33 жилийн дараа хүүтэйгээ уулзсан Л.Бямбасүрэнд “өршөөл үзүүлж” болохгүй юмуу ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

нийтлэсэн Admin

eh huuГанц үгээр дутаж яваа нэгэндээ гарцаагүй түүнийг нь олж хэл… гэж манай дорны их яруу найрагч хэлсэн байдаг. Тиймээ, хүн төрөлхтөн бид ганцхан үгээр дутаж, ганцхан удаа хайрлаж, ганцхан удаа уучлалт гуйж, өршөөгдөхийг хүсдэг. Амьдралдаа алдсан “гэмт хэрэгтэн” гэх нэрийг насаараа зүүх болсон хүмүүс ч гэсэн ялгаагүй. Ганцхан удаа түүнд өршөөл үзүүлж, алдсан алдаагаа засах боломжийг хүсдэг.

Саяхан “Е-ТВ” телевизээр “Төөрөлдсөн тавилан” нэртэй сэтгэл хөдөлгөм нэвтрүүлэг гарч олон хүний уйлуулаад авсан билээ. Уг нэвтрүүлэгт нөхрийнхөө хүнд хэцүү дарамт, хүчирхийлэлд удаан зовсон нэгэн эмэгтэй тухай өгүүлнэ. Энэ хүн бол Монгол улсын иргэн Л.Бямбасүрэн юм. Түүний хэргийг эргэн сануулахад, 2004 оны 4 сард хүн амины хэрэг үйлдэж, 2005 оны хавар Эрүүгийн хуулийн 91.2 дугаар зүйл ангиар 18 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялыг 7 жил чанга дэглэмтэй, 11 жилийг жирийн дэглэмтэй хорих шийдвэрийг тухайн үед шүүхээс гаргаж байжээ. Тэрээр энэ жил 59 настай, түүний ялын хугацаа дуусахад 7 жил гаруй хугацаа үлдээд байгаа юм.

Анхны хань нь хорвоогийн мөнх бусыг үзэж, эхнэр хүүхдүүдээ орхин тэнгэрийн оронд заларсан гэдэг. Харин түүний хоёр дахь амьдрал тийм ч дардан байсангүй гэр бүлийн хүчирхийлэлд нөхөртөө байнга зодуулдаг байсан нь эцэстээ цөхөрч, шантарч, биеэ хамгаалахаас аргагүй байдалд хүрч аминд нь хүрсэн байна. Энэ нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа, хар толбо байсан нь мэдээж. Эмэгтэй хүний зовлон дуусдаггүй гэгчээр хүнд хэцүү амьдралтай нүүр тулсаар эцэст нь эрх чөлөөгөө хязгаарлуулж шоронгийн хаалга татахад хүрсэн нь харамсалтай.

Хүний амьдралын хамгийн баяр жаргалтай мөч, эцсийн зорилго нь амар амгалан, элэг бүтэн амьдрал боловуу…

Одоо ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хоригдож байгаа Л.Бямбасүрэн 33 жилийн өмнө буюу 1981 онд ганц хүүгээ нэгэн айлд өргүүлсэн гэдэг. Адилхан эх хүний сэтгэлээр охин нь хүүхэд гаргах боломжгүй гэсэн эхийн чин сэтгэлийн гуйлтаар хайртай үрээ айлд өргүүлсэн байдаг. Хүүгээ зургаан сар хүртэл нь ангир уургаа хөхүүлж түүнээс хойш сураг тасарч 33 жилийг ардаа үджээ.

Эхээсээ зургаахан сартайдаа холдсон Л.Бямбасүрэн Пүрэвжаргал хүү Баян-Өлгий аймагт Мөнхзаяа нэртэй болж ажиллаж амьдарч байгаа сураг гаргасан. Нэвтрүүлгийн багийнхан эх хүү хоёрыг уулзуулахаар тус аймгийг зорьсоноор нэвтрүүлгийн гол утга оршсон юм.

Хүүгээ 33 жилийн турш сэтгэлдээ тээж санаж, бэтгэрсэн эхийн сэтгэл үзэгч олны сэтгэлийг хөдөлгөсөн нь мэдээж.

Энэхүү нэвтрүүлгийг үзсэн хүн бүр хичнээн их уйлж, сэтгэл шимширч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “өршөөлийн хууль”-д хамруулах хүсэлтийг гаргасаар байгаа юм. Өдгөө 59 настай Л.Бямбасүрэн 18 жилийн хорих ял сонсож 11 жилийг торны цаана өнгөрүүлжээ. Түүний хорих ялын хугцаа дуусахад 7 гаруй жилийн хугацаа үлдсэн нь үзэгч түмний сэтгэлийг өвтгөсөн юм. Эдлэх ёстой ял шийтгэлийнхээ ихэнх хугацааг авсан Л.Бябасүрэн эмэгтэйд төр “төмөр нүүр” гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү нэвтрүүлгийн үзсэн хэн бүхний нууцхан бодолд амьдралдаа ганцхан удаа алдсан Л.Бямбасүрэн эмэгтэйг суллагдаасай гэсэн хүсэл төрсөн нь нууц биш байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэхүү нэвтрүүлгийг үзээд өршөөлдөө багтааж Л.Бямбасүрэнгийн үлдсэн амьдралыг гэр бүл үр хүүхэдтэй нь хамт байлгах хүсэл төрөх байх хэмээн бодном.

Ямартай ч эгэл жирийн энэ сайхан гэр бүлд нийт Монгол түмнийхээ өмнөөс аз жаргал, урт удаан сайхан амьдралыг хүсэж байна.

“Е-ТВ” телевизээс бэлтгэсэн “Төөрөлдсөн тавилан” нэвтрүүлгийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү…

Эх сурвалж: Шуурхай.мн

2014 оны онцлох эрхмүүд тодорлоо

baf803ad0bc3e7aeoriginalНийгмийн бүхий л салбарт амжилттай ажиллаж, нийгэм, улстөр, эдийн засаг болон урлаг спортын салбарт бусдыгаа хошуулчилсан эрхмүүдийг ард олонтойгоо хамтран нийтэд танилцуулж, тэдгээрийн ажил үйлсийг алдаршуулдаг юм. Их бүтээн байгуулалт тэдгээрийг босгосон авьяас чадвар, нөр их хөдөлмөрийнх нь үр шимийг ард олонд түгээн алдаршуулах нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс энд ямар нэгэн улстөрийн шалтгаан болон бусад нөлөөлөх хүчин зүйл үгүй. Гагцхүү ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдийг санал асуулга, судалгааны үндсэн дээр тодруулдаг уламжлалтай.

Энэ ч утгаараа улиран одож буй 2014 онд нийгэмд тэргүүлсэн 14 хүнийг та бүхэнд танилцуулж байна. Дашрамд дурдахад энэхүү шалгаруулалтыг нэр бүхий мэдээллийн сайтууд хамтран улиран одож буй 2014 онд онцгой үйл явдал өрнүүлсэн, бүтээсэн эрхмүүдийг уншигчидтайгаа хамтран шалгаруулж байгаа юм.  Тиймээс нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, удаа дараа тодорч байсан эрхмүүдийг тэгтлээ онцлохыг хүсээгүй. Учир нь өнөөдөр улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар төлсөн нэрт бизнесмэн “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалыг онцлох нь зүйн хэрэг байж болно. Гэвч олны анхааралд тэгтлээ ороогүй, орж байгаагүй өөрийн болон гаднын хөрөнгөөр өнөө цагт нэн чухал эмнэлэг барьж буй “Ачлал” группийн захирал М.Билэгтийг онцлохыг илүүд үзсэн хэрэг. Нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйлийг бүтээсэн, тийм шийдвэрт хүрсэн эрхмүүдийг юу юунаас чухалчлах нь бидний зорилго байв.

Энэ мэтчилэн долоохон настай Е.Төмөртөгс хүүгээс эхлээд тив дэлхийг донсолгосон тамирчид, холлиувудад хөл тавьсан жүжигчин гээд улс орны бүү хэл дэлхийн анхааралд орсон олон хүмүүсийг нэрлэж болно. Нөгөө талаар сайн муугаа дуудуулж байдаг ч яах аргагүй өнгөрөн одож буй жилд ямар нэгэн байдлаар улс орны амьдралд нөлөөлөх шийдвэр гаргасан эрхмүүдийг улстөрийн салбараас нэрлэхээс өөр арга байсангүй.

Сайн муугаа дуудуулсан ч найман аймгийг хатуу хучилттай замаар холбох амаргүй ажлыг хүнд үед гүйцэтгэсэн  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг оны онцлохоор нэрлэж таарна. Эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед зөв зүйтэй шийдвэр гаргаж, сөрөг хүчний байр сууринаас биш улс орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намуудтай хамтран Засгийн газарт ажиллахаар болсон МАН-ын удирдлагуудыг ч түүхэн шийдвэрт хүрчээ хэмээн энд онцлохоос өөр арга байхгүй. Яагаад гэхээр энэ нь хэн нэгэнд хамаагүй шийдвэр мэт харагдаж болох ч утга учрын хувьд, улс орны хувьд тулгамдсан үед улстөрийн намуудын эрх ашгийг үл тоон ийм шийдвэрт хүрсэн нь л онцлох үйл явдал болж байна.

 

1. Мөнхбатын Даваажаргал /Хакухо Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга/

Японы мэргэжлийн сумогийн  их аварга М.Даваажаргал 32 дахь түрүүг улиран одож буй 2014 онд авснаар Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын амжилттай зэрэгцсэн юм. Ёкозүна Хакүхо ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эвдсэн нь дуулиан тарьсан. Яг энэ мөчид Мэргэжлийн сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн хэлсэн нь ч арлын орон төдийгүй дэлхий нийтэд шуугиан дэгдээсэн юм. Ид ухаан бяр нь жигдэрч байгаа насан дээрээ яваа М.Даваажаргалд ахиад олон түрүү байгааг гэдгийг манай бөхийн мэргэжилтнүүд үздэг юм.

 

2.Миеэгомбын Энхболд /МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга/

Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ цагт ууган улстөрийн хүчин УИХ дахь сөрөг хүчний үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн билээ. Тиймээс энэ хүнд цаг үе, хямралт байдлыг даван гарахын тулд эрх баригч намын урилгаар Засгийн газарт хамтран ажиллаж байна. Улстөрийн бусад хүчинтэй эв эеийг хичээж, улс орон ард олныхоо төлөө энэ Засгийн газрын алдааг нь засч, оноог нь арвижуулах халуухан үүрэг хүлээгээд байгаа юм. Энэ бүх ачааны хүндийг үүрч, ухаалаг шийдвэр гаргахад улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж байгаа М.Энхболдыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

 

3.Гомбожавын Мэнд-Ооёо /Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч/

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо улиран одож буй 2014 онд Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн олон улсын академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг эх орондоо авчирсан сайхан тохиол байв. Энэ бол Монгол үндэсний бахархал. Энэхүү наадамд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн орон орны 50 гаруй яруу найрагч өрсөлдөж Монгол найрагч тодорчээ. Өөрөөр хэлбэл тив, дэлхий, олимпийн хэмжээнд хүрсэн наадам байв. Харин Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нар Монгол найрагчийн тоосонд үлдэж удаалснаас харвал Монгол найрагчийн зэрэг зиндаа, авьяас билэг хаана явааг төвөггүй харж болно. Энэ үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Европын дундах Крайова хотод надад олгож буй энэ шагнал нь Монголын их утга зохиол, тэр дундаа манай үндэсний яруу найргийг өнө эртний соёлт Европ тивд хэрхэн өндрөөр үнэлж хүлээн авч байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Цаг үе хүний хүсэл таашаал яаж ч хувьсан өөрчлөгдлөө гэсэн жинхэнэ яруу найраг түүнээс үл хамааран үнэт чанараа хадгалан оршиж, хүн төрөлхтний оюуны эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсаар байх болно” гэж хэлжээ.

 

4.Дуламсүрэнгийн Оюунхорол /УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд/

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нь 2014 онд хамгийн амжилттай ажилласан эмэгтэй улстөрч юм. Завхан аймгийн сонгогч иргэдийн дэмжлэгээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа тэрбээр шинэ оны босгон дээр Шийдлийн Засгийн газрын багт орж ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллахдаа намаа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. 2015 оны төсөв хэлэлцэх үед МАН-ын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж хямралын үеийн хэмнэлтийн төсөв болгосон.

Гурван ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа түүний санаачлан батлуулсан нийгмийн хамгааллын чиглэлийн буюу нийгмийн эмзэг хэсэг,  гэр бүл, эхчүүд,эмэгтэйчүүд, ахмад настан, хүүхэд, залуус болон малчдыг  дэмжих  агуулгатай олон хууль  өнөөдөр амьдралд хэрэгжиж, ард иргэдийн нэг хэсгийн амьдралд дэм тусаа өгсөөр байгаа.  Өнгөрсөн онд ч өөрийнх нь ажил хэргийн имиж болсон хүний төлөөх энэ санаачлагаа идэвхтэй үргэлжлүүллээ.  Төрөлх Завхан нутгийнхаа ард иргэдийн дэмжлэгийг гурван удаа хүлээсэн нь, эдийн засаг, нийгмийн амьдрал амаргүй энэ үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарыг удирдаж чадна хэмээн Монгол Улсын УИХ, МАН түүнд итгэл хүлээлгэсэн нь түүний улстөрчийн чансаа чангарч байгааг л харуулж байгаа юм.  Д.Оюунхорол  үнэхээр  тууштай, дайчин, шударга, тэмцэгч  улстөрч. Хамгийн гол  нь   ард түмнээ гэсэн сэтгэлтэй,  хүний төлөө төрийн түшээ гэдгээ ажил үйлсээрээ нэгэнт баталж чадсан билээ.

 

5.Содномзундуйн Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд/

Нийгмийн хамгаалал, даатгалын салбарт мэргэшсэн улстөрч бол яах аргагүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мөн. Тиймээс тэрээр 2008 онд баянголчуудын итгэл хүлээн УИХ-ын гишүүн болж, улмаар 2012 онд ахин сонгогч олны итгэлийн өвөрлөн УИХ-д суусан юм. Тэрээр 2012 оны сонгуулийн үр дүнгээр “шинэчлэлийн” Засгийн газар байгуулагдахад өөрийн мэргэшсэн салбар нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр салбараа удирдах болсон. Саяхан улстөр, нийгмийн салбарт түүхэн шийдвэр гарч, эрх баригч АН Засгийн газар улстөрийн бусад бүх хүчнийг урьсан.

Тиймээс Ч.Сайханбилэгээр удирдуулсан “Шийдлийн” Засгийн газар байгуулж, танхимаа шинээр бүрдүүлсэн. Энэ үед Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байсан С.Эрдэнийг энэ салбарт нь улираан томилсон нь огт санаандгүй хэрэг биш. Учир нь тэрээр нийгэм эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ үед өөрийн удирдсан салбараа чадварлаг удирдаж, өнөөдөртэй золгуулсан төдийгүй өнгөрч буй 2014 онд тус салбартаа олон шинэлэг зүйл бүтээсэн учраас С.Эрдэнэ сайдыг оны онцлох хүнээр тодрууллаа.

Тэрбээр УИХ-д улиран ажиллахдаа, Засгийн газарт улиран томилогдохдоо өөрийн мэргэшсэн салбарынхаа дагуу “Ахмадын эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” санаачлан ажлын хэсэг байгуулж байв. Мөн өнөөдөр хавтгайраад байгаа шагналын тоглоцоог цэгцлэх хуулийн төсөл нийгэмд хэрэгтэй олон хуулийн төслийг санаачилж хэрэгжүүлсэн нь яах аргагүй өнгөрөгч оны онцлох үйл явдал байв. С.Эрдэнэ сайд Хамтын тэтгэврийн сангийн тухай хууль гээд олон хуулийн төсөл санаачилж, бас хэрэгжүүлсэн гээд олон ажлын ард гарчээ. Тиймээс яах аргагүй 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

 

6.Цэрэнпилийн Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

 

Манай туршлагатай улстөрчийн нэг Ц.Даваасүрэн нь УИХ дахь “Бие даагчдын зөвлөл”-д багтаж байгаа билээ. Тэрээр парламентад хоёр дахиа хөвсгөлчүүдийнхээ итгэлийг хүлээн суугаа юм. Социалист нийгмийн үед буюу 1989 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлынхаа гарааг эхэлж байсан тэрээр 1995 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэнээр дэвшиж улмаар тэрээр улстөрийн албан тушаал тэр тусмаа эдийн засгийн чиглэлд ажиллаж ирсэн юм. УИХ-д хоёр удаа сонгогдсон тэрбээр Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа ажилласан. Тиймээс Ц.Даваасүрэн нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед байнгын хороог чадварлаг удирдаж, төсөвт хэмнэлт үзүүлэх талаар ч өөрийн оновчтой шийдвэрүүдийг гаргажээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Бие даагчдын зөвлөл”-өөр дамжуулан бусад улстөрийн хүчнүүдийн алдааг нь шударгаар шүүмжилж, оноог нь дэмжин ажилласан учраас 2014 оы онцлох хүнээр нэрлэж байна.

 

7.Жамъянгийн Мөнхбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/

Монголын нийгэм эдийн засгийн байдал тун эгзэгтэй байгаа энэ цаг үед улстөрийн ууган хүчнийг чадварлаг удирдаж, сөрөг хүчний байр сууринаас гэхээсээ илүүтэй бусад улстөрийн хүчинтэй хамтран ажиллахад онцгой үүрэг гүйцэтгэсэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна. Тэрээр энэ чухал цаг үед бусад улстөрийн хүчинтэй удаа дараа хэлэлцүүлэг явуулж, улмаар парламентад суудалгүй намуудтай үндэсний зөвшилцөл явуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг улстөрийн хүрээнийхэн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

 

8.Магваны Билэгт /“Ачлал” группийн захирал/

“Ачлал” группийн захирал М.Билэгт нь 20 жил хөдөлмөрлөж байж олсон хөрөнгөөрөө Монголд орчин үеийн жишигт нийцсэн хавдрын эмнэлэг барихад зарцуулаад байгаа аж. Тэрээр 2011 оноос “Ачлал оточ” төсөл хэрэгжүүлэн, дэлхийд тэргүүлэгч технологитой Япон улсын эмнэлгийн менежментийг эх орондоо нэвтрүүлэхээр ажиллаж буй нь энэ. Хавдрын өвчлөл ихэссэн энэ цаг үед төрөөс нэг ч төгрөг таталгүй Японы хөрөнгө оруулалт хувийн хөрөнгөөр эмнэлэг барьж байгаа учраас 2014 оны онцлох хүнээр тодроод буй. Нөгөө талаар гаднын хөрөнгө оруулалт асар ихээр буурч, Монгол Улс руу ирэх мөнгөний урсгал татарсан энэ цагт гаднаас хөрөнгө татаж, эмнэлэг барина гэдэг маш том ажил юм. Хамгийн гол нь хавдрын өвчлөл ихэсч, нас залуужсан үед ийм том хэмжээний төсөл амжилттай хэрэгжүүлж, түмэн олондоо тус хүргэнэ гэдэг юу юунаас чухал билээ.

 

9.Жазагийн Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд асан

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа манайд өвчлөл нь ихэсээд буй элэгний өвчинтэй тэмцэж, элэгний С вирусын эсрэг эм бэлдмэл оруулж ирэх ажиллагааг зохион байгуулсан билээ. Элэгний С вирусын эсрэг Софосбувир эмийн материалыг эмийн компаниас өнгөрсөн долдугаар сард бүрдүүлж өгсөн. Энэ дагуу салбарын яамны Хүний эмийн зөвлөлөөр хоёр удаа хэлэлцэгдсэн байна. Тиймээс тус эм бэлдмэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэх болон бусад олон ажлыг эхлүүлсэн ч улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэрээр энэ чухал цаг үед С вирусын шинэ эмчилгээний тухайд өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж, тус хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2–р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид оролцсон юм.

 

Энэхүү нэн чухал ажлыг Монгол Улсад эхлүүлж улстөрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч шинээр томилогодоод буй Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад энэхүү үндэсний хөтөлбөрөө өргөн барьсан юм. Тодруулбал, өөрийнхөө эхлүүлсэн энэ ашиг тустай ажлыг салбартаа өвлүүлэн үлдээсэн юм. Ж.Амарсанаа хэлэхдээ “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсныг уншигч та санаж буй.

 

 10. Ганбатын Болдбаатар /дэлхийн аварга Гавьяат тамирчин жудоч/

ОХУ-ын Челябинск хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-ий 60 кг-ын жингийн ангилалд ОУХМ Г.Болдбаатар алтан медаль тус төрөлд Монголоос төрж буй гурав дахь дэлхийн аварга болсон амжилтаараа 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тухайн үеийг сануулбал, ОУХМ Г.Болдбаатар D хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг ялан, гуравдугаар тойрогт Тайванийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановыг нутгийн дэвжээн дээр нь ялсан юм

 

11.Норовын Алтанхуяг /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан/

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг нь нийгмийн салбарт үр дүнтэй ажиллаж, нийт найман аймгийг хатуу хучилттай замаар холбосон билээ. Тэр тусмаа эдийн засгийн байдал сайнгүй энэ цагт үед бүтээн байгуулалтад томоохон үүрэг гүйцэтгэснээрээ 2014 оны онцлох хүнээр тодорч байна.

 

12. Норовын Тэгшбаяр /Цөмийн энергийн газрын дарга/

Урьд өмнө төдийлөн ойлголтгүй байсан цөмийн салбарт эргэлт хийж, энэ салбарыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг 2014 оны онцлох хүнээр тодруулж байна. Тэрээр цөмийн технологийн дэвшил гээд бүхий л талаар арга хэмжээ зохион байгуулж, гадаад дотоод харилцааны тал дээр шинэ дэвшил бий болгосон билээ. Хэдийгээр энэ агентлагийг татан буулгах харалган шийдвэр гарсан ч энэ салбарт шинэ дэвшил хийсэн нь цөмийн салбар цаашид манайд хөгжих томоохон алхамыг тавьсан юм.

 

13.Есөнтөмөрийн Төгстөмөр /шатарчин/

Оюун ухааны их мастер гэх алдарт хэргэмийг долоохон насандаа хүртсэн шатрын спортын дэлхийн аварга Е.Төгстөмөрийг 2014 оны онцлох хүнээр нэрлэж байна.

 

14. Балжиннямын Амарсайхан /СТА жүжигчин/

Манай залуу жүжигчин Б.Амарсайхан Холливудын ертөнцөд хөл тавьж, кинонд тоглосон ахны монгол хүнээр тодров. Б.Амарсайхан нь “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг  чадварлаг бүтээсэн учраас тэрээр 2014 оны онцлох хүнээр тодорч байна. Тиймээс жүжигчин Б.Амарсайхан нь “Марка поло” киноны нээлтэд оролцож холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцов. Тэр үүгээрээ монголчуудын авьяас билэг аль хэдийнээ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан билээ

Шуурхай.мн

САЙН МЭДЭЭ: УБ-Мөрөнгийн хар замын нээлт боллоо

Мөрөн хотыг улсын нийслэл Улаанбаатар хоттой холбох 253,3 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, төсвийн байнгийн хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЗТБХБ-ын дэд сайд Ержан, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, ИТХ-ын дарга Т.Болдбаатар нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.Уг зам ашиглалтанд орсноор аймаг, сумдын иргэдэд үр дүнтэй томоохон бүтээн байгуулалт боллоо.

 

 

 

“Хүннү” хороололд осол гарсан тухай тодрууллаа

10710885_1525964567644419_5380436149230247449_n

Их бүтээн байгуулалтын дуун ид хадаж, энэ хэрээр орон сууцны хороолол, барилга байшин үй олноороо баригдаж буй. Ийм ажлын гал дундуур хүний амь эрсдэх тохиолдол гарч байгаа бөгөөд үүнийг дагасан худал үнэн мэдээлэл тарж байдаг. Саяхан “Хүннү-2222” хороололын барилгаас  цахилгаан шатны хонгил, F1 дүгээр  давхраас хүн унаж амиа алджээ.
Тус барилга дээр ажиллаж байсан 51 настай иргэн Д. нь нэг метр орчим өндөртэй бэхэлгээг давж унаж амиа алдсан байна. Бидний ойлгож байснаар олон давхар өндөр дээрээс нисч амиа алдаагүй юм байна. Бид газар дээр нь очиж харвал цахилгаан шатны хонгил хаасан төмөр сараалжин хамгаалалт нь шалнаас нэг метр гаран өндөртэй бөгөөд шатны хонгил нь 10 орчим метр  байрлалд байх. Талийгаач Д энд ажлаа хийж байгаад 10  метр орчим өндөр дээрээс унаж осолдосон бололтой.

Энэ нь мэдээжийн хэрэг, урдчилсан таамаглал шүү дээ. Түүнээс биш цагдаа болон бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар чухам ямар байдлаар осолдсон болох нь тодорхой болж таарна. Юутай ч талийгаач Д 10 метр орчмын өндөр дээрээс унасан гэдгийг эх сурвалж харуулж байна. Уншигч та бидний баталгаажуулж авсан зургийг харна биз.

“Хүннү-2222” хорооллын энэ хэсгийн ажлыг “Ашид элбэг” хэмээх барилгын компани гүйцэтгэж байгаа аж. Тодруулбал, иргэн Д-гийн амиа алдсан хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани гэсэн үг.

Тиймээс энэ тухай “Хүннү-2222” төслийн удирдлагаас тодруулхад. Тэрээр “Манай барилгын F 1 давхарт цэвэрлэгээний ажил хийж байсан 51 настай Д шатны хонгил руу унаж осолдсон. Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн байгуулгууд шалгаж байгаа. Хараахан дүгнэлт нь гараагүй учир үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн мэдээллийг өглөө.

1604738_1525964497644426_1471313411511993724_n

10616488_1525964470977762_4542723506003550206_n

10641045_1525964634311079_6202275830690595449_n

10647083_1525964460977763_2010806329238393367_n

10685335_1525964707644405_9130572035545907711_n

10687223_1525964590977750_1082692298845941231_n

10689880_1525964690977740_9201612159489164676_n

10690017_1525964547644421_4100193814701231354_n

10710885_1525964567644419_5380436149230247449_n

10712818_1525964514311091_5416241729020110065_n

Эх сурвалж: Шуурхай.мн

Эболагаар үхэгсэд эргэж амилжээ

10726500_633918066724753_1903359989_nДэлхий дахинд ДОХ-оос ч илүү аймшигтайгаар, хурдацтайгаар тархаж байгаа аймшигт тахал болсон эбола вирус цар хүрээгээ өдөр ирэх тусам нэмэхийн зэрэгцээ олон шуугиан сенсаацийг үүсгэж байна.

Америк Орос болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр эбола вирусаар өвчилсөн үхдэл эргэж амилсан талаарх мэдээлэл шуугиж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдэгдэж байгаагаар Африкийн Ганта тосгоны оршин суугчдаас Эбола вирусээр нас барагсдын хоёр нь эргэн амилсан байна. Тодруулбал, Орон нутгийн Католик нутгийн оршин суугчид болох  40 настай Доррис Квои, 60 настай Ма Кебе үхлийн аюултай эбола вирусын нас барсны дараа эргэн амилж, гэнэт “босож, явж” хүмүүсийг цочролд оруулсан аж.
Канзасын Засаг дарга Сэм Браунблак энэ мэдээг сонсоод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ба эбола вирусийн тархалтын зогсоохын тулд шаргуу ажиллаж байгаа хэмээжээ. Тэрээр хэлэхдээ “миний амьдралдаа харж байсан хамгийн аймшигтэй зүйл үхдэл эргэж амилсан явдал байлаа” гэсэн юм. 
Тэд эбола чичрэг өвчнөөр нас барсан ба оршуулах зан үйлийн үеэр гэнэт амилсан байна. Оршин суугчид гайхаж нас барсан тэднийг хараад эмх замбаараагүй байдал үүссэн аж. Тосгоноос оршуулгын газар маш хол байдаг хэдий ч тэд тосгоны төврүү орж ирсэн явж байжээ.

Африкийн халдварт өвчинтэй хүмүүстэй харилцагч хоёр ажилтан энэхүү хоёр амилсан үхдлүүдэд хазуулсан бөгөөд тэрээр ажилчид одоо эбола вирусээр өвчилсөн байгаа аж.

Африкийн хэд хэдэн хотуудад ч бас эболагаар өвчилж нас барсан гэр бүлийн хүн нь амилан босч ирж довтолсон тухай мэдээлсэн байна.

the-walking-dead-1

10723430_633918076724752_1533031418_n

Г.Туяа

Гадаадын эх сурвалжууд:

http://huzlers.com/

http://bigamericannews.com/

http://russian.rt.com/

Баян малчдын захиалсан бяцхан боол хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд

thumb_size.phpЭдийн засгийн хямрал хамгийн түрүүнд  хүүхдийг ниргэдэг. Хямрал даамжрах тусам асран хамгаалах хүнгүй бага насны багачуудын амьдрал дээсэн дөрөөн дээр очно. Монголд өнчин тэнэмэл эсвэл ядуусын  хүүхдүүдийг боолчлох, бэлгийн мөлжлөгөнд оруулах явдал хааяа дуулдаж байсан. Харин  хямралын жилүүдэд асран хамгаалах хүнгүй, бага  насны хүүхдийг   хулгайлан боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал газар сайгүй гарах болов.

Дэлхийн эдийн засгийн  хямрал 1929, 1970 онд тохиож байсан. Энэ үед мөн л өнчин өрөөсөн жаалууд ор сураггүй алга болж, өлбөрч үхэж, хүний наймаа,  хүнд хөдөлмөрийн золиос болж явсан түүхтэй. Тэгвэл 2008 оноос Америкаас эхтэй эдийн засгийн хямралд нэн түрүүнд    бидний хойч үе өртөж эхлэв. Хүний наймаа, хүүхдийг боолчлон хөдөлмөр эрхлүүлэх,    хүүхдийг хямд ажиллах хүч болгох явдал зөвхөн гадаадад гардаг гэж бидний ихэнх нь төсөөлдөг. Гэвч амьдрал тийм биш гэдгийг харуулсаар байна. Монголын  хөдөө нутагт,  нөгөө гэнэн цайлган сэтгэлтэй  гэгдэх баян малчид хүүхэд хулгайлан хорьж цагдан хүнд хөдөлмөр  эрхлүүлэх,   хүний ёсноос гадуур тамлах явдал  шил шилээ даран гарах болов.

Ингээд баримт руугаа оръё. Өнгөрсөн жил сураггүй алга болон хөдөө мал маллаж байгаад турж эцсэн Рэнцэн хүүгийн тухай хэсэг шуугисан. Түүнийг МУГЖ С.Ганзоригийн аав ээж хоёр дэргэдээ дарамтлан малдаа явуулж, хүний эрхийг ноцтой зөрчиж, хүнд хөдөлмөр эрхлүүлж байсан гэдэг. Гэвч тэд тэнэмэл хүүг харж хандаж байсан гэж өөрсдийгөө өмгөөлсөн. Эцэст нь хүүгийн эцэг эх гомдолгүй гэсэн тул энэ хэрэг хаагдсан.

Тэгвэл үүнээс ч ноцтой маягийн нэгэн хэрэг 2014 оны хавар Дундговь аймагт гарсан. Дуу хуурын өлгий аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Ж.Оросоо нь эхнэр Оюун-Эрдэнийн хамт шунахайн сэдэлтээр үгсэн тохиролцож бүлэглэн “Хархорин” захын орчмоос 11 настай Л. Отгонбаяр гэдэг хүүг хүч хэрэглэн хулгайлж албадан хөдөлмөрлөж мөлжсөн гэх хэрэгт сэжиглэгдэн баригджээ. Хүү хараа хяналтгүй ганцаараа явж байхад нь эмзэг  байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн хулгайлсан гэнэ. Мөн бүтэн жил илүү Цагаандэлгэр сумын нутагт мал маллуулан албадан хөдөлмөрлүүлж байхдаа хонь мал муу хариулсан бол байнга чулуугаар цохиж ташуур, сураар ороолгох, шавхуурдах, зодох, хүйтэнд малгай бээлийгүй малд явуулах, намар өвлийн орой гадаа нүцгэн зогсоох, илүү гэртээ хонуулах зэргээр тарчлаан зовоосон гэх ялд унажээ. Оросоо нь ёстой дундад зууны үеийн харгис феодал шиг өнчин хүүг харцаараа хөдөлгөж, нохойны гинжээр өдөртөө 2-5 удаа ороолгож, зарц боол шиг харьцдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов. Үүний улмаас Отгонбаяр хүүгийн толгойн хуйх, хүзүү цээж, нуруу өвдөг зэрэгт зулгаралт сорви, зүүн гарын дунд хуруунд шархны сорвизэрэг олон тооны хөнген гэмтлийг үүсгэсэн гэж буруутгагдсан гэнэ. Оросоо нь Цагаандэлгэр сумын мянгат малчин агаад таван хошуу малтай чинээлэг эр гэнэ. Хүү нь дөрвөн настай агаад мал маллах хүн бүл муутай айл байжээ. Хонь ямаа хариулаад байх туслах малчин авах боломж байсан ч яагаад ч юм хотоос тэнэмэл буюу хараа хяналтгүй хүүхэд олж авчрахаар болж.

Харин Отгонбаяр хүү нь “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв″-д олон удаа очиж байсан, хараа хяналтгүй, сургуулиас завсардсан өөрийгөө бусдад өнчин гэж ойлгуулдаг байсан гэнэ. Тэрээр “Хархорин” зах хавиар байнга эргэлддэг тул тэндхийн зарим наймаачид зүс таньдаг байж. Мөрдөн байцаалтаар хүүг 6-р сарын эхээр оройхон зах хавийн нэгэн автобусны буудлын орчмоос гарыг нь хүлж, амыг нь скочдоод хүч хэрэглэн авч явсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт нэг нутгийн хүн болох Долгорсүрэн хамжин туслагчаар оролцсон байж магадгүй. Тэрээр “Хархорин” зах дээр жижиглэнгийн эд бараа зардаг байсан бололтой. Бас нэг сэжиг нь Долгорсүрэн “Хархорин” зах дээр амь зуудаг өнчин өрөөсөн хүүхдүүдийг хөдөөнийхөнд дамлан худалддаг байж мэдэх юм. Энэ үедээ хүүг нүдэлсэн байхыг үгүйсгэхгүй. Мянгат малчин эхнэртэйгээ нийлэн хүүг хулгайлснаа үгүйсгэж Долгорсүрэн замын унаанд суулгаж явуулсныг бид тосож авсан гэдэг гэнэ. Оросоо нь хүүг хэн гэдэг жолооч Цагаандэлгэр суманд авчирч өгснийг мэдэхгүй байна гэсэн ч дараагийн байцаалтандаа Батсайхан гэдэг хүн авчирч өгсөн гэж мэдүүлжээ. Тэр жолооч мөн л нэг сумын хүн гэнэ. Харин Отгонбаяр хүү Оросоо эхнэртэйгээ “Хархорин”    зах хавиас   хүчээр машинд суулган авч явсан, Долгорсүрэн гэдэг хүнийг урд өмнө таньдаг байсан гэдгээ мөрдөн байцаалтын үеэр хэлжээ.

Мянгат малчин эхнэр нөхөр хоёр хүүг албадан хөдөлмөрлүүлэх мөлжих зорилгоор хотоос хүчээр авчирсан, мал маллуулж гэрийн ажил хийлгүүлж байснаа хүлээв. Хүү насандаа ахадсан биеийн хүчний ажил хийж өдөр алгасалгүй хонь мал хариулж байж. Мал хариулах, услах, хот хороо цэвэрлэх, аргал түлш түүх, ус авах зэргээр өглөөнөөс орой хүртэл хүнд хөдөлмөр хийж байжээ. Мянгат малчин эхнэр нөхөр хүүтэй хатуу ширүүн харьцаж байсныг хүү мэдүүлсэн. Загнах зодох гэсгээх зэргээр тарчлааж байсныг хүүгийн биен дэх олон шарх сорви баталсан. Дааж давшгүй хүнд хөдөлмөр хатуу ширүүнхарьцааг тэсвэрлэж чадаагүи хүү зугтаахаар хэдэнтээ оргож. Нэг удаа оргоход нь мянгат малчны дүү араас нь морьтой элдэж уургалан хүлээд ахдаа авчирч тушаасан гэдэг. Баян малчин эр эхний үед хүүг албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор авчирснаа хүлээсэн ч дараа нь гэнэт мэдүүлгээсээ буцаж өнчин өрөөсөн хүүхдэд хайр халамж үзүүлж байсан хэмээн чардайжээ.

Нударгаа салбагануулсан торгон дээлтэй, цээж баян мянгат малчид хямд үнэгүй ажиллах хүч хайн хотын тэнэмэл жаалуудыг ангуучилдаг болж. Ийм төрлийн гэмт хэрэг гурван сарын өмнө Булган аймагт гарчээ. Мал нь 700 орчим, гаднаа жийп, портер, мотоцикль өрсөн “Панз” Даваа гэх эр Элсэн тасархай, “Хөгнөхан”-аар нутагладаг нэгэн. Тэднийх хүү, охин хоёртой агаад хот руу сургуулийн мөр хөөжээ. Хүүхдүүдээ хот хүрээнд “алдсан” “Панз” Даваа гар мухардаж бас л хонь малдаа зарцлах дэл сул хүүхэд хайж явсаар цэргийн онжав Ганбаттай таарчээ. Ганбат нь орон шоронгоор олон жил амьдарсан, хүний наймааны хэргээр урд өмнө Хятадад ял эдэлж явсан, дөчин насныхаа арван жилийг шоронд үдсэн этгээд байв. Даваа ч цэргийн онжавтайгаа бааранд тухалж “Гар хөлийн үзүүрт зарах хүүхэд олж өгөөч” гэсэн бололтой. Ганбатын нүд сэргээд ирсэн бөгөөд “Хүү, охин аль нь хэрэгтэй вэ. Эрэгтэй хүүхэд бол гэмтэй. Эмэгтэйг нь авах уу?” гэжээ. “Панз” хочит эр бол хот хөдөө хоёрын хооронд аль ерэн оноос наймаа хийж баяжсан нэгэн тул “Үнэ хөлс нь хэд вэ, эрүүл саруул, бас царайлаг охин хүүхэд олж өгөөч” гэж хүний наймаа хийхээр тохиров. Гурав хоногийн дараа Ганбат гар утсаар холбогдон Зулаа гэх 14 настай охиныг аваад иржээ. Өнчин өрөөсөн, бас орц хонгилоор хоног төөрүүлж хүн болсон гэхэд тэрхүү охин царайлаг, хөөрхөн байсан гэнэ.

Ингээд Даваа өврөө уудлан түрийвчнээсээ 2 сая төгрөг тоолж өгөөд ” амьд бараагаа” машиндаа аваад гэртээ харьсан байна. Эхнэрээ “Яагаад охин хүүхэд олж ирэв?” гэхэд гэрийн эзэн “Охин хүүхэд үгэнд амарханордог. Зулааг 18 хүрэхээр нь энэ хавийн нэргүй зарцтай суулгаад  насаараа  зарцлах юм гэж мэргэн санаагаа хэлжээ. Ингээд л Зулаа охины хувьд нар мандахаас өгсүүлээд, үдшийн бүрий болтол сунаж үхэхээс наагуур хүнд хөдөлмөрийн фронт дээр гарав. Сарын дараа охин тэдний 20 үнээг шувтарч сурчээ. За тэгээд хөдөө нутгийн эмэгтэй хүний ажил ямар дуусах биш. Сүү сааль, аргал түлээ, гэр орон арчиж цэвэрлэх, өтөг бууц цэвэрлэх, хоол хийх, оёж шидэх гээд л жилийн дараа тэрбээр хар ажлын “машин” болсон гэдэг. Угийн царайлаг, бас дуул-гавартай охин 15 нас хүрч хөх нь ургаж, бэлхүүс нь нарийсах тусам өрхийн тэргүүн нүдээ унагах болов. Эхнэрээ сумын төв, хот руу явсан хойгуур Зулаа бэлгийн мөлжлөгөнд хэд хэд өртөв. Амташсан хэрээ арван гурав дахихын үлгэрээр 16 нас хүрэхдээ Зулаа жирэмсэн болж, хэргийн эзэн баригджээ. Даваагийн эхнэр нэлээд шазруун хүүхэн байсан тул арван хуудас өргөдөл бичээд аймгийн прокурорт өгчихжээ. Ингээд “Панз” Даваагийн хүчингийн хэрэг, хүний наймаа эрхэлсэн, бас дээр нь хүнд хөдөлмөрийн мөлжпөг илрэв. Хожим Зулаа “Би Даваа ахад хайртай, өөрөө хүссэн” хэмээн мэдүүлгээсээ буцсан байдаг. Эхнэр нөхөр хоёр охиныг арай ч бусад шигээ зодож, дарамталж байгаагүй гэнэ.

Эхлээд”Панз” Даваад ЭХ-ийн 4 зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан нь прокурорын шатнаас 122 дугаар зүйл анги “Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн ажил үйлдсэн” гэдэг үндэслэлээр шүүхийн сандалд суулгаж торгуулийн арга хэмжээ аваад өнгөрчээ. Харин хөл хүндтэй хоцорсон Зулаа охин хорвоогийн тоосыг, хаана, яаж шуухан хөдөлгөж яваа бол! Энэ мэт хөдөөд цэцэглэсэн хүний наймааны золиос болсон тэнэмэл өнчин багачуудын хэдэн арван хэргийг дурьдаж болно. Бүх хэргүүд л дээрхи гурван жишээтэй адилхан.

Мөн Сэлэнгэ аймгийн Номгон суманд Г гэгч баян малчин, холын хамаатныхаа 5 настай Болдоо хүүг өргөж авах нэрийдлээр нэргүй зарц болгосон. Болдоо хүү намрын цаснаар хөл нүцгэн хонь малыг нь хариулж явахдаа үхрийн халуун баасанд хөлөө дулаацуулж явсныг нүдээр үзсэн хүн ч байна. Тэднийг гар хөлийн үзүүрт зарахаас гадна нялх үрсийг хөдөө тийш дамлан худалдан үрчлүүлэх хэрэг ч нэг бус гарчээ. Нялх охиныхоо чихрийн хордлогыг эмчлүүлэхээр Цэцгээ Түнхэл тосгоноос Улаанбаатарт иржээ. Охиноо эмнэлэгт үзүүлж, эдгээгээд буцахаар болов. Гэвч эм тариа, эмчилгээ гэсээр зардлын мөнгөөр “сууж” Төмөр замын авто вокзал дээрээс гэр лүүгээ ярьсан байна. Энэ үеэр тэр хоёрын ойролцоо зогсож байсан нэг эмэгтэй хүүхдийг нь өхөөрдөн, тоглож байснаа “Та хоёр мөнгөгүй байгаа юм уу. Эгч нь хоол авч өгье” хэмээн хамт хооллож, “Танай гэрээс мөнгө иртэл энд дэмий суугаад яахав. Эгч нь гэртээ очиж юм авчихаад ирье. Би бас хөдөө явах ажилтай. Манайх I хороололд байдаг юм. Таксидаж, оччихоод эргээд ирнэ” гэх зэргээр ятгасаар хамт явав.Тэрбээр замдаа “Эгч нь гурван хүүхэдтэй. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа. Би ч хүүхдэд хайртай болохоор нялх хүүхэд хөөрхөн харагдаад байдаг юм, Танай хүүхэд хөөрхөн юм аа” гэж ярьж явсан гэнэ.

Шинэ танил нь түуний охиныг тэвэрч “Миний дүү дэлгүүр ороод жаахан юм авчих” гээд 5000 төгрөг сарвайсан аж. Дэлгүүрээс захисан юмыг нь авч иртэл, охиныг нь тэврээд сууж байсан үл таних хуухэн харагдахгүй байсан тул ойр орчмоор хайж, хумуусээс асууж, уйлж зөндөө явсан гэнэ. Охиноо алдсан бүсгуй тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нялх охиноо ч, нөгөө эмэгтэйг ч олохгүй, хууль хяналтын байгууллагад ханджээ.

Одоогоос есөн жилийн тэртээ буюу 2005 онд Сэлэнгэ аймагт амьдардаг нэгэн хосын ой хүрээгүй бяцхан хүүхэд алга болсон хэрэг гарчээ. Үрээ алдаж, шаналж цөхөрсөн эцэг эх хоёр хууль хяналтын байгууллагад хандаад, эрлийн ажил мухардаж, аргагүйн эрхэнд нас барсанд тооцов. Тухайн үед хүүгийн алга болсон шалтгааныг холбогдох албаныхан хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн таамаглан тайлбарласан. Гэтэл хүүг нь Архангай аймгийн хөдөөний олон малтай үр хүухэдгүй айлд өргүүлсэн байжээ. Зүгээр ч нэг өргүүлээгуй нялх хүүхэд өгснийхөө шанд 3 сая төгрөг бэлнээр тоолж авсан байлаа. Хамгийн сүүлийн мэдээ олныг цочирдуулав.

Хөвсгөл аймагт хагас өнчин 16 настай Баясах хүү гурван жилийн хугацаанд айлын амбаарт хар дарсан зүүд шиг хоригдон амьдарч байсан. Баясах хүүгийн эцэг, эх нь 2006 онд гэр бүлээ цуцлуулжээ. Энэ үед хүү өөрийн эцгийнхээ асран хамгаалалтанд орсон байдаг. Удалгуй Баясахын аав Мөнхсайхан элэгний хорт хавдраар нас барсан аж. Хүүг авга эгч нь өөрийн асран хамгаалалтандаа авчээ. Гэвч авга эгч нь төрсөн дүүгийнхээ үрийг хайрлах нь байтугай хайхрахыг ч хүссэнгүй. Өглөөнөөс орой хүртэл хүү хүнд ажилд нухлан, ёстой л фашист германы канцлагерийн ялтан шиг өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Гурван жилийн туршид амбаартаа амьдруулж, хүүхдийн, хүний эрхийг ноцтой зөрчжээ. Баясахыг зэргэлдээ айлынхаасаа хүнс хулгайлж байгаад баригдан энэ явдлын тухай хөршүүд нь мэдэн холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлж хэрэг илэрчээ.

Саяхан тагнуулынхан тэртээ 2007 онд алга болсон хүүг хууль бусаар ОХУ руу нэвтрүүлсэнийг олж тогтоосон байна. Батболд хүү одоо есөн настай бөгөөд ОХУ-ын нэгэн гэр бүлд амьдардаг ажээ. Өнчин хүү хүний наймааны золиос болсон эсэх болон хоёр улсын хилээр хэрхэн нэвтэрснийг өдгөө шалгаж байна. Энэ мэт хямд ажиллах хүч болсон бяцхан үрсийнхээ амьдралд тохиолдсон сэтгэл эмзэглэмээр олон баримтыг дурьдаж болох авч, “Баян малчдын бяцхан боол буюу хүний наймаанд өртсөн өнчин тэнэмэл жаалууд” нийтлэлээ энэ хүргээд өндөрлөе.

Эх сурвалж: Хориотой бүс сонин

Алга болсон хүүхдүүдийг олжээ

huuhduudОлон нийтийн цахим сүлжээ болох фэйсбүүк хуудсаар алга болсон хүүхдийг хайж байгаа талаарх мэдээлэл цацагдаж, иргэд түүнийг нь тараан түгээдэг байдал нэлээд ажиглагдах болсон.
Энэ талаар ЦЕГ-ийн зүгээс албан ёсны тайлбарыг хийлээ. Зарим эцэг, эх хүүхдээ алга болоход цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс гадна өөрсдийн цахим сүлжээнд алга болсон талаарх мэдээллийг мөн давхар байршуулдаг. Харин цахим сүлжээнд мэдээлэл нь тавигдсан, алга болсон гэх дээрх хүүхдүүд бүгд олдсон гэдгийг ЦЕГ-ын ХМА-ны дарга Б.Баатархүү хэллээ. Нэгэнт цахим сүлжээнд байршуулсан, олон удаа түгээгдэн тараагдсан мэдээлэл устах боломжгүй учир ийнхүү иргэдийг давхар айдаст автуулж, санааг зовоодог байна.

Мөн тухайн хүүхдийн эцэг эх хүүхдийнх нь зураг одоог хүртэл цахим сүлжээнд тараагдсаар байгаад гомдоллож, тухайн хүүхдийн хичээл сурлага, бусадтай харилцах харилцаанд нөлөөлж, хүмүүс их утасдаж байна хэмээн цагдаагийн байгууллагад ханддаг байна.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ алга болсон тохиолдолд цахим сүлжээнд мэдээлэл байршуулахдаа цагдаагийн байгууллагатай зөвшилцөж байхыг санууллаа. Фэйсбүүк хуудсаар тараагдаад байгаа, олдсон хүүхдүүдийн зургийг ЦЕГ-ын зүгээс “олдсон” хэмээн тамгалж байршуулжээ.

Шуурхай.мн

“Скайтел” оюутны үндэсний тэтгэлгийг “ангуучлав”

skytel1818383106201409160942“Шинэ үеийн залуусын хэрэг-цээнд төгс нийцэх хязгааргүй хэрэглээг “Скайтел” компани таньд санал болгож байна” гэх уриатай сурталчилгаа наймдугаар сарын 18-наас телевизийн сувгаар гарч эхэлсэн.

Телевизийн гэлтгүй ра дио, сонин сэтгүүлийн нүүрэнд ч “Хязгааргүй” хэрэглээний сур талчилгаа ёстой л улиг болтлоо гарсан. Ийн сурталчлах нь учиртай байж. Өөрөөр хэлбэл, оюутнуудыг шинэ хичээлийн жил дээ ирэхийг нь амдаж байсан хэрэг болж таарав. Ингээд тус сурталчилгаагаа “хэрэглэгчтэй” бол гохын тулд Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг “Оюутны тангараг”-ын баярт “Скай тел” компанийн гүйцэтгэх захирал Д.Болор оролцож, их, дээд сургуулийн босго алхаж буй оюутан залууст сурлагын амжилт хүсч өнөөх “Хязгааргүй” багц үйлчилгээгээ хэд хэдэн сургуулийн оюутнуудад бэлэг болгон тарааж амжсан байх юм. Тухайлбал, “Оюутны тангараг”-ын баяр”-аар “Скайтел” групп нь нэг оюутны сургалтын төлбөр болон “Хязгааргүй” хэрэглээний дугаар, ухаалаг гар утсыг таван оюутанд гардуулсан байна. Мөн тус үйл ажиллагааны үеэр тус компани оюутнуудад өөрийн “Оюутны смарт карт”-аа танилцуулж, “Хязгааргүй” хэрэглээний шинэ дугаарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг танилцуулж амжжээ. Ийн багц үйлчилгээг оюутнуудад санал болгохыг МОХ-ноос санал ирүүлсэн гэж эвтэйхэн тайлбарлаж хэлсэн байдаг. Уг нь МОХ оюутнуудынхаа утасны хэрэглээнд бус өөр зүйлд анхаарч ажиллах, тэдний төлөө хийх ажил чамгүй их баймаар юм. Тухайлбал, оюутны дотуур байр, жил бүр нэмэгддэг сургалтын төлбөр, номын сан гээд санаа зовоох асуудал чамгүй их бий дээ. Гэтэл ийнхүү “Скайтел” руу хөл алдахын учир юу байв. “Скайтел” компанийн менежер М.Тамир энэ талаар “МОХ-ноос өнгөрсөн тавдугаар сард санал тавьсны дагуу “Скайтел” компани “Хязгааргүй” урамшууллаа зөвхөн оюутнуудад зориулан онцгой нөхцөлөөр санал болгож байна. Тухайн оюутан 10 мянган төгрөг төлснөөр бүтэн есөн сарын турш буюу 2015 оны хичээлийн жилийн хугацаанд “Скайтел”-ийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессеж бичиж, фэйсбүүкийг мөн хязгааргүй ашиглах боломжтой байгаа. Дээрх оюутан “Хязгааргүй” багцын үлдэгдэл төлбөрөө Үндэсний тэтгэлгээрээ барагдуулах боломжтой. Оюутнууд өөрсдийн фэйс-бүүктээ ангийн болон тухайн хичээлийн зэрэг холбоотой бүхий л группийг нэмж өөрсдийн мэдлэг мэдээллээ солилцдог маш том талбартай болчихсон. Иймээс бид оюутнуудаа фэйсбүүкийг энэ талаас нь харж ашиглаасай гэж хязгааргүй эрхийг санал болгож байна” гэжээ. Түүнийхээр бол эгээтэй л оюутнууд фэйсбүүкээр хичээлээ хийдэг гэчихсэнгүй. Ямартай ч оюутнууд мэргэжил эзэмшихэд фэйсбүүкийн хязгааргүй хэрэглээ ихээхэн тус дэмээ өгөх бололтой. Түүнээс гадна бэлэн 10 мянган төгрөг төлөөд 91……-тэй “Хязгааргүй” хэрэглээ бүхий “Скайтел”-ийн дугаарыг авч байгаа гэж тайлбарлаж буй.

Гэтэл МОХ, Төрийн банк, “Скайтел” группээс оюутнуудад өгсөн зарлагын падаанд “Үлдэгдэл 50 мянган төгрөгөө “Төрийн банкинд төлбөрийн даалгавар бүртгүүлэн Үндэсний тэтгэлгээсээ төлөх” гэж оруулжээ. Тэгэхээр дээрх үйлчилгээг ерөөсөө л оюутнуудад зориулсан болж таарч байгаа юм. Ингэхдээ тун зальжин арга сүвэгчилж бэлнээр 10 мянган төгрөг авч байгаа нь тухайн дугаарыг бусдад 10 мянган төгрөг мэтээр харагдуулж байна. Сурталчилгааг нь харсан ч тийм байгаа шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ дээрхи “Хязгааргүй” хэрэглээ бүхий дугаар нь 60 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Шулуухан хэлэхэд “Скайтел” компани оюутны үндэсний тэтгэлгийг өнгөлөн далдлалт хэлбэрээр дансандаа шилжүүлж байгаа асуудал биш гэж үү. Ингэхдээ МОХ гэх “хүчний” байгууллагатай хамтарсан байна. Юу гэвэл, “МОХ”-ноос оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх бүхий смарт картыг бүх оюутанд тараахгүй байх арга. Ингэснээс оюутны смарт картыг тарааж амжаагүй байгаа энэ цаг үед сургуулиудын үүдэнд “Скайтел” компанийн ажилчид очиж өнөөх ид шидтэй “Хязгааргүй” хэрэглээний дугаараа сурталчилж, “Хэрэв уг дугаарыг авбал смарт картны нэмэлт захиалга авах боломжтой. Бэлэн 10 мянган төгрөгөө төлж дугаар аваад, мөн 6500 төгрөг өгч үнэгүй зорчих эрх бүхий смарт картаа захиалах боломжтой” хэмээн шахаж, “шаглаж” сууна. Ингээд арга буюу автобусны картаа захиалж чадаагүй оюутнууд тэдний аманд багтаж Төрийн банкны теллерт бүртгүүлэн дээрх дугаарыг худалдаж авсан талаараа хэлж байгаа юм. Эндээс МОХ, “Скайтел”, Төрийн банк чамгүй сайн хоршиж ажиллаж байгааг бэлхнээ харж болохоор байна. Хэдхэн хоногийн өмнө манай сонинд МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун смарт картны талаар ярилцлага өгөхдөө “Бүх оюутанд олгох боломжгүй” гэдгээ хэлсэн байсан. Оюутнуудын хэлж байгаагаар нэг анги 30 хүүхэдтэй байхад 20 нь л смарт карттай болох боломжтой гэх. Тэгэхээр үлдсэн 10 оюутан “Скайтел”-ийн хөнгөлөлттэй гэх 60 мянган төгрөгийн дугаарыг худалдаж аваад автобусанд үнэгүй зорчих карттай болох боломж бүрдэж байна. Тухайлбал, “Мандах бүртгэл” дээд сургуулийн I курсийн 200 гаруй оюутан тухайн дугаарыг худалдаж аваад смарт картаа захиалсан байна. Энэ талаар оюутнуудаас тодруулахад “Дугаар авсан тохиолдолд үнэгүй зорчих смарт картын нэмэлт захиалга авах боломжтой гэсэн. Тэгэхээр нь авсан. Гэхдээ одоо болтол дугаараа ашиглаж чадахгүй байгаа. Учир нь, тухайн дугаарыг заавал 3G утастай байж ашиглах боломжтой юм байна. Хэд хоногоос утастай болохоороо барина. Уг нь ангиараа авчихсан болохоор хоорондоо үнэгүй ярьж, интернэт ашиглах нь боломжийн санагдсан. Гэхдээ тэтгэлгээсээ төлөх болохоор 10 мянга биш 60 мянга дээрээс нь андройд утас авахад хамгийн багадаа 60-70 мянган төгрөг зарцуулна”. Тэгэхээр нэг их ялгаагүй юм шиг санагдсан” гэв. Энэ мэтчилэн ШУТИС, АШУҮИХ, СУИС гээд бүх л их, дээд сургуулиар “Скайтел”-ийн ажилчид дээрх ангуучлалаа үргэлжлүүлж байгаа сурагтай. Учир нь, “Хязгааргүй” хэрэглээний хөнгөлөлттэй дугаарыг борлуулах хугацаа нь наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 30-наар дуусгавар болох аж. Иймд смарт картаа авч чадахгүй үлдэж байгаа 30 шахам мянган оюутанд дээрх дугаарыг шахах бололтой. Өөрөөр хэлбэл, нэг ангийн 75 хувьд МОХ-ноос смарт карт олгох боломжтой гэж хэлж байгаагаас харахад хамгийн багадаа ийм тооцоолол гарч байгаа юм. Оюутны холбоо өнгөрсөн тавдугаар сард “Скайтел”-д ийм санал тавьсан гэж бодохоор уг төлөвлөгөөг энэ зун тун нямбай боловсруулж, оюутнуудад олгох картыг хувилж гаргасан бололтой. Төрийн банк ч тэднээс хүч дутахгүй газар дээр нь зарлагын падаан бичиж, үлдэгдэл мөнгийг хурааж хумих ажиллагаанд дайчин оролцож байгаа нь илэрхий. Уг нь оюутнуудын эрхийг хамгаалж, тэдний төлөө дуу хоолой болж ажиллах ёстой МОХ ийнхүү бусдын гар хөл болж ажиллах нь хэр зохимжтой юм бол. Төрөөс олгож байгаа Үндэсний тэтгэлгийг МОХ ийн бусадтай нийлж “дээрэмдэх” байсан юм бол цаашид хэрэгжүүлэх нь зөв эсэхэд эргэлзэхгүй байхын арга алга. Сургалтын төлбөрийг жил бүр нэмж, эцэг, эхчүүдийн нуруунд хүнд ачаа болж байхад Үндэсний тэтгэлэг нь хүртэл монополь компанийг тэжээж байгаа нь гутамшиг биш үү.

Б.Цэцэгдэлгэр