Шилэн Цогоо эрхний “шидээр” 1000 зөрчил илрүүлжээ

Дэлхийд алдартай “Мицибишү” зөвлөж “Самсунг” гүйцэтгэсэн орчин үеийн нисэх буудлын ажлыг Монголын эрх эргүүлсэн дэд сайд шалгаад мянгаад зөрчил илрүүлсэн байна. Уг нь ийм ажлыг эрх дамартай бус харин стандарт технологийн дүрэм журмын зузаан ном сугавчилж очоод шалгасан бол үр дүнд нь итгэж болохоор байлаа. Гэсэн ч дүрдээ хэт орсон  монгол дарга нар ийнхүү олныг ангайлгаж байна. Энэ зургийг эхний удаад харахад л Шилэн Цогоог сан тавих гэж очсон гэж андуурахаар…Зургийн бас нэг хөгжилтэй зүйл нь дэд сайдын гадаад төрх нүүр царайны хувирал юм. Залуусын хэлдэгээр “үнэн баавартай” харагдаж байгаа биз. Ер нь Шилэн Цогоог дээшлэх тусам “баллана” гэж ярьдаг нь үнэн бололтой… Нэгэн МУСК-ны “Ардын намын модон тамгыг хэн сийлсэн, би сийлсэн, Хэн шашин төрийг хослуулан барьж чадах вэ , Би чадна” гэдэг хэллэг яг мөн дөө.  Бас нэгэн twittert  Цангис@ariunkhishigG -ийн жиргэсэн Дарваан харын тэр өмсцөн зүүснийгээ үнэн баавартай айн, үүнийг дээшээ гаргавал баллана гэж би хэлээ биздээ ккк  гэсэн жиргээг маш олон хүн Retweeted хийсэнийг харахад ортой л зүйл бичсэн болоод л олон хүн retweeted  хийсэн байхаа … Шилэн Цогоо шиг хиймэл шоу хийсэн дарга нар монголд цөөхөн л байгаасай билээ.

4102

Итгэлийг минь алдсан Univision баяртай!

Нэлээд хэдэн хоногийн өмнө, дөнгөж ажлаасаа ирээд амрах зуураа өөрийн эхлүүлсэн бяцхан төслөө хийж суутал finder-н минь хажуу буланд үл таних /alex_pcnarka_pc/ гэсэн хоёр нэр гарсан байгааг анзаарлаа. Ямар учиртай юм бол гээд шалгах гэтэл нүдний өмнө alex_pc нь алга болов. Энэ үед надад ихэд сэжиг төрсөн тул дариу өөрийн том хар хайрцгаа/desktop/ асаан миний гэрийн сүлжээнд яг юу болоод байгааг олж мэдэхээр шийдэж, том хар хайрцгаас бусад бүх сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээ салгалаа. Ингээд хамгийн түрүүнд сүлжээнд байсан төхөөрөмж байгаа эсэхийг харвал narka_pc нь байсан хэвээрээ л байв.

image
Үүний цаана өөр надад мэдэгдэхгүй хэдэн төхөөрөмж миний хувийн дотоод сүлжээнд орж байгааг мэдэхээр nmap ашиглан 192.168.1.1/24 zone-д scan хийвэл хоёр үл таних юм байгааг оллоо.

image

IP: 192.168.1.7 / MAC: 20:16:D8:68:63:60/
IP: 192.168.1.8 /MAC: D0:DF:9A:43:E3:DC/ <- Narka_PC

Энэ хоёр миний сүлжээнд юу хийж байна гээд wireshark-аар сүлжээгээ чагнах гэж бэлдэж байтал өнөө хоёр чинь сүлжээнээс гараад явчихлаа. Ингээд тэр орой яг юу болсныг хараахан мэдэж чадаагүй тул нэлээд бухимдуу өнгөрөв :(. Харин маргааш өглөө дахин сүлжээгээ шалгавал нөгөө нөхөр ч ороод иржээ. Урьд шөнө гэнэт алга болохоор нь их бухимдаж байсан хүн чинь харин ороод ирэхээр нь инээд хүрээд :D цаанаа л нэг баяртай угтан авлаа :). Нэгэнт бүх зүйлээ бэлдсэн байсан тул

image
энэ цагаас эхлэн миний сүлжээнд, миний дүрмээр тоглох болно!!!.

Бэлтгэлтэй байсан тул тэр дариу wireshark-аа асаан ~2:30 цагийн турш сүлжээнээсээ ~2гб өгөгдөл барьж авлаа. Үгүй бас дураараа хэмжээ хязгааргүй хүний сүлжээг ашиглаж байгаа нөхөр байна гэж бодон өдөржин өнөө 2гб пакеттай зууралдлаа харамсалтай нь ихэнх нь торрент болон баахан хэрэггүй пакет байсан тул чагнах ажиллагааг дахин тэр шөнө эхлүүлэн бүтэн шөнөжин пакет хураав /~6 цаг/. Өглөө нь босоод урьд шөнө эхлүүлсэн ажил минь хир амжилттайг харвал ~1.5гб пакет хураажээ. Тэр пакетаа шинжиж үзвэл энэ удаа овоо хэрэг болохоор хэд хэдэн мэдээлэл орсон байгааг мэдлээ.
image

пакетуудаас харвал манай сүлжээнд тухайн шөнө нэг компьютер, нэг android мөн нэг iphone оржээ.

Үүний дараа хэрэгтэй пакет дундаас хэдэн холболтын session-уудыг сэргэх оролдлого хийж, яг ямар этгээд миний сүлжээнд дураараа дургиад байгааг мэдэх боломжтой болов.

Эхний сэргээсэн session нь youtube байв. энэ session дээрээс миний сүлжээнд орсон этгээдийн rocketmail дээрх цахим шууданг олж мэдэв.
image
Үүний дараа өөр нэг сэргээсэн session нь instagram байв.
image
уг session дээрээс харвал нэг этгээд миний сүлжээнд олон төхөөрөмжөөр зэрэг орж байгаа нь ойлгомжтой болов. Ингээд цааш сонирхон хэд хэдэн холболтын session-ыг харвал мань эр хар шөнө google-ээс “Ben Ladin”, “Mongol girl 18” гэх мэт түлхүүр үгсээр хайлт хийсэн байлаа. Мөн манай байрны аль хавьд байдаг нөхөр болох нь утас дээрээс нь илгээсэн gps-н мэдээллээс харагдаж байсан юм.

Нэгэнт ямар email-тай мөн цахим орчинд ашигладаг нэрийг нь мэдсэн тул одоо зүс царай, хаана юу хийдэг болон манай гэрийн муу сул нууц үгтэй сүлжээг эвдэх чадвартай эсэхийг нь мэдэх хэрэгтэй байсан тул олсон мэдээлэл дээр тулгуурлан тандалт хийв. Харин үр дүнд нь мань нөхрийн талаар багагүй мэдээлэлтэй болов.

хүйсЭр
яс үндэсКазак
хаана юу хийдэгАнагаахад сурдаг, Гоодаль студийн фото модель бололтой /би загварын залуучуудыг их л боловсон, ёс суртахуунтай гэж бодож байтал, тийм биш бололтой!/.
IT-н мэдлэгтийм ч өндөр биш, зөвхөн хэрэглээний түвшинд.

image

Энэ залууг манай гэрийн сүлжээний нууц үг ямар хялбархан байсан ч шууд эвдээд ороод ирэх тийм чадвартай гэж бодохгүй байна. Магадгүй найз нөхөд, ах дүү нь эвдэж өгсөн юм болов уу? мэдэхгүй юм, байж болох л санаа. Гэхдээ хамгийн түрүүнд хардах газар бол Unvision шүү дээ. Учир нь миний нууц үгийг надаас өөр зөвхөн Univision л мэдэж байгаа. Ядаж байхад би өөрөө эзэн нь юм байж router-ээ manage хийх эрхгүй! Univision өгдөггүй ямар шалтгаантай юм бүү мэд.

image

Нэгэнт ийм хэрэг явдал болсон хойно шууд unvision-руу залгаад нууц үг солих хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд эргээд холбогдъё гээд таслав. Хэсэг хугацааны дараа univision-ээс залгаж байна “та нууц үгээ солих хүсэлт өгсөн байна ямар нууц үг оруулах уу?” гэж байна. Тухайн үед би нэлээд бухимдуу байсан тул шууд л router-нхээ нууц үгийг нэхэв. Миний та нараас худалдаж авсан төхөөрөмжийг би өөрөө manage хийх хэрэгтэй байна, нэгэнт ийм зүйл болчхоод байхад та нарт би итгэхгүй байна… гэж болсон явдлыг тайлбарлатал. Оператор охин ~2,3 минут микрофоноо салгаад таг чиг болчхов, гэнэт паржигнаж шажигнасан дуутайгаар ахаа манайхаас хэрэглэгчийн мэдээлэл задалдаггүй, та өөрөө л хажуу айлдаа хэлсэн байх, нууц үг нэр хоёрыг чинь солиод өгье гэж байна. Энэ үгэнд би улам бухимдаж router-ээ manage хийх нууц үгийг шаардав. Харамсалтай нь оператор охин сүүлдээ танай router дээр тийм нэвтрэх нэр нууц үг гэж огт байхгүй гэж байна. Байхгүй бол нэмээд надад хэлээд өг! өмнө нь ийм байсан, тийм байсан гэж тайлбарлаад нэмэр алга аа. Яг л зурагдсан пянз шиг тийм боломж байхгүй би эндээс таны нууц үгийг харахгүй солиод өгөх утгатай юм ярьж байна. Нэгэнт ингээд ойлголцохгүй болсон тул хэрхэн интернетийн үйлчилгээгээ хаалгах талаар лавлаад тасалсан юм.

Гэрээн дээрээ

3.1 хэрэглэгч нь univision-ээс үзүүлж буй үйлчилгээг өөрийн хүсэлтээр сонгох, сонгосон үйлчилгээнийхээ талаар холбогдох мэдээллийг авах эрхтэй!. /Тэгвэл миний хүсэлтийг биелүүлээгүй тул тэд гэрээний энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна./

4.2 Univision нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг байгууллагын нууцын нэгэн адил хамгаалах бөгөөд эрх бүхий байгууллагын шаардлагаар гаргаж өгөхөөс бусад тохиолдолд задруулахгүй байх үүрэгтэй. /би энэ заалтад тун их эргэлзэж байна!. ийм нэг явган яриа хүртэл байна. skymedia, univision-н 2 ажилтан ярьж байна гэнэ нэг нь: өө манай интернет тасраад хэрэг алга! гэсэн, нөгөөх нь: хаана вэ? хөгшин чинь хэдэн эрх өгөх үү гэж!. :) /

4.6 Техник технологийн шинэчлэл хийх, томоохон хэмжээний гэмтэл саатлын улмаас засвар хийх тохиолдолд хэрэглэгчид мэдэгдсэний үндсэн дээр үйлчилгээг түр хаах эрхтэй. /Тэгвэл тэд шинэ он гарсан тэр өдрөөс эхлээд нийт хэрэглэгчийнхээ эрхийг зөрчиж өмнө нь зүгээр гардаг байсан HBO Hits, HBO signature, HBO family зэрэг сувгуудыг ямар ч тайлбаргүй хаасан. Ядаж байх энэ хэдэн суваг нь миний хамгийн их үзэх дуртай суваг байсан юм!. /

image
Ингээд эцэст нь тэд миний төхөөрөмжийн эрхийг өгөхөөс эрс татгалзан үгүйсгэсэн тул өөрийн багахан санаагаа хэрэгжүүлж тэднийг хэрхэн миний төхөөрөмжийг удирдаж байгааг олж мэдэхээр шийдэж төхөөрөмжөө factory reset хийгээд, нэмээд сүлжээгээ бүхлээр нь чагнахаар орчин бэлдээд univision-руу залгаад шууд л би gateway router-ээ reset хийчихлээ сэргээж өгнө үү гэв. Оператор охин ч асуудалгүй шалгаад эргээд мэдэгдэх болно гээд таслав.
Энэ хооронд сүлжээгээ ажиглаж байтал өнөө муу reset хийгдсэн router gateway чинь амь ороод firmware update хийгээд, шинэ тохиргоогоо татаад авч байх юм. мэдээж энэ бүхэн ямар ч нууцлалгүй байсан тул хялбархан нөгөө байдаггүй гэж нуугаад байсан router manage хийх нэр нууц үгийг нь гаргаад ирэх нь тэр. Ингээд намайг хуурч байгаа үйлчилгээний газар би итгэх шалтгаан байна гэж үү!

image

Web: http://192.168.1.1:80
UnivisionSBUnivi$i0n2013IDC
user[email protected]$$IDC

image

Telnet 192.168.1.1
adminUnivi$i0n2013IDC
Миний хувьд дээрх үйл явдал намайг хангалттай стресст оруулж, бүтэн хэдэн өдрийн ажлыг минь алдагдуулж, цаашлаад тэр нөхөр хир удаан миний сүлжээг ашиглан, юу хийснийг тогтоох боломжгүй тул цаашид Univision-ны интернетийн үйлчилгээг ахин авах хүсэл алга :(.
Privacy гэдэг өнөө ганц хадаасны түүх шиг чухал зүйл шүү дээ!

—- For Want of a Nail —-

For want of a nail the shoe was lost.
For want of a shoe the horse was lost.
For want of a horse the rider was lost.
For want of a rider the message was lost.
For want of a message the battle was lost.
For want of a battle the kingdom was lost.
And all for the want of a horseshoe nail.

Эх: http://en.wikipedia.org/wiki/For_Want_of_a_Nail

 

эх сурвалж: http://jnaya.com/

– See more at: http://www.unen.mn/content/32568.shtml#sthash.gJBxHQor.dpuf

Туркт Монголчууд Монголчуудаа “хульхиджээ”

hulhidaj715022400201507070122

Туркт байгаа Монгол иргэдэд зориулсан карго эрхлэгчдийн талаар шуугиант мэдээллүүд цахим орчинд олон нийтийн сүлжээнд гарсаар байна. Энэ талаар ДМ нэгдлийн Турк дахь гишүүд ийнхүү мэдээллээ :

Монголтаун нэртэй Түрк улсад үйл ажиллагаа явуулдаг хэсэг залуус Монголчуудаа “хулхиджээ” гэсэн мэдээллийн дагуу тус газар өчигдөр 2015.07.01-ний өдөр 11 цагийн үед очиход 50 гаруй Монголчууд цуглачихсан байлаа.

Мөн консулын газрын төлөөлөгч ирчихсэн хохирогчидтой уулзаж, та нар яах гэж баталгаагүй газар юмаа өгдөг юм бэ, сэжигтэнг монгол залуу Күштэпэгийн цагдаагийн газар барьчихсан байгаа гэж байлаа. Үүнээс 1:30 минутын дараа нөгөө сэжигтэн залуу амиа хоролжээ гэсэн мэдээллийг Аи Монгол ТББ-ийн зүгээс өглөө.

 

Бид нар хохирогчдоор өргөдөл бичүүлж одоогоор нийт 42 хүн мөнгө шилжүүлсэн гэсэн баримтуудыг Аи Монгол ТББ гаар дамжуулан консулд өгсөн. Аи Монгол ТББ ийн зүгээс өнөө өглөө гол сэжигтэн нь Түркээс хэдийнээ гарсан юм шиг байна. Амиа хоролдог нөхөр хамтран ажилдаг байсан юм байна гэсэн мэдээлэл хүргэлээ.

 

Хохирогчид консулын зүгээс ямарч албан ёсны мэдээлэл ирэхгүй байгаад маш их бухимдалтай байна

Уг байгуулага нь үйл ажиллагаа явуулаад 3-4 сар болчихсон, интэрнет болон фэйсбүүк ашиглан, түрк дэхь Монголчуудын зарын грүппээр албан ёсны ХХК Нэг цэгийн үйлчилгээ гэж маш ихээр цацаж байсан төдийгүй хамгийн хямд үйлчилгээг явуулна гэх мэтчилэн нутаг нэгт ахан дүүсийгээ хуурч байсан юм байна. Хохирогчдын өргөдлийг тоолоход 42 гаруй иргэдийн өргөдөл, мөнгөн дүн гэхэд 25 000 ам.доллар гарч байлаа. Харин карго болон ачаа тээшийг тоолох боломжгүй байлаа. Учир нь бид нарыг очиход ямарч тээш байхгүй байсан. Өглөө эрт ирсэн хохирогчид каргод өгсөн иргэдийн тээшийг аваад явчихсан гэж байв.

 

Монгол Тауны үйл ажиллагаа

 

1.Газрын болон агаарын карго

2.Мөнгөн гуйвуулгын үйлчилгээ

3 Unitel ip77 дугаарын худлаа сунгалт

4 Онгоцны тийз захиалга худалдаа… гэх мэтчилэн монголчуудад хуурамч тамга тэмдэгттэй баримтаар үйлчилж байсан байна.

Албан ёсны карго байдаггүйн улмаас иргэд Монгол Түрк, Түрк Монгол руу зорчиж байгаа хүмүүст 1 кг ачааг Түрк мөнгөөр 10 лира буюу монгол мөнгөөр 7500 төгргөөр өгдөг юм. Ингэж өгөхөд ачаа тээш дутах алга болох тохиолдол маш их байдаг.

Энд ирсэн Монголчуудын дийлэнх нь орон гэр, унаа тэргээ зарж, барьцаанд тавьж, банкнаас өндөр хүүтэй зээл авч ирсэн ирсэн байдаг. Зарим нэг нь өндөр цалин, байр орон сууцаар хангана гэсэн зарын дагуу хууртаж ирсэн хүмүүсч маш их байдаг.

Үнэндээ Түркэд сарын цалин дээд тал нь 400-800 доллар байдаг. Ийм байдалтай байхад ирсэн ахан дүүсээ шулах гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их байдаг.

Жишээ нь 7 хоногын 10% хүүтэй буюу сарын 40% хүүтэй зээл өгөх мөнгө хүүлэгчид хүртэл байна. Монголдоо банкны өр зээлэнд дарлагдсан хүмүүс энэ өндөр хүүтэй зээлнээс авхаас өөр аргагүй байдалд ордог.

 

Зарим Монголчууд энд маш хэцүү амьдардаг, архинд хэт донтсон залуус орох орон байхгүй гадаа гудманд буюу парк дээр хоног төөрүүлж, түрк залууст зодуулах дээрэмдүүлэх тохиолдол их гардаг. Тэр бүү хэл согтуу монгол залуу гуйлга гуйж байхыг харсан гэж хүмүүс ярьж байна. Монголчууд энд хүний газар хэцүүхэн л байнадаа.

Консулын газраас энэ эмх замбараагүй байдлыг дахиж гаргахгүй талаас нь арга хэмжээ авч, энэ олон хохирогчидын өргөдөл гомдлыг шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.

ДМ ТУРК  гэж мэдээллээ.

Эх сурвалж: www.dorgio.mn

Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв

Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв

Өчигдөр МҮОНТ-ийн телевизийн эфирийн программыг өөрчилж, захиалгат нэвтрүүлэг гаргасан хэмээн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр энэхүү үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгасан байна. Тодруулбал, тэрбээр “ОНРТ тэнцвэртэй мэдээлэл гарга гэдгийг З.Энхболд та дандаа тавьдаг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал! Дураар эвдээд байвал хянах аргагүй!”, “Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг! Ийм ч учраас хууль тогтоогч З.Энхболдод постоо mention хийсэн юм”, “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр супер сюрприз барьсан З.Энхболд, Д.Энхтуяа нартаа баярлалаа!” “Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “бэлэг”-Эрдэнэс ТТ захиалгат нэвтрүүлгийг надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж MNB-гээр гаргахыг үзэв” гэх зэргээр жиргэжээ. Ямартай ч тухайн өдрийн эфирийн програмд ҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа өөрчлөлт оруулсан гэнэ. 8HNYZIsX6qSDwAAAAASUVORK5CYII=

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэвэг тоглоод хөлөө гэмтээсэн үү

УИХ-ын гишүүд сүүлийн үед сонин жигтэй үйлдэл ихэд хийх болж ард иргэдийнхээ анхаарлыг татах болсон. Саяхан гэхэд л Шадар сайд У.Хүрэлсүх хамтлагийнхаа залуустайгаа нийлж “Андууд” хэмээх дуугаа клипжүүлсэн.

Тэгвэл бусдын хэл аманд өртөөд байдаггүй, үг дуу цөөтэй УИХ-ын гишүүдийн нэг Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа “Багын тоглоомоо хараад тэссэнгүй” гэсэн тайлбартайгаар тэвэг тоглож байгаа зургаа оруулсан. Энэ нь олон нийтэд сайн, муу аль аль шүүмжлэлийг дагуулсан. Харин иймэрхүү явдлыг зүгээр өнгөрөөдөггүй УИХ-ын гишүүн, папарацичин М.Зоригт, Л.Энх-Амгалан гишүүний зургийг дурандаа буулгажээ. Тэрээр өчигдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөлөө гэмтээсэн бололтой чуулганы танхимд таяг тулан орж ирэхэд М.Зоригт гишүүн “Тэвэг өшиглөхөөр ингэдгийм ш дээ” хэмээн цахим хуудастаа шоголж оруулжээ.

tevegtevegteveg

Эх сурвалж: Шуурхай.мн

Ард Санхүүгийн Нэгдлийн Ч. Ганхуяг, Харцага Г. Ганхуягийн талаар цагдаад гомдол гаргав

МУ-ын Харцага Г. Ганхуяг олон нийтийн сүлжээгээр Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуягийг хэл амаар доромжилж цаашлаад сэтгэл санааны хямралд оруулснаас нь болоод СБД-ын цагдаагийн 1-р хэлтэсд өргөдөл гаргасан байна. Тэрээр пажи хуудсандаа энэхүү өргөдлийг олонд дэлгэн үзүүллээ.

 

Анай жаахан холдоорой. Гоё нэхий дээлийг чинь муухай болгочихож мэднэ шүү.

Миний хажуугаар гарахдаа энэ залуу -Анай жаахан холдоорой. Гоё нэхий дээлийг чинь муухай болгочихож мэднэ шүү.гэнээ. Хүн ямар ажил эрхэлж,
юу хийж явах нь чухал бус хүнийг хүндлэх, хүнээрээ байх нь хамгийн сайхан юм даа. Хүний хувцсыг муухай болгочихгүй юмсан гэсэн,хүн хүндлэх сэтгэлтэй мундаг залуу юм, бахархлаа.

11040358_1574946512749509_917644356_n

 

Deegii Purev: Facebook.com