П.Анужин Ерөнхийлөгчийн хүүг төрүүлсэн гэв үү?

11

 

Эрүүл зөв хоололтоор гараагаа тавьж, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр барьцаа лавшруулж, олонд танигдсан П.Анужин лав сүүлийн 3 жил хэвлэлийн тэргүүн нүүрийг чимж, дуулиан шуугиан тарьсаар өдийг хүрэв. Дуулианы эцсийн цэг нь тэрээр нөхөргүй атлаа хөл хүнд болж, 3 дахь хүүхдээ төрүүлсэн явдал. Сонгуулийн халуун өдрүүдтэй зэрэгцсэн энэ сенсаацийн тухай яриад ч яах билээ. Гэвч хүүгийн эцэг хэн бэ гэдэг томоос том асуулт тодорхой хариултгүй хэвээр буй. Олны таамгаар бол “CRM” компанийн захирал, олноо бол “Минт”-ийн эзэн гэдгээрээ алдаршсан Э.Нандинзүрхийг хүүгийн эцгээр эргэлзэх юмгүй тодруулсан нь буруутгах бас аргагүй. Учир нь сүүлийн жилүүдэд энэ хоёрын хоорондох хайрын романс хэдэн арван эх сурвалжаар батлагдаж, олны амны зугаа болж байсан билээ. Гэхдээ энд нэг зүйл бий. Э.Нандинзүрх, П.Анужингийн хүү миний хүүхэд биш ээ, улс төрийн нөлөө бүхий хүний хүүхэд, мэдээлэл нь удахгүй ил болно хэмээн ярьж явсан байдаг. Тэгвэл энэ ярианы гогцоог тайлсан мэт шуугиан Нийслэлийн шүүх даяар өвсөнд тавьсан түймэр аятай дэгдэж байгаа гэнэ. Шуудхан хэлэхэд хөтлөгч бүсгүйн хүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү гэсэн “шуум” дэгдээд удаж буй бөгөөд чухам Нийслэлийн шүүх дээрээс энэ дуулиан шуугиан тарж эхэлж буйн цаад учир нь Эби ерөнхийлөгчийн “эмэгтэй” тус шүүхэд ажилладаг бөгөөд саяхан алтан гадас авсан бүсгүй байдаг гэнэ. Чухам эндээс л хэргийн учир зангилаа хөвөрч өндрөө авсан юм байх. Ямартай ч Нийслэлийн шүүх даяар дээр дооргүй яригдаж байгаа халуун сенсааци гэвэл энэ. Гол нь баталж, нотлох боломжгүй үнэн гэж байдаг учраас худлаа гүтгэлэг гээд гүрийсэн ч болохоор барьцгүй “аргумент” юм даа.

эх сурвалж: http://www.zapost.net/r/21740


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

11 Comments

  1. Ууж иддэг улаан хоолой унтаж хэвтдэг улаан хоолой хоёроо захирч чаддаггүй. Хүүхэн хараад ухаан алддаг улс төрчид ерөнхийлөгчид монголоор нэг байна даа. Ай хөөрхий, миний монгол

  2. Хэний хүүхэд байх нь хэнд хамаатай юм хөөрхөн хүүхдийг битгий элдвээр яриарай эх орноо яаж хөгжүүлэхээ санаачилга гаргаж ажиллая бие биенийгээ хангалттай мууллаа одоо болно доо хорвоод амьдрах гэж ээждээ ирсэн хөөрхөн үрийг битгий оролд хурай хурай хурай

  3. хэний хүүхэд байх нь хэнд хамаатай юм бэ харин ген сайтай зүгээр л юм байна ш дээ битгий атаарх малнуудаа маш хөөрхөн ухаалаг бүсгүй за юу чадалтай хүүхэндээ амжилт хүсэе чи шүү

  4. Яадаг юм бэ. Хэний хүүхэд байх нь хэн гэдэг хүн хүүхэдтэй болгосон нь бидэнд ямар хамаа байнаа. Өөр бичих юм олдохгүй бол больчихол доо.

    • unen yumuu daa.ineed hureed bna.hogjild nemer bolj giiguuleegui ch hun nemsen bol yamai daa.mongolchuud hogjiy gevel hunee hogjuulj ekh oron gej yu bolohoo medmeer yum bna lee.

  5. unen yumuu daa.ineed hureed bna.hogjild nemer bolj giiguuleegui ch hun nemsen bol yamai daa.mongolchuud hogjiy gevel hunee hogjuulj ekh oron gej yu bolohoo medmeer yum bna lee.

  6. Ээбий минь Ерөнхийлөгч хаан байж болно гэвч одоо үхтэл төр барьдаг үе өнгөрсөн …хааны алба ээлжтэй хугацаатай боовондоо захирагдаад байна гэдэг их муу дор хаяж ДОХ тээнэ за яахав шинжилж үзээд угалсан юм байгаа биз гэвч одоо нуугаад хаагаад хэд л хононо шүү дээ нууц бол энэ орчлон ертөнцөд байхгүй тиймээс шудрага байцгаая угалсан бол бас шудрага углаад авч болно

  7. ОХИД БУСГУЙЧУУДЭД ИХ Л МУУ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ДАА. ЗАВХАЙ БАЙХ САЙХАН ЯВДАЛ Ч ЮМ ШИГ

  8. ene odoo yasan ichdeggui hyyhen be, zambaraagui amdralaa hend gaihuulah geed baigaa zavaan amtan be, ichij amdraach, nohortei um bol zavhai amdralaa nuuj yavah estoi bishyy, shivshig ve yasan

Сэтгэгдэл үлдээгээрэй