Дорнод аймаг дахь гаалийн албаны 105 жилийн ойн баяр амжилттай зохион байгуулагдлаа

2

Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймаг дахь Гаалийн газрын түүхт ойн баярын өдрүүд өнгөрсөн 9 дүгээр сард амжилттай зохион байгуулагдлаа. Домогт Хэрлэн мөрний ай сав газарт өндөр үүдээ дэлгэж байсан тус Гаалийн газар нь өдгөөгөөс 105 жилийн өмнө Богд хаант засгийн газрын тушаалаар байгуулагдаж, энэ цагаас хойш тасралтгүй улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлж ирсэн бахдам амжилттайгаар ойн баяраа тэмдэглэн өнгрүүлж байна.  Эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэгжилтэд нэгэн зууныг даван үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн зүүн хязгаарын Гаалийн хамт олны хувьд хийсэн бүтээсэн зүйлтэй бахархан дуурайх үйлстэй байгууллага гэдгийг орон даяар мэдэх билээ.

Ингээд ямартай ч амжилт бүтээлийн дүүрэн олз омогтой 105 насныхаа ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн Дорнод аймаг дахь зүүн хязгаарын Гаалийн байгууллагын ажилтан алба хаагчид болон үе үеийн гаальчдад баярын мэндийг дахин дэвшүүлж цаашдынх нь ажил үйлсэд арвин их амжилтыг хүсэн ерөөе. Мөн Дорнод аймаг дахь зүүн хязгаарын Гаалийн байгууллагын хамт олон “Дорнодын Гааль ” гэсэн шинэ дуутай болсныг та бүхэндээ хүргэж байна.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

2 Comments

Сэтгэгдэл үлдээгээрэй