгөрсөн сарын 06-наас энэ сарын 25-ныг дуустал нийт 50 хоногийн хугацаанд нийслэл, дүүргүүдийн хэмжээнд нэгэн зэрэг аялуулж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/134 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрийн бүхий л байгууллагуудаар “Улаанбаатар Марафон”-ы цомыг аялуулж байна. Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 05 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд цом  амжилттай аялаж үндсэн чиглэлийн хүрээнд Биеийн тамир, спортын хамтлаг байгуулан, ширээний теннис, дартсын тэмцээн явуулах, байгууллагын гадна талбайг цэвэрлэн цэцэг, мод тарих зэрэг ажлуудыг зохион байгуулсан. “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтэнд нийт 20 ажилтан оролцуулхаар болсон.

“Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн цомыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь амжилттай сайн сурталчилан зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Нийгмийн даатгалын сүлжээний зохицуулагч Биеийн тамир, спорт хамтлагийн ахлагч А. Сансарбаатар Татварын хэлтэсийн Улсын байцаагч, Биеийн тамир, спорт хамлагийн ахлагч В. Мөнхбаатарт амжилттай хүлээлгэн өглөө.

Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтанд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/30, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/193 тоот “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах” захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.
Тус сургалт нь 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд 50 гаруй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 1500 гаруй албан хаагчид оролцсон ба Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с 50 гаруй албан хаагч, хог хаягдал тээвэрлэлтийн 2 машин, дугуйт ачигч /ковш/ 1, экскаватор 1 зэрэг өргөн бүрэлдхүүнтэй оролцлоо.
Сургуулилалт Улаанбаатар паласын гадна талбайд жагсаалын жигдрэлтийн сургуулилалтаар эхэлсэн бөгөөд үеэр ус, газар хөдлөлт, гал түймэр, эбола вирусын үед авах арга хэмжээ, үзүүлэх сургуулилалтаар үргэлжилсэн юм. Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ 28 дугаар сургууль дээр Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, үзүүлэх сургалтанд оролцон зохион байгуулагчдаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.

      Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтанд оролцсоноор аливаа болзошгүй аюул эрсдэлээс иргэд өөрсдийгөө болон гэр бүл, дотны хүмүүсээ хамгаалах, тэдэнд туслах мэдлэг дадлагыг эзэмших юм.

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ удаагийн сургуулилалтад онц дүн тавилаа.

1510041_452195298273395_7641105656497845268_n1908140_452195684940023_1011419227246134172_n10410103_452212534938338_168017684142322581_n10458858_452195294940062_965979545326668601_n11012617_452194954940096_5188723947941782695_n11058648_452195671606691_5553963558995450468_n