Экс спикер З.Энхболд, Ч.Хүрэлбаатар гишүүний тухай таагүй мэдээлэл түгээв

0

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ах дүүстэйгээ нийлж Өмнөд Солонгосын нэгэн компанид зарсан нь ил болсон талаар УИХ-ын экс дарга З.Энхболд фэйсбүүктээ нийтэлжээ. Тодруулбал гишүүн Ч.Хүрэлбаатарын дүү Чимэдийн Гансүхийн Хаан банк дахь данс руу 338.323.05 ам.доллар, мөн 2011 4-р сарын 22-ны өдөр Ч.Гансүхийн данс руу 607.446.00$ ам.доллар, туслах К.Дэмбэрэлийн данс руу 132.353.00$ ам.доллар, нийт 1.078.122$ шилжиж орсон талаар ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр гарсныг экс спикер нийгмийн сүлжээгээр цацаад байна.

Уг мэдээлэл нь анх Увс аймгийн фэйсбүүк группт тавигдсан юм. Тус группт “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь Увс аймгийн иргэдийг төлөөлж  10 гаруй жил улстөрд заларсан ч нутаг усаа ухах, гадныханд зарах зэрэг болчимгүй үйлдэл хийж явдаг нь харамсалтай. Түүнчлэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа “10 хувийн Хүрлээ” гэх тааруу сэтэр зүүсэн эрхэм билээ. Гэвч тэрбээр дахин энэ алба руу зүтгэж байгаа нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөний тод жишээ гэж хардахад хүргэж байна хэмээн бичсэн байжээ.

 

Т.Сансар


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй