Хэрэв та Game of Thrones – ийг үздэг бол… (Заавал уншаарай)

Хэрвээ та Game of Thrones – ийг үздэг бол энэхүү нийтлэл таалагдах нь лавтай. Учир нь нэгэнт амтанд нь орсон л бол хүн бүр үзэх дуртай киноныхоо хэрхэн бүтсэн түүхээс эхлэн таалагдсан жүжигчдийнхээ тухай хүртэл сонирхон судалж, киногоороо амьдардаг.

Миний бие ч гэсэн түүний нэгэн адилаар энэхүү нийтлэлийг хүргэхийн тулд цувралын эдүгээг хүртэлх тавин ангийг шимтэн үзсэн билээ.

Ямартаа ч та нарынхаа нэгэн адилаар ирэх дөрөвдүгээр сарын 24-нд эхлэх зургаадугаар бүлгийг хоног тоолон хүлээдэг болсон шүү.

1. Цувралыг АНУ-ын зохиолч George R. R. Martin – ийн 1991 оноос эхлүүлэн бичиж буй уран зөгнөлт A Song of Ice and Fire романаас сэдэвлэн бүтээсэн билээ. Game of Thrones нь романы эхний ботийн нэр юм.

2. Зохиолч романаа бичих санааг багадаа тэжээдэг байсан яст мэлхийнээсээ олж харсан гэдэг. Ингээд анх DOS үйлдлийн системтэй компьютер дээр WordStar 4.0 програм ашиглан бичиж эхэлсэн түүхтэй.

Номын зургаа болон долоодугаар боть хараахан бичигдэж дуусаагүй ч цуврал найм эсвэл есөн бүлэгтэй гарна.

3. Game of Thrones нь телевизийн цувралын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтэж буй киноны нэг юм. Тухайлбал 56 мин үргэлжилдэг нэг ангийг л хийхэд хамгийн багадаа $6 сая ам.доллар зарцуулдаг.

4. Зураг авалт хийгдэх газрыг маш нарийн судалж 14 орноор аялсны эцэст Шотланд, Исланд, Испани, Малта, Марокко, Грек, Хорват зэрэг оронд зураг авалтыг хийжээ.

Киноны ердөө 3 сек үргэлжлэх нэг үзэгдлийн зураг авалтыг хийхэд наанадаж 6 долоо хоногийн бэлтгэл шаардагддаг. Тэгвэл эсрэгээрээ өдөржин хийгдсэн зураг авалтаас 3 сек үргэлжлэх хэсгийг ч авах тохиолдол бий.

5. Жүжигчдийнх нь олонх нь зохиолоо бүрэн уншиж танилцаагүй. Ингэснээр жүжиглэлтүүд нь илүү амьд болсон гэж үздэг. Мөн түүнчлэн бараг бүх жүжигчин нь Англи, Ирланд, Шотланд гаралтай хүн байдаг. Гэвч гурван гол дүр нь Америк үндэстэн юм.

Тэдгээр нь Tyrion Lannister – ийн дүрийг бүтээсэн Peter Dinklage, Khal Drogo – ийн дүрд тоглосон Jason Momoa болон Oberyn Martell – ийн дүрийг бүтээсэн Pedro Pascal нар ажээ.

6. Tyrion Lannister – ийн дүрд тоглосон жүжигчин Peter Dinklage 100% цагаан хоолтон хүн юм. Зураг авалтын үеэр идсэн махан хоол нь үнэндээ дүфү байжээ.

Тэрээр телевизийн цувралд тоглосон анхны одой жүжигчин бөгөөд Cersei – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Lena Headey – тэй сайн найз.

7. Хэл шинжээч David Peterson цувралд зориулж Dothraki хэлийг зохиосон билээ. Энэ хэл 3000 үгийн сантай. Мөн тэрээр Valyrian хэлийг ч гэсэн зохиосон.

8. Их Британи болон Америкт шинээр мэндэлсэн охиндоо Khaleesi болон Arya нарын нэрийг өгөх явдал түгээмэл болжээ. Хэрэв та санаж байгаа бол 1-р бүлэгт хөл хүнд Khaleesi адууны түүхий мах идэх хэрэгтэй болдог.

Тэгвэл энэ нь үнэндээ жимсний чанамал, хатаасан паста, хиймэл цус болон элсэн чихэр ашиглаж хийсэн 1.3 кг резинэн чихэр шиг амттан байжээ.

9. Цувралын маш олон дүр бодит амьдрал дээр ч гэсэн өөрийгөө үзэн ядагдахад хүргэсэн байдаг. Тэдгээр нь хатан хаан Cersei мөн Joffrey хаан гэдэгтэй маргах хүн үгүй.

Тэгвэл Joffrey хааны дүрийг бүтээсэн жүжигчин Jack Gleeson анх Christopher Nolan – ийн Batman Begins кинонд тоглож байсан гэнэ.

10. Төмөр сэнтийг хийхэд зэвсгийн дархан Gavin Jones 2 сар зарцуулжээ. Мод ба сэлмээр хийсэн сэнтий 2.4 м өндөр бол өргөхөд дөрвөн хүн хэрэгтэй. Сэнтийн гол хэсэгт Gandalf – ийн Glamdring сэлэмний дуураймал хувилбар бий.

11. Цувралын эхэнд гардагчлан Stark – ийн гэр бүлийнхэн зургаан чонын бэлтрэг тэжээдэг. Тэдгээр чоныг чонотой ижил харагддаг Инуит нохойгоор орлуулсан ба компьютер график ашиглан хэд дахин томруулжээ. Тэгвэл Sansa Stark – ийн дүрд тоглосон жүжигчин Sophie Turner нэгийг нь тэжээхээр шийдэж Zunni гэж нэрлэсэн байна.

Үнэндээ кинонд дүрслэгдсэн Direwolf нь хэдэн зууны өмнө устаж мөхсөн үлэмж биетэй чонын төрөл юм. Энэ нь саарал чононоос даруй 25% том биетэй байсан түүхтэй.

12. Кинонд гардагчлан Валир гангаар давтсан илд нь хамгийн дийлдэшгүй илд байдаг. Зөвхөн энэ илд болон луугийн шилээр White Walker – уудыг хөнөөх боломжтой. Тэгвэл Валир ганг Дамаск гангаар хийжээ.

13. Долоон хаант улсыг хамгаалдаг 213 м өндөр ханыг Britannia арал дээр байдаг Ромын эзэнт гүрний үеийн бэхлэлтээс санаа авчээ.

Hadrian – ийн ханыг нийтийн тооллын 122 онд барьсан ба ЮНЕСКО – гийн өвийн бүртгэлтэй газар юм. Зохиолч энэ бэхлэлт дээр 1981 онд ирсэн байдаг. Ханын өндөр бодитоор бол 3 м – 6 м орчим өндөр ажээ.

14. Саран хаалгыг хүн бүр мэднэ. Чухам хэдэн м орчим өндөр вэ гэдгийг хэлэхэд бэрх ч Sansa Stark – ийн дүрд тоглосон жүжигчин Sophie Turner – ийн хэлснээр ердөө 1 м орчим гүн гэнэ. Тэрээр бодит амьдрал дээр Arya – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Maisie Williams – тай дотно найз ажээ. Мөн түүнчлэн Maisie Williams – ийн анхны томоохон дүр юм.

15. Hodor – ийн дүрд тоглосон Ирландын жүжигчин Kristian Nairn 210 см өндөр биетэй. Тэрээр ижил хүйстэн бас чадварлаг DJ гэнэ.

Тэгвэл Theon Greyjoy – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Alfie Allen нь дуучин Lily Allen – ийн төрсөн дүү ажээ.

16. Цувралыг насанд хүрэгчдэд зориулсан порно киноны салбарт багагүй хөрөнгө оруулсан гэж үздэг. Учир нь эмсийн хүрээлэнгийн биеэ үнэлэгчдийн дүрүүдийг порно жүжигчин хөлсөлж тоглуулсан байдаг.

Тэгвэл Tyrion Lannister – ийн сэтгэл алдарсан биеэ үнэлэгч Shae – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Sibel Kekilli порно киноны жүжигчин байжээ.

17. Чи юу ч мэдэхгүй Jon Snow. Бүсгүй хүн бүр л түүнийг ингэж хэлдэг. Гэвч анхдагч нь зэрлэгүүдийн нэг Ygritte байсан билээ. Jon Snow – ийн дүрийг бүтээсэн жүжигчин Kit Harington болон Ygritte – ийг дүрд тоглосон жүжигчин Rose Leslie нар болзож байгаа ажээ.

18. Maester Aemon бол Targaryen – ийн удмын сүүлчийн хүмүүсийн нэг. Тэгвэл түүний дүрийг бүтээсэн Английн жүжигчин Peter Vaughan бодит амьдрал дээр ч гэсэн хараагүй ажээ. Өдгөө 92 насыг зооглож буй түүний дүр магад цувралын хамгийн сэтгэл шимшрүүлэм дүрийн нэг юм.

мэдээллийг бэлтэгсэн

“Sweetymotion”-ий Ганболор “Шинэ дэлхий” телевизийн захирал боллоо

1000929_633860373304618_991984730_n

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьлаа.

Тодруулбал, тэрээр “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Энэ тухайгаа дуучин бүсгүй “Би шинэ ажлаа аваад удаагүй. Өөрийнхөө хэмжээнд дахин нэг урлагийн салбар руу шилжиж орсон. Миний хувьд дуулахын хажуугаар ток шоуны хөтлөхийг битүүхэндээ мөрөөддөг байсан. Хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн ток шоутай болно гэж битүүхэндээ бодсоор ирсэн. Энэ мөрөөдөл минь 2015 онд биелэх гэж байна. Он гарсаар телевизийн салбарын найз нөхөд, хамтран ажиллагсдаас багагүй санал ирсэн” хэмээжээ.

Ямартаа ч, сүүлийн жил гаруйн хугацаанд нам гүмхэн байх болсон. Хамтлагийн гишүүд тус тусын амьдралдаа анхаарч, Ц.Сарнай хоёр дахь хүүхдээ төрүүлсэн билээ.

Г.Сүндэрээгийн хувьд 10 гаруй жил фитнесээр явж биеэ хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслээд нэвтрүүлэг бэлдэж эхэлсэн юм.

Б.Дэжид

“Маск”-ын М.Баярмагнай ТҮЦ-ээс авч зугтсан хүнсээ замдаа идэж дуусгажээ

“Найранд  гурван дуутай, наадамд гурван даваатай” гэж өөрийгөө товч бөгөөд тодорхой илэрхийлчихдэг жүжигчин М.Баярмагнай оюутан ахуй цагтаа нэлээд дүрсгүй нөхөр байжээ. МУГЖ, дуучин Х.Болормаагийн гээсэн түрийвчийг жижүүртээ худал хэлэн авч ангийнхаа найзуудыг “зад” дайлсан түүний паян төд удалгүй дэлгэгдсэн түүхтэй. Дуучин бүсгүйн гуйлт, шахалтын дор “хэргээ хүлээсэн” дүрсгүй нөхөр маань найзуудаасаа мөнгө цуглуулж, чамгүй хэмжээний өр төлсөн гэдэг.

Үүгээр ч зогсохгүй, сургуулийнхаа ойр хавьд байдаг хүнсний дэлгүүр болон ТҮЦ-ийн худалдагч нарын зүрхэнд шар ус хуруулсан айхтар оюутан байж. Тэрбээр мөнөөх газруудаас хүнсний бүтээгдэхүүн авч зугтан, хар хурдаараа гүйх замдаа идэж дуусгадаг байснаа саяхан дэлгэжээ.

Өдгөө хошин урлагийн тайзнаа өөрийн гэсэн “Маск” продакшинтай, үзэгч фэнүүдтэй болж чадсан авьяаслаг жүжигчин М.Баярмагнай “Тухайн үед намайг гүйцэх хурдан хүн ч ховор байсан байх шүү. Оюутан байхдаа ч овоо бужигнуулж явсан байх. Одоо бодохоор зарим зүйлээсээ ичээд байдаг юм” хэмээн нэгэн ток шоунд оролцох үеэрээ ярьсан байна.

Эх сурвалж: Photonews.mn