Гүйлт жирэмсний үеийг амар болгоно

guiltjiremsenӨвдөлт багатай жирэмсний үеийг хүсэгч эмэгтэйчүүд хүүхэд олохоосоо өмнө спортоор хичээллэж эхлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тогтоов. Өндөр ачаалал шаарддаг гүйлт, бөмбөгтэй спорт, аэробик зэрэг нь таазанд үүсэх өвдөлтөөс сэргийлж, хамгийн их ашиг тусыг өгдөг байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20 хувь нь тааз орчимдоо өвдөлтийг амсдаг билээ. Хүүхэд олохоосоо өмнө долоо хоногт 3-5 удаа биеийн ачааллыг амсаж байвал бие давхар болсон үедээ тааз орчмоор мэдрэгдэх өвдөлтийг бараг үзэхгүй гэсэн үг юм.

Тухайн тээгч эхийн бие махбод ургийн хөгжилд дасан зохицож байх үед таазны өвдөлтүүд эхэлдэг билээ. Заримдаа энэ өвдөлт маш хүчтэй байх тул жирэмсэн эхчүүд хөдөлж чадахгүй, урт удаан хугацаанд орон дээрээ хэвтэх хэрэгтэй болдог. Эмч нар энэ тохиолдолд физик эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг юм. Учир нь, өвчин намдаагч эм бэлдмэлүүдийг хэрэглэвэл урагт аюул тарих магадлалтай билээ.

Нүдээрээ инээдэг бүсгүй өөртөө итгэлтэй байдаг

Хvний зан чанарын анхны илэрхийлэг ч нь инээмсэглэл байдаг. өөрөөр хэлбэл инээмсэглэж байгаагаар нь таны хэн бэ гэдгийг мэдэж болно. Тиймээс залуу та найз бvсгvйгээ, эсвэл саяхан танилцсан хэн нэгнийг инээдээр нь сонжоод vзэхэд гэмгvй шvv! Инээж байхдаа ямар нэгэн хөдөлгөөн хийдэггvй бол: Ийм хvн ямагт өөрийн vзэл бодлыг нэгдvгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл бусдын саналыг хvндэлдэггvй, тоомсоргvй нэгэн ажээ. Хэрвээ толгойгоо гэдийлгэдэг бол: Тvvнийг аливаад сандардаггvй, өөртөө итгэлтэй нэгэн гэж болно. Мөн өөрийн бодлоор шийдвэр гаргахыг зорьдог ч бага зэрэг хөнгөмсөг зангаасаа болж зарим vед алдаа гаргах тохиолдол бий. Нvvрээ гараараа дардаг бол: Таны найз мөрөөдөмтгий бvсгvй. Аливаа асуудалд бодитоор ханддаг, бусдын хэрэгт хутгалдах дургvй зан нь тvvний хамгийн сайн тал. Бас тэр өөрийгөө удирдаж, биеэ барьж чаддаг. Хамраа vрчийлгэдэг бол: Тэр сэтгэл санаа vзэл бодлоо маш хурдан өөрчилдөг, нэг vгээр хэлбэл тvр зуурын сэтгэлийн хөөрөлд хялбархан автдаг юм байна. Тvvний энэ зан өөрт нь болон бусдад төвөг учрууулдаг Гараараа амаа дардаг бол: Ялимгvй ичсэн байдалтай инээж, өөртөө итгэлэй бус нэгэн гэж тvvнийг тодорхолйно. Ийм тохиолдолд та найз бvсгvйдээ өөрийгөө шvvмжилдэг зангаа орхиж, биеэ барихгvй байхыг зөвлөх хэрэгтэй. Эрvvгээ тулдаг бол: Энэ хvн нас нэлээн хэвийсэн vед ч залуугийнхаа цог жавхааг хадгалж чадна гэдэгт итгэж болно. Бас тэрээр ямар нэгэн асуудлыг удаж байж шийдвэрлэнэ. Нvдээрээ инээдэг бол: Тvvнд өөртөө итгэлтэй, ухаалаг, ажил хэрэгч, цөхрөлтгvй гээд олон чанар бий. Гэхдээ бага зэргийн дутагдалтай тал нь ийм эмэгтэйчvvд зарим vед өөрийгөө хянах чадвар сул байдаг.

    www.UNEN,mn-ний орчуулагч Х.Үнэнхүү

Хөтлөгч бүсгүй хөхөөрөө од болов (видео)


21 настай телевизийн хөтлөгч бүсгүй Энки Брасаж өөрийн өвөрмөц хэв маягийн тусламжтайгаар ихэд алдаршиж чадсан байна. Тэрбээр үлэмж том хэмжээтэй хөхөө дөнгөн данган далдалсан хувцас өмсдөг юм.Албанийн телевизийн Zjarr сувагт сэтгүүлчээр ажилладаг энэ бүсгүй дэлхий даяар алдаршсан бөгөөд энэхүү секси хэв маягаасаа салахгүйгээр шийдсэн гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Д.Нандин-Эрдэнэ: “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд үйлдвэрлэлийн нарийн технологитой

Хүн ам тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ үед хорвоод дөнгөж мэндэлж буй алаг үрсээ Үндэсний хэв шинжийн агуулгатай Монголд урлагдсан өлгийгөөр хулдан авах боломж  бидэнд ердөө нэг жилийн өмнөөс нээгджээ. Энэ боломжийг “Бумбын Улаан Хонгор” ХХК-ны  “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээрээ хэрэглэгч түмэндээ нээлттэй болгосон юм.

Залуухан ээжийн туршлагаас  Үндэсний брэнд үүсгэх хүртлээ үүсгэл сэдэл нь хөгжиж, өдгөө нэг жилийн ойн дээрээ хийсэн бүтээснээ дүгнэхээр зэхэж буй “Бумбын Улаан Хонгор компанийн гүйцэтгэх захирал Д.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүүхэд бол өсч буй хэрэглэгч-

Үндэсний хэв шинжийг агуулсан хүүхдийн өлгий урлалыг Брэндийн хэмжээнд хөгжүүлэх санаа анх хэрхэн төрөв?

– Анх ээж болсон туршлага дээрээ үндэслэн, брэндийн санаагаа хөгжүүлсэн. Нялх үрээ тосон авч буй ээж аавууд уг нь аль болох Үндэсний хэв шинж агуулсан зүйлсийг л хэрэглэхийг чухалчилдаг. Гэтэл манай улсад энэ төрлийн өлгий үйлдвэрлэл хөгжөөгүй. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч гаднаас орж ирсэн бэлэн өлгий авдаг. Яг тийм хүсэлтэй ээжийн хувиар анх Үндэсний хэв шинж агуулсан өлгий хийх санаа төрж, цаашлаад Брэнд болгон хөгжүүлэх сэдлээ хөгжүүлсээр өнөөдрийг хүрч байна.

Танай бүтээгдэхүүн Үндэсний хэв шинжийг агуулахаас гадна нялх хүүхдийн  өлгийний  тодорхой стандартыг хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна бэ?

– Монгол улс хүүхдийн өлгийний стандартыг 2012 онд гаргасан байдаг. Уг стандартад хүүхдийн өлгийний нарийвчилсан хэмжээ, иж бүрдэл бүтээгдэхүүний бүрэлдэхүүн зэргийг нэлээд тодорхой заасан байдаг юм билээ. Харамсалтай нь өнөөдөр ихэнх ээжүүд Монгол улс өлгийний тусгай стандарттай гэдгийг огт мэддэггүй. Стандартыг мөрдөөд, өлгий үйлдвэрлэж байгаа газар одоогоор манайхыг эс тооцвол байхгүй.

Анхандаа бол залуу ээжийн хувиар хаанаас яаж мэдээллээ авах, энэ стандартыг үйлдвэрлэлд хэрхэн оруулж ирэх зэрэг асуудлууд бүрхэг л байсан. Гэхдээ хамгийн эхэнд энэ Монгол өлгийний стандартын хэмжээг баримталж, нэг метр хэмжээсээр өлгийгөө урлах зорилт тавих зэргээр бага багаар нэвтрүүлсэн. Түүхий эдээ хүүхдэд зохицсон өнгө, даавууны грамм гэхчлэн маш нарийн үзүүлэлтээр сонгосныхоо дараа Монгол хүүхдийн төрөлтийн хэмжээ зэргийг судлаад  үзэхэд энэ стандарттайгаа бидний санаа эргээд нийлж эхэлсэн нь их урамтай санагдсан шүү.

Түүхий эдээ яаж сонгосон бэ?

– Манай улс өөрөө хөвөн даавуу үйлдвэрлэлгүй учраас өлгийний түүхий эдээ гаднаас оруулж ирэх шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, бидэнд  гаднаас түүхий эдээ оруулж ирээд, түүнийгээ тухайн улсынхаа өлгийний стандартыг бариулж, Үндэсний хэв шинж рүү хөрвүүлэх шаардлага тулгарсан гэж болно. Монголчууд эртнээс хүүхдээ дулаан илчлэг чанарыг нь бодолцон хонины нэхийнд өлгийддөг байсан.  Тэгээд бариуштай, барьцтай болоод ирэхээр нь тоодон дээл өмсүүлдэг. Тэр илчлэг талыг бодолцсон уламжлалт сэтгэлгээн дээр үндэслэн, хөвөн даавуун түүхий эд сонгох хэрэгтэй гэж үзээд материалынхаа эрэлд гарсан даа.Судалгаа маш удаан үргэлжилж, 100 хувийн кашмерин даавуун дээр тогтохоор шийдэж байлаа. Одоо ч энэ материалаараа өлгий болон хүүхдийн тоодон  дээл тэргүүтнээ урлаж байгаа.

Хөвөн даавууны үйлдвэрлэл дэлхий дахинд хурдацтай хөгжиж байна. Олон даавуун дотроос яагаад  100 хувийн кашмерин даавууг сонгох болов?

– Камшерин даавууг манайхан томчуудын дээл хийж өмсдөг торгомсог хэв шинжтэй нь андуураад байдаг. Дээл хийдэг кашмер нь хүүхдэд хэт халуудаж, тархины даралт үүсгэх нөлөөлөл үзүүлэх аюултай. Тиймээс бидэнд хөвөн даавуун материал сонгох шаардлага үүссэн.

Судалгаа хийх явцдаа орчин үед хэрэглэгдэж буй хөвөн даавуунууд дотроос хонины нэхийний илчлэг чанарт хамгийн дөхөж очих түүхий эд бол  100 хувийн кашмерин даавуу гэдгийг тогтоосон гэж болно.Дөнгөж төрсөн хүүхэд илчлэг өлгий хамгийн чухал. Энэ сонголтод  ээж болсон туршлага маань ч  нөлөөлсөн, хүүхдээ өлгийдөөд гадаа гарах гэхээр худалдааны сентипон нийлэг материалтай өлгийнүүд бариушгүй, арай л нимгэн байдаг. Тиймээс хүүхдийн биед бариуштай, хөлөргөдөггүй кашмерин даавууг сонгож,  МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторид шалгуулах хүсэлтээ уламжилсан. Өөрөөр хэлбэл, хонины нэхийний илчлэг чанарыг орчин үед 100 хувийн кашмерин даавуугаар орлуулах санаа төрсөн.

Өөрсдийн хүсэлтээр лабораторийн туршилтад оруулсан гэсэн үг үү?

Тийм ээ.Нялх хүүхэд хэрэглэх учраас өлгий хийхэд хамгийн түрүүнд тавигдах үндсэн шаардлага бол эрүүл ахуй талаасаа ямар ч асуудалгүй байх. Тиймээс МХЕГ-ын Эрүүл ахуй, нян судлалын итгэмжлэгдсэн лабарторит хандаж, өөрсдийн сонгосон 100 хувийн кашмерин даавуугаа 14 хоногийн туршилтад оруулсан.

Туршилтаар “Энэ түүхий эд нь арьсанд хурц цочроох нөлөө үзүүлэхгүй” гэсэн албан ёсны MNS ISO/IEC17025 дардас тэмдэгтэй болон баталгаажуулж авсныхаа дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руугаа орсон байгаа. Манай компани БНХАУ-ын Хөжү-ээс түүхий эдээ үйлдвэрээс нь улиралд нэг удаа  татдаг.

– Тэгвэл өлгийгөө үйлдвэрлэлд нэвтрүүлэхдээ юуг голчлон анхаарсан бэ?

– Манай улсад хүүхдэд зориулсан олон үйлчилгээ хөгжиж байгаа ч яг зах зээл дээр брэнд болж хөгжиж чадаж байна уу гэвэл үгүй. Энэ утгаараа Хүүхдийн хэмээх зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийн орон зай хэт хоосон байж,  гадны бүтээгдэхүүнүүд давамгайлж байгаа. Тиймээс хүүхдэд зориулсан Үндэсний брэндийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь бидний хойч үед асар их үр өгөөжийг авчрах юм. Үндэсний брэндүүд хүүхдийн өсөлт хөгжилд чухал шаардлагатай, Монгол хүүхдэд тохирсон хэм хэмжээг агуулсан байдгаараа илүү ач холбогдолтой юм.

Нөгөө талаас хүүхэд бол өсч буй хэрэглэгч. Чухам иймээс л маркетингийн бодлогын  гадна үлдэх ёсгүй. Хүүхэд өсөж хөгжих тодорхой хугацаандаа эцэг эх, асран хамгаалагчийн нөлөөлөл дор сонголт хийдэг. Судалгаагаар энэ цаг үе нь 0-5 нас хүртэл үргэлжилдэг. Ингээд харахаар хүүхэд 6 нас хүрсэн л бол өөрөө сонголт хийх тэмүүлэлтэй, бусдын нөлөөлөлд автах дургүй болоод ирдэг гэсэн үг. Яг энэ байдлыг манай брэнд маркетингийн бодлогынхоо гол цөмийг болгож байгаа. Тиймээс бүтээгдэхүүнээ хүүхдэд ойлгомжтой байхаар маш сайн гэр бүл хөрвүүлэлттэй байх үзлийг  үйлдвэрлэлдээ баримтлахыг чухалчилсаар ирлээ.

 

-Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ-

Үндэсний хувцасны  үйлдвэрлэл манай улсад салоны түвшинд хөгжиж байгаа мэт харагддаг. Тэгвэл “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд салонаас яг юугаараа ялгаатай юм бэ?

– Хүүхдийн хувцсыг үйлдвэрийн нарийн технологи барин үйлдвэрлэж байгаа гэдгээрээ ялгаатай. Тодруулж хэлбэл, салонууд захиалагчийн хүсэлд нийцүүлэн,  хэлбэр хэмжээг бий болгох үүднээс оёдлын тодорхой стандарт баримтлалгүй, өөрчлөх замаар ажилладаг. Харин манайх бол өлгий, тоодон дээл болон бусад загвартаа тогтсон стандарт баримталж, оёдлын технологийг чанд баримталж байгаа. Энэ нь өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн стандартын хүрээнд ажлаа явуулж байгаа гэсэн үг. Бид Үндэсний тодотгол  элементээ огт алдагдуулахгүйгээр ажилладаг. Загварын салон бол илүү загварлаг тухайн цагийн өнгө аяс, трэнд, чиг хандлагыг бариад явдгаараа ялгаатай юм.

Танайх өлгийг бүр цогц байдлаар нь яагаад хийж болдоггүй юм?

– Хүмүүс өлгийг бүтнээр нь  хийгээд асар их орлого олно гэх зөвлөгөөг маш их өгдөг. Манай улс хөвөн даавууны үйлдвэрлэлгүй учраас гаднаас өлгийн доторх хулдах зориулалт бүхий даавууг оруулж ирнэ. Энд л хамгийн гол асуудал байгаа юм. Ашгаа бодож байна  гээд  гаднаас баахан даавуу оруулж ирээд өлгий хийж болно. Гаднаас орж ирсэн даавуунууд ямар ч гарал үүслийн бичиггүй, яг хаагуур дамжсан зэрэг асар олон тодорхойгүй асуудалтай. Яахав, даавуугаа оруулж ирээд бид МХЕГ-ын лабораторийн туршилтад оруулж болно. Гэтэл  даавууны чанар нь байнга солигдон өөрчлөгдөж байдаг учраас тогтсон стандарт үүсгэх нь нэлээд хүндрэлтэй. Найдвартай бус, барьцгүй асуудал. Хүүхдийн биед ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.  Даавуу цуулж, оёод л Үндэсний брэнд гэж нэрлэвэл зохисгүй биз дээ.

– Багцын бүтээгдэхүүнүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

– “Хүү төрлөө.., Үндэсний брэнд” аав, ээж, эмээ өвөөгийн  багц гэсэн үндсэн бүтээгдэхүүнтэй. Айл гэрт шинэ хүн мэндлэхэд аав нь хүүхдийнхээ өлгий болон бусад зүйлийг бэлддэг шүү дээ. Тэр утгаараа Үндэсний хэв шинжийг түлхүү оруулах зорилгоор аавын багцад камшерин өлгий, суран бүс, эсгий үнэг, бэлгэдлийн “дөрвөн бэрх” шагай, “Хүү төрлөө” ном, ил захидал тэргүүтэн багтдаг. Аав хүний шинэ хүндээ бэлдэж болох бүхий л  уламжлалт зүйлийг багтаасан гэж болно.

Ээжийн багцад гурван сартайгаас нь өмсгөх тоодон дээл, эмээ өвөөгийн багцад монгол цамыг багтааж өгөх замаар шийдсэн. Манай багцын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн талархлыг хүлээж байгаа нь бидэнд их урам өгдөг.

Өнөөдрийн түвшинд ашигтай ажиллаж чадаж байна уу?

– Яг тэгж хэлж чадахгүй. Манайх мэргэжлийн баг хамт олноор багаа бүрдүүлж үндэсний үйлдвэрлэгч болохын тулд маш их хичээж буй учир бүхий л зүйлийг нягт нямбай судлан хэрэглэгчдэд гэр бүл хөрвүүлэлт сайтай, оновчтой маркетингийн бодлого баримтлан хүртээмжтэй байлгах үүднээсээ зардал өндөр байна. Брэнд маань үүсээд жил хараахан болоогүй учраас борлуулалт хангалттай түвшинд хүрээгүй байгаа. Гэхдээ өнөө маргаашийн ашгийг харалгүй, хэсэг хугацаанд сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд тодорхой үр дүнд хүрч болдог гэдгийг мэдэрч эхлээд байгаа нь сайхан.

Нэрийн барааны дэлгүүртэй болох төлөвлөгөө байгаа юу?

– Эдийн засгийн чадамжаасаа хамаараад өнөө маргаашдаа нэрийн барааны дэлгүүр нээх бодолгүй байна. Гэхдээ бодсон зүйл бол байгаа. Уг нь үйлдвэрээс бүтээгдэхүүн харьцангуй бага зардлаар гардаг. Дэлгүүрүүд  бүтээгдэхүүн бүрээс 30 хувийн суутгал авдаг, бусад маркетингийн зардлууд  тусгагдахаар нэгж бүтээгдэхүүний үнэ /өртөг/  дагаад өсдөг.

Хэрэглэгчдээс санал гомдол ирж байна уу?

– Эрүүл ахуйн талаас ямар ч санал гомдол ирээгүй. Тоодон дээл, монгол цамц, хантааз тэргүүтний размерийг илүү өргөн сонголттой болгох хүсэлтийг тавьдаг. Ер нь манай багцын бүтээгдэхүүнийг  гадаадад байгаа Монголчууд, их сонирхоод байгаа ажиглагддаг юм. Эндээс ах дүү хамаатан садан нь Үндэсний хэв шинж агуулсан өлгий, суран бүс зэрэг багтсан сав баглаа боодол бүхий өлгий, Тоодон дээлтэй очих нь гадаадад өсөн торниж буй нялх үрст ихээхэн утга учиртай бэлэг болох талтай. Түүнээс гадна дотоодын хэрэглэгч нар Үндэсний хэв шинжийг агуулсан гэдэг утгаар нь худалдан авдаг. Энэ нь яг зорилтот хэв шинжээрээ хэрэглэгчдэд хүрч байгааг харуулж буй юм.

-Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг  гэж хэлж болохгүй

Танай лого нүдэнд содон тусаж байна. Брэнддээ зориулан бүтээлгэсэн юм уу?

– Манай брэндийн хөгжүүлэлтийн уриа, гол үндсэн зарчим нь Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх. Монгол хүүхэд хэрэглэхэд тохиромжтой өлгий хийх санаа минь ийм маягаар хөгжиж, Үндэсний брэндийн хэмжээнд өрх гэрийн хэрэглээг хангахуйц байдлаар үйлдвэрлэгдэхээр болсон. Тэгэхээр Үндэсний брэндийн нүүр царайг илтгэсэн уран зураг,  бүтээгдэхүүний сав баглаа боодлыг үзэмжтэйгээр шийдэх,  олон нийтэд сурталчлах ажлууд ар араасаа ундраад ирдэг юм билээ.

Тиймээс бид гэр бүлийн зураг дагнан зурдаг зураачид хандан,  “Жаргалтай гэр бүл” бүтээлийг брэндийнхээ  нүүр царай болох хэмжээнд урлуулсан юм. Мэдээж брэндийн нүүр царай болох зураг учраас бэлгэдэл талаас нь нэлээд бодолцсон. Монгол айл гэр дөрвөн хүүхэдтэй байх нь тэгш дүүрний бэлгэдлийг илэрхийлдэг.

Тэр утгаар Монгол гэр бүлийг  дөрвөн хүүхэдтэй зуруулж,  хамгийн арын хүүхдийг бусдаас нь арай өөр сэтгэмжийн хэлбэрт ирээдүйд ирэх маягаар дүрслүүлсэн байгаа. Дөрвөн хүүхдийн гурвыг нь зориуд  эрэгтэй зуруулж, Монголчуудын хүчтэй ухаан зоригийн эгнэгт мөхөшгүй ухаан, бэрээ дархлан дээдлэхийн утга учрыг бэлгэдсэн юм. Энэ зургаа торгон дээр зуруулж, өлгий болон бусад бүтээгдэхүүндээ лого маягаар ашигласан нь хэрэглэгчдэд их таалагдсан байгаа. Амьдралд нь, сэтгэлд нь энэ зураг их ойр буусанд баярладаг.

Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх зорилтын хүрээнд та бүхний хийсэн хамгийн анхны маркетингийн алхам юу байв?

– Монгол улс 2003 онд Хүн амын цогц бодлогыг гаргаснаараа олуулаа болох алхмаа илүү эрчимжүүлсэн байдаг. Цогц бодлогын хүрээнд хүн амыг өсгөх зорилгоор нийгмийн чанартай нэлээд асуудлыг шийдэж, харьцангуй зөв тусгалаа олсныг бид мэдэж байгаа. Уг бодлогод хүн ам руу чиглэсэн нийгмийн чанартай асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьсноос гадна төрөлт, амьдрах орчин гээд бүхий л асуудлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, амьдралын чанарыг бодлогын хүрээнд  тодорхойлсон гэсэн үг.

Манай брэнд яг энэ цогц бодлогын оршил, гол агуулгыг хөгжүүлэлтийнхээ нэгэн мөрдлөг болгон ажилласан. Энэ нь нөгөө л Монгол хүний оршин амьдрах онцлог, Үндэсний ахуйлаг талтай илүү ойртох гэсэн санаа. Бидний анзаарсан хамгийн эхний ээжүүдийн тухай ойлголт  бол мэдээлэлгүй байгаа явдал. Тиймээс ээж нарыг зөв мэдээллээр хангаж, ингэснээрээ зөв хэрэглээг төлөвшүүлэх хандлагыг бий болгох гарцыг олж харсан. Гарцаа олоод харчихаар хийх ажлууд тодорхой болж ирдэг. Бид ээжүүд рүү чиглэсэн танин мэдэхүйн мэдээлэл өгөх зорилгоор “Хүү төрлөө” онлайн сэтгүүлийг мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэй босгож, одоо “Охин төрлөө” сэтгүүлээр хүрээгээ тэлээд байна. Энэ бол цэвэр хэрэглэгчийн сэтгүүл. Үүнээс гадна “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг бий болгосон.

– “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийнхээ талаар дэлгэрүүлбэл?

– Ээж нар гэртээ хүүхдээ хараад сууж байх хугацаандаа бяцхан үрсийнхээ өсөлт хөгжилт, хувцас хэрэглэлийн талаарх мэдээллээ чөлөөтэй солилцож, санал бодлоо хуваалцдаг. Тэднийг нийтлэг байдлаар нь ажиглахад гэрийн нөхцөлд хүүхдэдээ хувцас хэрэглэл хийх сонирхол нь өндөр. Монгол ээжүүдийн цусанд нь байдаг бүтээлч зан нь энэ юм. Гэтэл суурин амьдралтай ээжүүд гэрийн нөхцөл хүүхдэдээ зориулан яг юу хийхээ мэдэхгүй байна.

Тэр байдлыг нь авч үзээд “Хүү төрлөө..,” Үндэсний брэндээс “Амьдралын чанар” нэртэй дэмжих бүлгийг нээн, эхний ээлжид таван ээжид тоодон дээл эсгэх ажлаас өгсүүлэн мэдээллийн байдлаар ханган ажилласан. Энэ нь эргээд “Амьдралын чанар” гэж яг юуг хэлээд байгаа юм, гэр бүлээрээ яг ямар байдлаар амьдарч хэвшмэл тэр нь чанартай амьдрал юм гэхчлэн ойлголтуудыг тэдэнд өгсөн юм.

Дэмжих бүлгээрээ дамжуулан ээжүүдэд яг юуг мэдээлэхийг зорьсон бэ?

– Монголчууд өлгийтэй хүүхдээ бариуштай болоод ирэхээр нь баривч өмсүүлж, өсөж торних  хэмжээнд нь тохируулан тоодон дээлээ урладаг. Энэ бол Монгол хүн бүрийн сэтгэл дотор  байдаг ухаан юм. Тэр утгаараа ээжүүд гэрийн нөхцөлд баривчаа урладаг байх нь хичнээн сайхан. Материалаа сонгохоос эхлэн хүүхдэд хэрхэн зохицох, эрүүл ахуй тал, зөөлөн байдал гэхчлэнгээр ээжүүдэд материалаа тайлбарлах хэлбэрээр мэдээллээ өгчихнө. Ингээд ирэхээр ээж нарын хандлага зуун хувь өөрчлөгдөж байгааг ажиглагдсан. Яагаад манай брэндийг сонгох ёстой юм гэдгийг амьдрал дээр харуулсан хэрэг.Манай түүхий эдийг хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг хийх явцдаа шууд ойлгож, эергээр хүлээн авдаг юм билээ.

Манай ээжүүд эртнээс нааш асар их бүтээлч сэтгэлгээтэй байж, үр хүүхдээ асран хүмүүжүүлж, өрх гэрээ эхнэрийн хувиар өргөн асарч явсаар ирсэн. Нүүдэлчид ер бусын авхаалж самбаа бүхий дайчин, бүтээлч сэтгэлгээтэй. Одоо бидний дийлэнх нь суурин амьдралд шилжсэн нь  магадгүй улам ч бүтээлчээр амьдрах боломж бий болсон гэж болно. Яг тийм сэдлийг ээж нарт төрүүлэхийг зорьсон.

Мэдээлэл дээр суурилж, брэндийн сурталчилгаагаа хийсэн байх нь?

– Бид брэндээ хөгжүүлэхдээ анхнаасаа шууд тулгасан сурталчилгаа хийхээс зайлсхийсэн. Өлгий, тоодон дээлний сурталчилгаа импортын памперснаас өөрөөр сурталчлагдах ёстой. Шууд л манай бүтээгдэхүүн амьсгалдаг, эко, ориг гэж хэлж болохгүй.Үнэнийг хэлэхэд брэнд хөгжүүлэлтээ эхнээс нь зөв голдрилтой, зөв өнгө төрхтэй хэрэглэгчдэдээ хүргэх үүднээс хэтийдсэн их ажлыг хийсээр ирсэн. Цаашид ч гэсэн тэгж л явна. Салон, хувь хүмүүс нэг баривчны зураг утсаараа аваад л нүүр номоор сурталчилгаагаа хийчихдэг. Гэтэл манайх тийм байдлаар хийхээс шууд татгалзсаар ирлээ.  Бүх шинэ загваруудаа мэргэжлийн гэрэл зургийн студийн зурагт  оруулж, дараа нь эх бэлтгэл, сэтгүүлийн нийтлэл гээд ширхэг ширхгээр имэрч хийдэг.

Яг өнөөдрийн байдлаар  зах зээлийг авч үзэхэд, эцэг эхчүүдийн асар их мөнгө хүүхдийн хувцсанд  гадагш урсаж байна. Хүүхдийн хувцасны цэвэр 80 орчим хувь нь гаднаас орж ирж байгаа нь үнэн. Энд мэдээллээр дамжуулан хандлага өөрчлөхөд л анхаарах хэрэгтэй юм билээ. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Дээрээс нь Үндэсний сэтгэлгээ гэж давтагдашгүй сайхан зүйл байна. Энэ мэтээр өөрсдийн орон зайгаа мэдэрч, зорилгоо зөв тодорхойлоод явахад ирээдүйд бүх зүйл  зөв голдрилоороо явна гэж бодож байгаа.

Онлайн сэтгүүлээ “Хүү төрлөө..,”, “Охин төрлөө..,” гэж тусад нь нэрлэсэн байна. Энэ нь танин мэдэхүйн ач холбогдлыг илүү тодотгох зорилгоор хийгдсэн маркетинг уу?

– Дээр хэлсэнчлэн манай онлайн сэтгүүл нь хэрэглэгчид рүү л чиглэдэг. Хүний амьдралаас хүртэх аз жаргалын дунд сэтгэл хангалуун байх гэх ойлголт заавал байх ёстой. Ээж хүн мөн үр бүтээлтэй аж төрөхийн тулд мэдээлэлтэй байх шаардлага үүсдэг. Энэ орон зайг Үндэсний хэв шинжийг агуулсан байдлаар нөхөхөөр зүтгэж байгаа нэг хэлбэр маань сэтгүүл. Монголчууд шинэ хүн төрлөө гэх утгыг нийтэд нь Хүү төрлөө гэж бэлгэддэг утгаар брэндээ ингэж нэрлээд онлайн сэтгүүлээ хөгжүүлж эхэлсэн. Хэрэглэгчдэд харьцангуй танигдаад ирэхээр “Охин төрлөө..,” брэнд тань хэзээ гарах юм гэж асуух болсон тул бид хөгжүүлэх шат шатны ажлуудаа хийж байгаа минь энэ.

Гэхдээ “Охин төрлөө..,” сэтгүүлийн гол зорилго бол Одонгийн ээжүүдийг дэмжих. Одоо залуу гэр бүлүүд дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөх нь нэг үеэ бодвол харьцангуй ихсэж, уламжлалт амьдралын хэлбэр сэргэж байна. Нийгмээ дагаад залуухан ээжүүд дөрөв төрж, одон зүүх эрхээ Төрийнхөө өмнө эдэлж байгаа нь бахархалтай хэрэг.Гэтэл хороон дээрээ очоод одон авахад бараг л ичдэг. Хэт залуу байгаагаасаа шүү дээ. Яг энэ тал дээр “Охин төрлөө..,” сэтгүүл мэдээллийн зорилтот ажлууд хийж, тэдэнд зориулсан тусгай зөвлөмжүүдийг бэлтгэхэд түлхүү анхаардаг.

-Монгол залуус боломжин дээрээ амьдарч сурч байгаа-

– Таны харж буйгаар Үндэсний үйлдвэрлэгчид төрийн бодлогын хүрээнд асуудлаа нааштайгаар шийдүүлж чадаж байна уу?

Зах зээл хямралтай байгаа хэдий ч манай улсад сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж байгаа нь сайн хэрэг. Төр засгаас энэ тал дээр анхаарч, бодлогоор дэмжих, зээл хөтөлбөрүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ хамруулах зэрэг олон талт арга хэмжээг авч байна. Гэхдээ тэр бодлого, зээлийн хэлбэрүүд хэнд, хэрхэн яаж хүрч байгаа вэ гэдэг нь бүрхэг байгаа. Тэрүүхэндээ л бужигнаад дуусчихдаг зээлийн төслүүд явагдаж байгааг нуух аргагүй.

Танай байгууллага зээл, төслүүдэд хамрагдаж амжсан уу?

– Манай бизнес нэг жил болоогүй гэдэг утгаараа зээл, төслүүдэд хамрагдах боломжгүй байгаа. Гэхдээ зээлд хамрагддаггүй гээд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангуудын үйл ажиллагааг үгүйсгэж болдоггүй. Бидний явуулж буй үйл ажиллагааг илүү бизнес тал руу чиглүүлэх, харилцан санал солилцох, уулзалт зохион байгуулах гэхчлэн ажлуудыг байнга хийдэг.

Манай улсад бизнес эрхлэх боломж залууст хэр нээлттэй байна вэ?

– Монгол залуус боломжин дээрээ амьдарч чаддаг болсон. 2000 оны эхээр асар олон залуус гадагшаа  ажил хийх гээд явсан. Хүний нутагт очоод тодорхой хэмжээний юм сурч ирээд, Монголд бизнес хөгжүүлэх гээд зүтгэж байгаа нь үнэхээр сайн хэрэг. Төрөөс ямар нэгэн зүйл хүсч суух биш, өөрсдөдөө байгаа боломжоо ашиглаад бизнес хөгжүүлэхээр зүтгэж байгаа маш олон залуус байна.

Цаашид брэндээ хэрхэн хөгжүүлэх зорилт тавьж байна?

– Монгол улс олон үндэстэн ястнаас бүрдсэн гэдэг утгаараа хувцас хэрэглэлийн асар баялаг түүхтэй. Үндэстэн ястнуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, ахуй соёл, хүүхдийн өмсгөл зүүсгэл тэргүүтэн өөр өөрийн онцлогтой.

Гэхдээ өнөөдрийн байдлаар Монгол улсад эдгээр 16 үндэстэн ястны хүүхдийн хувцас, дээл тэргүүтнийг нэг дор цогц байдлаар хийж байгаа байгууллага байхгүй. Яг энэ өнцгийг шүүрч авах бодолтойгоор судалгааны ажлаа эхлүүлж, зарим туршилтуудаа хийж эхэлсэн.  Үүнийг хөгжүүлээд, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хэрэглэгчдийн гар дээр тавиад эхлэх нь өөрөө асар өндөр ач холбогдолтой. Үндэстнийхээ хувцас, дээлийг өмсөж өссөн хүүхэд  эх  орноо хэрхэн хайрлах, эцэг эхээ хүндэтгэх, өөрсдийн ахуйн онцлогийг таньж мэдэх  гээд тооцоод баршгүй олон сайн  төлөвшлүүдтэй өсөж өндийнө. Энэ бол Үндэсний баялаг. Эх орондоо хайртай  хүний хийх чин эрмэлзлийн асуудал юм.

– Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Эрчүүд биднээс яагаад холддог вэ?

20575

Эрчүүдийн татагддаг олон чанар бидэнд бий. Өөртөө итгэлтэй байх, сайхан инээмсэглэх, биеэ цэвэр цэмцгэр авч явах гээд бидний сайхан зан  чанарт эрчүүд дуртай байдаг. Харин тэд бидний юунд дургүй байдаг талаар та мэдэхийг хvсэж байна уу? тэгвэл магадгүй жаахан хатуу ч үнэний ортой байж болох доорх зүйлсийг та анхаараад нэг уншаарай.

1.Биендээ арчаагүй байдал.

2.Өөрийгee бусдаас хэт доогуур үнэлж өөрийгөө голдог эмэгтэй.

3.Тэдэнд таалагдах гэж худлаа дүр исгэдэг байдал.

4.Тэд түрэмгий өөрөөр хэлвэл соёлгүй байдал гаргаж буй эмэгтэй.

5.Сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй байх нь бас сайхан санагддаггүй.

6.Эр хүнд тоомжиргүй хандаж байгаад тэд бас дургүй.

7.Гутранги үзэл.

8.Олон муу зуршилтай.

9.Эдийн хэт сонирхолтой.

10.Бүдүүлэг эрээ цээргүй эмэгтэй.

11.Эцэст нь хэт задгай илэн далангүй эмэгтэй…

woman-center.mn

Бизнесийн салбарын бүсгүйчүүд улс төрд ч мөчөөгөө өгөхгүй

Бизнесийн салбарынхан улс төрд орох нь хэвийн үзэгдэл болсон. Сонгуулийн Менежментийн Төвөөс зохион байгуулсан Монгол улсын ТОП50 эмэгтэй улс төрчийг шалгаруулах олон нийтийн санал  асуулгын дүн ч үүнийг нотолж байна. Шилдгийн шилдэг арван эмэгтэй улс төрчөөс гэхэд нэгд жагссан Д.Оюунхорол анхны хувийн сургуулиудын нэг Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулагч билээ. Шилдэг арван тавд жагссан Б.Ундармаа зах зээлд байр сууриа бат олсон “Бишрэлт” группын захирал, С.Одонтуяа “Сентоза” групп ХХК-аар олон жил овоглосон, Д.Сарангэрэл хамгийн ашиг орлоготой хувийн телевиз ТВ5-ийн захирал, Д.Арвин барилгын салбарт цахиур хагалж явсан цөөн эмэгтэйн нэг. “Монос” группын ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг, АПУ трейдинг ХХК-ийн ерөнхий захирал П.Батчимэг, Ньюс агентлагийн захирал Б.Тэмүүлэн, Баянзүрх захын үүсгэн байгуулагч И.Нарантуяа, Монполимет группын ерөнхийлөгч Ц.Гарамжав, “Мөнхийн үсэг” ХХК-ийн Б.Батцэцэг нараар энэхүү жагсаалт үргэлжилнэ. Энэ жилийн шалгаруулалтад багтсан шинэ танилууд болох МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “Уран суварга” ХХК-ийн захирал, НАМЭХ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Уранбилэг, МАН-ын бага хурлын гишүүн Б.Сэмжидмаа, БЗД-ийн 26-р хорооны засаг дарга Б.Нарангаваа нар ч олонд хөзрөө дэлгээгүй бизнесменүүд. МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн Everygood life сүлжээ салоны захирал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүнд жингийн тоглогч билээ.

Б.Ундармаа

download (21)

download (20)

download (19)

download (18)

download (17) download (16) download (15) download (14)

 

 

 

ШИЛДГИЙН ШИЛДЭГ 10 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Oyunhorol said

Сонгуулийн Менежментийн Төвөөс санаачилж, зохион байгуулсан “Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжье” уриатай Монгол Улсын “Шилдэг эмэгтэй улс төрч”-ийг нэрлэх олон нийтийн санал асуулга өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Энэхүү санал асуулгад хамгийн олон саналаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нэгдүгээр байранд орж, Шилдгийн шилдэг эмэгтэй улс төрчөөр тодорсон юм.
ХҮНИЙ ТӨЛӨӨ ТӨРИЙН ТҮШЭЭ
“Монгол эмэгтэй Та монгол түмний амь билээ” гэж Д.Оюунхорол НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар 1000 эмэгтэйн чуулганы индрээс хэлсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн юм. Тэр НАМЭХ-ны тэргүүнээр дөрвөн жил шахам ажиллахдаа үнэхээр л монгол түмний амь болсон эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж, үйл ажлаа чиглүүлж ирсэн. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллахдаа ч хүний төлөө л ажиллажээ. Түүнээс бүр өмнө ажил амьдралын замд хөл тавьсан анхны алхам нь ч шууд утгаараа хүний төлөө л байв. Багаасаа тоонд сонирхолтой, математикийн олимпиадад тогтмол оролцдог байсан Д.Оюунхорол 10 дугаар ангиа алтан медальтай төгссөн учир УБИС-д урилгаар элсэж, 1985 онд математикийн багш мэргэжил эзэмшин 1991 он хүртэл багш хэмээх эрхэм сайхан ажлаа хийсэн юм. “Би түмний хүүхдийг эрдэм номд сургаж, оюуны оломгүй далайд хөлөө олоход нь тэнцүүлж өгье гэсэн итгэл сэтгэлээр багшийн мэргэжлийг сонгосон хүн” хэмээн тэрбээр ярьдаг.
Ардчилал, зах зээл эхэлж, хүн болгон шахам гахай үүрэхээр хилийн дээс алхахад Д.Оюунхорол харин тухайн үедээ илүү эрсдэлтэй ч гэмээр ажлыг барьж авсан. 27 настай цэл залуухан эмэгтэй зах зээлийн шуургыг сөрж, өөртөө даахааргүй том зорилго тавин байж “Отгонтэнгэр” их сургуулийг байгуулсан нь тэр үедээ үнэхээр гайхам үйл явдал байв. Эзэмшсэн мэргэжлийн ид хав, ирээдүй үеийнхний хүсэл тэмүүллийг мэдэрсэн мэдрэмж нь тийм их үйлс эхлүүлж, бүтээн босгох хүч болсон гэж тэрбээр ярьдаг. Эдүгээ 25 настайгаа золгож буй ардчиллын анхны шанг боловсролын салбарт татсан олон шинэ зүйлийн нэг нь “Отгонтэнгэр” их сургууль байв. Д.Оюунхоролд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм дээд шагнал олгоход эрдмийн их өргөөнийх нь хонхон дуу баярлан жингэнэсэн нь лавтайяа.
Д.Оюунхорол яг л аав шигээ сэтгэлтэй, зүтгэлтэй болж төлөвшсөн, тиймдээ ч олон түмний төлөөх ажил үйлст тууштай байх зүг чигтэй өсч хүмүүжсэн нэгэн. Нийгмийн идэвхтэй зүтгэлтний хувиар эвлэл, пионерийн сонгуульт ажилд хүчин зүтгэж, 1989 онд МХЗЭ-ийн ХХ их хуралд төлөөлөгчөөр оролцож, улмаар Эвлэлийн Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож явлаа. “Тэр үеэс л улс орны хэмжээний амьдралыг ямар нэгэн хэмжээгээр бүхэлтгэн харж, Монголын залуучуудын төв штаб болсон байгууллага юу хийх ёстой вэ гэсэн асуулт руу анхаарлаа хандуулж эхэлсэн юм болов уу гэж өнөө бодогддог” хэмээн тэрбээр ярьжээ. 1996 онд улстөрийн сонголтоо хийж, МАН-д элссэн юм. XX зууны Монголыг тусгаар тогтнуулж, ялуулж, мандуулж, хөгжүүлж,бүтээн босгосон МАН тэр үед ялагдсан байсан. Харин үнэт зүйлийг нь дагаж элссэн Д.Оюунхорол өнөөдөр энэ намын хүлээн зөвшөөрөгдсөн лидэр, яах аргагүй үнэлэгдэх нэгэн капитал нь болсон байна. УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшиж өрсөлдөөд намдаа гурван удаа нэг тойргоос суудал авч ирсэн эмэгтэй лидер. Яг энэ шалгуураар түүнийг “бор зүрхээрээ” улстөрийн өндөр амжилт гаргасан гэж үнэлэх хүн олон байдаг. “Бор зүрхээрээ” гэдэг нь эрчүүд давамгайлсан хатуу ширүүн улс төрийн ертөнцөд өөрийнхөөрөө “өндөр” байж чадсанд, бас Завхан нутгийн сонгогчдынхоо итгэлийг бүр гурван удаа хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдсоныг нь үнэлсэн үнэлэмж юм.
Төрийн түшээ байсан цаг мөч бүрээ түмний төлөө зориулж ирсэн учраас түүнийг “нийгмийн салбарын нэрийн хуудас болсон” түшээ гэж бас нэрлэдэг. Нийгмийн салбар гэдэг хүний төлөө салбар. МАН хүнээ дээдэлсэн нам. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намынхаа бодлогыг төрд хэрэгжүүлэхэд үнэхээр үлгэр жишээч үүрэг гүйцэтгэж ирсэн.
Түүний сүүлийн үед санаачилсан хуулиудыг харахад л дандаа нийгэмд хүлээлт үүсгэсэн, дунд, доод шатныхны эрх ашгийг хөндсөн байх жишээтэй. Тухайлбал, 2011 онд “Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан ба дөнгөж өнөөдөр л УИХ хэлэлцэх асуудлынхаа жагсаалтад оруулаад байгаа. Хүүхдийг өмчийн эзэн болгох заалт уг хуульд тусгагдсан нь тун олон хүн, тэр тусмаа эмэгтэйчүүдийн хүсэн хүлээсэн асуудал юм. “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулснаар 4-6 хүүхэд гаргасан эхчүүд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, жил бүр 50, 100 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болсон юм. За тэгээд боловсролын тухай, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыг дэмжих тухай, тэтгэврийн зөрүүг арилгах, хуулийн төсөл гэхчилэн дурдвал уртаас урт жагсаалт гарна. Эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхийн тулд Жэндерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлуулж, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар хууль батлуулсан нь эмэгтэй төрийн түшээ Д.Оюунхоролын хувьд яах аргагүй том амжилт байв.
НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажилласан түүний жилүүдэд эмэгтэйчүүдээ “амь” хэмээн тунхагласан “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” мянган эмэгтэйн чуулга уулзалт, “Бид ч чадна” парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн форум зэрэг нийгэм даяарын сэтгэлийн утсыг хөндсөн олон үйл явдал өрнөсөн. “Эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилгыг хүртэл тэрбээр гаргасан юм. Мөн МАН-ын 27-р их хурлаар намын дүрмийн өөрчлөлт оруулж “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэдгийг баталгаажуулан тусгаж өгсөн нь Д.Оюунхоролын сэтгэл зүтгэлийн илрэл юм.
Тэр УИХ дахь арван нэгэн эмэгтэй гишүүний нэг нь. “Эмэгтэй хүний хувиар нарийн нандин бодлогод анхаарч чаддаг шигээ эрэгтэй улстөрчдөөс ч илүү байж чаддаг” гэж тун саяхан түүнийг үнэлэхийг сонсов. Учир нь 2015 оны төсвийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын ажлын хэсгийг ахалж, улс орны эдийн засгийн бодлогод ёстой л “эрвэлзэж” ажилласан нь тун олон хүний талархлыг хүлээгээд байна.
Ийм л монгол төрийн “дархан түшээ” өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож буй НАМЭХ-ны тэргүүнээр ажиллахдаа эмэгтэйчүүд улстөрд хэрхэн амжилттай замнаж болохын жишээг өөрийн биеэр үлгэрлэн дагуулсан юм. Хүчирхэг, өөрийн гэсэн үнэлэмжтэй , бие даасан эмэгтэйчүүдийг улстөр хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх хөрс суурийг ч хангалттай бий болгож өгсөн. Энэ хорвоогийн эх болсон эмэгтэй хүн бол үнэхээр “МОНГОЛ ТҮМНИЙ АМЬ”. Харин энэ гайхамшигт амь бүрийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж тэмцэж чадах Д.Оюунхорол гишүүн шиг хүчирхэг эмэгтэйчүүд олноороо хэрэгтэй байгаа билээ.
Т.Бүдээхүү

226 кг жинтэй бүсгүй загвар өмсөгч болжээ

АНУ-ын Хавай арлын оршин суугч Лаетития Блейкстоун бүсгүй хэдхэн сарын өмнө 500 фунт буюу ойролцоогоор 226 кг жинтэй байжээ.

24 настай Лаетития Блейкстоун бүсгүй зургаан сарын турш веган хоолны дэглэм барьж 400 фунд жин хаяж чадсан төдийгүй загвар өмсөгч болсон байна.

24 настай бүсгүй зургаан сарын турш веган хоолны дэглэм барьж 400 фунд жин хаяж чадсан төдийгүй загвар өмсөгч болсон байна. Түүний хоолны цэсэнд мах болон сүүн бүтээгдэхүүн огт ордоггүй ажээ. Загвар өмсөгч бүсгүй Лаетития Блейкстоун Австралийн нэгэн загварын агентлагтай гэрээ хийсэн талаар Хонолулу Хералд сонинд нийтэлсэн байна. Бүсгүй баяр ёслолын үеэр их хэмжээний бялуу идэх дуртай байсан төдийгүй өдөрт 5-8 бялууг идэж орхидог байсан талаараа хуучин түүхээ дурсан ярьжээ.

Түлхүүр үг:

Супер ээж, гайхалтай эмэгтэйн амьдралын алтан дүрэм

ca83c9c1c649e42701bd3cff38544b6aӨдөр бүр гэрийн ажилд дарагдаад дээр нь хүүхдүүдээ өсгөх, ар гэрээ авч явах, хайртай хүмүүсээ халамжлах, ажил албаа амжуулах гээд цаг зав хомсхон л байна уу бүсгүйчүүд минь?

Энэ их ажлын хажуугаар, эрүүл мэнд, гоо сайхнаа мартаж хэзээ ч  болохгүй. Тэгвэл бодит байдлыг боломж болгон хувиргадаг, бүгдийг амжуулж, өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй төгс төгөлдөр ээж болох тийм ч хэцүү биш аж. Дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй.

1. Хамгийн гол зүйл мэдээж цаг төлөвлөлт. Цагийг хэрэгтэй, чухал зүйлдээ зарцуулж, амьдралын чинь алтнаас үнэтэй цаг хугацааг хумслах хэрэгцээгүй зүлсээс хол байж, хайртай хүмүүстээ хамгийн их цагийг гаргаж чаддаг бүсгүй гайхалтай байх нь мэдээж.happy-family

2.Өглөөний цайгаа уух нь өдрийн амжилтыг тодорхойлдог гэвэл та итгэх үү? Өглөөг хэрхэн өөдрөг баяр жаргалтай  угтна, тэр эрчээрээ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж өндөр байдаг. Үүний салшгүй нэг хүчин зүйл нь өглөөний цай. Өглөөний цайгаа ганцаараа байсан ч залхууралгүй заавал уух хэрэгтэй. Гэр бүлээрээ тойрч суугаад өглөөний цайгаа бүрэн уугаад, халуун дулаан яриа өрнүүлж, бие биедээ амжилт хүссэн үгс хэлэх, хөгжилтэй зүйлсийн талаар хөөрөлдөх зэрэг нь юугаар ч орлуулашгүй эерэг энергийг өгдөг байна.Happy-Family-at-Table

3.Спортыг зуршил болго. Хичнээн завгүй байсан ч дасгал хөдөлгөөн хийх аль нэг спортын төрлөөр хичээллэхийг албан ажил мэтээр тогтмол хэрэгжүүлж, мөнхийн рашаан олсон мэтээр шунаглан дурла. Учир нь спорт танд урт нас, уужуу тайван зан, өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл, тэсвэр тэвчээр төдийгүй оюун ухааны царааг ч нэмэгдүүлдэг.Гэрийн нөхцөлд хүүхдүүдтэйгээ хамт байхдаа хэрхэн дасгал хийж болохыг дараах бичлэгээс үзээрэй.

4. Сөрөг мэдээлэл цацдаг, сөрөг энэрги түгээдэг, цаг зав хороох, ГАЖ хүмүүжилтэй хүмүүсээс өөрийгээ чөлөөл. Утгагагүй яриа, хов живээр залхааж, хүнд атаархдаг, өөрийнхээ төлөө өөдтэй зүйл хийдэггүй арчаагүй гэж хэлж болохуйц хүмүүс байдаг шүү дээ. Тийм найз нөхдөө өөрчилж, зөвөөр үлгэрлэн дуурайлгаж чадахгүй байвал тэднээс аль болох хол байх нь зөв. Учир нь чиний амьдралын үнэ цэнэтэй зүйлсээс өөрийн дураар хулгайлахыг зөвшөөрч болохгүй шүү дээ.images

5. Ус чандмань эрдэнэ.

Усны хэрэглээг нэмэгдүүл. Өөрөө төдийгүй хайртай хүмүүсийнхээ усны хэрэглээнд үргэлж анхаар. Чандмань эрдэнээс хүртэхийн хирээр хүний бие гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэн гийдэг. Эрүүл амьдралын энгийн бөгөөд хамгийн чухал хэрэглээ гэдгийг байнга сана. Өдөрт 2 литрээс илүү хэмжээгээр ус ууж хэвшээрэй.Drink-Water-All-Day

22380705-health-diet-and-beauty-concept-happy-woman-taking-off-blank-pink-tank-top-or-showing-abs-Stock-PhotoЭцэст нь хэн нэгэнтэй өөрийгээ харьцуулж гутарч суух биш, хэн нэгэнд найдаад хүлээж суух биш, хэзээ нэгэн цагт болно доо гэж хойшлуулах биш яг одооноос өөрчлөлтийг өөрөө эхлүүлж, өөрөө мэдэрч үр дүнг нь үзээрэй.

Энэ бүхэн бол Супер эмэгтэйн, супер ээжийн алтан дүрэм, өдөр тутмын амьдралын хэв маяг, дадал зуршлын салшгүй хэсэг байх ёстой юм байна шүү.

Хайртай хүмүүсийнхээ төлөө, өөрийнхээ төлөө ЭРҮҮЛ амьдралыг цогцлоох эрхэмсэг бүсгүй танд амжилт хүсэе.

Нийтэлсэн: Д.Болор

Эх сурвалж: Онцгой.мн

Эрчүүд ямар эмэгтэйг илүүд үздэг вэ?

Ялдам дүр төрхтэй эмэгтэй ямар ч эрийн сэтгэлийг татдаг.Хэдийгээр эрчүүдэд гоо бүсгүйтэй унтах хүсэл их байдаг боловч амьдрал дээр эхнэрээ болгон авч чаддаггүй. Хэсэг хугацаанд ханиа сонгох гэж байгаа нэрээр олон эмэгтэй хүнтэй зууралдаад авдаг.

Эелдэг, дажгүй, ялдам бүсгүйчүүд тэдэнд хэрэгтэй.
Эрчүүд гадаад төрхөндөө дэндүү их анхаарч, өдрийн талыг толины өмнө эргэлдэж зогсдог бүсгүйчүүдэд дургүй. Тэд будмал маягтай эмэгтэйчүүдэд дуртай байна гэж үгүй шүү дээ. Эрчүүдийн үзэж байгаагаар бол өөрийнхөө гоо үзэсгэлэнд итгэлтэй эмэгтэй өдөржин үс нь арзайчихаагүй байгаа, уруулын будаг минь арилчихаагүй байгаа гэж зөв боддоггүй гэнэ. Мэдээж нүүрээ будаж үсээ гоё засуулахгүй л яахав. Гэхдээ үүнийг хэтрүүлэн хэрэглэж эрчүүдийн дургүйцлийг хүргэх хэрэггүй л байгаа юм. Олонхи эрчүүдийн жинхэнэ байгалийн төрх илүү их татдаг гэнэ.

Монголжингоо эмэгтэй.
Монголоо алдаагүй эмэгтэй хүн гэж манай эрчүүд ярьдаг шүү дээ. Ухаалаг эмэгтэйд ямар ч эр дурладаг Манайхан нэг зүйл рүүгээ хэтэрхий их туйлширдаг хүмүүс. Ухаантай эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй гэх худлаа ойлголт байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ тэд ийм эмэгтэйг хайрлаж хүндэтгэдэг. Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой хоёр эрэгтэй тутмын нэг нь өөрийнхөө хүрээнээс эхнэрээ хайдаг.

Тэнэг эмэгтэйчүүд боловсрол эзэмшээгүй эрэгтэйчүүдийг өөрөөсөө түлхчихдэг.
Тиймээс эмэгтэйчүүдээ хамтрагчаас ухаанаараа давах оролдлогыг өөр дээрээ хийж байгаарай. Гэхдээ түүнээс илүү болохоо түүнд болон бусдад илт илэрхийлж, дарамталж, доромжлох алхам бүү хийгээрэй. Эрчүүд ухаантай ч өөрөөс нь ялимгүй доогуур төвшинд эмэгтэй хүний ухааныг байхыг хүсдэг.

Биеийн галбир ч чухал.
Эмэгтэй хүн заавал туранхай байх ёстой мэтээр ойлгож биеийн жиндээ хэт анхаарал хандуулдаг эмэгтэйчүүд байдаг. Энэ нь зөв боловч удмын тарган хүн байдаг шүү дээ. Тарган эмэгтэйчүүдэд эрчүүдийн дөнгөж 4 хувь нь л дуртай. Харин туранхай эмэгтэйд 8 хувь нь дуртай байдаг. Үлдсэн хувь нь алтан дундаж буюу тарган ч биш туранхай ч биш эмэгтэйд дуртай байдаг аж. Намхан тарган эхнэртэй байхыг хэн ч хүсэхгүй нь лав

Бүсгүйчүүдийн тачаангуй байдал эрчүүдийн хөглөдөг.
Ийм ойлголтонд эрчүүд ч эмэгтэйчүүд ч шал өөр зүйлсийг хамруулдаг. Торон ч юм уу нэвт гэрэлтсэн цамцтай, богино банзалтай эмэгтэйчүүд тачаангуй гэмээр харагддаг ч эрчүүд яг 7 хувь нь л тэднийг тачаангуй гэж үздэг. Харин үлдсэн хувь нь тачаангуй гэдэг ойлголтыг үгээр илэрхийлж чаддаггүй. Тэднийг ухамсар нь л сонирхолтой ч юм шиг гарт баригдахгүй, сэтгэлийг нь давчдуулсан байдлуудыг тачаангуй гэж ялгадаг.

Үнэн хэрэгтээ эрчүүд хайр халамжтай эмэгтэйг хайдаг.
Эмэгтэйчүүдийн зан араншин эрчүүдийн анхаарлыг юунаас ч илүү татдаг аж. Шударга зан бол эрчүүдийн хувьд маш үнэтэй зан чанар. Дуу цөөтэй хэв загварт баригдчихсан эмэгтэйчүүд гурван удаагийн гоо бүсгүй байсан ч хамаагүй, тэдэнтэй байхдаа эрчүүд уйтгарладаг.

Үүнээс гадна нээлттэй, чөлөөтэй харьцаатай эмэгтэй (гэхдээ тийм галзуу биш) Oрондоо ч тийм байх гэж эрчүүд боддог. Өөртөө итгэлтэй байдал. Өөртөө итгэчихсэн эмэгтэйд эрчүүд дургүй. Харин өөртөө итгэлтэй эмэгтэйг тэд хүндэлдэг. Эрчүүдийн хувьд дотоод сэтгэл нь ямар нэгэн хамааралгүй байдаг. Итгэлтэй байдал нь эмэгтэй хүнийг нууцлаг, тачаангуй болгодог. Тийм эмэгтэйд эрчүүд татагдаж түүнийг татахыг эрмэлздэг. Харин өөртөө итгэлгүй эмэгтэйчүүд эрчүүдийн сонирхлыг татдаггүй. Тиймээс л сэтгэл судлаачид эмэгтэйчүүдэд эрчүүдийн дэргэд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй гэж зөвлөдөг.

Хэрэв та түүнд өөрийнхөө харвинг үзүүлээд гоншигоноод байвал тэр таныг маш хурдан тайвшруулахаа больж таны өөнд улам анхаарлаа хандуулах болно.
Нас ахих тусам эмэгтэй хүний гоо сайхны ач холбогдол багасч харин зан аашных нь ач холбогдол улам ихэсдэг. 18-25 насны эрчүүд эмэгтэй хүний тачаангуй байдал, гадаад төрх, ухаан зэрэгт татагддаг. Тэдний хувьд эмэгтэй хүний зан ааш тийм ч чухал биш. Харьцаа голдуу хөнгөхөн, удаан үргэлжилдэггүй. Тэд эмэгтэйчүүдийг байнга сольдог бөгөөд гэрлэлтийн талаар төдийлөн боддоггүй. 25-40 насны эрчүүд. 30-аад насны эрчүүд тачаангуй бүсгүйчүүдийг бус эелдэг, хайр халамжтай эмэгтэйчүүдийг эрж хайдаг. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийнхээ сайн ээжийг хайдаг. 40 наснаас дээш эрчүүд уужуу сэтгэлтэй, цэлмэг ухаантай, халамжтай эмэгтэйчүүдийг үнэлдэг. Тэдний хувьд эмэгтэй хүний гадаад төрх гуравт ордог. Хоёрт нь харилцан ойлголцол, тэвчээртэй байдал ордог байна.