Албаны 153 сая төгрөгөөр машин худалдаж авсан Л.Пүрэвбаатараас хариуцлага асуух газар байна уу?

0

3d52c4d2d3d6c701a11ffb261a7e8141_1792

Л.Пүрэвбаатар гэж нөхөр УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа Монгол-Оросын харилцааг самрахаа шахаж, нэрээ түүхэнд мөнхлөхөө дөхсөн.  Монгол Улсынхаа хууль журмаас дээгүүр харж, том аашилдаг ийм этгээдүүдийг дахиж хариуцлагатай албанд томилохгүй байх хэрэгтэй юм. Гол нь энэ мэт нөхдүүдийн үйлдсэн балгууд он жил өнгөрсөн ч, сөрөг үр дагаварууд дагуулсаар байдаг. Түүний карьерын өсөлтийг гишүүн асан Г.Батхүүтэй холбосон мэдээллүүд олонтаа байдаг. Тиймдээ ч Л.Пүрэвбаатар  дарга албаны мөнгийг хувьдаа зарцуулсан талаарх баримтууд дэлгэгдэж эхлэхэд ар түшиг болсон  Г.Батхүү нь шалдан нүцгэн хүнийг л зүтгүүлчих юмаа гэх яриа гарч байв. Гол нь  тэрбээр унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч гарч л байлаа.  Тэгэхээр хэн ч гэсэн тийм хувцасгүй амьтан ирсэн юм байх л гэж ойлгоно л доо.

Тэгвэл  шалдан гэгдэж явсан тэрбээр 153 саяар лексус 570 маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь гарсан байдаг. 600 мянгаар гутал, 1.8 саяар хүрэм авчихаад ажлын хэрэгцээнд зориулж авсан гэх ухааны юм ярьдаг тэрбээр сүүлдээ том том зүйлд албаны мөнгийг зориулдаг болсныг мэдээллүүдээс харж болно.

Тэрбээр Г.Батхүүг 2004-2006 онд ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Харин Г.Батхүү найзыгаа огцроход зэрэг огцорч байсан гэдэг юм билээ. Ер нь бол албаны мөнгөөр дураараа дургихыг хэн ч түүнд зөвшөөрөөгүй байлтай. Гэтэл дархан эрх эдэлж, даварсан нөхөр бол тэр. Төсвийн мөнгөөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хэрхэн тансагласан талаарх мэдээллийг ил болгож, албан бичиг хүргүүлсэн ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж “өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн нь Л.Пүрэвбаатарын ар том гэдгийг илтгэсэн хэрэг болж байв. Гэхдээ юманд хэмжээ хязгаар байх ёстой. Ийм увайгүй шуналтай этгээдийг дахин хариуцлагатай ажил руу зүглүүлэх хэрэггүй юм.

Ингээд Л.Пүрэвбаатарын худалдан авагчийн гэрээг хүргэж байна.

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй