МИАТ-ийн нүүр царайг олон жил өнгөлсөн, үндэсний үйлдвэрлэгч “Нүхт Тур”

0

Найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыг дэлхийтэй холбосон үндэсний тэргүүлэгч компани байх эрхэм зорилго МИАТ-д бий. Тиймээс ч бүхий л үйлчилгээндээ цогц байдлаар анхаарах үүргийг  үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээж байдаг билээ. Тэгвэл МИАТ-ийн үйлчилгээг  олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд олон жилийн туршид хувь нэмрээ оруулж ирсэн компани бол “Нүхт Тур” ХХК юм.

Үүх түүхийг нь харвал 1978 онд байгуулагдаж байсан “Нүхт Тур” ХХК нь аялал жуулчлал болон агаарын тээврийн компаниудад Катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани гэдгийг Монголчууд мэднэ дээ. Өнгөрсөн олон жилүүдэд Монголын иргэний агаарын тээврийн үйлчилгээний салшгүй нэгэн эд эс болж ирсэн “Нүхт Тур” ХХК-ийг бодлоготойгоор муулсан, чичлэсэн мэдээллүүд нэг бус удаа гарч байсан байдаг.

Гэтэл бодит байдал дээр катерингийн үйлчилгээгээр  бүрэн дүүрэн мэргэшсэн, зэрэглэл өндөртэй ийм компани Монголд өшөө бий бил үү? МИАТ болон Нүхт Тур ХХК гэсэн хоёр компани руу дайрсаар байгаад катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг нь цуцлуулчихлаа гэхэд МИАТ үйлчлүүлэгчдэдээ “Нүхт Тур” ХХК шиг эрүүл ахуйн стандартад бүрэн нийцсэн хоолны үйлчилгээг үзүүлж чадах уу? гэдэг асуулт мэдээж тавигдана.

МИАТ компани катерингийн үйл ажиллагаагаа өөрсдөө гүйцэтгэж байсан үүх түүх бий. Гэхдээ зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ таалалд нийцсэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй байсныг нь иргэд сайн санаж байгаа биз ээ. Тодруулбал, МИАТ-аар 2010 оноос өмнө үйлчлүүлж байхад хоолны чанартай нь холбоотой асуудал үргэлж л яригддаг байсан. Харин “Нүхт Тур” ХХК,  МИАТ-тай хууль ёсны дагуу гэрээ байгуулан, катерингийн үйлчилгээ үзүүлэх болсноор МИАТ-ийг сонгосон иргэд сэтгэл хангалуун байх болсон юм. Юм үнэнээрээ байх нь сайхан л даа. Тухайн ажил үйлчилгээгээрээ мэргэшсэн байгууллагыг зориудаар муу муухай газар болгож, харлуулж, гутаах гээд байдаг нь хэнд ч ашигтай юм бэ, хэн мэдлээ.

Гол нь явуургүй буруу зөрүү мэдээллүүд явж явж хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашигтай холбогдох учраас асуудалд анхааралтай хандах ёстой болов уу. Нүхт Тур ХХК бол үндэсний үйлдвэрлэгч, хариуцлагатай компани юм. Монголд катерингаар дагнасан олон жилийн туршлагатай, үндэсний үйлдвэрлэгч компани хэд хэчнээн байдаг билээ дээ. Тэгээд бодохоор л хийж чадаж буй ганц компаниа чичлээд байх нь утгагүй юм.

Дахиад хэлье. “Нүхт Тур” ХХК,  МИАТ компанид катерингийн үйлчилгээ үзүүлэхээ болилоо гэхэд тус компанийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх өөр компани МИАТ-д бий юу? МИАТ-ийн үйлчлүүлэгчид хэдийнэ  “Нүхт Тур” ХХК-ийн үйлчилгээнд дасчихсан байдаг юм билээ. Арга ч үгүй дээ, олон  жилийн турш чанартай, баталгаатай, эрүүл хоолоор тэд үйлчилсэн шүү дээ.

Дашрамд өгүүлэхэд, “Нүхт Тур” ХХК нь  Монгол Улсад айлчилж буй гадаад улсын төрийн тэргүүнүүдийн онгоцонд, Тусгай үүргийн захиалгат онгоцонд, Эмнэлгийн түргэн тусламжийн онгоцонд, Ачаа тээврийн онгоцонд, Орон нутгийн захиалгат нислэгт тус тус катерингийн үйлчилгээ үзүүлж ирсэн олон жилийн туршлагатай.

“Нүхт Тур” ХХК-ийн   Катеринг төвд мэргэшсэн чадварлаг 70 гаруй ажилтан, 24 цагийн турш ажиллаж  байдаг. Өдөрт дунджаар 2000-3000 ширхэг  хоол үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2008, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 9001:22000, MNS ISO 9001:2010-ийг хэрэгжүүлэн ажилладаг Монголын үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Олон улсын агаарын тээврийн кеттерингийн компаниудын бэлтгэн нийлүүлсэн зорчигчийн хоолны талаарх мэдээлэлийг нийтэлдэг airlinemeals.net цахим хуудсанд “Нүхт Тур” ХХК-ийн   үйлдвэрлэсэн хоолны талаар тавигдсан байдаг. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлдэг компани гэдгийг нь батлах нэг л жишээ юм.

Хүнс бол хүний эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой хамгийн чухал салбар байдаг. Тиймээс энэ салбарт жирийн нэг сонирхогчид тоглоно гэдэг ихээхэн эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс ч жинхэнэ мэргэжлийнхний талбар гэдгийг тодотгоё. Тэрчлэн олон улсад үйлчилгээ үзүүлдэг МИАТ-ийн катерингийн үйлчилгээг “Нүхт Тур” ХХК нүүр бардам гүйцэтгэж ирснийг тодотгох нь зөв байх.  Тэд бол хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад хүнсний чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг Үндэсний үйлдвэрлэгч, Хариуцлагыг эрхэмлэгч компани юм.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй