Баячуудыг дахин байржуулсан “Фортуна” Н.Батбаяр

acde626b69120d92original

Ичих булчирхайны тухай ойлголт огт байхгүй болов уу гэмээр нөхдүүдийн нэг бол Фортуна гэх тодотголтой Н.Батбаяр гишүүн юм. Монголын эдийн засгийг мөнгө зээлж, өр тавьж л өнөө маргаашаа аргацаадаг ядарсан дүр төрхтэй айл шиг болгож хувиргасан хүмүүсийн тоонд орох учиртай хүн бол тэр. Гэсэн ч тэр өөртөө хир халдаадаггүй. Харин ч та бидэнд хандаад “Ойлго, Монгол Улс нэг ч төгрөгийн өргүй” гэж томоос том дуугарч суугаа. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өр тавих ухаанаар үйл ажиллагаа явуулснаас биш улсын эдийн засагт хэтэд нь хэрэгтэй юу хийсэн хүн билээ. Нэгэнтээ  У.Хүрэлсүх  түүний талаар “Х.Тэмүүжинтэй харьцуулшгүй их огцрох шалтгаантай хүн бол Фортуна даа. Тэнгэр тэтгээд байна уу? Тэгвэл эдийн засгийг ч бас тэтгээсэй дээ… Төсвөөс гадуур дур мэдээд улсын баялгийн 10 хувиас илүү мөнгийг ирээдүйгээс хулгайлсан нөхрийг яав ч зүгээр орхих ёсгүй” гэж бичиж байсан удаатай шүү.

Харамсалтай нь, Н.Батбаярын тухайд мөнхийн өөдрөг чигээрээ мөнх хөх тэнгэрээ ярьсаар өдийг хүрч байгаа юм. Монгол орны хөгжил дэвшилд тээг саад болж байгаа асуудлуудын талаар ярьж байхад мань эр ямар харин юу гэж ханддаг вэ гэхээр хөх толботой Монголчууд Чингис хааныхаа хараа нүдэнд багтаж, ивээлээр нь сайн сайхан явцгааж байхад ёс бус юм ярьж тэнгэрийг догшируулж, хилэгнүүлэх гэлээ гэж уурладаг гэдгийг нь одоо Монголчууд бүгд мэддэг болоо байлгүй. Бас л элгийн байгаа юм шүү. АН-ч гэж АН. Иймэрхүү нөхдүүдээр Монгол төрийн бодлогыг тодорхойлуулж л байдаг.

Үгүй яахав, АН-ынхан дотооддоо бол Н.Батбаярын болж бүтэхгүйг мэдэхгүй биш мэддэг шиг байгаа юм. Ямартаа л түүнд  “байгалийн гамшиг” хэмээх хоч өгсөн байдаг шүү. Мань эр ч тэгээд нэг л сайхан  ам  болохоос  хэрэг дээрээ хийж гавьдаггүй нэгэн юм. 2004, 2008 оны сонгуулиудад ялалт байгуулахын тулд Архангайчуудад бөөн бөөн амлалт өгчихөөд, салхинд хийсгэж байсан нэгэн. Тухайн үеийн “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга Д.Зоригттой хамтран  “Одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ? Өнөөдөр л эхлэхгүй бол хэзээ эхлэх вэ? Гэсэн уриа дэвшүүлж байгаад 10 жилийн дотор 100 үйлдвэр барина гэх амлалтыг өгсөн ч, үнэн хэрэгтээ тэнд 1 ширхэг ч үйлдвэр байгуулаагүй. Мөн тэрбээр УИХ-д хоёр удаа дараалан сонгогдохдоо “Монгол хүний төлөө, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болохын төлөө, импортлогч орноос экспортлогч орон болохын төлөө, иддэг хүнс, өмсдөг хувцас, хэрэглэдэг эрчим хүч, нефть бүтээгдэхүүнээр өөрсдийгөө хангаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын төлөө, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулж, ажилгүйдэл, ядуурлыг өнгөрсөн түүх болгон хувиргахын төлөө, ажил хөдөлмөртэй, боловсролтой, эрүүл чийрэг, аз жаргалтай, баян чинээлэг хүн ардтай улс үндэстэн болохын төлөө” гэхчлэн ихэд нүсэр бас гоё амлалтуудыг өгсөн ч, бас л  хэлснээ газарт буулгадаггүй. Сүүлийн дөрвөн жилд хэдэн километр зам тавьсан гэх алдар цол өөртөө оноогоод байгаа ч, иргэд яс чанарыг нь мэддэг болоо байлгүй.

Ер нь түүнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд цөөнгүй байдаг. Тэдгээрээс заримыг нь хүргэж байна.

Үнэ хөөрөгдсөн хөтөлбөрийн автор…

Фортуна сайдтай холбоотой саар мэдээлэл үүгээр зогсохгүй л дээ. Уг нь тэрбээр 2004 оноос хэрэгжүүлсэн 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн автор нь.  Гэхдээ ипотекийн хууль батлагдаагүй байх үед санаачилсан эл төслийн хүрээнд баригдсан байрууд нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй. Борлуулалт болон чанарын асуудал дээр ч ихээхэн хэл ам дагуулсан. Ерөөс уг хөтөлбөрийг  бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын төлөө санаачиллаа, метр квадрат нь 280-350 мянган төгрөгийн үнэтэй 40 мянган ширхэг байранд 40 мянган бага дунд орлоготой өрхийг хамруулна хэмээгээд бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд барилгын компаниудын  газрын болоод инженерийн шугам сүлжээний асууудлыг нь шийдвэрлэж, гаалийн татварыг нь тэглэж байсан ч, бага орлоготой иргэд байртай болж чадаагүй юм. Харин баячуудыг дахин байржуулсан хөтөлбөр болсон гэх шүүмж өнгөрсөн хугацаанд дагаж ирсэн билээ. Түүнчлэн Н.Батбаяр сайдын дэмжлэгийг авсан АН-ын нөхдүүдийн барилгын компаниуд нь 40 мянган айлыг сууцжуулах үүрэг авангуутаа метр квадратын үнийг хөөрөгдсөн. Тодруулбал,  2005 онд метр квадрат нь 350-400 ам.доллар байсан байрны үнийг  650-800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 2009 он гэхэд метр квадратын үнэ 850 ам.доллараас хэтрэн хальж, 1000 ам.доллар луу өгсөж эхэлсэн дүр зураг харагддаг. Хэдийгээр Н.Батбаяр эрхэм  монголчуудаа юм юмтай болгохын төлөө энэ хөтөлбөрийг санаачиллаа гэж ярьж байсан удаатай ч, тийм үр дүнд хүрсэн эсэхэд хэн хүнгүй дүн тавьж болохоор байна. Ер нь бол тэр хөтөлбөрийн хэрэгжилт нь 2011 онд 80 хувьтай явж байсан. Бусад 20 хувь нь цаашид байгуулагдах эсэх нь тодорхойгүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт шингэчихсэн үү гэдэг асуулт ч урган гарч л байв.

    Алтны салбарыг унагасан автор…

Н.Батбаяр гэхээр 2006 онд санаачлан батлуулсан Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татварын талаар ярих хэрэг заавал гарна. Энэ хууль манай эдийн засагт багагүй мөнгө дагуулж ирсэн байж болох ч нөгөө талаас авч үзвэл чамгүй их балагийг дуудсан байдаг. Энэ татвар улсын эдийн засаг, төсвийг нэг металлаас  хэт хамааруулан хэврэгшүүлсэн гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Монгол Улсын парламент Гэнэтийн ашгийн татвар буюу 68 хувийн татвар гэх алдарт хуулийг батлаж, хэрэгжүүлсэнээс хойш алтны салбарынхан нэг л өндийж өгөхгүй бараг найман жил явсан. Тус хуулийг батласан 2006 онд манай улсын 800 гаруй иргэн 15.2 тонн алт олборлон Монголбанкинд  худалдаж байсан статистик бий. Гэтэл алт тушаалт 2006 оноос эхлэн багассаар 2010 онд Монголбанк дөнгөж 2 тонн алт худалдаж авсан байгаа юм.Тэрчлэн энэ хууль батлагдах тэр онд алтны татварыг 133 аж ахуйн нэгжээс авч байсан бол зэсийн татварыг ганц  Эрдэнэтээс авч байлаа. Гэтэл энэ хууль хэрэгжсэн таван жилийн хугацаанд манай алт олборлогч компаниуд алга болцгоосон. Балагтай Фортунагийн санаачилсан хууль хэрэгжсэн 5 жилийн хугацаанд Монгол Улс алт олборлогч компанигүй орон болж хувирсан юм. 68 хувь хэмээх өндөр татварын сүрэн дороос өндийж чадахгүй гэдгээ мэдсэн алтны компаниудын арга заль нарийсч, татвараас нуун далдлан хил давуулах арга замуудыг сонгож байв. Хилээр хууль бусаар алт гаргах байдал эрс нэмэгдэж, бүр монголын алт нисдэг тэргээр хил давж байсан баримтууд бий. Бүр Монголбанк  алт олборлогчидтой үгсэн хуйвалдаж байсны тод жишээ нь тухайн үеийн  Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат,  “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Паушок нар 2.9 тонн алтыг Монголбанкинд хадгалуулах гэрээгээр халхавчлан 16 тэрбум төгрөгийн Гэнэтийн ашгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг ихээхэн дуулиан дэгдээж байв. Түүнчлэн  Паушок хэмээх орос эр монголоос зугтаж, Монгол Улсын Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар буюу Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эсрэг манай улсын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгч байв.  Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар  дөрвөн жил үргэлжилсэн энэ заргын эцэст 6 сая ам.долларын зардал гаргаж байж ялсан ч, үнэн хэрэгтээ манайх л хохирсон. Хэрэв хуулийг хөрсөн дээр хэрхэн буухыг сайтар тооцсон бол ийм зүйл болохгүй байж болох л байсан гэдгийг хэлэх хүмүүс бий.

Тэгэхээр Н.Батбаяр гишүүнтэй холбоотой мэдээллүүдийг ингээд харахад чамгүй балаг дагуулсан нь ойлгогдож байгаа юм. Сүүлийн жилүүдэд бол тэр Монголыг өржүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа юм шиг л байх болсон. Уг нь хөх тэнгэртэй харилцдаг юм гэсэн. Цаад тэнгэр нь тэгж зөвлөнө гэж баймааргүй ш дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Ёс зүйгүй сайд М.Зоригтын зураг маргаан дэгдээв

Зам тээврийн сайд М.Зоригт фэйсбүүк, твиттер хуудасаа идэвхитэй хөтөлдөг эрхэм билээ. Цаг үргэлж твиттер хуудсаараа жиргэж, фэйсбүүктээ элдэв шалдан нүцгэн хүүхний зураг оруулж улстөрийн ажлаас илүүтэйгээр цахим ертөнцөөр аялах дуртай нэгэн. Олны танил, тэр тусмаа ард иргэдийнхээ сонголтоор УИХ-ын гишүүн болж Зам тээврийн яамны сайдаар томилогдож давхар дээл өмссөн эх орноо хөгжүүлэх ёстой эрхэм маань садар самуун явдалд тун ч дуртай. Тэгвэл сүүлд нэгэн “коктейль парти”-ны арга хэмжээнд оролцохдоо тус шоуны үйлчлэгч охидын дунд патираа татуулжээ. Түүний энэхүү зураг цахим ертөнцөд нэлээдгүй маргаан дэгдээгээд авсан бөгөөд ихэнхи хүмүүс “ёс зүйгүй” гишүүн хэмээн шүүмжлэв.

Эх сурвалж: Шуурхай.мн

zorigthuuhen

Хөтлөгч Р.Нямбаяр утсыг нь хулгайлах гэсэн залууд алганы амт үзүүлжээ

nyambayr“Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр “Үнэн үү” ток шоугаараа олонд илүүтэй танигдсан билээ. Хамгийн сүүлд цахим ертөнцөд “Nba & Sally” таlk show хийж олны магтаал шүүмжлэлийг нэгэн зэрэг хүртсэн. Тэгвэл алдартнуудыг айлгаж ичээх хоббитой хөтлөгч маань саяхан хулгайчтай тэмцсэн тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр түүнийг эмнэлэгийн хаалгаар гарах хооронд хулгайч гэхээргүй цэмцгэр залуу сурамгай гэгч нь халааснаас нь утсыг нь сугалсан гэнэ. Үүнийг мэдсэн хөтлөгч залуу маань өнөөх хулгайчид нэг сайн алганы амт үзүүлээд хээв нэг машин руугаа алхсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

nbapost

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Гомдоод байх юм

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн долоо хоногт баривчилсан хэрэг олны анхаарлыг татаад байна. Сайд Г.Шийлэгдамба баригдаад удаагүй байхдаа урьдчилан хорих төвөөс захидал бичиж, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдын суудлаасаа огцрох өргөдлөө өгсөн.

Түүнийг өрөөндөө 500 сая төгрөгийн авилга авч байхад нь газар дээр нь АТГ-ын илрүүлэн баривчилсан гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан. Г.Шийлэгдамба ч сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон нь авилга авсан гэдгээ батлах шиг болсон.

Энэ бол харамсалтай мэдээ. Монгол улсад хавдрын өвчлөл маш элбэг байдаг. Хорт хавдраар гэр бүлийнх нь хэн нэгэн өвчлөөгүй, амь насаа алдаагүй хүн маш цөөхөн байгаа. Байдал ийм байхад зүгээр хараад суугаагүй. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян өрнүүлж, ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж дуусгах, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөржмийг Монгол улсдаа авах гэж багагүй хүчин чармайлт гаргаж байна.

Гэтэл салбарын сайд нь авлигын хэрэгт холбогдож шоронд орсонд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн урам хугарчээ. Тэрээр өөрийн “Фейсбүүк” хуудсанд “Бодохоор бүр гомдоод байх юм” гэсэн сэтгэгдэл бичжээ.

Түүний бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.

“ХСҮТ-ийн таван жил зунгаарсан өргөтгөлийн барилга хийгээд тус эмнэлэгт компьютер томографи авч өгөх 4 тэрбум 500 сая төгрөгийг улсын төсөвт суулгах гэж “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян өрнөж, бид 21 хоногийн турш нойргүй хонож , маш их хүч хөдөлмөр шаардаж, олон хүний сэтгэлийг хөндөн нулимсыг нь урсгаж, асар их тэвчээр шаардан зүтгэж байж улсын төсөвт оруулсансан. Энэ тухай УИХ-ын гишүүдэд захидал бичиж төсвийн анхны хэлэлцүүлэгт оруулахад салбарын сайд нь чуулган дээр байхгүй байсанд олон гишүүн унтууцаж байлаа. Гэтэл мань Эрүүл мэндийн сайд өрөөндөө 250 мянган ам.доллар тоолж авч байхдаа баригдаж байх юм. Яасан сэтгэлгүй, яасан ичдэггүй юм бэ. Ямар олон хүний амь насаар дэнчин тавьж авилга авдаг юм бэ… Монгол хүний амь нас ширхэг бохьны үнэгүй болсон учраас л Эрүүл мэндийн яамыг хамтарч засаг барих үедээ шагнал болгон өгдөг уламжлал тогтсон байх даа….. бүр гомдоод байх юм…” гэсэн аж.

Г.Төмөр

Мээдээ бооцоогоо авчээ

 Мээдээ бооцоогоо авчээ

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын нээн ажиллуулж буй “Улаанбаатар фитнесс” нээгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл хамтлагийн гишүүд болох Л.Ган-Эрдэнэ болон Г.Мэнд-Амар нар фитнессээр хичээллэн, “Хэн нь түрүүлж 10 кг хасах вэ?” хэмээн  хоёр сая төгрөгөөр бооцоо тавьсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл нэг сарын хугацаа өнгөрч хоёр дуучин үр дүнгээ үзэж, хэмжилтээ хийлгэсэн байна. Ганаа сарын өмнө 99.4 кг байсан бол сарын дараа 87 кг, Мээдээ 92.5 кг-аас 77.1 кг болж жингээ хассан байна. Өөрөөр хэлбэл нэг сарын хугацаанд Ганаа 12.4 кг, Мээдээ 15.4 кг хассан байна. Анх бооцоо тавихдаа эхэлж 10 кг хассан нь ялна гэсэн уралдаанд илүү жин хассан Мээдээ бооцоогоо хожсон бөгөөд удахгүй гадагшаа тэмцээнд явах фитнесийн багшид бооцооны хоёр сая төгрөгөө хандивлахаа илэрхийлсэн юм.

Н.АЗ

С.Батсүхийн өмссөн гутлыг өвөрмонголчууд булаах шахжээ


Завхан нутгаас төрөн гарсан зартай гавьяат С.Батсүхийг нутгийн зон олон төдийгүй Монголын бүх ард түмэн хайрлан хүндэлж, дууг нь сонсож, даган дуулж уярах дуртай байдаг. Харин Гавьяат жүжигчин С.Батсүх хүн чанар, хүн байхын утга учрыг залууст ойлгуулж ярьдаг, өөрөө ч үлгэрлэн дууриалгах дуртай нэгэн.

Залуу халуун насандаа даварч, далийж, амьдралдаа алдаж явсан тэрбээр одоогийнхоо амьдралд оносон гэж ярих дуртай. Гавьяатын хувьд үндэсний үйлдвэрлэлээ байнга дэмжиж, монгол дээл, гутлаараа гангарах дуртай нэгэн.

Нэгэн удаа Өвөрмонголд тоглолтоор очсон түүний өмссөн монгол гутлыг нь өвөрмонголчууд үнэ хаялцуулж, бараг булааж авахыг шахсан гэнэ шүү.

Энэ талаараа тэрбээр “Бараг хөл нүцгэн ирэх шахсан. Манайхан ер нь мундаг ш дээ. Тийм гоё урласан монгол гутал дэлхийн зах зээлд гарвал эрэлт хэрэгцээ ихтэй байж, хурдан борлогдох юм байна лээ шүү” гэж ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

Монголын халуухан бүсгүйчүүдийн нэг Ч.Ундралын “секси төрх”

Анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг.

Удалгүй “UBS” телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн. Тэрбээр “Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай гэр бүл болж хөөрхөн хүүтэй ч хосууд хоёр тийш болсныг хэн хүнгүй мэднэ. Уг нь хувийн амьдралаа бусдаас нууцлахыг хүсдэг л байх. Гэвч урлагийн хүний амьдрал олны нүднээс далд байна гэдэг хэцүүхэн.

Түүнийг монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ. Энэ үг оргүй биш бололтой. Халуухан секси төрхөөрөө цахим хуудсаа чимжээ.

Эх сурвалж : dorgio.mn

Нөхрөө араар тавьдаг эмэгтэйн 10 шинж

        Эхнэр тань ажлаасаа оройтдог болоод байна уу. Ер нь л хэвийн байдал нь өөрчлөгдөөд байгаа юм шиг санагдаад байна уу. Юмыг яаж мэдэх вэ, та ажигла даа. Дараах шинжүүд илрээд эхэлбэл эхнэр тань араар чинь тавиад байж мэдэх юм шүү. Сэтгэл судлаачид нөхрөө араар нь тавьдаг эмэгтэйн шинжүүдийг ингэж тодорхойлсон байна. Гэхдээ та яаран дүгнэлт хийх гээд яахав, зүгээр л ажигла.

1.    Гадаад төрх, хувцаслалтдаа өмнөхөөсөө илүүтэй анхаардаг болно. Өмнө нь нэг их олон төрлийн хувцас сольж өмсөөд байдаггүй байсан бол огт өөр болж өдөр бүрий өөр өөр хувцас өмсөх болж, хөгшрөлөөс сэргийлэх, үрчлээ арилгах  тос, бэлдмэлд их анхаарч эхэлнэ.

2.    Өөрийн тань оройтоход нэг их анхаарч ач холбогдол өгч асууж сурдаггүй болно. Мэдээж энэ үеэр тэрээр өөр зүйлд анхаардаг хэрэг

3.    Ажилдаа их анхаарч оройтож, томилолтоор явах, найз бүсгүйчүүлтэйгээ цагийг өнгөрөөх нь нэмэгдэнэ. Эзгүй байх, оройтох бүрийдээ ийм шалтаг хэлдэг.

4.    Дотуур хувцасандаа анхаарч шинэ хувцас худалдаж авдаг болно. Мэдээж өөр хэн нэгэнд зориулж байгаа хэрэг.  Илүү нээлттэй, тачаангуй хувцас сонирхдог болж худалдан авснаар өлгүүр нь өөрчлөгдөж эхэлнэ.

5.    Өөрийн тань ажил төрөл, цаг завын талаар нэг их сонирхохоо больж эхэлнэ.

6.    Ажлынхаа тухай, өөр хэн нэгэн эрэгтэйн тухай их ярьж түүний сайн чанар, ажил хэрэгч байдлыг байн байн ярьдаг болно. Нэг их дотносчихоогүй байж болох ч эхлэл тавигдаж байна л гэсэн үг.

7.    Сонирхол нь өөрчлөгдөж, өмнө нь нэг их анхаардаггүй байсан зүйлсийнхээ тухай ярьдаг болно. Магадгүй цад хүн нь энэ талаар илүүтэй ярьдаг байж болох

8.    Өөрөө утсаар ярих нь ихсэх  атлаа, таньтай утсаар хэн ярьсан юун тухай ярьсныг  нэг их сонирхохоо болино.

9.    Өмнө нь бэлгийн харьцаанд орохдоо өөрөө санаачилга гаргадаг байсан бол ингэхээ болино. Мэдээж тэр энэ талаар өлсгөлөн биш байна л гэсэн үг.

10.    Бэлгийн харьцаанд орохдоо шинэ шинэ байрлал, хэлбэр шаарддагаа болино. Танаас авдаг байсан таашаалаа өөр хүнээс аваад байгаа болохоор тэр.

Дэлхийнх “бөгс” -өөрөө, Монголынх “хөх” -өөрөө

“Х-Түц”  продакшны залуу жүжигчин А.Туяа хамтлагийнхаа хамгийн царайлаг, нуруулагт тооцогддог Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний европжуу дүр төрх нь  бусдаас содон харагдуулдаг бөгөөд магадгүй энэ  нь  жүжигчин болоход нь нөлөөлсөн биз ээ.  Түүний хөхийг хиймэл гэдэг. Гэхдээ тэрбээр үүнийгээ үгүйсгэдэг бөгөөд “Эцэг, эхээс сайхан заяасан бие цогцсондоо мэс хүргэхгүй. Өөрийнхөө бие галбир, царай зүсэндээ сэтгэл хангалуун байдаг” гэсэн юм.

Өөрийн фэйсбүүк хуудсандаа том хөхөө харамгүй “гайхуулсан” олон зургуудаа нийтэлж олон залуусын сэтгэлийг хөдөлгөдөг гэдэг. Тэгвэл зарим хүмүүс түүнийг Монголын Ким кардашьян хэмээн нэрийддэг гэнэ. Учир нь тэд бусдаас илүү зүйлээрээ бахархдаг төдийгүй түүгээрээ олны анхаарлыг татдаг нь адил бололтой. Тэдний хувьд нэг ялгаа нь Дэлхийнх “бөгс”-өөрөө, Монголынх “хөх”-өөрөө гэдэгт л байгаа юм.

Жүжигчин бүсгүй саяхан нэгэн шинэ киногоо нээгээд удаагүй байгаа ч ирэх сарын 06-нд нээлтээ хийх “Том Толгойтын Романс” нэртэй инээдмийн кинонд дүр бүтээж байгаа гэнэ. Эцэг эхээс сайхан төрсөн авъяаслаг бүсгүйдээ амжилт хүсье. Дэлхийн хэмжээний “од” болон гялалзаж бусдаас илүү тэр нандин зүйлээ “бултуулж” бүү далдлаарай…

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Т.Санчир кинонд тогложээ

Монгол улсын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдын нэг Т.Санчир. Түүний уран, чадварлаг тоглолт Монголын хүүхэд залуусыг сагсан бөмбөгийн спортод сонирхолтой болоход ихээр нөлөөлсөн гэхэд буруудахгүй. Тэгвэл чадварлаг тамирчин маань сагсан бөмбөг тоглохоос гадна жүжиглэх сонирхолтой бололтой.

Тэрээр “Single Ladies 2” инээдмийн уран сайхны кинонд туслах дүр бүтээн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлжээ.

Эх сурвалж: photonews.mn