Хөвсгөлийн газар нутгийг бүхэлд нь лицензгүй талбар болгомоор байна

Монголын Швейцари хэмээгдэх Хөвсгөл аймаг  байгалийн асар их нөөц баялаг, өвөрмөц тогтоц, үзэмж тансагаараа дэлхийд гайхагдаж, бизнесийнхэн болон аялал жуулчлалынхны  анхаарлыг зүй ёсоор татаж байна. Иймээс ч сүүлийн хорь гаруй жилийн турш хувийн олз ашгийн төлөө энэ сайхан онгон дагшин нутаг руу улайран дайрах гадаад, дотоодын доншуур наймаачдын цуваа тасарсангүй.

Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийд 22 дугаарт бичигддэг бол амьдарлыг тэтгэгч тэрхүү  нөөцийн 70 хувь нь Хөвсгөлд бий. Энэ утгаараа Хөвсгөл аймаг нь монголчуудын ирээдүйг тодорхойлдог онцлогтой.

Өдгөө дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны усаар гачигдаж, өдөр бүр 30 гаруй мянган хүүхэд усны хомдолоос үүссэн өвчин эмгэгт нэрвэгдэн хорвоог орхин одож буй гамшигт үзэгдэл цаашдаа ч улам хүндрэх төлөвтэй байна. Судлаачид нэлээд хэдэн жилийн өмнөөс бас Монголын цэвэр усны нөөц ойрын үед шавхагдаж хүндхэн нөхцөлтэй нүүр тулна гэдгийг хэлж байгаа билээ. Цэвэр усаар гачигдах гамшигт үзэгдэл  монголчуудыг тойрохгүй, дайрч өнгөрөх магадлал  сүүлийн үед эх байгалиа сүйтгэсэн уул уурхайн эздийн зэрлэг авир араншингаас бүр тод харагдаж байна.

 

Кек Су Гуль буюу Хөх устай нуур гэдэг  түрэг үгнээс гаралтай  Хөвсгөл нуурыг мэдэхгүй Монгол хүн бүү хэл гадаадын иргэд ховор юм.  Хөвсгөл нуур нь тус аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сумын нутгийг дамнан тогтсон, усны нөөцөөрөө дэлхийд эхний 14-т багтдаг,  39  км-ын өргөнтэй, 133 км урт, нийтдээ 2760 километр квадрат талбай бүхий хамгийн цэнгэг устай нуур.  Өөрөөр хэлбэл байгаль эхээс монголчууд бидэнд заяасан хосгүй үнэт чандмань эрдэнэ юм. Энд 46 гол мөрөн цутгаж, ганцхан Эгийн гадагшаа урсан гардаг бөгөөд нуурын уснаа 12 зүйлийн загас амьдардаг. Усны гүн нь 262.3 метр. Хадан хүй, Модон хүй, Бага хүй, Далай хүй гэсэн дөрвөн аралтай Хөвсгөл нуур нь Байгаль нууртай хүйн холбоотой.  Хэрвээ Хөвсгөл нуурыг бохирдуулвал Байгаль нуур ч бохирдох аюултай гэсэн үг. Тиймээс Хөвсгөлийг хамгаалах асуудал нь зөвхөн монголчууд төдийгүй хөрш зэргэлдээ ОХУ, цаашлаад дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

 

Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт ашигт малтмалын нийт 3326 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагийн 1630 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Тэдгээр тусгай зөвшөөрлийн 50 гаруй хувь нь Хятадын  дангаар болон хамтарсан компаниудын мэдэлд ороод байна. Энэ нь цөөхөн монголчуудад  арай ахадсан  тоо  бөгөөд  хэрэв үр ашгийг нь өөрсөддөө ашигтайгаар зарцуулвал  хэдэн зуун жилийн турш дан ганц уул уурхайн баялгаар тэжээгдэх том боломж гэлтэй. Гэхдээ зөвхөн уул уурхайг шүтээд нэмэргүйг манай иргэд  сүүлийн үед сайтар мэдэрч байна.

Газар доорх алт эрдэнэсийг нь ухаж аваад нөхөн сэргээлт хийлгүй хаяж явдаг, хийлээ гэхэд  бэрдийн нүдийг гурилаар хуурахыг үлгэр эсгэн хуураад өнгөрдөг  харийнхантай нийлсэн эрх мэдэлтнүүд  сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуур, энэ нуурт цутгадаг олон гол мөрний ай савд аюул занал учруулдаг болжээ. Байгаль орчноо унаган төрхөөр нь авч үлдэх гэсэн нутгийн иргэдийн тэмцэл хөдөлдөөн ч тасралтгүй үргэлжилсээр байгаа аж. Саяхан тус аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг буюу Дэлгэр мөрний хөвөө, Нүүрстэйн ам хэмээн газарт  860 га-д нүүрсний ордыг 30 жил ашиглахаар бүх техник хэрэгсэлтэйгээ ирж буусан “Black Rock” компанийн хууль бус ажиллагааг илчилсэн нутгийн иргэд бөөнөөрөө цуглан жагсаж уурхайн талбайгаас нь хөөж явуулсан байна. Энэ нь иргэдийн хувьд томоохон ялалт, дараа дараагийн шуналтангуудад хатуу сануулга боллоо. Гэхдээ урьд нь хэчнээн тэмцээд хүч хүрээгүй эрх баригчдын хууль бус шийдвэрүүд одоо болтол хэвээрээ, зарим нь эсэргүүцэлтээ тулгаран хэрэгжэлгүй бичиг цаасны хог болоод хэвтэж байна.

 

2011, 2013 онуудад Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тус аймгийн 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутагт хайгуул, олборлолт явуулахыг хориглосон тогтоол гаргаж, өнгөрсөн оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийг хэлэлцэхдээ “50 дугаар өргөрөгөөс урагш талбайд  геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж заасан  нь уг өргөрөгөөс урагш ашигт малтмал ухаж болох логик утгатай бөгөөд энэ маргаан бас эцэслэн шийдэгдсэнгүй.

 

Иргэний байгууллагууд Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглах лицензтэй компаниудын лицензийг  шүүхээр цуцлуулах тэмцэлээ үргэжлүүлэн, Хөвсгөл нуур болон ойн сангаа хамгаалах олон төрлийн ажил зохион байгуулж байна. Энд “Талст маргад” компанийн хайгуулын 6 лиценз, ашиглалтын гурван лиценз, “Сутайхэнцо” компанийн ашиглалтын нэг лиценз байгаа юм.

 

Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Социализмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийж, Хөвсгөлийн ай савд хорь орчим ордын нийт 1.6 тэрбум гаруй тоннын нөөц  илрүүлсэн нь өдгөө Төв Азидаа томоохонд тооцогдож байна. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Манхан уулын орд нь нэлээд том ордог. Энэхүү орд нь Хөвсгөл нуурт Бүрэнхааны ордоос хамаагүй ойрхон юм. Түүнчлэн Алаг-Эрдэнэ сумын нутаг  дахь Онгилог, Жанхайн давааны ордууд нь  фосфоритын 1.5 тэрбум тоннын нөөцтэй.

2007 оноос Австралийн хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Хургатай хайрхан” компанид тус аймгийн Цэцэрлэг сумын Овоот гэдэг газарт нүүрсний 9436 гектор талбайн хайгуулын лиценз олгосон бөгөөд энэ нь Могойн голын нүүрсний уурхайн талбайтай давхцаж баахан маргаан  үүссэн боловч эрх баригчид үүнийг зөв зохистойгоор шийдэж чадсангүй. Асуудлыг шударгаар шийдээгүй нь цаанаа бас хэсэг бүлэг хүмүүсийн хувийн нөлөөлөл, тэдний давхар сонирхол ноёлсон байлаа. Хачирхалтай нь энд байгаль орчны үнэлгээ ч хийгдээгүй байхад дарга нар яаран ум хумгүй шийджээ. Ингээд 2012 оны зунаас эхлэн Эрдэнэт-Овоотын чиглэлд төмөр зам барих шийдвэр гарч, концессийн гэрээ, тусгай зөвшөөрлүүд шуударсан юм. Уг нь энэ чиглэлд төмөр зам тавих асуудал улсын хэмжээний төмөр замын бодлого, төлөвлөлтөнд огт тусгагдаагүй байхад тийнхүү шийдэж,  концессийн гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр шууд хийхээр  болсон зэрэг эргэлзээтэй, илэрхий хууль бус юм зөндөө байв. Иймээс нутгийн иргэд тэвчихээ больж, тэмцэлээ улам идэвхжүүлсэн боловч гачлантай нь манай дарга нартай үгсэж найрсан Хятад эздийн “Галт тэрэг” нэгэнт хөдөлж, тэдний “Нэг зам-Нэг бүс” хэмээх суртал ухуулга цас шиг дарж орхив. Харин өнгөрсөн оноос УИХ-ын дарга М.Энхболд зэрэг зарим томчууд нь хөвсгөлчүүдийн уур бухимдлыг бага ч атугай намжаахын тулд “Хөвсгөл нуурыг Төрийн тахилгатай болгоно” гэдэг болжээ. Мухар сүсэг зонхилсон, дээр нь үе удмаараа билэгдлийн ёс зүйгээр хүмүүжсэн монголчуудыг иймэрхүү аар саар юмаар аргалах шиг амархан юм үгүй л дээ.

 

Ер нь альч  өнцгөөс  харахад Хөвсгөл аймгийн газар нутгийг 50 дугаар өргөрөгөөс хойш, урагш гэлгүйгээр бүхэлд нь дархалж, бүхлээр нь хайгуул, ашиглалтын ямар ч лицензгүй талбар болгох нь хойч үеийнхэнд илүү чухал ач тустай үйл хэрэг болоод байна. Иймээс дээрх концессийн гэрээ болон бүх тусгай зөвшөөрлүүдийг цөмийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ингэж чадвал “Хөвсгөл нуурын Төрийн тахилга” энээ тэрээ гэсэн нүглийн нүдийг гурилаар хуурах үлгэр “жаргаж” зон олны нуруу тэнийх ажээ.

 

Б.Баяр Шуурхай.мн 

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -40…-45 хэм, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35…-40 хэм, тал хээрийн нутгаар -28..-33 хэм, Алтайн өвөр болон өмнөд говиор -19..-24 хэм хүрч чангарах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Энэ сарын 15-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа 16-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Таван орны аялал жуучлалын зөвлөлдөх хурал боллоо

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны урилгаар энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал  жуулчлалын товчоо, ОХУ-ын Өвөр Байгаль хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яам,  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын товчоо, ОХУ –ын Эрхүү мужийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран гурав дахь удаагийн “Монгол, Орос, Хятад гурван улсын таван орны аялал жуулчлалыг зохицуулах хурал”-ыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, ОХУ-ын төлөөлөгчдийг төлөөлж Зайбайкальск районы Аялал жуулчлалын газрын дарга ноён Тутов Антон Витальевич нар үг хэлсэн бөгөөд БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “Монголын улсын Цайны замын дагуух аялал жуулчлалын  танилцуулга”  сэдэвт илтгэл, “БНХАУ-ын Цайны замын аялал жуулчлалын талаар хэрэгжүүлж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлууд” сэдэвт илтгэлийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга ноён Жин Жиа Нин, Цайны замын аялал жуулчлал ба Улаанбаатар хотын аялал жуулчлал” сэдэвт илтгэлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, “Иркутскийн цайны замын аялал жуулчлал” илтгэл  “Time of Wanderings” компанийн ерөнхий захирал хатагтай Ерошенко Людмила Владимировна, “Их цайны замын Буриад” илтгэл Буриадын аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Дмитриев Вячеслав Викторович, “Цайны зам ба Улаан-Үүдийн аялал жуулчлал” илтгэл Улаан-Үүдийн   аялал жуулчлалын олон нийтийн зөвлөлийн гишүүн Жалсараева Баярмаа- Рада нар дээрх сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, харилцан санал солилцсон үр дүнтэй  зөвлөлдөх уулзалтыг  зохион байгууллаа.

Энэхүү хурал нь жил бүр Монгол, Орос, Хятад бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эртний уламжлалт “Цайны зам” соёлыг түгээх, бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, хоёр хөрштэйгээ хамтран үндэстэн дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх, гурван улсын болон Евро-Азийн аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгон дэлхийн зах зээлд гаргах, хил орчмын худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хоёр их хөршийн хооронд “гүүр” болох зорилготой зохион байгуулагдаж байгаа юм.

Хурлаар талууд 2015 оны хурлын протоколын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хамтран ажиллах зорилго болон тодорхой саналыг судалж, асуудлуудыг хэлэлцэж тохиролцсон  бөгөөд Монгол Улс, Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын таван орны аялал жуулчлалын зөвлөлдөх хурлын 2016 оны протоколд гарын үсэг зурлаа.

Энэ сарын 15-наас эхлэн дэлхий 15 хоног харанхуй байна


Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 29-нийг хүртэл манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй харанхуй байна гэж Америкийн сансар судлалын НАСА агентлаг урьдчилан анхааруулсан байна. NASA-гийн сансар судлаачид арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болно гэж мэдээлжээ.

NASA агентлагийн тэргүүн Чарльз Болден Цагаан ордонд танилцуулсан 1000 хуудас баримт бичигтээ энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой гэсэн байна. Тэдний үзэж байгаагаар бол энэ үед Сугар, Бархасбадь гараг өөр хоорондоо зөвхөн нэг градусын зөрүүтэй зэрэгцээ байрлалд орох юм байна. Сугар гараг, Бархасбадь гарагийн баруун өмнө талд байрлаж түүнээс 10 дахин илүү тод гэрэлтэх гэнэ. Сугар гарагийн энэ гэрэл Бархасбадь гараг дээрх хийг өдөөж, ингэснээр Бархасбадь сөрөг үйлдэл үзүүлэн сансарт их хэмжээний ус төрөгч ялгаруулах юм байна.

Энэ устөрөгч өглөөний 02:50 цагаас эхлэн наранд нөлөөлж гадаргуу дээр нь хүчтэй дэлбэрэлт үүсгэснээс халуун нь Кельвиний хэмжүүрээр 9000 градус хүрэх гэнэ. /Ерийн үед нарны гадаргуу дээр Кельвины хэмжүүрээр 5778 градус буюу Цельсийн 5505 градус байдаг/.

Нар ч гэсэн энэ их тэсрэлтийг намжаах оролдлого хийж өөрийнхөө халууныг нэмснээр гэрэл нь цэнхэр болох юм байна. Ийнхүү нар хэвийн дулаан, хэвийн гэрэлтэй болтол  14 хоног үргэлжилж энэ хугацаанд нарны гэрэл бүдгэрч манай дэлхий харанхуйлна гэж танилцуулгад бичжээ. Болден АНУ-ын ерөнхийлөгчийн  захиргааныхныг оролцуулсан бага хурал дээр “Нар хиртэхээс илүү ямар нэгэн аймшигт үр дагавар гарахгүй. Энэ бол зүгээр л Аляскад өвөл ямар байдаг билээ, яг түүн шиг байх болно” гэсэн байна.

Болден харин гарч болох ганц муу үр дагаврыг талархлын өдрийн дараах “хар баасан гараг” шиг л юм болж мэднэ гэж хошигножээ. Эрчим хүчнийхэнд их ачаалал ирэх мэдээж….. хэмээн  anonymousmags.com сайтад бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Мод ба Амьдрал

Модон байшин, модон хашаа, модон жорлон, мод түлээ гэх мэтээр монголчууд бидний модны хэрэглээ мондохгүй. Ширээ, сандал, хоолны савх, шүдний чигчлүүр, ном, дэвтрийн цаас, сав баглаа гээд олон зүйлийг модоор хийдэг. Харахад мод биш боловч гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зүйлсийн заримыг ч модноос гарган авчээ. Модыг байгалийн ээж гэсэн үг байдаг. Хүнээс гадна өчүүхэн өтнөөс эхлээд аварга баавгай хүртэл модон дунд амьдарч байна. Гэвч бидний дунд ойн инженер, ой судлаач, мод үржүүлгийн ажилтнаасаа модны хулгайч, мод түймэрдэгч нь хавьгүй олон санагдана. Тэгэхээр төдөлгүй “модгүй болох муухай зүүд” тарчлаахыг таашгүй.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба шийдвэр

Лаосын улаан модон ширээн дээр тухлагч 76 маань “Урт нэртэй” хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-аа хэрэгжүүлэх гэж хэрэлдсээр 6 жилийг үдэж байна. Харин энэ хугацаанд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болгох сайшаалт санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигдав. Энэ жилийн зарлигт өдрөөр Ерөнхийлөгчид хамгийн ойр хүмүүс болох түүний Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ялалтын ойг бэлгэдэн 70 ширхэг монос суулгалаа. Ийм жишгээр иргэд, байгууллагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд уул, Туул голын сав газар, аймаг, сумын төвүүдэд нялх моддын тоог нэмжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Мод ба цөлжилт

Аймаг, дүүргүүдийн төлөөлөл болсон 300 орчим залуу, бас ахмадуудаас бүрдсэн эко баг мод тарих өдрийг Дорнын говьд өнгөрүүлэхээр “Приусын цуваа” үүсгэжээ. Ирж буцахын 1000 орчим километрийн урт аяныг туулж, 2000 ширхэг буйлс суулгах тэдний эгнээнд манай Tur.mnсайтын сэтгүүлчид ч нэгдлээ. Сумын төв, төмөр замын өртөө, портероор адуу хариулагч, мотоциклоор үхэр туугчдыг цонхоор харан давхиулсаар оройн хэрд Сайншанд хотын барааг харав. Гэвч биднийг Догшин хутагтын нутаг догшин салхиар алгадаж, бас догшин бороогоор ороолгож угтлаа. Залуус л болсон хойно нимгэн, дэгжин хувцастай нь олон. Азаар “Хамрын хийд”-ийн ойролцоо хоноглох гэрүүд бэлдсэн нь аминд орсон юм. Нүд, чихгүй шамарга маргаашийн ажилд түгшүүр зарлах нь тэр. Машинаас буусан нь гэрээ олох гэж, гэрээс гарсан нь машинаа олох гэж төөрч будилсаар нэлээн оройхон төвхнөж, амарлаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба залуус

Говийн ааш, хаврын авир үзээгүй хүндээ бэрх билээ. Ийм нөхцөлд зохион байгуулагчид хөтөлбөрийнхөө тал хэсгийг “delete”-ээд эрхэт тэнгэрийн тааллыг харзнав. Өчигдөр ирсэн хар замыг маань элсээр хучсан нь шуурга, цөлжилт хоёрын шөнийн явдал ажээ. Говь нутагт мод тарьж, цөлжилттэй тэмцэхийн шалтгааныг ийнхүү нүдээр үзэж, биеэр мэдэрсэн залуус зорьсон ажилдаа орохоор шулуудав.

Сайншанд хотоос “Хамрын хийд” явах замд 30 га газрыг моджуулахаар орон нутгийн удирдлагууд шийдвэрлэжээ. Биднийг очиход энэ талбайд Дорноговь аймгийнхан 10000 мод суулгасан байв. Элсэн далайд модон дусал нэмж, манай бүрэлдэхүүн 2000 ширхэг буйлс суулгалаа. Залуусдаа урам хайрламаар санагдав. Яагаад гэвэл энэ ажлыг “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын залуус санаачилж, Өвөр Монголын Шилийн гол аймгийн “Тулга” холбооны залуус үрслэгээ бэлэглэж, Дорноговь нутгийн”Эрхэм анд” нэгдлийн залуусын урилгаар “Монголын эко машины холбоо”-ны приустэй залуусын хамт, 247 группийн залуус хүч нэмэн очсон юм билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Мод ба арчилгаа

Мод тарих сайн ажил боловч модоо арчлах нь чухал ажил гэдэг. Бид сурагч байхаасаа бишгүй л мод суулгаж байлаа. Даанч ургасан нь ховор. Арчилгаа, усалгаагүйгээс бяцхан моддын олонх нь үхэр, ямаа, хүүхэд, нохойн хөлд үрэгддэг байсныг одоо бодоход харамсам. Харин Дорноговийнхон үүнийг мэдэж, төлөвлөж байгаа нь сайшаалтай. Тус аймгийн ИТХ-ын дарга Ганбаатартай уулзахад: “Бид энд 30 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байна. Энэ жил 160 сая төгрөгийн төсөв тавиад, хашаажуулаад, худаг ус гаргалаа. Манай нутаг говь, хээрийн бүсэд оршдог учраас ойн анги байдаггүй. Тиймээс ИТХ-аас цэцэрлэгийн усалгаа, арчилгааг хариуцах 2 орон тоог баталлаа” гэсэнд манай залуус баяртай байлаа.

109,5 мянган ам километр нутагтай энэ аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг, гадаргын усны нөөц бараг үгүй ийм нутагт модны арчилгаа гэдэг “инкуваторт байгаа хүүхдийнхтэй ойролцоо” байхаар төсөөлөгдөж билээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

 

Мод ба ирээдүй

Нийгэмд хайрыг түгээгч, нутаг нутгийн залуусын суулгасан “нярай” моддын дэргэд “Дорноговийн Симба” хамтлаг ая дуу өргөж, “Саран хөхөө” театрынхан Д.Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-аар тэнгэр, газраа баясгав. Приусын цуваа бүхий эко аяны үйлсээр МҮОНТВ-ийн “Өглөө” хөтөлбөрийн уран бүтээлчид “Замд гаръя” нэвтрүүлэг бэлдэж, “Сolumn” продакшныхан “Хайрын төгөл” баримтат кино бүтээхээр дөрөө харшуулжээ. Сайн үйлсийг сайн үйлстнүүд ч дэмждэг юм байна. “Талх чихэр” компани “Franch baggete” брендийн талх болон 5 төрлийн “Тачи” жигнэмгээ залуусын өглөөний цайнд хандивласан бол “Ноён уул-Эрдэнэ”, “Алтан жолоо” группүүд гарын бэлэг, бүтээгдэхүүний дээжээрээ ч дэмжжээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарихаар очсон залуусын нэгэн удаагийн хоёр өдрийн ажил өндөрлөв. “Мод тайрдаг биш мод тарьдаг залуус”-ын хүсэл, мөрөөдлийг тээсэн бяцхан суулгац тэнгэрт тэмүүлэх цаг асуй. Хань, хүү, охиныхоо нэрийн өмнөөс суулгасан буйлсын төгөл бороо үнэртсэн Дорнын говьд өнөржин үржих буй заа.

Сэтгүүлч НАЙМАНЗУУ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба албан даалгавар гаргалаа

shiilegdambaХээрийн түймэр Зүүн аймгуудын арав гаруй сумдын нутгийг хамарч байгаа нь эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод ажиллаж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр байна.

Иймд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай зохицуулах, гэнэтийн өвчлөл, тохиолдлын үед газар дээр нь тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах,зэрэг хэд хэдэн асуудалд чиглэгдсэн Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар гарлаа.

Энэ сарын 6-нд МУГЖ С.Жавхлан нар ”Ёс зүйтэй уулзалт” хийнэ

javhlanhuralhevleliin “Гал үндэстэн холбоо”, “Хамаг монгол төсөл”, “ДМ” нэгдэлийн төлөөлөгчид мэдээлэл хийлээ. Тэд төрийн өндөрлөгүүд сонгууль болоход түмэн олнийг дууддаг, тэр бүхэнд нь түмэн олон очдог. Гэтэл ард түмэн бид нэг удаа тэднийг дуудсан боловч тэд ирсэнгүй.  Харин тэднийг ёс зүйгүй байна гэсэн шүүмжлэлийг авчээ.

Тиймээс “Ёс зүйтэй″ уулзалтыг энэ сарын 06-ны өдөр хийхээр болсноо мэдэгдлээ. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад айлчлал хийж байхдаа үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн мэдээллийг тодруулах мөн төрийн тэргүүн шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэсэн дүгнэлтийг “ДМ” нэгдэлд мэдээллэсэнтэй холбогдуулж тодруулга авах гэнэ.

Тиймээс энэ халз мэтгэлцээн болох уулзалтад хүн бүр оролцоход нээлттэй гэнэ.

Шуурхай.мн

МОД ТАРИХ ҮЙЛСЭД ЗОРИУЛЖ ӨВӨРМОНГОЛ ХҮҮХДҮҮД ХАНДИВ ИЛГЭЭСЭЭР БАЙНА.

11096404_840629192678843_6376120892395896465_nМанай улсад 2000 оноос эхлэн  хэрэгжсээр байгаа цөлжилттэй тэмцэж, Монгол орноо ойжуулах зорилготой”БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” -ы үйл ажиллагааг Өвөрмонголчууд дэмжиж хошуу болгондоо тус аяны салбарыг байгуулан ажиллаж эхэлжээ.

Улаанхад аймгийн Ар Хорчин хошууны “ЧАВГА” Монгол бага сургуулийн 6 дугаар ангийн сурагчид санаачлан Монголын цөлжилтийн эсрэг мод тарихад мөнгө цуглуулахын сацуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд шинэ хувцас хандивлах ажлыг сургууль дээрээ зохион байгууллаа. Тэд 1000 гаран шинэ хувцаснууд, 316.7 юань цуглуулжээ.11000590_840629399345489_3323071309105056609_n

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулсан зоосон мөнгөө хүртэл хандивласан байна.  Мөн Өвөрмонголын бусад аймаг хотуудаас олон хүн “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-д  нэгдэн хандив өргөсөөр байгаа бөгөөд тухайлбал Улаанхад аймгийн Саран 100 юань, Баяннуур аймгийн Туяа 500 юаныг тус тус хандивлажээ.

 Монгол орны цөлжилтөнд санаа зовнин гар бие оролцож байгаа Өвөрмонгол хүүхдүүд Монголд амьдарч байгаа үе тэнгийнхэндээ шинэ хувцаснуудыг илгээн сайхан сэтгэлийн гараа сунгаж байна.    “Чавга” Монгол бага сургуулийн сурагчдын хандивласан хувцаснуудыг Дундговь аймгийн Сайнцагаан, Өндөршил сумын хүүхдүүдэд илгээхээр болсон байна.  Тус аяны зохион байгуулагчид “Элэг нэгт хөөрхөн Монгол дүү нартаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы ах эгч нар нь маш их баярлаж байгаагаа уламжилж байна. Эх дэлхийн зүрх нь болсон Монгол орны цөлжилтийн эсрэг хамтран тэмцэхээр санаа шулуудсан  Өвөрмонгол ахан дүүстээ  баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Өвөрмонголчуудын хандивласан мөнгөөр 5 дугаар сарын 15-аас 7 дугаар сарын 1 хүртэл мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

11127513_840629182678844_3023848819662985200_n

10475834_840629236012172_9057232248170065369_n

11133727_840629186012177_1971876768856828349_nOntsgoi.mn

Улаан лооль эрчүүдэд онцгой хэрэгтэй хүнс

tomatoАнзааргагүй явахад улаан лооль эрчүүдэд тун хэрэгтэй хүнс байдаг гэнэ. Учир нь улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ.

Улаан лоолийг улааруулан боловсруулдаг Ликопин (Lycopene) гэх бодис эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Ликопин бодис эр бэлгийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг боловч үр тогтоох чадваргүй эсийн тоог бууруулах нөлөө үзүүлдэг болох нь ажиглагдсан тухай эрдэмтэд мэдэгдсэн байна. Эрдэмтэд өнгөрсөн хугацаанп эрдэм шинжилгээний 12 бүтээлд харьцуулсан судалгаа хийж эл сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Британийн үргүйдлийн эмчилгээг дэмжих “Infertility Network” байгууллага эмчилгээ хийлгэж буй эрчүүдэд нэг жилийн турш Ликопины хэрэгцээг хангах эмчилгээ хийсний дараа тэдний үр тогтоох чадвар нэмэгдэх эсэхийг туршиж үзэхээр болсон байна. Зарим судалгаагаар Ликопин нь түрүү булчирхайн өвчин эмгэгт сайн бөгөөд үрэвсэл, хорт хавдрын явцыг удаашруулдаг болохыг судлан тогтоосон байдаг аж.