С.Батболд, Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарт Улсын Дээд шүүхийн тогтоол, хууль ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

0

Эрх баригчдад хууль үйлчилдэггүй. Энэ үгийг “1000 машины зогсоол”-той холбоотой газрын маргаан бататгаж байна. Анхан, давж заалдах, Дээд шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн албан тушаалтнууд бол одоогийн хотын дарга С.Батболд тэргүүтэй ЗТЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын шинэ дарга Д.Жигжиднямаа нар юм. Гурван шатны шүүхийн шийдвэр хүртэл тэдэнд үйлчилж чадахгүй байгаагаас харахад “1000 машины зогсоол”-ын газарт их л шунасан нь илт илэрхий.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өнөөдөр тэд төмөр замын мэдлийн газар, шинэ вокзал төсөл, авто захуудыг нүүлгэх хотын дарга асан Э.Бат-Үүлийн 29-р захирамжаар өөрсдийн хууль бус үйлдэлдээ халхавч хийсээр байна. Гэтэл бодит байдалд бүх зүйл эсрэгээрээ байх жишээний.  Тиймээс хэзээ ч биелэлээ олохгүй шинэ Вокзалын зураг төсөл, хүмүүсийг хөлдөө чирсэн хэдэн тэрбумын авто цогцолбор, Төмөр замын удирдлага хийгээд Хотын удирдлагын хууль бус газрын гэрчилгээний асуудалд дорвитой шийдэл хэрэгтэй байна.

Эцэг эх  нь үр хүүхдийнхээ хоолыг булааж иддэггүй биз дээ!!!. Хотын дарга болсоноосоо хойш хэдэн хөшөө, гэрэлтүүлэгт мөнгө цацсанаас өөр гоц гойд юм хийгээгүй хүн өнөөдөр энгийн ард иргэдийнхээ ажлыг байрыг булааж байгаа нь ТӨРИЙН АЖИЛ уу? Та ганц ч болов ажлын байр нэмсэн үү?.

Үүнд эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хуульзүйн яамны сайд Ц.Нямдорж нараас хариулт хүсч байна. Ц.Нямдорж сайд аа, таны Төрийн цагдаа  үүргээ л гүйцэтгэх ёстойгоос эрх баригчдын гар хөл болж болохгүй гэдэг үг бодит байдал дээр хэрэгжихгүй байна шүү дээ. Хотын удирдлага, Төмөр замын даргын заавраар цагдаагийн алба хаагчид аж амьдралаа залгуулахаар ядаж яваа энгийн түрээслэгчдийг дарамталж, компанийн захирал дээр нь зохиомол хэрэг үүсгэж, нэр хүндэд нь халдаж байгааг та шударга үнэний дуу хоолой болж таслан зогсоох цаг нь болжээ. ”1000 машины зогсоол”-ын түрээслэгчид бусдын адил Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, амар тайван, аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй биш гэж үү?. Эрх мэдэлтэй хэн нэгний хууль бус үйлдлээс болж 300 гаруй иргэн өнөөдөр ажлын байраа алдахад хүрээд байгааг эрүүл нүдээр харж, зөв шударгаар шийдэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй