Монгол бахархалын өдөрт: Чингис хаан-Тэмүжин мэндэлсэн нь

–Монголын нууц товчооны 59 дүгээр зүйлд “Тэр цагт Есүхэй баатар татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэжээ.

Чингис хааны төрсөн тухайд Монголын нууц товчоонд (Цаашид “МНТ” гэнэ) дээрхээс өөр мэдээ байхгүй. Түүнийг дэлгэрүүлэн бусад сурвалж бичигт тэмдэглэснийг харгуулан тайлбарлавал:

Нэг. Төрсөн газрын тухайд

Энд дурдагдаж буй Дэлүүн болдог гэдгийн “Болдог” гэдэг нь “Дов, толгод, довцог, гүвээ” гэсэн үг. Дэлүүн болдог хаа буй талаар олон домог, таамаг байдгаас ихэнх судлаач одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт буй гэдэг дээр санал нэгдсэн байна.

Тухайлбал, Ононы баруун гараас зүүн хойш чигтэй, гол РУУ түрж тогтсон Дэлүү мэт хэлбэртэй том хошуу. Умард уртрагийн 49° 03’ 143’, зүүн өргөргийн 111 ° 38’ 546’ хэмийн солбицолд, далайн түвшнээс дээш 982, 8 метрийн өндөрт оршино. Энэ газар нь Чингис хаан ба түүний өвөг дээдэс, үр хойчсын уугуул үндсэн нутаг юм. Тиймээс энэ бол Тэмүжиний мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газар мөн гэжээ.

Гэхдээ зарим судлаач Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Хурх голын савд буй Ламын ухааг Дэлүүн болдог нэртэй байсан гэдэг.

Бас Оросын судлаачид Чита мужийн нутагт Онон голын доод урсгалд “Делун болдак” гэдэг газар бий гэдэг. Гэхдээ одоогоор үнэмшилтэй баримт нотолгоо байхгүй байгаа юм.

Хоёр. Тэмүжин хэмээх нэр өгсөн тухайд

Тэр цагт улс, аймаг бүр хүүхдэд нэр өгөх өвөрмөц ёс заншилтай байсан ба жишээ нь Түрэгийн зарим аймаг гэхэд хүүхэд төрөх үед гаднаас хамгийн түрүүнд орж ирж таарсан хүний нэрийг өгдөг байсан гэдэг. МНТ-нд өгүүлснийг үзвэл тэр цагт боржигинууд байлдаанд дийлдсэн дайсныхаа баатар эрс, тэргүүлэгч ноёдын алдар нэр, цол хэргэмийг хураан авч ноёд, баатадын зэргээс хасч буулгаад, сая төрсөн хүүхэддээ шилжүүлэн өгдөг нэгэн заншилтай байж.

Хүүхдэд нэр хайрладаг өөр дэг ёс ч бас байсан нь эргэлзээгүй. Тиймээс Есүхэй баатар татаарын цэргийн тэрхүү нэрт ноёны “Тэмүжин” хэмээх өргөмжит нэрийг хураан авч хүүдээ өгсөн нь тэр байжээ.

Түүнээс гадна “гартаа шагайн чинээ нөж атган төрсөн” нь тэр үеийн монголчуудын бэлгэдлээр аугаа их баатар төрж буйн шинж тэмдэг байв.

Гурав. Төрсөн он цагийн тухайд

МНТ-нд Тэмүжиний төрсөн он цагийг үл дурджээ. Гэвч судлаачид бусад сурвалж бичгийн мэдээг үндэслэн төрсөн өдрийг нь тогтоосон байна. Харин саяхныг болтол нэгэн хэсэг их хааны төрсөн оныг судлаачид 1154,1155, 1161, 1162, 1167 гэж таван өөрөөр ярьж бичиж, тэмдэглэж байв.

Төрсөн сар, өдрийг нь ч мөн нанхиад, түвд тооллын аргаар бодож аргын “4 дүгээр сарын 16”, “5 дугаар сарын 3”, “5 дугаар сарын 31” гэх мэтээр тодорхойлж ирсэн билээ.

Гэтэл тэр үед монголчууд хүний төрсөн өдрийг эхээс мэндэлсэн өдрөөр нь бус, харин эхийн хэвлийтэй холбож байсан хэлхээс холбоо тасарч, эхээс хамаарахгүйгээр бүрэн бие даасан хүн болсон гэдэг утгаар хүй нь цөглөсөн өдрийг онцгойлон тэмдэглэдэг ёс заншилтай байжээ. Тиймээс монголчууд Их эзэн Чингис хааныхаа хүй цөглөсөн өдөр буюу төрсний баярыг найман зууны турш жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Тухайлбал, Хубилай сэцэн хаан өвөг эцэг Чингис хааныхаа хөөнцөг (хүй) цөглийдсөн өдрийг тохиолдуулан жил бүр торийн их тайлга тахилга хийж байх зарлиг тунхаглаж, тэрхүү ёслолыг хариуцах хүмүүсийг тусгайлан томилж дархалсан түүхтэй.

“Тасман тайлга” гэж нэрийддэг тэрхүү тайлгыг одоог хүртэл Ордос дахь Чингис хааны онгоны дархадууд хариуцан гүйцэтгэдэг. Чингис хааныг төрсөн даруйд дулаан өлгий хийж онгон ямааны арьсан тасмаар (нарийн сураар) боож мялаасныг дурсгаж тийн “Тасман тайлга” гэж нэрлэсэн гэдэг.

Ер нь Чингис хааныг “Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн” гэж олон сурвалжид тэмдэглэсэн байна. Тиймээс 2012 онд Монгол Улсын Ерөнхийлегч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж “Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжпэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй!

…Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай! хэмээн тогтоожээ.

Доктор, профессор Жамбын Базарсүрэн

Хулигаан ардчилал ба Б.Саранчимэг

Ийм нийтлэлийг улсын баатар  Э.Бат-Үүлд зориулж бичнэ  чинээ санасангүй явлаа. Ардчиллын төлөө  өөрийнхөө  нэгэн  насны  ухамсарт  амьдралыг зориулсан хүн гэвэл түүнийг хэлнэ.  Түүнийг  авилгач  биш зарчимч шударга хүн гэдэгт би бат итгэдэг. Харин энэ удаа үзгээ шүүрэх хэрэг гарав.  Хотын захирагч Э.Бат-Үүл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэгийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь Үүл даргыг огцруулах бичигт  Б.Саранчимэг  гарын үсэг зурсан   “гэмт хэрэг”-ийг үйлдсэн байна… Энэ үйлдлээс  анзаарахад  улсын баатар маань  үг сонсож чадахаа больжээ.  Хотын даргаас огцорно гэдэг байж боломгүй үйлдэл бөгөөд эрхэм даргыг огцруулах бичиг дээр гарын үсэг зурах нь бүү хэл,  мөрөөдөхийг ч хориглосон бололтой. Ийм үед нь нөхөр Б.Саранчимэг   огцруулах бичиг дээр гарын үсэг зурчихсан юм чинь ажлаас нь хусалгүй ч яахав.  Хэрэв цаазлаж болдогсон бол  бүр цаазлах нь ээ. Э.Бат-Үүлийн багийнхан  энэ явдлаа   нэлээд  хуучинсаг хөгийн байдлаар тайлбарлаж  байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Засаг даргын захиргаанд байдаг байгууллага. Нэгэнт дор нь ажилладаг хүн даргадаа итгэхгүй огцруулна гээд гарын  үсэг зурж яваа бол Э.Бат-Үүл түүнийг ажлаас чөлөөлөх нь зөв гэж.  Хэрэв дарга нь огцруулах хэмжээний  ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль дүрэм зөрчсөн бол огцруулж л таараа. Юун гарын үсэг зурах төдий вэ.  Харин  Э.Бат-Үүлийнхээр бол даргадаа долидогоноод буруу үйлдэл болгонтой нь эвлэрээд  дуугүй явах нь зөв байж үү. Ардчиллын төлөө юугаа ч хайрлаагүй Э.Бат-Үүл ийм  шийдвэр гаргаж явна гэхээр  итгэл хөсөрдөм.  Ийм ардчиллын төлөө Үүл дарга шоронд хоригдож, элдвээрээ зүхүүлж, ийм ардчиллын төлөө цагдаад бороохойдуулж  үхэхээс бусдыг үзсэн байх нь уу.  Сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэнтэй ихээхэн дайтаж шүүх цагдаадаа тулж явна гэж сонслоо, түүнийг. С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт хилсээр гүтгэгдэж шоронд хоригдчихоод гарч ирэхдээ  “ Намайг  гүтгэх энэ эрх чөлөөний чинь төлөө би зүтгэх болно ” гэж хэлж байсан агуу үзэл санаа нь хаачив.  Улаанбаатар хотын даргаар хоёрхон жил ажиллаад  албан тушаалын амтанд орж ваакамжуулагдах нь энэ үү. Ямар хямдхан  үзэл санаа,  ямар хямдхан замнал вэ…

Б.Саранчимэгийг  өмөөрч энэ үгийг хэлэхээр өмнөөс “Б.Саранчимэг  Э.Бат- Үүлийн хажууд хэн бэ. Хийсэн бүтээсэнийг нь харьцуулашгүй ” гэх хандлагууд  гарч байна.  Харин ч харьцуулах юмтай юм биш үү.  Б.Саранчимэг  2010 онд  томилогдож ирэхэд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороо л байсан.    “Цэцэрлэгт хүрээлэнгүй Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга томилогдлоо” гэж бид шоолж бичиж байв даа. Одоо хар даа. Цэцэрлэгт хүрээлэн ямархуу газар байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн  23 хувийг тэднийх бүрдүүлдэг.  Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий. WF-ийн дүнгээр бол тэнд ямар нэгэн томоохон арга хэмжээ   болоход  80.000 хүн ордог гэх.  Арваад жилийн өмнө нутгаасаа гарсан нэгэн найзаасаа би “Хот маань гоё болж уу, өөрчлөгдсөн байгаа биз “ гэхэд ”Нүдэнд харагдаж байгаа хамгийн сайхан зүйл бол Цэцэрлэгт хүрээлэн болжээ…. Сайхан санагдлаа”  гэсэн юм. Би ч тэгж боддог. Хотын төвөөр гишгэх газаргүй шахам болгон сүндэрлэж байгаа хэлбэр дүрс бүхий шилэн байшингууд сайхан ч тэр болгонд гэр бүлээрээ очоод саатан амраад байх биш. Үүл дарга хотын захирагч болоод олон ажил хийжээ. Тэр бүр нь мөнгөн дүнгээрээ ширээн дээр минь байна.  Б.Саранчимэгийн ажилтай  арай дөхөм  болохоор нь нэгэн тоог дурдья.  Хотын дарга маань  дарга болсон цагаасаа эхэлж (2013 оноос) зуны гурван сард хотын гүүр гудамж талбайд нэг наст баартай цэцэг өлгөдөг уламжлалтай болсон.  Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг энэ цэцгүүдэд  95  тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл өнөөх Б.Саранчимэг нь 5 тэрбум  253 сая төгрөгөөр л усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай байгуулжээ. Гэхдээ энэ 5 тэрбум гаруй төгрөгийн төсвөөс биш Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас гуйж түүж хөөцөлдсөөр бүтээж амжсан байна. Хийж бүтээсэн зүйл, зарцуулсан мөнгөний  дүн тун ч ялгаатай юм. Харин Үүл баатрыг ардчиллан алтан хараацай, 25 жилийн турш ардчиллын үйл хэрэгт   зүтгэсэн, УИХ-ын гишүүн байсан гээд дөвийлгөх намтар арвинтай  хүн. Гэхдээ энэ бүхнээрээ түрээ барьж бурхангүй газрын буг мэт аашилж болохгүй ээ. Энэ бол ардчилал биш. Харин үл бүтэх хулигаан зангийн л муйхар шийдвэр. Хулигаан ардчиллын золиос нь Б.Саранчимэг  боллоо доо.

Монголд хамгийн хямдхан “тээгч эх” байдаг уу…

Анагаах ухаанд “тээгч эх” гэдэг нэрийг хэрэглээд удаагүй байна. Энэ нь үр заяах боломжгүй эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн бэлгийн эсийг биедээ суулгаж жирэмслэх замаар хүүхдийг нь төрүүлж өгдөг.

Энэтхэгийн эрүүл биетэй эмэгтэйчүүд ийм аргаар мөнгө олж, бусдад туслах явдал их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Монголд ч ийм зүйл байгаа нь нууц биш болж байна.

Сүүлийн үед анагаах ухааны энэхүү шийдэлтэй төстэй ийм төрлийн гэмт хэрэг гарах болжээ. Үүнийг мөн л “тээгч эхээр ашиглах” гэж албаныхан тодорхойлсон. Нэг үгээр хэлбэл, монгол хүүхнүүдийг жирэмслүүлж нутагтаа аваачаад хүүхдийг нь төрсөн хойно цагаачлалын цагдаа нартаа барьж өгч нутаг буцаадаг шинэ төрлийн гэмт хэрэг гарах болжээ. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хоёр жилийн өмнөөс ийм гэмт хэрэг бүртгэгдэх болжээ.

“Тээгч эх”-ийн тухай ойлгот нийгэмд янз бүрээр тархсан. “Х Түц” продакшн “Танхай тээгч” гэдэг уран сайхны кино бүтээж, энэ оны эхээр оны хүртээл болсон. Энэхүү уран сайхны киноныхоо тухай Монгол улсын гавъяат жүжигчин И.Одончимэг “Сэдэв маань энэ нийгэм, тэр дундаа зарим нэг гэр бүлийн хувьд их сонин л доо. Монголд цөөн тооны тээгч эх байдаг. Тээгээд төрүүлчихсэн хүүхдүүд ч бий. Гэхдээ үүнийг нэг их олон нийтэд дэлгээд байдаггүй. Тэр болгон сонин, хэвлэлээр ярьдаггүй. Тэгсэн атлаа Монголд үйл ажиллагаа нь явагдаад эхэлчихсэн байна шүү дээ. Кино зохиолоо бичихийн тулд маш их судалгаа хийсэн. Олон ч хүнтэй уулзсан. Сонирхолтой нь хамгийн хямдхан тээгчид Монголд л байдаг юм билээ. Дараа нь Энэтхэг. Харин бусад оронд бол өндөр үнэтэй. Судалгаагаа хийж явахдаа сонин, содон зүйл их сонссон. Гэхдээ киногоо үзэгчдийн хүртээл болсны дараа илүү дэлгэрэнгүй ярих нь зөв байх” гэсэн юм. “Танхай тээгч” киноны зохиолыг бичиж, найруулагчаар нь ажиллаж, гол дүрд нь тоглосон И.Одончимэг гавъяат “Монголд л хамгийн хямдхан тээгч эх байдаг” гэдгийг онцолж байсан.

Мөн манай улсад “Тээгч эхээр ашиглан” гарсан хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс хураангуйг хүргэе. Дээрх хэргүүд нь хэрхэн шийдэгдсэн, цаг хугацааны хувьд хэдийд болсон зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх боломжгүй юм.

1. Эрүүгийн цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 6-нд нэгэн албан тоот иржээ. Дээрх албан бичгийг Хан-Уул дүүргийн XI хорооны Засаг дарга Т явуулсан байж. Хорооныхоо иргэн хоёр хүүхдээ БНХАУ-д алдсаныг сонсоод хүний наймааны золиос болсон байж болзошгүй гээд цагдаад хандсан нь энэ аж. Энэ хэргийг хүлээж авсан ЭЦГ-ын Гэмт бүлэглэл, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х хэргийг шалгуулахаар УМБГ-т хандсан байна. Ингээд цагдаагийнхан холбогдох мэдээллийг цуглуулж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн Б хэдэн жилийн өмнө БНХАУ-ын иргэн Дүан Юүн Дүнтэй хамтран амьдрах болсон гэнэ. Дүан Юүн Дүн Хятадад очиж сайхан амьдаръя гээд бүсгүйг дагуулаад явсан аж. Ингээд Эрээн хотын ойролцоох сууринд амьдарч байхдаа дундаасаа нэг хүүхэдтэй болжээ. Тэр хүүхэд одоо долоон настай.

Ааваар нь овоглож хятад нэр өгч БНХАУ-ын иргэншлээр бүртгэжээ. Үүний дараа хятад эр эмэгтэйд гар хүрч, элдвээр доромжлох болсон байна. Үүний улмаас эмэгтэй хүүхдээ аваад Монголд иржээ. Монголд ирсний хойно Дүан Юүн Дүн хойноос нь ирж, Б-тэй эвлэрч хэсэг хугацаанд хамт амьдарчээ. Ингээд тэдний дундаас дахин нэг хүүхэд төрсөн байна. Хосууд албан ёсны гэр бүл болоогүй байсан тул хүүхдийг ээжээр нь овоглож Монголын иргэншлээр бүртгэж монгол нэр өгчээ. Хоёр дахь хүүхэд төрсний дараа тэд дахин Эрээн хотын цаахантай байх нэгэн тосгонд очиж амьдарсан байна.

Гэтэл очсон хойноо өнөөх эр зангаа хувиргаж, эмэгтэйд дахин гар хүрч эхэлжээ. Бүр Б-г хууль бусаар БНХАУ-д амьдарч байгаа хэмээн цагаачлалын цагдаа нарт мэдэгдсэн бололтой. Хятадын хууль чанга хатуу учраас эмэгтэйг шууд л албадан буцаажээ. Харин долоон настай болон Монголын иргэнээр бүртгэсэн хоёр настай Т хүүг нь хятад эцгийнх нь гарт үлдээсэн байна. Өөрт нь хайртай, сайхан амьдруулна гэж аваад явсан хятад эр нэг л өдөр бүсгүйн амьдралыг ийнхүү там болгожээ. Амьдын хагацал үзсэн эмэгтэй ядаж өөрөөр нь овоглосон хоёр настай хүүгээ буцааж авъя хэмээн цагдаа, Гадаад харилцааны яамны Консулын газарт хандсан байна. Энэ дагуу холбогдох албаныхан БНХАУ-ын талд хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Харин цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх үеэр энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж авсан байна. Улмаар хэргийг УМБГ-аас нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Гэтэл мөрдөн байцаагч нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хятадын шүүх Монголын иргэн Б-гийн хоёр хүүхдийг эцгийнх нь халамжид үлдээх эцсийн шийдвэр гаргасан учраас Монголд ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн бололтой. Нөгөө талаар иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо эргүүлэн татсан ч байж магадгүй байна.

2. Гадаад хүн гэхээр соёлтой, боловсон, эсвэл мөнгө хөрөнгөтэй хэмээн манай охидууд, эмэгтэйчүүд бурханчлан шүтэх хандлага их байна. Гадаад явахыг аз жаргалын үүд нээгдлээ гэж боддог хүмүүс ч бас бий. Ийм хүмүүс хүний наймааны золиос болох нь элбэг гэдгийг цагдаагийнхан хэлдэг. Хүний хайр сэтгэлийн асуудлыг хязгаарлах аргагүй. Харь улсад гадаад хүнтэй өнөр өтгөн, баян чинээлэг, сэтгэл түвшин сайхан амьдарч байгаа олон монголчууд бий. Амьдрал баян болохоор бусдад хууртагдаж зовж яваа нь ч цөөнгүй байна. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан охиноо хятад эцэгт нь алдсан эмэгтэйн гомдлыг хүлээн авчээ.

Энэ талаар эх сурвалж нь “Монгол Улсын иргэн Х-гийн хамтран амьдрагч болох БНХАУ-ын иргэн Б нь хүүхдээ авч үлдээд өгөхгүй байгаа талаар гомдол ирсэн. Хэргийг шалгах явцад Хятадын иргэн Б нь өөрийн эгчийн нөхөр болох В-гийн нэрээр хүүхдийг овоглосон болохыг тогтоосон. Хосууд БНХАУ-д амьдарч байгаад эмэгтэй нь түрүүлж ирсэн юм билээ. Гэтэл хятад эр араас нь ирэхдээ найман сартай охиноо хэл сургая гээд Бээжинд үлдээгээд ирсэн байгаа юм. Тэр эрэгтэй Монголын баруун аймагт байдаг нэгэн уул уурхайн компанийн хөрөнгө оруулагч.

Монголд ирэхдээ охиноо авчирдаггүй. Ээжтэй нь утсаар яриулдаггүй” гэв. Эмэгтэй охиныхоо барааг хараагүй гурван жил болж байгаа ажээ. Сарын өмнө хятад эртэй арайхийн холбогдож утсаар ярьтал “Охины бие сайнгүй байгаа. Сая хагалгаанд орсон” гэж хэлжээ. Хариуд нь “Охинтойгоо уулзмаар байна. Би одоо яваад очьё” гэтэл утсаа салгасан байна. Эмэгтэй охин дээрээ очих гэсэн боловч БНХАУ-ын хилээр орох эрхийг нь хязгаарласан байжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, охиныг авч үлдсэн хятад эр үе, үе манай улсад чимээгүйхэн ирээд буцдаг ажээ.

3. Индонезийн Жакарта хотын “Мальборн” хэмээх шөнийн цэнгээний газарт монгол бүсгүйчүүд биеэ үнэлж байгаа тухай мэдээлэл дипломат албаны шугамаар манай цагдаагийнханд хүрчээ. Монголд ирсэн гадаадынхан хамгийн түрүүнд Чингисийн талбайд очиж зураг татуулдаг бол Индонезэд очсон жуулчид “Мальборн”-д саатахыг чухалчилдаг байна. Мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мансуурлын гол цэг болсон энэхүү шөнийн цэнгээний газарт ихэвчлэн секс-тур хийх гэж хүмүүс очдог аж.

Хар тамхи хэрэглэвэл турдаг гэсэн ойлголт тэндэхийн биеэ үнэлэгчдэд байдаг бөгөөд зуучлагдаж ирсэн эмэгтэйчүүд нэгнийгээ ийм замаар уруу татдаг байна. Хуулийн байгууллагын эх сурвалж мэдэгдэхээ “Гадагшаа явсан биеэ үнэлэгчид Монголд буцаж ирэхдээ хар тамхи оруулж ирэх эрсдэл хамгийн өндөр байгаа. Ийм учраас хилийн цэрэг, гаалийнхантай хамтарч эрсдэл тооцож ажилладаг” гэж байсан.

Монголын цагдаа гадаадад ажиллагаа явуулах эрхгүй учраас Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллага, Элчин сайд, Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаас өөр аргагүй байдаг. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүний наймаатай тэмцэх бүтэц гэхэд 10-хан мөрдөн байцаагчтай. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг мөрдөнө гэхэд хүн хүч нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Хүний наймаатай тэмцэх гэж байгаа бол хүн хүчээ зузаатгах хэрэгтэй гэж зарим хүн хэлж байлаа.

Г.Төмөр

Үйлдвэр “залгасан” хүн

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуутай Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг нийтэлж байна.

Нэг. Улстайгаа цуг өссөн иргэд
-Яриаг хаанаас ч эхэлж болдог. Гэхдээ таны төрсөн үеийн тухай сэдвээс эхэлбэл ямар вэ? Мэдээж хэрэг 1956 он бол ёстой гоё жил, бороо хуртай ихтэй байсан гэхчлэн ярина гэсэн үг биш л дээ. Тэр үед төрөгсөд нийгэмд ямар үүрэг хүлээсэн талаар л ярих гэсэн санаа л даа.

-Миний төрсөн тавиад он бол Монгол оронд хотшлийн давалгаа ил эхэлсэн үе байлаа. Халх голын тулаан, дэлхийн II дайн өнгөрч монголчууд төдийгүй, хүний хорвоо амсхийсэн мөчлөг. Судлаачид хэлдэг юм билээ, монголчуудын хамгийн бадрангуй үе гэж. Яагаад гэхлээр, хоёр хөрш хоеулаа БНМАУ-г хүлээн зөвшөөрснөөр тусгаар тогтнол бодитой болж, хүн ардын магнай тэнийсэн, ирээдүйдээ итгэлтэй болсон цаг байж. Улс орон Зөвлөлтийн жишгээр, европийн суурин соёл, технологид суралцаж байсан. Хүн ард нь ч урам зориг дүүрэн, шинэ амьдралд суралцаж “Орос хэл, оньсон техник сурах” аянд мордож байсан цаг. Энэ хэллэг бол манайхан нийгмийн шинэ эрэмбэ рүү Зөвлөлтөөр дамжин зүтгэж байгааг харуулдаг.

Жирийн малчин гаралтай аав маань мужаан, дархан, кино механикч, фотозурагчин болж байсан нь монгол хүний амьдралд нэвтэрч эхэлсэн шинэ мэргэжил, шинэ технологийн тусгал байсан хэрэг.Түүгээр ч барахгүй Бэрхийн уурхайн уурхайчны нэг болсон. Ингээд бодохоор би удам залгасан уурхайчин болж байгаа юм. Манайх долоон хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан нь монголын хүн ам эрүүлжин, төрөлт огцом нэмэгдэж байсан үетэй холбогдоно. Манайх шиг мянга мянган өнөр айлууд нэмэгдсээр монголын хүн ам анх удаагаа нэг саяд хүрсэн нь мөн л ХХ зууны дунд үеийн статистик.

-Бага насандаа ямархуу хүүхэд байв асуултад “бага хүүхэд л байсан даа” гэж цэцэн агаад адармаатй хариулсан жишээ бий. Гэхдээ үе солигдож, амьдралын хуучин хэвшил мартагдахын хэрээр ийм асуултыг дахин дахин асуумаар санагддаг болж.

-Монгол хүүхдүүд хар багаасаа л аав эжийдээ тус дэм болж өсдөг. Манай ах дүүс ч түүнийг тойроогүй. Харин тал нутгийн ажилсаг хүүхдийн тусыг өрнөдийн түүхнээ үлдсэн хүүхдийн хүнд хөдөлмөртэй зүйрлэж боломгүй санагддаг. XIX зууны барууны болхи үйлдвэр заводуудад насанд хүрээгүй багачуул ажиллуулж, тэдэнд үүрүүлж байсан тэсвэрлэшгүй хөдөлмөр бол монгол хүүхэд хурга хариулж, аргал хормойлохоос өөр билээ. Өөрөөр хэлбэл, Чарльз Диккенсийн “Оливер Твист”, “Давид Копперфильд” нарын хувь заяанаас биднийх ондоо байсан хэрэг.

Миний бага нас ч тийм л өнгөрсөн. Намартаа манайх ангийн бригад маягтай болон гарч тарваганы арьсны төлөвлөгөө биелүүлнэ. Ангийн буутай болгонд норм өгдөг байсан цаг. Аав маань том ахтай хамт агнах, буудах ажлаа хийж, би ээжтэйгээ тарвага өвчиж, арьс дэлгэнэ. Бага насандаа сурсан юм арилах биш, одоо ч тарвага сайхан агнаад арьсыг нь зөв өвчин хатааж нэгдүгээр зэрэгт тушаачихаж чадна.

Арай том болоод хадланд явж морин тармуур хөтлөх болсон. Улмаар эмээтэйгээ нийлж мянган тоосго цохиж байсан зэргээ бодохоор, монгол орны амьдралд гарсан шинэчлэлийн тусгал бололтой санагдана. Малчин монголчууд дан ганц бэлчээрт найдахаа болиод өвс хадлан бэлтгэж, нүүж амьдрахаа азнан барилга байшин өрж эхэлсний тусгал юм биз дээ.

-Нэгэн үе геологийн сэдэв монголын нийгмийн амьдралд моод болж, Ч.Лодойдамбын “Алтайд” тууж уншигч олны сэтгэлийг эзэмдэж байсан гэдэг. Таны мэргэжил ч бас ийшээ холбогдох байх.

-Эзэмшсэн боловсрол маань тухайн үеийнхээ хүсэл мөрөөдлийн тусгал бол мөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улс хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилтоо амжилттай хэрэгжүүлж, уул уурхайн олборлох, боловсуулах салбарын мэргэжилтнүүд өргөнөөр бэлтгэж эхэлсэн үе. Үүний өмнөх үе геологи хайгуулын тал түлхүү байсан нь манай эх орон хөрсөн доорхи эрдэнэсээ хайж тэмтэрч эхэлсэн цагтайгаа уялдана.

Мэдээж энэ бол ХХ зууны монголын бүтээн байгуулалтын домог, өнөөгийн бахархал болсон Эрдэнэттэй холбогдоно. 1981 онд Эрхүүгийг Политехникийн их сургуулийг төгсгөж ирээд мөнөөх Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт ажилласан даа. Дараа нь 1985 онд Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” даа.

Хоёр. Бор Өндөрийг “залгав”

-Залгасан гэдэг нь ямар учиртай үг вэ? Тог тасраад байсныг нь холбосон, эсвэл дундуураа тас үсэрчихээд үйлдвэрийг янзалсан гэж ч арай бодохгүй байна л даа. Хоёр байгууламжийг нь холбодог юм уу?

-Манай мэргэжлийн л хэллэг юм даа. Нэг талаасаа ихээхэн өргөн утга агуулгатай, салбартаа хамгийн нэр хүндтэй, тэр хэрээрээ хариуцлагатай үүрэг юм. Шинэ үйлдвэрийн бүх талын бэлтгэлийг хангаж ажилд оруулах л гэсэн үг. Товчдоо бол машиныг угсарч, түлшийг дүүргэж, тосолгоо үйлчилгээг дуусгаад, жолоочийг сургаж үнэмлэх олгоод астаачир дарах хүртэлхи процесс шиг юм уу даа. “Үйлдвэр залгасан хүн” гэдэг бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн амьтан болоод явчихаж байгаа юм. Ламаар бол жирийн уншлагын ламаас өсөөд хамба маягийн лам болоод явчихлаа гэсэн үг ч юмуу, зохиолч энэ тэр биш болохоор олигтой зүйрлэж чадахгүй байна л даа.

Ер нь манай салбарынхны хүчээ сорьж үзэх юмсан гэдэг ажил байгаа юм. Бор Өндөрийн баяжуулах үйлдвэр бол дэлхийд гуравт ордог жоншны баяжуулах үйлдвэр гээд болохоор бахархам байдаг л даа. Энд би баяжуулах фабрикийн орлогчоор таван жил, даргаар нь таван жил ажиллажээ. Дараа нь ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийг гурван жил хийгээд Эрдэнэтэд ирсэн дээ. Ерөнхий захирал нь орос хүн байсан болохоор монгол талаасаа нэг дэх хүн гэсэн үг. Тэгэхээр хүнийхээ хувьд ч , мэргэжилтнийхээ хувьд ч бүтэж бүрэлдсэн газар маань Бор Өндөр гэсэн үг.

Эрдэнэтээс дөчөөд хүн очиж байгаа юм. Нийтдээ 300 шахам хүн ажиллах учиртай. Ингээд ажилчин бэлтгэх, сургах нөр ажил эхэлнэ. Тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, ажлын горимд бэлтгэх бол ажлын зөвхөн нэг тал нь. Ихэнх нь морь унаж хөндөлдсөн, арай хотшсон зарим нь вьетнам кээтээр гангарсан ард олныг ажилчин, уурхайчин болгож сургах ажил нөгөө талд хүлээж байлаа. Уул уурхайн машин техникийн заавар, зөвлөмжүүдийг эхлээд орос хэл дээр боловсруулна. Дараа нь монгол болгоод тараахаас эхлээд механик ажил ихтэй.

-Хамгийн хэцүү нь малчин ардаас үйлдвэрчин ард болж буй хүмүүст хамгийн хэцүү нь юу байсан бол? Ер нь нүүдэлчид шинэ юм сурахдаа дуртай, авхаалжтай улс гэдэг ээ.

-Монгол хүн юм сурахдаа амархан. Амьдралын хэвшлээ өөрчилж, европын технологид суралцахдаа улам зориг дүүрэн байсан. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тал нь. Хамгийн амаргүй нь юу байсан гэхээр малчин маягийн сэтгэхүй, хандлагын онцлог гэмээр нэг зүйлийг өөрчлөх байсан. Манайхан сониуч нь дэндүү, юм байвал оролдож, кноп харагдвал “Энэ дээр дараахаар яадаг юм бол” гэж сониучирхана. Заримдаа гэнэн жаахан хүүхэд шиг сониуч зандаа хөтлөгдөөд осолтой юм хийчих гээд болдоггүй талтай. Танин мэдэх оргилсон хүслийг нь унтраалгүйгээр, үйлдвэрлэлийн сахилга батад сургах л хамгийн амаргүй байсан санагдаад байдаг юм. Бэлтгэсэн хүмүүсээ Зөвлөлтийн Ярославльд хоёр сар үйлдвэрлэлийн дадлага хийлгэж авсан нь хэрдээ том дээд сургууль болж байлаа.

Гурав. Үйлдвэрийг ч, айлыг ч “удирдах” цаг

-яг иймэрхүү нэг жишээ санаанд орчихлоо доо. Асуулт асуухын оронд тэрийгээ ярьчих уу?

-Юу нь болохгүй билээ. Надад ч сонин байна.

-Манай хамаатны Гэлгээ ах буюу Гэлэгдорж гэдэг хүн байваа. Тэрээр нэг удаа эвдэрсэн радиогоо засах гэж жаал оролдсон байгаа юм. Тэр үеийн малчин хүн радио засна ч гэж юу байх билээ. Тагийг нь аваад юм хумыг холхиулж, сэгсэрч, нясалж үзээ л байлгүй. Тэгж тэгж нэг юмыг нь “Ингээд үзвэл яадаг юм бол” гээд долоогоод хаясан гэж байгаа. Тэгсэн чинь хэл нь хавдаад амандаа багтахгүй болж үхэнгээ алдсан гэсэн. Муудаад урсаж байсан зай тэжээлийг нь долоосон ч юмуу, бүү мэд. Манай эмээ л яриад, Гэлгээ ахыг шоолоод байдаг нь санаанд үлдэж.

-Харин тийм. Яг ийм хандлагыг л сахилга бат болгон хувиргах жаахан ярвигтай байдаг юм.Тэр үед удирдах ажил хийж байсан хүмүүс сайн мэднэ дээ, дарга гэдэг амьтан чинь зарим үед ажилчдынхаа хувийн амьдралыг хүртэл хариуцаад авч явдаг байлаа. Уурхайд хүнд хүчир зам туулсан, орон шорон дамжсан улс ч бишгүй. “Байр өгөхгүй бол одоо очиж ална” гэж утастчихаад агсраад ороод ирэх ч удаа гарна. “Манай тэр авгайгаа зодоод болохоо байлаа, дарга минь очиж зохицуулаач” гэсээр ороод ирэх хүн ч байна. Тэр бүгдийг зохицуулах тусам хүмүүс нягтраад л, итгээд хүрээлээд ирдэг сонин цаг үе байсан.

Нэг удаа хүмүүс намайг дуудаж “Манай хэн амиа хорлох гээд байна. Та очихгүй бол болохоо байлаа” гэдэг юм байна. Тэгсэн чинь манай нэг эмэгтэй ажилчин байшин дээрээс үсрэхэд бэлэн зогсчихож. (Нэрийг нь хэлбэл, ач зээгээсээсээ нэрэлхэх байлгүй, хөөрхий)

Би аваарын шатаар авираад очтол “Таныг толгойгоо цухуйлгадаг л юм бол үсрэнэ” гэж байна. Нээрээ ч үсрэх шинжтэй. Битгий тэг гэж ятгаад нэмэргүй санагдав. Тэгэхээр нь дэмий л “Чи очиж ажлаа хийгээч. Дамжлага чинь зогслоо. Улс орны өмнө би чадна, би хийнэ гэж мэргэжлийг нь эзэмшчихээд яаж байгаа хүн бэ” гэж хэлээд үзэв.

Мань хүн “Зогсвол зогсоно биз, яадгийн. Ер нь тэр Чимгээгээрээ хийлгэхгүй юу” гэж байна. Нөхрөө хардснаас болжээ гэдэг нь тодорхой болов. Гэтэл тэднийх хөөрхөн жаахан охинтой гэдэг нь санаанд орлоо. Тэгээд “За яахав, чи гэдэг хүн ингээд үхээд өгдөг байж. Харин Чимгээ ч хатуу сэтгэлтэй хүн. Муу охиныг чинь шоо үзнэ. Нялх амьтан хөөрхий байна даа” гээд үзлээ. Тэгтэл өнөөх чинь “Гайгүй байлгүй, тэр мууд охиноо шоо үзүүлэхгүй” гэж байхаар нь горьдлого төрлөө. “Шоовдорлуулахгүй гээд яахав дээ. Өнчин өрөөсөн амьтныг захын хүн л дээрэлхдэг дээ. За тэгээд нас бие гүйцээд ирэхийн цагт хүүе хаая гэх эхгүй амьтныг уруу татах улс ч мөн их гарна. Хөөрхий дөө” гэтэл өнөөх чинь сэтгэл үймрээд дээврийн ирмэгээс холдоод ирлээ. Тэгэхээр нь ухасхийж гараад тэврээд авсан. Сүүлд нь “та миний амийг аварсан” гээд л баярлаадл байдагсан хөөрхий, одоо хаа явдаг юм бол доо. Иймэрхүү юм захаас авам тохиолдоно.

Харин өнөө үеийн ёс суртал өөр болж дарга удирдлага нь хувийн амьдралд оролцохгүй, хүмүүс ч хувийн асуудлаа нийтийн өмнө дэлгэхгүй тийм цаг үе ирсэн байна.

-Ажил амьдрал чинь ид жигдэрч байсан Эрдэнэтээс яагаад явав? Тэр үеийн сурталчилгаанд “намын уриа, эвлэлийн илгээлтэд зоригжин шинэ бүтээн байгуулалтыг зорив” гэж байдаг шиг юм болсон уу? Бас дарга удирдлагатайгаа таарамж муудах гэхчлэнгийн энээ тэрээ хүмүүс сайхан орчин, шинэ ажлаа орхидог байж:

-Алин ч биш юмаа. Үнэн хэрэгтээ Эрдэнэтээс явахгүй шалтгаан надад их байв. Учир нь тэнд би Бутлах, тээвэрлэх хэсгийн дарга болон дэвшиж, орон сууцанд ороод амьдрал сүрхий жигдэрчихээд байсан юм.Төвхнөж амжаагүй шинэ газар бид монгол гэрт суух нь тодорхой гэдгээс эхлээд, Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр дүүрсэн тэргүүлэх зэргийн хангамжтай цэцэглэсэн хотоос хээр талын Бор Өндөрийг зорих хүнд алдах юм бишгүй. Ийм учраас эхнэр маань тийшээ очихдоо дурамчхан байлаа.

Гэхдээ охин маань энд эндчихсэн, эхнэрийн сэтгэл санаа жаахан тогтворгүйдээд байсан учраас нутаг сэлгээд үзвэл яах бол гэсэн санаа үе үе орж ирэх болсон хэрэг. Дээр нь бас өөрийгэ хэрдээ тоодог, хүчээ сориод үзэх дуртай, том санаатай монгол хүний хувьд нэгэн амбиц байжээ. Тэр бол дэлхийнд гуравт орох том үйлдвэрийг залгасан монгол инженер гэж хэлэгдэх мөрөөдөл, цээжинд багтаад байсан нь эр зориг маягийн зүйл юм болов уу?

Ингээд л нэг өглөө сэрэхэд эцэг өвгийн нутаг Хэнтийдээ ирчихсэн, Бор Өндөртөө гэр бариад суучихсан ажлаа эхлүүлж байлаа.

-Бид яриагаа хүүхэд наснаасаа эхлээд их эрэмбэтэй явуулсан чинь яалт ч үгүй Эрдэнэт, Бор Өндөр рүү үсрээд орчихлоо. Сонгосон мэргэжил дээр ярьж байгаад жаахан үсрэлт хийчихлээ л дээ. Өнөө “Капитализмыг алгасч” гэдэг шиг юм боллоо.

-Анхандаа би нефьтийн чиглэлээр суралцах хуваарь авсан юм. Гэтэл тэр маань яваандаа уул уурхай болж солигдсон. Хэлний бэлтгэлээ төгсгөөд, тэр үеийн Зөвлөлтийн алдартай бүтээн байгуулалт болох БАМ буюу Байгал-Амарын төмөр замд ажиллаж үзсэн маань сайхан дурсамж үлдээжээ. Оюутны барилгын отряд гэж байсныг манайхан санаж л байгаа байх.

Эрхүүд байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар жилийн чөлөө авсан маань миний амьдрал, оюун санаанд ер бусын л мөр үлдээсэн санагддаг. Хилийн цэргийн офицер болоод Дорнодын Сүмбэрт томилогдсон ахыгаа дагаж манайхан гэрээрээ нүүсэн байсан цаг. Тэнд очоод орос хэлтэй “ховор” хүнд тооцогдон орос дэлгүүрийн пороомсог шалгагч хийж үзсэн. Сангийн аж ахуйн тракторчид, хилийнхнээс эхлээд янз бүрийн улс амьтантай танилцаж, амьдралын олон өнгийг ялгаж харах чадвартай болж эхэлсэн санагддаг.

Ингэж явахад олон юм бодогдож эхэлсэн. Янз бүрийн юм үзэж, гансарч гиюүрч явахдаа хүн өөрийгээ их ажигладаг болтой юм. Би гэдэг хүн юмны учрыг олж хараад, хэрхэн хийвэл зохистойг мэдрээд байгаа юм. Яг барьж аваад гардан хийх гэхээр эв дүй дутаад байдаг. Сэтгэлийн ур байвч, гарын ур байхгүй гэдгийгээ тэнд гэнэт анзаарсан юм. Ингээд, сайн боловсрол эзэмшихгүй л бол “Самбуу гуай” хол явахгүйнээ гэдгийг гүн ухаарсан. Энэ мөчөөс хойш би эрдэм боловрол, мэргэжил мэдлэгээс өөр юманд сэтгэл хоёрдоогүй. Эргэж ирээд хамгийн хичээнгүй, хариуцлагатай оюутны нэг болж, амьдралын ханьтайгаа учран, зам мөр маань жигдэрч эхэлсэн дээ.

Дөрөв. Эрдэнэтэд хийгдсэн менежмэнтийн хувьсгал

-Бор өндрийг залгасан туршлагатай хүн Эрдэнэтэд иржээ. Тэр үеийн Эрдэнэтийг олон хүн санаж байгаа. Маш их дуулиан дунд удирдлага солигдож байсан.

-Бурхан халдун уулын тахилгаас ирээд байтал Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд дуудлаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллах санал тависан юм. Ингээд 1998 онд ажил хөдөлмөрийн гараагаа анх эхэлсэн газартаа буцан ирлээ. Тэр үед Эрдэнэтийг тойрон өрнөсөн үйл явдал шуугиан цуурай ихтэй байсан тул хүмүүс одоо ч санаж л байгаа. Тэрхүү улс төрийн акцууд бол үйл явдлын зөвхөн нэг тал нь.

Хамгийн гол нь манайд үйлдвэр, аж ахуйг удирдах социалист арга барилд гарсан анхны том хувьсгал тэнд өрнөсөнд учир нь байгаа гэж бодогддог. Менежмэнийн зоримог шинэчлэлийг ойлгох чадвар, хүлээн авах сэтгэл зүйл бэлтгэл дулимаг байснаас үүдсэн юм их бий. Тэр байдлыг ч ашиглах сонирхол эрмэлзэл их байсантай бас холбогдоно.

Манайхан, эмч хүн л эмнэлгийн сайн дарга болох учиртай, хамгийн сайн багш л сургуулийн захирал байх нигууртай гэж итгэсээр ирсэн байсан. Эндээсээ уламжлаад Боловсролын сайд заавал багш байх учиртай, Эрүүл мэндийн сайд нь эмч л байвал зүйтэй хэмээн үзэж асан. Тухайн салбарыг удирдах нь сайн менежер, удирдагчийн хэрэг, харин өдөр тутмын ажлыг хөтлөх нь мэргэжилтний үүрэг гэдгийг анх ойлгож, хэрэгжүүлж эхэлсэн нь тэр байв.

Үндэсний шинжтэй энэхүү шинэчлэлд бэрхшээл учруулж байсан нэг зүйл бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, урьд өмнө байгаагүй хямдарсан цаг байлаа. Үйлдвэрт шинэ удирдлага төдийгүй шинэ менежмэнт, шинэ арга барил нэхэгдсэн цаг. Ийм онцгой нөхцөлд хүч авъяасаа сорих боломж олдсон нь надад бас л нэр төрийн хэрэг байлаа. Ингээд онцгой нөхцөлд арвилан хэмнэлтийн шинэ горимоор ажиллахаас л эхэлсэн.

Ер нь бол Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал гэдэг бол энэ улсын топ менежер, үндэсний баялагаа голлон бүрдүүлдэг салбарыг хөтөлдөг зохион байгуулагч юм шүү дээ. Харин ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч гэдэг нь эмнэлэгийн бол ерөнхий мэс засалч л гэсэн үг л дээ. Бусад салбарууд нь үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй бараа материал бэлтгэх, үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй ажилчдын боловсрол, цалингаас эхлээд нийгмийн асуудлыг хариуцах гэхчлэнгээр тэндээсээ урган гардаг болоод тэр. Ерөнхий захирал гэдэг энэ бүхнийг нэгтгэн удирдахаас гадна гадагшаа чиглэсэн менежмэнтийг жолоодож байдаг хүн. Үйлдвэрийн зохион байгуулалтыг бүдүүвчлэн тайлбарлахад ийм.

Тухайн үедээ Эрдэнэтийн ерөнхий захиралаар томилогдсон хуульч Д.Дорлигжавыг янз бүрээр үзэж, ил далд эсэргүүцэж байсан цаг. Тэрээр шадар сайд байсан, Батлан хамгаалах салбарыг толгойлсон ахархан хугацаандаа энэ салбарын шинэчлэлийн суурийг тавьсан, өнөө ч магтагдсаар байгаа өөрчлөлтийг хийлцсэн нэгэн. Манай багийнхан онцгой шилжилтийн үе буюу удирдлагыг салбарын инженер мэргэжилтнээс үндэсний хэмжээний топ менежер болгох хувьсгалын үеийг ч амжилттай давсан. Бас зэсийн үнийн уналтын онцгой үеийн удирдлагыг ч амжилттай хэрэгжүүлсэн. Салбар салбар, цех фабрикийнхээ өмнөөс хариуцлага хүлээж, оюун ухаанаа уралдуулахын оронд “нет вопросов”(асуух юм байхгүй ээ) гэлцэн хаягаа манасан удирдах багийн арга барилыг бид амжилттай шинэчлэж чадсан. Төрийн өмчийн хороо, засгийн газраас өгсөн үүргийг биелүүлсэн гэсэн үг. Харин 2000 онд үйлдвэрийн удирдлага солигдож намайг Москва дахь төлөөлөгчөөр томилсон билээ.

-Эрдэнэтэд гурав дахиа ирсэн үе чинь бас л хямрал, зэсийн хямдрал. Таныг хямралын ч юмуу, зэсийн хямдралын үеийн менежэр гэж хэлмээр санагдчихлаа.

-Харин 2012 оны 11 сарын 14-ний билигтэй сайхан өдөр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор эргэн томилогдож ирсэн юм. Ажил амьдралын гараагаа анх эхэлсэн энэ газартаа гурвантаа ирэх заяатайдаа их бэлгэдсэн. Хоёр дахь удаагаа ийшээ ирэх дуудлагыг Чингис хааны шүтээн Бурхан Халдуны тахилгаас ирээд сонсож байсан. Харин энэ удаа Эзэн Чингисийн мэндэлсэн өдрөөр ажил томилогдож байв. Энэ бүхэн зүгээр л тэгж таарсан, тохиолдлын чанартай давхцал боловч бэлгэ дэмбэрэлд дуртай монгол хүний хувьд бэлгэшээхгүй өнгөрөх аргагүй. Тэгээд ч эзэн Чингисийн мэндэлсэн хан Хэнтий нутгийн хүнд бүр ч их бахдал төрүүлэх нь аргагүй.

Гурав дахь томилолт маань бас л онцгой үе таарлаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дахин унаж, үйлдвэрлэлд бэрхшээл учирсан үе байлаа. Дээр нь эдийн засгийн хямрал эхэлсэн цаг. Монголын эдийн засаг уул уурхайгаа дагаад хямардаг, монголын уул уурхай нь Эрдэнэтийгээ дагаад хямардаг юм шүү дээ, ер нь. Тэгээд өмнө нь яг ийм үед, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хямарч байсан цагт ажил хэрэг болгосон хөтөлбөрөө дахин шинээр хэрэгжүүлэх үүрэг надад ногдуулсан юм. Энэ бол үйлдвэрийнхээ өмнө төдийгүй, үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэж хүлээж авсан.

Юуны өмнө зэсийн үнэ өссөн сайхан цаг үеээ дагаад өртөг зардал нэмэгдсэн байсныг цэгцлэхээс ажлаа эхэлсэн. Манайхан ч намайг “Балансын комисс” хэмээх улирал хагас жилийн үр дүн, өртөг зардлыг хэлэлцэх зөвлөлөөс ажлаа эхэлдэг гэдгийг мэддэг болсон байсан. Тэндээсээ л эхэлсэн дээ. Тодорхой хүнийг муулахаас өмнө ажил хөтөлдөг аппарат гээч зүйлийн онцлогийг хэлмээр санагддаг юм. Аппарат өөрийгээ үргэлж томсгох, өртөг зардлаа нэмэх эрмэлзэлтэй. Ажилтан хүн үргэлж л албан дээрээ цайтай бол тэрийгээ кофе болгох, явган явдаг бол нормын унаа хэрэглэх, тэрийгээ сайжруулах эрмэлзэлтэй. Ийм эрмэлзэл нь ахиж дэвших, илүү ихийг бүтээх, карьераа нэмэгдүүлэх урам зориг өгч байдаг учраас уг үндсээр нь буруушаах аргагүй.

Харин бодит боломжоос хэтэрч, зохистой харьцаа алдагдвал ямарваа менежмэнтийг амжилтгүй болгодог хүчин зүйлс дотроо магнайлдаг эд. Чухам аппаратын өөрийгээ тэлэх, албан тушаал бүрийн өртөг зардлаа өсгөх эрмэлзэл дээр зөв бодитой зохицуулалт хийж, талуудын сонирхлын балансыг барихыг л удирдах урлаг гээд байх шиг байгаа юм. Би ингэж л ойлгож ажлаа, хийдэг, төсөөлсөн үр дүн, төлөвлөсөн зорилгодоо хүрдэг юм.

Тав. Ачааг нь тааруулахаас илүү тус гэж үгүй

-Таны үеийнхэнд уурхай удирдах, уурхайчин хүнийг бий болгож тэрийгээ удирдах олон ажил давхцаж байжээ дээ.

-Өөрийгээ аминчхан, зожиг гэж зарлах хүн байхгүй. Би ч өөрийгээ нийтэч нэгэн гэж болдог. Угаасаа манай салбарынхан нийтэч хүмүүс байдаг. Ийм байхаас ч өөр аргагүй. Уул уурхайн салбарт гар нийлж байж л амжилтад хүрдэг учраас тийм байдаг юм. Бас ХХ зуунд төлөвшсөн удирдах ажилтнууд нийтэч чанараараа ижилсдэг онцлогтой. Тэдэнд аж ахуйг удирдахаас гадна нүүдэлчин амьдралаа орхин суурьшиж, шинээр иргэншиж байгаа ажилтнуудынхаа сэтгэл санаа, үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх, хотшин аж төрөх урлагт биечлэн сургах үүрэг бас ногдож байсных болов уу?

Манай Бор Өндөрийнхэн мэднэ, 10 жил наадмын бөх тайлбарласан. Бөхийн тайлбарлагч хийх ч бас таашаалтай сайхан ажил шүү дээ. Дээр нь шатар даамнаас эхлээд сагсны аварга хүртэл болж концерт хөтөлж ирсэн. Үргэлж л хүмүүсийн дунд байсан гэсэн үг.

Олон сайхан залуусын өсч өндийх, замаа олох, аж төрлийн дөртэй болоход хэр хэмжээгээрээ тусалсан санагддаг. Намайг тэд “ах Данзан” гэж авгайлдаг юм. Хүнд туслана гэдэг бол урлаг. Хүссэн болгоныг өгөөд, албан тушаал ахиулаад дэмжээд явахыг хүнд тус болж байна гэж ойлговол эндүүрэл. Заримдаа хүсснийг өгөөгүйгээрээ хүнд ач болдог ч удаа бий. Хүн болгонд даах ачаа, үүрэх юмны хэмжээ гэж буй. Ачаагаа хөнгөдүүлж болохгүй, тэгвэл хайран авъяас, хайран чадавхийг алдсан харамсалтай юм болно. Бас хувь тавилангаар ногдох ачааг хүнддүүлж болохгүй. Тэгвэл эмгэнэлтэй учрал болдог. Удирдах хорхойтойгоос цаашгүй амьтныг дарга болоход тусалбал амьдралыг нь нураахад дэм өгсөн хэрэг болдог юм байгаа биздээ. Тэрний оронд “чи маш сайн, олдошгүй ховорхон гүйцэтгэх ажилтан мөн” гэдгийг ойлгуулаад, таарч тохирох ажлыг нь олж өгөх хэрэгтэй. Өөрийгээ эрж будилж яваа хүн, хийх ёстой ажлаа олохоор баяр хөөртэй, жаргалтай болоод ирдэг юм.

Хүний хувь тавилангийн энэ нарийн заагийг харах амьдралын туршлага, билгийн нүдтэй байхыг л хүнтэй ажиллах урлаг гэдэг байхаа. Дарга удирдагч, ажлын туршлагатай инженер техникийн зүтгэлтэн, амьдрал үзсэн ахмадын хувьд олон хүнийг ачаагаа тааруулахад тус болсон юм болов уу гэж санадаг. Ачаагаа зөв тааруулсан тэр хүмүүс амьдралд хөлөө олохын хэрээр надад талархаж байдаг байхаа гэж итгэдэг юм.

-Хүний амьдралд оргил үе байдаг даа. Хувийн амьдрал талаасаа бол гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох гээд тоологддог.

-Уул уурхайтай хувь заяагаа холбосон миний амьдралын гурван чухал мөчлөгийн хоёр нь Эрдэнэттэй, нэг нь Бор Өндөртэй холбогддог. Удирдлагын хямрал, зэсийн үнийн уналт давцсан үед нь хоёр ч удаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлддвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогчоор ажиллах үүрэг хүлээж, итгэл дааж чадснаа хэлж байна. Мөн Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг “залгасан” буюу хэвийн үйл ажиллагаанд хөтлөн оруулах цогц ажлыг хийсэндээ их урамшин бахаддаг. Юу юунаас илүү ийм боломж олгосон хувь заяагаараараа бахархдаг. Хувь заяандаа бахаддаг нь ийм учиртай. Юмыг чаддаг байх бага хэрэг. Харин чаддагаа харуулах боломж олдоно гэдэг эрдэнэ мэт чухал. Жишээлэхэд сансарт анх нисэх бие бялдар, сэтгэл санааны боломжтой түмэн хүн байсан байх. Харин тэр боломжоо гүйцэлдүүлэх хувь ерөөл Юрий Гагарин гэдэг ганцхан хүнд л олдож. Ийм учраас боломжоо ашиглах хувьтай төрснөөрөө тэр хамгийн азтай.

Яг түүн шиг Бор Өндөрийг “залгах”, Эрдэнэтийн хүнд үеүдэд удаа дараа очиж авъяас чадвараа сорих хэмжээний инженер, техникийн зүтгэлтнүүд манайд бишгүй байгаа байх. Харин тэрийгээ нотлох боломж олсондоо л би азтай юм даа.

Нөгөө талаасаа, би зөвхөн үйлдвэрлэл хариуцсан орлогч захирал учраас ажлын хувь заяа ерөнхий захирлаас, засгийн газраас хамаарна. Аз болоход миний боломжийг нээсэн хүмүүс дээр маань байсан. Одоогийн манай ерөнхий захирал Ц.Даваацэрэнг оруулаад миний хэр хэмжээ, даах ачааг зохицуулаад, надад багадахгүй бас хэрээс нь хэтрээхгүй “ерөнхий” нартай хамтарсны хүчинд ажил ийм урагштай яваа юм.

-ярилцлага өгсөнд баярлалаа.

-Таны сонины хамт олонд ажлын амжилт хүсье

Хаясан хог бол тархины хог…

e08c150f3e0d41d9original

Урд чинь алхах гунхсан бүсгүй, үнэтэй машин унасан дэгжин залуу гудамжинд хээв нэг хог хаяж байна уу?

Байшингийн доогуур алхахад чинь пивоны лааз, хүүхдийн хэрэглэсэн памперс шидсэн тохиолдлыг харж байв уу? Гараагүй удсан зуслангийн байшиндаа очиход тань овоолоостой хог угтаж байсан уу?

Ямар нь цэвэрлэж ямар нь хог хаядаг гэж бодож байна? Зүгээр л тархиндаа хогтой хүмүүс тэр хогоо үйлдлээрээ гаргаж хаяж байгаа нь тэр.

20130902083242-18

Бидний мэдэх олон жишээгээр гоё сайхан, ганган дэгжин, мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй гудамжинд хог хаяж байдаг. Энэ нь бүүр байх ёстой зүйл мэт болчихсон. Гадаадын улс оронд гудамжинд хог хаяхад цалингийн доод хэмжээг 10-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгодог байх юм. Манайд яагаад ингэж хуульчилж өгдөггүй юм бол?

Ардчилал, хүний эрх гэж хууль ярихдаа, үндсэрхэг үзэл ярьж цээжээ дэлдэхээрээ эх орондоо хайртай хүмүүс болчихдог сонин үзэл сурталтай хүмүүс. Уг нь бид эх орон гэж ярихдаа бус наад захын гудамжинд ил задгай хог хаяхгүй байх соёлд суралцвал энэ нь жинхэнэ үндсэрхэг үзэл гэдгийг мэддэг. Мэддэг хирнээ хаядаг!!

4b26912c20d5da7cgreat

 

Монголчууд гэдэг ярьж л чаддаг улс юм. Чухамдаа бол энэ талаар мөн ч олон ярьж хэлж суртал ухуулга хийж байгаа ч харамсалтай нь хэрэгжүүлдэг, ухамсарладаг хэсэг нь нэн цөөн.

Нэг бодлын бидний муучилж үзэж яддаг хог түүдэг нөхөд бол үнэн хэрэг дээрээ таны бидний тарьсан хогийг цэвэрлэж өгч байгаа буянтан гэхэд хилсдэгүй л болоод байна.

Урдхан талд нь хөгшин хүн хог цэвэрлээд явж байхад араас нь ганган хар жи класс унасан залуу уусан усныхаа савыг цонхоороо гаргаад шидчихдэг ямар гээчийн ёс суртахуун, ямар гээчийн хүмүүжил, ямар гээчийн соёлд манай залуучууд суралцчихсаныг мэдэхгүй юм.

100_54f628c525404b1eedf1eddc4bd4607f

Харахад соёлтой боловсон залуу шиг байгаа ч, залуу минь чиний үйлдэл хог түүдэг хүмүүсээс ч долоон дор байгааг мэдэх үү!

Тэгэхээр манай улсад нас хүйс, өндөр нам, баян ядуу, боловсролтой боловсролгүй хог хаядаг толгойдоо хогтой нөхөд байхад бид хичнээн энэ талаар яриад нэмэргүй тул “Толгойд нь хэлээд нэмэр болохгүй бол түрийвчтэй нь ярь” гэдэг үгийг зөвлөмөөр байна, эрхэм хотын дарга аа…

Ер нь монгол хүний тархи хогоор дүүрэн байна. Бидний тархи, оюун ухамсарт их цэвэрлэгээ хэрэгтэй болж.

Хэрэв та хог хаядаг, хаяж байгаа бол таны тархи, ухамсар хогтой байна!!!

gogo_hognii_esreg-middle

 

www.newsline.mn

Оюуны өмчийн хулгай буюу сэтгэлгээний доройтол

hbE8qY85

Оюуны өмч гэдэг маш том ухагдахуун юм шүү дээ. Гэтэл өнөөдөр манай улсад оюуны өмчийг дээдлэх байтугай хулгайлах тэр ч бүүхэл эрхийг нь ч зөрчиж байгаа юм.

Манайхан улс дотроо биенээсээ хуулбарлаж мөлжөөд зогсохгүй гадны юмыг ч гайхамшигтай сайхан хуулдаг хүмүүс. Хүн алж хүрээ талвал л гэмт хэрэг болдог, хүний санааг хулгайлж өөрийн юм шиг ашиглахыг харин гэмт хэрэгт нэг их тооцолгүй өнөөдрийг хүрлээ.

Хүний оюунаас санаа төрнө гэдэг эх хүн өөрөөсөө амь таслахтай бараг ижил зүйл байдаг. Яахав гаргасан санааг нь гэрээ хийгээд тохиролцож авах нэг өөр, шууд болон нууцаар авах нэг өөр шүү дээ. Хуулаад, хулгайлаад авсан бүтээлийг нь олж мэдэхгүй гэж боддог хүмүүс их өрөвдөлтэй.

Интернет хөгжчихсөн, улс даяаршихын хирээр хүмүүс тив дэлхийг дамнан сурч боловсорч, амьдарч байхад хуулсан, хуулбарласан бүтээлийг олж мэдэх амархан. Тийм байхад монголдоо хүртэл зохиогчийн эрхийн хууль зөрчөөд байдаг үнэхээр цайчихсан хүмүүс бас байна.

Ямартаа ч “Оюуны өмчийг дээдэлье”, “Зохиогчийн эрхийг хамгаалъя” гэж орилоод нэг их нэмэр болсонгүй.

Одоогоос хоёр жилийн өмнө “Скайтел” компани болон иргэн Б.Буян нарын хооронд оюуны өмчийн хулгайн зөрчил үүсэж байсан. Иргэн Б.Буян “Скайтел” компаний ашигладаг логог “Миний хийсэн дүрсийг цоолборлон гаргаж санааг минь хуулбарласан” хэмээн шүүхэд хандаж байсан цаг саяхан.

download

download (1)

download (2)

 

 

 

 

download (3)

 

 

 

 

download (4)

 

 

 

 

Гадаадын улс оронд шинэ санаа (Idea) гэдэг нь өөрөө маш том ойлголт, маш том амжилт байдаг. Тэр ч бүүхэл бизнес эхлэхэд “Нэгэнд нь санаа, нөгөөд нь чадвар харин гурав дахид нь мөнгө байхад амжилтыг бүтээж чадна” гэсэн үг ч байдаг.

Харин монгол улсад бол санаа гаргаад байхад дэмжихгүй дарж байгаад дараа нь хуулбарлаж хулгайлах үзэгдэл их. Монголчууд гар хөлөө байтугай толгой ажиллуулах тун дургүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс. Энд мэдээж юм хийж бүтээж байгаа оюунлаг залуус хамаарахгүйг сэргэг оюунтай хүмүүн та болгооно уу.

Зүгээр юм хоёр талтайн үлгэрээр хийж бүтээдэг “Оюунлаг” хэсэг байхад хийснийг нь ашигладаг “Празитууд”-ын хэсэг гэж бий. Энэ бүлэгт л оюуны өмчийг хулгайлагчид багтана.

Бас нэгэн жишээ дурдахад саяхан үзэгчдийн хүртээл болж үзэгчдээс нилээн өндөр үнэлгээ аваад байсан “Хувьсал” продакшний “Зүрхээр наадагч” уран сайхны кино хулгайн бүтээл байсан гэх сенсаци сошиал ертөнцөөр нэг тархсан.

Untitled-16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

XopoM.com-Зүрхээр-наадагч-МУСК-трейлер-01

Харин хайртай уран бүтээлчдийг нь муулаад ирэхээр “хийж байгаа нэгэндээ дандаа гай болох юм аа”, “Тамын тогооны үлгэр шиг хийж бүтээж байгаа нэгнээ үргэлж араас нь татах юм”, “Сайн яваа нэгэндээ битгий атаарх” гэх мэт уран цэцэн үгээр хамгаалахыг нь хараад нээрээ бас тийм шүү гэх бодол төрнө.

Энэ мэтээр муу муухай үйлдэл хоохойлогдон үлддэг болохоор монгол шиг хүн цөөнтэй жижигхэн оронд хэрэг ингээд л нам гүм болно.

Гэхдээ хүн гэдэг амьтан уншихаа больвол сэтгэхээ больж сэтгэхээ больвол дэвшихээ больдог юм. Яг үүн шиг юм хийе гэж зорьсон л бол шинийг санаачилж, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй.

Хулгайлсан, хуулбарласан жишээнүүд үүгээр дуусахгүй өч төчнөөн бий. Жишээлбэл, “Сайн, муу, хэрцгий” уран сайхны кино, мөн шинээр гарч байгаа кинонуудын постер зургууд, шинэхэн гарсан дуу, шинэлэг гоё клипүүдэд ч санаа хулгайлсан тохиолдол цөөнгүй бий.

10931088_780599448722568_8903236806106997950_n

 

 

 

 

 

 

 

 

 

11229414_780599525389227_7043475968478255358_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11272142_780599592055887_1409742336_n

 

 

 

 

 

11350403_780599482055898_5978697398605323601_n

 

 

 

 

 

 

 

Манай улсад ер нь ярих нь ихсэж хийх нь багасаад, амрах нь ихсэж ажиллах нь багасаад, хуулах нь ихсээд сэтгэх нь багасаад улам бүр л бэлэнчлэх сэтгэлгээ бэлэн юм руу зүтгээд байна.

Тиймээс оюуны өмчийн тухай хуулийг чангатгаж хуулийн дагуу асуудлыг шийддэг болбол тун хэрэгтэй байна.

www.newsline.mn

Иргэдийн мөнгөөр хөлжиж байгаа барилгын салбарын буглаа болсон “Эко Констракшн”

eco1-3

“Эко Констракшн”-ий захирал С.Нямдаваа гэж ажил хөдөлмөрөөсөө илүү авгай хүүхний асуудлаар олонд танигдсан нэгэн. Сайхан хүүхэн, сайн унаа, хулхи барилга, хууль зөрчсөн үйлдлүүдээр нь түүнийг монголчууд андахгүй болсон.

Анх 2002 оноос барилгын салбарт “Эко Констракшн” нэрээр үйл ажиллагаа явуулж эхлэн Баянзүрх хотхон, Баянгол I, II, Маршал таун, Голден парк, Нарлаг, Тэмүүлэл зэрэг 50 орчим чанарын шаардлага хангахгүй, иргэдийн тав тухыг алдагдуулдаг барилгууд бариулж өнөөдрийг хүрсэн.

Баригдсан, баригдаж байгаа “Эко Констракшн”-ий барилгууд мэргэжлийн хяналтаар ордог эсэх нь ч эргэлзээтэй. Учир нь улсын байцаагчийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж байгаа хүнд энэ зэргийн хууль зөрчсөн үйлдэл юу ч биш гэх иргэдийн хардлага аль эртнээс төржээ.

Барилгын салбар дотроо хамгийн нэр хүнд муутай үргэлжийн мөнхийн муу нэрээр бичигдэж байдаг Эко констракшн бүр дөжирчихсөн бололтой. Барьсан барилгад нь асуудал гарч, баригдаж байгаа барилгаас нь болж хүний амь болоод эд хөрөнгө эрсэдсээр багагүй хугацаа өнгөрсөн ч тэгэс ингэсхийж байгаад нам дарагддаг.

-Эко констракшн” компаний барилга ингэлээ, тэглээ гэх хэл ам НМХГ-т тасралтгүй ирдэг гэнэ. НМХГ-т тус компанитай холбоотой гомдлын 76.47% нь агааржуулалтын алдаатай холболт, 52.94% нь барилгын дээвэр, 47.06% нь шугам сүлжээ, 35.29% нь цахилгааны шугам сүлжээ зэрэг асуудлаар иргэд гомдол гаргадаг байна.

Чанарын шаардлага хангахгүй хямд төсөр барилгын материалаар хурдан хугацаанд шуурхай барих гэсэн үйлдэл нь технологийн алдаатай гүйцэтгэл хийгдэхэд нөлөөлдөг тус компаний барилгад иргэд амьдрах ххийгээд худалдан авахаас зайлсхийдэг болжээ.

eco1

 

 

 

 

 

 

 

 

 

eco1-2

 

 

 

 

 

 

 

 

 

dea088e9cadf584eoriginal

С.Нямдаваа 2008 онд МАН-аас Чингэлтэй дүүргийн НИТХ-д нэр дэвшиж “Гэр хорооллыг орон сууцжуулна” хэмээн амлаж гарч ирсэн. Сонгогдон гарч ирсэн дөрвөн жилээ юм хийж харагдалгүй өнгөрөөсөн. Харин ч эл хугацаандаа нийслэл хотын хаана эрэлттэй ашигтай газар байна тэнд хулхи барилгуудаа барин өндөр үнээр зарж  иргэдийн халаасыг сэгсэрсэн. Нэг үгээр хэлэхэд Улаанбаатар хотын хамгийн ашигтай газарт хамгийн муу барилга барьдаг компани юм.

Авах хүн бөхийж өгөх хүн гэдийдэгийн үлгэрээр “иргэдээс мөнгийг нь авчихсан орон сууцандаа оруулчихсан тэгээд л болоо гэсэн шиг асуудал гарсан барилгууддаа анхаарал хандуулана гэж байхгүй”. Тийм ч учраас иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр НМХГ-аас Эко констракшний барилгуудад хяналт, шалгалт оруулдаг гэх.

Хууль үйлчилдэггүй том толгойтой Эко констракшний талаар олон таагүй мэдээлэл гардаг ч чичлүүсээр байгаад сурчихсан болоод ч тэр үү, эсвэл толгойг нь илээд хуулийн гадна үлдээгээд байх томоохон артай болоод ч тэр юмуу толгой гудайж, айж ичи зүйлгүй явдаг байх.

Ямартаа ч иргэдийг хуурч, бохир аргаар мөнгө хүүдийлдэг балаг нь дуусдаггүй Экогийн барилгад орж амдрах хүн цөөрсөөр…

Эх сурвалж: WWW.NEWSLINE.MN

Дэлхийн хамгийн найдвартай машин-VOLVO

volvo1927 оны 4-р сарын 27-нд Шведий Готёнбург хотноо эдийн засагч Ассар Габриелссон, автын инженер Густав Ларссон нар нийлэн Вольво автомашины үйлдвэрийг үүсгэн байгуулжээ. Volvo нь “I roll” гэсэн латин үгнээс гаралтай.

Уг машиныг үйлдвэрлэх гол зорилго нь тухайн үед Ассар өөрийн эхнэрээ автомашины ослоор алдсаны улмаас хамгийн найдвартай бат бөх машиныг бүтээж олон хүний амь насыг аврах байсан юм. Вольво нэр нь анхандаа 1915 онд Шведийн төрөл бүрийн тусгай шарик үйлдвэрлэдэг SKF АВ (Svenska Kullager Fabriken AB) компанийн дор тусаа охин компани байдлаар бүртгэгдсэн ба тухайн үед Ассар Габриелссон тус компанид эдийн засагчаар ажиллаж байсан байна.

Тэдний анхны бүтээл “ÖV4” загвар 1927 онд үйлдвэрээс гарав, гэвч анхны жилүүдэд буюу 1927-1929 онд дөнгөж 996 ширхэг “ÖV4” үйлдвэрээс гарч төдийлэн амжилтанд хүрсэнгүй.

volvo1

“Жакоб” хочит анхны Вольво ÖV4. Цуваа 4 цилиндр, 1940сс моторын багтаамжтай “задгай” загвар. Машины бүхэл биеийг хамгийн бат бөх металаар хийсэн бөгөөд зөвхөн гүн хөх, хар хүрээтэй нэг өнгөний сонголттой байжээ


 

1929 онд гарсан дараачийн загвар болох PV651 тус компанид амжилтыг авчирав. 3000сс багтаамж болон 6 цилиндрээр хүч нэмсэн PV651 модел нь 55 морины чадалтайгаас гадна тухайн үедээ стандарт люкс ангилалын машин болж хувирчээ.

volvo2

PV651 нь анхны 6 цилиндирт тансаг зэрэглэлийн автомашин


1931 он гэхэд Вольво аль хэдийн хувьцаа эзэмшигчиддээ ашиг хуваарилаж эхэлсэн ба 1932 онд 10000 дахь машинаа үйлдвэрээс гаргаж байжээ.

1958 онд Вольво зорчигч болон жолоочийг ослын үед хамгаалах технологийг боловсоруулахаар “Сааб аэроспэйс” компаниас инженер Нилс Болинийг урвуулж авсан нь автомашины түүхэнд “3 цэгт суудлын бүс” буюу өнөөгийн бидний хэрэглэдэг суудлын бүсийн зохиогчийн патентийг авах нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд 1959 оноос Вольвонууд суудлын бүстэй үйлдвэрээс гарч, 1967 оноос зорчигчийн арын суудалд стандартаар хийгдэх болжээ.

Инженер Нилс Болин болон түүний бүтээл “3 цэгm суудлын бүс”

Инженер Нилс Болин болон түүний бүтээл “3 цэгт суудлын бүс”

Түүнчлэн 1970 оноос эхлэн “Вольво-ослын шинжилгээний баг” Шведэд байгуулагдан, тухайн үеэс бүртгэгдсэн осол бүрийг цагдаа нарын тусламжтайгаар судалгааны баг шинжилж хамтран ажилладаг. Хэрэв ослын шалтгаан урьд өмнө бүртгэгдээгүй юм уу шинэ төрлийн нөхцөл байдал үүсвэл уг багийхан мэдээллийг боловсоруулан Вольвод мэдэгдсэнээр дараачийн загвартаа түүнээс хамгаалах тоноглол, төхөөрөмжөөр хангах боломжтой болдог. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг цорын ганц машин үйлдвэрлэгч бол Вольво юм.

Автомашины аюулгүй байдлын системд хийсэн Вольвогийн “хувь нэмрээс” дурьдвал:

 

  • Анхны хажуугийн мөргөлтөөс хамгаалсан хийн дэр
  • Анхны жолооч болон зорчигчийг хажуугийн доргилтоос бүхэлд нь хамгаалдаг хийн хөшигvolvo4
  • АНУ болон Европд анхны дөрвөлсөн 5 одот аюулгүй байдлын үнэлгээ авсан
  • Анхны ослын үе дэхь эргэлтээс хамгаалах системийг жипний төрөлд XC90 загвартаа оруулж өгсөн (Rollover Protection System)
  • XC 90 загвар нь SUV төрөлд арын суудал дахь 3 зорчигчийн толгойг доргилтоос хамгаалах анхны системийг бий болгосон
  • 1992 онд USA TODAY сонины судалгаагаар 1986-1992 оны хугацаанд автын осолд өртсөн жолооч ба зорчигчийн Вольвод нас барсан НЭГ ч тохиолдол бүртгэгдээгүй нь одоо хүртэл ямар ч загварын машины эвдэгдээгүй амжилт
  • Албандаа Вольво-г хэрэглэдэг цагдаагийн албаныхан, бусад олон мянган хүмүүсийн амийг аварсан талархалын захидлыг хүлээж авсанаар “Вольво миний амийг аварсан” нэртэй клубыг үүсгэн байгуулжээ.

2015-volvo-xc90-front-three-quarters-view-rendering

Volvo saved my Life Club , http://www.volvocars.com/us

  http://www.volvocars.us/_Tier2/WhyVolvo/Safety/VolvoSavedMyLife.htm

Д.Болор

Эх сурвалж: www.newsline.mn

 

 

ESP гэдэг төвийн хүнд суртал, хариуцлагагүй нь хэрээс хэтэрчээ!!!

Teaching in progressДэлхий нийтээр даяаршихын хирээр тэртээх уулнаас цааш айлгүй гэж, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэдэг цаг аль эрт өнгөрсөн билээ. Талын Mонголын малчин ардын хүүхэд ч хэл усаа сурч, хичээл номондоо шамдвал хойд урд 2 их гүрэн энүүхэнд,  арлын япон, англи, америк гээд бөмбөрцгийн хаа ч хүрч дэлхийн хүн ардаас дутахгүй өндөр боловсрол эзэмшиж, мөн сэтгэл зүтгэл байвал эх орноо хөгжүүлэх боломж бүрдсэн.

Харин энэ цаг үед гадаадын их дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхэд залуус өдрөөс өдөрт олширч байхад тэдэнд чөдөр тушаа болсон  “ESP Center”  гэх байгууллага боловсролын салбарт том толгойлон “Бизнес” хийж байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 4 давхар улаан тоосгон байшинд байрладаг тус төвийг хүмүүс төдийлөн мэдэхгүй ч, англи хэлний IELTS-ын шалгалтанд оролцсон хүмүүс харин андахгүй. IELTS-ын шалгалт авахаас гадна англи хэлний сургалт дамжаа ч хичээллүүлдэг бизнесийн байгууллага юм.

Гадаадын шилдэг их дээд сургуульд суралцахын тулд мэдлэг чадвар хичээл зүтгэл хөрөнгө мөнгө  багагүй шаардагддаг тул дундаж болон түүнээс доош орлоготой айлийн хүүхэд гадаадад сурна гэдэг мөрөөдлөөс цаашгүй байсан үе саяхан. Харин сургалтын “Төрийн сан”-гийн санхүүжилт бий болсны буянаар тухайн сургуулийнхаа шаардлагыг хангаж, урилгаа авсан хүүхдүүд тэтгэлгээр сурах боломжтой болсон. Мөн тухайн орны засгийн газруудын тэтгэлэг, сургууль, муж орны тэтгэлгүүд ч элбэгшээд буй.

Дэлхийд нэр хүндтэй их дээд сургуулиудын томоохон шаардлага нь гадаад хэлний оноотой байх хэрэгтэй .

Англи хэлний TOEFL-ийн шалгалт авдаг газар монголд 6 байдаг ба өрсөлдөөн ихтэйн улмаас шалгалтын явцад шударга бус үйлдэл, алдаа мадаг гаргавал хаагдах хүртэл арга хэмжээ авах боломжтой бөгөөд шалгалтын давтамж, үнэ өртгийн хувьд ч боломжийн байдаг байна. Харин IELTS -ийн шалгалтыг ганхан ESP Төвд авдаг нь тус төвийнхний хамраа сөхөж, хариуцлагагүй, бүдүүлэг аашлах шалтгаан нь бололтой.

Үүдний жижүүрээсээ эхлээд мэргэжилтэн ажилтнууд нь харилцааны соёлгүй, хүнд суртлын үүр болсон тус төвд хүнтэй эелдэг дотно боловсон харилцаж сурсан хүн бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй гэнэ.

Өнгөрөгч 4 дүгээр сард л гэхэд IELTS-ын шалгалтанд орсон оролцогч  өөрийн авсан оноотойгоо санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн нягтлан шалгуулахаар очтол ажилтан нь ихэд дурамжхан: “-185000 төгрөг  төлөөд материалаа шалгуулж болно. Хариу нь 8-10-н 7 хоногийн дараа ирнэ.  Английн консулруу хүсэлтийг чинь явуулна. Их удна.” гэсэн хариуг өгчээ. Техник технологи өдрөөс өдөрт хөгжиж буй өнөө үед Англируу морин тэргээр явуулахгүй нь лавтай. Ахин шалгуулах дургүй байсны шалтгаан нь сүүлдээ ил болсон байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх англи хэлний шалгалт авах эрхийг авч дан ганцаар ноёрхсон тус төв нь шалгуулагчдын материалыг эндээ засч, өөрсдөө оноо тавьдаг нь төдийлөн ил биш  ажээ. Үүнийгээ шалгуулагчдад англируу явуулдаг гэж эхэндээ худал хэлж байсан бөгөөд гомдол гаргасан үйлчлүүлэгчтэй соёлгүй харьцаж, уур бухимдлаар дүүрсэн нэг ажилтан  нь санамсаргүй үнэнээ хэлчихсэн гэнэ. Тэд сонсгол, уншлагын тестийн шалгалтыг машинаар засдаг ч яриа, бичлэгийн төрлүүдэд өөрсдөө оноо өгдөг ба английн талаас зөвхөн тэдний гаргасан үнэлгээг баталгаажуулдаг төдий ажээ. Тухайбал ярилцлагын үед  “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэх аль нэг гадаад орны багштай оролцогч өгөгдсөн сэдвийн дагуу  ярилцаж асуултад нь хариулна. Тухайн хүний өнгө үзэмж, хувь хүний үзэл, харах өнцгөөр дүгнэж болохуйц. Мөн бичлэгийн төрөл дээр оролцогчийн бичсэн Эсээг мөн л эндээ засна. Ингэхдээ өөрсдийн үнэлгээ өгөх боломж бүхий аль нэг төрөл дээр бага оноо тавьдаг байх магадлал өндөр гэнэ. Жишээ нь Австралийн засгийн газрын тэтгэлэг гэхэд шалгалтын нийлбэр оноо нь 6.5 -аас багагүй байх ёстой ба төрөл тус бүрийн оноо нь бүгд 6.0-с дээш байхыг шаарддаг. Гэтэл оролцогч бусад төрөл дээрээ өндөр оноо аваад яриа, бичвэр 2-ын аль нэг дээр 6 онооноос бага авахад тус тэтгэлэгт хамрагдах эрхгүй болно. Ингэснээр ахиад л 185 ам доллар буюу 400-гаад мянган төгрөгөө төлж ахин шалгалт өгөхөөс аргагүй болно. Энэ тоолонд ESP төвийн ашиг орлого нэмэгддэг.

Сар бүр болдог тус шалгалтанд нэг удаа 100-120 хүн оролцдог нь анзаарагдсан ба бүртгэл нь 1 сарын өмнөөс хаагдаж цаана нь бүртгүүлж амжаагүй өчнөөн хүн хоцордог байна. Зарим сард 2 удаа шалгалт авах нь ч бий.Энэ нь тэд сард 100 хүн шалгалт өгөхөд дор хаяж 34 сая төгрөгийн орлоготой буюу тогтмол ашигтай ажилладаг гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь ахин шалгалт өгөе гэсэн хүнд “бүртгэл дууссан, чиний өмнө 50 хүн  нөөцөнд бүртгэгдсэн байна” гэчихээд өмнөх шалгалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа тул  цааш нь шалгуулна гэхэд “50 биш 10 гаруй хүн л байгаа л даа”  гэснээ дараачийн шалгалт эхлэхээс 3 өдрийн өмнө “-Та шалгантанд оролцохуу? 1 хүн оролцохгүй болчихлоо” гэж утасдсан байгаа юм. Нөгөө 10, 50 н хүн байсаар байхад яагаад гомдолтой гэж байгаа хүнийг гомдлын мөрөөр шалгуулж өгөх сонирхолгүйгээр дахин шалгалтанд оролцуулах болов. Мөн шалгалтын бэлтгэл зогссон, цаг нь тулсан 3 хан хоногийн өмнө дуулгадаг нь ахин шалгалтанд амжилтгүй оролцвол “чи угаасаа л муу юм” гэж хэлэхэд гайхах зүйлгүй.

Хүнд сурталтай тус төвийнхний хариуцлагагүй байдлыг гэрчлэх томоохон хэрэг мандсан нь оролцогчийн шалгалтын материал дээр үндсэн хэл гэсэн хэсэгт “Сээрби” хэлтэй гээд биччихсэн байв. Ингээд тус оролцогч Сээрби улсын үндсэн хэлтэй, Монголд амьдардаг, Америкруу гарах гээд байгаа нэгэн болж хувирсан байна. Америкийн болон бусад орны визенд орох үндсэн шаардлагуудын нэг болсон гадаад хэлний шалгалтын материал нь ийм том алдаатай болсон нь юун гадаадад сурахтай манатай болгож үүнийхээ учрыг олохоор нааш цааш явж олон талын төвөг удсан нь мэдээж.  Үймээн самуунтай Сээрби улсын хэлтэй болчихсон хүнийг тийм амархан  хилээр нэвтрүүлэх виз гаргаж өгөх улс хаа байх билээ дээ.

Ийм том хариуцлага алдсан тус төв дээр  сэтгүүлч дагуулаад очиход нь бүдүүлэг дээрэнгүй хэдэн ажилтан нь уурлаж уцаарлан “энийг хүн л бичсэн юм чинь алдаж болно ш дээ засаад өгчихнө” гэчихээд уучлаарай гэх нь байтугай албатай юм шиг өөрсдийгээ өмөөрөн түнтгэнэж та нар явдаг газраараа яв, юм олж долоохгүй гэсэн шиг Английн Консулын нэрээр түрий барин ундууцсан байна.

Удирдлага гэх хүн нь ч байхгүй, хэдэн ууртай ихэмсэг, ярвагар ажилтнууд нь иймэрхүү янзтай тус төв ганцхан хоногийн дотор мөнөөх алдаатай материалаа өрсдөө засаад өгчихсөн нь бүр ч гайхалтай. Гомдолтой гээд шалгуулах гэхээр “англируу явуулна 8-10-н долоо хоног болно” гэчихээд өөрсдийнх нь алдаатай үйлдэл илэрмэгц тэр дор нь засчихаж болдог ийм амархан, ийм хямдхан шийдэх асуудал байсан нь өөрсдийн дураар дүгнэн шалгуулагчдын оноон дээр “ажиллаж”, ахин дахин шалгалтанд оруулж “бизнес хийдэг” байх гэсэн сэжиг, таамгийг улам нэмэгдүүлж байна.

Энэ мэтчилэн хичнээн олон хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг нь чөдөрлөж, хариуцлагагүй бүдүүлэг, загнасан бол гэдэг нь таашгүй.Томчуудын хүүхдүүдэд гадаад дотоодын сургуульд орох асуудал биш байж болох ч шалгалт шүүлэгээ өгч оноогоо авч тэтгэлэгт хамрагдах зорилготой хүмүүс нь ихэвчлэн бор зүрхээрээ өөрийн чадлаараа яваа эгэд ардын хүүхдүүд байдаг нь үнэн. Гадаадын их дээд сургуульд нэгэнт тэнцсэн хүүхдүүд очоод орчинд нь амьдарч, хэлний бэлтгэлд сууж аяндаа хэлний бэрхшээлгүй  болчихдог тул манайх шиг жижиг буурай орны хувьд хүүхэд залуусаа аль болох дэмжээд өгөх хэрэгтэй баймаар. Дэмжиж, өндөр оноо тавьдаггүй юмаа гэхэд шударга, нээлттэй хандах хэрэгтэй.

Хамгийн харамсалтай нь энэ байгууллагын үйл ажиллагааг хянадаг, хариуцлага тооцдог байгууллага одоогоор алга. БСШУЯ-наас тодруулахад “Манайд ямар ч хамаагүй, өөрсдөө зөвшөөрлөө Английн талаас аваад шалгалт авдаг газар” гэсэн хариулт өгсөн юм.

Дэлхийн шилдэг сургуульд суралцах, эх орныхоо нэрийг гадаадад гаргах, эргээд боловсон хүчнээр бэлтгэгдэн ирэх хүмүүсийг шалгаруулах хэлний шалгалтыг Боловсролын яам яагаад хариуцан  зохион байгуулж чаддаггүй, шударгаар шүүн дүгнэж болдоггүй юм бэ?

ESP мэтийн хувийн байгууллага компаниудыг өөгшүүлэн давраалгүй, хэрхэн үйл ажиллагаа явуулж буйг нь хянах зохицуулах газар байна уу? Нөгөө ШӨХТГ гэх мэт нь хаачсан бэ?

Эх сурвалж:www.Newsline.mn

11414801_994319173935444_1425531304_n

11414782_994320747268620_140898861_n

А.Эрдэнэбаатар: Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой

Ц.МЯГМАРБАЯР

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт  хавар­­жилт, мал төллөлт, тариалалтын ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Хөвсгөл аймгийн газар нутгийн 65 орчим хувь нь хуурайшилтай дөнгөж 35 хувь нь чийг­шил­тэй байна. Зүүн урд зүгийн сумдын нутагт хуу­райшилт ихтэй. Шороон болон цасан шуурга үе үе дэгдэж хаваржилт, мал төллөлт хүндрэх төлөв байна. Мөн ой хээрийн түй­мэр гарах магадлал их боллоо. Бид зүүн болон урд зүгийн сумдад анхаар­лаа хандуулж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Байгаль хамгаалах улсын байцаагчид, байгаль хамгаалагч, Хилийн цэрэг, Цагдаагийн газраас хүч нэмэгдүүлэн  аймгийн эргэн тойронд хөдөлгөөнт эргүүлийн багуудыг  гаргасан. Хөдөлгөөнт эргүүлийг жил бүр зохион байгуулснаар өнгөрсөн онд гэхэд манай аймаг  ой хээрийн түймэргүй хаваржсан.  Хоёр удаагийн  ой хээрийн  жижиг түймрийг эс тооцвол  өмнөх жилүүдийнхээс эрс багассан. Ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ жил 12 сая төгрөг зарцуулна. Энэ жил 1.8 сая толгой мал төллөнө. Дөрөвдүгээр сарын эхний мэдээгээр 156 мянга гаруй толгой мал төллөөд байна. Энэ нь төллөх малын 14.6 хувийг эзэлж төлийн хорогдолгүй байна. Манай аймгийн газар нутгийн 40 орчим хувийг газар тариалангийн бүс нутаг эзэлдэг. Гурилынхаа хэрэгцээг 100 хувь орон нутгаасаа хангаж байна. 2014 онд Атрын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ нь газар тариаланчдын урмыг сэргээж, идэвхийг нь сайжруулсан үйл явдал болсон. Цаашдаа гурилын экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Энэ ажлын үр дүн хаврын тариалалт, намрын ургац хураалтаар харагдана. Хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж, уринш бэлтгэх ажилдаа ороод байна.

-Энэ жил хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалт хийгдэхээр байна?

-Улсын төсвөөс манай аймагт энэ онд  38 тэрбум төгрөг баталсан. Мөрөн суманд 9.8 км авто зам барина. Мөн Сэлэнгэ, Дэлгэрмөрөн гол дээр нэг тэрбум төгрөгөөр гүүр барихаар болсон. Дөрвөн сургууль, таван цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээж дуусгана.  Шинээр соёлын хоёр  төв, битүү захын  барилгыг барина. 2015 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил багассан байна. 2014 онд зөвхөн Орон нутгийг хөгжүүлэх санд 12 тэрбум төгрөг баталж байсан бол энэ жил хоёр дахин буурч таван тэрбум төгрөг болсон. Үүний  60 хувь нь болох гурван тэрбум төгрөгийг 23 суманд хуваарилсан . Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтын  зарим дутуу хийгдсэн ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, Хатгал тосгоны хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээхэд 480 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргах юм.  Энэ онд аялал жуулчлалын  шинэ бүтээгдэхүүн, санал санаачлагад түлхүү анхаарч, гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэгийг байгуулахад 30 сая төгрөг төсөвлөсөн. ОНХС-гийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зорилгоор хөгжлийн таван хөтөлбөрийг санхүүжүүлэхээр боллоо.  “Залуучуудыг дэмжих хөтөлбөрт”  100 сая,  “Баг-88” хөтөлбөрт 88 сая төгрөг тус тус зарцуулна. Энэ нь 42 цэгт буюу 6000 км газарт явуулын  нэг цонхны үйлчилгээг  хөдөөгийн иргэдэд үзүүлэх юм . “ Оюунлаг Хөвсгөл” хөтөлбөрт эх хүүхдийг эрсдлээс хамгаалахад 30 сая төгрөг батлаад байна.  Мөн “ Цагаан чулуутын овоо” -г  30 сая төгрөгөөр тохижуулахаар ИТХ-аас шийдвэрлэсэн.  Хотгойдын шадар ван Чингүнжавын буудалж байсан түүхийн дурсгалт энэхүү овоог аймгийн тахилгат овоо болгосон.

-Аймгийн төвөөс холгүй байдаг түүхийн дурсгалт “ Буган чулуун хөшөөг” сүйтгэсэн талаар нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагаас гомдол гаргадаг. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-2013 онд ШУА-ийн зөвшөөрөлтэй, профессор Б.Эрдэнэбаатараар удир­дуулсан Орос, Монголын судлаачид хөшөөний орчимд археологийн малтлага судалгаа хийгээд буцааж дарахдаа хүнд даацын машинаар түрж, малтлагаар гарч ирсэн тахилын байгууламж, чулууг эвдэн хэмхэлж, үүссэн хонхор хотгорыг дүүргэлгүйгээр, газрын гадаргууг эрс өөрчилж, гинжит тракторын мөр үлдээгээд  явахыг оролдсон. Бид үүнийг эсэргүүцэж, цагдаад өгсөн. Аймгийн Засаг дарга комисс гарган шалгуулж, тэд гэм буруугаа хүлээснээр Аймгийн ССАЖГ, “Улаанбаатар” их сургууль, Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн хооронд “Уушигийн өврийн буган чулуун хөшөө, хиргисүүрийн цогцолборыг нөхөн сэргээх тухай” гурвалсан гэрээ байгуулсан. БСШУЯ-наас зарласан тендерийн дагуу ШУА-аас “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Эрдэнэбаатараар ахлуулсан баг судалгааны ажлыг хийсэн. Уг байгуул­лага  нөхөн сэргээлт, хадгалалт хамгаалалтын ажлыг стандартын дагуу хийгээгүй учраас асуудал үүссэн. Гэрээний дагуу БСШУЯ тухайн газрыг шүүхэд өгсөн. Шүүхээр шийдэгдэнэ.

-Таныг Засаг дарга асан Л.Цэрэнжавын заавар зөвлөгөөгөөр ажилладаг гэж ярьж байна. Энэ үнэн үү?

-Төрийн алба гэдэг тусгайлсан хуультай. Улс төрийн албан тушаалтай орж ирээд хуулийн хүрээнд ажиллах ёстой. Өөрийн үзэл бодлоор юм уу баг бүрдүүлэх гэсэн улс төрийн зарчмаар, эсвэл тодорхой хугацаанд хамтран ажиллаж, ажлын үр дүнг үнэлж дүгнээгүй байж сайн, муу байна гэж төрийн албан хаагчдад улс төрийн албан тушаалтны зүгээс хандах нь сөрөг үр дагавар авчирдаг. Төрийн албыг тогтвортой байлгах гэсэн Монгол төрийн бодлоготой харшилдана. Би улс төрийн намд ажиллаж байхдаа намын харьяаллаар боловсон хүчнийг тодорхойлох, төрийн албан хаагчдад хандах асуудлын эсрэг шүүмжилдэг байсан. Энэ ажлыг аваад төрийн албан хаагчдад тодорхой хугацаанд  үр дүнгийн гэрээ  байгуулж ажиллах  шаардлага тавьсан. Ажиллаж чадахгүй бол цаашаа, чадаж байвал наашаа гэсэн үг. Бүтэн жил ажиллаж байна. 2014 оны үр дүнг үнэлж дүгнэсэн. Боловсролын салбарт эхний шийдвэрийг гаргаж байна. Бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан ажлыг нь дүгнээд дөрвөн сургуулийн захирал, хоёр цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн захиргааны удирдах ажилтны ажлын хариуцлагыг дүгнээд тодорхой удирдах ажилтанд шийдвэр гаргах гэж байна. Шийдвэр гараагүй  учраас урьдчилж яримааргүй байна. Би бусдын зөвлөгөөгүйгээр улс төрийн болон төрийн ажилд ч, амьдралд ч бие даасан шийдвэрээ гаргах чадвартай урдаас бэлтгэгдсэн улстөрч. Л.Цэрэнжав дарга бид хоёр 1997 оноос хойш улс төрийн тогоонд чанагдсан. Нэг нь намын дарга хийж байхад би орлогчийг нь хийж байсан. Аймгийн Засаг дарга хийж байхад би агентлагийнх нь дарга хийж байлаа. Сүүлд Засаг даргын зөвлөх хийж байсан. Зарчим бол зарчим.  Л.Цэрэнжав дарга ч ийм ёс суртахуунтай хүн биш. Төрийн албанд орж ирээд заавал халаа сэлгээ хийж халж байвал шинэчлэл  болдог. Хийхгүй бол шинэчлэл биш гэж үнэлж дүгнэх бол учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл хэн чадвартай, ажлын илүү туршлагатай байгааг тодорхой хугацаанд харах нь чухал. Шууд улс төрийн зорилгоор үнэлэлт дүгнэлт өгөх буруу.

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг яагаад халах болов?

-Аймгийн Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Би  эрүүл мэнд болон боловсролын салбарт илүү анхаарч ажилласан. “ Хүүхдэд ээлтэй аймаг” болох зорилт тавьсан. Энэ салбарт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг түлхүү хийснээс гадна удирдах албан тушаалтан хэрхэн ажиллаж буйд хяналт тавьсан. “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирал, Рашаант, Төмөрбулаг сумын сургуулийн захирлууд чөлөөлөгдсөн.  Хатгал тосгоны сургуулийн захирлыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж байна. Мөн Хатгал, Баянзүрх сумын цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг хангалтгүй биелүүлсэн учраас хуулийн дагуу чөлөөлөгдсөн. Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн захирлын тухайд АТГ-аас хоёр удаагийн дүгнэлтээр нэг жилийн хугацаанд  уг албан тушаалд эргэж орох эрхгүйгээр чөлөөл гэсэн бичиг ирсэн. Өмнөх санхүүгийн зөрчлийг давтан гаргасан гэдгээр арга хэмжээ авсан байсан. Рашаант сумын сургуулийн захирал А.Өсөхцэцэг санхүүгийн зөрчил гаргасан.

-Сонгууль дөхөж бай­гаа учир халаа сэлгээгээ одоо хийж эхэлж байна гэж ярьж байна. АН-ын угшилтай хоёр хэлт­сийн даргыг халж бай­гаа гэж сонслоо. Тухайл­бал, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэлийн албаны даргыг ажлаас нь чөлөөлсөн юм уу?

-Улсын Бүртгэлийн Алба, Хөдөлмөрийн хэлтэс босоо удирдлагатай. Холбогдох яамны сайд томилдог. Хөдөлмөрийн  сайдын тушаал ирсэн. Тушаалд одоо байгаа хөдөлмөрийн хэлтсийн дарга түр томилгоотой байсан. Түр томилгоог гаднаас шууд хийдэггүй. Дотор нь ажиллаж байгаа хамгийн ойр чиг үүргийн хүнийг хуулийн дагуу томилдог. Хуульд нийцүүлж түр орлон гүйцэтгэгчийг томилдог. Тиймээс энэ орон тоон дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарласан. Улсын бүртгэлийн газрын даргаар өмнө нь  ажиллаж байсан, төрийн албан хаагчийн шалгалтад тэнцсэн удирдлагыг улс төрийн зорилгоор  халсан. Одоо байгаа дарга нь төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй хүн байгаа. Үүнийг хууль зөрчиж томилсон гэж үзэж байгаа. Улс төрийн намд олон жил ажиллаж байсан гэдгээр нийгэм, улс төрийн өнцгөөс нь намайг хардаж байсан байх.

-Дээрээ нэгдсэн ч гэсэн танай аймгийн тухайд МАН засгаа барьж байна. УИХ-д аймгаас сонгогдсон АН-ын төлөөлөл алга, ажиллахад хүнд байна уу?

-АН-ын зүгээс шүүмжлээд, анхааруулаад байгаа зүйл одоогоор алга. Түүх түүхээрээ үлдэнэ. Өмнөх удирдлага Л.Цэрэнжав дарга сайн, муугаараа зөндөө хэлүүлж байсан. Ер нь энэ аймгийн ирээдүйн хөгжлийн төлөө үе, үеийн удирдлагууд ингэж хэлүүлсээр ирлээ. Би ч гэсэн энэ замыг туулж байна.

-Хөвсгөлийнхөн Л.Цэрэнжав дарга зөвхөн өөрөө явдаг “Хөвсгөл Хүнс”  гэх мэт газруудынхаа замыг засаад ард түмний явдаг гол зам болох захын замыг засаагүй гэдэг. Засаг дарга юу хийж байгаа нь олны нүдэнд ил байдаг шүү дээ?

-Иргэдийн хүсэл сонирхлыг түрүүлж мэдрэх ёстой гэж боддог. Түүнд нь нийцүүлж ажиллавал эерэг сэтгэгдэл төрүүлэх болов уу. Хувийн зорилгоо урдаа тавиад байвал дороо л баригдах байх. Надад бол хувийн зорилго тавих шаардлага байхгүй. Би өөрөө төрийн хар хүн. Би хувийн ямар нэг аж ахуйн нэгжгүй. Энд тэнд газар хөрөнгө байхгүй.

-Улс төрийн  элдэв дарамт байна уу?

-Эхний жил улс төрийн шахалт хавчлага байсан. Тодорхой зарчим барьсан учраас эрсдэлд ороогүй. Одоо дээрээ цус холилдсон Засгийн газар тогтлоо. Өмнө нь улс төрийн ажил хийж байхад шүүмжлэх зүйл их байсан. Шүүмжилдэг байлаа. Одоо төрийн албыг залгуулж байгаа болохоор хуулиа дээдэлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч  байр сууриас хандаж байна. Улстөрийн сонгуулийн хуульд болон хоёр нам нийлж Засгийн газар байгуулсан зэрэгт санал бодлоо хэлж үнэлэлт дүгнэлт өгмөөр  байдаг. Гэхдээ хэлээ хазсан төрийн  хязгаарлалтад амьдарч байна. Хэлтсийн дарга хийж байсан нь дэндүү эрх чөлөөтэй байжээ.

-Цаашдаа Засаг даргаар ажиллахгүй гэж үү?

-Би нэг газар удаан байхыг хүсдэггүй. Улс төр, төрийн ажлыг хийхдээ 17 жил удирдах ажил хийсэн байна. Улсад 22 жил ажиллаж байна. Нэг ажил дээр дээд тал нь дөрвөн жил, доод тал нь хоёр жил ажиллаж байлаа. Тодорхой цаг хугацаанд л ажиллаж, өөрийнхөө хүчийг шавхаж дүнгээ тавиулах дуртай.

-Таны хөрөнгө орлогыг сонирхож болох уу?

-Би хуучин “Уран-Дөш” кино театрын хойно төв зам дагуу “Ганзага” хэмээх ТҮЦ-тэй байсан. Түүнийгээ дөрвөн жилийн өмнө найман сая төгрөгөөр зарсан. Хувьдаа нэг жи­жиг машинтай байсан. Саяхан долоон сая төгрөгөөр зарсан. Мөнгийг нь хүүхдийнхээ хадгаламжинд хийсэн. Өөр хөрөнгө байхгүй.Долоон хувийн хүүтэй орон сууцны зээлд хам­раг­даж хоёр өрөө байр авсан. Тэгсэн манайхан Эрдэнэбаатар гурван дав­хар байрны хоёр давхрыг тэр чигт нь авсан гэж ярьж байна. Тэнд бусад айл нь ороогүй байгаа. Саяхан хоёр айл орсон.

-Хөвсгөл аймаг авлига нэлээд газар авсан гэдэг үнэн үү ?

-Одоо тендер, худалдан авах ажиллагаа тусдаа албатай болсон. Хуулийн дагуу хяналтаа тавьж байна. Сэжигтэй санагдсан тендерт гарын үсэг зурдаггүй. Цахим тендерийг нээлттэй зохион байгуулж Мөрөн суманд 33 сая төгрөгийн үнэтэй усны машин авсан. Ил тод нээлттэй оролцсон. Цахимаар шууд хяналттай зохион байгуулсан. Саяхан хоёр дахь  цахим тендерийн шалгаруулалтыг аж ахуйн нэгж, иргэдийн дунд нээлттэй явуулсан. Манайх энэ жилээс авлигагүй аймаг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин