14-р Далай лам : Шүгдэн эхэндээ та нарт эд баялаг өгөх атлаа дараа нь нөгөө ертөнц рүү дуудаж, зарцаа байна шүү

ss14-р Далай ламын Найчүн  Чойжин Монголд ирж ажиллах үеэрээ хэдхэн хоногийн өмнө манай оронд зочилсон Ёнзон Ринбүчи болон Шүгдэн сахиустай холбоотой асуудлаар өөрийнхөө болон дээрхийн гэгээнтний байр суурийг илэрхийллээ.
Түүний хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

14-р Далай ламын Найчүн  Чойжин:
“Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр  муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг.  Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй  гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан. Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа  Ёнзонгийн юу шүтэх  эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна.  Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд  төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм.
Ер нь энэ Шүгдэн сахиус маань анх 5-р Далай ламын үеэс үүдэлтэй.Түүний үед энэхүү лам маань ерөөлөө буруу тавьж, өөрийнхөө амийг егүүтгэснээрээ чөтгөрийн төрөл олсон юм. Түүнийг олон жилийн турш дарах гэж яваад 13-р далай ламын үед овоо дарсан байдаг. Гэтэл эргэн тойронд нь байсан түшмэдүүд энэ сахиус баяжуулдаг гэсэн буруу мэдээлэл өгч, нийтэд тархаасан. 14-р далай лам бурханы шашины тэргүүний хувьд болгоогоод энэ сахиусыг шүтвэл хорлол үзүүлнэ гэж сануулсан. Эхэндээ эд баялаг өгч байгаа мэт хандаад эргээд нөгөө ертөнц рүү дуудаж, зарцлаад байна гэж анхааруулсан. Далай багшийн энэ үйлдэл нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй хэрэг биш, учир нь харин ч  энэ сахиусыг шүтэгчид  өөр шашин, сургааль сонсох нь хориотой байдаг.” гэв.
Дашрамд дурьдахад энэ сахиусыг Монголд АПУ ХК-ий ТУЗ-ын дарга П.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар ихэд шүтэж, дэмждэг гэгддэг билээ.

М.Ариун

sonin.mn

Playboy Mongolia сэтгүүлийн шинэ дугаарын Рlaymate Б.Сугарсүрэн


Монголд шинэ салбараа нээгээд нэг жилийн хугацаанд олны танил эмэгтэйчүүдээр нүүр хуудсаа чимсэн сэтгүүл бол Playboy Mongolia сэтгүүл билээ. Тус сэтгүүлийн хэдэн дугаартаа олны танил гэхээсээ илү шинэ залуу загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүйчүүдээр нүүрээ чимэх болжээ.

Тэгвэл энэ удаад тус сэтгүүлийн Playmate-ээр Б.Сугарсүрэн тодорчээ. Тиймээс түүний халуухан зургийн энэ сарын дугаараас харж болох юм.

Эх сурвалж: dorgio.mn

“Нэгэн зүгт”-ийн С.Заяа нэвтрүүлэгч Б.Одзаяа нар үрийн зулай үнэрлэлээ

zayanuud

5

Монголын хөвгүүдийн хамтлаг поп урсгалаар дуулдаг “Нэгэн зүгт” хамтлагийнхан уран бүтээлээ түр завсарлаад тус тусынхаа хувийн амьдралдаа анхаарах болсон билээ. Тэдний гаргасан дуу бүрт дуртай шүтэн бишрэгчид нь уран бүтээлээ хэзээнээс хийх бол гэсэн хүлээлт байгаа. Тус хамтлагийн гишүүн хамгийн царайлаг гэгддэг дуучин Заяа МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Одзаяа хэмээх хөөрхөн бүсгүйг насан туршийн ханиараа сонгосон. Тэгвэл залуу хосууд хэд хоногийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авч, үрийн зулай үнэрлэсэн байна. Ямартай я залуу хосууддаа амьдралд нь аз жаргал хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

2013 онд хамгийн их ашиг орлого олсон жүжигчид

Форбес сэтгүүлээс жил бүр ашиг орлогоороо тэргүүлж яваа оддын жагсаалтыг эрхлэн гаргадаг билээ. Энэ оны шилдгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

1. ДУЭЙН ЖОНСОН

Жагсаалтын эхний байрт алдарт кино од Дуэйн Жонсон оржээ. Тэрбээр өнгөрөгч онд “Галзуу хурд-6” кинонд тоглож, 789 сая ам.долларын ашиг олсон байна. Түүний энэ оны нийт ашиг 1.3 тэрбум ам.долларт хүрчээ.

2. РОБЕРТ ДАУНИ

Бидний  сайн мэдэх “Төмөр хүн” киноны гол дүр Роберт Дауни өнгөрч буй онд нийт 1.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Түүний орлогын дийлэнхийг “The avengers” уран сайхны кино өгчээ.

3. СТИВ КАРЕЛ

Инээдмийн киноны од Стив Карел жагсаалтын гуравт бичигджээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн “‘Despicable Me” киноны хоёрдугаар цуврал бокс оффисын хамгийн их орлого олсон киноны хоёрдугаар байрт жагсчээ. Тэрбээр өнгөрч буй онд 964 сая ам.долларын ашигтай ажилласан байна.

4. ВИН ДИЗЕЛЬ

Жагсаалтын удаах байрт монголчууд бидэнд “Халзан асрагч” киногоор танил болсон авьяаслаг жүжигчин Вин Дизель багтжээ. Тэрбээр өнгөрөгч онд 887 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

5. САНДРА БУЛЛОК

Өнгөрсөн онд хамгийн их шуугиан тарьсан жүжигчин гэж хэлж болно. Түүний “Таталцал” хэмээх кино бокс оффисын шилдэг киноны жагсаалтад одоо ч багтсаар байгаа билээ. Энэхүү кино алдарт жүжигчинд 632 сая ам.долларын ашиг авчиржээ. Ингээд түүний өнгөрсөн оны нийт орлого 862 сая ам.доллар болсон байна.

6. ПОЛ УОКЕР

Хорвоо ертөнцийг харамсалтайгаар орхисон залуу жүжигчин Пол Уокер энэхүү жагсаалтад багтжээ. Түүний хамгийн сүүлд тоглосон “Галзуу хурд 6” уран сайхны кино үнэхээр шилдгүүдийн тоонд багтаж байлаа. Тэрбээр “Галзуу хурд 7” кинонд тоглож байсан боловч авто замын гэнэтийн ослоор нас барсан юм. Түүний өнгөрсөн оны орлого 789 сая ам.долларт хүрчээ.

7. БИЛЛИ КРИСТАЛ

“Мангасуудын их сургууль” киноны од Билли Кристал 743 сая ам.долларын ашигтай ажиллажээ.

 

8. ЖОН ГУДМАН

“Мангасуудын их сургууль” киноны бас нэгэн од Жон Гудман мөн 743 сая ам.долларын ашигтайгаар жагсаалтын наймдугаарт багтжээ.

9. КРИС ХЕМСВОРТ

“Тор” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Крис Хемсворт 701 сая ам.долларын орлогоор жагсаалтын удаах байрт шалгарчээ.

10. ЖЕНИФЕР ЛОУРЕНС

Нээлтээ хийгээд удаагүй байгаа “Өлсгөлөн тулаан” киноны үргэлжлэл “Catching Fire” киноны гол дүрийн жүжигчин Женифер Лоуренс 700 сая ам.долларын ашигтайгаар жагсаалтыг удаалсан байна. Тэрбээр “Өлсгөлөн тулаан” киногоороо “Оскар” наадмын шилдэг жүжигчний шагналыг хүртэж байсан билээ.

Д.Хандаа

Эх  сурвалж: times.mn