Бэлхээс Сэлх хүрэх замд шар усны үер бууж, нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

0

Хаврын улирал эхэлж агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлан зарим газарт шар усны үер болох эрсдэлтэй байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг БЭЛХЭЭС СЭЛХ явах замд шар усны үер болж үүний улмаас замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Замын цагдаагийн алба, Онцгой байдлын алба болон бусад холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд өчигдөр оройноос эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл зорчихыг хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна.

Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэдийг анхаарал болгоожтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:

Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй