П.Анужин: П үсгээр эхэлсэн хараалыг Монгол үгийн сангаас хөөе

596c5398487596113325207d0ba4fea7_1464143119

Их бага, хэлтэй хэлгүй, боловсролтой боловсролгүй “пэ” гэх таван үсэгтэй орос үгийг амны уншлага болгожээ бид. Маань мэгзэм мэт байнга дуудах энэ үгийн утгыг гарвал угаар нь мэддэг хэлтэнгүүд хараал болгон нэг хэлж байгаа байх. Нөгөө дийлэнхи нь юу хэлж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л шүршиж яваа. Орос хэлийг гадарлахгүй нэгэнд утга юмыг нь орчуулаад юу хэлээд явааг нь хэлээд өгмөөр. Монгол хүн лав эх хэл дээрээ ингэж хараахгүй нь лав! Улс орон даяараа зүрх, тархинаас тээр дор орших, дорд далдын үгийг үг бүрийн голд шахуу хавчуулаад дуудаж тунхаглаад байхаар юу болох вэ?!! Аливаа хүний үгийн сангаар олон зүйлийг хэмжиж болох мэт, үгийн сан бол тухайн хүний намтар гарвал, өсч тэлж, хүмүүжиж төлөвшсөн орчныг тэр чигт нь багтаан илтгэж байдаг жүжиггүй тусгал. Үгийн хүч боджин биелдгийг өвөг дээдэс минь “Амны бэлгээс ашдын бэлгэ” хэмээн захиж үлдээснийг саная! Муу, муухай үгсийг хичээнгүйлэн үгийн сангаасаа хөөе! Болж бүтэж буйгаа бэлгэ ерөөл болгон хэлцдэг сар шинийн өдрүүдэд хүмүүс, нийгмийн харилцаа хэрхэн эердгийг нэг тунгаая!
Ганган залуус пэ- ээр чамирхан ярихыг, боловсролтой улс эхнэр хайртаа пэ-ээр хараан зүхэхийг, энгийн гудманд энэ үг хэрцэлдэн хээв нэг тэнэхийг харав. Энэ биш ээ!
П.Анужин

Тугчин одтой, хөх морь өдөр

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистойАргын тооллын 9 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын 2, Тугчин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Байр худалдан авах мөнгөгүй залуу авто граш авчээ. Харин дотор нь юу хийсэн гэж та бодно ?

Франц улсад амьдардаг нэгэн залуу хураасан мөнгөөрөө байр худалдан авахыг хүссэн ч хэтэрхий үнэтэй байсан учир тэр 41 мк авто машины граш худалдаж авчээ. Тэр грашын үнэ болон дотоод заслын зардалд нийт 35000 евро зарцуулсан байна. Ингээд түүний юу хийснийг харцгаая.

1aa69991292133124115107108101112

Эх сурвалж : huurhun.net