Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ?

0

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 2

Бөгж бол маш хүчтэй шидэт сахиус, үнэт эдлэл юм. Бөгж нь дээр үеэс л ид шидийн хүчийг агуулсаар ирсэн бөгөөд төрөл бүрийн зан үйлд ашиглагддаг байжээ. Эрт дээр үед хүний бие дээр зангидсан ямар ч зангилаа тухайн хүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Тойрогт багтсанаар муу ёрын сүнснээс хамгаалагдана гэж үзээд бидний өвөг дээдэс бөгжийг хамгийн эхний ээлжинд сахиус болгон ашиглажээ. Бөгжний шид хязгааргүй. Учир нь бөгжинд эхлэл, төгсгөл гэж байхгүй. Шидийн ертөнцөд энэ зүйлийн тухай маш олон цуу яриа байдаг. Гэхдээ зөвхөн бөгжнөөс гадна хэдэн хуруунд бөгж зүүсэн нь чухал байдаг. Алганы хээ уншигчид хуруун дээрх бөгжний тусламжтай хүний зан чанарыг өөрчилж болно гэж үздэг аж.

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 4

Эрхий хуруун дахь бөгж Эрхий хуруу – Ангараг гаригийн Тойргийн хуруу. Эрэгтэй хүний эрхий хурууны бөгж маш чухал ач холбогдолтой байдаг. Ангаргын хуруундаа бөгж зүүдэг хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй, илэн далангүй байдаг. Тэд шулуун, шударга, зөрүүд, дайчин, заримдаа хэрцгий, түрэмгий зантай байдаг. Ямар нэг зүйлийг тэдэнд итгүүлэх эсвэл тэдэнтэй маргалдах үнэхээр хэцүү – тэд дараа нь харамсаж болох ч яасан ч өөрийн бодол санаан дээрээ бат зогсдог. Үүний зэрэгцээ тэд өөрийн давуу болон сул талаа маш сайн мэддэг. Тэд эрхий хуруундаа бөгж зүүснээр зөн совингоороо өөрийн хурц темпераментаа барьдаг. Энэ бол нэг төрлийн бусадтай хэл амаа ололцож харилцаа холбоо бий болгох ухамсарт оролдлого юм. Нөгөө талаас эрхий хуруундаа бөгж зүүдэг хүний гол зорилго бол ямар ч арга замаар өөрийгөө баталж бусдад харуулах юм гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эртний грек болон ромчуудын хувьд эрхий хуруу нь эр бэлэг эрхтний билэг тэмдэг байсан бөгөөд эр хүний хүчийг хамгаалахын тулд төмөр бөгжөөр хуруугаа гоёдог байжээ. Эрхий хуруун дээрх бөгж нь мөн ижил хүйстний билэг тэмдэг болдог. Баруун гарын эрхий хуруундаа бөгж зүүсэн бол хамтрагчтай лесби, харин зүүн гарын эрхий хуруунд зүүсэн бол шинэ харилцаа хайж байгаа лесби гэсэн утгатай. Ийм л байна! Тиймээс эрхий хуруугаа бөгжөөр гоёдог охид лесби биш л бол болгоомжтой байгаарай – таныг буруугаар ойлгож магадгүй.   Долоовор хуруун дахь бөгж Долоовор хуруу – Бархасбадь гаригийн Тойргийн хуруу. Долоовор хурууны бөгжийг “эрх мэдлийн” бөгж гэдэг. Түүхэн алдартай Юлий Цезарь, Кардинал Ришель, Догшин Иван, Хенри VIII зэрэг ихэнх хүмүүс долоовор хуруундаа бөгж зүүдэг байжээ. Долоовор хуруугаа бөгжөөр гоёсон хүнийг сүр хүчтэй, эрх мэдэлтэй, шийдэмгий зан чанартай гэж үздэг. Баруун гартаа бөгж зүүсэн хүн эерэг шүүмжлэгч байдаг. Харин зүүн талдаа бол – хийрхүү, биеэ тоосон, бардам зантай гэдгийг илтгэнэ. Зурхайч болон төлөгч нар ичимхий, шийдэмгий бус хүмүүсийг долоовор хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Энэ нь тэднийг Бархасбадийн хүчээр дүүргэж илүү өөртөө итгэлтэй байхад тусалж өөрийгөө үнэлэх үнэлэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн амьдралд нь аз болон амжилт авчрах болно. Ялангуяа алтал эсвэл цагаан тугалган бөгж маш их хүчийг өөртөө агуулдаг.   Дунд хуруун дахь бөгж Дунд хуруу – Санчир гаригийн Тойргийн хурууг өөртөө итгэлтэй, өөрийгөө дөвийлгөх хандлагатай хүмүүс чимдэг. Бөгж болон чулуу хэдий чинээ том байна төдий чинээ хүний зан чанар тод илэрдэг. Санчир гаригийн хурууг хамаатнуудын холбоо, хувь заяатай холбон гэр бүлийн гоёлоор чимбэл тохиромжтой. Удам дамжсан дунд хурууны бөгж нь гэр бүлийн сөрөг нөлөөг арилгаж, гэр бүлээсээ дэмжлэг авах, хүнд бэрхшээлийг даван туулахад тусална. Бэрхшээл болон эцэс төгсгөлгүй “бараан зураасыг” даван туулах мөн үргэлж азгүй байдаг хүмүүст Санчир гаригийн хурууны бөгж туслах болно. Мөн сэтгэл зүйтэй харьцдаг ажил эрхэлдэг хүмүүст дунд хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Хэрэв Санчир гаригийн 2 хуруу хоёул бөгжтэй бол энэ нь тухайн хүн бүх зүйлээ хувь заяандаа даатгадаг мөн бодит байдлаас хол байдгийг илтгэнэ.

Аль хуруунд зүүсэн бөгж ямар утга агуулдаг вэ? 3
Ядам хуруун дахь бөгж Ядам хуруу – Нарны Тойргийн хуруунд, ялангуяа баруун гарт бөгжтэй бол (католик шашинтнууд – зүүн) энэ нь юуны түрүүнд гэрлэлтийн байдлыг илтгэнэ. Энэ уламжлал эртний египетийн үеэс үүссэн бөгөөд тэд зүрхэнд хүрэх “хайрын артери” ядам хуруунаас эхэлдэг гэж итгэдэг байжээ. Эрт дээр үед хуримын бөгжийг зөвхөн металаар бус шил, шаазангаар хийдэг байжээ. Эртний Ромын үед бат бөх гэрлэлтийн билэг тэмдэг болгож эхнэр нь нөхөртөө төмөр болон хүрэл бөгж бэлэглэдэг байжээ. Алтан хуримын бөгжийг III-IV зууны үед бэлэглэдэг байсан ч өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй иржээ. Мөн алт нь далд утгаараа нарны метал гэдэг утгыг илтгэдэг байсан учир үнэнч хайрыг билэгддэг байжээ. Ядам хурууны бөгж нь (хуримын бөгжнөөс бусад) эзнээ урлаг, тансаг, чамин зүйлд дуртай гэдгийг харуулдаг. Ихэвчлэн гоо сайхны мэдрэмжтэй, жүжигчин, зураач нарын хуруунд бөгж байдаг бөгөөд ерөнхийдөө урлагийн салбарын хүмүүс зүүдэг аж. Нарны хурууны бөгж нь тухайн хүнийг романтик, мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, цагийг үр ашигтай өнгөрүүлж таашаал авах дуртай гэдгийг илтгэнэ. Жижиг бөгж нь тухайн хүнийг эв нэгтэй, амар тайван, өөртөө итгэлтэй зан чанартай гэдгийг илтгэдэг бол том бөгж нь тогтворгүй, түрэмгий гэдгийг харуулна. Алдар нэр, эд баялагтай болохыг хүсэж байгаа хүмүүсийг ядам хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Учир нь Нар тухайн хүнийг бүтээлч эрч хүчээр хангаж, өөрийгөө илэрхийлэх мөн амжилтанд хүрэхэд нь тусална.   Чигчий хуруун дахь бөгж Чигчий хуруу – Буд гаригийн хуруу нь дипломат, бизнес эрхлэгчид, уран илтгэгч, эмч, улс төрчдийг ивээдэг. Тиймээс чигчий хурууны бөгж нь гарын эв дүйтэй, уран яриатай, мэргэн ухаантай хүмүүст ашиг тус авчирна. Буд гаригийн хуруун дээрх гоёл нь эзэндээ ямар ч хүнтэй амархан харилцан ололцох, бизнесийн харилцаа холбоо тогтооход тусалдаг гэж үздэг. Сэтгэл судлаачдын ажигласнаар чигчий хуруундаа бөгж зүүдэг хүмүүс зальтай, явуулга хийдэг, зальхай, итгэл алдсан хүмүүс байдаг аж. Эмэгтэй хүн чигчий хуруундаа бөгж зүүсэн бол өөрийгөө хайрладаг, сээтэгнүүр, мөрийтэй тоглоомд дуртай, тогтворгүй зантайг илтгэдэг.

 

 


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй