Барак Обама Доналд Трампад зөвлөгөө өгчээ

0

Ерөнхийлөгч Барак Обама шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Цагаан ордныг гэр бүлийн бизнесээ удирдаж байсныхаа адилаар удирдахгүй байхыг зөвлөжээ.

ABC сувагт өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Доналд Трамп америкийн хууль, ёс журмыг хүндлэх ёстой хэмээн ярьсан байна.  Барак Обама, “Тангаргаа өргөснийхөө  дараа та дэлхийн хамгийн том улсыг хариуцан удирдах болно.” хэмээн онцолжээ.

Тэрээр улсыг  удирдах, сонгуулийн кампанит ажил явуулах хоёр маш том ялгаатайг анхааруулж, “Дэлхийн томоохон хотууд, санхүүгийн зах зээл, олон тооны иргэд Доналд Трампын хэлсэн үг болгоныг анхааралтай сонсох болно.” хэмээн ярьсан байна.

Барак Обама америкийн тагнуулын газраас ОХУ америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлж, цахим халдлага үйлдсэн талаар гаргасан дүгнэлтийн талаар ярьсан байна. Тэрээр иймэрхүү халдлагийн хор хөнөөлийг дутуу үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Обама, “Мэдээллийн эрин үед буруу ташаа мэдээлэл нийгэмд хэрхэн нөлөөлж болох талаар би буруу бодож байжээ.” гэсэн юм. Тэрээр тагнуулын албаны үйл ажиллагаанд итгэх нь ямар их ач холбогдолтой талаар Доналд Трамптай ярилцсан гэнэ.

Доналд Трамп тагнуулын алба ОХУ америкийн аюулгүйн байдалд нөлөөлсөн гэх баттай баримтгүй таамаг дэвшүүлснээс нь хойш тус албаны “шүтэн бишрэгч’ байхаа больсон талаараа өнгөрсөн долоо хоногт ярьж байсан юм. Тэрээр өөрийн твиттэр хуудаснаа, “Ардчилсан намынхан цахим халдлагыг хэн үйлдсэн талаар яаж ийм итгэлтэй ярьж чадаж байна вэ? Тэд компьютерийнхээ серверийг шалгах хүсэлт ч гаргаагүй шүү дээ. Юу болоод байна вэ?” хэмээн бичсэн юм.

Эх сурвалж: www.bbc.com


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй