У.Хүрэлсүхийн сайд нар амралтгүй ажиллаж байна

0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нараа амралтгүй ажлаар шахсаар байна. Улс орны эдийн засгийн байдал хүнд, нийгмийн тодорхой асуудлууд шийдлээ хүлээж буй энэ өдрүүдэд сайд нар  амралтын өдрүүдээр хүртэл ажилласаар байгаа юм.

Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Замтээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар нүүрсний экспортын биет хэмжээ буурч байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод ажиллав. Сайд нарын зүгээс нүүрсний экспорт буурч буй шалтгаан нөхцөлтэй газар дээр нь очиж танилцах замаар цаашид явуулах бодлогын арга хэмжээгээ тодорхойлохыг зорьж байна.

Мөн өнгөрөгч бямба, ням гаригуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг малчдын өвөлжилтийн байдал болон өвс тэжээлийн бэлтгэл, хүнсний нөөцийн салбарын асуудлаар Сэлэнгэ аймагт ажиллалаа. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. Шинэ Засгийн газрын сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ч салбарынхаа бодлогын хүрээнд шийдэх шаардлагатай асуудлууд дээр анхаарал тавин ажиллаж байгаа нь энэ юм.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй