БНСУ-РУУ АЯЛАЛЫН 90 ХОНОГИЙН ВИЗЭЭР ГАРАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!!

Хэрэг болж магадгүй гээд олж мэдсэн хэдэн зүйлээ хэлэх гэсийн! Өнөөдөр Улаанбаатар-Бусан нислэгээр 90н Монгол хүн орж ирснээс 8хүн саатуулагдаад 5хүн нь хил дээрээс буцчихлаа. Гол шалтгаан нь аялалаар ирж байгаа хирнээ хаашаа яаж аялах талаараа сайн мэдэхгүй, аялалын төлөвлөгөө байхгүй, Солонгос талын хаяг утас болон ямар холбоотой хэнийд очих гэж байгаа эсвэл буудал захиалах гэх мэт тал дээр асуудал байсан. Саатуулагдсан хүмүүст би орчуулга хийсэн юм лдаа. Ихэнхи нь том асуудал болчихоор шалтгаан байгаагүй, гэхдээ маш нарийн чанга шалгадаг болчихож.

Hasil gambar untuk виз

Бас нэг алдаа нь Монголчууд маань очих гэж байгаа айл юмуу, тосч авч байгаа хүн(Солонгос талын хүн)тэйгээ ирэхийнхээ өмнө маш сайн ярьж, үг яриагаа нийлүүлэх хэрэгтэй юм байна. Хоёр талд хоёр өөр юм яриад ирэхээр худлаа ярьсан гээд, яаж ч тайлбар хийгээд шууд татгалзсан хариу өгч байна. Ялангуяа сүүлийн үед Бусанаар дамжиж ирж байгаа Монголчуудын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой ийм чанга байгаа бололтой. За тэгээд аялалаар ирэх гэж байгаа хүмүүс доорх зүйлийг анхаараарай!


1) Аялалын нарийн төлөвлөгөө гаргах. Өдөр хоногоор нь очих гэж байгаа газраа бас үзэх юмныхаа нэрсийг хүртэл нарийн бичиж, төлөвлөгөө боловсруулж ирвэл зүгээр юм байна. Тойм юм биш, нарийн тодорхой! (Маш чухал шүү!)
2) Аялалаар ирж байгаа хүмүүсийн түрийвчин дэх мөнгийг нэг бүрчлэн тоолж үзэж байна лээ. Болж өгвөл ахиухан бэлэн мөнгөтэй байх! Солонгос талын хүн рүүгээ шилжүүлсэн, дансанд нь байгаа гэх зэрэг тайлбаруудыг авч хэлэлцэхгүй байсан.


3) Солонгос талын хүн, айлчилж ирж байгаа хүнийхээ мэдээллийг өөрөө сайн мэдэж байх! Хаяг, утас болон өөртэй чинь ямар холбоотой? Хамгийн гол нь цаад хүнтэйгээ яриагаа нийлүүлэх хэрэгтэй. Ам зөрөөл бол найдваргүй юм байна лээ шүү. Хэрвээ очих айл ч юмуу байхгүй бол буудал захиалсан эсэх? Буудлаа ганц өдрөөр захиалах ч юмуу цаашдаа яах нь тодорхойгүй бол бас хэцүү.
4) Онгоцны тасалбар авахдаа буцах билетээ давхар бичүүлж авах! Ирж очих тасалбараа хоёуланг нь хэвлэж, биедээ авч явах! Буцах хугацаа нь урт байх тусмаа сэжиглээд байсан. Бичүүлсэн өдөр нь 3сар хирнээ амаараа 2долоо хоног, 1сар болоод буцна гэхээр итгэхгүй.

 

За тэгээд эцэст нь хэлэхэд өчнөөн ажил болгож, хөөцөлдөж хөөцөлдөж нэг юм ирдэг, зорьсон хэргээ биелүүлж чадахгүй хил дээрээс буцна гэдэг манайхны хувьд ямар хэцүү хэрэг билээ. Хичнээн тайлбарлаж хэлээд, учирлаж гуйгаад ч нэг шийдвэр гаргасан бол тэрийг ойлгодоггүй л юм байна лээ. Адилхан Монгол хүн болохоороо нэг ч гэсэн хүнд хэрэг болж магадгүй гээд бичлээ.

by Bayaraa

Үс ихээр унах шалтгаан ба эмчлэх арга зам

iii

Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг.

Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм.

Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй.

Үс унах шалтгаан
Үс маш олон шалтгаанаас болж унадаг.

Тухайлбал:
• Ген, удамшлаас хамаарч,
• Дааврын тогтолцоо алдагдах,
• Биеийн дархлаа сулрах,
• Толгойн арьсны элдэв халдварт өвчин,
• Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин,
• Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх,
• Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах,
• Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс,
• Төрөлтийн дараах үс уналт,
• Экологийн хүчин зүйлс,
• Бүтэн ухаан алдуулалтад орох
• Буруу хооллох,
• Стресст орох үед үс унана.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ?
Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай.

Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:

Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск
Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск
Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй.

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.

Үсэндээ тэжээл өг
Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид.

Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ?
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү.

эх сурвалж: gogo.mn

”Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм”

Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно. Нойрноос сэрээд 5 цагаас эхлэн нэг цаг гаруй өнгөрсний дараах өглөөний 6-8 цаг хүртэл тархи хамгийн сэргэг цэлмэг болдог. Иймээс өглөөний цаг нь хүнд үнэт эрдэнэ мэт чухал зуйл болохнээ. Тэрхүү үнэт эрдэнийг л сайтар ашиглаж чадвал амьдрал өөрчлөгдөх болно.Өглөөний дасгал бол өдрийг эхлэн биеийн халаалт. Өглөө ихэвчлэн хөнгөвтөр дасгал ба явган алхах (салхилах) шогших зэргээр “бие халаах” төдий байвал тохиромжтой.

• Өглөөний цай нь “заавал уух хэрэгтэй” гэдэг түвшнээс хальж, өдөрт иддэг гурван удаагийн хоолноос хамгийн чухал нь юм.
Өглөө идсэн хоол унд нь тэр өдрийн эрч хүч, ялангуяа тархины үйл ажиллагаанд туйлын их хэмжээгээр нөлөөлдөг.
Өглөөний цайгаа уудаг хүн таргалах нь ховор байдаг. Мөн янз бүрийн өвчнөөс сэргийлж чадна. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд өглөөд сэрүүн байсан.
• Өдрийн турш хэрэгтэй эрч хүчний ихэнх хэсгийг өглөөд цэнэглэдэг гэдгийг бодох хэрэгтэй.
Өглөө эрт босдог уу, үгүй юу гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөрчлөгддөг. Өглөөний 1 цаг өдрийн 3 цагтай тэнцэнэ.

Ихэвчлэн эрт босвол 3 ашигтай зүйлийг олж болдог хэмээн ярьдаг.
1. Эрүүл саруул болж
2. Элбэг баян болж
3. Ухаалаг сэргэлэн болдог.

Өдрийн эхлэл нь өглөөд байдаг. Өөр бусад хүмүүсээс илүү эрт босоод өдрийг эхлэх нь зүгээр нэг эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа зүйл биш. Бусдаас түрүүлж байгаа цагт заавал ялан дийлдэг.

Өглөөний санаа өгөөжтэй байдаг. Сайн сайхан санаа бодол өглөөд л толгойд орж ирдэг. Өглөөг захирч байгаа хүн өөрийн амьдралаа захирна. Амьдралаа өөрөө удирдан жолоодохыг хүсвэл өглөөг захирч чадах ёстой. Өглөө босох цаг нь үргэлж тогтмол байх ёстой. Тогтмол биш байвал өглөөний хүн байх үр ашиг буурдаг.Сэрсэн даруйдаа эргэлзэж тээнгэлзэлгүйгээр ухасхийн босох ёстой.

Өдрийн цагаар түрхэн зуур унтаад авах нь шөнийн нойрноос өөр тул богино хугацаанд ч гэсэн тархинд үр дүнтэй сайн амралт болдог. Байгаль хүнд өдөрт 24 цагаас илүү хугацааг өгдөггүй. Хэн бүхэнд энэ талаар адил тэгш юм. Хүнд тэнцүүхэн зөв шударгаар заяаж хуваагдсан баялаг бол зөвхөн цаг билээ. Эрх мэдэл, мөнгөөр ч гэсэн бусдын цагийг булааж болохгүй. Тиймээс цагийг сайн зохицуулан удирддаг хүн л амьдралаа захиран залж чадах бөгөөд амжилт бүтээлтэй амьдралыг цогцлуулан бүтээх болно. Амжилтанд хүрсэн хүмүүсийг үлгэр дууриал болгон анхаарч суралцах хэрэгтэй.

Та аз жаргалтай амьдралыг хүсэх юм бол нэн даруй маргааш өглөөнөөс эхлэн өөрчилж эхлэх ёстой.

Шүдний сойзоо 2-3 сар тутам солих хэрэгтэй

       Шүдний сойзыг 2-3 сар хэрэглээд шинээр солихыг шүдний мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь сойзоо зөв сонгохоос гадна зөв хадгалахгүй бол амны хөндийн гаралтай нянгийн зэрэгцээ тухайн орчны нянг өөртөө шингээж бохирддог болохыг Энэтхэгт хийсэн судалгаагаар баталжээ.

Уг судалгаагаар долоо хоног хэрэглэсэн шүдний сойзонд агуулагдах стрептококк бактерийг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэхэд 70, харин усаар цэвэрлэхэд ердөө 14 хувь нь устаж байжээ.

Шүдний бохир сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчнүүд үүсч болно.

Харин сонголт хийхдээ хэт хатуу биш үстэй, жижиг хэмжээтэйг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь жижиг байх тусмаа шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхээс гадна, шүд болгоны эргэн тойрны пааланд хүрч, түүнд тогтсон өнгөрийг цэвэрлэдэг байна. Ингэснээр шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж чадна.

Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.

Гадуур худалдаалдаг сойз нь ихэвчлэн том байдаг тул шүд бүрийг цэвэрлэхэд төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийн оог сонгохдоо ар талын өнгийг сайтар хараарай. Хар эсвэл улаан өнгийн тэмдэглэгээтэй оогоор өдөр бүр угаадаггүй учир үүнээс татгалзах хэрэгтэй.

Дуучин Т.Дэлгэрмөрөн сэрэмжлүүлж байна

Дуучин Т.Дэлгэрмөрөн сэрэмжлүүлж байна

Дуучин Дэлгэрмөрөн хэдхэн өдрийн өмнө хайртай гэргийгээ харамсалтайгаар алдсан билээ. Тэрээр энэ удаа Монголынхоо сайхан бүсгүйчүүдэд зориулан ийнхүү бичжээ. Эмэгтэйчүүдээ та бүхэнд нэгэн чухаг зүйлийн утгыг өчье. Энэ бол миний нүдэнд харагдаж гарт баригдсан бодит зүйл учраас үүнийг хэрхэн оршоох нь таны тэнгэр мэдэх хэрэг биз ээ. Нэг ч гэсэн өдрийг алгасаад би тэвчиж дийлэхгүй учраас үүнийг өчлөө. Манай сайхан бүсгүйчүүд,ер нь энэ дэлхийн эм хүйстэй бодь гал биет хүмүүс эрчүүд бидэн шиг эрээ цээрээ алдах тохиолдол үнэндээ өдрийн од мэт билээ. Тэд эрчүүд бидэн шиг дотоод шүүрлийн ХИЙГ эл задгай дэлгэлгүй ихэнх тохиолдолд дотогш буцаах болон магадгүй удаан тэсэж барьдаг. Энэ тохиолдлыг өдөр сар жилд нь үржүүлэн бодхоор хэдий хэр хэмжээний тоот энэ хувислыг гадагшлуулахгүй дотогш буцааж хэвлий болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажилгаанд саад учруулсан байна гэж бодно. Хамгийн харамсалтай нь яг энэ үйлдлээс болж тэр дундаа зөвхөн эмэгтэйчүүдэд дотоод бие эрхтний үрэвсэл үүсэж байдаг байна. Үүнийгээ мэдэхгүй явснаар ужиг хүндэрч,өвчин болхыг мэдэрдэг байх нь.Энэ нь эцэстээ булчирхайн эд эсийг цочроож хавдар болох үүсвэрийг эхлүүлдэг байх нь шүү дээ. Би яруу тод Монгол хэлнийхээ төгс ухагдхуунаар тод бичиж сийрүүллээ.Орчин цагийн охид бүсгүйчүүд ойлгох тогтоох ухаан заяа нь цусанд нь байгаад бат итгэнэм зээ. Та бүхэн миний ээж,эхнэр хоёроос минь нэгээхэн ч зөрөхгүй нь лавтайяа,эрүүл энхийг хүсэн ерөөж энэ бүхнээ хэрхэн зохицуулж тааруулах ухаанаа олцгоохыг уриалан сэрэмжлүүлье.

ТРАНС ТОС БУЮУ ТА БИДНИЙ ТАТГАЛЗАХ ХVНСНИЙ БVТЭЭГДЭХVVНҮҮД

unhealthy-foodsСvvлийн vед транс тос гэх зvйлийн талаар ихээр ярих болсон. Энэ талаар мэдээлэл муутай зарим хvний хэлж буйгаар “эцэстээ идэх юм олдохгvй нь” гэдэг муйхар тайлбараар єєрийгєє хуураад байгаа юм. Мэдээж тосыг ханасан, ханаагvй гэж хоёр ангилдаг гээд эхлэхээр хvн бvр химич биш учраас нарийн ойлгоход тєвєгтэй. Тэгвэл хамгийн энгийнээр тайлбарлахад vйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал, монголчууд бидний хэрэглэж заншсан масло, маргарин зэрэг багтдаг. Энэ нь шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргvй хатуу болгосон бvтээгдэхvvн.Транс тосыг анх 1880-гаад оны vед мах, маслоны олдоц муутай байх vед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болох вэ гэдгийг судалж туршиж vзсэн байна. Ингээд ургамлын тосон дээр устєрєгч нэмэн хатууруулах химийн урвалд оруулснаас vvдэлтэй аж.

Ингэж зохиомлоор гаргаж авсан єєх тос нь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж байгаа тухай анх 1990-ээд оноос эхэлж хєнджээ. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан єєх тос нь vргvйдэл, Алцхаймерийн болон зvрх судасны євчин, чихрийн шижин, зарим тєрлийн хавдар зэрэг олон євчлєлийн эх vvсвэр болдог гэдгийг тогтоосноос хойш олон орон транс єєхний хэрэглээнээс татгалзсаар байгаа аж. Vvнээс гадна транс єєх нь хvvхдийн хєгжилд ч сєргєєр нєлєєлдєг гэдгийг эрдэмтэд нотолдог байна. Тэр ч бvv хэл ДЭМБ-аас анх хvн єдєрт хоёр граммаас илvv транс тос хэрэглэхгvй байхыг зєвлєж байсан ч 2009 оноос хойш хоол хvнсэндээ огт хэрэглэхгvй байхыг уриалсан байдаг.

Єнгєрсєн зун АНУ-ын Эм, хvнсний бvтээгдэхvvний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан єєх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс єєх тосны хэрэглээнээс бvрэн татгалзахаар болсон байна. Дашрамд дурдахад, Австри, Бразил, Канад, Швед, Англи зэрэг зарим улсад хvнсний бvтээгдэхvvн дэх транс єєхний хэмжээг зааж єгдєг бол Аргентин улс єнгєрєгч 2014 оноос транс єєхний хэрэглээнээс бvрэн татгалзаад байгаа аж.
Эрvvл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа саяхан транс тосны талаар олон нийтэд мэдээлэл єгєхдєє vvний хор хєнєєлийн талаар ард иргэдэд мэдээлэл сайн тvгээх хэрэгтэй байна гэдгийг онцолж байсан. Манай улсад ямар ч хяналтгvй борлуулагддаг бялуу, чихэр, вафли, бэлэн гоймон, зайрмаг, чимс, зарим тєрлийн сvvн бvтээгдэхvvн болон талх, нарийн боовны найрлагад транс тос агуулагддаг гэнэ.

Бид яагаад “хортой” тос хэрэглэдэг вэ

Ургамлын 100 литр шингэн тосыг хагас хатуу хэлбэрт оруулснаар овор хэмжээ нь хэд дахин багасдаг. Мєн ашиглалтын хугацаа уртасна. Єєрєєр хэлбэл исэлдэж, муудах хугацаа нь уртасдаг гэсэн vг. Vvнийгээ дагаад транс тостой бvтээгдэхvvний vнэ єртєг ч хямдарна. Тvvнчлэн, бусад хvнсний будаг, бодистой хольж болдог учраас єнгє, амт, vнэр ч оруулж болдог. Тиймээс л боов, чипс, масло зэрэг олноор нь vйлдвэрлэдэг бvтээгдэхvvнд эл транс єєх ихээр агуулагддаг хэрэг. Бvтээгдэхvvнийг муутгахгvйгээр удаан хугацаанд хадгалж, зарж чадсанаар тухайн vйлдвэрлэгч, борлуулагч ашиг олж байгаа ч бид эрvvл мэндээрээ хохироод байгаа юм.

Транс тосноос татгалзахын тулд зарим амттанаас татгалз

Тєрєл бvрийн тvргэн хоол, цайны газруудын хоол, бvтээгдэхvvнvvдэд их хэмжээний транс тос агуулагддаг. Жигнэмэг болон гоё цаастай, аманд ормогцоо хайлдаг пичень vvнд багтана. Учир нь жигнэмгийг хийх явцад нягтаршсан єєх тос /маргарин/ ихээр хэрэглэдэг. Ингэснээр хадгалалтын хугацаа урт болно.

Чанаж боловсруулан, ууталж багласан хоол хvнсний бэлэн бvтээгдэхvvнvvд нь мєн хадгалалтын хугацааг уртасгахын тулд ихэвчлэн транс тос хэрэглэдэг. Тvvнчлэн олон нийтэд хамгийн ихээр транс тос хадгалагддаг бvтээгдэхvvнд

1. Чипс
2. Майонез
3. Маргарин
4. Ихэнх vйлдвэрийн боорцог
5. Ихэнх vйлдвэрийн бялуу, нарийн боов
6. Ихэнх тvргэн хоолны газрын тосонд шарсан бvтээгдэхvvнvvд
7. Вафли, печень
8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд
9. Зарим чихэрvvд
10.Тvрхдэг шоколад
11. Зарим кетчуп

зэрэг багтдаг.
Хуушууранд транс тос агуулагддаг гэхээр зарим хvн гайхах байх л даа. Гэхдээ хоолын газруудад єдєржин халуунаар байж, хуушуур хайрч буй тосонд урвал явагдаад транс тос болсон байх магадлал нь маш єндєр гэж vзэж байгаа гэнэ. Тиймээс хоолны газрын хуушуурнаас татгалзах нь эрvvл мэндэд илvv тустай гэж ойлгогдохоор байна.

Тvvнээс гадна дэлхийн зарим оронд транс тосыг хэрэглээнээс гаргасантай холбоотойгоор аливаа хvнсний бvтээгдэхvvний хайрцаг, сав, баглаа, боодол тосны агууламжийг бичихийг шаарддаг.

Єєрєєр хэлбэл хагас устєрєгчжvvлсэн /trans fat эсвэл hydrogenic/ гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцэгийн, шар буурцгийн гэх мэт ургамлын тосыг vйлдвэрийн аргаар нягтрал ихтэй хатуу болгож тухайн бvтээгдэхvvнд хэрэглэсэн байна гэсэн vг.

Хэрэгцээт єєх тосоо хэрхэн авах вэ?

Хvний хэрэглэж буй нийт єєх тосны хэмжээ нь авч байгаа илчлэгийн 20 хувиас илvvгvй байх ёстой. Харамсалтай нь монголчуудынх 40 болон тvvнээс дээш хувьтай байдаг гэнэ. Ингэхдээ ихэнхийг нь муу буюу транс тосноос авдаг.

Хэрэв та єдєрт 2000 ккал буюу дундаж илчлэгтэй хоол хэрэглэдэг гэж тооцоод, vvний 20 хувь буюу 400 ккал-ийг тосноос авна гэж vзвэл:

•1 грамм єєх тосны илчлэг 9 бол 400-г 9-д хуваагаад 44 г тос хэрэглэнэ гэсэн vг.
•1 ширхэг чанасан
єндєг – 9 г
•Шарсан єндєг – 12 г
•1 цайны халбага ургамлын тос – 5г
•1 ц.халбага майонез – 7 г
•10 ш газрын самар – 5 г
•1 ш хуушуур – 15 г
•1 порц цуйванд – 10 г
•1 ц.халбага масло – 5 г
•1 аяга сvv – 6 г
•1 зvсэм бялуу – 17 г

Жагсаалтаас харахад бид 3 ширхэг хуушуур идэхэд л 45 г тос, 2 зvсэм бялуу идэхэд л 34 г тос, 4 ш маслотай талх идэхэд л 20 г тосыг авдаг байх нь. Vvнээс гадна хоолоо хийхдээ ногоогоо тосонд хуурдаг, єєхтэй мах хэрэглэдэг гээд бидний нvдэнд харагдахгvйгээр маш их хэмжээний тосыг єдєр тутамдаа авч байна.

Гол нь бид єєх тосны тєрлєєс сайныг сонгож, хэмжээг хэтрvvлэлгvй, зєв зохистой хэрэглэх юм бол урт удаан, эрvvл чийрэг амьдрах болно.

Өглөөний сонин

ОРОСЫН ЗӨН БИЛГИЙН ТУЛААН 14-ИЙН ЯЛАГЧ АЛЕКСАНДР ШЕПСИЙН АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨНҮҮД

ALEHNDRТОЛИНЫ ХАЖУУД ЯАГААД ЗУРГАА АВАХУУЛЖ БОЛОХГҮЙ ВЭ?

“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн ялагч Александр Шепс фото зурагны далд шид, зураг авхуулах “хоббитой” хүмүүсд ямар гээч аюул нүүрлэж болох тухай анхааруулж байна. Фото зураг нь хайртай хүндээ хор учруулж ч болох асар их хүчтэй энерги агуулдаг болохыг камерын өмнө элдэв янзаар дүрээ мөнхлөх гэж хичээдэг нэгэн олж уншаад гайхаж цочих нь лавтай. Зөн билэгчийн хэлж байгаагаар толь болон фото зураг нь далд шидийн асар их хүчтэй тул энэ хоёр аюулыг зэрэгцүүлж, улам их аюул бөөгнөрүүлэхийн хэрэг юу билээ?!
Толины хажууд зураг авахуулж байгаа үедээ хүн элдэв аюул, хар цагаан хэл аманд өртөхөөр их эмзэг орон зайд ордог. Зураг авахуулах үеийн бие махбодь, бодол ухаан, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлийг хадгалж үлддэг. Яг энэ цаг мөчид хүний сэтгэл санаа, сүнс сүлд бүгдээрээ “нээлттэй” бас их эмзэг мэдрэмтгий болсон байдаг тул танд муу санадаг, санадаггүй хэн ч зургийг тань харангаа магадгүй санаатайгаар биш ч нүдний хор унаган, атаархана.
Түүнээс гадна фото зураг болон толь өмнөхөөсөө ч дутуугүй өөр нэг аюултай. Толь хуримтлагдсан бүх мэдээллүүдээ хадгалсаар, Александр Шепсийн хэлж байгаагаар ихэнх толь асар их хэмжээний сөрөг энергийг хуримлуулж цуглуулсан байдаг. Ингээд толинд харангаа энэхүү орон зайд орж гарсан хүмүүсийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, санаа бодол, элдэв мэдээлэлтэйгээ хамт он жилийн уртад шингээгдсээр, эерэг сайнаасаа илүүтэй сөрөг муу энергийн “цөмийн бөмбөг” шиг болно. Иймд толины хажууд зураг авахуулснаар дүр нь тэрхүү бөөн сөрөг мэдээллийн ”эх үүсвэртэй“ хамт мөнхлөгдөж сэтгэл санааны тогтворгүй байдал, өвчин эмгэг, амьдралд азгүйтэл, бүтэлгүйтлийг дагуулдаг байна. Толины хажууд авахуулсан зураг тэр хүний ажил амьдрал, албан тушаал, эргэн тойрны хүмүүсийн хоорондын харилцаанд гээд аливаа бүхэнд зөвхөн сөрөг муугаар нөлөөлсөөр эцэсд нь хувийн амьдралыг нь сүйтгэхээс гадна, хамгийн гол нь тухайн хүний сэтгэл санааг нэг мөр үгүй хийнэ. Хэрвээ энэ хүн энергийн хувьд ямар нэг хамгаалалтгүй бол аажим алгуураар эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь улам бүр суларч муудсаар л байх болно.
Александр Шепс зураг бүр дээр хүний сүнс сүлд, сэтгэл санааны өчүүхэн бага ч гэсэн хэсэг хэлтэрхий үлдсээр байдаг тул байнга зураг авахуулахгүй байхыг анхааруулж байна. Түүнээс гадна өвчтэй хүнийг унтаж байхад нь зургийг нь авч болдоггүй гэнэ. Унтаж байгаа хүний зурган дээрх дүр тухайн хүний энергийн бүрхүүлийг сулруулснаар хар муу юманд өртөмтгий болно. Хэрвээ удтал өвдсөн хүн зургаа авахуулсан бол тэрээр хэзээ ч эдгэрэхгүй эрсдэлд орж байгаагийн шинж гэнэ. Зургийн хальс түүний өвдөж шаналсан дүр, сөрөг энергийг хадгалж үлдэх тул эдгэрэх тухайг эргэлт буцалтгүйгээр мартах нь бололтой.
Александр Шепс өөрөө өмнө нь мэргэжлийн фотомодель байсныг санаж байна уу? Тэрээр асар олон удаа зураг авалтанд оролцох шаардлагатай болдог байсан ч тэр үед тэр далд ертөнцтэй холбоотой өнөөгийн ажлаа хийж байгаагүй тул энэхүү зурагнууд хожмын амьдралд нь хэрхэн яаж нөлөөлөх тухай бодож ч байгаагүй гэнэ.

АЖИЛ, АЛБАН ТУШААЛД АМЖИЛТ ДАГУУЛАХ САХИУС

Гялалзсан амжилтад хүрэхийг мөрөөддөг хүмүүст Александр Шепс нэлээд хэдэн ашигтай зөвлөгөө өгч байна. Бизнес, албан тушаалд амжилт дагуулдаг сахиус болгон ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутам хэрэглэдэг ердийн зүйлсийг ашиглаж болно гэдгийг сонсоход үнэхээр гайхахгүй байхын аргагүй. Хүний байнга хэрэглэдэг, дасаж сурсан аливаа эд зүйл онцгой энергитэй байдаг. Иймд ажилдаа амжилт дуудахад чухамдаа эдгээр зүйлсийг сонгож хэрэглэх нь хамгийн тохиромжтой тухай Александр Шепс өгүүлээд гагцхүү зарим нэг эд зүйлийн ид шидийн өвөрмөц мөн чанарыг мэдэж авах шаардлагатайг сануулж байна.
Үзэг. Зөвхөн сайны ерөөлтэйгөөр бэлэг болгон авсан үзэг л ид шидийн гайхамшигтай чанарыг агуулдаг гэнэ. Үзэг хэмээх энэхүү сахиусны хамаг хүч хурц үзүүртэй хэлбэрт нь оршдог. Таны сахиус аливаа нэг бодлогогүй алхам хийхээс сэргийлж чадна. Зөв сонголт хийж, шийдвэр гаргахын тулд эргэлзээнээсээ салах хэрэгтэй. Чухам ийм тохиолдолд та гартаа үзгээ эргүүлээрэй. Үнэн зөв шийдэл өөрөө толгойд тань ороод л ирнэ. Аз дагуулсан үзгээ биеэсээ салгаж болдоггүй. Аливаа бичиг баримт, гэрээ хэлцэлд зөвхөн энэ үзгээрээ гарын үсэг зурснаар ажил тань амжилттай, та өөрөө сэтгэл хангалуун аз жаргалтай байх болно.
Цаг. Ажил алба, бизнест амжилт хүсдэг хэнд ч цаг хамгийн хүчтэй сахиус болно. Ялангуяа даруухан, шийдэмгий бус хүмүүст өөртөө итгэх асар их итгэл төрүүлдэг хамгийн тохиромжтой сахиус. Түүнээс гадна цаг гэрээ хэлэлцээний явцад их таатай нөлөөлдөг гэлцдэг. “Хэрэгтэй хүнтэйгээ” харилцах явцад өөртөө илүү их боломж, хүссэн ашиг олж авахын тухайд том бугуйн цаг сахиус болгон зүүх хэрэгтэй гэнэ.
Тэмдэглэлийн дэвтэр ч нэг адил ид шидийн асар хүчтэй сахиус болж чадна. Өөрийнхөө ажлын өдрөө зохицуулж, хувиарлахдаа тааруу, аливаа ажлаа амжуулж чаддаггүй нэгэнд хамгийн тохиромжтой чухал зүйл. Хэрэгтэй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд энэхүү сахиус их үүрэгтэй байж чадна. Санаж сэдсэн, бодож төлөвлөсөн ажилдаа толгой нь эргэсэн уймраа нэгэнд хамгийн хэрэгтэй сахиус. Тэмдэглэлийн дэвтрийн тань цаасны энерги бүх ашигтай мэдээллийг цуглуулж, хэрэггүйг нь хасангаа эзэндээ төлөвлөсөн ажлаа бүтээхэд нь хамгийн шаардлагатай санааг өгөх болно.
Тоглоом. Жижигхэн тоглоом, өхөөрдөм хөөрхөн зүүлт эсвэл ямар нэг жижиг гоёл чимэглэлийн зүйл ажилд тань амжилт дуудаж болно. Ийм сахиус гэрээ хэлцэл хийх болон хүмүүстэй ярьж харьцах явцад их чухал үүрэгтэй. Хажууд тань сахиус байгаа цагт уулзалт, ярилцлага их амархан, элдэв саадгүй хүссэнээр тань аятайхан болж өнгөрнө. Ийм сахиусны эзэн өөрийнхөө хурц ухаан, хошин мэдрэмж, итгэл бишрэлдээ санаа зовохгүй амгалан байж болно. Харин ийм сахиус аливаад шийдэмгий биш, хариуцлагагүй, салан задгай, тогтворгүй зан араншинтай нэгэнд хэрхэвч зохихгүй. Эдгээр бүх сахиуснууд бизнес, ажил, албан тушаалд амжилт дуудна хэмээн Александр Шепс зөвлөж байна. Ажил хэрэгч хүнд зайлшгүй шаардлагатай чанаруудыг бүрэлдүүлэхэд туслан эцсийн дүнд таныг амжилтанд хүргэнэ. Гэвч сахиус ямар ч гайхамшигтай шидтэй ч байсан өөрийн тань зүгээс хичээл зүтгэл үгүй бол таны аливаа бүх асуудлыг шийднэ гэдэгт сохроор итгэх хэрэггүй. Хэрвээ хүн өөрөө л амжилтанд хүрэхийг хүсэж мөрөөдөн, хичээж зүтгэхгүй бол сахиус нь өөрийнхөө хэмжээ түвшиндээ оноогдсон үүргээ бас биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг санаарай. Сахиус зүүлт гэдэг эзэндээ зайлшгүй шаардлагатай чанаруудыг идэвхжүүлж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Харин үлдсэн бүхнийг нь та өөрөө хийж гүйцэтгэх ёстой.

МУУ ЁРЫН ЮМ ЯМАР ХҮНД ШИНГЭДЭГ ТУХАЙ

Александр Шепс хүмүүст энерги сорогч гэж хэн болох, хүнд ямар хор хохирол учруулдаг тухай өгүүлсэн юм. Ихэнхдээ хүмүүс өөрсдөө өөр лүүгээ муу юм дуудаж тогтоочихоод түүнээсээ болж шаналж зовж явдаг тухай өгүүлсэн.

Хараал хийдэг, хар муу юм үйлддэг хүмүүсийн элдэвлэл, нүдний хор, атаархал энэ тэр гэдэг хүнийг энергийн түвшинд хордуулахтай харьцуулахад тийм ч аймшигтай зүйл биш бололтой. Ид шидээс харьцуулшгүй илүү аюултай зүйл гэж бас байна. Энэ бол энерги сорогчид юм. Эдгээр хүний нүдэнд үзэгдэхгүй биес хүнд сөрөг нөлөө үзүүлэх гайтайгаас гадна амьдрах хүсэл сонирхлоо алдах, хүндээр өвдөх, сэтгэцийн хямралд ороход хүргэдэг. Эдгээр юмс өөр өөрсдийнхөө хэлбэр, өнгөөр ялгагддаг. Тэдгээрийн дунд хүнд эерэг нөлөөлдөг нь байдаг ч харамсалтай нь тийм ээлтэй сайн нь тун цөөхөн.Тэдний ихэнх нь хүний энергийг сорж тэжээгдэгчид.
Далд ертөнц нэг нь нөгөөдөө үзэгддэггүйн нэг адил тэдэнд ч бид харагдахгүй. хүмүүс бид ч зэрэгцээ орших тэднийг олж харахгүй анзаарахгүй яваа. Хүн гэдэг мөн чанарынхаа хувьд асар их туяа цацраасан өтгөн зузаан энергийн бөөм цөм бөгөөд үл үзэгдэгч муу юмс бидний араас гэтэж энергийг маань сорон энергийн бүрхүүл болох аурад нь нэвтрэн өөрсдийнхөө өгөөш болгодог.
Энэ мэтээр сорон шимэхийн учир нь нөгөө ертөнцийн эдгээр шимэгчид хүний энергээр тэжээгддэг. Тэд хүний сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, ааш араншин, биеэ авч явах чадварыг нь өөрчлөн хувиргаж хамгийн эмгэнэлтэй хор хохиролд хүргэнэ. Энерги сорогчид тэр бүр хүнд хүрч ойртож чаддаггүй. Сөрөг энергитэй хүмүүсийг тэд өгөөшөө болгон сэмхэн гэтэцгээнэ. Энерги сорогчид бол байнга ямар нэг юманд сэтгэл дундуур үглэж гоморхон цухалдаж явдаг, атаач, өөрсдийгөө аливаа бүхэнд буруутгаж хувь заяандаа гутрагчид, эргэн тойрныхондоо үргэлж муу санан хардаж сэрдэн, хор хүргэгчид юм. Өөрөөр хэлэхэд үзэн ядалт, уур бухимдал, түрэмгийлэл, хар муу санаагаар дүүрэн хүмүүст үргэлж хор хүргэгчид. Хүн сөрөг муу бодол тээхийн хэрээр мөн чанар нь улам эрчимтэй идэвхжиж, илүү их хүчирхэг хорлонтон болсоор байдаг. Нөгөө ертөнцийн хар муу энерги сорогчид гарч ирэхэд хүмүүс бид өөрсдөө буруутан нь юм.
Энерги сорогчдоос хамгаалагдахын тулд Александр Шепс дараах хэдэн зөвлөгөөг өгч байна: Сэтгэлийн хаттай болж өөрийгөө захирч жолоодох чадвараа хөгжүүлэх. Нөгөө ертөнцийнхнийг өөртөө ойртуулахгүйн тулд бясалгал хийх зэргээр өөрийгөө байнга хөгжүүлж илүү дээд түвшинд хүрэх. Байнга маани мэгзэм уншиж залбирдаг гүн сүсэг бишрэлтэй хүмүүст ийм муу юмнаас хамгаалагдах илүү амар дөт байдаг. Нэмээд хэлэхэд мэдээж сөрөг муу бодол, хар хорын санаанаасаа салах хэрэгтэй. Александр Шепс нэг бус удаа энерги сорогчтой таарч явсан бөгөөд “Зөн билгийн тулааны” зураг авалтын үеэр ч ийм явдал гарч байжээ. Нэг удаагийн тулааны үеэр Москвагийн ойролцоох тосгоны нэг байшингаас ийм нэг хар хүчийг хөөж зайлуулах хэрэг гарсан юм. Энэ байранд сүнс, чөтгөр шуламнаас ч аюултай энерги сорогч амьдарч байгааг хэн ч тааж мэдэхгүй байлаа.

НҮҮРНИЙ ҮРЧЛЭЭ ӨНГӨРСӨН АМЬДРАЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛНЭ

Зөн билэгч Александр Шепс нүүрэн дэх үрчлээгээр нь хүний зан араншин болон өнгөрсөн амьдралын тухай ихийг өгүүлж болно гэнэ. Хүний амьдралын баяр гуниг гээд бүхий л үйл явдал нүүр царайн дээрээс нь харагддаг.Ингээд нүүрэн дэх үрчлээ зураасаар нь юуны тухай тайлж хэлж болох тухай ийнхүү өгүүлж байна:
Амны хоёр талын болон нүдний булан дахь үрчлээ илэн далангүй, нээлттэй зан чанарыг өгүүлэхээс гадна ахуй амьдралынх нь аливаа бүхэн амар тайван, сэтгэл тэнүүн яваагийн шинж гэнэ. Ийм хүний амьдралд ямар нэг таагүй зүйл тохиосон ч тэрээр сэтгэл санаагаар унаж сүйд болохгүйг хичээнэ.
Нүдний булан дахь үрчлээг зөн билэгч маань нэлээд онцлон “галууны сарвуу” хэмээн нэрлэгддэг энэхүү зураас нь байнга нүдээ анивчиж онийлгодогынх нь ул мөр гэнэ. Хэрвээ таны нүдний хараа хэвийн бол ийм зураас үрчлээг их анхаарал болгоомжтой, хянамгай чамбай хүний шинж гэж үздэг. Хэрвээ уруулыг хүрээлээд үрчлээ гарч ирсэн бол их нэрэлхүү, биеэ хамгаалах чадваргүй, даруу ноомойн шинж. Ийм хүмүүс өөртөө итгэлгүй, аливаад их шийдэмгий бус байдаг тул тэдэнд байнга тусламж дэмжлэг шаардлагатай болдог. Хоёр хөмсөгний хоорондох босоо зураас оюун ухааны өндөр чадамжтай, аливааг эргэцүүлж дүгнэдэг болохыг нь харуулдаг. Ийм хүмүүс амьдралын тухай эргэцүүлж, утга учир, мөн чанарын тухай нухацтай их уг суурьтай ярьж дүгнэдэг. Тэд онолдоод байхаасаа илүү хийж турших гэж хичээдэг. Хөмсөгөн дээгүүрх хэвтээ үрчлээ үнэнч шударга, хариуцлагатайн шинж. Александр Шепсийн хувьд ийм хүмүүс ямар ч зүйлд хамгийн итгэл даахаар надвартай хүмүүс байдаг. Духан дээгүүрх хэвтээ үрчлээ сэтгэл сайхантай, өр нимгэнтэйн шинж. Ийм хүмүүсийн өнгөрсөн амьдрал их амаргүй байсан хэдий ч өөрийнхөө итгэл үнэмшилдээ үнэнч, өөртөө зөвөөрөө үлдсэн байдаг. Хэрвээ духан дээрх хэвтээ үрчлээ жижигхэн тасархай хэсгүүдээс бүтсэн, чиг шугам нь бага зэрэг балархай байвал тухайн хүний зан араншингийн тогтворгүй байдлыг гэрчилнэ. Ийм хүмүүсийн амьдралд эргэлзэж тээнэгэлзэх асуудал тун их байдаг бөгөөд нэг талаас нөгөө үрүү савлахын нэг адил амьдралаас чухам яг юу хүсээд байгаагаа мэддэггүй.
Хэрвээ хамрын самсайнаас амны булан хүртэл үрчлээтсэн бол энэ хүний өнгөрсөн амьдралд сэтгэлийн харуусал шаналал их байсны шинж. Магадгүй өөрийнхөө хүссэнийг энэ амьдралаас олж авч чадаагүй ч байж болох юм. Самсаа дагасан зураас нүдний дотор булан хүрч байвал боломжоо ашиглан хүсэл мөрөөдөлдөө хүрсний шинж. Гэтэл ийм зураас нь хамрын самсаанаас завьж уруу доош чиглэсэн байвал энэ хүн өнгөрсөнд бие махбодын асар хүнд ачаа тээж явсныг өгүүлнэ. Хөмсөгөн дээгүүрх өнцөг булантай мэт үрчлээ хүний түрэмгий зан араншин, сэтгэл санаа тайван биш байгааг харуулна. Ийм үрчлээтэй хүмүүс их амаргүй хүнд зан ааштай байдаг. Тэдний өнгөрсөн амьдралд олон тооны алдаа, дүрсгүйтэл бүтэлгүй явдал байдаг болохоор эргэн тойрны хүмүүсийнхээ дунд таарч зохицох тухайд их төвөгтэй.
Александр Шепс үрчлээ гэдэг хүний хувь заяа хэрхэн болж бүтсэнийг шууд өгүүлдэг. Үрчлээ бол өнгөрсөн үеийнх нь гавьяаны тамга тэмдэг, хүний хүсэл тэмүүллийн үзүүлэлт, ахуй амьдралын чанарын гэрч гэж тодорхойлж болно. Хижээл, эсвэл өндөр настай ч хөгшрөлтийн ямар нэг шинжгүй, нүүрэндээ үрчлээ зураасгүй байгаа нь идэвхгүй, залхуу, сэтгэл амарлангуйг өгүүлнэ.
Александр Шепс амьдралдаа болон “Зөн билгийн тулаанд” оролцох явцад хүний нүүрэн дэх үрчлээгээр тухайн хүний тухай мэдээлэл уншиж чаддаг нь тухайн хүний аливаа асуудлын уг сурвалжийн мөн чанар, нууцыг илчлэхэд их тус болж байсан гэж бичсэн байлаа.

АМЬДРАЛДАА ЭД БАЯЛАГ ДУУДАХ АРГА

Александр Шепс мөнгө дуудан өөрийнхөө амьдралд эд баялаг хэрхэн оруулж ирэх арга хэлж өгсөн юм. Нэлээд хүмүүс мөнгө дуудахад элдэв сахиус зүүлт хэрэглэдэг. Харин Шепс ямар нэг зүйлийг сахиус болгон хэрэглэхээсээ өмнө өөрөө өөртөө болон мөнгөнд хандах хандлагаа заавал өөрчлөх хэрэгтэй. Учир нь мөнгөнд дургүй, мөнгөтэй зөв зүйтэй хандаж харьцаж чаддаггүй хүн үрүү мөнгө хэзээ ч татагддаггүй гэж хэлжээ.
Нэгдүгээрт: Юуны өмнө санаж авах зүйл бол тэнгэрээс мөнгө, эд баялаг өөрөө буугаад ирэхийг бүү хүлээгээрэй. Зүгээр нэг гар хумхиад суугаад байхад мөнгө сая саяараа толой дээр унаад ирэхгүй нь мэдээж. Хүний энерги зөвхөн хүсэл мөрөөдөлдөө чиглээд зогсохгүй, мөнгөтэй болох чинээлэг сайхан амьдрах тухай бодол тээж хичээж зүтгэх хэрэгтэй. Зорилготой, хатуу чанд итгэлтэй, үйл мөр нь зөв байхад үйлс заавал бүтдэг жамтай. Үг хэл, үзэл бодол, үйлдэлтэйгээ зөрж байх учиргүй.
Хоёрдугаарт: хахир харамч зангаасаа салахыг хичээгээрэй. Харамч нарийн хүмүүс сөрөг муу энергийн нөлөөн дор байх эрсдэлтэйгээ хамт аливаа өчүүхэн бага зүйл дээр ч арвилж гамнаж байдаг. Хямдхан юм сул энерги агуулдаг тул үргэлжийн мөнхөд чанар муутай хямдхан юмсын дунд байсаар сэтгэл санаа уруу дорой, мөнгөгүйдэл, өвчин салахгүй зовооно. Түүнээс гадна аливааг хэмнэх нарийлах гэсэн муу зуршил нь харамч зандаа дийлдэн, орлогоо нэмэгдүүлэх тухай санаж сэтгэхийн оронд яаж жаахан хэмнэх вэ? гэсээр … ухаанаа барна.
Гуравдугаарт: Хүнийг баян чинээлэг болоход хамгийн ихээр саад болдог нэг зүйл бол атаархал. Ойр дотныхон болон танил нэгнийхээ элбэг хангалуун байдалд атаархаж явдаг нэгэн үхмэл цэгт гацаж өөдөө дээшээ биш, зөвхөн улам уруудаж дорддог. Атаа жөтөө гэдэг хүнийг хэзээ ч амжилттай бас баян чинээлэг болгодоггүй муу зуршил. Бусдын аз амжилтын тухай бодсоор хамаг энергээ барж өөрийнхөө ахуй амьдралыг дээшлүүлэхэд хүч тэнхээ нь хүрэхгүй болно. Цагаахан атаархал бол өөр хэрэг. Бахдаж бишрэх цагаахан атаархал амжилтанд хүрэхийг шахаж хүсэл тэмүүлэл бадраах хэдий ч тэр бүр зөв зүгт хүнийг чиглүүлдэггүй. Амжилтанд хүрэхийг хичээж чармайж байгаа хэн ч бусдын гаргасан жимээр биш, өөрийнхөө замаар л урагшлах ёстой.
Дөрөвдүгээрт: Өөрийгөө өрөвдөж хөөрхийлөхийг таслан зогсоох хэрэгтэй. Өрөвдөх мэдрэмж хүнийг эрч хүчгүй болгон зөв замаар явахад нь дандаа саад болдог. Хувь заяандаа гомдож суухын оронд юунд яагаад алдсаныхаа учир шалтгааныг эрж хайх хэрэгтэй. Гутранги үзэлтэн өөрөө өөрийгөө үгүй хийдэг. Өөртөө сөрөг муу хандлагатай амьдралаа голж хувь заяандаа гомдож суудаг хүн л ядуу хоосон явдаг гэж Александр Шепс хэлжээ.
Тавдугаарт: Өр тавих, зээл авахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ нь бусдын юмыг хэсэг хугацаагаар түр аваад харин өөөрийнхийгөө бүр мөсөн өгч байгаа хэрэг. Өрийн гүн ангал нүх хүний энергийн төвд сөрөг нөлөөлдөг. Ер нь зарлага хэзээ ч орлогоосоо давах ёсгүй гэдгийг санаарай. Хадгаламжаа зөв хувиарлан, үр ашигтай зарцуулах нь үргэлж мөнгөтэй байлгахаас гадна илүү том, арвин ихийг дуудаж байдаг. Энэ бүх дүрмүүдээ хэрэглэж хэрэгжүүлэх явцад мөнгөний сахиусаа ч мөн дээдлэж явахыг тэрээр зөвлөөд мөнгөний сахиус тань таныг өөртөө улам бүр итгэлтэй байхад хүч нэмэхээс гадна аз амжилт дуудан амьдрах эрч хүч өгсөөр байх болно. Энергийн гэрлэн бүрхүүл тань нээгдэн мөнгө эд баялаг, амжилт орж ирэх бүх нөхцлийг бүрдүүлэхэд дээр өгүүлсэн бүхэн танд тус болно.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

       Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг.


Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?

    Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос  түрхэх

Гичтэй  бүлээн усанд  хөлөө  5-10 минут  дүрж, хөлний уланд  тосон иллэг хийх

Витамин С-ээр элбэг  жимс  болон шүүс, витамин С-г  хэрэглэх

Өдөрт 2-3 хумс  сармисыг  хоол ундандаа  хэрэглэх

Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх

Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалуудаар тогтмол хоолойгоо зайлж хэвших

Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглэхээс гадна, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм.

ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан,  уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

 Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

    Эмчид  яаралтай  хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй

Халуун аарц, чацарганы  шүүс,  сармистай  хар шөл зэрэг амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх

    Амны   хаалт байнга зүүж хэвших

Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах

Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй  байх

Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик   хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа  антибиотик   хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/

Өвчилсөн  тохиолдолд   колдаур, колдакс,  фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон,  аньсны  шүүс  зэргийг  өвчний  эхний 3 хоногт  зааврын дагуу ууж  хэрэглэх

Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно

Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно

Амжилттай хүний хэзээ ч хэлдэггүй 7 өгүүлбэр

Амжилт гэдэг нэг өдрийн дотор бүтдэг зүйл биш. Түүнд хүрэхэд асар их хөдөлмөр, нөр их зүтгэл хэрэгтэй. Түүхэн дэх амжилттай удирдагч, антрепренёр, мөрөөдөлдөө хөтлөгдсөн хүн бүр өөрийн итгэдэг зүйл рүүгээ хүрэх гэж өөр өөрсдийн замаар л явдаг. Хэдийгээр эдгээр хүмүүсийн туулсан зам мөр өөр өөр байсан ч тэдний зорьсон газар нэг юм. Тэр нь “амжилт” билээ.

Амжилттай хүмүүсийг адилтган холбодог олон хүчин зүйлс байдаг. Тэдний нэг нь амжилтанд хүрсэн хүмүүс туулсан замналынхаа турш хэрхэн төлөвшин хөгжиж байсан нь юм.“Баян хүмүүс яаж боддог вэ” номын зохиолч Steve Siebold 30 гаран жилийн турш мянга гаран саятнаас ярилцлага авч тэднийг юу амжилтанд хүргэж баян болгов гэдгийг судалжээ.

Тэгвэл хариулт нь маш энгийн байсан байна. Амжилттай хүмүүс хаана, хэний хүүхэд болж төрөх нь огтхон ч чухал биш байсан бөгөөд гагцхүү тэдний бодол, сэтгэлгээ, зорилгодоо хүрэхийг хүссэн шаргуу зан, юунд ч хойш татагддаггүй байдал л тэдгээр саятнуудыг саятан болгожээ. Саятан хүн хэзээ ч хэлдэггүй 7 өгүүлбэрийг танд хүргэж байна.

“Би ажлаа үзэн ядаж байна.”

Амжилттай хүмүүсийн нэг бишрэмээр чанар бол тэд тухайн үед юу ч хийж байсан хэзээ ч ажил болон ажлын байрныхаа талаар хэт их санал дүгнэлт гаргагддаггүй. Тэд ажил дээрээ таагүй нөхцөл байдалд орж, сөрөг энергиэр хүрээлүүлсэн байсан ч “Би ажлаа үзэн ядаж байна” гэх мэт зүйлийг хэлэхээс үргэлж зайлс хийдэг. Ийм сөрөг мэдэгдлүүд таны амжилтад хүрэх замыг булингартуулж, таныг зөвхөн удаашруулах л болно. Хамт ажилладаг хүнээ, ажлаа эсвэл байгууллагаа хий дэмий доромжилж муулахын оронд амжилттай хүмүүс асуудлыг ул мөртэй, бодит үндэслэлтэйгээр харж зохистой арга ухаан ашиглаж, төвийг сахисан буурьтай өнцгөөс шийддэг байна.

“Энэ шударга биш байна.”

Та өрсөлдөгчөөсөө 2 дахин илүү хичээл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан ч тэр таниас илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж хамаг магтаал шагналыг аваад байна уу? Тэгвэл амжилттай хүмүүсийн хэзээ ч хийдгүй алдаа бол амьдралын шударга бус зүйлүүдийн тухай гомдлож үглэж янших юм. Шударга бус байдалд та дасах л хэрэгтэй. Амжилт бол зүгээр л танд өгдөг бэлэг биш, тэрийг хүртэхийн тулд та бүхий л шаардлагатай зүйлийг хийж хөдөлмөрлөх ёстой. Амжилтыг хүртэх гавьяатай гэдгээ харуулах ёстой.

“Би энийг ингэж л хийдэг.”

Ямар ч салбарт бай шинэчлэлт бол амжилттай хүмүүсийн гаргадаг гол шинж юм. Та шинэ зүйлийг угтан авч хуучин заншлаас салахаас айхгүй байж сурах хэрэгтэй. Хэн ч ямар нэгэн шинэ зүйл туршиж үзэлгүйгээр том ололтод хүрээгүй юм шүү. Steve Jobs ийг л аваад үзье. Эрхэм Jobs ийн шинийг эрэлхийлэх гүн дур хүсэл нь дэлхийг өөрчилсөн iPhone, iPad гэх мэт гайхалтай төхөөрөмжүүдийг бий болгосон. Jobs “Шинэ зүйлд нээлттэй байх нь удирдагч дагалдагч хоёрыг зааглаж байдаг гол чанар” хэмээн хэлсэн ч удаатай.

“Наадах чинь миний ажил биш.”

 Багийн тоглогч байх нь таныг амжилтанд улам ойртуулна. Харин та багийн тоглогч биш бол хэзээ ч жинхэнэ амжилтанд хүрэхгүй. Багийн чинь гишүүн ажлаасаа хоцорвол энэ миний ажил биш ээ гэж хэлээд хойш суухын оронд ханцуйгаа шамлаад ажлаа яаж урагшлуулах уу гэж хичээсэн нь дээр. Та амжилттай байж болно, баян байж болно гэхдээ бизнес, байгууллагын тань ажилчид, гишүүдийн нөр их хөдөлмөр чармайлт таны амжилт, алдар нэрийн ард байгаа жинхэнэ шалтгаан юм.

“Энэ ямар ч боломжгүй.”

Хил хязгаар бол зүгээр л бидний оюун санааны бүтээгдэхүүн, бид өөрөө өөрсдийгөө хязгаарлагдмал байдалд оруулдаг гэдгийг амжилттай хүмүүс ямагт санаж байдаг. “Энэ ямар ч боломжгүй” гэсэн утгатай зүйлийг хэлснээр та зөвхөн өөрийнхөө ямар нэгэн агуу зүйлд хүрэх боломжоо ямар ч хэрэгцээгүйгээр хойшлуулж байна гэсэн үг. Зорилгодоо хурэгсэд элдэв саад бэрхшээл, хаалтын талаар гомдолдоггүй. Харин тэд бэрхшээлийг даван туулах гарцыг олж сорилт шалгууртай бүтээлчээр нүүр тулж байдаг. “Чадахгүй”, “хийхгүй”, “боломжгүй” гэх мэт урагшгүй үгнүүд амжилттай хүмүүсийн амнаас хэзээ ч гардаггүй. Тэд гомдолж суух нь ямар ч нэмэргүй харин тулгарсан асуудлын талаар ямар нэгэн зүйл хийх нь тусална гэдгийг мэддэг байна.

“Тэгдэг л байж дээ.”

Харамсана гэдэг бол бидний учирч болох хамгийн муухай мэдрэмж. Тэр үед “тэгэж чадах л байждээ”, нөхцөл байдал надаас шалтгаалахгүй байсан бол “тэгэх л байсан”, одоо бодоход “тэгдэг л байж” зэргээр өнгөрсөн рүү үргэлж дахин очино гэдэг үнэхээр аймшигтай. Амжилттай хүмүүс хэзээ ч энэ мэдрэмжид автаж өөртөө харамсах боломж өгдөггүй. Тэд харамсахыг хүсэхгүй байх 2 шалтгаантай: нэг бол тэд юу ч болж байсан бай бүхий л боломж бололцоог ашиглаж нөхцөл байдлыг эргүүлдэг эсвэл тэд хэцүү байдлыг нэг мөсөн ардаа орхиж дараагын боломжуудыг хайдаг. Харамсал хэнд ч хэрэггүй.

“Надад ямар ч сонголт алга.”

Ямар ч нөхцөл байдалд үргэлж сонголт болон боломжууд байдаг. Амжилттай хүмүүс хэн нэгэн тэдэнд сонголт өгөхийг хүлээх биш тэдгээр боломжууд руу хүрэх замаа өөрсдөө бүрдүүлдэг. “Бидэнд ямар ч сонголт байхгүй гэж хэлэх нь бид өөрсдийгөө орчин тойрондоо захирагдсан хохирогчид хэмээн хэлэхтэй адил юм.

Эх сурвалж : ugluu.mn

Цахилгаанаа хэмнэх аргууд

Гэртээ цахилгаанаа хэмнэх аргуудаас танд зөвлөе.

e43787ac0a30e478big

1.    Хүмүүс ихэвчлэн нөүтбүүкээ Sleep mode дээр нь тавьж орхих нь бий. Гэтэл энэ үед цахилгааныг бага хэмжээгээр зарцуулсаар байдаг учир  бүрэн унтрааж багаарай.
2.    Хөргөгч бохирдсон үедээ доторхи бүтээгдэхүүнээ хөргөөхийн тулд илүү  их цахилгаан зарцуулдаг байна.  Тиймээс хөргөгчийг цэвэр байлгах нь тог хэмнэх нэг боломж.
3.    Хөргөгчөө халаагч,  зуух,тени гэх мэт халалт үүсгэдэг зүйлээс хол байрлуулаарай. Ойр байх нь мөн л цахилгаан зарцуулалтыг нэмдэг байна.
4.    Цахилгааны мөнгөний 10  хувийг гэрэлтүүлэгт зарцуулдаг гэсэн тооцоо бий. Тог бага зарцуулдаг сүүн гэрлээр гэрлийн шилээ сольвол цахилгааны мөнгөө хэмнэх боломжтой.
5.    АНУ-ын Эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар ахуйн цахилгааны зарцуулалтын 70 хувь нь үргүй буюу дэмий урссаныг тогтоожээ. Тодруулбал зурагт, ус буцалгагч, будаа агшаагч,  гэх мэт цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ залгуураар салгахгүй орхих, цаг тааруулж ашиглах горимд шилжүүлэх зэрэг нь бага багаар  тог залгисаар байдаг байна  Иймээс хэрэглээгүй үедээ үргэлж залгуураар салгаарай. Гар утасны цэнэглэгчээ залгаатай орхих, уртасгагчтай олон залгуурыг ашиглаагүй үедээ унтрааж байхаа мартуузай.
6.    Урдаа хаалгатай угаалгын машин дээрээ хаалгатайгаа бодоход бага тог зарцуулдаг байна. Мөн хувцас хатаагч цахилгаан их зарцуулдаг тул боломжтой бол түүнийг ашиглахаас зайлсхийсэн нь дээр.