Бөөр Хамгаалах Дэлхийн Өдөр” тохиож байна

0

1555Анх 2006 оноос эхлэн “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”- ийг дэлхий дахинаа тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн байдлаар дэлхийн 160 гаруй оронд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголд 2009 оноос эхлэн бөөр хамгаалах өдрийн үйл ажилагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн уриатай холбоотойгоор Төв аймгийн Сэргэлэн суманд нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилан сэргийлэх үзлэгийг насанд хүрэгсэд ба хүүхэд гэсэн хоёр чиглэлээр хийхээр ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажилийг хангаж байна. Энэ жил 2016 оны 3-р сарын 10-ны өдөр “Kidney disease and children” буюу “Бөөрний Өвчин ба Хүүхэд” гэсэн уриатайгаар дэлхий дахинаа уг өдрийг тэмдэглэх гэж байна.
“Бөөр Хамгаалах Дэлхийн Өдөр”-ийн уриа:

“Урьдчилан сэргийлэхийн тулд эрт эхэл! “ гэсэн уриатайгаар Олон Улсын Бөөрний Эмч нарын Холбоо уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг гаргасан билээ. Энэ өдрийг тэмдэглэх болсон зорилго нь халдварун бус гаралтай өвчнүүдийн дотор дийлэнх хувь эзэлж буй бөөрний эмгэгүүдийг эрт үед нь оношлох, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах эдийн засгийн хүндрэлийг цаг алдалгүй шийдэх зэрэг болно.

Бөөрний архаг өвчин (БАӨ) далд ужиг явцтай, даамжрах хандлагатай ч шинж тэмдэг багатай, хүндэрсэн хойноо оношлогддог, хүндрэл, нас баралт өндөртэй эмгэг юм. Бөөрний өвчин аль ч насанд тохиолдож болох ба хүүхдүүдэд удамшилын, төрөлхийн, болон олдмол бөөрний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдүүдийг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж өвчлөлийг эрт илрүүлж эмчилж чадвал бөөрний өвчинг архагшихаас нь өмнө бүрэн эмчилж эдгэрэх боломжтой.

Ялангуяа эцэг эхчүүдэд бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмчилгээ дэглэмийг хэрхэн барих талаар эрүүл мэндийн боловсролыг эзэмшүүлвэл хүүхдүүдийг бөөрний архаг өвчнөөр өвдөхгүй байх ихээхэн боломжтой юм.

Бөөрний өвчний шалтгаан болж буй шүд хорхойтох болон гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл зэрэг эмгэгүүдийг эрт үед нь оношлож эмчилвэл бөөрний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж болно.

Манай оронд өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах тогтолцооны болон гэмтэл, гадны шалтгаант бусад тодорхой эмгэг, арьс арьсан доорх эслэгийн өвчлөл, шээс бэлгийн тогтолцооны өвчлөлүүд тэргүүлэх 5 шалтгаан болж байна. Хүүхдийн шээс бэлгийн тогтолцооны өвчлөлүүдийн хувьд жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа ба 10000 хүүхэд тутамд 1-4 насанд 103.2, 5-9 насанд 118.0, 1 0-14 насанд 193.2, 15-19 насанд 447.5 тохиолдол болж өсөж байгаа нь зайлшгүй анхаарууштай асуудал болж байна.

Иймд бөөр шээсний замын өвчнөөр өвдөхгүй байхын тулд хүүхдийг бага наснаас нь зөв зохистой хооллох, эрүүл ахуйн дадал заншилыг хэвшүүлэх, гэр орон болон сургууль орчины таатай нөхцөлийг бүрдүүлэх, өвдсөн тохиолдолд цаг алдалгүй оношлож бүрэн төг
с эмчлэх зэрэг нь бид бүхний өмнөө тавих тэргүүн зорилт байх ёстой.

“Бөөр Хамгаалах Дэлхийн Өдөр”-ийн зорилт:

БӨ-ний эрсдэл бүхий хүмүүс тухайлбал хүүхдүүдэд БӨ-ийг эрт илрүүлэн эмчлэх, хүндрэлийг бууруулахад оршиж байна.

Description: World-Kidney-Day_Plakat-©-mnda_5

“Урьдчилан сэргийлэхийн тулд эрт эхэл”!

УНТЭ БӨӨРНИЙ ТӨВИЙН ПРОФЕССОР Б. БЯМБАДАШ180715-10032016-1457569225-480115742-Kidney


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

Сэтгэгдэл үлдээгээрэй