Тээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа энэ сард дуусна

0

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, албан байгууллагын албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг гуравдугаар сарын 01-нээс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Иргэдэд ойр, түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Дүнжингарав худалдааны төвд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна.Тодруулбал, дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллагууд Татварын хэлтсийн байранд, иргэд тус худалдааны төвд байрлаж байгаа цэгээс үйлчилгээг авах боломжтой. Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авах аж. Мөн дүүргийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран татвараа хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдийн гэрчилгээг хураан авч,  аж ахуйн нэгж, байгууллагын  татварын дутуу төлөлтийг барагдуулах  зэрэг арга хэмжээг авах юм байна. Иймд дүүргийн харьяа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг авто тээврийн татвар хураах ажилд идэвхтэй оролцож, хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлж ажиллахыг уриаллаа.


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй