Жүжигчин М.Баярмагнай “No make up challenge”-д нэгдэв

bayrmagnainomakeupСүүлийн үед фэйсбүүк хуудаснаа “No make up challenge” буюу будаггүй сельфи охид бүсгүйчүүдийн дунд явагдаж байгаа. Энэхүү аянд энгийн иргэдээс эхлээд олны танил охид бүсгүйчүүд нэгдэж өөрсдийн “ориг” төрхөө харуулаад буй. Тэгвэл энэхүү аянд “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нэгдэв. Тэрээр өөрийнхөө нүүрийг будагтай, будаггүй хоёр зургийг харьцуулан цахим хуудаснаа оруулж хошигнов.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ц.ОЮУНГЭРЭЛ “TOUCH”-ТАЙ УТАСНААС САЛЖ ТОВЧЛУУРТАЙ УТСЫГ СОНГОЖЭЭ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ухаалаг утас барихаа больж, энгийн утас сонгожээ. Тэрээр энэ талаараа твиттер хуудсандаа жиргэжээ. Гишүүний “Өнөөдөр ухаалаг утаснаас салж хамгийн энгийн 45.000 төгрөгийн хар Nokio утастай болж авлаа. Эрүүл мэндийг минь аврах энгийн утас мандтугай” гэсэн жиргээг дагагч нар нь дэмжсэн байна.

Мөн тэрээр ухаалаг утаснаас татгалзсан талаараа “Хэт мэдрэмтгий touch утаснууд мэдрэлийн үзүүрийг гэмтээгээд байх юм. Гарын ужиг гэмтэлтэй болохоор бүр бие өвтгөөд байсан юм” хэмээн тайлбарлажээ.

Times.mn

Трансжендер Б.Солонго, Гамбууш нарын ёс бус хэрүүл олны шүүмжлэлд өртөв

ganbuushsolongoМонголд саяхан болтол бэлгийн цөөнх, гомо, транс жендер, лесби гэх тодотголтой хүмүүсийг хачирхан хүлээж авдаг байсан. Харин сүүлийн үед тэдний эрх ашгийг хамгаалах янз бүрийн холбоо байгуулж, тэдний тухай мэдээллийг  иргэд ч тэгтлээ гайхаж, балмагдаж хүлээж авахаа болиод байгаа. Гэвч бэлгийн цөөнх буюу ЛГБТ гэх тодотголтой хүмүүсийн хоорондын харилцаа холбоо төдийлөн сайн бус байдгыг Трансжендер Б.Солонго, Гамбууш буюу Н.Ган-Од нарын харилцаанаас харж болно. Тэдний хооронд бага зэргийн үл ойлголцол үүсч олон нийтийн сүлжээгээр маргалдсаар байгаа. Үүний улмаас Солонго иргэний шүүхэд хандан Ган Од бусдыг доромжилсон хэмээн гомдол гаргасан ч өргөдлөө буцаасан гэх. Тэгвэл тэдний олон нийтийн сүлжээгээр нэгнийгээ зүй бусаар доромжилсон олон нийтэд шүүмжлэлд өртөв.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ерөнхий сайд хэнд хөл алдав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцжээ. Хачирхалтай нь энэ гэнэтийн ажиллагаа Сөүл-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг тус буудалд буух үетэй яг давхцаж байгаад оршино. Тус нислэгээр МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эх орондоо газардсан. Ч.Сайханбилэг хотын мээрийг гар даллан үдэж хоцроод ардуур нь МАХН-ын дарга Н.Энхбаярт “Ах аа, намайг бодоорой” гэж хэлсэн бололтой. МАН-ын зургаан сайдын суудлын төлөөх тулаан АН дотор хүчтэй өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайдад заавар зөвлөгөө өгөх хүн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болж таарав. Угтаа өмнөх Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хүзүү сээрээ холбож, “халуун хөнжил”-д хамт орсныг нь АН-ынхан эсэргүүцэж огцруулсан. Харин энэ удаа З.Энхболдын даалгавраар Ч.Сайханбилэг МАХН-ын даргыг тосож авсан нь гарцаагүй. Түүнд дангаараа ийм эрсдэлтэй шийдвэр гаргах зориг зүрх, “том толгой” байхгүйг ойрын өдрүүдэд өрнүүлсөн улс төрийн амьдралаас нь олж харсан. АН-ынхан сайдын суудлын төлөө “алалцаж” байх хойгуур тэдний мөнхийн хамтрагч “Шударга ёс” эвслийнхэн хүссэнээ хийж, гүйцээгээгүйгээ гүйцээж байна. “Шударга ёс” эвслийнхэн ямар ч байсан АН-ыхныг буланд шахаж байгаад Өршөөлийн хуулийг батлуулж дөнгөсөн. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж Шадар сайдын суудалд тухлах сураг чих дэлсэх болов. Шадар сайдын суудалд очдоггүй юм аа гэхэд түүний улс төрийн амьдрал идэвхжиж эхэлнэ. Ингэснээр АН-ынхан жинхэнэ утгаараа “Морь унасан толгойгүй хүн” болно. Учир нь АН дотор Н.Энхбаярын хэмээх томоос том “фракц” бий болчихлоо. Энэ фракцын дэргэд Н.Алтанхуягийн толгойлдог “Алтангадас”, З.Энхболдын даргалдаг “Шонхор”, “Женко”-гийн санхүүжүүлдэг МоАХ энэ тэр бол дэндүү жижигдэнэ.

Өнөөдөр АН дотор үүсээд байгаа цусгүй тулааныг Ерөнхий сайдын “том ах” л зохицуулж чадна. Зүй нь Ч.Сайханбилэг ирэх сонгууль хүртэл тэсч үлдэхийн тулд Н.Энхбаярын хэлсэн бүхнийг хэрэгжүүлж, хийсэн бүхнийг дэмжинэ гэсэн үг. Үүний цаана З.Энхболд, Н.Энхбаяр хоёрын маш том тохироо байгааг ч үгүйсгэх аргагүй. Нөгөө талаас ардчиллын “том ах”, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ганцаардаж эхэлнэ. Одоогоор түүний талд баатар анд Э.Бат-Үүл нь л байна. Гэхдээ энэ хоёр нэг их газар авахгүй л болов уу. З.Энхболд УИХ, АН-ыг толгойлж байгаа цагт энэ хоёрын үгийг сонсож, өмнөөс нь дуугарах хүн хэр барагтай гарахгүй. Энэ нь өнөөгийн АН дотор З.Энхболдын эрин үе эхэлчихээд байхад тэгж ирүүдэйгээ баллах “тэнэг” олдохгүй л гэсэн санаа. Дээрээс нь Ц.Элбэгдоржийн улс төрийн карьер ердөө хоёрхон жилийн настай байдаг. Тийм болохоор Ерөнхийлөгч маань Н.Энхбаяр ирсэн сургаар “бэмбэгнэж” суугаа нь гарцаагүй. Түүнд энэ айдсаа үргээх ганц л зам бий. Өршөөлийн хуульд хориг тавих. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдоржийн хувьд маш их эрсдэлтэй үйлдэл. Өршөөлийн хуульд хориг тавиад УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихгүй бол яах вэ. Тэгвэл түүний нэр хүнд шороотой хутгалдана. Хуулиараа бол ажлын таван өдрийн дотор Ерөнхийлөгч хориг тавих учиртай. Үүнээс үзэх юм бол баасан гаригт багтаж хоригоо тавихгүй бол Н.Энхбаяр Монголын улс төрд эргэн ирж одоогийн Ерөнхийлөгчийг жинхэнэ утгаар нь бажигдуулна. Ядаж байхад намынх нь нөхөд хөл алдаж гүйгээд, намынхаа даргын даалгавраар Ерөнхий сайд нь тосч аваад байдаг. Н.Энхбаяр өнөөдрийн байдлаар лав л Ц.Элбэгдоржоос том гэдгээ АН дотор харуулчих шиг боллоо. Одоо АН-ын сайдын суудалд суух хүсэлтэй нөхдүүд МАХН-ын даргад хадаг барин “мөргөнө”. Түүний АН доторхи фракц дэндүү том учраас тэр шүү дээ.

“Намаа удирдаж, зөв голдиролд нь оруулж чадахгүй байгаа хүмүүс яаж улс эх орноо удирдаж чадах юм бэ?” гэсэн асуултыг ард түмэн АН-аас асууж байна. Ингэж асуух нь ч зүйн хэрэг. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш тэд нэг л хүний үгээр явсан. Тэр хүн нь мэдээж МАХН-ын дарга, АН доторхи хамгийн том “фракц”-ын толгойлогч Н.Энхбаяр. Одоогоор түүний хашиж байгаа албан тушаал маш тодорхой. МАХН-ын дарга ба АН-ын даргын зөвлөх. Түүний эх орондоо ирээд хамгийн түрүүнд хэлсэн үг нь хүртэл энэхүү албан тушаалыг нь батлах мэт. Тэрбээр “Хүнд хэцүү байдалд орчихсон Засгийн газарт тусалж, өөрийн туршлагаасаа хуваалцаж, дэмжье л гэж ирлээ” хэмээсэн. Энэ үгийн далд санаа нь “Та нар миний хэлснийг хийнэ шүү” гэсэн утга. Өнөөдрийн АН-ын баримталж буй бодлого, явуулж буй улс төр бол цэвэр Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн тоглолт юм. АН-ынхан дотор олигтойхон шиг улс төр хийгээд, удирдаад явчих хүн байхгүй учраас Н.Энхбаярыг урьж, залан авчирч намын даргын “зөвлөх”-өөр тодруулж байгаа нь нэг талаас харамсалтай, нөгөө талаас гутамшигтай. АН, МАХН хийгээд З.Энхболд, Н.Энхбаяр нарын эхлүүлсэн “олон ангит” онц сонирхолтой улс төрийн киноны төгсгөл ямар байх бол гэхээс үнэхээр их сонирхол татаж байна. Парламентийн засаглалтай болсноос хойшхи 25 жилийн хугацаанд АН үргэлж л Н.Энхбаярын “халаас”-анд байж ирсэн. Үүнийг эсэргүүцсэн ардчиллын “том ах” Ц.Элбэгдорж түүний “халаас”-наас гарах гээд хүчрээгүй. Ер нь Н.Энхбаяр гэдэг хувь улстөрч АН-ын гол судсыг атгачихсан бололтой. Анх 1996 оны сонгуульд АН-ынхан анх удаа олонхи болж, ойр ойрхон засгаа унагахад гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. Тухайн үеэс л АН Н.Энхбаярын “халаас” руу гулсаж орсон хэрэг. Өнөөдрийн улс төрийн бодит байдлыг харах юм бол МАХН-ын дэргэд АН гэдэг жижигхэн фракц бий болчихсон юм шиг эмгэнэлтэй дүр зураг харагдана. Энэхүү жижигхээн фракцыг тоглоомын тойрог дунд байлгах гол дүр нь Н.Энхбаяр. Харин тоглоомын тойргоос гадуур үлдэж байгаа нь “орон доогуураа шургаж нуугдсан” эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ямар ч байсан одоогийн Ерөнхийлөгчөөс огцорсон Ерөнхийлөгч нь том харагдаж байгааг нуух юун.

С.НЭМЭХ

Эх сурвалж: www.zaluu.com

“Авлигажсан” Ардчилсан нам

Далын  талыг наслахад олон ч зүйл үзлээ дээ. Ардчилал, шударга ёс,тэгш эрх, авлигагүй нийгмийг бий болгохыг  зорьж тэртээх 25 жилийн өмнө улс оронд ардчилалыг бий болгосон АН-ын кадрууд өдгөө ардчилал гэдэг үгний, ардчилсан зарчим гэдэг  ойлголтын эсрэг ажиллахыг өөрийн хоёр нүдээрээ үзэж, 2 чихээрээ сонслоо. Ард түмэн 2012 онд АН-ыг нийгэмд  үүс

ээд байсан бусармаг зүйлийг  бууруулна,  албан тушаалтны  авлигыг таслан зогсооно, ард түмний нурууг тэнийлгэнэ, улс орноо хөгжүүлнэ  гэсэн сонгуулийн уриа лоозунд итгэж тэднийг  сонгосон.

Ард түмэн авлигагүй нийгмийг буй болгоно гэдэгт АН-д,  Ардчилсан Ерөнхийлөгчид ийнхүү итгэсэн. Гэтэл тэд авлигачдыг чөлөөлөх хуулийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж байгаад, сөрөг хүчингүйгээр батлан гаргалаа.  Олон нийтийн өмнө ярих бүрдээ авлигын эсрэг ажиллана, авлигачдыг цээрлүүлнэ гэдэг  Ерөнхийлөгч маань энэ удаа дуугарсангүй.

2012 оны сонгуулиас хойш  3 жил хагасын хугацаа өнгөрлөө. Ард түмний  итгэж явсан ардчилсан нам сонгогчдын  итгэлийг хөсөрдүүллээ.

АН, ардчилсан засаг  Чингис  бондыг бий болгож улс орны өрийг нэмэгдүүлж байхад ард түмэн чимээгүй харж суусан, Самуурай бондыг босгож Япон улсаас их хэмжээний зээлийг авахад гайгүй байлгүй дээ гээд өнгөрүүлсэн, Засгийн газраа унагаж Н.Алтанхуягыг Ч.Сайханбилэгээр солиход  сайжрах байх гээд итгэсэн,  Ерөнхий сайд нь  Оюу толгойн гэрээр Дубайд очиж  “нууцаар” үзэглээд ирэхэд ард түмэнд ашигтай бол яах вэ гээд орхисон.

Харин одоо тэд авлигачдыг суллаж байна.  Ямарваа зүйлд тэсвэрийн хязгаар, тэвчээрийн эцэс гэж бий.  Олон нийт  АН-д итгэсэн шигээ тэвчсэн. Харамсалтай нь АН тэдний тэсвэрийг барж, тэвчээрийг шалгалаа. Одоо боллоо.

 “Олуулаа хөгжих үү, цөөхүүл хөлжих үү?”  гэсэн  АН-ын 2012 оны сонгуулийн урианы утга тайлагдлаа.   Өнгөрсөн  3.5 жилд  лав улс орон хөгжихөөсөө  илүүтэй өрөнд баригдаж, иргэдийн амьдрал дэвжихээсээ илүүтэй доройтон буурлаа. АН-ыг дэмжин, АН-ын “буянаар” төрийн ажил эрхэлдэг болсон  хүмүүсийн хөлжсөнийг  иргэд аман амандаа “шуугиж” байна.

Ганцхан жишээ дурьдахад, 2012 оны сонгуулиас өмнө  унах унаагүй, солих костюмгүй, ардчилал гээд цээжээ  дэлддэг байсан, өдгөө Налайх дүүргийн Засаг даргаар ажилладаг Х.Болбаатар гэх эрхэм 2-3 орон сууцтай болж,  эхнэр хүүхдээ  унаажуулж, гадаад улс руу ойр ойрхон нисэж, Налайхын газрыг  дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусад  эзэмшүүлж,  улмаар Нийслэлийн төсөвт 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг.

Х.Болдбаатар шиг хэдэн зуун дарга нар Ардчилал нэрээр  Засгийн болон орон  нутгийн эрхэнд гарч улс орон, орон нутгаа  хөгжүүлэхээсээ илүү өөрөө хөлжиж авсан нь олонтоо.

Тэгвэл энэ мэтийн АН-ын үед засаг бариад төрийн өмч хөрөнгийг  идсэн уусан, луйвардсан, зувчуулсан  олон албан тушаалтныг шалгаж, тэдэнд авлига авбал яланд унана  гэдэг ойлголтыг бий болгож байсан  АТГ дээрх  хэрэг бүртгэл, мөрөн байцаалт явуулах, шүүн таслах, шүүхээр оногдсон ялыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байна. Товчхондоо  бол төрөөс идсэн уусан  луйвардсан цагаан захтай гэмт хэрэгтнүүдийг  Ардчилсан засаг   Өршөөлийн хуулиар хаацайлан  хариуцлага үүрүүлэлгүй суллахаар боллоо.

АН-ын энэ үйлдэл нь тэднийг ардчилсан, ард түмэнтэйгээ ойр байдаг нам гэхээс илүүтэйгээр авлигачидтай  ойр байдаг, авлигачдыг дэмждэг, авлигажсан нам гэдгийг ийнхүү олон нийтэд  ил тод харууллаа.

А.Гал

С.Эрдэнэ сайд төрийн албан хаагчдыг хоморголон халж байна

5cd4d13b22845192originalЧухам л МАН-ыг засагт хамтрах үеэсээ төрийн халаа сэлгээг хайр найргүй хийж төрсөн хүүхдээсээ эхлээд төрөл саданг төрийн албаар дүүргэсэн гээд байсан АН-ынхан, тэр дундаа “гурван давхар дээлтэй” С.Эрдэнэ сайд халаа сэлгээ гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Уг нь бол тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд сэтэртэй. Гэвч МАН-ын зургаан сайд засгаас гарснаар түүнд “дахиад нэг дээл” ногдсон. Тэр нь С.Чинзоригийн толгойлж асан Хөдөлмөрийн яам. С.Чинзориг Хөдөлмөрийн яамыг удирдах хугацаандаа “үүрэг гүйцэтгэгч” тодотголтой албан хаагчдыг хуулийн дагуу төрийн албан хаагчийн шалгалтад хамруулж тэнцсэн хүмүүсийг төрийн албанд авсан нь АН-ынхны амны “зугаа” болсон. Гэтэл хууль журмынх нь дагуу төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж яваа хүмүүсийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ юу ч болоогүй юм шиг халж эхлээд байна. Уг нь эр хүний ноён нуруу, улс төрчийн зангаргаар бол “шинэ сайд нь ирээд учраа олно биз” гээд орхичихож болмоор. Гэвч түүнд тийм төлөвшил байхгүй бололтой. Харин ч хүний юманд хүйтэн сэтгэлээр хандаж байгаа юм шиг төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

“Нарантуул трейд” компаний 16.1 хувиас болж Ш.Сайхансамбуу дүү Ш.Батсамбуутайгаа муудалцжээ

Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу саяхан ярилцлага өгөхдөө би амьдралд 105 хувь сэтгэл хангалуун байна гэсэн. Монголын хамгийн том хамгийн их орлоготой захыг булаацалдахгүй дайсангүй ганцаараа эзэмшиж байгаа хүн ингэж хэлэхгүй яах билээ…Гэхдээ л өдгөө булаацалдах нөхөр гараад ирж. Бүр төрсөн дүү нь байсан нь ихээхэн нууцалж байгаа энэ хэргийг мэддэг ойр дотнын хүрээнийхэнд нь жинхэнэ сенсааци гэгч болжээ. Дүү Ш.Батсамбуу нь ахаасаа дутахгүй том компанитай дээр нь Завхан аймгийн уячдын холбооны тэргүүнээр ажилладаг. Жил бүрийн намар зөвхөн нутгийн уяачдын хүрээнд маш өндөр бай шагналтай морины уралдаан зохион байгуулдаг. Үүнийг нь Ш.Сайхансамбуу өөрийнхөө оронд дүүгээ нутагтаа нэр дэвшүүлэх гэж байна хэмээн хардаж байсан ч одоо өрнөөд байгаа маргаанаас үзэхэд ах дүү хоёр улстөрд байтугай бизнесд ч эвлэхээ больсон бололтой. Болсон явдлыг эхнээс нь сөхөхөд “Нарантуул” ББХК буюу одоогийн “Нарантуул трейд” компанийг 1993 оны 9-р сарын 1-нд Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж дараа оны 1-р сарын 5-нд улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Компаний бизнесийн гараа нь Дэнжийн мянга дах бараан захыг хувьчлан авсанаар эхэлж улмаар үндсэн үйл ажиллагаа нь болсон. Тухайн үед бараан зах нь хотын захиргааны мэдэлд байжээ. Ш.Сайхансамбуу анх захыг худалдан авч дараа нь Германаас хөрөнгө оруулалт олж өөд нь татсан гэж ярьдаг ч яг үнэндээ санааг нь дүү нь гаргажээ. Ш.Батсамбуу бараан зах хувьчлагдах гэж байгааг мэдээд тендерт оролцохоор эхнэр болон найз А.Гэрэлбатын хамт баримт бичиг төслөө боловсруулж бэлджээ. Явцын дунд ах Ш.Сайхансамбуудаа санал  тавьж тавьсанд гайхалтай нь ах нь эхнэрийн хамт эрс эсэргүүцэж байсан хэмээн Ш.Батсамбуу баталжээ. Гэсэн ч тэрээр сайн бас шаргуу ойлгуулж чадсаны хүчинд ах нь эхнэр Г.Оюунсогоогийн хамт захын хувьчлалд оролцохоор бол. Гэтэл ахин нэг үл ойлгогдох явдал болж дүүгийн компаний нэрээр бус харин Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” ББХК-ний нэрээр орохоор болж. Ингээд 1995 оны 8-р сарын 21-нд хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу 49 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Тухайн үед Ш.Батсамбуу нь худалдан авсан нийт үнийн 7,9 сая төгрөгийг өгсөн хэмээн одоо ч зүтгэдэг. Гэтэл түүнд “1995-09-019, дуудлага худалдааны үнэ 2,300,00 төгрөг“, “1995-09-04,Нарантуул компаний  хувьчлалын  үнэ 1,600,00” гэсэн кассын орлогийн хоёр баримтаас өөр нотолгоо байдаггүй гэнэ. Дээр нь байгаа баримтын үнэ нь нийлээд өөрөөсөө өгсөн гээд байгаа 7,9 саянд нь хүрдэггүй нь гачлантай. Энэ мөнгө  нь захыг худалдан авсан 49 сая төгрөгний үнийн дүнгийн 16,1 хувь болдог агаад ийнхүү дүүгийн ахаасаа нэхдэг “Нарантуул трейд” компаний 16,1 хувийн маргааны эх үүсвэр тавигджээ. Тухайн үед Ш.Сайхансамбуу нь эхнэрийн хамт компаний дүрмийн санг 5050 хувиар эзэмшиж байжээ. Ах эхнэрийн хамт надад чиний оруулсан 7,9 сая төгрөгт тэнцэх хэмжээний  буюу 16,1 хувийг эзэмшүүлнэ хэмээн амласан, үүнийг бидний ах  Шаравсамбуу, Баснэгсамбуу нар сайн мэднэ хэмээн дүү нь одоо ч зүтгэсэн хэвээрээ явна.үргэлжлэл бий

NUUTS.mn

Опозитийн А.Гантулгын шинэ хайр мисс Ю.Балжидмаа

11140375_446020228893265_8589669742893139303_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Залуусын дундаа сайхан хос хэмээн үнэлэгддэг байсан Опозит хамтлагийн дуучин А.Гантулга, дуучин Ж.Хишигдалай нарыг салсан хэмээн яригдаж байсан ч фенүүд нь үүнд итгэхийг хүсээгүй.

Гэсэн ч тэдний салалт үнэн байсан нь тодорхой болж дуучин Гантулгын шинэ хайрттайгаа авхуулсан зураг нь тарж эхэлжээ.

Гантулгын сонгосон хайртай бүсгүй нь Мисс Монголиа-2014 наадмын ялагч Ю.Балжидмаа ажээ. Харин энэ талаар дуучин Хишигдалай хэлэхдээ “Гайгаа жаргалтай эхлүүлсэн юм чинь зовлонг нь үүрэх л ёстой, жам нь ийм юмаа” хэмээн хариулжээ.

1525066_447320512096570_6004118855114054601_n

11202084_446643152164306_875850290603329211_n

 

10360830_438657742962847_4706434303635647839_n

Төрийн албан хаагчдыг хэл сургах нэрээр төсвөөс 2,5 тэрбум гаргуулсан Л.Оюун-Эрдэнэ “Ардын хүү” мөн үү

f974748a2e4a36b04c51510b5d8f0d23cdcb7eb1

НАМЗХ-ны тэргүүн болон үүрэг гүйцэтгэгч нарын холбооны удирдлагаас үүдсэн маргаан нийгэмд багагүй шуугиан дэгдээж байна. Энэ явцад НАМЗХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын тухай ямар муу залуу, яаж улстөрд орж ирсэн тухай нийтлэл нэвтрүүлгүүд цуварч эхэлсэн юм. 

Ийнхүү Н.Номтойбаярыг чичэлж муулахтай зэрэгцээд Л.Оюун-Эрдэний үнэн төрх ч захаасаа цухалзаж эхэллээ.

Харвардад сурч байхдаа элэг нэгтнээ хуурч “Tysons Collegе”-д хүмүүсийг суралцуулах нэрээр намын даргынхаа нэр дээр хуурамч албан бичиг хийж, зөвшөөрөл авч түүнийхээ хөлсөд 8200 доллар төлчихөөд мөнгөө буцаахаар заналхийлж шүүх цагдаадаа хүрч, түүгээр ч барахгүй тус компаний захирлын гарыг үсэг бланкийг дууриан хуурамч албан бичиг хийж АНУ-аас виз хүссэн нь илчлэгдсэн гэх мэт  баримтууд дэлгэгдэх болсон явдал юм

Гэтэл энэ хэрэгтэй зэрэгцээд бас нэг асуудал дэгдсэн нь тэрээр “Голден бриж” сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг /Боловсролын яам/ англи хэлний сургалтанд хамруулах нэрээр төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргуулсан хэрэг задарч эхлээд байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй олон арван хэлний төвөөс онцолж яагаад тус төвийг сонгож ийм их хэмжээний мөнгө шилжүүлэх болсон нь тендер энэ тэрд шалгарсанаараа бус харин тус төвийн ард “Харвард Оюун-Эрдэнэ” байдагтай холбоотой аж. Голден бриж” сургалтын төвийн захирал нь түүний багын үй зайгүй найз гэгддэг П.Мэндбаяр бөгөөд түүний эхнэр Б.Туул нь тус төвийн захирлаар ажилладаг.

Л.Оюун-Эрдэнэ нь тэдэнтэй зүгээр ч нэг найзын холбоотой бус хамтран “Бест дрийлэнг” ХК байгуулж багагүй хэмжээний хувь эзэмшдэг болох нь тогтоогдоод байгаа юм

Ардын хүү гэх нэрээр өрөвдүүлэх тактик барьж буй Л.Оюун-Эрдэнэ гэгч хэн бэ

Ардын хүү давж болдоггүй наадам уу” хэмээн киноны хэсгийг өөртөө зориулан дэглэж, PR хийж олон нийтээр өрөвдүүлэх арга хайж байгаа Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ардын хүү юу, арын хаалганы Дэнзэн үү?

Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн санаачлага байжээ. Тэрээр УИХ-ын гишүүн Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх.

Тодруулж хэлбэл, Хэнтий аймгийн угшилтай. Намдаа нэр нөлөө бүхий даргатай нэг нутгийнх болж төрсөн нь МАН-д дардан замаар дарга болох үүдийг нь нээсэн хэрэг. Тиймдээ ч тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг “жийн” 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Төслийн мөнгө ихээр эргэлддэг Дэлхийн зөнгийн бүсийн захирал хийж байсан түүнд У.Хүрэлсүх өмнөх албаа өгөхөөр зүтгэл гаргасан нь зүгээр ч нэг нутгийн ахын сэтгэл биш гэдэг. Намын үзэл бодол, тэр дундаа ахынхаа ачыг хариулж залгамж халааг нь бэлдэх, нам дотрох хүч нөлөөллийг нь бататгах ийм л нэг учиг жанцантайгаар 60 мянган гишүүнээ манлайлан, оролцохоор сонгогдсон /томилогдсон/ нь энэ билээ.

Залуу хүн гэхэд тун ч хурдтай өсч яваа түүнд мэдээж мэргэжил боловсрол хувь хүний хүчин чармайлт байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ дунд сургууль төгстлөө өвөө дээрээ очиж хамт амьдарч байсан гэхээс өөр ардын хүү гэж цоллогдоод байх зүйлгүй тэрээр ажил мэргэжлийн гараагаа 2001 онд сумын засаг даргын тамгын газраас эхэлснээр 14 жил тасралтгүй дарга, бүүр нөлөө бүхий удирдах алба хашиж ирсэн нэгэн.

Одоо ч тэр 60 мянган гишүүнтэй НАМЗХ-ны тэргүүнээрээ үлдэхээр хэн нэгнийг хэлэлтгүй улайран зүтгэж байна.

Нөлөө бүхий газарт, нөлөөлөл бүхий дарга хийнэ гэдэг эрх мэдлийг гартаа атгаж, эд хөрөнгийг ч юухан хээхнээр олдогын ганц жишээ төрийн албан хаагчдыг сургах нэрээр төсвөөс гаргуулсан “Голден Бриж”-ын гэх 2,5 тэрбум төгрөг бэлхнээ харуулж байна Үнэндээ 2,5 тэрбум төгрөгөөр сурсан тэр төрийн албан хаагчид хаана байна гэхэд энд байна гэж барин тавин баримт ч бас үгүй л болов уу.

Эх сурвалж: www.todaynews.mn

“Ч.Сайханбилэгийн зургийг зориуд өшиглөсөн”

6ad5bf86ff9c148217812381f9551968

Гамшгийн эсрэг төв, “Гал үндэстэн” холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл хамтран Гацууртын ордод Ноён уулаа ухуулахгүй хэмээн эсэргүүцэл илэрхийлж өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын зургийг шатааснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан.

Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээлллийн төвд тэд энэ үйлдлээ тайлбарлаж, мэдээлэл өгөхийн зэрэгцээ ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа.

Мэдээллийн үеэр  Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэг  “Санаандгүй үйлдэл гэж байдаггүй. Зориуд тийм үйлдэл хийсэн. Өмнө нь Бадамжунайг талбай дээр шатааж л байхад   одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар бүгдээрээ л байсан. Тэр үед хэн ч юу ч хэлж байгаагүй мөтрлөө одоо юунд эмзэглээд байгаа юм. Яадаг юм, би Сайханбилэгийн зургийг нь өшиглөсөн. Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 6 288 өрх айл, нас барсан дөрвөн хүний өмнөөс хорсол заналаа ингэж тайлсан юм” гэсэн тайлбар хийлээ.

Түүнчлэн хадгаламж  зээлийн хоршооны асуудлаас болж хохирсон олон хүмүүсийн өмнө Ч.Сайханбилэгий удирдсан “Шийдлийн засгийн газар” буруу гэж үзэж буйгаа онцолсон юм.

today.mn