“Өгөөж-Чихэр Боов” компанийн өнгө зүс муутай, навтгар хэвийн боовоор ирэх жилийнхээ өнгийг тодорхойлох уу?

0

ogooj1

Эдийн засаг хямарсан, иргэдийн амьдрал сайнгүй байна гэж буй ч  Монгол түмэн уламжлалт сар шинийнхээ баярт  чадах ядахаараа л бэлдэцгээж байна. Түүнчлэн угтах жилдээ өнгөтэй өөдтэй явахыг билэгдэж хэвийн боовныхоо хэлбэр дүрс, өнгөнд ихээхэн ач холбогдол өгдөг болохоор хэвийн боов үйлдвэрлэгчдэд хатуухан шаардлага тавьдаг гэхэд болно. Тэгвэл нэгэн иргэн настай эмээдээ сар шинийнх нь хэвийн боовыг  “Өгөөж-Чихэр Боов” компаниас  авч өгсөн биш сэтгэл тун дундуур байгаагаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

ogooj

“Өгөөж”-ийг  хэвийн боовондоо хямдрал зарласан, дээр нь сугалаатай гэхээр нь олзуурхаад авчихсан биш эмээгийнхээ сэтгэлд цөвтэй юм хийсэндээ энэ иргэн бухимдалтай байгаа тул ийн бичжээ. Тэгэхээр иргэдийн тухайд жилдээ ганц л тохиох уламжлалт сар шинийн баярынхаа тавгийн идээг өнгө зүстэй, өөдтэй хэлбэр дүрстэй байгаасай гэж бодож буй бол “Өгөөж”-өөс сонголт хийх хэрэггүй бололтой байна.

ogooj2ogooj3

Ер нь “Өгөөж”-ийн тухайд хэрэглэгчдийнхээ итгэл рүү ус цацсан тохиолдол өмнө нь ч гарч байсан билээ. Нэгэн хэрэглэгч тус компанийн үйлдвэрлэдэг Савхан боорцогийг хүүхэддээ өгөх гэж автал, дотроос нь төмөр гарч ирсэн талаар сошиалаар дамжуулан мэдэгдэж байв. Хүнсний аюулгүй байдал бол улс үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой, том асуудал. Тиймээс ч хүнс үйлдвэрлэгч “Өгөөж-Чихэр Боов” ХХК-ийн бүтээгдхүүнээс төмөр гарч ирсэн гэх анхаарал татсан мэдээлэлтэй холбогдуулан тус компаниас  хариуцлага асуух, тайлбар нэхэх нь Монголчуудын эрх байсан.

ddd11111111111

Тэрчлэн баахан магтаж рекламдаад буй хэвийн боовоо ч өнгө зүстэй, аятайхан хэлбэр дүрстэй хийхийг сануулах нь ч Монголчуудын эрх юм.  Үнэ ханшийн тухайд 1850 төгрөг гэдэг харьцангуй хямд байгаа ч, билэгдэл агуулдаг энэ баяраараа өнгө зүс муутай навтайсан хэдэн боовоор таваг засах нь тийм ч зөв зүйл биш биз ээ.

Ер нь бол хэвийн боов үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр бий. Монголчууд  “Бамбууш”,  “Талх чихэр”, “Суман гүн”, “Өгөөж”, Гандан, “Ширхэнцэг”, “Бурханы хишиг” зэрэг  цөөн хэдэн үйлдвэрээс сонголтоо хийдэг. Гэтэл эдгээр үйлдвэрүүд эргээд хэрэглэгчид рүүгээ ус цацаж буйг Өгөөжийг сонгосон иргэний хэлж ярьж буйгаас харж болох байна.

Хэвийн боовны үнийн  талаарх мэдээллийг хүргэхэд:

Суман Гүн хүнсний үйлдвэрийн тухайд  Зүсэлттэй Өлзий хэвийн боов 2700-2500, Уламжлалт Өлзий хэвийн боов 2300-2100, Эртний Монгол Гүрмэл боов 2700-2500 төгрөг болж хямдарсан байгаа бол Тэнгэрийн хишиг үйлдвэр  2800 төгрөгөөр борлуулж байгаа бол “Талх Чихэр” компанийн хэвийн боов 2100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ер нь хэвийн боовны үнэ жил тутамд тодорхой хувиар нэмэгдэж байдаг. 2015 онд гэхэд өмнөх жилээсээ  300-500 төгрөгөөр нэмэгдсэн байсан.

Эргэн сануулахад, 2011 онд хэвийн боов 1200-1400 төгрөгийн үнэтэй байжээ. Энэ үе дээд гурил жижиглэнгийн худалдаанд нэг кг нь 900-1000 төгрөг байсан.  Элсэн чихэр  кг нь  1600-1800, ургамалын тос литр нь 2767 төгрөг байсан.  Тэгвэл  нэг ширхэг  хэвийн боов 400 грамм жинтэй.  Тэгэхээр 400 грамм гурил 360 төгрөг, атга элсэн чихэр ихдээ л  150 төгрөг, өчүүхэн хэмжээний шар тос 100 төгрөг гэхээр  нэг хэвийн боов 610 төгрөгт бэлэн болчихож байгаа юм.  Тэгэхээр энэ үед үндэсний үйлдвэрлэгчид хоёр дахин ашигтай ажиллаж байсныг хэвлэлд бичиж байсан байдаг.

Тэгвэл 2012 онд хэвийн боов  1300-1700 төгрөгийн үнэтэй байсан байна. Хрин 2013 онд  хэвийн боов нэг ширхэг нь 1600-2300 төгрөгийн үнэтэй байв.  Энэ нь өмнөх оныхоос 28.4 хувиар буюу 437 төгрөгөөр өссөн дүн байв. 2014 онд  хамгийн хямд нь  “Тэнгэрийн хишиг” үйлдвэрийн “Хишиг” хэвийн боов нэг ширхэг нь  1950 төгрөг , хамгийн үнэтэй нь Гандангийнх  2500 төгрөгний үнэтэй байсан бол  “Талх Чихэр” ХК-ийн Түмэн насан хэвийн боов 2200 төгрөг, “Суман гүн” трейдийн хэвийн боов  2200 төгрөг, “Өгөөж”-ийн хэвийн боов нэг ширхэг нь 1950  төгрөгийн үнэтэй байжээ.

Харин 2015 онд хэвийн боов шар тосонд зуурсан зүсэлттэй, зүсэлтгүйгээс нь хамаар дунджаар 2500 төгрөгт авах боломжтой байсан бол  еэвэнгийн хувьд бор шанзтай, шанзгүй, цагаан зөөхийд багсарсан гээд олон төрөл байгаа ба дунджаар 7000 төгрөгт авах боломжтой байсан юм.

Тэгвэл энэ жилийн тухайд 1850-3000 төгрөгийн хооронд хэвийн боовны үнэ хэлбэлзэж байна. Харилцан адилгүй байна, үнийн хувьд.

Эхэнд хэлсэнчлэн, Монголчууд сар шинийн баярт  онцгой билэгдэлтэй ханддаг. Тиймээс “Өгөөж-Чихэр Боов” компанийн хэвийн  боовны үнэ хямдарлаа гээд өнгө зүс муутай, навтайсан боовнуудаар таваг засах нь юу л бол доо. Энэ янзаараа “Өгөөж”-ийнхөн хайрцагт хийгээд нууж далдлаад зарсан боовнуудаа эргэн өөрсдөө авч идэхээс өөр аргагүй байдалд орох вий. Ер нь “Өгөөж”чанартаа анхаарах цаг болжээ. Хямд үнэ гэдэг чанаргүй байхын нэр биш шүү дээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй