Олон харилцагчидтай ХААН банкны удирдлагад хандах нь

haan-bank499350746201410211012ХААН БАНК-аар үйлчлүүлэх болгонд цаг их алдаж, сэтгэлд хөнгөн хямрал үүсдэг боллоо. Ялангуяа Спортын ордны салбараар ороход пиг дугаарлаж зогссон хүмүүс, тасалбар авахад таны өмнө 32 үйлчлүүлэгч байна гэж бичиг.

Сандал дүүрэн тул өөрийн дугаараа дуудахыг хүлээж зогсохдоо хурдан үйлчлүүлэх арга хайж ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр очиход түгжээтэй. Хажууд зогсох иргэнтэй гомдлоо хуваалцах ярихад уг нь нийтэд үйлчлэх 7 теллерийн суудал байгаа боловч үргэлж 2-3 нь ажиллахгүй байдаг гэсэн гомдол уламжиллаа. Иргэний үүргээ ухамсарлаж учир байдлыг тодруулахаар Ахлах теллер Н.Хонгорзулаас асуухад нэг нь үдээс хойш 15:00 цагт ажилладаг, бусад нь цайндаа орсон. Теллерүүд 30 минутын зайтай цайндаа ордог гэсэн хариуг авсан. Оронд нь түр ажиллах боломжгүй юу гэхэд боломж байхгүй гэв. За тэгээд сурталчилгааны хуудаснаас 1800-1917 лавлах утсыг олж залгатал бас нэг Зулаа өөдөөс Та АЛТАН КАРТ-тай бол ВИП ЗААЛ-аар үйлчлүүлж болно гэсэн хариуг өгөв.

Олон харилцагчидтай ХААН БАНК-ыг буруутгах бодол надад байхгүй. Дандаа их үйлчлүүлэгчидтэй байдаг салбаруудын теллерүүдээ ямар нэгэн аргаар бүрэн ажиллуулж, иргэдэд богино хугацаанд банкны үйлчилгээ авах боломжийг гаргаж өгөөч гэсэн хүсэлт тээж бичлээ.

Уг нь MOBILE BANK үйлчилгээг авч болох боловч мэдээлэл алдагдах магадлалтай, хулгайн хэрэг их гардаг манай улсад утсаа алдах тохиолдол зэргээс болж уг үйлчилгээ аваагүй, заавал очиж үйлчлүүлдэг миний буруу бололтой.  Аан тийм дараагийн удаа 50000 төгрөг төлөөд өнөө АЛТАН КАРТ-тай болоод ВИП ЗААЛ-аар үйлчлүүлэхээр миний бие хатуу шийдлээ.

 

ЧОЙ

Эх сурвалж: www.bolod.mn

90 настай эхээ өлсгөж, амьд цогцос болгожээ

Хятадын Хунан мужийн нэгэн тосгонд аймшигт хэрэг гарсан байна. 90 настай эмэгтэйг тусгай өрөөнд хоол ундгүй хорьж байхад нь цагдаагийнхан илрүүлжээ. Төрсөн хүүхдүүд нь эхийгээ хурдан үхүүлэх гэж ийнхүү өлсгөж байсан гэнэ. Хөөрхий эмэгтэй амьдаараа зандашуулсан цогцос мэт болсон талаар “Шанхай ийст” сонинд бичжээ….

 

Хэвлэлд гарсан зургийг үзсэн хүн бүр сэртхиймээр. Зураг дээрх эмэгтэйг амьд  гэж итгэх аргагүй. Тэтгэврийн хөгшин сар гаруйн хугацаанд ийнхүү хоригдохдоо бараг л юм иддэггүй байсан гэнэ. Охин хүү хоёр нь хөгшин эхээ асрахаас залхаад өрөөнд нь түгжиж, хоол өгдөггүй байсан бололтой хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа юм.

Өлбөрч үхэх шахсан эмэгтэйг хөршүүд нь аварсан аж. Хоол хүнсгүй хоригдсон түүнийг анзаарсан хүмүүс цонхоор хоол шидэж өгдөг болжээ. Тун удалгүй зүгээр ч түгжээгүйг ойлгож, цагдаад нууц захидал илгээсэн байна.

Цагдаа нар гэрт ирэхэд хөөрхий Сяо Мин хөгшин “Надад хоол өгөөч” гэж гуйсан гэнэ. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд нь санаатайгаар хүний амь хохироох гэсэн хэмээн ял тулгажээ.

Шатахууны 39 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 43, Аи-92 автобензин 37, дизелийн түлш 33, ТС-1 43 хоногийн нөөцтэй байгааг Уул уурхайн яамнаас зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ДОХ-ын 27 тохиолдол бүртгэгджээ

Энэ он гарсаар Монгол улсад ДОХ-ын халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчдийн тоо өсөх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын төвийн судалгаанаас харагдах болсон байна. Манай улсад нийтдээ ДОХ-ын халдвар тээгчийн 177 тохиолдол байдаг гэнэ. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй байна.

“2013 онд 23 тохиолдол бүртгэгдэж байсан. Гэтэл 2014 оны есдүгээр сарын байдлаар 27 тохиолдол бүртгэгдлээ. Мөн 2014 он гарсаар ДОХ-ын халдвар тээгч хоёр хүн нас бараад байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Уртнасан хэллээ.

Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ

10678675_727524263949815_3425086097394655371_n1-600x450Хорооллын Элбэг их дэлгүүрийн баруун талд байрлах GER grill ресторан пабаар үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан хоолноос жоом гарчээ. Нэг үе Хятад, Солонгос хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинд хоолны үйлчилгээ үзүүлдэг мэдээлэл чих дэлсэж байсан бол монгол хоолоор үйлчилдэг томоохон ресторануудад энэ мэт үйлдэл мөн л энгийн үзэгдэл болжээ. Үйлчлүүлэгчийн хувьд хоолноос нь жоом гарч ирсэн талаар зөөгчийг нь дуудаж хэлэхэд байнга давтагддаг энгийн үзэгдэл мэт огт тоосон шинжгүй гомдлыг нь хүлээж аваагүй гэнэ. Тэр бүү хэл хоолны төлбөрийн баримтан дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд хоолныхоо үнийг нэхэж үйлчлүүлэгчээ элдэв янзаар хэлж, шалгадаг газар, хариуцлага тооцох эзэнгүй мэт авирласан нь хоол үйлчилгээний салбар ямар түвшинд байгааг харуулж байгаа энгийн жишээ юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндтэй холбоотой, өндөр хариуцлага үүрч ажил үйлчилгээ явуулах ёстой нийтийн хоолны салбарыг шалгадаг Мэргэжлийн хяналтын газар “ичээнээсээ гарах” болсон мэт.

10675769_727524183949823_1709319441213861510_n

Үйлчлүүлэгчтэй холбогдож энэ талаар асуухад “юу юугүй төрөх дөхсөн учраас хэрүүл хийхийг бодоогүй. Тогоочийг нь 40 минут хүлээсний эцэст очоод хоолноос чинь жоом гарч ирлээ гэхэд завгүй байна гээд утсаар яриад инээгээд сууж байсан” гэх. Тэгээд болоогүй тооцооны хуудас дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд ичихгүй мөнгөө аваад, бас дээрээс нь үйлчлүүлэгчээ хүндлэнэ гэсэн харилцааны наад захын алтан дүрмээ мэдэхгүй үйлчилгээний газар энэ мэтээс эхлээд олон байгааг үгүйсгэхгүй. Та бид сүржин нэртэй дардан хаягтай ч, хөшигний ард бясаа жоомхонтой хамт хоолоо бэлддэг газраас мөнгө төлж өвчин худалдаж авч байна. Энэ байдалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газрын хариулт ямар гарахыг хамтдаа  хүлээх үлдлээ.

Г.Туяа

Д.Нямдорж: Гэнэтхэн л ачааны кран автобус руу ороод ирсэн – See more at: http://society.time.mn/content/49455.shtml#sthash.3mDvPHng.dpuf

Өнөөдөр 15.00 цагийн үед Дарь-Эхийн уулзварын орчимд нийтийн тээврийн автобус ачааны тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа. Тодруулбал “Автобус –3” компанийн 0356 УБЧ улсын дугаартай автобус 5593 улсын дугаартай маяти маркийн ачааны машинтай мөргөлдсөн юм.

Биднийг очиход ослын газарт  хоёр цагдаа ажиллаж байсан юм. Харин түргэн тусламжын машин хөнгөн гэмтэлтэй гэх нэг хүнийг үзчихээд зөвөлгөө өгөөд явсан аж. Осол гарах үед автобус зүүн гар тийш Дарь-Эхийн чиглэлд эргэж байсан аж. Гэтэл Дарь–Эх талаас ачааны машин орж ирээд шууд мөргөсөн байна. Ингэж мөргөлдөхөд ачааны машины өргөгч кран автобусны баруун талын цонхоор нэвтэлж орсон байна.


Автобусны кондуктар ярихдаа “Манай автобус гэрлээрээ гарч байсан. Энэ ачааны машины тоормоз ажиллахгүй байсан юм байна. Тэгээд шууд орж ирээд мөргөчихсөн” гэв. Харин уг тээврийн хэрэгслийн жолооч нар шоконд орсон байдалтай, тээврийн хэрэгслээ гаргах гээд завгүй байсан тул яриа өгөхөөс татгалзав.

Осол гарах үед  автобус дотор явсан, хөнгөн гэмтэл авсан гэх  иргэн Д.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн  үед яг юу болов?

-Автобус эргэж байтал гэнэтхэн ачааны машин хажуу талаас мөргөөд, кран нь цонх цөмлөөд ороод ирсэн. Тэгээд хүмүүс сандраад л хаалга руу босоод гүйцгээсэн. Залуу хүмүүс чинь хурдан хөдөлгөөнтэй тулдаа л оногдсонгүй.

-Та кранд  цохиулаагүй биздээ?

-Үгүй сандарсандаа босч гүйж байгаад л нуруу руугаа юм оруулчих шиг боллоо. Сая 103-ын эмчид үзүүлсэн. Гэмтэлд очиж үзүүл гэж байна.

-Тухайн үед автобусанд олон хүн явж байсан уу. Шил  их үсэрсэн үү?

-Суудал дүүрэн, ганц нэг хүн зогссон байсан. Нэг их олон хүн байгаагүй. Автобусанд байсан хүмүүсээс би л жаахан нуруугаа эвгүй болгочихлоо. Бусад нь зүгээр, буугаад явцгаасан. Гэхдээ хүмүүс их сандарч, айсан. Миний чих рүү шил орсон байна лээ. Зарим хүмүүсийн хувцасан дотор хүртэл шил орсон байсан.

-Та автобусанд яьсан хүний хувьд аль тээврийн хэрэгслийнх нь буруу гэж үзэж байна?
-Ёстой мэдэхгүй дээ. Гэнэтхэн л крантай машин орж ирээд мөргөчихсөн.

Н.Чимгээ

– See more at: http://society.time.mn/content/49455.shtml#sthash.3mDvPHng.dpuf

Халхын шоронд ЦУУТАЙ Чойрогийн Дvгэрээ

fc857fde739138efc0f4bd9ab81ea3971950 онд Увс аймгийн Тvргэн суманд нэгэн цовоо хvv мэндэлсэн нь хожмоо хэний ч санаанд оромгvй жинхэнэ буцалсан адал явдалтай амьдрал туулаад дуусах Халхын шоронгийн єргємжлєгдсєн атаман, насаараа “Тэнгэрийн амьтан” явсан Чойрог овогт Дvгэрээ байжээ. Бар жил мэндэлсэн тэр ёстой л бvх насаараа цаст уулын цагаан бар шиг амь-дарчээ. Халхын бvх л шоронг дамжиж дунд нь завсартай 32 жил орон шоронгоор амьдарсан Чойрогийн Дvгэрээгийн туулсан амьдрал vнэндээ ямар ч адал явдалтай киног дагуулахааргvй гайхаж дуу алдмаар, зарим vед эргэлзэж будилмаар ч одоо таны уншиж байгаа эдгээр баримт бол хумсын толионы чинээ ч засваргvй туулаад гарсан амьдрал нь юм шvv.

Тvvнийг хєхнєєсєє ч гараагvй шахам нялх байхад нь тєрvvлсэн эх нь эвлэлийн илгээлт євєртлєн Дархан хот руу шилжжээ. Шилжиж явахдаа улаан цурав хvvгээ Увс аймгийн Єлгий сумын харьяат Чойрог нэртэй євгєнийд “Чадвал хvн болгоод аваарай” гэж хэлээд л орхиод гарсан гэдэг. Хэн хvнээс онцгой тєрєлхийн сэргэлэн ухаан, гурван нvvдлийн цаадахыг олж хардаг онцгой мэдрэмж нь чухам л хар багаас нь бvрэлдэн тогтжээ.

Халхын шоронд ямар ч завсаргvй 25 жил суух эхний хэргээ Ховд аймгаас эхэлсэн гэдэг. Ердєє л нэг цагдаагийн гар бууг аргалж байж салгаж аваад тэндээсээ нэг мотоцикль гулгуулан номерыг нь сольж унаад Улаанбаатар хот руу давхичихжээ. Ч.Дvгэрээгийн дуулиант амьралынх нь нэрийн хуудас бол гайхмаар гарын ур дvй, хэний ч гарын vсгийг ганц л хараад эзэн нь ч андуурмаар дуурайлгаад зурчихдаг онцгой ой тогтоолт нь юм. Аль ч албан газрын тамгыг нэг л сайн харсан бол мо-доор, резинээр цаасан бараар ямар ч гярхай шинжээч таньж ялгаж чадахааргvй хийдэг байсан нууц нь одоо ч оньсого хэвээр vлджээ. Ховдоос давхисаар хотод ирэнгvvтээ УИД-т ажилладаг нэгэн хvvхэнтэй танилцаж хэдэн сар хамт амьдарчээ. Ч.Дvгэрээгийн нэртэй салшгvй холбогдож явдаг бас нэг зvйл нь тэр vнэхээр хvvхний тэнгэртэй эр явжээ. Албан ёсоор гурван эхнэр авсан гэдэг. Залуудаа биерхvv, царайлаг дээр нь мєнгєєр туйлж хvvхнvvдийг ёстой л дэнгийн эрвээхэй шиг шавуулж байжээ. УИД-т ажилладаг хvvхнийг зvгээр ч нэг оосорлож аваагvй байна. Тэр хvvхэнтэй зугаалж байх завсраа УИД-ийн vvднээс 49 ширхэг мотоцикль гулгуулж бvгдийнх нь номерыг нь солиод зарчихжээ. Эхэндээ цагдаа нар ирээд шалгахаар бичиг баримт нь ямар ч зєрчилгvй болохоор vнэндээ яаж ч чаддаггvй байсан гэнэ. Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр тэр олон мотоциклийн хэрэг нь яалт ч vгvй нэг єдєр илэрч анх удаагаа Зvvнхараа-гийн чанга дэглэмтэй шорон руу ачигдсан ажээ. Дуулиант хэргийн эзэн маань энэ хооронд яаж амжуулсан юм гэмээр гурван эхнэрээс нь дєрвєн хvv, хоёр ихэр охин хорвоод мэндэлсэн тvvхтэй.

Том хvv нь 1972 онд мэндэл-жээ. Хулгайн хэргээр шоронд орсон Ч.Дvгэрээ Авдрантын чанга дэглэмтэй шоронд байхдаа Ж.Самбуу даргын гарын vсэгтэй БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчдийн зарлигийг хуурамчаар vйлдэн нэг л єдєр 19 найзынхаа хамт шоронгоос суллагдаж байжээ. Єршєєлийн хуулийг хуурамчаар vйлдэн єєрєєсєє гадна арван хэдэн найзаа єргєст торны цаанаас ямар ч сэжиг хар авахуулахгvй аваад гарч байсан тvvх дэлхийн шоронгийн практикт vvнээс єєр байдаггvй ажээ. Хагас жилийн дараа тєвєєс тоо бvртгэлийн шалгалт ирсэн чинь 20 хvн нэг єдєр АИХ-ын зарлигаар суллагдсан нь тогтоогдож бєєн хэрэг манджээ. АИХ-аас лавлагаа авсан чинь тэр талаар ямар ч зарлиг гараагvй байж гэнэ. Vлгэр, оньсого шиг санагдаж болох ч энэ бол яах аргагvй болоод єнгєрсєн vнэн бодит амьдрал билээ. Дарханы Мягмарсvрэн, Гахай Єлзий, Нахиу Намсрай, ерєєл Чулуунбаатар гээд жинхэнэ гал хамуудаа єєрийн гараар vйлдсэн АИХ-ын хуурамч зарлигаар суллуулж хэдэн сар ч гэсэн нарны амьдрал vзvvлсэн vйлдлээрээ насныхаа талыг шоронд єнгєрvvлэх, гурван удаа цаазын ял сонсох ээдрээт амьдралынхаа эхлэлийг тавьжээ. 32 жил шоронгийн амьдрал туулахдаа Ч.Дvгэрээ хэзээ ч хуучин хромон гутал ємсч vзээгvй гэдэг. Энэ бvх хугацаанд шоронгийн зєвлєлийн дарга хийхдээ єєртєє ганц ч дайсангvй туулаад гарчээ. Халхын шоронгийн амьд тvvх болсон тvvний хамгийн онцгой чанар нь гайхмаар найрсаг зантай, хvний эвийг олохдоо гаргуун байсныхаа хvчинд єєрийнх нь тєлєє амиа ч єгч чадах найз нєхдєєр хvрээлvvлж амьдарсаар дуусчээ. Халхын шоронгийн албан ёсны атаман Ч.Дvгэрээгийн эхний эхнэрээс мэндэлсэн хvv нь тєрсєн эцгээ сураглаж явсаар 1993 онд Зvvнхараагийн чанга дэглэмтэй шоронд очиж уулзахад “зvрх нь чулуу” болсон шоронгийн хуягууд хvртэл гуравхан сартайд нь хаяад явсан эцэг хvv хоёрын элэг эмтэрмээр уулзалтыг хараад мэлмэрvvлэн уйлцгааж байжээ.

Гурван сартайд нь хаяад явсан “Тэнгэрийн амьтан” эцгийнхээ дахин давтагдахгvй гарын ур, гайхмаар холч ухааныг нь биширч явдаг хvv нь єнєєдєр гайхамшигт Монгол ардын урлагаа дэлхий дахинд сурталчлан таниулахаар “Их Хєгсvv” нэртэй язгуур урлагийн хамтлаг байгуулаад эх орноороо хєндлєн гулдгvй аялан тоглож явна. Харин албан ёсны гурав дахь эхнэрээс нь гарсан хамгийн бага хvv нь єнєєдєр наймдугаар ангид суралцаж байгаа ажээ. Ч.Дvгэрээ Халхын шоронгуудаар завсаргvй 25 жил дамжиж явсаар 1996 онд анх суллагджээ. Суллагдмагцаа тєрєлхийн гvйлгээ ухаан, хvнтэй нийцтэй зангаараа хvvгийнхээ ажиллуулж байсан “Тэмvvжин” ХЭАА-г корпорац болтол нь томруулсан байна. Эхэндээ ажил нь тун ч урагштай байж. Гэвч сvvлдээ аргагvй хєрєнгийн эх vvсвэр дутагдаж ажил нь доголдоод эхэлжээ. Тэгэнгvvт нь сурсан зангаараа гарын ураа ашиглан Солонгосын хуурамч виз хийж 18 хvний паспорт дээр дарж єгчээ. Эдгээрээс 11-ийг нь техник технологи єндєр хєгжсєн БНСУ-ын хил гаалийн ажилтнууд анзааралгvй эх орондоо нэвтрvvлсэн нь гайхмаар ч гэсэн болоод єнгєрсєн явдал билээ. Харин Солонгосын хил давж чадаагvй долоон хvн зарга мэдvvлснээр Ч.Дvгэрээ 1999 онд дахин шорон руугаа ачигдсан тvvхтэй. Хар єнгийн балын харандаагаар 18 єнгє гарган зурж чаддаг дэлхийд ч ховорхон гэмээр авьяастан хуурамч визний хэрэгтээ таван жил суугаад гарчээ. 2004 онд Мааньтын шоронгоос суллагдаж гарч ирээд хэсэг хугацааны дараа АПУ, цахилгаан барааны сvлжээ Эльбагийн тамгыг хуурамчаар vйлдэн чек бичиж нэг л єдрийн дотор Эльбагийн нэгэн салбарын бvх цахилгаан барааг юу ч vлдээлгvй ачаад арилж байжээ.

Нэг дэлгvvрийг хоосруулсан цахилгаан бараагаа юу ч санаж бодолгvй шоронд хамт байсан найз нєхєддєє тараагаад єгчихєж байжээ. Хvний авьяасыг vнэлдэг, эрх чєлєєт нийгэмд амьдарсан бол Ч.Дvгэрээ халхын шоронгийн атаман биш, халх Монголыг дэлхийд дуурсгах суутны нэгэн байх байжээ. Цагаа ололгvй тєрсєн энэ хvн нийгэмтэйгээ сєргєєцєлдсєєр зарим vед тvvнийг ангайтал нь залилан мэхэлсээр, давах цагтаа эр хvн шиг л давсаар яваад дуусчээ. АПУ, Эльбаг ангайтал нь залилж асар их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ дахин ял сонсч Мааньтын чанга дэглэмтэй шоронд ялаа эдлээд хамгийн сvvлд 2007 онд суллагджээ. Тvvний хvvдээ хэлдэг байсан сургааль нь “Хаана ч явсан жинхэнэ эр хvн шиг бай. Хэнд ч битгий дээрэлхvvл. Хамгийн гол нь зєв сэтгэлтэй явбал чи бvхнийг даваад гарна” гэдэг хэдхэн vг байжээ. “Монгол Улсаа дэлхийд таниулсан асар том цогцолбор бvтээгээрэй. Чулуугаар олон бvтээл хийж vлдээ. Чулуугаар хийсэн бvтээл мянган жилд 0.1 мм хорогддог юм. Тvрэг, Хvннv-гийн vеийн чулуун хєшєєнvvд одоо хvртэл байж л байгаа нь жинхэнэ чанарыг таниулж байгаа хэрэг. Харин тємєр бол зуухан жилийн настай шvv” хэмээн байнга сургадаг байжээ. Халхын шоронгийн хvлээн зєвшєєрєгдсєн атаман Ч.Дvгэрээ ямар ч vед тvшээд авах ясны олон найз-тай явжээ.

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны ард нь сууж байдаг боссын босс “Ландага Батцэнгэл” шоронгоос дєнгєж гарч ирэнгvvт нь “Дvк минь чи ингэж амьдарч болохгvй хvн” гээд байр, машин, бусад бvхнээр хангаж байжээ. Одоо Багануурын хориход байгаа Туба,”Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Дамбын Хишгээ гээд Монголын цуутай эрчvvд бvгд тvvнийг мэхийн хvндэлдэг байжээ. Арваадхан хоногийн ємнє бурхан болоход нь Солонгост биеэ эмчлvvлж байсан Дамбын Хишгээ энд байгаа нєхдvvдээ тэндээс удирдан ажил явдлыг нь юугаар ч дутаалгvй vйлчилж хvндэт ахдаа сvvлчийн удаа сэтгэлийн єргєлєє єргєжээ. Алдаж эндэж явсан ч жинхэнэ жудагтай эрчvvдийн цагийн шалгуурыг давсан чин vнэнч нєхєрлєл гэдэг ийм л байдаг ажээ. Нарангийн энгэрээс цаана хоёр уул давуулан vргэлж нар тусч байх энгэр газар Монгол ёсоор оршуулсан сvvлчийн ёслолд нь vр хvvхэд хамаатан садны хорь гаруй хvнээс гадна євгєнтийн архичнаас эхлээд тэтгэвэртээ гарсан хоёр ч цагдаагийн хурандаа тэргvvтэй чин сэтгэлээрээ нєхєрлєсєн тавь гаруй найз нєхєд нь цугларчээ. Халхын шоронгийн атаман Чойрогийн Дvгэрээ тийм л олонтой эр хvн байж, эр бор харцага шиг тэнгэрээр дvvлж яваад ойчжээ. Сvvлийн хоёр удаа шоронгийн хаалга татахдаа найз нєхдийнхєє тєлєє зvтгэж яваад орсон байдаг. Нэг найз нь ирээд “Найз нь дєнгєж суллагдаад ядарч явна, туслаач” гэхэд нь чаддагаараа бичиг баримт vйлдэн НИК-ээс арван тонн “АСТ-8” хэмээх тос авч зараад 18 сая тєгрєг болгоод єгч байж. Авдрантын гянданд байхдаа чулуу зvсдэг машиныг ажиглан судлаад л байж. Тэгээд нэг л єдєр хуягуудын нvдийг харуулдаж байгаад нєгєє машиныг задлан чулуу зvсдэг есєн ширхэг алмаз сугалж авч чадсан байна. Тэр есєн алмазаа гурван найзыгаа суллагдан гарахад нь гурав гурваар нь хуваан єгч “За найз нар минь, єнєєдєртєє та нарт єгч чадах юм энэ л байна. Vvгээр амьдралаа залгуулаарай” гээд єгч байжээ. Тэр алмазыг зарж эхний амьдралаа залгуулсан хоёр нь єнєєдєр тун сайхан амьдарч яваа гэнэ. Харин нэг нь алмазаа зарах гэж яваад баригдаж Ч.Дvгэрээгээ матаж ял нэмvvлж байсан тvvхтэй юм билээ.

Хамгийн сvvлд Мах комбинатын дэнж дээрх 21 дvгээр хороололд сvvлд суусан эхнэртэйгээ амьдарч байгаад арваадхан хоногийн ємнє бурхан болжээ. Одоо тэр мєнхийн амар амгалангаа олсон. Халхын цуутай эрчvvдийн нэгэн Чойрогийн Дvгэрээ ийм л амьдралыг туулаад дууслаа. Бурхан болоочийг магтах ч гэсэнгvй муулах ч гэсэнгvй. Юм vнэнээрээ байх л хамгийн сайхан. Ум сайн амгалан болтугай.

– See more at: http://www.uvsnutag.mn/index.php?

“Киви”хамтлагийн Намуунаа: Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ

namuun

5

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн байр суурийг тодорхойлж чадсан хамтлаг бол Киви хамтлаг билээ. Есөн жилийн турш сонсогч фэнүүдтэйгээ хамт байсан өнгөт үрэлүүд маань хатуу чанга продюссерийнхээ замаар явж өнөөг хүртэл ганц бие яваа билээ. Урлагийн сайхан хүүхнүүдийг хов жив үргэлж дагаж байдаг тэрээр кивигийн бүсгүйчүүдийг энд тэндэхийн бэл бэнчинтэй эрхэмүүдтэй нэр холбох нь их. Гэсэн ч өнөөг хүртэл хэн нь ч гэр бүлийн амьдрал зохиолгүй уран бүтээлдээ анхаарал хандуулсаар байгаа. Тэгвэл саяхан нэгэн нэвтрүүлэгт Киви хамтлаг оролцсон бөгөөд хөтлөгчийн асуусан  ” ямар эрчүүд таалагддаг вэ” гэсэн асуултад ийн хариулжээ. Тэрээр Ука “Намайг бүх талаар минь ойлгож дэмждэг, бас ямар ч үед байгаагаар минь хайрлах тийм л эр хүн таалагддаг. Түүнээс биш нэр алдар, хөрөнгө мөнгө болон бусад зүйл тийм чухал биш” гэж хариуллаа. Харин хамтлагийн хамгийн царайлаг гишүүн Аагий “Сайхан гэр бүлийн амьдрал цогцлоохын тулд хосууд бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаахгүй авч явж чадах тийм нэгэн залуу таалагдана” гэсэн бол, Намуунаа харин “Жинхэнэ эрчүүд л таалагддаг. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүйчүүд рүү сээтэгнээд, элдэв янзын ааш аяг гаргаад байгаа эрчүүд ер таалагддаггүй. Эхнэртэй эрчүүд бол зүгээр л жишээ шүү дээ. Тиймэрхүү залуустай харьцаад байх шаардлагагүй” хэмээсэн юм. Эх сурвалж: Шуурхай.мн

kiwi

Шинэ эхнэртэй болсон жүжигчин Б.Тамир өвлийн өвгөн болж экс эхнэр хүүхдээ баярлуулжээ

salsan hos

5

Урлагийн үлгэр жишээ гэр бүл гэгддэг жүжигчин СТА О.Бат-Өлзий, МУГЖ С.Сарантуяа нарын хүү залуу жүжигчин Б.Тамир сүүлийн үед шар хэвлэлээр нэрд гарч яваа уран бүтээлч бий. Тэрээр амжилттай уран бүтээл хийж буй залуу жүжигчин Г.Золзаяатай ханилж, хөөрхөн охинтой болсон ч тун удалгүй хоёр тийш болсон юм. Эхнэр хүүхдээ орхисон залуу жүжигчин маань одоо жүжигчин Н.Мөнхсоёлтой хамт амьдарч байгаа. Үнэн худал нь үл мэдэгдэх жүжигчин залуусын амьдрал нэг хэсэгтээ л шар хэвэлээр шуугиан тарьж байсан билээ.

Жүжигчин Тамир шинэ эхнэртэй болж харин залуу жүжигчин Золоо “Маск” продакшнд харьяалагдах болсон бөгөөд одоогоор ээж, оин хоёртойгоо амьдарч байгаа. Тэгвэл гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан хосуудын бяцхан охины шинэ жил болжээ. Тэрээр охиныхоо шинэ жилээр Тамир өвлийн өвгөн болж экс эхнэр охиноо баярлуулжээ. Энэ талаараа жүжигчин Золоо өөрийн цахим хуудаснаа “Охин бид 2 өвлийн өвгөн аавтай зургаа авахуулж амжлаа” хэмээн зургаа нийтэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Жүжигчин П.Баттөр хэрхэн булчинлаг болсон бэ?

“Тусгай салаа”-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөрийг олны танил болсон билээ.  Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

Түүнийг сүүлийн үед сайхан биетэй залуу хэмээн шуугих болсон Тэгвэл жүжигчин залуугийн булчинтай болж буй нууцыг та бүхэндээ хүргэж байна.

Х.Даваа