УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт нээлтээ хийнэ. Мөн УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 06-ны баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Мөн өдрийн өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Солонгосын бизнес форумд оролцсон бол үдээс хойш бизнес эрхлэгчидтэй зангиагүй уулзалт хийж хоёр улсын худалдаа, бизнесийг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр “БНСУ-д хийсэн айлчлал зорилгодоо 100 хувь хүрлээ” гэж онцоллоо.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Багануурын үйлдвэр технологийн парк”, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн технологийн парк”, “Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк” зэрэг төслийг Солонгосын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гурван ээлжийн сургуулийн багш, сурагчид Ерөнхий сайдын “ивээл”-д орлоо

-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэр гаргалаа.

Гурван ээлжтэй сургуулиудын гадна орчны гэрэлтүүлэг, камер, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчтай болгохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон юм. Энэ дагуу  Цагдаагийн ерөнхий газраас дараах ажлыг хийж эхлүүлээд байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  хэлтсийг байгуулжээ.

Нийслэлийн сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийн нарийвчилсан судалгаа хийж, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран тэдний оролцоог нэмэгдүүлж “Гараас гарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2018 онд 55 сургууль, 38 сургуулийн өргөтгөл нийт 93 сургуулийг барьж эхэлнэ. Эдгээр сургууль, сургуулийн өргөтгөл баригдаж дуусахад гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ 3 ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА СУРАГЧИД, БАГШ АЖИЛТНУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3 ээлжээр хичээллэдэг Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 65-р сургууль дээр өчигдөр орой 18 цагт очиж ажиллан албаныханд үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн хэмжээнд 6154 сурагч 3 ээлжээр хичээллэж байна. Эдгээр хүүхдүүдийн хичээл орой 19 цагт тарж байгаагаас шалтгаалж хэд хэдэн хүндрэл бэрхшээл гарч байгааг багш ажилтнууд хэлж байлаа. Тухайлбал хүүхдүүд орой тарж байгаагаас зам тээврийн осолд өртөх магадлал нэмэгдэх, сургуулийн ойр орчмын гэрэлтүүлэг муу тул хүүхдүүд оройн цагаар айдастай харьдаг, нийтийн тээврийн хэрэгсэлээр явдаг сурагчдын хувьд автобуснууд буудлаа зарладаггүйгээс буруу буудалд буух улмаар төөрөх гэх мэт эрсдэлүүд байгааг хэлж байна.

БАГА АНГИЙН СУРАГЧ: ОРОЙТОЖ ТАРАХААР ГЭРТЭЭ ХАРИХДАА АЙГААД БАЙДАГ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 65-р сургуулийн бага ангийн зарим сурагчидтай яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хүүхдүүд хичээл тараад харих замдаа айдаг, мөн гэртээ оройтож очдог болохоор хичээлээ давтаж чадалгүй ядраад унтаад өгдөг тухай хэлж байлаа.

СХД-ийн 65-р сургууль дээр ажиллах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуулийн ойр орчимд аюулгүй байдлыг хангаж нэмэлт хүч тавьж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржид үүрэг болголоо. Мөн 154 багш, 140 ажилтан илүү цагаар ажиллаж байгаа боловч илүү цагийн нэмэгдэл урамшуулалд хамрагдаж чадахгүй байдалтай байна. Энэ асуудлыг төсвийн хуулийн хүрээнд зохицуулж багш, ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг судалж хэрэгжүүлэхийг БСШУС-ын сайд Д.Цогзолмаад даалгалаа.

МОНГОЛ УЛСАД 2018 ОНД 55 ШИНЭ СУРГУУЛЬ, 38 СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ, НИЙТ 93 СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИГДАЖ ЭХЭЛНЭ.

Ирэх онд улсын төсөв болон гадны байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийт 93  сургуулийн барилга баригдаж эхлэнэ гэдгийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Барилгын дуусах хугацаа 2019 оны сүүлийн улирал гэж тооцохоор тэр хүртэл 3 ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилахгүй. Гэхдээ бид сургууль баригдаж дуусахыг хүлээгээд зүгээр хараад сууж болохгүй. Үүсэж байгаа хүндрэл бэрхшээл, гарч болох эрсдэлийг урьдчилан харж шийдэж ажиллах ёстой, энэ ч үүднээс өнөөдөр өөрийн биеэр газар дээр нь ирж албаныханд үүрэг даалгавар өгч байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байлаа.

МУСТА ДУУЧИН ГЭРЭЛЧУЛУУН УДАХГҮЙ “БУТ” АВАХ ГЭНЭ.

15356600_1101220636666359_8959694916783605481_n

Сүүлийн үед “Амьдралын бэлэг”, “Ханьдаа”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг олон сайхан хайрын дуунуудаараа яах аргагүй олны талархалыг хүлээгээд байгаа дуучин бол хоймор нутгийн хүү Я.Гэрэлчулуун билээ.

Тэрээр эх орондоо төдийгүй дэлхийн 10 гаруй оронд ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчууддаа “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо тун амжилттай хүргээд ирсэн аж. Тэгвэл саяхан гаргасан “Амьдрал чамд хайртай” нэртэй цомгоороо нэрэлсэн өөрийн 2 дахь бие даасан тоглолтоо тун удахгүй хүргэх болсон гэнэ. Түүний энэ удаагийн тоглолтонд өөрийнх нь бүх шилдэг уран бүтээлүүд нь дуулагдахаас гадна нэгэн цаг үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид, өөрийнх нь шүлгээр бүтсэн дуунуудыг дуулж оролцохоороо онцлогтой юм байна.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “…Миний дууг сонсдог түмэн олондоо баярлалаа. Та бүхэндээ зориулж миний бие 2017 оны 02 сарын 14 буюу гэгээн хайрын өдөр “Амьдрал чамд хайртай” тоглолтоо хүргэх болсондоо баяртай байна…” гэсэн байна. Юутай ч дуулсан дуу бүр нь сэтгэлийнх байдаг дуучныхаа урлагийн зам, удахгүй болох тоглолтонд нь их амжилт хүсье.

15995039_1326771347380969_5911263530201401378_o

Н.Номтойбаярын ашиг сонирхол Засгийн газрынхаа нэр хүндийг хөлдөө чирч эхэллээ

АН-ын засаглалын үед Хөгжлийн банкинд төвлөрсөн бондын мөнгөнөөс олгосон зээлийн 60 гаруй хувь нь эргэн төлөгдөх боломжгүй болсон тухай мэдээ улс төрийн хүрээнд дуулиан тарьж, нийгмийн анхаарлыг татаад удаж байна. Банкыг шалгасан Ажлын хэсгийн 2000 хуудас материал нийтэд ил болохоос өмнө зээлийг Хөгжлийн банкны хөрөнгийг хэнд олгох вэ гэдгийг голчлон шийдсэн АН-ынхан хуу хамчихсан мэт ойлголт түгэж байв. Гэвч УИХ-ын чуулган дээр өрнөсөн эцэс төгсгөлгүй хэрүүлийн зах зух зарим зээл хаашаа явсан болох замыг зааж, зээлээс МАН-ын улстөрчид ч авсан. Тэгчихээд мөн л луу унжин зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн болох баримтууд ил болсон юм. Энд хоёр том компанийн нэр дурдагдсан ба эзэд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд байгаа.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэж чармайж байгаагаа үргэлж ярьж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хоёрын компанийн толгойг илээд, 13 тэрбумын татвараас чөлөөлж орхилоо.

Баримт УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” групп 111 тэрбум, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын гэр бүлийн “МАК” групп 109 тэрбум төгрөгийн зээл авсан болохыг нотолсон. Харин “Монполимет” групп хоёр удаа зээл төлөлтөө хойшлуулсан бол “МАК” групп зээлээ төлөлгүй 238 хоногийн хугацаа хэтрүүлсэн мэдээлэл бий. Эдийн засгийн ачаанаас их бага хэмжээгээр хөнгөлөлцдөг аж ахуйн нэгж аль нэг банкнаас зээл авах нь ердийн үзэгдэл л дээ. Гайхалтай нь “МАК” болон “Монполимет” группууд бондоос зээл авч, эргэн төлөлт дээрээ асуудал үүсгэж байгаа бол дээр нь нэмээд Засгийн газраа лообийдон гадаадаас ажиллах хүч авах, ингэхдээ их хэмжээний хөнгөлөлт эдлэх эрхээс сугарч үлдсэн нь олны хараанаас мултарсангүй.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн цаг үеийг бүх л аж ажуйн нэгжүүд даван туулж байгаа. Тэд илүү гэсэн төсвөө танаж, ажилчдаа цомхотгон, цалингаа хасаж яг одоо ширүүн бороонд цохиулсан өвс шиг бөхийчихөөд байж байна. Дагаад ажилчдынх нь амьдрал хэцүүдэж, монголчууд нийтээрээ нийгмээрээ энэ хүнд цаг үеийг туулах гэж чармайж явна. Хүнд байдалд орсон яваа аж ахуйн нэгжүүдэд жаахан ч гэсэн толгой өндийх хүсэл бий. Зээл нь олддог бол зээл авчихмаар, үйл ажиллагаагаа сэргээж, ажилчдаа цалин хөлстэй залгуулахыг дор дороо л бодож байгаа нь гарцаагүй. Гаднаас ажиллах хүч оруулж ирээд зурсан төслөө амилуулах тэмүүлэл ч бий. Гэвч энэхүү зээл санаснаар олдохгүй. Харин УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдэд бол энэ нь асуудалгүй хэрэг бөгөөд хууль зөрчих, Засгийн газраа лообийдох, давуу эрхээрээ далайлган эдийн засгийн хөнгөлөлт эдлэх, шударга бус өрсөлдөөн явуулах нь асуудал  биш аж.

Бондоос авсан зээлээ төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн “МАК” болон “Монполимет” группууд шинэ оны өмнө онцгой эрх эдэлж Засгийн газраар гадаадаас ажиллах хүч авах тухай тусгай тогтоол гаргуулжээ. 2016 оны 12 сарын 21-ны өдөр гаргасан энэ тогтоолын дагуу “Монцемент билдинг материалс” ХХК 710, “Монголын алт” ХХК 1600 гадаад иргэнийг Монгол Улсад ажиллуулахаар авчирч байгаа. Гайхалтай нь тэд гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрийг нэмж чөлөөлүүлжээ.

Гадаадын иргэнд сар бүр ногдуулах ажлын байрны төлбөрийн хэмжээг Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосон. Энэхүү төлбөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болсон. Энэ журмын дагуу МАК компанийн 1600 гадаад ажилтны нэг нь сар бүр 480 мянга, жилд 9 тэрбум 216 сая, “Монполимет” групп 710 ажилтны татвар болох 4 тэрбум 89 сая, 600 мянган төгрөг, нийт 13 тэрбум 305 сая, 600 мянган төгрөгийг Хөдөлмөр эрхлэх санд тушаах ёстой байв. Гэвч эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэж чармайж байгаагаа үргэлж ярьж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар танхимын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хоёрын компанийн толгойг илээд, 13 тэрбумын татвараас чөлөөлж орхилоо.

МАК групп Цагаан суврагын ордыг хэрхэн гартаа оруулсан, ямар арга замаар стратегийн орд болгосон, одоо тус ордоос төмөр зам тавихаар хэрхэн яарч байгаа зэрэг түүхээ бодвол ийм хүнд цаг үед улсын төсвөөс татвараа харамлаад байх учиргүй.

Гадаадын иргэний ажлын байрны төлбөр. Энэ бол Монгол Улс тэднийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил эрхлүүлсний төлөө хуулиар авч байгаа хураамж юм. Энэ хураамжаас гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яам, Консул, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан, Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу  ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтнууд, боловсрол, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнууд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны шийдвэрийн дагуу 50 хувь чөлөөлөгддөг. Гэвч МАК болон Монполимет группын 2310 гадаад ажилчин энэ төлбөрөөс бүрэн чөлөөлөгджээ.

Гадаад ажилчид оруулж ирж байгаа компанийн үйл ажиллагаа, зөвшөөрөл зэрэгт хяналт тавьж ажиллах үүрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад бий. Харин энэ салбарыг хариуцсан сайд Н.Номтойбаяр өөрийн гэр бүлийнхээ компанид давуу эрхтэй олгож, сайдын ашиг сонирхлыг Засгийн газар нь танхимаараа дэмжсэн нь гайхалтай. Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан Монполимет группын охин компани “Монцемент билдинг материалс” ХХК өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Сайншанд хотоос 55 км, Улаанбаатар хотоос 520 км-т орших “Сэнжит Худаг”-ийн шохойн чулууны ордыг түшиглэн байгуулсан үйлдвэрээ хэвлэл мэдээллээр танилцуулаад авсан. 2015 оны наймдугаар сард ашиглалтад орсон энэ ордын нөөц нь 170 жилийн настай. Үйлдвэрийг дагаад Дорноговь аймгийн Өргөн суманд Эрдэнэт шиг бүтээн байгуулалт эхэлсэн гэж тус компани рекламдсан. Монгол Улсад шинэ үйлдвэр байгуулагдсан нь мэдээж хэрэг сайхан үйл явдал. Бүтээн байгуулалт өрнөж байгаад бас талархах ёстой. Гэхдээ хэдэн үеэрээ идээд барахгүй шахам ордод эзэн суусан нэг компани бондоос хөнгөлөлттэй зээл авчихаад нэмээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу ордог гадаад ажилчдын төлбөрөөс чөлөөлөгдөж, хэдэн тэрбумын хөнгөлөлтийг дангаараа эдлээд суух нь хэр зохиостой юм бэ?

МАК группын тухайд тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл, Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл, Цагаан суваргын зэс, молбиденийн уурхайд өдөрт 40 мянган тонн хүдэр боловсруулах Оюутолгойтой дүйх хэмжээний баяжуулах үйлдвэр байгуулахад зориулж байгаа аж. Өнгөрсөн хавар МАК Данийн Копенгагений хөрөнгийн биржид бүртгэлтэй “FLSmidth” групптэй 43 сая ам.долларын гэрээ байгуулсан. “FLSmidth” групптэй энэ гэрээгээ тус групп ихэд нууцалсан ч инженеринг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 15 мянган гаруй ажилтантай “FLSmidth” групп хамтрагчаа МАК групп мөн гэдгийг өөрсдөө зарласан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед МАК тун одтой ажиллана. Учир нь тус группын дээрх төслүүд бүгд урагшилахыг энэ танхим олон хуулийг зөрчин ногоон гэрлээр дэмжиж эхэллээ. Нэг группын ажил өөдлөх сайн хэрэг ч зөвхөн нэг сайдын хувийн сонирхол, шуналаар, түүний хувийнх нь  компанийн үйл ажиллагаа хууль зөрчин байж онцгойлон дэвжээд байх нь тэнцвэртэй хэрэг биш байх.

Улс орон санхүүгийн хямралд гүнзгий нэрвэгдэж байхад эрх мэдэлтэй сайд нь хувийн компанийнхаа төрд төлөх татвараас 13 тэрбум төгрөг харамлаж, түүнийг нь Засгийн газар өөгшүүлж суугааг яав ч эрүүл шийдвэр, эрүүл өрсөлдөөн гэж хэлэхгүй. МАК компанийн 1600 гадаад ажилчин ажиллуулах гэж байгаа Цагаан суврагын орд нь 44.4 мянган тонн зэс агуулсан 10.6 сая тонн исэлдсэн хүдэр, 1.2 сая тонн зэс бүхий 240 сая  тонн сульфидын хүдрийн нөөцтэй. Тус групп энэ нөөцийг 18 жилд хоёр үе шаттай ашиглана гэж буй ч хайгуул явуулахад нөөц нэмэгдэх магадлалтай. МАК групп Цагаан суврагын ордыг хэрхэн гартаа оруулсан, ямар арга замаар стратегийн орд болгосон, одоо тус ордоос төмөр зам тавихаар хэрхэн яарч байгаа зэрэг түүхээ бодвол ийм хүнд цаг үед улсын төсвөөс татвараа харамлаад байх учиргүй.

Улс төр дахь ургийн томилгооны “Шинэ анги”

15879081_1228024150615622_153352611_n

Улс төрийн сонгуулийн дараа хэн нэгэн гэр бүл баярлаж, өөр нэгэн гэр бүл уйлдаг дүр төрх сүүлийн хэдэн жил хэвийн үзэгдэл шиг боллоо. Сонгуульд ялсан нэгэн нь өөрийн ах дүү хамаатан садангаараа хүрээлүүлэн төрийн албыг төрлийн алба болгодог зуршил гэм биш зан болж хувирав. Энэхүү зуршлаа биелүүлэхийн тулд тэд хэн нэгнийг ажилгүй болгосоор ирлээ.

Тэгвэл энэ байдал 2016 оны сонгуулийн дараа ч гэсэн ажил хэрэг болж өөрийн найз нөхдөө сандал ширээний даргаар томилсон явдлууд олон гарч байв. Одоо бүр сүүлдээ үе дамжсан, өөрийн хүүхдээ, ахаа, дүүгээ албан тушаалд томилох явдал ил цагаандаа гарлаа.

МАН-ын ургийн мод олонд ил болж намын дарга, Ерөнхий сайд хоёр хамаатан гэдгээс эхлээд олон факт ил болж орхив. Мөн дээрээс нь өөрийн туслах, шадар зөвлөхүүдээ бүгдийг нь зөөлөн суудалд илгээсэн юм. Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн томилгоо хийгдсэн нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдсон, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар тус тус томилогдсон билээ.

Тэгвэл дээрээ орооцолдсон энэ байдал дунд шатандаа ч гэсэн үргэлжилж байна. Магадгүй улс төрийн өндөр албан тушаалаас илүүтэй төрийн өмчит компаниудын томилгоо дээр ах, дүү, хамаатан садан, үр хүүхдээ томилох явдал газар авлаа.

Үүний нэг жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийн гэр бүлийн томилоо юм. Тэрбээр өөрөө Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-д байдаг. Тэр ч утгаараа өөрийн хүү Ц.Хангайгаа “Эрдэнэс тавантолгой” компанийн охин компан болох “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томилуулжээ. Энэ Засгийн газрын хамгийн эхний томилгоонд орж өөрийгөө Төрийн нарийн бичгийн даргаар томилуулж амжсан сүйхэйтэй эр Ц.Цэнгэл өөрийн хүүгээ ч гэсэн дээш нь татахаа мартаагүй л байж.

С.Зоригийн алуурчны эрэлд буюу улстөрчдийн ээлжит гишгүүр

aaf9b2a7e819b5dforiginal1999 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн УИХ-д МАХН-аас нэр дэвшихээр болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “ Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” хэмээн хэлсэн нь МАХН үнэмлэхүй ялалт байгуулах гол хөдөлгүүр болсон гэж үздэг. МАХН 72 суудал авч, 1996 оны сонгуульд ялсан залуу намуудын эвсэл бүхэлдээ хээр үлдэв. Ардчилсан хүчний лидерүүдийн  бага хаадын үе шиг бие биенийхээ дээр гарах, бие биенээ нухчин дарах гэсэн тэдний өрсөлдөөний дүнд Ардчиллын анхдагч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж, казиногийн гэх хэргээр ардчиллын өнөөх л анхдагчид нь олноороо шоронгийн хаалга татав. Уг нь 1996-2000 он тэднийх байв. Гэвч тэд Засгаа ч тогтвортой барьж чадсангүй. Үнэндээ тэд  “С.Зоригийг хувьсгалт намынхан алчихлаа” хэмээн хашгирахаас хэтэрсэнгүй. Харин С.Зоригийн хэрэг замхран, энэ тухай дурсах төдий л хэвлэлүүд бичиж байлаа.

 Д.Мөрөн бол тэр үед сонгуулийн гол зэвсэг байв. Харин аль намаас нэр дэвшвэл илүү магадлалтай, бас нэр хүндтэй байж чадах вэ гэж тэрээр багагүй эргэлзсэн ч гэдэг. Учир нь тэр Эвслийнхэнтэй илүү ойр байсан. С.Зоригийн амь насыг хөнөөснийг дуулаад хэргийн газар очиход Д.Мөрөн “ороод ир “гэж дуудсан хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Баттулга хэлсэн тухай 2012 оны аравдугаар сард гарсан “Тойм” сэтгүүлд бичсэн байдаг. Эвслийн Засгийн үед энэ хэргийн талаар “Деррик” шиг л ярьж байсан Д.Мөрөн УИХ-д АН-аас биш МАХН-аас нэр дэвшиж, арчилсан хүчинг нокаутанд оруулсан юм.

2003 оны нэгдүгээр сарын 29. Өдрийн сонин, Зууны мэдээ зэрэг хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд Засгийн газар 500 сая төгрөг олгох шийдвэр гарсан тухай мэдээлэл гарав.

2003 оны гуравдугаар сарын 15

С.Зоригийн хороосон хэргийн сэжигтнээр Д.Энхбат гэгчийн Францаас бараг л хулгайлж авчрав. Учир нь 2004 онд сонгууль эхэлнэ. Харин МАХН-ын дарга С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн амлаж гарч ирснээ мартаагүй байлаа. Дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах их шуналыг нь зөвхөн С.Зоригийн “алуурчин” л биелүүлнэ. Сөрөг хүчинг, түүний лидерүүдийг С.Зоригийн аллагаар дэгээдэж унагах нь ард түмнийг эргүүлэх хамгийн сайн арга. ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын даргаар ахлуулсан баг Францаас Д.Энхбат гэгч  танхай, давтан бүлэг хулгай, хууль бусаар хил зөрчсөн зэрэг элдэв янзын хэрэгт орооцолдож байсан этгээдийг “хулгайлж” авчрав. Гэвч тэр бол алуурчин биш гэдгийг хууль хяналтынхан мэдэж байсан биз. М.Энхсайханыг онилсон энэ ажиллагаа тун амжилтгүй өндөрлөсөн талаар тухайн үед хэвлэлүүд бичсээр байлаа. Сонгогчид МАХН-ын амлалтыг харин мартаагүй байв. Тэд МАХН-аас С.Зоригийн “алуурчин”-г нэхсээр 2004 оны сонгуульд ижил суудал оноов.

Харамсалтай нь ЦЕГ-ын дарга Д.Мөрөн “ Миний хэлсэн батлагдсан шүү дээ. Би сонгогдвол энэ хэргийг илрүүлнэ гэж амлаагүй шүү дээ” хэмээн мөрөө хавчаад л өнгөрөв.

2004-2012 оны хүртэл АН, МАН илүүрхсэн суудал авч, төрд дангаар ноёрхол тогтоох боломж ард түмэн өгөөгүй. Учир нь тэд аль аль нь амлалтдаа хүрдэг бил үү гэх асуултаар ээрэгдсэн түмэн хэний талд хэрхэн гар өргөх ухаанаа ч олохгүй эргэлзэх болсон. Энэ хугацаанд харин АН, МАН С.Зоригийн тухай дурсахыг хүссэнгүй. Эсвэл бүүр мартагнав. Учир нь С.Зоригийн сонгуульд  ашиглах нь хамгийн оновчтой шийдэл гэх саналыг дэвшүүлсэн хүн нь АН, МАН-аас аль хэдийнэ алсран холдсон байлаа. Харин ч тэрээр өөрөө бусдын сонгуулийн шоуны бай болоод хэцүү нэрт рүү ачуулж үзэв. АН-д 2012 оны сонгуульд ялахад С.Зориг биш МАХН-ын дарга асан Н.Энхбаяр “тус” болов. Учир нь түүнийг “авлигач” гэдгийг “илрүүлж” чадсан нь АН-ын хувьд том ялалт болж чадав. Харин МАН өврөөсөө өөр нам төрүүлээд сонгуульд ялах тухай бодох ч сөхөө олдоогүй биз. Тэгвэл ирэх жилийн сонгуулийн зэвсэг юу вэ. Мартагдаж, архивын буланд шидэгдсэн С.Зоригийн аллага гэх хавтаст хэрэг байв уу.

АН “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй “ Д.Мөрөнгийн үгийг няцаахыг хүсэв үү. “Бид илрүүлчихлээ” гэх сэжүүрээр нийгэмд уначихсан гэдэг нь ил тод болчихсон нэр хүндээ аврахыг хичээж байна уу. Чухам юуны учир ахин Б.Булгантай орооцолдож эхлэв. Түүнийг баривчилсан шалтгааныг Цагдаагийнхан яагаад тайлбарлахаас татгалзав. Эрдэнэтээс С.Зоригийн алуурчин гэх хоёр этгээдийн барьсан гэдэг үнэн үү гэх зэрэг түмэн таамгийг нийгэмд юуны учир бий болгов.

С.Зоригийн аллагын хэргийг яагаад заавал өнөөдөр сонгууль болоход зургаан сар үлдсэн энэ хугацаанд сөхөх болов. Б.Булганыг магадгүй Д.Энхбат шиг байдалд оруулчихвий гэх хардлага ч байна. Гэхдээ энэ удаад МАН биш АН-ынхан төрийн гурван толгой нь. Тэдний гарт эрх мэдэл бий гэдгийг мартаж болохгүй.

Гэрчтэй, эд мөрийн баримттай гэвч илэрдэггүй хэрэг бол С.Зоригийн аллага. Гэхдээ 20-оод жил улстөрчдийн дээш доош гүйх шат нь хэвээр л байна.

Эх сурвалж: Намбус.мн

Захын босс С.Сайхансамбуу Баянзүрхээс нэр дэвших үү?

saohansambuuЗавхан аймгаас 2008 онд улсын их хуралд ёстой л мөнгөөр бороо оруулаад гарч ирсэн Нарантуул захын босс С.Сайхансамбуу 2012 онд намаасаа ч гарч чадаагүй. Гэтэл түүнийг 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшинэ гэсэн шуум тараад байна. Саяхан болж өндөрлөсөн МАН-ын “Бид хамтдаа” аяны хаалтын нэгдсэн үйл ажиллагааны үеэр Баянзүрхийн МАН-ын хорооныхон иргэдтэй хийсэн уулзалтан дээр “Худлаа ярьдаг, хулгай хийдэг хүн бидэнд хэрэггүй. С.Сайхансамбууг явуулаадах.

Иргэдийн амьдрал мэддэг, хаялгатай хүн хэрэгтэй” гэж намын гишүүд нь нэхсэн аж. Үүнээс болж С.Сайхансамбуу Баянзүрхэд нэр дэвших гэж ийм яриа гаргалаа хэмээсэн. Гэтэл сүүлд хийгдсэн зарим судалгаагаар Баянзүрх дүүрэгт нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд мань эр ороод ирчихсэн явж байгаа. Завханд түүний дүү С.Батсамбуу нэр дэвшинэ гэсэн яриа гараад байгаа. Хэрвээ үнэн бол хөдөөний тойргоо дүүдээ “пааслаад” Баянзүрхийг зорьсон байх магадлал өндөр байна. Ер нь Бриж Д.Ганхуяг хэмээх баянзүрхчүүдийн буянаар гурван удаа гарчихаад юу ч хялайдаггүй яндан нөхөр, Ж.Батзандан гэж ам пигууртэй нэг залуутай, Д.Арвин гэдэг урвагч авгайтай энэ тойрог шинэ хүн хүсэх нь тодорхой байгаа. Үүнийг анзаарсан хашир улс төрчид Баянзүрх рүү хошуурч байгаа нь нууц биш. Одоогоор хөдөөнөөс гэхэд Зам тээврийн сайд асан, Өвөрхангайн Н.Төмөрхүү, Завханаас С.Сайхансамбуу нар лав энэ тойргийг онилоод эхэлсэн гэх яриа эхнээсээ батлагдаж байна. Чухам С.Сайхансамбуу Нарантуулаараа түрий барьж нэр дэвшээд Баянзүрхэд юм хийх үү үгүй юу гэдэг нь харин сонирхолтой байна.
Д.Билгүүн

Ugluu-logo

Share Button

Улсаа нураачихалгүй сонгууль хүргэх юмсан

baabar

-БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ-

Сонгуулийн судалгааны дүн үзлээ. Ард иргэд маань ямар хүнийг УИХ-ын гишүүн болгохыг хүсч байна вэ? Нэгдүгээрт, Шударга хүн, хоёрдугаарт, Эх оронч хүн. Харин Хуулиа мөрддөг хүн дөнгөж 15 дугаар байрт орж байна. Яг хэнийг шударга, эсвэл эх оронч гэдэг юм бэ? Хариулт нь хүний тоогоор янз бүр гарчээ. Хуулиа мөрддөг хүнийг тодорхойлоход маш амархан. Ямар ч үйлдэл нь хууль зөрчөөгүйг хуулийн заалттай тулгаад л болоо. Харин манай нийгэмд хуулиа мөрдөх нь төдий л үнэлэгддэггүй юм байна.

Нэр дэвшигч мөнгө тараавал сонгох уу гэсэн дараагийн асуулт байна. Дөнгөж арав гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгоно гэж байна. Харин бараг 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонголтоо хийнэ гэжээ. Ингэхээр юутай ч ная гаруй хувь нь тараасан мөнгийг дуртай авах юм байна. Энэ асуултыг лавшруулан фокус судалгаа олон газар хийж үзжээ. Гэтэл мөнгийг нь аваад өөрийн үзэмжээр сонгох тэр хүн нь хамгийн их мөнгө өгсөн нэр дэвшигч болж таарч байна. Үнэхээр сонгогчид маань шударга юм байна, бараг бүгдээрээ амласандаа хүрч байна. Харин хууль зөрчихийг юманд тоодоггүй бололтой.

Сонгогчдын хувьд авир бодол нь иймэрхүү байна. Насанд хүрсэн хүн болгон санал өгөх болохоор хоорондын өрсөлдөөн тийм ч их биш бололтой. Нам, үзэл бодол гээч юм түүх болсон. Намд харьяалагдагч хэт идэвхтнүүд өөр өөрийн харьяаллыг уралдаж худалдах учир тэдний хооронд л нэлээд өрсөлдөөн, дайсагналцаан үүсдэг боловч тэр нь ердийн төмс идэгчдийн хувьд төдий л хамааралгүй асуудал.

Харин УИХ-ын суудлын тоо хязгаартай болохоор энд өрсөлдөөн тун ширүүн. Нэрээ дэвшүүлэх гэж байгаа хүмүүс ойрноос мэдээллийн хэрэгслээр идэвхтэй үзэгдэх болов. Зарим нь өөрийгөө шинээр танилцуулж, гэр орон ажил албаа ярин завсар нь шударга, эх орончоо цухалзуулж байна. Энэ ч одоохондоо гэм хоргүй л дээ. Зарим нь танилцуулах ажлаа нэлээд өвөрмөц ширүүн хэлбэрээр явуулж эхэллээ. Жишээ нь Ардчилсан намын нэгэн ирээдүйлэг хөвүүн Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг хоёр өрөө үнэгүй байраар ханга хэмээн тулгаад, биелүүлээгүйн учир Ерөнхий сайдыг огцрохыг долоо хоногт нэгээс доошгүй удаа шаардах боллоо. Чукча не дурак, гэр хороололд нэр дэвших нь гээч!

Оюутолгойн толгойг тас цавчих иргэнлэг, эх оронч, шударга бослого УИХ-д мандлаа. Улс орны цаашдын хувь заяаны түлхүүр нь Оюутолгой гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Учрыг нь олохгүй байгаа ч юм биш. Хөрөнгө оруулалт хийж дуусаагүй байхад нь Монголын оролцоог 50 хувь болго гэж сагсалзах нь Монголд л хохиролтой гэдгийг толгойлогчид нь цээжээрээ мэднэ. Монголын Засгийн газрын 34 хувь эзэмшиж байгаа нь ч илүүдээ гарсан тэнэг зүйл болсныг ч мэднэ. Огт хувь эзэмшилгүй татвар, роялтигаа аваад явахад буй болох нийт баялгийн хагасыг ямар ч эрсдэл гаргалгүйгээр Монголын тал авах байсан. Хэрэв 50 хувь авах юм бол тэр хэмжээний мөнгө зээл, хариуцлага гээд хамаг юмыг үүрч төрийн нэр барьсан хулгайч нарын хоол болж дуусна гэдгийг ч мэдэж байгаа. Эрдэнэт, МИАТ, Төмөр зам ямар ашигтай ажилладаг, хэдийг олдог, хэдийг нь хулгайлдгийг лав л Монголын Засгийн газар хэзээ ч мэдэж байгаагүй, өгснийг нь чимээгүйхэн аваад л Бурханд баярлаад явж байдгийг эдэн шиг сайн ойлгодог хүн ховор. Эрдэнэтийн агуулахад хэдэн сая долларын үнэтэй, бараг л баримлын шавраар хийсэн чулуу бутлагч бөмбөлөг зөндөө байгааг эд сайн мэднэ. Гэхдээ нийгмийн ихэнх гишүүн үүнийг ойлгохгүй байгааг бүр ч илүү сайн мэднэ. Оюутолгойн газар доорх баялгийг ил гаргаж мөнгө болгох ажлыг гүйцэтгэгч компани нь гадаадынхан ба тэд энэ компанийн 66 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл Монголын байгалийн баялгийн 66 хувийг гадаадынхан зүгээр хусчихсан, монголчууд өөрийнхөө юмны дөнгөж 34 хувийг эзэмшиж байгаа гээд хүмүүст ойлгуулчихсан учраас эх нутгаа хамгаалах зөн билгээр иргэд хандах болсныг л сайн харж байгаа. Нэр дэвшигчийн хувьд юмны учир ойлгоогүй сонгогч олон ямар их ашигтай тэнгэрийн хишиг гэж санана?

Монгол Улсын хуулиар газрыг 60 хүртэл жилээр түрээслүүлж болно. Монголын оролцоотой Оюутолгой компани ордын газрыг ашиглах эрхтэйгээр 30 жилээр түрээсэлж авсан. Энд нийтдээ 5-6 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Одоо 2.6 тэрбумын буюу тавин хувийн хөрөнгө оруулалт хийгдчихээд байгаа. Төлөвлөсөн ёсоор хойтон ашиглалтад орох ба тэр үеэсээ бүтээгдэхүүнээ гарган борлуулж эхэлнэ. Нэг үгэндээ компани мөнгө хийгээд эхэлнэ. Энэ борлуулалт нь анхны хөрөнгө оруулалтыг нөхөж дууссан тэр өдрийн үдээс хойш Монголын тал 50 хувийг нь эзэмших гэрээ хийж болно. Ингэ гэж УИХ-ын 57 дугаар тогтоолд заасан. Энэ нь ойролцоогоор 10 хүрэхгүй жилийн дотор (урьдчилсан тоцоогоор 2019 он, гэхдээ зэсийн үнэ яаж хэлбэлзэхийг хэн ч мэдэхгүй) болно. Оюутолгойгоос буй болох нийт баялгийн 60 хувь нь Монголын талд ноогдоно. 66 хувийг эзэмшиж байгаа гадаадын компаниуд орлогын 40 хувийг авна. Зэсийн үнийг 4408 ам.доллараар тооцоход зөвхөн энэ төслөөс 30 тэрбум доллар Монголд орж ирнэ. Зэсийн үнэ өнөөгийнх шиг 10 мянга байвал Монголын орлого ганц энэ төслөөс 70-80 тэрбум. Монголыг 20 гаруй жил тэжээсэн Зөвлөлтийн зээлийн өрийг төлөхөд 250 сая ам.доллар зарцуулсан нь Оюутолгойгоос олох мөнгөний нэг хувьд ч хүрэхгүй байна. Монголчууд түүхэндээ ийм их баялагтай болж үзээгүй. Оюутолгойн муу хэлүүлээд байгаа гэрээ ийм учиртай юм. Уг нь Оюутолгой компанид Монголын талын оролцоо огт хэрэггүй боловч нэгэнт гэрээ ингэж хийгдсэн болохоор одоо дүүрч. Оюутолгой унавал Тавантолгой хэзээ ч босохгүй. Галзуу хүнтэй хэн ч наймаа хийдэггүй. Оюутолгойн нөгөө нэг сайн тал гэвэл энэ нь Монгол дахь гурав дахь орны хамгийн анхны дорвитой хөрөнгө оруулалт. Монгол нь хоёрхон хөршөөр төдийгүй бусад орноос хамааралтай болж байж аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон тэнцвэрийг буй болгоно гэсэн үзэл санаа Монголын сүүлийн хорин жилийн албан ёсны үндсэн бодлого. Үүнд хоёр хөрш маань тун ч таагүй хандаж буйгаа байнга илэрхийлдэг. Үүгээр барахгүй таагүй санаагаа үйлдэл болгон хэрэгжүүлэхэд ч бэлэн. Үүнд нь Монголын дотоодын улс төрийн харалган тэмцэл хамгийн аятай дэм болно. Дэм ч болгуулна.

Яагаад эх орны эрх ашгийн эсрэг хөдөлж, улс орны цаашдын хөгжилд шавар хаагаад байгаа юм бэ? Ухамсартай ба ухамсаргүй, зориудын ба санаандгүй, ойлгосон ба ойлгоогүй олон янзын шалтгаан хүн болгонд бий. Судалгаанаас үзэхэд Тэрбишдагва Сонгонохайрхандаа, Сайхансамбуу Завхандаа, Бямбацогт Ховддоо, Энхбаяр Говь-Алтайдаа, Тэмүүжин Баянголдоо, Гантөмөр Сүхбаатар дүүрэгтээ тасархай дэмжлэгтэй байна. Алтай бол улсын хэмжээгээр шомболзож байна. Үүнийгээ ч өөрснөө мэдэж байгаа. Гэвч өнгөрсөн хэдэн жил хэт хувийн тоглолт хийцгээж, тус тусын намтайгаа нэлээд түнжин хагарсан учир нэр дэвшихгүй байж магадгүй. Иймээс ердөө л шантааж хийж буй хэрэг. Гэрээ хуулийн дагуу хийгдсэн, элдэв юм нэхэх хугацаа нь болоогүй, ер нь бослого гаргалаа ч энэ нь бүтэхгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Энэ хэд МАНАН гэдэг морь унаж байж л дивтаатын барианд орно, түүнээс морь дагаж явган гүйгээд шаварт булуулна.

Гэтэл цаана нь сонгогчдоосоо дэмжлэг авч чадахгүй нь дэндүү тодорхой болсон хэсэг байна. Одоо яая гэхэв, нүдээ аниад л “ва банк” үзэхээс өөр аргагүй болсон. Ядахнаа шүүх цагдаад тулах дээрээ хүрэх юм бол “шударга, эх оронч байсан учраас хавчигдаж байгаа тухай” үлгэр яриад ярдаглаад хэвтээд байх бололцоогоо гаргах хэрэгтэй шүү дээ. Ийм цагаандаа гарчихсан хэсгийн бичиг үсэгтэй сийрэг толгойнууд нь ярьдаг бөх мэтийн харанхуй нэгнээ ашиглаж нохойд мод болгон барьж байгаа хэрэг. “Орос рулет” гэж аймшигтай хатуу мөрийтэй тоглоом байдаг. Гар бууны найман сум ордог магазинд нэг сум хийчихээд харанхуйгаар эргүүлж байгаад чамархайдаа тулган гохоо дарна. Азгүй нэгэнд сумтай нүх таарч мөнгөө үлдээгээд шууд үхэж буй нь тэр. Хөөе, хөөе, зогс… найман нүхэнд наймууланд нь сум хийдэггүй юм, тэнэг ээ!

1992 онд Засгийн газрын тэргүүн болсон Жасрай гуай “Тэрбум доллартай бол Монгол орныг үндсээр нь өөрчилнө” гэсэн гарчигтай ярилцлага өгч байв. 2000 он хүртэл Монгол Улсын төсөв түүхэндээ 300 сая ам.доллар хүрч үзээгүй юм. Одоо 2012 оны улсын төсвийг бараг долоон тэрбум ам.доллараар батлах гэж байна. Ийм их хөрөнгөнөөс хулгай хийдгийг нь тооцдоггүй юм гэхэд захиран зарцуулалцаад сууна гэдэг ямар их аз завшаан, ямар их эрх мэдэл, ямар их аз жаргал вэ? Хяслантай юм шиг дөнгөж далан зургаахан сандалтай энэ эрх мэдэлд хүрэхийн тулд юу ч хийсэн, юу ч гэж бурсан, яаж ч хөдөлсөн яадаг юм! Энэ эрх мэдэл аз жаргалын хажууд улс орон гэдэг юу юм бэ? Нураагаад хаячихсан ч яадаг юм, дахиад л шинээр босгохгүй юу! Амла, сонгогчид юу хүссэнийг нь амла, зальд, луйвард… улс сүйртэл хаа ч байсан юм, сүйрлээ ч босоод л ирнэ, дараа нь засаж болно…

Гэвч энэ их мөнгө хэнийх вэ? ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна. Хэдэн арван тэрбумаар нь татвар төлдөг олон компани буй болжээ. Эндээс цугласан мөнгийг үр ашигтай зарцуулж, нийгэмд мэнэжмэнт хий хэмээн 76 ямаа сонгож байгаа ухаантай юм шүү дээ. Гэтэл аж ахуй эрхлэгчдээс авсан мөнгийг өөрийн юм шиг үрэн таран хийх төдийгүй өөрсдийг нь хорлоход зориулж ашиглаад байна шүү дээ. Гутлыг нь өмсөөд эзнийг нь өшиглөж байгаа хэрэг. Эхлүүлсэн ажлыг нь нурааж байна, дууссан ажлыг нь боож байна. Дээр нь шантаажилж байна, заналхийлж байна. Бүх юмыг мөнгөөр шийддэг юм бол хорлон сүйтгэгчдийг УИХ-д оруулахгүйн тулд бизнес эрхлэгчид нэгдэн нийлж мөнгөөр зодож байгаад тэднийг сонгуулахгүй акц хийвэл шударга ёсонд нийцэх юм биш үү? Ой мод огтлон сүйтгэгч нэгэн бээр гол ус аварна гэж нэг хэсгийнх нь захиалгаар нөгөө хэсгийг нь хорлож дууслаа. Хэдэн бизнес эрхлэгч мөнгөө нийлүүлж байгаад тэр зэргийн амьтныг түлхээд унагачихаж чадна шүү дээ. 68 хувийн татвар гэгч Монголын нийгэмд ямар их хохирол учруулав! Олзворлосон алтны 68 хувь нь сураггүй алга болж гэмт хэргийн сүлжээгээр цувдаг боллоо. Эх орондоо хайртай хэн болгон үүний эсрэг мөнгө цуглуулж байгаад иргэний хөдөлгөөн үүсгэн түлхэн унагаж болно шүү дээ. Эсвэл “ингүүлж байхдаа таарсан амьтан” гэдэг хараал шиг хэлц үг мэдэх үү?

МАХН, МҮАН гэсэн хоёр амтай, нэг ходоодтой агууламж томтой хогийн сав бэлэн боллоо. Гологдогсод, гомдогсод, чамлагсад… гээд хэнийг л бол хэнийг багтаана. МАНАН-д гомдогсод гологсдын тийш чиглэх цуваа сонгууль дөхөх тусам улам өтгөрөх болно. Иймээс хэнд ч гологдож, хаанаас ч хөөгдсөн трайншейнд очихгүй, орох бэлэн оромж байна. МАХН, МҮАН хоёр мэдээж сонгуулиар тэргүүлэхгүй нь ойлгомжтой учир аймаар амлалт нэгэнт өгөөд эхэллээ. Бэлэн мөнгө амлахыг хориглосон учир “бэлэн бус” бэлэн мөнгөний амлалт тэндээс гарч, бусдадаа сайхан үлгэр дуурайл үзүүлж байна. Өрхийн тэргүүн болгоныг ажилтай болгоно, тэгж чадахгүй бол нөхөн төлбөр олгох гэнэ. Энэ ч сайхан явна даа. Өрхийн тэргүүн хамгийн багаар бодоход сард 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр авах нь. Татварыг үгүй болгох гэнэ. Ерөөсөө л татвар гэж байхгүй сайхан нийгэм болно. Маркс, Ленин ч амлаж зүрхлээгүй шударга эх оронч нийгэм. Улсын төсвийг уул уурхайгаас бий болгоно. Гэхдээ уул уурхайг хаана, гадаадынхныг хөөж гаргана гээд байгаа уриатай нь авцалдахгүй л байна. Гэхдээ яахав дээ, яваандаа учир нь олдоно биз.

Улс төрийн нам гэдэг бол нэг үзэл бодолтнуудын цуглуулга. Намын нэрээр гарч ирчихээд хорвоо дээр гав ганцаархнаа тэнэг юм шиг “ухаантай” царайлаад байгаа амьтсыг эгнээнээсээ зайлуулж болдоггүй юм уу? Газар хавчсан биш, үзэл бодлоо хаана ч илэрхийлж болно. Тамхи татах зориулалтын өрөөнд өөрөө явж орчихоод цэвэр агаар нэхэн бусдыг зодоод байж болохгүй шүү дээ. Монгол бол ардчилсан орон. Бэлээхэн том хогийн сав байхад, тэнд очоод л амны зоргоор эх оронч загнаж шударгаа харуулна биз. Заавал өөртэйгөө таарахгүй намтай гоомоодож гоомой загнах хэрэг юун? Бие даагаад гар аргаар үзсэн ч болно. Энэ эрхийг нь Үндсэн хууль хамгаалж байгаа. Нам нь ч нам, төрүүлсэн үр могойдоо хатгуулаад хордож үхэж байгаа бол дүүрч дээ, ингүүлэхдээ таарсан юм байлгүй.

Ардчилсан тогтолцоонд ороод хорь гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?

2011.10.10