Ц.Гарамжавд УИХ-ын удирдлагууд талархал илэрхийллээ

0

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар БОХХАА -н байнгын хорооны дарга Ц.Гарамжавыг байнгын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар энэ хүнд хэцүү, чухал цаг үед УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны даргын үүрэгт ажлыг маш сайн хийж ирсэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тусгайлан талархал илэрхийллээ.

2017 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 39 хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллүүдийг сонсож, 16 хууль, 5 Улсын Их Хурлын тогтоол батлуулжээ. Мөн УБ хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг онцгойлон анхаарч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны өмнөх болон одоогийн байдал, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн бодлогын талаар эрдэмтэн, судлаачид, туршлагатай инженер техникийн ажилтнуудыг оролцуулсан судалгаа явуулж, баримтат мэдээлэл хийж, 2 удаагийн өргөтгөсөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган холбогдох холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байдаг. Мөн хамгийн сүүлд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганаар батлуулсан нь иргэд малчдын талархлыг хүлээсэн байна.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй