“Агь” компанийн оруулж ирдэг, ӨТ арзаганасан Слава будаанаас татгалзсан нь өлзийтэй болжээ! /Видео/

2

Эрүүл амьдрахын тулд “Слава”будааг ид гээд л сурталчлаад байдаг. Гэтэл нөгөөх Слава брэндийн гурвалжин будаан дотор нь өт хорхой арвалзаж байгаа бичлэг байх юм. Эрүүл ахуйн шаардлага, стандарт энэ тэрийг   “Тэсо”корпорацийн охин компани “Агь” компани мөрдөж ажилладаггүйтэй холбоотой юу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна. Учир нь тус компани Слава будааг гаднаас оруулж ирж, савлаж, худалдаалдаг юм.

“Агь” компанийн оруулж ирдэг уг  өт хорхойтой будааг  “Веллмарт” дэлгүүрт худалдаалж байжээ. Хорхойтой будаа худалдан авсан үйлчлүүлэгч дүүргийн мэргэжлийн хяналтынханд хандахад  “Веллмарт” дэлгүүрийг торгосон болоод өнгөрсөн гэнэ. Гэтэл цаад жинхэнэ хэргийн эзэн нь “Агь” компани шүү дээ. Будааг оруулж ирж, ууталж савласан компанийн хариуцлагын асуудал энд яригдах ёстой. Гэтэл уутласан будааг худалдсан дэлгүүрийг нь багахан мөнгөөр торгосон болоод өнгөрч буй нь  “Агь” компани дархан эрх эдэлж, хууль журам ,эрүүл ахуйн стандарт шаардлагыг уландаа гишгэдэг болохыг баталж байгаа юм.

Гэтэл “Агь” ХХК нь үйл ажиллагаагаа сурталчлахдаа өөрсдийгөө их магтдаг аж. Ямартаа л компанийнхаа веб хуудас дээр бичихдээ “анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш гадаад улс орнуудаас дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирж монголынхоо хэрэглэгчдэд тогтмол хүргэж ирсэнээр зах зээлд өөрийн гэсэн тодорхой байр суурь эзэлж чадсан залуу компани гэж  тодотгожээ. 2011 онд компани гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлж нэрээ “АГЬ” ХХК болгон “Шилдэг менежмент, дэвшилтэт технологоор, онцгой чанар, цогц үйлчилгээг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үнээр нийлүүлж, зах зээлд тэргүүлэгч байх” эрхэм зорилготойгоор бүтээлч, эрч хүчтэй 150 гаруй ажилтан ажиллагсад ажиллаж байна гэжээ.  Түүнчлэн 2014 онд Лапша гоймонгийн үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нэмсэнээр үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлж улмаар Сакура цагаан будаа Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна.” гэсэн байна.

Гэтэл бодит байдал дээр Монголчуудаа өттэй будаагаар хооллож байна. Гэсэн хэрнээ өөрсдийгөө ингэж сурталчилж байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллага “Агь“ компанийн үйлдвэрлэлийн орчныг сайтар шалгаж, өт чухам хаанаас будаанд нь ороод буйг тодруулах хэрэгтэй байна. Тэр болтол Монголчууд өттэй Слава будаанаас хол явсан нь өлзийтэй биз дээ.

Тэсо корпорацийн охин компани Тэсо-Агь компанийн оруулж ирж савладаг бүтээгдэхүүнээс ийм зүйл гарлаа. Слава брендийн гурвалжин будаа. Арай л дэндүү юмаа. Тус компанитай холбогдоход хуулийн зөвлөх гэх хүүхэн элдэвээр хэлж хүн доромжилсон хүн байна лээ. Чи наад будаагаа идээд өвдсөн үү гэнээ муу новш чинь. Дүүргийн мэргэжлийн хяналтад шинжилгээ өгсөн хариу нь гарсан.Тэгсэн нөгөө дэлгүүрийг нь торгоод л болоо. Нөгөө компанийн талаар бол дурдах ч үгүй байна лээ. Яацарсан эрхтэй компани гэхлээр ийм байна. Өдөр шөнөгүй рекламдаад байгаа НОВШийн СЛАВА. Цааш нь түгээж олон хүмүүс сэрэмжлэх болтугай.

Posted by Javkhlantulga Dondogdorj on Sunday, May 7, 2017

Эх сурвалж: Шуурхай.мн


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

2 Comments

  1. chinii itgej yavsan humuus chamaig dord uzdegiin hamgiin engiin jishee ene yum.tolgoi deer chin maluud bna.mongoliin toriig edgeer etgeeduud alj bna.mongol hun baikhgui bolj ehelj bna.

Сэтгэгдэл үлдээгээрэй