АБСОЛЮТ сургалтын төв Анхан шат + Дунд шатны анги 15% хямдрал зарлалаа

13095883_792774660823855_3515541603243305421_n
Монголын анхдагч гадаад хэлний сургалтын төвүүдийн нэг болох Абсолют төвийг хүүхэд залуус андахгүй сайн мэддэг болсон.  Сургалтын орчин, багш нарын ур чадвар дадлага туршлага, төгсөгчдийн үзүүлсэн амжилт зэргээрээ ялгарч чаддаг тус төв хүүхэд залуусын гадаад хэлний мэдлэгт үнэтэй  хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Тус төв нь

– TOEFL iBT, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтууд
– Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өндөр хөгжилтэй орнуудад 100% тэтгэлгээр суралцуулах шалгалтанд бэлтгэх сургалт
– Цаашид гадаадад тэтгэлгээр суралцах хүсэл зорилготой хүүхэд залуусыг англи хэлний анхан, дунд шатнаас эхлэн TOEFL iBT, IELTS-ийн шалгалтад тусгай хөтөлбөрөөр бэлтгэх сургалтууд
– Байгууллагын захиалгат сургалт
– 100% гадаад багштай яриа дүрэм хосолсон сургалтуудыг тогтмол хичээллүүлж байна.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургалтын хөтөлбөрүүдээс гадна сайн дурын ажлуудыг  байнга зохион байгуулж, мөн  төгсөгчдөө дэмжин байнгын холбоотой ажилладаг Абсолютын хамт олон ээлжит бэлгээ задалж энэ зуны сургалтууддаа хямдрал зарлалаа.   Тухайлбал 2016.05.17-нд эхлэх Анхан шат + Дунд шатны ангидаа элсэлтээ авч байгаа бөгөөд бүртгүүлсэн суралцагчид 15% -ийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.  Дэлхийн хэл болох англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, гадаадын аль ч улсад тэтгэлгээр суралцан өндөр боловсрол эзэмших боломж та бүхний өмнө улам бүр нээгдсээр байна.

Эх сурвалж: www.newsline.mn

Д.Батболд: Солонгосын 10 гаруй их сургуулийн 100 гаруй төрлийн мэргэжлээр суралцахад үнэ төлбөргүй зуучилж байна

Манай оюутан залууст БНСУ-ын их дээд сургуулиудад суралцах сонирхол их болсон. Үүнтэй холбоотойгоор тус улсад суралцахад зуучлах төлбөртэй зуучлалын төвүүд олноороо байгуулагдах болсон. Тэгвэл үүнтэй зэрэгцээд Солонгосын нэр хүндтэй 10 их, дээд сургуульд суралцахад үнэгүй зуучлах төв Монголд анх удаа байгуулагджээ. Ингээд тус зуучлах төвийн захирал буюу Наnol education” компанийн Монгол дахь салбарын захирал Д.Батболдтой ярилцсанаа хүргэе.

-БНСУ-ын их дээд сургуулиудад  үнэгүй зуучилдаг төв байгуулагдсан байна гэхээр нь зориод ирлээ. Сүүлийн үед манай хүүхэд залуус Солонгос улсад суралцах сонирхолтой болсон . Зуучлах төвийнхөө талаар танилцуулна уу?

-Манай төв нь БНСУ-ын “Наnol education” компанийн Монгол дахь албан ёсны салбараар энэ сараас эхэлж үйл ажиллагаа явуулж  байна. Манай оюутан залуус сүүлийн жилүүдэд гадаад их дээд сургуульд ихээр суралцах болсон. Тэр дундаа хамгийн бага зардлаар өндөр боловсролыг БНСУ-аас эзэмших болсон тул улс руу суралцах, явах оюутнууд их болсон. Манай төвийн зорилго бол тус улсад суралцах сонирхолтой оюутан залууст үнэ төлбөргүйгээр туслах. Нэг үгээр,  “Наnol education” компанитай хамтран Солонгос улсын 10 гаруй их дээд сургуульд зуучлах үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс манай төв Солонгост суралцах сонирхолтой залууст үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, зуучлалын болон үйлчилгээний хөлс авахгүй юм.

-Юун түрүүнд асуухад гадаад улсад сурахад зуучилдаг ихэнх байгууллагууд төлбөртэй байдаг. Гэтэл танайх яагаад төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа юм бэ?

-Тиймээ. Гадуур ихэнх зуучлалын төвүүд багадаа 300-700 ам.долларын  зуучлалын хураамж авдаг. Манай төв нь “Наnol education компанийн албан ёсны Монгол дахь салбар бөгөөд бүх зардлыг Солонгосоос зохицуулдаг. Иймээс бид оюутан залуусаас зуучлалын хөлс авах шаардлагагүй юм.

-Солонгосын ямар ямар их дээд сургуулиудад хэчнээн мэргэжлээр зуучлах үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Одоогоор Сөүл хотын болон Сөүл хоттой ойролцоох хотууд, ЁнгнамХунам зэрэг газруудад байрлах 10 гаруй их дээд сургуулиудын 100 гаруй төрлийн мэргэжлээс сонголт хийх боломжтой. Харин зарчмын дагуу тухайн их сургууль болон тухайн мэргэжлийн шаардагдах нөхцөлийг хангаж байвал эдгээр их сургуулиудад ямар ч мэргэжлээр суралцах боломжтой юм. Тиймээс суралцахыг хүсэгч оюутан залуус нь манай төвийн “Наnol”  анкетыг үнэн зөв тодорхой бөглөх хэрэгтэй ба шаардагдах материалыг зөв сайн бүрдүүлсэн тохиолдолд манай “Наnol education” компани хүссэн их сургуультай тохиролцон зуучлах болно.

-Сургуулиудынхаа талаар танилцуулбал?

*Сөүл хоттой ойролцоох: Soongshil university, Seoul Wowens University

*Хотуудад:  Anyang University, Tongwon University, Hanshin University, Hyupsung University

 Чүнчон аймаг:  ​Joongbu University, Soon Chun hyang University

Ённамд байрлах: Pukyong National University, Kyungsung University

Хунамд байрлах: Honam University, Chonbuk National University

гэсэн сургуулиуд одоогоор байгаа.

-Тус улсад суралцах сонирхолтой хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манай төв нь зарчмын дагуу дараах шаардлагыг тавина.

Үүнд:

1. Ямар сургууль төгссөн

2. Сурлагын дүн

3. Нас

4. Эцэг эхийн орлого санхүүгийн холбоотой шаардлага

5. Суралцахыг хүсэгчийн сурах хүсэл тэмүүлэл зэрэг мөн их сургуулиудын тавих шаардлага зэргийг харгалзах учраас манай төвийн Наnol  анкетыг үнэн зөв бөглөх хэрэгтэй ба шаардлагатай материалаа бүрдүүлэн өгвөл бид хүссэн мэргэжлээр нь их сургуулиудад  орж суралцахад туслах болно.

-Тэгэхээр солонгос хэлтэй л бол ямар ч насны ямар ч мэргэжлийн хүмүүс танай төвд хандаж болно гэсэн үг үү. Нас, мэргэжилд хязгаар байх уу?

-Тиймээ. Хандаж болно. Солонгос хэлтэй зохих түвшний шалгалтад тэнцсэн бол магистрантур, докторантурт суралцахад нас харгалздаггүй.  Мөн солонгос хэл сурна гэсэн тохиолдолд нас болон мэргэжил хамаарахгүй. Харин суралцахыг хүсэгч нь нэлээн настай ба солонгос хэл сурах зорилго тодорхойгүй тохиолдолд эсвэл урд нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байсан тохиолдолд хязгаарлагдаж болно.

-Зуучлалын процесс хэрхэн явагддаг вэ?

-Манай төв дээр хүрэлцэн ирж зөвлөгөө авах –>Наnol  анкетыг бөглөх–>Хүссэн их сургуультай хэлэлцэн мэдэгдэх ба 1-2 сургуулийг сонгон зуучлуулагчид санал болгон түүнээс сонголтоо хийх–> шаардлагатай материалыг бүрдүүлж өгөх –>сургалтын төлбөрөө төлөх –>албан ёсны их сургуульд орохыг зөвшөөрсөн урилгыг авах –> Визэнд орох –>Солонгост очих–>Наnol education компани тосох –>Сургуульдаа орох гэсэн процессоор явагдана.

-Тэтгэлгээр суралцах сонирхолтой залуус их байдаг. Ямар нөхцөлд тэтгэлэг олгогдох вэ?

– 1.Наnol  анкетыг болон шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх болон төгссөн сургууль, дүн, суралцахыг хүсэгчийн суралцах хүсэл, эцэг эхийн орлого болон санхүүгийн баримт зэргийг судалж үзээд хамгийн сайн нөхцөлтэй тэтгэлэгт хөтөлбөрийг олгодог  их сургуулиудад өгөх юм.

2.Солонгос хэлний бэлтгэлд явахдаа дүнгийн үнэлгээ сайн бол 30% -100%  хүртэл тэтгэлэг авах боломжтой.

-Тухайн иргэн тус улсад сурах талаарх эцсийн шийд хэзээ гарах вэ?

-Шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлээд сургалтын төлбөрөө төлсөн тохиолдол 1 долоо хоногийн дотор элсэж орох зөвшөөрөл гарах ба визний материалаа сайн бүрдүүлээд 2 долоо хоногийн дотор виз авбал нийт 3-4 долоо хоногийн дотор  Солонгос улсад очиж суралцах боломжтой.

– Өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Миний бие БНСУ-д Магистр хамгаалж, Солонгос улсын хамгийн нэр хүнд бүхий Сөүлийн их сургуульд докторантурт суралцсан. Энэ сараас эхэлж Солонгос улсад суралцах хүсэлтэй оюутан залууст туслах зорилгоор “Наnol education” компанийн Монгол дахь албан ёсны салбарыг байгуулан ажиллаж байна.

Суралцахыг хүссэн оюутан залуус та бүхэнд туршлагаасаа болон Солонгост суралцах талаар зөвлөгөө өгч  туслахад таатай байна.

Эцэст ярилцлага авсан та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

-Танд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье.

Б.Цэцэ

 Эх сурвалж: Шуурхай.мн

72 бага сургууль, цэцэрлэг барих эрх олголоо

bagasurguuliiiКонцессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн Концессын гэрээг “Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-тай шинээр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийн хүрээнд 72 бага сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нарт, өндөр ур чадвартай ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулан тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайдад тус тус даалгахаар боллоо.

Засгийн газар 2 дугаар сарын 18-нд “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн гэрээг байгуулсан боловч концесс эзэмшигч нь гэрээний заалтыг биеүүлээгүй учраас гэрээг цуцалж, концессын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу төслийн эхний ээлжийн санхүүжилтийн 30 хувийг өөрийн харилцах дансанд байршуулж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн болсон Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Шуурхай.мн

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

1_39.jpg.610x259_q85-600x255 (1)

Цагаан үнэний мөрч, цадиг түүхийн гэрч болсон сэтгүүлч мэргэжилдээ би хайртай. Үнэнийг өгүүлж, өрөөлийг ухааруулж, үйл явдлыг түүхчлэн үлдээх эрхэм үүрэг энэ олон мэргэжил дундаас гагцхүү сэтгүүлчдэд л илүү хамааралтай гэдгийг ойлгосон цагаасаа мэргэжлийнхээ түүхэн үүрэг, нийгмийн хариуцлагыг би эрхэм чухалд үзэх болсон билээ.

 

Эрдэмтэн гэсэн болгон эрдэмтэй гэдэгт эргэлзэх цаг ирж. Эргэлзээд зогсохгүй нягтлах цаг болж. Монголчууд “Хар авдарт ном буй Хазгар өвгөнд эрдэм буй” гэлцдэг байв. Одоо цагт “Харвардад сурвал хүнд тооцно Харьд хамгаалбал эрдэмтэнд тооцно” гэх нь холгүй л байна. Тийм ч биз, үгүй ч биз. Хүн болгоны оюуны ай сав өөр өөрийн багтаамжтай болохоор харьд очоод халбага төдий эрдэмтэй ирсэн нь ч бий, энд сураад энгүй ихийг мэдсэн нь ч бий. Үндсэн сэдэв биш учраас үүнийг орхиод үгүүлэх нь:

Эрдэмтдийг төгссөн сургууль, хамгаалсан газраар нь үнэлдэг уламжлал манайд социализмын үеэс тогтож хэвшсэн. “Ай яа яа, тэр чинь Ломоносов төгссөн” гээд чимээгүй болдог байлаа. Тэр үед Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль монголчуудын сурч болох хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг учраас тэгдэг байж. Ер нь ингэж сурсан сургуулиар нь үнэлэх явдал дэлхий даяар тогтсон жишиг байсан. Одоо ч байна. Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн тоонд багтахын төлөө хатуу чанга шүүлтүүрийг давах гэж олон олон сургууль чухам л үгээ хэлж, үсээ үгтээж байна. Гол нь нэр хүнд өөрөө капитал учраас сургуулиуд ийнхүү тэмүүлдэг.

Харин эрдэмтдийн тухайд үнэлэмжийн ямар шалгуур байна вэ? Хаана төгссөн, хамгаалсан нь шалгуур мөн үү гэдэг асуулт гарна. Ямар сургууль төгссөн нь анхаарах хүчин зүйл мөн. Гэхдээ тухайн сургуулийг ямар амжилттайгаар төгсөв гэдэг бүр чухал үзүүлэлт.

Тэгтэл сүүлийн үед илүү шудрага хэмжүүр бас бий болоод байна. Тэр нь технологийн хөгжил даган аливаа мэдээллийг чөлөөтэй эрж хайх, ашиглах боломж бий болсонтой холбоотойгоор тухайн эрдэмтний эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхий даяар хичнээн удаа эшлэв гэдгээр нь эрэмбэлэх болсон явдал юм. Энэ бол туйлын шудрага хэмжүүр. Эрдэм судлалын ажил хийж байгаа хүн хамгийн түрүүнд тухайн сэдвийнхээ судлагдсан байдалд анхаарал хандуулдаг. Хамгийн чухал гэсэн бүтээлүүдийг сонгон эшлэл авдаг. Тийм болохоор эшлэлийн индекс гэдэг ойлголт сүүлийн үед бий болж, хэний бүтээл шинжлэх ухааны эргэлтэд хамгийн ихээр орж дэлхийн хэмжээний эрдэмтэн болж вэ гэдгийг бэлхнээ хэлээд өгдөг болжээ.

Өнөөдөр Tomson Reuters компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Web of Science гэдэг шинжлэх ухааны бүтээлүүдийн эшлэлийн нэгдсэн сан энэ чиглэлдээ толгой цохиж байна. Эдний мэдээллийн санд шинжлэх ухааны 120 мянга гаруй сэтгүүл,эрдэм шинжилгээний 150-иад мянган хурлын материал бий гэдэг. Сонирхоод үзвэл Scopus, Web of Knowledge, Pub Med гэхчлэн эрдэмтдийн эшлэлийн тухай мэдээллийг шинжлэх ухааны салбар тус бүрээр нь ангилан оруулсан иймэрхүү мэдээллийн сангууд олон байна.

Мэдээлэл ийм нээлттэй болсон үед манай ШУА монгол эрдэмтдийнхээ чансааг салбар салбараар нь жилдээ нэг удаа зарладаг болчихвол эрдэмтдийг илүү тэмүүлэлтэй бүтээлч болгомоор санагдана. Ялангуяа ид хийж бүтээх үедээ яваа 40-45-аас доош насны эрдэмтдийн чансааг албан ёсоор тогтоон зарлаж байвал өрсөлдөх чадвар, бүтээлч байдал хавьгүй нэмэгдэнэ дээ.

Хамгийн олон эрдэмтэнтэй салбарын нэг болох анагаах ухааны чиглэлээр монгол эрдэмтдийн эшлэлийн индексийг googlescholar search-ээр хайлт хийж үзэхэд Б.Мөнхбат 824, Ж.Амарсанаа 735, Т.Оюунсүрэн 490, С.Баасанжав 419, Б.Амарсайхан 316 удаа тус тус бүтээл нь эшлэгдсэн амжилтаар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, эрдэм судлалын ажлаас нь энд тэндхийн эрдэмтэн мэргэд эшлэж дээжлэх хэмжээнд хүрсэн хүмүүс. Эдэн дунд гадаадад эрдмийн ажлаа ид хийж буй эрдэмтэд ч байгаа байх, эх орондоо ирээд сурсан судалснаа ард олныхоо төлөө зориулж яваа нь ч байгаа байх. Овог нь содон болохоор Эрүүл мэндийн дэд сайд асан Жазагийн Амарсанааг монгол эрдэмтэд дундаа хоёрт эрэмбэлэгдсэнийг нь мэдээд намтрыг нь зориуд олж үзлээ. Тэрээр Монголдоо уламжлалт анагаах ухааны чиглэлээр дээд сургууль төгсөөд Токиогийн их сургуульд 8 жил суран магистр, доктороо хамгаалж, Харвардын их сургуульд багшилж байсан хүн юмсанж. Дэлхийн шилдэг их дээд сургуулийн нэгийг нь дүүргэж, нөгөөд нь багшлана гэдэг оюуны бяртай, жинхэнэ эрдэмтэн хүний хийх ажил. Түүнийг би улстөрийн өнцгөөс харж өрөөсгөл дүгнэж явсандаа санаа зовлоо. Бид ер нь хүнийг албан тушаалаар нь дүгнээд, үнэн чанартаа өнгө нидэр хоёрыг ялгахдаа тааруухан болж байгаагийн нэг жишээ энэ юм. Зүй нь монгол бахархлын бодит жишээ мөнөөс мөн дөө. Зөвхөн нэг хүнийх нь намтрыг харахад ийм байгаа юм чинь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, өндөр чансаатай болсон бусад эрдэмтдийнх нь талаар тодруулбал сонин байж болох ч энэхүү нийтлэлийн зорилго биш учраас орхив.

Эцэст нь хэлэхэд эрдэмтэн судлаачдын эрэмбийг үнэн зөв тогтоох, судалгааны өгүүлэл, номонд буй хуурамч эшлэл зүүлт, бусдын бүтээлээс хуулсан хулгайлсан хэсгийг илрүүлэх, гадаадад төгссөн нэртэй хуурамч дипломтнуудыг илчлэхэд улс орнууд мэдээллийн харилцааны технологийн ололтыг үр дүнтэй ашиглаж байгааг манайхан анхааралдаа авч, ажил хэрэг болговол эрдэмтдийн чансаа нэмэгдэж, улмаар эрдэм судлалын ажлуудынх нь үр өгөөж дээшлэхсэн билээ.

Сэтгүүлч Б.Галаарид

Эх сурвалж: duuren.mn

Монгол судлалын асуудлаар ярилцав

5078dee254184c12a93e94db0df3245a_x3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Заяабаатар, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо, Олон улсын Монгол судлалын холбооны хүндэт гишүүн, академич Ш.Бира нарыг хүлээн авч уулзан, Монгол судлалын асуудлаар ярилцлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд байлцав.

Уулзалтын эхэнд ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлэхдээ “Монгол судлалын салбарын өнөөгийн байдал өмнөхөө бодоход танигдахын аргагүй хөгжсөн байна. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр өнөөдөр олон чухал арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр дэлхий дахины 48 төвд Монгол судлалыг эрчимтэй хөгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаадын улс оронд хийсэн айлчлалын үеэр Монгол судлалын салбарыг хөгжүүлэх тал дээр хэлэлцэж тохирсон олон ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр бид чамгүй зүйлийг хийсэн. Сүүлийн үед Монгол судлалын салбар залуужиж байгаа бөгөөд цаашид гадаад, дотоодын монголч эрдэмтдийг дэмжих ажлыг улам бүр эрчимжүүлэх хэрэгтэй байна” хэмээв.

Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.Төмөртогоо хэлэхдээ “Төр засгаас сүүлийн үед Монгол судлалыг эрчимтэй дэмжсэний ачаар энэ салбар эрчимтэй сэргэж байна. Тухайлбал Монгол судлалын үндэсний хөтөлбөрийг гаргаж, Монгол судлалын Үндэсний зөвлөл, Монгол судлалыг дэмжих санг тус тус байгуулсан гэх мэт олон ажлыг дурдаж болно.

Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурал ирэх 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдоно. Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх оны наймдугаар сард уг хурлыг зохион байгуулахаар бид төлөвлөн гадаадын Монгол судлалын төвүүдтэй холбогдон ажиллаж байна.

Гэвч хурлыг зохион байгуулахад шаардагдах төсөв мөнгөний асуудал хүндрэлтэй байна. Энэхүү хурал нь Монгол Улсын нэр хүндийг өсгөх, гадаадад сурталчлахад чухал нөлөөтэй арга хэмжээ юм. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулахад хэрэгтэй хөрөнгийг шийдэх асуудалд төр засгаас анхаарлаа хандуулан шийдэж өгнө гэж найдаж байна” хэмээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол судлалын салбар болон Монгол судлалыг хөгжүүлэх зорилго бүхий байгууллага, сангийн бүтэц үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах нь зүйтэйг дурдав. Дэлхийн Монгол судлалын томоохон төвийг Улаанбаатар хотноо байгуулах, энэ чиглэлээр гадаадын улс орны туршлага судлах тал дээр ажиллах хэрэгтэйг онцоллоо. Монгол судлалын салбарыг санхүүжүүлэх хандивын сан байгуулах, санхүүжилтийн бусад эх үүсвэрийг олох арга замыг хайх, энэхүү сангийн хөрөнгийг албан татвараас чөлөөлөх боломжийг судлах хэрэгтэйг мөн дурдлаа.

Ирэх 2016 онд болох Олон улсын Монгол судлалын холбооны 11 дүгээр ээлжит хурлын зохион байгуулалтын ажилд анхаарлаа хандуулахыг Ерөнхийлөгч даалгав. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгө мөнгийг ирэх оны улсын төсөвт оруулах саналаа илгээж шийдүүлэхийг санууллаа.

 

Монгол хэлний тухай хууль өнөөдрөөс хэрэгжинэ

1435711714559338e224cc7

УИХ-аар өнгөрсөн хоёрдугаар сард Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан. Хуулийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм. Хуульд монгол бичгийг хойч үедээ өвлүүлэх үүднээс 2025 оноос хэрэглээг нь нэмэгдүүлэх заалтуудыг тусгаж өгсөн байгаа юм. Түүнээс биш 2025 оноос монгол бичгээр бүх хүн бичиж, уншдаг болох заалтыг оруулаагүй.

Түүнчлэн гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга хуульд туссан.

Нэгд, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд Монгол хэл, уран зохиол, Монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан. Эдгээр сургуулиудад гадаад хэлийг бэлтгэл ангиас нь эхлээд заах боломжтой. Гагцхүү Монгол хэлийг заавал заа гэж байгаа юм байна.

Хоёрт, төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгасан. Төрөөс үнэгүй олгодог албан сургалтаараа хүүхдэд эхлээд төрөлх хэлээ сайн сурсаны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг.

Мөн Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны дараа төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульд тусгасан байгаа.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд хэлний бодлогын зөвлөл ажиллана. Зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож зургаан жилийн хугацаатай томилохоор оруулж өгсөн. Энэ мэт чухал заалтыг Монгол хэлний тухай хуульд тусгасан. Хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Ц.Цацрал

Маркетингийн Менежментийн улсын тавдугаар олимпиад болж байна

Монголын маркетингийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит маркетингийн менежментийн улсын тавдугаар олимпиадыг энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиудад маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнуудын мэдлэгийг шалгах, хөгжүүлэх зорилготой юм. Одоо тав дахь жилдээ зохион байгуулагдаж, 13 сургуулийн 85 оюутан оролцож байна.

Оюутнуудын хувьд энэ олимпиадад оролцох нь оноо нэмэгдэх, ажлын байртай болох зэрэг олон давуу талтай байдаг аж. Учир нь бизнесийн байгууллагууд уг олимпиадад шалгарсан болон оролцсон оюутнуудыг ажилд урих боломж өндөр байдаг.

 

ОХУ ын Элчин сайд Хүмүүлэгийн Их Сургуулийн оюутнуудтай уулзлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Гадаад харилцааны албанаас жил бүр уламжлал болгон Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд болон эрдэмтэн багш нарыг урьж оюутнуудтай ярилцах, туршлага солилцох үйл ажиллагааг явуулдаг билээ.  Энэ удаагийн зочноор ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Азизов Кубарович оролцож “ОХУ-Монгол улсын харилцаа” сэдэвт лекц уншлаа.

ХИС-ийн Орос, орос-англи хэлний багш, орчуулагч, Олон Улсын Харилцааны  ангийн оюутнуудтай Элчин сайд нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг олон сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Ноён элчин сайд хэлэхдээ “Манай хоёр орны  харилцаа улам бүр сайжирч улс төрийн яриа хэлэлцээ өргөжин, соёл урлагийн уламжлалт харилцаа бэхжин, худалдаа эдийн засгийн  болон хамтарсан хөрөнгө оруулалт ч хөгжих хандлагатай байна” гэлээ. Үүний нэг нь Монголын үндэстний мэргэжилтнүүд бэлтгэхэд хамтран ажиллаж ОХУ  их, дээд сургуульд суралцах эрхийг олон зуун оюутанд олгодог. Мөн Оросын бүс нутагт зарим нэг их, дээд сургуульд суралцахад нь тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог талаар ярьлаа. 2015 онд л гэхэд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгээр 550 монгол оюутныг суралцах боломжийг олгохоор болсон байна. Мөн удахгүй болох ОХУ-ын ялалтын баярт Монгол улсаас 70 цэрэг хүндэтгэлийн парадад жагсахаар болсон тухай баяртай мэдээг бидэнд хэлсэн юм.

Лекцын төгсгөлд оюутнууд боловсрол, цахилгаан эрчим хүч, төмөр зам, хурдны автозам зэрэг хоёр орны хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөвийн тухай ихэд сонирхон асууж байлаа.

Боловсролын салбарынхны дунд эрдэм шинжилгээний бага хурлууд болно

New_logo_MonДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ТЕХНОЛОГ, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг 2015-05- 07-нд, ” ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ- ИННОВАЦИ” сэдэвт эрдэм шинжилгээний бага  хурлыг 2015-05- 08-нд тус тус зохион байгуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
БСШУЯ, Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэг,  Монголын Их Дээд Сургуулийн Консоциум,  Боловсролын хүрээлэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Хувийн Их Дээд Сургуулийн Холбоо, ШУТИС, МУИС ,МУБИС, Орхон МУИС , Дархан ХААИС
“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ТЕХНОЛОГ, БАГШИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэх илтгэлүүд:

( 2015-05- 07)
1. Онлайн сургалтын агуулга хөгжүүлсэн арга зүйн
боловсруулалт,туршилт, үр дүн    ШУТИС

2. УУЛ УУРХАЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭСЭН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА            МУИС
3. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙГ ХЭРЭГЛЭХ АСУУДАЛД           МУИС
4.ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНД СУРГАЛТ УДИРДАХ СИСТЕМИЙН ӨГӨГДЛИЙГ АШИГЛАХ ТУРШИЛТ, СУДАЛГАА               ШУТИС
5. MOOC-ыг уламжлалт сургалттай харьцуулсан судалгаа          МУБИС  
6. АСУУДАЛД СУУРИЛСАН  СУРГАЛТАНД ХАМРАГДСАН БАГШ НАРЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА         АШУҮИС
7. БАГШИЙН ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БОЛОВСРОЛЫН  ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЭГ ҮНДЭС БОЛОХ НЬ                   БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН                   СЭЗДС  
8.ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ “БИЕИЙН ТАМИР” ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ               МУБИС, БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН  
9. CDIO SYLLABUS-Т СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ  АРГАЗҮЙН  АСУУДАЛ              АНУ, Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургууль
10. КРЕДИТ СИСТЕМИЙН ТАЛААРХ ОЮУТНУУДЫН ҮНЭЛГЭЭ               МУИС,
11. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАД  ЁСЗҮЙН АГУУЛГЫН АЧ ХОЛБОГДОЛ                СЭЗДС
12. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТАНД  КЕЙС ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХ НЬ             ЭРДЭНЭТИЙН ТИС
14.ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ             ШУТИС МХТС
15.ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН БАГШИЙН ҮҮРГИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА              АШУҮИС, НЭМС
16. МОНГОЛ УЛС ДАХЬ МЭРГЭЖЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БОДЛОГО, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ                МУБИС, НХУС
17. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖИЛ, ТӨЛӨВШЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ                   ШУТИС, ЭХС
19. МОНГОЛЫН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛТ, БЭЛТГЭЛЖИИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЛ.                  Үндэсний БДС
20.  ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БА СУРГАЛТЫН ЦАГИЙН СУДАЛГАА                 УДИРДЛАГЫН АКАДЕМИ
21. ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ БОЛОХ ОЮУТНЫ ТӨЛӨВШЛИЙН АСУУДАЛД БАГШИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ                     УБИС
22. СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ “INTERSHIP-ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТУРШЛАГА, ҮР ДҮН                       ШУТИС, ҮТС
23. МЕХАНТРОНИК ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТАНД CDIO ЗАГВАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БАЙДЛААС                   ШУТИС, МТС, ҮТС
24. ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН МХХТ-ийн ХЭРЭГЛЭЭНД ХАНДАХ ХАНДЛАГЫГ СУДЛАХ НЬ /ШУТИС-ийн жишээн дээр/
26. БАГШИЙН ҮҮРГИЙГ СУДЛАХ НЬ (АШУҮИС-ийн багш нарын жишээн дээр)

” ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ- ИННОВАЦИ” сэдэвт эрдэм шинжилгээний бага  хурлаар хэлэлцэх илтгэлүүд:

(2015- 05- 08 )  
1. СУДЛААЧ ОЮУТНЫГ БЭЛТГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ                            МУИС
2. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА “Энх орчлон” ДЭЭД СУРГУУЛЬ
3. МОНГОЛ УЛСЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН БҮТЭЭЛИЙГ ОЛОН УЛСАД ҮНЭЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА    ШУТИС
4. ОРЧИН ҮЕИЙН НӨХЦӨЛ ДЭХ БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫН НӨЛӨӨЛЛИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛД     МУБИС
5. ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД     ШУТИС-МХТС, БХИС-КСТ
6. ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛЫН СУДАЛГАА          ШУТИС, МХТС
7. МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ШАТАЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛСЭН ТУРШЛАГА, СУРГАМЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД         ШУТИС,
8. ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН САНХҮҮГИЙН БАЙДАЛ, ХЭМЖЛИЙН ЗАГВАР           СЭЗДС
9.ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛД              ТТДС
10. ОЛОН УЛСЫН ТҮВШИНД МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХЭД ТУЛГАРДАГ ЗАРИМ БЭРХШЭЭЛ, ШИЙДВЭРЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ            ХААИС
11. ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗАРИМ АСУУДАЛД            БСШУЯ
12. ДАВТАН СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ, ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭХ            ШУТИС, МТС
13.БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧ  ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА             МУБИС
14. ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ                    МУИС
15. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРХЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ                 МУБИС

Хуралд хэлэлцэх илтгэлийн хөтөлбөртэй танилцаж болох бөгөөд Сонирхсон асуудлыг [email protected]  цахим хаяг болон 96616500 утсаар лавлана уу.

Эх сурвалж: Meds.gov.mn

АНГЛИ ХЭЛИЙГ ЭХ ХЭЛ ШИГЭЭ СУРЦГААЯ!

15 жилийн түүхтэй АБСОЛЮТ төв хаврын шинэ элсэлтээ авч эхэллээ!

  • Та англи хэлийг олон жил судалсан ч дорвитой үр дүнд хүрээгүй, хэлний бэрхшээлтэй өдөр тутам байнга тулгарч байна уу?
  • Англи хэлийг эх хэл шигээ бүрэн төгс эзэмшихийг хүсч байна уу?
  • Гадаадад суралцаж дэлхийн түвшний боловсрол эзэмшмээр байна уу?

АБСОЛЮТ төв энэ асуудалд гарц болгож дараах сургалтуудыг танд санал болгож байна.

Displaying 2015-04-02 ab1 copy.jpgШинэ элсэлтэнд: 

~ TOEFL iBT-ийн үндсэн анги

~ IELTS-ийн үндсэн анги

~ Дунд шатнаас TOEFL iBT-н шалгалтанд бэлтгэх 4 сарын анги

Мөн ерөнхий англи хэлний
~ Анхан шат + Дунд шат  

                ~ Дунд шат+ Гүнзгий шат

Displaying 2015-04-02 Caak copy.jpg

TOEFL, IELTS-н шалгалтын баталгаатай өндөр оноо хэрэгтэй байгаа хүн бүхэн АБСОЛЮТ төвийг зориорой!

“АБСОЛЮТ”-ийн онцлог давуу талууд:

  • TOEFL iBT-н хичээлийг англи хэлний мэргэжлийн америк, олон улсын TESOL зэрэгтэй гадаад багш нар, АНУ-д магистр хамгаалсан, АНУ-д суралцаж TEFL хамгаалсан хамгийн хүчирхэг баг хичээлийг удирдан явуулна.
  • TOEFL iBT, IELTS-ийн шалгалтын төрөлжсөн шилдэг сурах бичгүүд үнэгүй.
    •  TOEFL, IELTS-ийн цогц тестүүдийг өгч оноогоо гаргуулан TOEFL, IELTS-ийн шалгалт өгөх туршлага дадлагатай болох боломж.
  • Орчин үеийн тохилог анги, танхим, лабратори

Displaying 2015-04-02 ab2 copy.jpg

Displaying TOEFL-04-06 copy.jpg

Хаяг: СБД, 8-р хороо, Тусгаар тогтнолын ордон, 108 тоот.

Утас: 328288, 7711-8288.

 https://www.facebook.com/AbsoluteToeflCenter