Алтны ханш нэг сарын дээд цэгт хүрлээ

0

Шаргал металлын ханш пүрэв гарагт 1.1 хувиар өслөө. Олон улсын зах зээл дээр алтны спот ханш 1177.31 ам.доллартай тэнцэв. Ингэснээр нэг сарын дээд цэгт хүрчээ. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлснээр алтны ханш огцом уруудаад байсан.

Харин ам.долларын ханш суларч эхэлснээр алтны ханш сүүлийн гурван өдөр дараалан чангарлаа. “Bloomberg”-ээс тооцдог ам.долларын спот индекс 0.6 хувиар буурсан байна. Холбооны нөөцийн банкны өнгөрсөн сарын хурлын тэмдэглэл ил болсон. Тус улсын эдийн засагт инфляци тэргүүтэй эрсдэл байгааг хурлын тэмдэглэлд дурджээ. Үүнээс үүдэн ам.долларын ханш суларч эхэлсэн байна. Харин “ногоон”-той урвуу хамааралтай алтны ханш ийн чангарчээ.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй