Ерөнхий сайд БНСУ-д ажлын айлчлал хийнэ

0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-наас БНСУ-д ажлын айлчлал хийх гэж байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлж байгаад бөгөөд тус улстай 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцэх юм байна.

Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инд бараалхахаас гадна хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.

БНСУ-д 40 мянга гаруй монголчууд ажиллаж амьдардаг. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзалт хийхээр төлөвлөжээ.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй