Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Гомдоод байх юм

3

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн долоо хоногт баривчилсан хэрэг олны анхаарлыг татаад байна. Сайд Г.Шийлэгдамба баригдаад удаагүй байхдаа урьдчилан хорих төвөөс захидал бичиж, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд спортын сайдын суудлаасаа огцрох өргөдлөө өгсөн.

Түүнийг өрөөндөө 500 сая төгрөгийн авилга авч байхад нь газар дээр нь АТГ-ын илрүүлэн баривчилсан гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан. Г.Шийлэгдамба ч сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон нь авилга авсан гэдгээ батлах шиг болсон.

Энэ бол харамсалтай мэдээ. Монгол улсад хавдрын өвчлөл маш элбэг байдаг. Хорт хавдраар гэр бүлийнх нь хэн нэгэн өвчлөөгүй, амь насаа алдаагүй хүн маш цөөхөн байгаа. Байдал ийм байхад зүгээр хараад суугаагүй. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян өрнүүлж, ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг хийж дуусгах, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөржмийг Монгол улсдаа авах гэж багагүй хүчин чармайлт гаргаж байна.

Гэтэл салбарын сайд нь авлигын хэрэгт холбогдож шоронд орсонд сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн урам хугарчээ. Тэрээр өөрийн “Фейсбүүк” хуудсанд “Бодохоор бүр гомдоод байх юм” гэсэн сэтгэгдэл бичжээ.

Түүний бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.

“ХСҮТ-ийн таван жил зунгаарсан өргөтгөлийн барилга хийгээд тус эмнэлэгт компьютер томографи авч өгөх 4 тэрбум 500 сая төгрөгийг улсын төсөвт суулгах гэж “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян өрнөж, бид 21 хоногийн турш нойргүй хонож , маш их хүч хөдөлмөр шаардаж, олон хүний сэтгэлийг хөндөн нулимсыг нь урсгаж, асар их тэвчээр шаардан зүтгэж байж улсын төсөвт оруулсансан. Энэ тухай УИХ-ын гишүүдэд захидал бичиж төсвийн анхны хэлэлцүүлэгт оруулахад салбарын сайд нь чуулган дээр байхгүй байсанд олон гишүүн унтууцаж байлаа. Гэтэл мань Эрүүл мэндийн сайд өрөөндөө 250 мянган ам.доллар тоолж авч байхдаа баригдаж байх юм. Яасан сэтгэлгүй, яасан ичдэггүй юм бэ. Ямар олон хүний амь насаар дэнчин тавьж авилга авдаг юм бэ… Монгол хүний амь нас ширхэг бохьны үнэгүй болсон учраас л Эрүүл мэндийн яамыг хамтарч засаг барих үедээ шагнал болгон өгдөг уламжлал тогтсон байх даа….. бүр гомдоод байх юм…” гэсэн аж.

Г.Төмөр


Таньд манай сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Хуваалцах

Нийтлэгчийн тухай

Энэ сайтын эрхлэгчтэй холбоо барих утас: 88095958

3 Comments

  1. тэрэнд нинжин сэтгэл гэж юу ч байхгүй. мөнгө мөнгө . угаасаа л тийм зам мөртэй байхаар төрсөн хүн.

  2. Gazar deeree barigdaagui olon darga , said baigaa bolood Mongol hogjihgui baigaag odoo medej baigaa umuu,
    Ulsaa hogjyyleh chadvargui , setgelgui hudlaa yarisan umnuud.

Сэтгэгдэл үлдээгээрэй