Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

юуны хөрөнгө оруулалт гэдэг хамгийн чухал зүйл болохыг манай уншигчид сайн мэдэж буй биз ээ. Тэгвэл “Оюуны матриц” академи Монгол хүний оюун ухааныг улам бүр  хөгжүүлэхээр, Монголчуудынхаа оюун сэтгэхүйд улам их хөрөнгө оруулалтыг хийхээр шамдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус академийн Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболдтой уулзаж, ярилцсанаа хүргэж байна. Оюун ухааныг дээдлэдэг эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу.

Танай “Оюуны матриц” академийг байгуулагдаад  2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг мэдэх юм. Ер нь ийм академи байгуулах болсон нь нэг  талаас нийгэм дэх эрэлтэд тулгуурласан явдал  гэж харж болох уу? Нийгэм нэлээд стресстэй, хүмүүс бухимдалтай байх нь эргээд хүний оюун ухаанд, ой санамжид сөрөг нөлөөллийг үзүүлдэг юм шиг санагддаг?

Манай академи нийгэм дэх эрэлт гэхээсээ илүү Монгол хүний оюун ухааныг хөгжүүлэх гол зорилготой бөгөөд оюуны спортын хөгжлийг  шинэ түвшинд хүргэх гэж зорин ажиллаж байгаа юм.

Ер нь бол ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг гол зүйл  яах аргагүй стресс юм. Тэр ч утгаараа нийгэм дэх  энэ их стресс хүн болгонд тодорхой хэмжээний марталт, хайнга байдал гэх мэт зүйлсийг байнга дагалдуулах болсон. Оюуны спортоор хичээллэж, ой тогтоолтын аргад суралцсан хүн энэ бүгдээс гарах арга замаа оллоо гэж ойлгож болно.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танай академид хэчнээн хүүхэд хамрагдсан бэ? Суралцагсдынхаа амжилтын талаар энд дурдаач?

Өнгөрсөн хугацаанд нийт 200 гаруй суралцагчдыг бэлтгэсэн байна. Манай академи нь ой тогтоолт, хурдан уншлага, англи хэл гэсэн үндсэн бүх хичээлээ амьдралд илүү ойр хэрэглээ тал дээр нь тулгуурлаж заадгаараа бусад энэ төрлийн сургалтын байгууллагуудаас ялгаатай гэж хэлмээр байна. Тийм ч болохоор манайд хамрагдсан бүх суралцагчид маань  амьдралдаа сурсан зүйлсээ ашиглаж сэтгэл хангалуун явж байгаа нь харагддаг. Мөн төгсөгчдийн клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж сурч мэдсэн зүйлсээ улам баталгаажуулж ашиглах тал дээр туслалцаа авдаг юм.

-Танай багш нарын ур чадварын талаарх мэдээллийг сонирхож болох уу?

Манай академи Украин улсаас тархины фитнес дасгалжуулагч, шинжээч, Андрей Сподин багшийг урьж авчран мэргэжлийн чадварлаг багш нарыг бэлтгэсэн гэдгээ хэлэхэд таатай байна.

-Танай сургалтын гол онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?

Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм. Бид ч энэ тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг. Манайх сургалтыг практик зарчимаар явуулж сургадаг. Нэг сургалтандаа гурван төрлийн хичээлийг явуулдгаараа  давуу талтай. Англи хэл, түргэн уншилт, ой тогтоолт гэсэн хичээлүүд юм.

1 сарын хугацаанд 7 хоногийн таван  өдөр 3-н цагаар хичээллэдэг болохоор үр дүн сайн байдаг

-Танай академи “Төгс ой тогтоолт насан туршийн санамж”–ийг хүмүүст үлдээх зорилготой юм билээ. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

Ой тогтоолтыг бид гурван төрлийн хичээлээр практик хэлбэрт хувиргаж дадал болгон тархинд суулгадгаараа онцлогтой. Баруун тархины онцлогт түшиглэж ой санамжийг хөгжүүлэн хүний тархинд онцгой хэлбэрийн дадлыг суулгаж өгснөөрөө сурагчид маань насан туршдаа ой тогтоолтыг өөртөө бүрэн эзэмшдэг.

-Зарим хүмүүс гадаад хэлийг бусдаас илүү хурдан сурчихдаг.  Гэтэл гадаад хэлний хичээл үзээд л байгаа хэрнээ өөрийн болгон сурч чаддаггүй хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүс танай академид суралцсанаар хэл сурахад илүү хялбар болох боломжтой  юу?

Бид нар хүнд хамгийн ойрхон амар хялбар болох харьцуулалтын аргаар цагт 100-н англи үгийг цээжлүүлдгээрээ хэл сурч чаддаггүй хүмүүс амар хялбар байдаг.Энэ аргаар ямарч хүнийг сургаж болдог.

-Хүний тархийг гэмтээж байдаг муу зуршлууд нь хүний ой тогтоолтод сөрөг нөлөөлөл үзүүлдэг шиг байгаа юм. Ер тархиа хөгжүүлэх талаар та манай уншигчдад ойр хэрэг болох зөвлөгөөг хүргээч?

Ном уншсанааар тархи маш сайн хөгждөг.Тиймээс өдөр бүр 20-30  минут ном уншиж хэвших нь биднийг тархийг болоод ой тогтоолтыг хөгжүүлдэг.

-Танай академийн ой тогтоолын хаврын сургалт явагдаж байгаа юм байна. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

Манайх сар бүр элсэлт авдаг.Сурагчдын амралтанд тохируулан энэ удаагийн хаврын сургалтандаа 40%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаагаараа онцгой юм. Өглөөний хичээлд хамрагдах боломжтой  хүмүүстээ зориулж 8:00-11:00 цагийн анги гаргасан байгаа.Оройн ээлж маань 18:00-21:00 цагийн хооронд хичээллэдэг.

Сурагчид танай сургалтад суралцсанаар сурлагандаа амжилт гаргадаг байх. Эцэг эхчүүдийн сэтгэгдэл ямар байдаг вэ?

Эцэг эхчүүд нь хүүхдээсээ хичээл зүтгэл, өөртөө итгэх байдал, баяр баясгаланг олж хардаг учир сэтгэл ханамжтай байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Оюуны матриц академи, Peace tower 15-р давхарт 1504 тоот

Харилцах утас 89102424 91442468 99328600

Шуурхай.мн

2012 оны сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олонх болж, Засгийн газраа байгуулж байсан цаг саяхан. Гэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх. Тэр засгийн газар нь “Шинэчлэлийн” гэх гоё тодотголтой. Өөрсдөө ч болохгүй, бүтэхгүй болгоныг шинэчилж, сайжруулна гээд л сайхан ярьж байж билээ. Уг нь тэд болохгүй байгаа, алдаатай зүйлсийг шинэчилж, сайхан болгоно гэж ярьснаас биш болж байгааг нь өөрчилж, өөрсөддөө хэрэгтэйгээр шинэ болгоно гэж яриагүй шиг санагдах юм. Гэтэл Н.Алтанхуяг Ерөнхий сайдтай “Шинэчлэл”-ийн тодотголтой Засгийн газрын “хөлөг онгоц” живэхээс өмнө буюу 2014 оны 10 сарын 11-нд 327 дугаартай тогтоол гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг нь салгаж аваад, Засгийн газарт шилжүүлсэн байдаг. Засгийн газарт ч юу байх вэ дээ, Сангийн яам руу аваачаад “наачихсан” хэрэг. Ердөө л нэг тогтоолоор Монгол Улсыг санхүүгийн хяналтгүй болгочихсон гэсэн үг. Мэргэжлийн хяналтын газраас нэгхэн хэлтсийг Сангийн яаманд нийлүүлээ л биз, тэрний төлөө санхүүгийн хяналтгүй болно гэж юу байх вэ гэж эрх мэдэлтнүүд тайлбарлах байх. Гэтэл нэгдүгээрт, Засгийн газрын энэ тогтоол өөрөө хүчин төгөлдөр бус. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд төрийн бүх хяналт нэгдмэл байна гэж заасан байдаг. Энэ заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, мөн хуульд “Санхүүгийн хяналт шалгалт нь хараат бус хөндлөнгийн байна” гэсэн заалтыг ч бас зөрчөөд байгаа талаар албаны хүмүүс хэлж, ярьж байна. Дээрээс нь Сангийн яам санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг өөртөө авснаар энэ чиглэлийн бүх байцаагчийн хөндлөнгийн хяналт хийх эрхийг нь хурааж аваад, дотоод аудит руу шилжүүлсэн байгаа юм. Хуучийн санхүүгийн байцаагч байсан бол Сангийн яам руу очсоноор дотоод аудитын мэргэжилтэн болсон гэсэн үг. Гэтэл дотоод аудит гэдэг байгууллагын даргаас шууд хамааралтай үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд өөрсөддөө дотоод аудит хийнэ гэвэл л хянаж, шалгана л даа. Манай улсад өөрийгөө, эрх мэдэлтэй хамсаатан саднуудаа шалгуулах гээд зогсч байх үнэнч шударга сайд байх уу. Ёстой үлгэрийн далай. Ингэж л хөндлөнгийн хяналтыг үгүй хийж, байцаагч нарыг зүгээр л даргын шийдвэр харсан “утсан хүүхэлдэй” болгочихлоо. Үүнийг Монгол Улс бүхэлдээ санхүүгийн хяналтгүй болчихлоо гэж хэлэхээс өөр яах юм. 2003 оноос өмнө Монгол Улс хяналтын нэгдсэн тогтоолцоогүй байсан. Өөрөөр хэлбэл, яамдууд нь өөрсдөө хяналтаа барьдаг байж. Тухайлбал, эрүүл ахуйн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас хил гааль дээр хяналт тавьдаг. Малын эрүүл ахуй, хил хорио цээртэй холбогдолтой хяналтыг Хүнс, хөдөө аж ахуй яамнаас гардаг байсан. Энэ үед хилээр орж ирсэн хүн 4-5 хяналт дамждаг байсан. Энэ бол 4-5 хүнтэй бүгдтэй нь эвтэйхэн харьцахгүй бол хил нэврэх гэдэг хүнд байсан гэсэн үг. Харин 2003 оноос энэ бүх хяналтыг нэгдсэн тогтолцоонд оруулж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт бөөгнөрүүлсэн. Энэ бол улс оронд хэрэгтэй шинэчлэл байсан. Гэтэл “Шинэчлэлийн” тодротголтой Засгийн газар нэгдсэн хяналтаас нэг хэсгийг салгаж аваад, санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлснээр шинэчлэл биш ухралт хийлээ. 2003 оноос өмнөх систем рүү ухарсан гэсэн үг. Үүнээс нь болоод улсын хэмжээнд 170 гаруй байцаагч ажилгүй болоод л үлдлээ. Яах вэ, 10, 20-хон хүн ажилтайгаа үлдсэн л юм шиг байна билээ. Бусад “лааз өшиглөгчид”-ийн эгнээнд нэгдэхгүй юу. Дээрээс нь Санхүүгийн хяналтын байцаагчийн Төрийн хяналт шалгалтын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу акт бичдэг, торгууль тавьдаг, алдаа дутагдлыг нь хянадаг энэ хараат бус ажилладаг хяналтыг байхгүй болгосон. Өнөөдөр Монгол Улсад төсвийн хөрөнгийг идсэн уусныг шалгадаг, илрүүлдэг, шүүх хяналтын байгууллагад шилжүүлдэг тэр хяналт үгүй болчихлоо. Шинэчлэл нэрийн дор хийсэн энэ ухралт бүхэлдээ хууль бус байсныг олон ч баримтаар нотолж байгаа. Ядахын мууд л энэ тогтоол нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдэж, хүчин төгөлдөр болоогүй. Дээрээс нь энэ тогтоолыг хэрэгжүүлж, санхүүгийн хяналтыг Сангийн яаманд аваачиж “наасан” хүн нь ердөө л Сангийн дэд сайд С.Пүрэв байж. Энэ мэтээр “но” их байгаа. “Шинэчлэл”-ийнхэн юуны учир санхүүгийн хяналтын тогтолцоог өөрсдийн мэдэлд авав гээд хардаад, элдэв бондтой холбоод явбал хардах зүйл ч их байна. Нэгдсэн хяналтыг “устгах” хоёр дахь дайралт “Шинэчлэлийн” Засгийн газрын “амьсгал хураах”-аасаа өмнө хийсэн энэ хууль бус “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар өөрчлөх байх гэж олон хүн найдаж байсан байх. Тэр хүрээнд ч хандах ёстой газар нь хандаж, багагүй хөөцөлдсөн юм билээ, зарим хүмүүс. Гэтэл юун шийдэж өгөх. Дараагийн дайралт ирж, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар шилжүүлэхээр улайрч эхэллээ. Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий чиг үүрэг нь малын үүлдэр угсааг сайжруулах. Малын өвчлөлд анхаарч, эрүүл байлгах чиглэлээр ажиллах ёстой. Албан бусаар тайлбарлавал нэг иймэрхүү. Ийм газрын “бөөр”-нд л бүхэл бүтэн хяналтын тогтолцоог аваачиж “наах” гэж дайрч байна шүү дээ. Хэрвээ энэ шийдвэр гарах юм бол Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар, Хилийн хорио цээр, хяналтын газар гэсэн том газар хэлтэс тэр “мал үржүүлэгчид” рүү тэр чигээрээ явах болчихоод байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мал эмнэлэг, үржлийн газар бол ердөө л малын өвчлөлтэй холбоотой асуудлыг хариуцдаг. Гэтэл малаас хүнд дамждаг өвчлөл гэж байна. Үүнийг “Шийдлийн” тодотголтой Засгийн газрын нөхдүүд мартсан бололтой. Уг нь мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд байснаараа малын болоод малаас хүнд халдах өвчлөл, цаашлаад малын эрүүл ахуйн асуудлыг нийтээр нь хянаж байгаа. Гэтэл энэ хяналтыг нэгдсэн тогтолцооноос салгаснаар олон байцаагч ажилгүй болж магадгүй. Яг л санхүүгийн хяналтын тогтолцооны “амыг барьж”, Сангийн яаманд нийлүүлсэн шиг л юм болно. Магадгүй малын өвчлөл хариуцсан хэдэн байцаагч нь ажилтайгаа үлдээд бусад “лааз өшиглөж” ч болох юм. Ийм л байдал руу аваачиж хийх гээд байна. Ердөө л Засгийн газрын нэг тогтоолоор л Мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцооны нэг хэсгийг “имтэлж” авах гээд байна гэдгийг дахиад хэлье. Аль хэдийнэ санхүүгийн хяналтын тогтолцоог салгачихсан. Одоо малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг салгаж авна гэж байгаа. Тогтоолын төсөлд дурьдсанаар бол малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын малын эрүүл мэндийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг 5 орон тоог Мал эмнэлгийн үржлийн газарт шилжүүлэхийг даалгах юм байна. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 8, Буянт-Ухаа Олон улсын боомтын 7, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн 33 орон тоог ч мөн “үржүүлэгчдийн” эгнээ рүү “цөлөх” талаар заагаад өгчихжээ. Энэ хүмүүсээс хэд нь ажилгүй болж, “лааз өшиглөх”-ийг хэн мэдлээ. Ингэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэх нэг том газрыг бага багаар тарааж, бутраагаад байвал Ерөнхий газар гэх тодотголтой яваад яана. “Шинэчлэл”-ийн гэх тодотголтой Засгийн газар мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу бүдүүлгээр халдах эхлэлийг өнгөрсөн жил тавьсан. Тэгвэл энэ жил “Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газар дахиад л мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо руу ээлжит дайралт хийж, нэг хэсгийг нь салгах нь. Цаашлаад ямар чиг үүргийг нь аль яам, газар руу салгахаар улайрах юм, бүү мэд. Эх сурвалж: www.TODAY.mn

MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийнхан сүүлийн үед фэнүүдээ багагүй хүлээлгэж байгаа ч тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ.

Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж байгаа бөгөөд өөрийн клубийг байгуулж, шавь нараа бэлтгэж байгаа юм. Мөн дан ганц спортоор амжилт гаргаагүй, түүний ахалдаг “Sync” хамтлаг өдгөө рок попын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрсдийн хүрэээллийг бүрдүүлж чадсан хамтлагийн нэг юм. Б.Мөнх-Оргил урлагаа, спортоо ч хаялгүйгээр тун чадварлаг хослуулж яваа хөдөлмөрч нэгэн.

Эх сурвалж: www.TODAY.mn

Морин жилийн онцлох алдартнуудын жагсаалт

ontslokh aldartan

Энэ сар шинийн баярын нэгэн чимэг, сонирхол татсан үйл явдал нь Монголд анх удаагаа зохиогдсон “Цэнхэр хадагны ёслол” байлаа. Улс төр, нийгэм, урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс “Цэнхэр хадагны ёслол”-д үндэсний хувцсаараа гангаран оролцож тухайн жилийнхээ өнгийг тодорхойлсон. Хэт хутга, хээнцэр хувцсаараа гоёсон алдартнууд хөөрөг зөрүүлэн хууч хөөрч олны анхаарлын төвд нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ.

“Цэнхэр хадагны ёслол”-ыг жилээс жилд утга төгөлдөр болж, монголчууд сар шинэдээ зэхсэн гоёл зүүсгэлээ өмсөн уулзаж, сайныг бэлгэдэн ярьж хөөрч суудаг, тухайн жилийнхээ сар шинийн гоёлын хэв маягийг тодорхойлдог Үндэсний хэмжээний ёслол хүндэтгэлийн ажиллагаа болгохыг зорьж байгаагаа тус арга хэмжээг санаачлагчид хэлж байлаа. Ингээд анх удаагаа зохион байгуулагдсан “Цэнхэр хадагны ёслол”-ын Морин жилийн онцлох алдартнуудыг танилцуулж байна. Тус алдартнуудыг салбар бүрт амжилттай ажилласан шилдгүүдээс Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн, Шилэн мэдээллийн сайт-Онцлох.мн, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүлээс томилогдсон экспертүүд шалгаруулан тодруулжээ. Алдартнуудын амжилтын түүх, Цэнхэр хадагны ёслолын арга хэмжээний сурвалжлагаар бэлтгэсэн “Элеганс” сэтгүүлийн тусгай дугаар энэ сард хэвлэгдэн гарах юм.

Морин жилийн онцлох алдартнууд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

УИХ-ын Дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд

Хакухо М.Даваажаргал

Монгол улсын арслан Н.Батсуурь

СТА, жүжигчин Б.Амарсайхан

Чөлөөт бөхийн дэлхийн аварга, ОУХМ С.Цэрэнчимэд

МУГЖ, дуучин С.Жавхлан

СТА, жүжигчин Р.Анхням

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

“Шивээ-Овоо” ХК-ний захирал О.Отгонбаатар

“Даймонд пресс” клубын Ерөнхийлөгч С.Гантогоо

“Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа

Сагсан бөмбөгийн Үндэсний лигийн аварга Т.Санчир

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар

“Сээкл” ХХК-ний захирал Ж.Ганбаатар

УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин

“Багануур” ХК-ний захирал М.Отгонбаяр

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан

Эртний хийц” ХХК-ний захирал О.Уранцэцэг

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Ерөнхий захирал Ч.Даваацэрэн

“Сээкл” ХХК-ний захирал Ж.Ганбаатар

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Цэцэгмаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг

“Хатан туул” хамтлагийн багш Л.Цолмон

Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа

Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн

“Дельта констракшн” ХХК-ний захирал Ж.Эрдэнэчимэг

“Сөгнөгөр хайрхан” ХХК-ний захирал Т.Энхболд

Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн Ерөнхийлөгч Ш.Адьшаа

ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх

“Клоун ах” ХХК-ний захирал М.Ганбаатар

СТА, жүжигчин Г.Ундармаа

Төв аймгийн Баянцагаан сумын мянгат малчин Ц.Сандаглхагва

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

НИТХ-ын Тэргүүлэгч төлөөлөгч Ж.Амарсанаа

“Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн

“Карьер” ХХК-ний захирал Ж.Баяраа

“Эксклюзив” ХХК-ний захирал Г.Майцэцэг

“Стратеги” академийн захирал А.Ундраа

“Их харанга” ХХК-ний захирал Я.Энхтайван

“Топиус” ХХК-ний захирал Д.Баяраа

ETV телевизийн захирал Ч.Даваабаяр

“Зар мэдээ” сонины эрхлэгч Д.Баясгалан

“Юнисити Монгол” ХХК-ний эрүүл мэндийн зөвлөх М.Энхсайхан

“Жигүүр гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр

ТВ10 телевизийн захирөл Ө.Отгонбаатар

“Иргүн” номын зохиогч, иргэн С.Гантуяа

“Нэйчрэл састэйнэблэ” ХХК-ний захирал М.Ганхуяг

“Эзэн заяа” ХХК-ний захирал С.Туяабаатар

“Тэпэ” ХХК-ний маркетингийн менежер Ш.Доржханд

“Бриллиант VIP car wash” ХХК-ний захирал Б.Онончимэг

“Crazy point” сэтгүүлийн эрхлэгч Л.Алтантуяа

ММҮХ-ны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа

“Сүлд” ТВ-ийн сэтгүүлч Б.Цэрмаа

“Соб нуур” ХХК-ний захирал Н.Норовсамбуу

“Экобус”-ын Зохион бүтээгч инженер Б.Нямдэмбэрэл

Хөвсгөлчүүдийн оюун санааны нэгдэл

e08b7b50bab9f72e16d6c6f6943a02edҮзэсгэлэнт байгалиараа алдартай Хөвсгөлийн ард түмэн хэзээнээсээ оюун ухааны бяр тэнхээтэй.  Манжийн дарлалын эсрэг цэрэглэн босч, 1932 онд лам нар улаан хувьсгалт засгийн эсрэг зориглон хөдөлж, 1990 онд ардчилсан хөдөлгөөнийг дэмжин өлсгөлөн зарлаж байсан ард түмэн бол Хөвсгөлчүүд.  Нутгийн ахмад сэтгүүлч, Хөвсгөлчүүдийн түүхийг гарамгай судалсан М.Нямаа сэтгүүлчээс Хөвсгөлчүүд их оргилсон цустай, хөөрүү ард түмэн болохоороо ийнхүү бослого тэмцлийг манлайлан оролцдог байсан уу? гэсэн гэнэн асуулт асуухад “Үгүй дээ. Хөвсгөлийн ард түмэн цаг үеэсээ төрүүлэн сэтгэдэг, цаг үеэ маш сайн мэдэрдэг түмэн байсан болохоор зөв зүйтэй зүйлийг маш сайн хүлээн авч, манлайлдаг байсан юм” хэмээн хариулж билээ.

Үнэхээр үзэсгэлэнт байгаль шигээ уран сэтгэдэг ард түмэн гэдгийг цаг хугацаа батлан харуулсаар байгаа билээ. Ямар сайн даа л малчин Гэлэнхүү Монголдоо байтугай, дэлхийд анх удаа нисэх оролдлогыг хийж байхав дээ. Энэ цаг үед гэхэд  л Монгол улсын Үндсэн хуулийн эцэг Ү.Чимэд, Хөдөлмөрийн баатар, шинэ үеийн ухаалаг удирдагч Ү.Аварзэд, нэрт түүхч  эрдэмтэн  алдартай зохион байгуулагч төдийгүй зохиолч Б.Ширэндэв, анхны техникийн ухааны анхны хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдаш, нэрт улс төрч, философич Б.Даш-Ёндон гээд тоочоод байвал мундахгүй олон ухаантнууд алдартнуудтай.

Ийм сайхан алдартнуудын өлгий нутгийн оюун ухаан, цэцэн мэргэнийхээ түүчээг алдалгүй яваа залуу үеийн сэтгүүлч, яруу найрагч, эрдэмтэн судлаачид нэгдэн өөрсдийн дуу хоолой, уран бүтээлээ хүргэж байхаар болжээ. Хөвсгөл аймгийн анхны портал сайт www.khuvsgulnews.mn сайт нь нийтлэлчдийн дэд сайтаараа дамжуулан Хөвсгөлчүүдийн дуу хоолойг нэгтгэж байгаа бөгөөд та бүхэн өнөөдрөөс эхлэн цэцэн цэлмэг Хөвсгөлчүүдийн дуу хоолой, оюун санаа, уран бүтээлтэй нь нэг дороос танилцах боломж нээгдэж байна.

Арвин их түүх соёл, уламжлалтай Монгол түмэн бидний тэн хагас нь Улаанбаатар хэмээх нэг хотдоо бөөгнөрөн суурьшиж  үүсгэн байгуулагдсан цагаасаа хойшхи соёлоос шал өөр соёл иргэншлээр амьдрах болсон. Монголын нийгмийг, Монголын ард түмнийг, тэр ч байтугай амьдралын хэв маягыг хүртэл Улаанбаатарчуудаар ойлгодог болоод байгаа энэ явцуу цаг үед байгаль дэлхий, түүх уламжлалтайгаа илүү ойр байгаа Хөвсгөлийн ард түмний дуу хоолой яахын аргагүй цэвэр агаарыг оруулах биз ээ.

http://www.khuvsgulnews.mn

“Болор цом 2015”-ын эзэн тодорлоо

10481851_786438488099183_13313024649411954_nБолор цом 2015-ын эзэн тодорлоо

Төв аймгийн Зуун мод хотноо болсон 32 дахь удаагийн Болорцом наадам амжилттай болж өнгөрлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмын эхний шатанд 32 найрагчийн бүтээл шалгарсан юм.

Эдгээр найрагчдаас тэргүүн байр Болор Цомын  эзнээр Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Яруу найрагч Б.Мягмаржав тодорлоо. Яруу найрагч Б.Мягмаржав нь Хөвсгөл аймгийн уугуул юм.

Энэ жилийн  наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, зохиолч Ц.Буянзаяа, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Б.Галсансүх, Ж.Баяржаргал нар ажилласан байна.

Монгол амьтай Америк залуу олныг шуугиулж байна.

10898235_843189829071831_5414776439847419189_n

Түүнийг Трилл Ноел гэдэг, АНУ-ын Лусиана мужийн Лафейти хотод амьдардаг Америкийн уугуул Индиан гаралтай 23 настай залуу юм. Түүнийг ахлах сургуульд байхад түүхийн хичээл дээр Чингис хааны тухай багшийн ярьсан зүйл Монгол улсад татагдах эхлэл нь болж Монголын түүх соёл, уламжлал, ардын урлаг зэргийг судлах болжээ.

Хөөмий болон Монгол хэлийг өөрөө бие даан сураад 2 жил болж байгаа тэрээр Монголоор муугүй ярьдаг болсон байна. Монгол болон Америкийн Индианчуудыг гарал үүсэл 1 гэж үздэг бөгөөд түүх болон шинжлэх ухааны олон баримтуудыг олсон байна. 

“Би Монгол нутгийн өвсөн дээр эргэлдэнгээ хөөмийлөхийг маш ихээр хүсч байна” түүний хэлсэн энэ үг нь түүнийг Монголд очихийг ямар их хүсч тэмүүлж буйг илэрхийлнэ. Түүний зургууд болон бичлэгүүдийг үзэж сонирхно уу

10915189_847999185257562_1943712893641679529_n

10928998_846714955385985_7769343781739451334_n

1907386_847606768630137_1623919525439738703_n

10647007_846310688759745_5152841201134702106_n

 

10325398_843161869074627_931447192988048522_n

10407735_847606561963491_6948172056347875737_n